Эргээд харахад л зөв байх шийдвэр гаргамаар байна

Сайн байна уу. Энэ сайтын эрхэм уншигч та бүхэнд аз жаргал хүсье. Их урт логик муутай захиагаар та бүхнээс мэргэн6 үг сонсох гэсийм захиаг минь дуустал нь уншаад надан тус болох зөвлөгөө өгөөч.

Миний бие сүүлийн жил гаран л гэр бүлийн асуудалтай /эхнэртэйгээ ер ойлголцохгүй байнга л хэрүүлтэй амьдрах боллоо/ явж байна. Өнгөрсөн зун эхнэрээсээ салах гэж гарч явсан үедээ энэ сайтад захиа бичиж зөвлөгөө авч байсан. Одоо дахиад та бүгдийн үгийг сонсмоор байна. Өнгөрсөн зун захиа бичихдээ бүдүүн тойм юм бичсэн болохоор хүмүүс ерөнхийлж ойлгоод, зөвлөсөн байсан би тэр зөвлөгөөнөөс нэг л гол ухаарлыг тусган авч хэрэгжүүлж амьдрах гэж хичээж байгаа ч нэг болдоггүй ээ. Амьдралдаа сэтгэл хангалуун бус байна.

Эхнэр бид 2 хамт амьдраад 3 жил болж байна. Нэг хөөрхөн хүүтэй. Эхнэр хүү хоёртоо би энэ хорвоогийн бүх л хүнээс илүү хайртай юм. Тэр хоёрыгоо аз жаргалтай сайхан амьдруулчихвал миний амьдралын зорилго биелэж байгаан гэж дотороо бодож, өглөө бүр тэнгэрт залбирч л явдаг залуу. Хэрэндээ л хичээж амьдарч байна гэж өөрийгөө боддогч миний энэ байдал эхнэрийн минь хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа юм шиг байна…

Нэг бол бид хоёр өөр ертөнцийн хүмүүс юм бол уу гэж гайхах юм. Ерөөсөө л ойлголцохгүй юм. Хамт амьдрах эхний жил эвтэй найртай сайхан л байсан. Анх эхнэртэйгээ учирсан цагаасаа сар ч хүрээгүй байхдаа нэг муудалцчихаад одоо ийм байгаа юм чинь цаашид яах билээ эртхэн зангаа мэдээд салая гэж бодсон тэр үед энэ хүнд ухаангүй хайртай болж гэдгээ мэдэрч араас нь их гүйж, амлалт өгч өөрийн болгосон нь буруу эхлэл байсан юм бол уу. Дурлал хүнийг сохолдог гэдэг шиг л би сохорсон байсан.Энэ хүнтэй  л хамт амьдарвал хөлийг дэрлээд нохой шиг нь амьдарч байхад болно гэж бодож байсан. Энэ хүнтэй л хамт байвал бүгдийг л хийж чадах юм шиг сэтгэлд юм бүхэн багтаж байсан. Тэрэндээ чамайгаа сайхан амьдруулнаа, энэ их хайрын хүчээр би гэр бүлээ аз жаргалтай амьдруулж чадна гэж өөрөө ч бодож, ханьдаа ч хэлж амладаг байсан.

Хүүхэд төрөөгүй байхад хэн хэн нь ажилдаа гүйгээд, орой нь ирж зурагтийнхаа өмнө тэврэлдэж хэвтчихээд гадуур дотуур гарч кино энэ тэр үзэн, гэр орны ажил бага байх үед хэрүүлгүй сайхан амьдарч байсан юм шиг. Хүү маань төрөөд гэрт маань шинэ хүн ирж, шинэ амьдралын эхлэл, амьдралын зорилго утга учир өөрчлөгдөн хэн хэн маань аз жаргалаар дүүрэн байсан. Гэхдээ тэр эрээд олдошгүй, хүн бүрт ч тохиогоод байдаггүй аз жаргалыг хадгалж үлдэхийн тулд өмнөхөөсөө илүү ажиллаж /ажил, гэрт/ зүтгэх шаардлага гараад ирсэн. Би хамт амьдарсан цагаасаа өглөө бүр л босч эхнэртээ хоолыг нь цайг нь хийж өгч, хүүхэддээ багагүй цаг хөдөлмөр зарцуулж /хөндлөгний хүмүүст магтуулах хэмжээнд/ хичээж амьдарсан гэж өөрийгөө дүгнэдэг. Бүгдийг тоочилгүй дүгнэж хэлэхэд ханьтайгаа амьдарсан 3 жилийн хугацаанд гэр бүлд зарсан нийт санхүүгийн 70 хувийг нь зохицуулж, гэр бүлдээ гаргасан нийт хөдөлмөрийн /хоол унд, угаалга цэвэрлэгээ, хүүхэд цэцэрлэгт өгөх, авах гэх мэт/ 70-аас доошгүй хувийг нь хийж гүйцэтгэдэг.

Араас нь гүйж, олон юм амлаж авчихаад одоо юу яриад гоншигноод байгаан гэж та бүхэн магад намайг буруутгах байх манай эхнэр ч амласандаа хүрэхгүй бол юу гэж амьдарсан юм хүүхэдтэй болсондоо харамсаж байна гэж хэлдэг болсон. Би тэр их хайрын хүчиндээ дээр нь эхнэртээ итгэж амьдралаа холбосон. Энэ чинь амдрал шүү дээ хичнээн амлаж гуйж авсан ч хоёр талын оролцоо хувь нэмэр бага ч гэсэн байх ёстой л гэж үздэг. Энэ байр сууринаас эхнэртээ чи цалингийнхаа 5/1-г яагаад надад биш гэр орондоо зарж болдгүйн, яагаад хааяа ажилаасаа эрт ирж болдгүйн, гэр орны ажилд оролцох л ёстой гэх мэтээр хэлэхээр хүлээж авах их дургүй юм. Тэрнээсээ болоод л өөрсдийгөө өмөөрөөд хэрэлддэг. Жил тойрон хэрэлдэж хэн ч буруугүй хүмүүс л байна. Сүүлдээ миний л хувьд тэр хүний буруу зүйлийг хэлэхээр ер ойлгохгүй урдаас бүр л уур хүргэх гээд байгаа юм шиг загнаад байхаар нь 1 удаа алгадчихсан тэр нь одоо болтол зэрлэг балмад гэж яригдна, уурандаа п, новш энэ тэр гээд би нөгөө хайртай хүнээ хэрэлдэхээрээ заримдаа дууддаг болсон.

