Хэлж мэдэхгүй юм аа…

Би 27 настай эрэгтэй. Эхнэр охинтой. бичгийн чиглэлийн хүн л дээ. Би үнэндээ их ганцаарддаг. Тийм учраас энэ цахим хуудас миний ганцаардлаа тайлах орон зай минь. Учир нь хадмууд намайг хүн гэж тоож хардаггүй гэхэд хатуудах болов уу, ямартай ч сайнгүй. Бүх л муу зүйлд би холбодоно, хадам дүү гэж нэг нусгай охин хүртэл намайг “Эхнэрээрээ тэжээлгэж байгаа гуйлгачин байж” гэж загнадаг болов. Анх намайг “уучлаарай би охиныг чинь жирэмсэн болгочихлоо” гээд очиход хадам аав миний нүүр лүү буцалж байсан хар цай цацаж угтаж байв.

Цагаан сараар охин зээ хоёртой нь ганц жил ч болов байлгая гээд амихандаа л баярын “!юм” базаагаад очтол агсам тавьж, гуйлгачин түүлгэчнээрээ дуудуулан байж золгочихоод шиний нэгний өглөө хөөгдөөд гарч байв. Үнэндээ надад тэднийхээс авсан “юм” юу ч байхгүй. Тэгээд ч бидний амьдралын жин хэмжүүр, данс “төсөв” бүх зүйл ойролцоо. Би одоогоор өөрийн гэсэн ажилтай, тодорхой байр суурьтай, унах унаатай болчихоод 5 ханатай гэрээ жижиг ч гэсэн орон сууц болгох санаатай л явна. Гэтэл ганцаардал бүгдийг дийлдэг юм байна. Би заримдаа машиндаа суугаад эхнэрээсээ нууцаар уйлдаг. Тэглээ гээд би ямар “танайхан ийм, тийм… намайг ингэдэг зовоодог, мөнгө нэхдэг, дарамталдаг, авсан ч авсан шинжгүй” гээд хогийн зүйл ярьж тэр хүнийг зовоолтой нь биш.

Харин хамгийн аймар нь эд нараас болж бид салах юм шиг санагдаад байдаг болов. Уг нь эмэгтэй хүн ч үнэнийг хэлэхэд хүний амьдралд тийм хайран биш л дээ. Хамгийн гол нь үр хүүхэд, бас “үйлийн үр”-ээ өөрөө эдлэх ёстой гэж боддог. Тиймдээ ч охиноо хаяад явчихаж чаддагүй юм. Уг нь хадмууд хол байгаа юм. Гэтэл хэрүүл хэл ам хүн загнах, дарамтлах болохоороо хамгийн ойр байдаг учрыг би олохоо болиод удаж байна. энэ бүх шалтгаанаас болж, орой гэртээ харьж оюутан дүүг нь харахаас хүртэл уур хүрдэг болов.  Тэгээд сүүлдээ ганц сайн эмэгтэй цахим найзтай больё гэж бодох болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Гэтэл би түүнийг хаанаас олох билээ, эр хүн зүгээр л сайхан ярилцдаг байя гэхээр бүсгүй хүн л  болсон хойно юу ч бодоо билээ. Наад үнэндээ секс энэ тэр бол сонин биш. Эхнэрээ ар өврөөр нь тавихгүйгээр өөрийгөө ч болгочихож дөнгөх байх. Хамгийн гол нь энэ сэтгэлийн тордохгүй бол би яг үхэх нь ээ. Эхнэр харин намайг юу гэж боддогийг би сайн мэдэхгүй. Сайн хэлж ч мэдэхгүй юм. Ямартай ч ганцаардал бол намайг  хэн ч биш болгож байна, ууртай болгож байна, яг ийм нөхцлийг сайн найздаа хүртэл ярьж болдоггүй юм байна. Эрчүүд болохоор нэрлэхчээ аяддаг юм байгаа биз.

55 Comments

  1. нандин хүсэл says:

    сайн байна уу ганцаардал хүн бүрийг л тойрон өнгөрдөг байх энэтэй хэн ч санал нийлэх байх.хамгийн гол нь ямар ч үед салалтыг бүү урьтал болгоорой .ганц мод гал болдоггүй шүү дээ. үүнтэй адил хайрыг өрдөж асаавал улам бадар ч асна.бас найз нөхөд бидэнд чухал

  2. khulan says:

     2uulaa nz bolj boloh yum shu hayGaa uldeegerei

  3. uka says:

    ymar mundag hvn be ehner chn ch aztai yma iim sn hvntei gereldeg ta terendee hrtai ym chn salkugeer shn amidrah blgvide ghde hadmuuddaa ooriinhoo vzel bodliig haaya ch bolow helj bh ni zow bha ta ohintoi ni suusan bolohoos ted nartai bish shvde tgj doromjluulhaar buruu zvil hiigeegvi l ym bn shde het setgeleer unah hereggvide amidrald chn az jargal hvsie

  4. hey says:

    ehneriinh ni tal aimair humuus shig bn ehner chini gol ni chamaig oilgodog yy yariltsdagyy ,ganzaardal bol hetsuu shuude e dotroo buhimdaj bhaar ehnerteigee yariltsah geed yz chi ih tevcheertei hun yum duugai bgaad bhaar davarch bhgui yu ,za amjilt

  5. zochin says:

    ene zaluu bid naraar olon yanzin huvilbartai taavar taalgaad bgam bishu.halit halit orj ireel johon johon sanaa ogool ain kk.huchirheg bai zaluu min.

