Залуу хүн гэхэд арай л их зовоод байх шиг санагдах юм…

Сайн байна уу? Би 22-той жирийн  л нэг бүсгүй. 10 жилээсээ 7 жил үерхсэн залуутайгаа оюутан байхдаа нэг хүүхэдтэй болсон. Анх их л сайхан байсан санагдаж байна. Би тэрний гаргасан бүх том алдааг энд бичмээр санагдлаа. Сүүлдээ дотроо тэсэхэд хэцүү болоод байна. Тэнэг юм шиг уучлаад өнгөрдөг байсан би тухайн үед хайртайдаа л тэгж байна гэж бодож байсан. Харин одоо бол үзэн ядаж байна. 1-р курсд анх гэнэт зодооны хэрэгт холбогдож хүн рүү заазуур аваад шидчихсэн юм шиг байна лээ. Бараг ачигдах шахаж байсан. Огт сураггүй болчихоод байсан юм. Би гэнээ‚ мэдээд өвлийн хүйтэнд хар өглөөгүүр байгаа газарт нь очиж уулзаж уйлж байсан. Дараа нь сонсоход ээж аав нь аргалж байж тэндээс мулталсан гэж байсан. Хавраас нь буцаад нийлж 2-р курсдээ тэр байх газаргүй манайхаар л хоног төөрүүлдэг байсан.

Гэтэл гэнэтхэн хамт амьдардаг охины минь notebook хулгайд алдагдаж бид 2, 2-лаа сэрдэгдэж цагдаад баригдаад явж байлаа. Тэр үед би 2 ихэр жирэмсэн байсан. Тэрийгээ сүүлд мэдсэн л дээ. Notebookee хулгайд алдсан охин маань хүнээр юм хийлгэснээс болж би зулбасан. Одоо гүйцээ хангалттай гэж салсан. Гэтэл тэр дахиад л зууралдсан. Зун бөөн өрөнд орж би хамаатныхаа ахаас 700 мянган төгрөг зээлж дарж байж билээ. Энэ үеэс л бүх зовлонт ар араасаа цуврах өрний дарамтыг би өдий хүртэл амсаж байна. Үхтлээ хэрэлдэж салахаар болно. Тэр огт салдаггүй. 3-р курсд ахиад жирэмсэн боллоо. Гаргалаа, хүүтэй болсон тэрнээс илүү миний аав ээж л хагартлаа баярласан. Аав бүр уйлж байсан. Манайд л төрсөн миний л хүү гээд л. Эцэг эх маань хэнээс ч доор оруулахгүй өсгөсөөн намайг, тэр тулдаа би ээж ааваасаа мөнгө авч өөрийгөө ч өрөөлийг ч оюутан байхдаа тэжээдэг байлаа.

Хамгийн гол нь тэдний эцэг эх хүүдээ 5 төгрөг ч явуулдаггүй. Хүү нь ээжрүүгээ мөнгө нэхвэл утсаа хаагаад л алга болчихно. Боломжгүй биш боломжтой айл. 4-р курс…. Би 12 сар хүргэж байж сургуульдаа орсон юм. Тэрнээс өмнө бид 2нийлж байр хөлслөхөөр болж би мөнгө явуулсан гэтэл тэр 9сард дархан руу шоудаж золтой л хүн амины хэрэгт ороогүй байв. Бурхан минь энэ хүнийг надаас салгаад өгөөч гэж дотроо зөндөө гуйж байсан ч яаж ийгээд л зууралддаг байв. Хамгийн гол нь би тэрнээс мөнгөө салгаж авах гэж их хөөцөлддөг байсан. Хавар хүүхдээ авчраад 3-лаа байв хэсэг. Үе үе хоногоор алга болоод л байлаа.