Эхнэр маань ч өөдөөс хариу барина. Сүүлдээ хэрүүл нь даамжраад манайхан танайхан луу орсон, гэр бүлийнхэн нь байнга л амьдралд маань орж заадаг байсан тэрийг нь хэрүүлдээ хэлэхээр манайханыг татаад л оруулаад ирдэг болсон. Намайг уурлаад хэрэлдээд байхаар гэр орны ажил хийдэг болсон, 2-лаа ээлжлээд л ажил дээрээ суудаг болсон. /хэн хэн маань ажил ихтэй/. Манай хадамд бол би анхнаасаа л үл тоогдсон тэр л хандлагаар надад хандаж ирсэн тэр нь хэрүүлийн эх үндэс болноо тэгдэг ингэдг гээд тоочоод яахав дээ. Өөрийнхөө бодож зүтгэж байгааг гэр бүл үр хүүхэд хань ижилийнхээ төлөө л гэж боддог болохоор өөрийн зөв гэж бодон өнгөрсөн зун хэсэг хаяад яюбал юм ойлгох бол уу гэж бодоод гараад явсан бүр л буруудсан. Яг салчи гэхээр хөөрхөн үрээ бодохоор өр эмтэрээд байхын. Сүүлд гарч яваад буцаж ирэхдээ хэн хэн нь өөрийн зөв гэж гүрийж байгаад хүүхэдээ өнчирүүлж л байж хэн нэг нв яаж ялалт байгуулсн нь тодорхойгүй амьдралаа сүйтгэж, хүүхэдээ өнчирүүлж байхаар гэж бодоод гуйгаад ирсэн.

Манай хүн тэрийг маань ойлгохгүй чи гуйж ирсэн явж болно гэж хандах боллоо. Чи бүгдийг дааж зохицуул би хатан хаан шиг л байна гэж улайн цайм хэлдэг болсон. Авч байгаа цалингаа өдөрт нь гэртээ зарж дуусгаад ингээд дуусчлаа гээд тайлбар хийхээр ер итгэхгүй. Найз нөхөдөөсөө мөнгө зээлж өдрийн хоолоо болгож байна. заримдаа. Үнэнээ хэлээд байхад ер итгэхгүй юм. Биний найз нөхөд таньж мэддэг хүмүүсийн нүдээр гаднаас нь харахад 2-ла гайгүй цалин авдаг, сайхан амьдрах бүрэн л боломжтой бид 2.    Ажил карераа өсгөх гээд гэр бүлдээ цаг гаргахгүй биш бүх л хичээл зүтгэл эхнэрээсээ илүү байгаал гэж үзээд өөрийгөө зөвтгөх юм. Эцэст нь дүгнээд хэлэхэд гэртээ гэрийн эзэгтэйн хайр халамжийг л мэдэрч чадахгүй амьдараад байгаадаа сэтгэл дундуур байна. салаад шийдэе гэхээр эхнэртэй, хүүдтэй хайртай яах уу?

Эхнэртээ надад 3 жил өгчих би чамайг цалингаа100% өөртөө зарцуулах хэмжээнд хүрнэ гээд гуйдаг болсон  Би эхнэртэй өөрийнхөө хэмжээнд л хувцас хунар гоёл чимэглэлийг нь авч өгч байсан. Гэртээ сууж байх үед нь цалин маань хүнснээсээ цааш гардаггүй байсан болохоор жил гаран байхгүй байсан гэхдээ бага саг юм аваад л өгдөг байсан. Одоо нэг л нэхсэн хүн байх юм чи хариуц даа гээд л.. Энэ хүнийг ер ойлгохгүй юм. Ийм эхнэр нөхөр гэж байдаг уу?. Сая 5000төг гуйсан өгөхгүй гэнэ найзаасаа мөнгө зээллээ. Би тийм цалин муутай биш л дээ жилд 20 сая-г гэртэй зарцуулсан байна лээ. Хураасан юм гэж алга ингээд бодохлоор амьдрал үнэхээр утгагүй байна.Өгөөд байвал баярлах шинжтэй нэг хүн ажилаа лав нөхөрөөсөө дээгүүр тавьсан. Авсан цалин нь гэрт нь зарагддагүй эхнэртэй хүн байна. Би залуу хүн эхнэртээ амалсан амлалтандаа хүрэхэд надад ажил дээрээ дунджаас илүү хичээж, цаг гаргах хэрэгтэй байдаг.

Сүүл нь яаараад баахан юм логик муутай бичлээ та бүхэн зөвлөөч. Эхнэр маань надад хайргүй өөр хүнтэй ирээдүйгээ хараад байдаг юм бол уу? Ядаж охиноо бодоод энэ хүн ингэж байгаад салчвал гэнж бодохгүй юм? Надаас их юм болоод байна уу? Сардаа ганц ч хоол хийгээд өгөх сэтгэлгүй, завгүй эхнэртэй,  гэртээ гэрийн эзэн шиг хааяада суугаад сэтгүүл сонин гарчиглаж чадахгүй, өөрийн дураараа хааяа эрт орондоо ороод унтах, өглөө жоохон унтчихаж чадахгүй, өөрийнхөө найз нөхөдийг ч гэртээ дуудаас яриад суучихаж чадахгүй энэ хүн тэгчих болуу эсвэл дээрхээс болоод бөөн хэрүүл болчих бол уу гэж эмзэглэж өөрийнхөөрө бус амьдрах, нөхрөө гэсэн сэтгэл үнэртэж ч чадахгүй байгаа амьдралаа яаж шийдэх үү?