  6. sonin hun says:

    Chamd ooriinhoo tuuhiig yarya sanaa avna biz.manai ehner bid 2 bagadaa suusan yum. Manai egch nar ehneriig maani uzehgui bur huvtsagiig ni uraad haichlaad hayna geech. tegeed bi tessengui ehnertee hellee. chi namaig dagaad haana ch hamaagui ochih uu gej. Ehner ch tegne l gesen tegeed bid 2 dotuur bairand garsan. bi bol egch nartaa unen durgui hureed gertee ordoggui baisan. bi ajilsaar amjiltand hurch odoo baga ch gesen companitai dajgui amidardag. Hamgiin sonin ni manai ehner manai ehch nart uurlaagui yum shig l baidag. 3 jiliin omnoos ene tuhai medeed ehnertee hachin ih bayrallsan shuu. 1 egchiin huud bair avch ogson baina. Nogooh ni bolohoor bainga mongo avdag yum bna ehnerees. Odoo egch nart maani ami shig ni hairtai ber bolchihson baigaa. manai nya- bo manai ehneriig egch nariig irheer ogoorei gej bainga l mongo ogdog gesen. etsest ni IDUULSAN BUT URGAJ IDSEN IRUU HUVHAIRNAA GEJ. chi baga zereg l zorig garga. Tegeed hichee ner hundtei bol ajil deeree shuu. Daraani chi hairtai sain hurgen ni boloh baihaa. ZALUUSAA BAGA ZEREG BERHSHEELIIG SORJ SUR. BITGII SHANTAR. URAGSHAA.

  7. oogii says:

    hi exner, noxorteigoo yarilcax chin sanaagaar boldog zuil ogt bish. xerwee exner chin ilen dalangui zant, chamaig oilgoxyg xicheedeg bsan bol ali xediin chinii bdalyg gadarlasan baix yost. tiimees naizt bolox yu ni buruu bxaw dee. yadaj l uulzaxguigeer yarilcdag bj bolno shuu dee. manai noxor l gexed nadt mash baga yaridag, yarilcax gexeer yoroosoo bolj ogdoggui, ix dotogshoo zant xun l dee. tiim boloxoor chamaig mash sain oilgoj bnaa. za yamart ch exnerteigee yarilcax geed oroldood uzeerei. amjilt

  8. zochin says:

    emegteechuuded zorigtoi erelheg ooriin gesn bodoltoi ter bodoloo hamgaalj chaddag hend yu helhee meddeg joohon zov talaaraa turemgiich gehiimuu ymarch bsan bailgalaasaall huch chadaltai er hun gej iiml bdag boluu gesn erchuuuded taaalagddag.end mongo tog eroosoo chuhal bish teheer zaluu min er hun bndaa zorigtoi tolgoigoo deeshni orgood hiimorklog bai gejil zovloj chadah bna.bi emegtee odoo hurtel deer bichsen shig eregteeg haisaarl bna.oldohgui bol bolinodoo.amidraliig garta avna.bi emegte baij ingej bodoj chadaj bhad chi eregtee hun setgeliin tenheete baij gaarha oor garts hai ternees oor emegtee chamd tus bolj chadahgui chini amidrald ehner chin tus bolj chadna ternees oor emegtee tus bolj chadahgui 2hunii hoorond 3dagch iluu salahiin tsondon

  9. mm says:

    Geree ch tejeej chadaxgui guilgachinaaraa duuduulj baij yun emegtei nztai bolox ve??? tolgoi ergesen novsh

  10. BT says:

    чи өөрөө анх хүнд доромжлуулах юмаа хийсэн юм байна шүү дээ. охиныг н хадаг барьж гуйгаагүй байж нэг өдөр гэнэт хэн ч юм бэ нэг нөхөр охиныг чинь жирэмсэн болгосон шүү гэвэл миний ч дургүй хүрнэ. Баярлалаа гэж лав хэлэхгүй байх.

    herev neleed mongotei hun bol medeej humuusiin aash huvirna. gehdee chamad zovolhod jaahan oortoo itgeltei bai. uneheer chamaig zogsoo zaigui doromjildog humuust durgui chini hureed baigaa um bol ter duug n hoogood yavuul…chini ger mon um bol chamd ingeh erh bii…chi ter huuhnii omno durgui baij hariutslaga uureh alba baihgui…ah duu olontoi yum bol yunaas aidag yum be…

  11. noname says:

    hadmuudaa sain hashraagad og haluun tsai hunii oodoos tsatsadag ter lav mongol hun bish bhaa tomiloltoor iish tiishee ajild yvaad ooriigoo baihguid yamarhuu baihnuu medruuleldee zaluu min omoglon bardam bai

  12. Үнэндээ says:

