Өсөх насандаа нэг архичинтай өтлөх насандаа бас нэг архичинтай…

сайн байцгаана уу эрхэм хүндэт хүмүүсээ. би гэж зовлонгоо нимгэлж хэн нэгэнд сэтгэлээ уудлах гэсэн зовлонт нэгэн байнаа. би бага байхаасаа ээж аав гэж архичинтай арай л гэж амьдралаа өнгөрөөсөн хүн. одоо тэд минь тэнгэрийн орон руу одсон. ганцаараа гэр орон ч үгүй хөдөө ажил хийж байгаад хэдэн сарын өмнө нэг сайн залуутай танилцаж одоо амьдрах гэж хичээж байна. гэтэл эгч минь нөхрөөсөө салсан гэж ирээд өдөр бүр архи ууж намайг зовоох юм. би хөөж ч чадахгүй, загнуулаад л байж байна. уг нь би 3 эгчтэй. тэд нар аав ээжээс ичдэг юм байлгүй. холбоогоо тасалсан. аав намайг 2 настай байхад хаяад явсан гэсэн.

хааяа ирэхээрээ согтуу ирж ээжийг минь зодчихоод явдаг байсан. тэгээд л би ээжтэйгээ амьдардаг байлаа. эгч нар минь манайд хэзээ ч ирдэггүй байсан. ээжийг өнгөрөхөд надад оршуулгын зардал байгаагүй учраас хашаа байшингаа зарсан юм. тэгээд л гэр оронгүй болсон. ажил хийж байж арай гэж нэг гэр аваад одоо айлын хашаанд амьдарч байна. одоо эгч минь бүр нөхрийг минь гэрээс хөөгөөд байх юм. өчигдөр орой нөхрийг минь хөөгөөд тэр минь яваад өгсөн. эгч минь бас араас нь найзтайгаа уулзана гээд гараад явсан. ингэж явахаараа 2 хоног ирдэггүй юм. одоо би нөхөр ч үгүй амьдрал ч үгүй ганцаараа сууж байна.

21 Comments

  1. ariyna says:

    би айж амьдарсаар л эгч минь нөхрийг минь бүр хөөгөөд явуулсан. хэрэв тэрний дураара болвол өөр хүнтэй суулгана гэнэ дээ. би залхаж байнав би одоо амьдралаа өөрөө өөрчиллөө

  2. ariyna says:

    naizuudaa ta nart bayrlalaa. bi tiim ch olon neted orood bhaar mungutei hun bish l dee. bas huuhed gargah bolomjgui ee. odoo egch mine butsaad l uuchlalt guigaad irsen. huuj chaddaggui ee. hedii uzen ydsan ch minii egch ochih gazargui gj bodohoor uruvduud bh yum. getel minii amidral nuguu l aimaar heveeree. hool hiisen ch egchid mine taalagdsan ch nuhurt mine taalagdahgui bol yanaa gj bodood l.
    hervee boldog bol gantsaarhnaa haashaa ch hamaagui yvah yumsan gj bodoh yum. minii husdeg zuil yu geech? bi ogt medehgui murtluu huduugiin amidrald durtai, bas zuvhun mongoldoo. bugdiig ni orhoid yvmaar bn. yg shine hun shig. daanch bolomjgui bh l daa. ydaj l bichig barimtaar namaig olchih biz

  3. Зүгээр л.. says:

    гэрээсээ гараад 2 өдөр ирдэггүй юм бол түүнд очих айл байгаа юм байна. Нийлэх хүмүүс ч гэсэн. тэгэхээр ирэхээс нь өмнө нүү. Өөр хашаанд буу.

  4. энэрэл says:

    Угаасаа танайхан архи дарсанд дуртай хүмүүс юм бна л гэж ойлголоо.Чи харин өөрөө тийм болохгүйг хичээж л амьдрах хэрэгтэй. Эгчийн хувьд чамд үнэхэээр гай болоод бгаа бол холхон бхаас өөр замгүй. Өөрийнхөө амьдралыг бодсон нь дээр. Нөхөр чинь аргагүй шдээ. Нэг согтуу хүүхэн ирчээд агсан тавиад тайван суулгахгүй бхад яаж байхийн наана чинь. Харин ч хэрүүл зодоон хийхгүй гараад явсан нь болж. Нөхөртэйгөө өөр тийш нүүж болно шдээ. Амьдралд төрсөн ах дүү нараас илүү сайн хань чамд түшиг болно. Ах дүү нар ч бас хэцүү шдээ. Цагаа тулахаар амь амиа л боддогийн. Сайн явахад нь наалдаж чангаагаад муу явахад нь хөөж туугаад ад үздэг ах дүү бдаг л юм. Одоогоор чиний байдал бол өөрийгөө яая гэж яваа л хүн бна. Амьдралаа яаж дээшлүүлэх вэ гэдгээ л бод. Нөхөр чинь сайн залуу бол хамтдаа нэг тийшээ нүүдэг ч юмуу нэг хэсэгтээ өөрийнхөө хувийн амьдралыг бодсон нь дээр бхаа.