45 Comments

  1. busgui says:

    saihan mongol er hun shig hoimoroo duurgeed suuj baih yostoi er huniig chini hiimori dagadag yum shuu dee huuhnuudee ger oron tseverluuleed haraaj zaginaj yaj bolhovdee negent l hair setgeleeree bolno butne gj suusan yum chini hairlan hundetgeh heregtei.

  2. Ss says:

    Minii huvid lav 2 huuhee haraad gertee suudag manai nohor 100% sanhuugee bosgodog.Namaig yugaar ch dutaaj baigaagui. Teglee geed hezee ch gomdol tavidaggui. Er huun iim l baih estoi. Chi heterhii gonginood bgaa yum bish uu.

  3. Monroe says:

    yasan nuhruu oilgodoggui shunaltai muuhai ehnertei uym be chi. Chamd ajil hiij hodolmorloh es surtahuun bhad naadah chin yaj davraad bgaa avgai ve? engiin daruu uhaantai huuhen avaad suugaach. chamtai bol hen ch suuhiin bn

  4. Amidral says:

    Zaluu minidee zaluu mini ehner chin chamaig ogt unelehgvi bnadaa.chi amlaal guigaal bga bolhoor odoo bur dawarj bna.chamaig unelej hairlah hen negen bjil bgaa.zvgeerl sal huuhedtei bolsondoo haramsdag busguichuudiig er oilgohgvi yumaa tiim yum helj yarij bga yum chin chamtai tegj haritsah ni huwi hvnii huwid Yuch bish yum bna.huuhdee awaad tusdaa amidar zuwhun huuhed uurtuul tsag zawaa garga teghedl buh yum sa bolno.uneheer hairtai yum Bol zvgeerl hol gadaadad bgaagaar tusuuluud amidaraad uzwel yasiin hu,zvgeerl sal.mini huwid Bol bi aztai nuhur mini yag cham shig amidarliinhaa tuluu mash ajildag zutgedeg zaluu bii.bi geriin ezegtein uurgee sain bieluuldeg shu irhees ni umnu utsadaj bgaad yamar hool idmeer bna gej sanaliig ni asuuj bgaad hooloo hiigeed huleej bdaahaya zalhuuraad erhelmeer sanagdahaaraa hair ni hool hiigeegvi shu mini hair ireed hiichih geheer ireel hooloo hiichine huuhduudee sain hardag bi naiz nuhudteiguu hay a garah ue bna oroitwoo bolohgvi Bol ochiod awii gedeg tiiml sain zaluu biidee Szeged

  5. erhmee says:

    naadax chin exner bish yagchish bna shuuriig ni ogood tsonxoor garga

  6. Anonymous says:

    ene hudlaal bna sh dee
    ehleed huutei gej baisnaa daraa ni ohintoi bolchihoj hudlaa humuusiin uuriig barah gesen l zohiomj bna

  7. Serafina says:

    Jargal daahgui sain hani-n buyn daaj amidrah huvi tavilangui teneg ehner um da

  8. энхлээ says:

    сайн уу. Амьдрал бол нэг төрлийн цэцэг ургадаг цэцэрлэг биш. Чи ч гэсэн хайр бол дан энхрийлэл, бөхөлзөл, урдуур нь орж бүгдийг хийх, дан бууж өгөлт биш.

  9. Anonymous says:

    би эмэгтэй гэхдээ чи бид 2 яг адилхан хүмүүстэй суучиж. ер нь хүнтэй сууж зохицож амьдрана гэж яасан ч хэцүү юм бэ дээ. яамаар ч юм бэ дээ.

  10. hariult says:

    gertee geriin ezen shig bj chadahgui bol hohi ni gej heliee
    amidraliig ta nar dandaa toonii mashin deer too bodoj bgaam shig haraad bval hariult ni zurj garaal bnas hdee
    dandaaa mungu bi bolomjiin ajiltai bi tiim sain iim sian yah gej ingej hudlaa shaaj bdiin be
    archaagui gonshignoson sdakuud be
    eej aabasaa yaj ta nariig tejeej bsniig asuugaarai shalchignaj bhaar

  11. Enkh says:

    Nuhur bid 2 geriinhee buh zardliig huvaagaad l gargadag. Nadad nuhriinhuu munguur goyoj goodoh sonirhol yeruusuu baidaggui. Uchir n ter hun ugluunuus oroi boltol ajillaj ydarch baij l olson mungu bolohoor bi teruugeer n heregtei hereggui yum avmaargui sanagddag. Harin uuriinhuu olson mungunuus uurtuu yum avahaar bur l uurtuu itgeltei bolj saihan bdg. Ger buliinhee sanhuug huvaaltsaj uurdegtee uuruuruu mash ih baharhdag. Ene amidraliig 2ula hamtarch iim saihan bolgoj bna gej bodohoos l goyo bdg. Tiim bolohoor naad ehneriig chin yeruusuu ch oilgohgui n. Yostoi l chamd hairgui bhaa.

  12. Anonymous says:

    Iim nuhurtei boloh yumsan. Namaig jiremsen ajil hiij chadahgui bhad manai nuhur ogt toodoggui uuh vitaminii mungu ch haramlaad ugduggui bj bilee. Jiremsen hun ayga haluun tsai ch bolson uumaar sanagdana. Ih hetsuu bsan. Ug ni manai nuhur hun harahad unetei mashin unasan kompaniin zahiral hun shuu dee. Nadad 100 tugrug ch uguh durgui. Egch emegtei duu nar ni nadad gants chiher avaad ugchvul uurlaad heruul hiigeed bdag yum. argaa baraad gertee harij eej deeree ochij tursun. Tulburtei emnelegt turuh geed ochson chini chi yahaaraa mungu tulj turdgiin gej baij bilee. Ih hetsuu bsan. garaad yavya ulaan mungu bhgui. estoi amidrah durtaidaa tursunduu. huurhun huuhedtei bolson. Huugee turuuleed 2 sartaid ni ajildaa orj, 4 sar hurehed ni 2 dahi ajlaa davhar hiij ehelsen. Mungu oloh gej. Odoo ch gesen hiiseer zutgeseer l bn. Bi odoo gertee shirheg zoos ch zardaggui. Zuvhun huuge uurteiguu l bolgodog. Nuhriiguu uzen yaddag. Salah geheer namaig guigaad saldaggui yum.