    Улаанбаатарт 19:09 цаг. Би ажлаа дуусгаад энэ сайтыг нээгээд сууж байна. Миний сэтгэлд дэм болохоор цахим хаяг үлдээсэн хүмүүст баярлаж байна. Гэхдээ тайван амьдрах эрх эрх чөлөөгөө бодолцох хэрэгтэй гэж саналаа. Олон нийтийн санал солилцох талбарт хаягаа үлдээнэ гэдэг тайв тухыг алдагдуулж болох л юм. Өөрөөр хэлбэл надад дэм болох гэж байгаа хүнд эсэргээрээ би гай болж болох тийм ээдрээтэй хувилбарыг би “санаачилжээ”

  13. Билгээ says:

    Хүнд ингэж хэлүүлж амьдарна гэдэг ч үнэхээр хэцүү шүү. Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, хамаг сайхан өөдрөг үзэл бодлыг унтрааж сэтгэл хоосруулдаг. Ийм амьдралыг үзсээн. Тэр болгоныг хэлээд хэрүүл болгоод байх, бас хэн нэгэнд яриад ойлгох ч байна ойлгохгүй ч байдаг болохоор хүн сүүлдээ өөрөө өөртөө л бэтгэрэхээс өөр аргагүй болдог юм билээ. Их олон хүн эхнэртэйгээ сайн ярилц гэж зөвлөжээ. Гэвч ийм дарамтын дараа хүнд үнэндээ тэгж ярилцах хүсэл төрдөггүй юм аа. Ийм байдалд оруулаад байгааг чинь эхнэр чинь ч гэсэн харж л байгаа мөртлөө чамайг тэгж хэлүүлэхгүй байх арга хэмжээг жаахан ч гэсэн авахгүй байна гэдэг эхнэрийн чинь бодол санаа хэний талд илүүтэй байгаа вэ гэдгийг ч харуулаад байх шиг. Тэвчээрт бас хязгаар гэж байдаг болохоор бүгдийг тэвчиж барна гэж үнэндээ энэ стресстэй орчинд хэцүү. Тэгэхээр магадгүй өөр хүнтэй ярилцана гэдэг бас нэг талаар зөв ч байж болох юм. Гэхдээ асуудлыг улам дордуулж байдлыг хурцатгах ямар нэг алхам хийх хэрэггүй шүү залуу минь. Бэтгэрээд, бүгшээд байгаа сэтгэлээ ямар нэг аргаар онгойлгож тайтгаруулж л байхгүй бол үнэхээр хэцүү байдаг юм. Мэддэг хүн нь ойлгоно. За даа ътэгээдер нь эхнэртээ энэ байдлынхаа талаар ойлгуулж ярилцах нь зөвдөө.

  14. soko says:

    Tevcheertei bgaarai zalyy mine.ingehed ehner chine er n yu bodoj yavdag hun be.chi bid 2 nas chatsyy ym bna.minii eej aav duu nar nuhriig maani ingej doromjilson bol bil lav zugeer haraad syyhguie.buun ym bolgoh bsan bha.hunii amidrald gantsaardah ue zunduul gardag ym.nztai boloh chine zuv sanaa bna.gehde hetruulj bolhgui shu zalyy mine

  15. Risa says:

    Ehner chin l muu bnadaa hvn yam arch hanitai uchirsan bai terniihee tuluu zogsoj hairlaj aaw eej ah duu naraasaa hamgaaldag bh eostoi.  er ni tegeed hen negligee umuurj hamgaalahgvi yum Bol ger bul geed yadgiin ehnerteigee sain yarilts.eswel ehner chin uuruu ene bga amidraldaa set gel dunduur yawdag yum bishuu.chi ch gesen yugaa hiigeedl ter nusgai geed nerleed bga duud ni hurtel yanz bureeree heluulchiheedl duugai bgad bdgiin er hvnii bardam zan gej alguu,ehneesee chi uuruu duugui baij deerlehuulseer bgaad bur surchihaachihsan yum bishuu adilhanl bgaachee archaagvi yuma a ehneree huuguud turhumruu ni yawuul.tanaihanaar uchnuunl deerelhuulj doromjluulj amidarlaa boloo gehgvi yu erguu yumuu haashaa yum be durgui hurchihlee er hvn bj.uuriiguu bas busdad ilerhiilj sur ter tusmaa naad  hadmuumddaa yadgiin ochiod agsam tawiach 
    J

  16. Нэгэн эмэгтэй says:

    Хар цай цацаж угтаад шинийн нэгний өглөө хэрүүл хийн гэрээсээ хөөдөг Монгол хүн байдаг гэж дуулаагүй юм байнаа Уйлах хэрэгггүй дээ залуу минь Хүн бүр үйлийн үрээ эдэлдэг нь үнэн ч зөв юм хийж мөр чинь цагаан байсан хүн зөвөөрөө л үйлийн үрээ амсана шүү дээ Тиймээс айх хэрэггүй хамгийн сайхан жаргал чинь гэр бүлийн жаргал хойно гэртээ ч харьхад хэцүүхэн байгаад ханьтай хирнээ ханьгүй юм шиг амьдарч байгаа бол өөрийнхөө замаар амьдараа Анх ямар байсан түүншигээ л цаашаа үргэлжлэх нь үнэнээс хойш бүхнийг шинээр эхэлсэн нь дээр боловуу гэж хувьдаа бодож байнаа