  5. BLACK PEARL says:

    Уучлаарай, танай нөхөр инь бас жаахан арчаагүй гар уу гүй юу? Ер нь чи эгчтэйгээ амьдраад хэрэггүй ч гэсэн бас шууд хөөж туух бас хэрэггүй байхаа. Эр нөхөр хэзээд олдоно элгэн садан хэзээ ч олддоггүй л юм. Тэгээд ч муу муухай ч гэсэн өөрийн төрсөн эгч гэдэг шал өөр, хорвоо дээр цорын ганцаараа хүнийг дээрэлхэх хүн мунддаггүй л юм. Тэгэхээр сайн бодоорой, үнэхээр эгч чинь өөрийн хувиа хичээгч бол эгч дүүсийн тангаргаа тасал хэрэв бас хүн шиг ухаан гаргаад чамайг дүүгээ гэж бодоод ярилцаад амьдралдаа өөрчлөлт хийж чадхаар бол хамтарч түц болтугай ажлуулаад хэн хэнийхээ амьдралыг өөд нь татах хэрэгтэй л байх даа. Миний бодлоор бол нөхөр чинь бас арчаагүй л гар байна, дундаасаа үр хүүхэдгүй бол тэгээд больсон ч яахав дээ. Гол нь айлд эзэн болох ухаалаг залуутай л суух хэрэгтэй шдээ, тэрнээс биш эгчийг нь ирээд хөөхөөр гараад явчихдаг иймэрхүү гарууд бол айл гэрийн эзэн толгой болж явж чадах ч үгүй.
    Эсвэл дээр зөвлөснөөр чи гадаад дотоод яв, тэндээ гүрийж байгаад ганц өрөө байрны мөнгөтэй болсон нь дээр. Ер нь тэгээд амьдралын баталгаа болох хэдэн төгрөггүй л бол одоо үед өнчин өрөөсөн хүнийг захын нохой дээрлэхэнэ шүү. За тэгээд сайн бод олон талаас нь бодож байж шийдээрэй хө

  6. Anonymous says:

    On jil mash hurdan engerdeg shuu.Chamd egchteigee hereldej suuh tsag baihgui.Margaashnaas ehleed ajildaa shuurhai or.Menge tegregtei bol.Menge chamd erh chelee,bayar bayasgalan avchirna.Mengetei baihgui bol amidral amidral bish bolson niigemd amidarch bna.Egchiigee yav gej hel.Esvsel chi geree avaad medehgui gazar ochij suursh.Neher chine tegj baigaad irne l biz.Hamgiin gol n chi bos temts.Ingej hun bolj tersen huvi zayagaa nohoin amidralaar solij bolohgui.Hatuu helsen bol uuchlaarai.Chi bol Mongoliin negen uzesgelent emegtei.Ajil hiij baigaad gertei bolsond tani bayar hurgii.Eejiinhee ajil yavdliig gantsaaraa hiij guitsetgej chadsand chine baharhaj bna.Ter Bol ugeer helj barshgui buyan chi uildjee.Huvi zaya tani.chamaig tushnee.Harj l baigaarai.Ajil olddog l um Bol hiij baigaad bayan bolooroi.Tom amjilt husii.

  7. sonin hun says:

    HOOE ENE DEED BUSGUI NI UGEND ORJ BOLOHGUI. HUNII GAZAR JARGAHAAR OORIIN GAZAR ZOV GEJ. ENE BUSGUI NI BICHSENIIG UNSHAAGUI BAISAN CHINI KKKKK. EGCHIIGEE SHUUD L TA ODOO YAV BI NOHORTEIGEE AMIDARNA GEJ HEL ZODVOL NI ZODOLD ZA YU.