  13. Ялгуун сэтгэл says:

    Амьдрал мөнгөн дээр биш хайр дээр тогтох ёстой юм шүү дээ уул нь. Даанч өгөө аваа, хэлцэл, наашаа цаашаа гээл бөөн бизнэс шахуу болгочих юм даа. Залуу минь чи эхлээд өөрийгөө хэн бэ гэдгээ тань мэд, дотор хүнтэйгээ ярилц. Болохоос нь авахуулаад болохгүйг нь хүртэл яв. Салах шиг амархан зүйл хаа ч байхгүй тул битгий салах гэдэг үгийг толгойдоо ургуулаад бай л даа. Би боддог юм нэг зүйлийг. Хэрүүл гарч байгаа үед эр хүн шүдээ зуугаад ч болов дуугайхан тэсээд үлдэх хэрэгтэй, харин дараа нь эхнэрийнхээ тайвширсан үед н ойлголцох хэрэгтэй гэж. Гэтэл залуучууд эхнэртэйгээ уралдаал хэрүүл хийгээл сүүлдээ нэг нэгнийгээ давах гэсээр байгаад хэзээ ч эргэж нийлэхээргүй хагарсан шаазан болчихсон байдаг юм. Хэрүүл гэж тиим л муухай хар мөртэй шүү дээ. Эхнэрийгээ хайрлсан шиг хайрла, хайрын чин өөдөөс хар үг гарна гэж үү дээ…

  14. Boroondusal says:

    Сайн байна уу ! Гэр бүл гэдэг хамтын итгэл, сэтгэлээр илүү амттай болдог юм, амьдрал ямагт сонголтон дээр оршдог юм, бид өөрт тань зөвлөж бгаач Эцсийн эцэст сонголтыг хүн өөрөө л хийдэг юм За тэгээд өөрт тань хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг илгээе!!!

  15. narhan says:

    manai nuhur bol ajilaa ch hiine geree ch tseverlen hooloo ch hiine,hvvhde ch surguuli tsetserlegt ni zuunu,minii offisiin tvreesiig ch ugnu,harin hezee ch nadtai hervvl hiij gomdolloj baigaagvi,hani mine namaig gej gvij baihad bi ch gesen haniiha tuluu gesen setgel baihgvi yaadgiin,zaaval geriin ezen er hvn geheer l udirdlaga bariad divan deer laglaigaad belen hiisen hool edchiheel hvn zarchaal suuj bh eostoi yumu!!? chi uuruu hicheegeed tsohitsuulaad vzehgvi yu,chamd ch gesen buruu bn uuriiguu neeh gemgvi gulug shig bolgood bichchihsen bn chi,ehnerteigee yag ingej uuriiguu umuurch herelddeg bhda… eostoi sonin sanagdchihlaa.manai nuhur uuruu iim ajilgvi archaagvi teneg yumnuudad durgvi vzen yaddag hvn,ugaasa ger bvliin eejiin l hvmvvjil nuluuldug bh,manai hadam eej ajilsag tseverch bolhoor hvvhed ni yaag tiim,manai hvvhed ch bas aaviiga duiraisan tseverch zohion baiguulalt saitai,yamar ch ih ajil baisan gertee orool bvh ajil vvrgee tsegsh huviarlaal ( za minii naiz teriig hiichih bi eniig hiichii g.m) zohitsuulaad bj boldog shd.

  16. Busgui says:

    Sonin l emegtei yum.  Manai nuhur ger oron hool undnii zardald nadaas 1 ch tugrug nehdeggui ch bi tsalin avhaaraa bainga l nuhur huuhed uurtuu huvtsas hunar gertee goyo gangan yum avdag sh dee.  Emegtei hun chini 1 tiim nuhur huuhed geree goyoh hobbytoi bolchdiin bishuu.  Nuhur nadad huvtsas butgii avch bai l gediin.  Bi tesehgui taalagdsan chanartai heregtei yum haragdval yaaj iigeel avchina.  Amraltiin udruur saihan hool hiij ugch bayarluulya geel bas shine hoolnii jor netees zavaaraa hainaa.  Ajliin udruuded bol ihevchlen budaa goimon geel esvel gaduur hool iddiin.  Medehgui neg l ger oron nuhur huuhdee geh setgelgui hun shig sanagdlaa

  17. ... says:

    Gertee chalingaa zarchuuldaggyi emegtei yum bol, chaashid hol yavahgyi dee. Hyyhdiig n uguud salahgyi yu.

  18. kod says:

    unen bol hetsuu l ehner bna . 20say iig zartsuuldag hun 5000 bdaggui. medehgui yum da. ovoo shunaltai avgai bha.

  19. Anonymous says:

    huuhneese sal,gehdee iim huhnees salah gej ih yum bolnooo, tsaadah chin salaad hetsuudne gdgee medej bga baragiin zaluu deerelhuuled bhgui gdgig sain medne, uilj unjina, ajil deerch dagaj irj heruul uruul hiij hashgichna nudnii bulai bolgono, araas bainga zuugdeestei za tegeed yum yum l bno do. etsest ni huuhde orhiod yavna. tegsen ch chamaig zugeer orhihgui. zuil bureer oroldono. budaa mudaa tsatsah bol enuuhend.

  20. www says:

    yu ve chi ehleed huutei gesen biz de..suuld ni bichihdee yadaj ohinoo bodood ene hun ingej bgaad salchval gej bodohgui gesen bh yum… bi er oilgosongui… medehgui ee medehgui shal oilgomjgui yum… chinii bichseneer ehner chin denduu aihtar davartsan shunal ihtei shulam shig huuhen bna…iim ehneruud mer ser bdag..nohoroo daramtlaad hamag tsalingii ni hamj avchaad gants avtobusnii ch mongo ogohgui deer ni nohorooroo buh geriin ajilaa hiilgeed ooroo yuch hiihgui iim shulamuud bdag yum ternii 1 bololtoi..