  17. zochin says:

    chi ih tevcheereti zaluu yumaa sn bn er hun iiml bh yostoi dongoj 27hon nastai bj ingej bolohgui ee urd chin amidral buhel butneeree bn hiih buteeh husel zorilgo duuren bga gej bodoj bn ooriig chin tuuniihee toloo temtseldee enherteigee yarilts bur zoriud neg shoniig songon avch yariltsaldaa ene nasiig hamt tuulan gej chamtai der negtgesen hun chin uchiraas ooriig chin sn oilgonoo hanidaa itge yari uilsan ch bno shdee er hun geed uilahgui bh yostoi gej hench heleegui bizdee za zaluu min amjilt husey neg zul helhed arhinaas hol bgaarai gantsaardlaa geed uuchivdaa buh yum shan bnoo

  18. Loo says:

    Uilanhai nus

  19. Ss says:

    Чи эндээс найз хайгаад яахав дээ эхнэртэйгээ илэн далангуй дотны найзууд шиг ярилц. Болж байгаа бодож байгаа зуйлээ болохгуй байгаа зуйлээ ярилц. 3 дахь хун бол та 2ыг улам л холдуулна. Ийм уед эхнэр л авралыг гарц баймаар юм ухаантай эхнэр бол. 

  20. negen busgui says:

    ger bultei hun gantsaarddagui yum, er hun im baidaggui yum shu. nuuts haij bnaa geel bichchihgui.

  21. kony says:

    yeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee zaluu mni deeee iim zavaan xvmvvsees salj avaachee…er xvnii xiimoriig naaduul chni ulandaa gishgej bna! exner chni ch gej exner, chmg umuuruxgvi, xadmuud ch gj vnen novshnuud bna…..hugshuun chi naad xvmvvseesee setgelee changalaad , amidraldaa uurtuu dorvitoi alxam xiiged, uuriguu xairla l daa…naaduulasaa salaad uuriguu archil, uuriguu xugjvvl deeshlvvl , chi sian tevcheertei zaluu bna andaa…naaduulasaa salaad bvr xereldeed salsan ch yadgiim , gol ni xeden xatuu vg xelcheed sal….ingej amidraldaa uurinxuu tuluu alxam xiixgvi bol chinii amidral ymr ch utgagvi, jargalgvi boloxnee!!!! minii xelsneer yawbal xze negen udur nda bayrlana shv hugshuuun!

  22. Dande says:

    Ooriinhoo dotor hadgalhaas oor argagui setgeliin shanalal bdag. Ehnerteigee ( nohorteigoo) yariltsaad ch namdahgui tanil naiz nohoddoo heleed demii tiim bdal hund tohioldono shd. Tiim bolohoor er em hogshin zaluug ni ch medehgui hen negentei zugeer l internetiin naiz baij bolno shde. 

  23. Lady says:

    Ter 7 orontoi tsalin nadad hamaagui uuchlaarai emegtei hun bur chinii meddeg hun baiddaggui yum shuu

  24. zal says:

    za zaluu ur dungee uguud ehellee shu 7n orontoi too gdg iim l id shidtei ed de he he

  25. khishigeez@yahoo.com says:

    Bi chamaig oilgoj bna Er ni bol hetsuu hund ued esreg huistenii ug l ih nuluuldug yum shuu My id odongoo0909@yahoo.com Saihan messengeriin nz boloyo

  26. sarnai says:

    hi. comment uldeej  bgaa humuus hunii zowlong baga ch gesen oilgooch gej huseh bna
    bi bas chamtai adil yum bnaa gantsaardaad bgaagaa medreh tusam ulam ih shanaldag. Gaduur garya gehed nzuudtai uzel bodol niildeggui ted bugd l negen hewiin zuil yaridag. chin setgeleesee yariltsahiig huswel my haygiig add hiigeerei togloh hereggui shuu chin setgeleesee guiya

  27. cahirmaa says:

    Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай

    Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…

    Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч

    Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…

    Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь

    Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…

    Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…

    Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…

    Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!

    Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !

    Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм

    Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм …

    Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ

    Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !…

    Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .

    Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …

    Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа

    Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ

    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь

    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…

    Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй

    Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй

    Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…

    Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм …

    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст

    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…

    Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл

    Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

  28. hi says:

    hahah.chinii hussen shig ym bolohgui ni de.neg ch emegtei mail hayga uldesengui

  29. бат says:

    Би залуудаа чам шиг л байсан Эхнэр маань ч намайг хүн гэж үздэггүй байсан эцэст нь тэсч чадалгүй хадмаа эхнэртэйгээ зодоод гараад явсан чинь чинь жилиийн дараа эхнэр маань өөрөө ирсэн Хадам ч гоншигнохоо байсан Харин тэр үед нэг хүүхэнтэй явалдаж тэр миний сэтгэлийг их тайвшруулдаг байсан ч түүнийг хаясан энэ л их муухай юм болсон одооч үүндээ гэмшиж түүнд туслаж явдаг

  30. gah gah gah says:

    хэсэг тусдаа байгаад үзээч. болмоор бол бүр салаад, болмооргүй бол буцаад нийл. тусдаа байх хугацаандаа хэн хэн нь тунгааж бодно биз…

  31. Word says:

    one word : “Condom”

  32. Хэлж мэдэхгүй юм аа… says:

    Энэ зурвасыг бичсэн эр байна. Олон хүн харж, уншиж санал бодлоо хэлжээ. Сайхан байна, ниймийн сэтгэлзүйг мэдрээд. Зарим нь урам, ихэнх нь журам ярьжээ. Үнэндээ би сэтгэл санааны энэ тогтворгүй байдлаасаа болж, агсам согтуу тавьчих вий гэж үргэлж өөрийгөө цэнэдэг. тэгээд ч нударгаар шийддэг, тэгж шийдэхийг би үзэн яддаг юм аа. Өөрөө олон ах нартай болохоор маш товчхондоо архидалт дунд хүмүүжсэн учраас тэр юм уу даа. Зарим нь орлого, олдог мөнгө сонирхожээ. Долоон оронтой тоонд арай ч хүрэхгүй ээ. Түүгээрээ болгоод л байдаг юм.

  33. Zochin says:

    Archaagui, zoriggui, oortoo itgelgui, gutrangi, niigemd bair suuria temtseed olood avah ochuuhen ch temuulel bhgui hunii amidraliin zah zuh n bnaldaa.. iim er hun ner zuusen er hunii ner sur gutaasan zaluus yaasan ch ih bolsiimdee. er hun chin amidraldaa huniig daguulj, zugluulj, asuudliig zorigtoi shiidej, hatuu changa bair suuritai, terendee hureh chadal zorigtoi bjiij ger bul ajil amidralaa avch yvdiishde. ternees cham shig ingeed emgen shig shaltag toochood bolohgui buhnee gonshignoj yrij hen ch chadna. hen ch chadah um hiij ingej archaaguitej amidarch bhaar bolison n deer shd.. er hun zorigtoi bol chono chatsag aldana gj.. joohon zorigtoi bai, deer n uran uhaan siilj amidar. chinii amidraliig chi l oodno tatnuu gehees oor hen ch bish.. chadahgui bol arhinda orood tulegdeed uhsen n deer.. archaagui llr

  34. kod says:

    yag unendee itgehgui bna. huneer uruvduuleh jijig zali yum bishu. er hun iim doromjloliig amsaad bgaad bna geheeer sonin yum .esvel chi yaltch ugui no toi yum bna.

  35. Anonymous says:

    чи яасан тэвчээртэй юм бэ? үргэлж шалчигнаад хэрүүл хийгээд чи тэглээ танайхан тэглээ гээд байдаггүй бас тэвчээртэй мундаг л залуу байна. гэхдээ үүний цаана үнэхээр ямарч зүйл дээр тэвчээртэй хүлээцтэй ханддаг хүнүү эсвэл бусдад ингэж хэлүүлэх шалтгаантай хийсэн зүйлтэй болохоор тэрүү? гэсэн асуулт байна л даа, нарийн ширийн учрыг нь сайн мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй байна. эхнэрээрээ тэжээлгэдэг гэж дүү нь хүртэл хэлдэг гэсэн байна. энэ нь үнэн юмуу, чамайг дорд үзэх ямар нэгэн шалтгаан байнуу, та хоёрын амьдрал хир ойролцоо гэр бүлдээ хэн нь илүү олдог гэх мэт янз бүрийн юм байна л даа, хэрвээ чи түүнээс дутаад байхааргүй, бас амьдралаа адилхан зүтгэж авч яваа бол жаахаан жинтэйхэн үг дуугар л даа эхнэртэйгээ сайн ярилц. яахлаараа дүү нь хүртэл танайд амьдардаг байж чамайг доромжлох ёстой юм. тэгэхээр ганцаараа тэвчээд дуугай байгаад байлгүй зарим тохиолдолд хэлэх үгээ хэлж байх хэрэгтэй. муу байлаа ч гэсэн ядаж дүүд нь доромжлуулахгүй дайны бай л даа. нэг нэгнийгээ хүндлэхгүйгээр амьдрал удаан үргэлжлэхгүй штээ. ямарч юманд хэмжээ хязгаар гэж байдаг. тэр нь ч чинийх дуусах дөхөж байгаа бололтой. эхлээд эхнэртэйгээ сайн ярилц. бодол санаагаа хэлж ойлгуул. ганцаараа удаан шаналвал хүн галзуурахад ганц хуруу дутуу болдог юм. найз нөхдөд зовлонгоо яриад хэрэггүй ээ. харин тэрний оронд сайхан ярилцдаг сэтгэлийн дэм авдаг цахим найзтай болсон нь хамаагүй дээр. гэхдээ тэрэнтэйгээ уулзаж учирч янз бүр болох огт хэрэггүй. тэгвэл амьдрал буруу тийшээ явна. зүгээр л харилцаж ярилцаж зөв сайхан инерги сэтгэлийн дэм авч чаддаг байвал зүгээр. заавал уулзаж учирч унтаж хэвтэх хэрэггүй. энийг ойлгох дайны эмэгтэй хүмүүс байдаг гэдэгт итгэж байна. би өөрөө ч эмэгтэй хүн надад ч бас ганцаардах шаналах хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол сайхан ярилцах юмсан гэсэн хүсэл төрдөг. заримдаа яг чамтай адил цахим найзтай болох юмсан гэсэн бодол бас төрдөг. гэхдээ болох гэж оролдоогүй л дээ. хажуудахаа хуурч гэр бүлээ орхих бодол надад байдаггүй, зүгээр л хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор сэтгэл санаагаа онгойтол сайхан ярилцаж сэтгэлээ тайвшруулж, амар амгалан байлгах, нэг нэгэндээ урам өгч, өөдрөг сайхан байлгах хүн байвал гоё л байх гэж боддог. Сайн сайхан амьдралынхаа төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг чадлынхаа хирээр хийгээд явах хэрэгтэй. ямарч байсан чамаас шалтгаалсан муу юм амьдралд гэр бүлд чинь тохиолдохгүй байлгаж чадаж байгаа бол дуугарах үедээ дуугарч хэлэх үгээ хэлж өөрийгөө бас хайрлаж доромжлуулахгүй байхаар байлгах хэрэгтэй дээ.