  8. sonin hun says:

    Uul usnii oir ni deer urag toRliin hol ni deer gej ardiin mergen ugeer yav. Nohoroo hamgaal tegehgui bol nohor chini suuld chamd ene tuhai dusdag bolno. geriin heruuliin ihenh huvi ni hamaatan sadnaas boldog yum daa

  9. kod says:

    balarsan yum

  10. Busgui says:

    Ymr 1 argaar gadaad garah heregtei.  Solongos ch yumuu.  Iimerhuu humuust mongoldoo baigaad yaduu amidralaas garna mud butehgui, nasaaraa zutgeed ch hurehgui bj magad shuu.  Hunee hairladgui mongoliin niigem tsevdeg shuu de.  Gerel gegeed hureh oiriin bolomj gadaad garch ajillah l haragdjiina da.  Naad egchiig bol haya zugeer.  Muusain arhichinguud hun zovoohoos uur yu chaddiin.  Zolbirch yavaad uhne bz 

  11. baldka says:

    Hi, 

    Nuher ni bas huugdeel yavj bdag. Er hunii noyon nuruu dutsan ail bn daa. Ajilch hudelmerch, hicheengui baij baij l ene hetsuu amidralaasaa salah bh daa. Odoo tegeed huuhedtei bolchuul buur l uruudna daa. Yu gej ch zuvlemeer yumdee, egchdee zuwuur helj oilguulahgui geed bolohgui bol jaahan hatuu handahad yaahav dee. Yer ni ih hun chanar muutai humuus bololtoi, etseg ehee nas barahad ni hundetgel uzuuleegui ene teriig ni bodohod. Ali boloh zuv humuustei naizalj nuherlej, ajilsang hicheengui baij l baij ene asuudluudaa shiideh bh daa. Za tegeed amjilt husii ^^. 

  12. id says:

    Tegeed ter zaluu chine tiim hooson hvnvv ger orongui chamaig avaad yvah chadvargvi hvnvv

  13. mng5 says:

    temts bas dahin temts

  14. Ame says:

    Alaltsaad huuguud yawuul. Eswel uur gazar geree awaad nuuj ochood haygaa hendch helkui bai. Nuhruu butsaagaad awchiraa

  15. Er hun says:

    ээж аавыгаа архичин гэнүү.. Монголчууд бурхны оронд одсон нэгнээ хүндэтгэж талийгаач гэж нэрлэн, муу хэлэхээс цэрвэдэг биш билүү… өөрөө эсвэл архичин юмуу…чи ийм мэдлэг муутай байж нөхрөөр яанам бэ…эхлээд өөрөө сайн боловсор, юм унш,,,бардам ихэмсэг байлдаа.. бичсэнийг чинь уншхаар хамаг сүр сүлд нь яачихсан хүн бэ л гэж бодлоо… эгчийгээ хөөгөөд явуулахгүй юу… насанд хүрсэн байж загнуулаад байж байдаг…

  16. zochin says:

    eviin huch gej nertei emegteichuudiin arhind dontson humuusiin arhinaasa tatgalzan eruul saruul amidarlaar amidardag gazar baidag dandaa emegteichuud tend handaj uzdee. yamarch bsan arhigui 8 jil bolson emegteichuudees ogsuuleed 1 jil 1 sar hurtel baidag yum bna lee. 7 honogiin 2 tsag l suugaad arhigui amidrah ehlelee tavidag gazardaa yag l id shid shg. ugeer heleed nemergui zugeer l ochood uz. yamar negen ashgiin bus shashinii bus uls toriin bus sain duriin humuusiin nuuts gazar baidag yum bna lee.yamarch mong avahgui.sansart baidag.sonirhvol handaarai daa. nuutslal ondortoi gazar bolhoor utasnii dugaarg ni tavisangui. AA eviin huch geed suraad uzehgui yu.hevlel medeelleer bas haalttai bh yostoi uchraas helhees zurhsheej bna.

  17. Жиргээч says:

    Эгч чинь чиний амьдралыг хайрлахгүй байгаа бол чи ч гэсэн түүнийг зүгээр л орхих хэрэгтэй. Садан төрлийн хол нь дээр гэдэг дээ

  18. anu says:

    eejiigee nas barxad ireegvi bj nuxruusuu salsan gd irdeg ymr nvvreeree irj chadaj bna:egchiigee amidralaasaa garga..uuriinxuu amidrald uuruu ezen bai…

  19. anu says:

    eejiigee nas barxad ireegvi bj nuxruusuu salsan gd irdeg ymr nvvreeree irj chadaj bna:egchiigee amidralaasaa garga..uuriinxuu amidrald uuruu ezen bai…

  20. jessi says:

    uuriinhuu amidraliig uuruu hamgalahgvi yun zavtai net.d orood sj bdgiin ahiad l gudmand garag geegvi yum bol tarhia ajiluulaach’

  21. emegtei says:

    чи эгчийгээ амьдралд минь битгий оролц үгүй бол өөрөө яв гэж хэлээч, чи өөрийнхөө амьдралыг хамгаалаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.