  21. jiriin busgui says:

    Дүү минь, чиний бичсэнийг уншихад гөлөг шиг хөлийг нь дэрлэх, 100 хувь цалингаа өгье, хоолоо хийдэг, эхнэр завгүй гэх мэт үгнүүд байна. Чи бол монгол эр хүн. Гэрийн эзэн, өрхийн тэргүүн. Чи тэр бүсгүйд үнэн сэтгэлээс хайртай байгаа чинь монгол эр хүний зан. Гэвч бас эр хүний шийр заан хэн гэрийн эзэн бэ, хэн өрхийн тэргүүн бэ гэдэг зааг ялгааг гаргаагүй байна. Зүгээр л гөлөг шиг хөлийг нь дэрлээд хүслийг нь биелүүлээд гаслаад байхаар чамайг хүндэлж дээдлэх, итгэж найдах, үгийг чинь хүндэлж сонсох эм хүний инстинкт тэр хүнд төрөхгүй байгаа юм шиг санагдлаа. Үнэхээр эр нөхөртөө хайртай гэргий хүн ямар ч нөхцөлд нөхрийгөө хүндэлж дээдэлж явдаг. Би өөрөө эмэгтэй хүн, эхнэр хүн нөхрөө хүндэлж дээдэлж явах нь бат бөх гэр бүлийн үндэс гэж боддог. Манай монгол эрчүүд омголон, зоригтой зан чанартай ч хайртай бүсгүйнхээ өмнө гөлөг мэт бууж өгөх чадалтай. Гэвч ухаантай бүсгүй тийм эрийг хүндэлж, дээдэлж, дэмжиж өгсөнөөр амжилтанд хүргэж чаддаг. Хоол хийж гэрээ авч явах нь ганц эм хүний үүрэг биш хэдий ч гэр бүлээ авч яваа эр хүнийг тийм ажилд хутгаад, орой ажлаас ирэхэд нь угаах хувцасыг нь бэлдэж тавих нь арчаагүй хүүхний зан гэж бодож байна. Эмэгтэй хүн арчаагүй ажилгүй байх тусмаа гэр бүлд хэрүүл их гардаг бололтой. Гэрийн жижиг ажлаас үүдээд нөхөртөө туних барьцах занг залуу бүсгүй гаргаснаас гэр бүл салж сарних аюулд хүртэлээ хүндэрсэн асуудал болж байгаа бололтой. Миний нөхөр үнэндээ гэртээ гэрийн ажил хийгээд байх завгүй хүн л дээ. Гэхдээ зав гармагц намайг баярлуулах ямар нэг зүйлийг заавал хийдэг нь үргэлж наймайг баярлуулж байдаг. Надтай 10 гаран жил хамт амьдарч байгаа хэрнээ хэзээ ч уйдаагүй, үргэлж намайг хайрлаж байгаа, зав гарах хором бүрээ надад, үр хүүхэддээ зориулж байгааг харж байгаа болохоор би ямар нэг байдлаар өө гаргаад хэрүүл хийгээд байдаггүй. Мөн цалин мөнгийг нь тоолоод байдаггүй. Бид юу ч үгүйгээс эхэлсэн. Бидэнд өмсөх хувцас ч авч чадахгүй үе байсан. Тэр үед би хүний нүүрэнд явж байгаа нөхөр минь хүний нүдэнд бүрэн бүтэн явах ёстой л гэж боддог байсан. Би гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүн ар гэрээ л болгох хэрэгтэй гээд л дотроо бодоод зөвхөн гэрийн хувцастайгаа гэрээс бараг гаралгүй 2 жил болж байсан үе бий. Тэр үед надад чи надтай суусан бол ингэж амьдрахгүй байсан, би чамайг сайхан амьдруулах байсан гэж улаан цайм хүн хэлэхэд би хорвоогийн хамгийн сайн хамгийн сайхан хүнтэй нь суусан гэж хэлээд инээж байсан юмдаг. Эр хүн, ялангуяа монгол эр хүн зорьсондоо хүрэх агуу хүч чадалтай, дотоод чадалтай байдаг. Бүх зүйл гэнэт бий болчихгүй. Харин эр нөхөртөө итгэж, түүнийг зорьсондоо хүрэхэд нь сайн ар тал нь болж өгөх хэрэгтэй. Тэд шидэт бирд биш болохоор бүх зүйлийг, бүх хүслийг гэнэт биелүүлж чадахгүй. Гэхдээ хүссэн зорьсондоо шүд зуугаад хүрдэг шазруун улс. Тэр мөч хүртэл хамт байж эцсийг нь үзэж чадаагүй бүсгүйчүүд дараа нь харамсдаг. Монгол эрс хүссэндээ хүрсэнийх нь дараа харахад тэр хүсэл нь зөвхөн хайртай бүсгүйгээ аз жаргалтай байлгах, үр хүүхдээ амар амгалан байлгах нь тэдний чин хүсэл байдаг. Тэгэхээр залуу бүсгүйчүүдэд зөвлөхөд нэгэнт хэн нэгэнтэй амьдралаа холбосон бол түр зуурын зовлон, байхгүйгийн зовлонг тэсэн гарч байлгахын төлөө нөхөртэйгээ хамтаа тэмцэх хэрэгтэй. Амьдрал дан ганцаараа эр хүний нуруундаа тээх ачаа биш ээ, түүнийг хэн хамт тээж давж гарнав, тэр аз жаргалын түлхүүрийг олж авдаг гэж хэлмээр байна даа

  22. eggi says:

    yag minii amidral bi bas nuhurtei gee suugaad 3 jil bolj bna. manai nuhur minii araas um um l bolj bj suuj bilee. gol ni bi nuhurtei hairtai bish l dee. nadad hairtai bolohoor ni suusan. odoo manai nuhur chamshig l um bna daa. chamd huurhii dee gej.