  36. Indira... says:

    Hun hunii bodol uur bh daa. Manai hadam ah arhi uuna, uvdunu huuhdee ch oligtoi harahgui sogtood unachihsan 2 oi hureegui ohin ni uilaad eerchihsen bdag uye minii egchiin amidrald zunduun bdag. gehdee ah maani ih saihan setgeltei, bidniig tursunuus yalgaagui uzdeg bolohoor bid ahdaa gomddoggui yum aa. ahiig uusan uyed ni bi husseneeree zagnadag ch daraa uruvduud bdag yum. Chi ehnerteigee yariltsaa… ene yanzaaraa chi ehnerluugee assan muuhai aash gargaj medeheer bn. Ehnert chini bas ih uchir bn aaa. tiim uu?

  37. hun chanar says:

    sain uu zaluu min ene saihan udriin mendiig hurgey! 27 nas bol zorisnoo hiij buteej ehelj bui uy shu dee.busdiin ugend avtaj uuriiguu hetsuudeliin orond chamd hudulguh huch boloh zorilgoo todorhoilson ni deer bhaa.humuus ih sonin bolson uy.hund itgeh itgelee aldsandaa busdiig dandaa seremjluulj bdag boltson.shal hoyriin hoorond yuman deer hurtel naiz nuhduusuu seremjilne,yah gej yunii tuluu?!deer bichsen humuusiin zarimiinh ni ugiig tooh hereggui.hun bolgon l hadam hadam iim tiim gdg.ter huniihee untsguus haraad uzehed yagaad bolohgui gj? etseg ekhchuud bugd l uursdiinhuu ur huuhdiin tuluu gesen ter sanaa denduu huviin amidrald orood bdag ni buruu bolohoos uur yu ni buruu gej ?ehner chin hervee ovoo uhaantai,yumnii naad tsaadhiig oilgodog bol sain yariltsaad uz.hervee ugui bol shaal demii uram hugarahiin nemer.ail geriin noyon nuruu sain bna gdgiin ard ehner hunii hair halamj,setgeliin dem,urmiin ugs l bdag.zarim negen humuus ehner nuhurtuu huurtagdaad esreg huistenee bugdiig ni tiim gej boddog.yagaad sain naiz nuhduusuu uur esreg huisnii mail-r haritsdag naiz bj boldguin oilgochkuin!tegeel balairaal mail-nii naiz ntr geheer ingeel huuran mehlelt eheljaan daa ch geh shig!bi ahtai,ehner ni eejteigee niileel muulaal,hadam ni haa yavsan gazartaa manai ahiig muulj yaridag.manai ah ene bugdii ni meddeg ch medeegui yum shig l yavdag.tednees ul hamaaran ajlaa hiigeel iluu ihiig hiij buteehiin tuluu hicheedeg,terendee ch hurdeg.chamd l gej helehed chi uuriiguu hugjuul.olon zuiliig bugdii ni chadahgui bj bolno,gadarladag,oroldood bolgochdog bol.chi zarim negniig boduul zorilgotoi etseg hun shu dee.ehneriin chin duu chamaig eldveer heldeg gedgees harahad ger buliin humuujil muu l yum bna daa.yasan ch bsan yaj ch bsan hurgen ah,ber egchteigee gudamjnii ul tanih huntei haritsaj bgaan shig bj bolohgui shd.ter duutei ni haritsahaa bolichih za.ter tegeel uuruu buhimdaal haraal ursgaal erguuteed yavjiin biz.ehner chin duudee ug heleh heregtei shd bas!