  23. Anonymous says:

    burhan sain muug tentsuuldeg um bna , chi ehneree davraagaad um uzuuleegui l bna , neg heseg sallaa gd holdood uz tegeed ter huuhen oligtoi tsalin mongogui guij guvshdag hungui gachigdaad chamaas oor sain oldku gedgiig medeed ooroo guigaad irnee tsag hugatsaa heregtei, tegd guigaad irheer ni shal uur hun bol naiz nohdoo gertei avchir, bi amarmaar geriin ajla eeljtei hiine gesen zarchim togtoo, er ni neg sain oorchlolt hiihgui bol chi et guigeed baihaar ulam zalhuu chi hiih yostoi um shig zan surgahaar tegj bgaan, ene hiideg umiig bi yahaara hiih yostoi gej gd uur i hureed chamd sain bish l bna da, chamd hairtai bsan bol hool undaa huuhdee haraad baimaarin.
     

  24. Didi says:

    manai ah yag tani shig ih sain hun. Undur tsalintai ajiltai, bairtai mashintai arhi uudgui tamhi tatdaggui yostoi l burhan shig hun bdiin. Bi lav ih shutdeg.  Getel ehner n gej neg sonin huuhen bdiimaa yag tanai avgai shig. Bainga l tansaglahiig bodno udur bolgon mr chicken ene ter zahialj iddeg bas boloogui ahiig ezgui hoiguur n uur yumnuudtai yavsan gesen. Tanai ehneriin jargal n jad bolood bgaa bh. Ta heterhii ih buutsuluud bhar tegj bgan. Anhnaasaa ta davragaad tolgoi deeree gargatsan bnashd. Ger buld ehner n nuhruu hundelj harin nuhur n ehneree hairlah yostoi bdiishd. Tanai ehner taniig ogt hundeldeggui yum bnashd. 

    Ta odoo teguul bitii araas n guij guvsh zuger l hayachih. Hervee tanid hairtai bol zan n naashlana. Haya n gedeg nbuur yavaad uguh bish zuger uuriin duraar amidar naiz nuhudteige uulzaj, nom soningoo unshij setgelee bayasgaldaa ger bul chuhal ch ta ch gesen hun yum bgazdee. Uuriiguu jahan bodood uz. Gehdee yav ch huurch zavaarch bolku shu. 

    Er n zarim huuhnuud sain huntei suuchaad noomoi gej golno, zarim n banzal yumtai suuchaad zovjiin gej gonshignono er n teged buh yum uuruus n boljoogooshdee. Gehdee uhaalag saihan geriin ezegtei nar zunduu bgaaa shuu Mongoliin min busguichuud shig aguu ih tevcheertei saihan huuhnuud hana ch bhgui. tand amjilt huseye. Ta bas nomiin delguurees herhen sain nuhur bh ve ged Mongol eregtein bichsen nomiig olj unshaarai. 

  25. Kkk says:

    Ehlehdee huutei gej ehlecheed togsgoldoo ohinoo bodood gej duusagsan bn uunees harhad jaahan hudlaa zuil bicheed bg bololtoi yaltai yum shig chi bi namaig ingehgui bn bi ingeed bn gej amidraj bsnaas salaad l yavdaa salhad emegtei hun hohirdog bolhoos er hun hohirdoggui yum tiimees salaad uz ehner chin chamaas deerig olood amidraval sain l biz chi ch bas heruulgui amgalan ehner olood avna er hun huuhdee avaad salah bish emegtei ni orh tolgoilson eh boldog dahij gerlehed huuhedtei uldsen huuhen hezuu bdg bolhoos bish amidraa avaad yavchih chadvartai zaluu bol ooroo hed zaluu ehner avaad dahiad huuhedtei bolj boldog yum enig l ehner chin oilgohgui esvel chi het ooriigoo omoorson yum zohioj bchd bh shig bn ehner chin bas neg oor zuil bichih bsn bi huu ohinoo anduurj bicheed bhig bodhod no toi l bn daa

  26. unshigch says:

    bi tanii ehner boliy :p

  27. ah zah hun says:

    chamd 2 zam bna 1-rt ger bulee avarhiin tuld naad altan zagasnii emgeniihee bool zarst n bolood amidrah,gol n chi ene baidaltaigaa buren evlereh,bi iim l zayatai hun yum gej bodoh…esvel bi ingej amidarhguie ail geriin ezen hun shig baiya gevel salah l bnadaa

  28. Арабелла says:

    Асуудал чамд байгаан биш үү. Ямар шалчганасан хүүхэн шиг эр вэ чи. Тэр эхнэрийн бүх л зүйлийг тооцож хэрүүл хийдэг юм шиг байна. Галсан гуайн Хариу нэхдэг тусыг тус гэдэгиймуу гээд шүлэг байдаг даа. Эхнэр хүү 2-ынхоо төлөө амьдарвал амьдарсан шиг амьдраач. 
    Зөвхөн нэг талыг барьсан иймэрхүү зүйл уншихаар дургүй хүрээд байдаг юм. Эхнэр чинь ч бас бичвэл бичих байлгүй дээ

  29. bat says:

    hooe duu huu naad ehneree chi denduu davruulstan bna.ailiin ehner gedeg chini ger dotorhi ajilaa amjuuldag,er hun n gadaah ajilaa amjuuldag iim l ulamjlaltai bizdee.adilhan tegsh erhtei baijil ger bul bat togtvortoi bna shuu de,ooriigoo yu geed bodoston avgai ve,iim hun butehgui salsan n deer.ger bul,hamtiin amidral gedgiig oilgoogui hun bna.