  38. би says:

    chadna gej bodoj baigaa bol teg dee er ni l hetsyy shyy bodoltoi l baigaarai

  39. Busgui USA says:

    Gants agra bol ehnerteigee yariltsaad uzdee. Hervee ehner chini chamd ih hairtai bol ehner chini eej aav ruugaa gants sain buuhad l gaigui boloh bailguidee. Esvel sain gegch agsam taviad hayaa. Tgeed bolohgui bol er hun garaad ooriinhoo amidraliig bod!! Herev chi zov hun bol naad hadmuud chini ohinoo bodood guigaad irne ee.

  40. Бүсгүй says:

    Эр хүн Гэрийн эзэн, харин нэгэн цагт ТӨРИЙН ЭЗЭН болно гэж багш минь надад ярьдаг юм. Эр хүнийг эмэгтэй хүн дагаж, туслаж, түшиж амьдардаг гэж бараг дорнын орны хүн болгон мэддэг байхаа. Иймд та ГЭРИЙН ЭЗЭН, эхнэрийн өмөг түшиг гэдгээ л битгий мартаарай. Таныг орой ирэхэд тань охин тань тараг чихэр, эхнэр тань ороо засаад л хүлээж байгаа шүү дээ. /Эр нөхөр нь ороо засдаг айл Монголд байхгүй дээ/ Иймээс ХЭН ГЭДГЭЭ БИТГИЙ МАРТААРАЙ.

  41. Anonymous says:

    naiztai bolson n deer uym bna lee. gantsaardal bol mash hetsuu. sataarah naiz, sanal bodloo huwaaltsah naiz gedeg bol mash chuhal. unendee bol seks tiimch chuhal bish. uram zorig ugdug, ulger jishee uzuuldeg naiztai bol.

  42. Khuushin says:

    Zarim humuustei sanal neg bna gehdee chi uuruu uurtuu ezen bail daa minii amidral chiniihees muuhai zuileer duuren baisan odoo gaigui bolj bna daa zaluu mini hadmuud gedeg bol huuhduudee, ohinoo chi bidnii esreg bosgoj amidrald mash ih oroltsdog yum bilee hamgiin gol ni uuruu uurtuu ezen bol tedniig yaj haritsan tuun shig ni baiwal uursduu ayandaa oilgood l irdeg yum bilee salah tuhai buu bodooroi zaluu mini harin yamar negen hemjeegeer naiztai bolj boloh l yum  za ingeed amjilt husiye

  43. zochin says:

    hairan zaluu nasaa ingej unguruuh gejdee Yduu ch baisan hund ingej heluuleh hereggui Tegeh tusam ni naad ohinig hayad holdood ug Sain l bol sard 50ig huuheddee tulnu biz Salaad uur huntei suuj setgel taiwan amidar

  44. энэрэл says:

    Хүмүүс өөрчлөгддөг юмаа.Хүний амьдрал өөрчлөгддөг юм бас. Өнөөдөр чамайг дээрэлхэж дорд үзэж бгаа улсууд хожим нь хөлд чинь сууна даа.Эхнэртэйгээ цаашид хамт амьдрана гэдэгт итгэлтэй бгаа бол амьдралаа сайхан аваад яв. Орон байртай ажил төрөлтэй амжилттай амьдраад ирэхээр наадуул чинь долоочих шахаад л гүйнэ. Тэр үед чиний инээд чинь хүрнэ дээ. Хамаатны ах маань яг л чам шиг хадмууддаа ад үзэгдсэн юм байсан одоо өөрийн гэсэн байр суурьтай болоод эхнэрээ сайн сайхан аваад явдаг болсон чинь долигноод хоол цайг нь барьж гүйдэг болсон доо.

  45. hi says:

    deerhi hyntei sanal 1baina,ehnerteigee yaria aa

  46. BLACK PEARL says:

    Эхнэртэйгээ ярилцаад үзээ хө, тэр дүү мүү бол яршиг л байна бодвол танайд амьдардаг бололтой.
    Бор гэртээ Богд хар гэртээ Хаан шиг байж тэр дүүг нь маяглаад байвал зангаргатай хэдэн хатуу үг хэлчихэж бай лдаа.
    Яахав дээ тэгээд салбал эхнэр охин 2 чинь л хохирно шдээ чи бол эр хүн хаана ч алзахгүйг бас ойлгуулах хэрэгтэй. Ер нь иймэрхүү солиотой юмнуудад яах гэж мөнгө төгрөг илүүчилдэг юм байхгүйээ би хоосон гуйлгачин тэгээд юу гэж гээд суухгүй юу, өглөгч хүн өөртөө хоосон. Бүр их дарваганаад байвал байшингаа зараад өөрийхөө гэртээ эхнэр хүүхдээ дагуулаад хэсэг байхгүй юу. Тэр амных нь салиа нь гараагүй хадам дүү нтр-г бол эртхэн эвтэйхэн зайлуулсан нь дээрээ