  30. yun zowtsiin says:

    iim ehner gej bdagaa.hunii setgelruu us tsatsaj er huniig ulandaa gishgicheed saihan amidrana gej boddog emegtei yawch sain hun bishee.er nuhuruu hundelj hairlaj chadsan emegtei l jargadiin.ooroo zowlongoo duudaad chi ooroo l zowj bgaan bnshd.vree bodood tessench chi ene geriin ezen bish em ni bolchihson yum bishuu.ehner ni toloi deer ni sandaalaad suuchihsan amidral gej bas bdiin bna sonin l huuhentei suuj dee.amidralaa gej…

  31. man30 says:

    hey. neg l ih sal sal gesen humuus baihiin. salah ch amarhan l daa. gehdee salsan humuusiin mass ni haraad baihad ergej haramsdag yum daa. tiimees sain bodoj baij shiidveree gargaarai daa. busdiin 1000 aldaag olj harsanaas ooriin 1 dutagdliig olj harsan ni deer gedeg biz de. yu bolohgui bgaag ehleed ooroosoo hai, mon ehnerteigee  sain yarilts. magadgui chinii neg yum taalagdahgui bolohoor albaar ingej aashilj baigaa ch yum bil uu. dahin helehed salna gedeg tiim songodog shiidver bish shuu. Good luck buddy! 

  32. s says:

    Hi, Ehner chin hetsuuhen hun yumdaa, hondlongoos huniig dugneh hetsuu yum, gehdee bi ooroo emegtei hun bolohoor bas haihaj l bna, chamd hairgui yumuu daa gej bodogdoj bna, hairgui bolohooroo chamaig ogt hundeldeggui yum bna. Araas guigeed avaad suusan gedeg utgaaraa chi ter hunii bool bolj amidarah yum bna l daa, er hun bolgon l emegtei hunii araas guij avch suudag sh dee, er nohortoo ingej handahaar ail ger tsaashid togtvortoi bna gedeg yu l bol. Heleed oilgoltsoh geed uz dee, ter hun ooriinhoo bodol setgeliig oorchilj chadahgui bol salsan deer bishuu. Gehdee salna gedeg bas huseh yum bish shuu, huuhedee eh n sain osgood yavah bolomjtoi bol ohintoigoo bainga uulzaad yasvaad bj bolno sh dee. Gol n neg nasaaraa iim hair halamjgui huntei dord uzegdej zarts shig amidarna gej yu bhuu dee. Ehner chin unen davarsan gar bna daa.

  33. zochin says:

    Юу вэ энэ чин зохиол юмуу. Хүүтэй гэж ярьж байснаа төгсгөлд нь охин болчих юм. 
    Зза андуурал гэж бодоход чи өөрөө яасан арчаагүй залуу вэ. Эхнэртээ толгойгоо мэдүүлцийн яваад байгаагаа харахгүй байгаа байнаа даа. Яг урдаа байгаа юмыг хараад бодоод байгаа ч юм шиг. Өөрийнхөө амьдралыг арай өөр талаас холоос хармаар санагдаад байхын. Тэгээл ярьж байгаан би орлогынхоо 70 хувийг даадаг ч гэх шиг. Энийгээ чи өөрөө их том гавьяа байгуулсан гэж хараад ойлгоод байгаа ч юм шиг. Үгүй дээ найз мин. Хоолонд давс тааруулж хийдэг шиг амьдралд чинь жор тунг нь тааруулах зүйл маш олон шүү дээ. Эхнэрийнхээ яагаад тэгээд байгааг өөрөө олж мэдэх хэрэгтэй юм шиг санагдаад байна. Магадгүй чи хөнжилдөө муу ч юм билүү. Эхнэрийн чинь ажлын хамт олон найз нөхөд нь нөлөөлөөд ч байгаам билүү хэн мэдлээ. Гэх мэт олон учир шалгтаанууд би шүү. Залуу минь эцэст нь хэлэхэд өөрийнхөө амьдралын энэ асуудалыг бусдын хэлсэнээр биш эцсийн шийдвэр алхамаа өөрөө сайн бодож хийгээрэй. Хүнээс тусламж эрэхээс өөрөөсөө эрж байгаарай л гэж захий. Чиний гэр бүлийн амьдрал чиний гарт ухаан бодолд чин байгааг битгий мартаарай.
    Амжилт

  34. Admire says:

    Sain baina uu? 

    Ta altan zagasnii ulgeriin shunalt emgeniig medne biz. Tanai ehner hair daahgui, daaj medehgui, davartsan huuhen bn. Teneg hun tenegeeree l duusdag ene horvood. Sain bodood shiidveree garga.

  35. WARWAR says:

    hun burhan bish bolhoor aldah erhtei

  36. oogii says:

    er ni haraad baihad hairtai l bol 2 hun amidarch bolnoo gedeg oilgolt chin shaal hudlaa yum bilee.hairaas gadna zan aash uzel bodol negdej baij neg ger bul boloh yum bilee.anhnaasaa l taarch tohirohgui bainga heruul temtseltei baina gedeg chin oilgomjtoi shdee.bi urid ni neg zaluud uhaangui hairtai bolood ter ch bas nadad hairtai tegsen bainga hereldene suugaagui zugeer hamt 1 garyu l amidarsan baih bi bur uneheer zalhsan nasan turshdaa amidrana gej bodoj baigaa hun getel boon stress etsest ni aav eej maani durgui baisan bolohoor bi shuud tuunees holdson ehleed ih hetsuu l baisan tsag hugastaa ongoroh tusam bi mash zov alham hiisen odoo ch gesen haaya boddogii bi terentei amidarsan bol estoi zovj yavaa baih gej

  37. ariun says:

    odo guij guvishaad hereggui bhaa chi zugeer l ooriihoo husseniig hiij ooriihooroo bai yum buhen eelj daraatai bdag yum ehner chin bas chamaig bitii slaach geed guigaad ireh odor irnee neg odor oilgono

  38. Anonymous says:

    bi yag chinii ehner shig huntei suuj bla. zalhuu, hartai, heruulch, goyoj goodohoos uur yum medehgui, hool hiihiig barag medehgui, hungumsug, neg tiimerhuu l ehnertei bla. salah shig saihan yum bdagui yum. harin bi huuhde avaad salsan shu