  47. LOS ANGELES says:

    Sain baina uu? 2uulaa nas oiroltsoo yumaa. bi 28tai, nohortei, 1 eregtei huuhedtei. Hadmuud ehendee hetsuu, changa l baidag shuu dee.. Yavaandaa chamaig sain hun bolhiig medeed, ohinoosoo iluu hairtai bolnoo.. Minii bodloor chi uhaantai sain zaluu baina.. Gehdee chamd email-nii emegtei naiz ogthon ch hereggui shuu. Ternees bolj l Mongoliin maani neg ger bul, araar tavih asuudal nen turuund uusej magadgui shuu dee. Bi ch yaga tanai ehner shig aashtai, hadmuuddaa muu, bainga l nohortoo goldoldog baisaan. Manai aav eej ch bas nohort maani ehendee durgui, monggui, archaagui gedeg baisan. Yavaandaa tsag hugatsaa buhniig haruulsaan. 5n jiliin dotor hoorhon huutei bolj, nohor maani gadaadad baigaa ch gesen ooriin gesen company baiguulsan… odoo bol manai eej nohort maani nadaas ch iluu sain. Chi jaahan l tevchij, uhaantai baij, gol n ehnerteiege buh yuma ayarilts. Manai ger buliin tom asuudal n COMMUNICATION baisaan, odoo bol hoorondoo buh yumaa yarij, aav eejuud tegj baina geed bolson buh zuilee bie biendee heldeg. Za tegeed Mongoliin min uhaalag, sain zaluu min AMIDRAL OODROG SHUU. Ehneree sain oilgooroi. Ehnert chin ch bas aav eej n chamd durgui baihaar hetsuu baigaa shuu dee….

  48. Omusubi says:

    Чи ер нь эхнэртэйгээ ярилцаж үзсэн хүн үү. Ер нь тэр чамайг ойлгодог эсэх сайн мэдэхгүй байна. Гэхдээ чи ярилцаад үз үнэхээр чамайг ойлгодог бол найз бүсгүй нтр-г мартсан дээр чамайг гэр бүлээс чинь улам л холдуулах болно. Харин гэрийнхэнтэйгээ нийлээд чамайг хэмэлж суудаг бол хаяад явсан дээрээ. Хэдий болтол ингэж амьдрах вэ дээ?
    Тэгээд чи дээр нь дэндүү анхиагүй юмаа. Чамайг дуугай байхаар улам давраад байгаа юм бишүү. Би байсан бол нэг сайн агсам тавиад хүүхдүүдэд хэн болохоо мэдрүүлчээд ирэх байсан. Гэхдээ чи чадахгүй бол яахав дээ. Ядаж жинтэй хэдэн хатуухан үг хэлэхэд яадаг юм. Тэр нусаа гоожуулсан оюутан охин нтр бол илүү л байна. Өөрөө юу юундаа ч хүрээгүй амьдрал ч үзээгүй байж чиний өөдөөс хэдэрлэх нас нь болоогүйг мэдрүүлээд өгөх хэрэгтэй.

  49. Anonymous says:

    And min dee salah bas hetsuu shuu. Bi bas yag adilhan amidraltai hun bna. Malaas door ehneruud bol zondoo l bna. Er ni bol 90 hubi ni mal shuu dee. Teheer chi sallaa ch dahiad neg maltai uchirna. Mal bish ni odoo chamaig toohgui. tegsenees naadhaa aytaihan avaads yavahaa bod.

  50. new says:

    Ганцаардсан хүн сэтгэл хуваалцах найз эрэхийг үзээгүй улс уу. Надад ч гэсэн заримдаа найзтай болмоор санагдаж л байдаг юм. Хүн олдохгүй бол би найзалж болно шүү :D. Честный слово.

  51. Ах нь says:

    За даа. Эхлээд, би хэн билээ, юу хийж байна, яаж гэр бүлээ авч явж байна гээд дүгнэлт хиймээр юм даа. Магадгүй хүнээс үг сонсож үзээгүй ч юм уу. Чиний бичиглэлээс харахад, эхнэртэйгээ ярилцдаг юм уу. Бусдын юу гэх, яах гээд заагаад байна гэж бодож байна. Ямар ч үед өөрийгөө авч явж сурах л хэрэгтэй дээ. Бусад нь яандаа болдог л хорвоо доо, өөртөө дүгнэлт хиймээр юм уу даа.
    Би гэдгээ ол…

  52. болороо says:

    паяаяа! залуу минь дээ? юуун зүгээр л эмэгтэй хүнтэй найзлах? юуугаа яриад байгаан? нөхрүүд эхэндээ ингээл цаашилдаг байх нь байнашд…

  53. Жиргээч says:

    Чи магадгүй эхнэртэйгээ сайн ярилцаж үзэх хэрэгтэй байх. Бас санхүүгээ дээшлүүлэхийн тулд оюун ухаанаа шавх, чармай. Эр хүний орлого муу бол гэр бүл, хадамдаа нэр хүнд муутай байдаг нь үнэн. Гол нь амьдралаа дээшлүүлэхэд эхнэрийн чинь дэмжлэг, урмын үг дутаж байгааг эхнэртээ ойлгуул. 

  54. new says:

    Хүний нүүр лүү цай цацаад байдаг ямар догшин хүмүүс вэ. Чи одоо юугаа хийсэн болоод ингэтлээ нэр хүндгүй болчихдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.