  39. hi says:

    yag l minii amidral shig yum.gehdee bi ehner huniihaa uurgiig sain biyeluuldeg.gehdee haayaa zalhuurmaar sanagddag.nohrooroo suusnaasaa hoish 2 udaa l hool hiilgej uzsen. torood 14
    honool buh yumaa hiij ehelsen dee.sanhuug zov zartsuulj chadahgui haayaa aldaa gardag bsan. gehdee nohor min nadad mong zarahdaa hezeech harmaldaggui . bas butsaaj nehdeggui. hanidaa goyo huvtsas avch ogsondoo harin ch ih bayartai baidag daa.andashgui bayarlaad bdag sh de.tegeed oortoo yum avahgui ldee. tegheer ni bi bas dotroo hanidaa neeh goyo yum avch oghiimsaan gej boddog. gehdee huuhed haraad gertee suuhaar yaaj ene moroodol min biyeleh bilee dee. tgeheer bi hemnelttei l sanhuugee zov zartsuulval bayarluulah yum bna gej bodson. bas ireh jilees ajil hiij ehelheeree hanidaa goyo yum avch ogj bayarluulnaa.yor ni huuhnuud hamttdaa zutgeh ni chuhal l daa. dan gants er hun ajillaj zutgej bidniig tejeeh yostoi gej oilgoj bolhgui. chadah hemjeegeeree setgel zurhteiger tuslaj demjij bh hergtei.chi ch bas em hun ajil hiij bas huuhdee gej nohroo halamjilj ger ornoo tsever;lej hool hiij hogoo tseverlej bugdiig hiij bh hergtei geh geed bgaa yum bna tee. uguidee. 2 uulaa 50% aar hiih hergtei. bas tulgan shaardah herggui.ehner chn muu hun bishee.ta 2 oilgoltsohgui l bna.104.5 g sonsoj bai.ger buliin sanhuugiin talar yaaj zohitsuulhuu geel aigui dajgui nevtruuleg yavdag sh dee.minii ger bul ch bas togs bish ldee. sanhuugees bolj asuudal ih uusnee. tegeed l hamag muu muuhaigaa duudaltsaj hereldej zodoldood l… gehdee erchuul emegtei hunii hiideg buteej bosgodog zuiliig yuman chinee bodohgui uguisgedeg ni haramsaltai.huuhed gargaad gertee huuhdee osgohiig gertee zugeer hevtdeg avgai gej nereldeg sh dee ta nar. getel yamar aimshigtei ih yadarch tuildaj hodolmorloj baij hun buteej osgoj baigaag olj hardaggui. ene delhii deer huuhed osgohoos hund ajil haana ch baidagggui yum shu.yalanguya setgelzuigeeree ih yadardag sh dee.huuhed hohuulhed ch gsen mash ih hodolmor ordog. ih yadardag shdee. ter ajilaas jaahan huvaaltschaad buhimdah herggui dee. ehner chn olson tsalingaa gertee zarahgui bga ni l jaahan aldaa bga bolhoos busd ni chi yagaad hiij bolhgui gej.

  40. 29 says:

     Chi ehnereesee undur orlogotoi yum bol geriin tusvuu barih heregtei. Zaluu ger bul jild 20 say urne ih mungu bna. Mungu ureh ch yahav. Yadaj ohindoo hadgalamj neelgesen bailguidee. Unuudriin tuluu bish margaashyn tuluu amidrah heregtei boluu. Bas ter ger buliin shaldar buldar heruulee bolih heregtei. Ajildaa tsag zav gargaj bolno. Ger buldee tsag gargaj surah heregtei. Naiz nuhud yahav oldoh uedee olddog yavah uedee yavdag. Ger bul neg yavchval hezee ahij irehgui.

  41. nora says:

    õýö¿¿ ë þì áàéíà äàà. ýõíýð ÷èíü óãààñàà ë ýíý íàäàä óíàæ òóñòëàà ñààí þì ÷èíü ÿàæ ÷àääûí ãýñýí áàéäàëòàé ë õàðüöäàã þì áàéíà. õè÷íýýí ýð õ¿í ÷ ãýñýí àäèëõàí ë õàéð õàëàìæ õ¿ñäýã õ¿í ø¿¿ äýý. íýã óäàà îõèíîî õàäàì ðóóãàà ÿâóóëæ áàéãààä ÷ þì óó ãýðòýý îðîîí õîîë èäýíãýý íóõàöòàé ñàéí ÿðèëöñàí äýýð áàéõ. èéì áàéäàë óäâàë óòãàà àëäààä ñàëàõààñ ë ººõ çàìã¿é áîëîõ áàéõ äàà. ÷è ÷ ýíý õîðâîî äýýð ýõíýðýýñ ÷÷èíü ººð ýìýãòýé õ¿í áàéäàãã¿éì øèã áîääûí áàéíà.óäàõã¿é îõèí ÷èíü òîì áîëîîä ààâûãàà àä ¿çäýã ë áîëíî áàéõ äàà

  42. jagi says:

    Huuhdee avaad salaachde zovtsihson yumbe shulamtai suuchihsan yum bishu

  43. 8 says:

    salaach dee. naad huuhen chini chamd hairguim bna shu dee
    bugd todorhoi bhad yundaa orovdoltei tsarailaad guigaad yavdiim bee

  44. gegee says:

    салаа, хүүхдээ аваад сал. гаад хүүхэнд чинь чам шиг хүн хэзээ дахиж таарахгүй.

  45. Ehner hun says:

    ee burhan minee. Yasan aimar ehner ve. Naadah chin huntei bish mungutei suuj baival taarsan shulam shig avgai baina daa. Hervee chinii yarij baigaa chin unen bol cham shig iim zaluu mongold neg ch baihgui shuu. Chi naad shunaltai shulam avgaidaa gologdoj baigaa ch uur hen negen saihan setgelt busguigiin muruudliin hanhuu ni shuu. Iim baliar amidrald huuhed chin ch oligtoi humuujihgui. Naad baliar munguniii dontoi avgaidaa ter hurungu hogshiloo uguud erthen sal, chadval huugee avahiig bodooroi. Iim baliar avgai huuhdiig bas uur shgiee adgiin amian bolgoj humuujuulne shu. Chamd mash tom ireedui baigaa shuu zaluu min. BI chamshig nuhurtei ch boloosoi nburhan min. Chamd amjilt husii

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.