Би дуугүй л байсан. Гэтэл нэг удаа шал согтуу орж ирээд 8-хан сартай үрээ ална гэж дайрч намайг цохиод авч байсан.  Тэр үед би цохиулах яамай. Хүүгээ л энэ араатны гараас мултлах юмсан гэж ухаанаа алдсан байсан. Аз болж миний найз ирж цагдаа дуудаж би амь мултарсан. Ээж аавдаа хэлсэн тэр 2 тэр дороо ирсэн хүүг минь аваад буцсан. Тэдний эцэг эх намайг төрөхөд нэг их тоогоогүй. Миний эцэг эх л хүүг минь хүн болгосон. Төгсөх алдад би гэрлүүгээ хүү рүүгээ явах гэж байхад тэр намайг бие засах газар орсон хойгуур картнаас 300 мянган төгрөг хулгайлчихсан. Би 8 сард мэдсэн. Байгаа гэж бодоод л яваад байсан. 9 сард эцэг эх маань Улаанбаатарт байр авсан. Уулзъя ярих юм байна гэж дуудаж байгаад түлхүүрийг минь хулгайлж олшруулаад гэрт ороод notebooki минь хулгай хийсэн байв. Би 3, 4 хоногийн дараа мэдэж уйлж гуйсаар тавьсан ломбарднаас нь хүнээс мөнгө зээлэн байж өөрөө очиж авсан. Энэ бас л ээлжит өр. Одоо чухамхүү ухаарч ойлгосон хүн надаас зууралдаад л байх юм. Би эхлээд уучилдаг байсаан. Залуу хүн давлиун зангаар алдаа биз гэж…

Би одоо ажилладаг. Тэр хааяадаа л ажил хийнэ. Ер нь сэтгэхүйд нь би мөнгө ургуулдаг гэж бодогддог байх. Би энэ хүнээс болж найз нөхөдгүй, хамаатан гэрийнхэндээ нэр нүүргүй хүн болж байна. Би хүүгээ төрүүлсэндээ огтхон ч харамсдаггүй. Миний ганц аз жаргал, баяр баясгалан минь.Миний сэтгэл рүү ус цацсаар би одоо дотроо хүйтэрч хөрж байгаагаа яалтч үгүй мэдрээд байна. Би энэ хүнээс ор сураггүй алга болж салмаар байна. Бүр үхэх гээд зууралдаад хаа байгаа газар олоод л ирдэг. Тэгээд хайртай дуртайгаа гайхаад л. Би үхтэл нь доромжилж зайлаад өгөөч гэсэн ч бидний дунд хүү байна гэдэг. Тэр хүүгээ гэж боддог санадаг л гэх юм. Бүгд худлаа. Би яагаад юуг буруу хийсэн гэж ингэж залуу насаа үйл тамтай өнгөрөөх ёстой юм бэ?

Би өөрийгөө дажгүй гэж боддог. Араас уулзъя танилцъя гэснийг нь тэр ална шулна гээд амар заяаг нь үзүүлэхгүй. Сүүлдээ хүмүүс мэдээд надруу ойртохоо больсон.Тэр галзууд нь алуулаад яахав гэж боддог биз. Манай тэр царайлаг. Шоудаж охидуудтай ангалзах үнэн дуртай. Тэгээд гол нь надаас салаад өгөхгүй юм. Аргагүйл дээ би байхгүй бол арчаагаа алдсан тэнэг болох болохоор. Би сүүлдээ амьдралд гомдох юм.Би энд зах зухаас нь л бичлээ. Надад эдлүүлсэн зовлон болгоныг бичвэл дэндүү урт байна. Битгий харааж ерөөгөөрэй. Амьдрах гэж ядаж яваа жирийн нэг бүсгүй байна. Эмэгтэй хүнийг залуу насанд нь ингэж тамлахаар би үлдсэн насандаа эр хүнийг ямар нүдээр харж амьдрах вэ? Хүмүүс амьдрал баян л гэх юм надад тэр жаргал гээч хэзээ ирэх вэ?

49 Comments

  1. GANJAA says:

    ямар ч хэцүү амьдрал вэ миний дүү ямар нэгэн аргаар сал ийм хүн хэзээ ч засрахгүй хүний амьдрал баялаг миний дүү одоо зовсон ч хэзээ нэгэн цагт жаргаж л таарна яаж ч бодсон наад хүн чинь чамайг хайрлаж чадахгүй ухаарахчгүй ийм амьдрал гэж юу байх вэ аав ээжтэйгээ зөвлөлдөөд нутагтаа очоод ажил хөдөлмөр хийгээд амьралын төлөө тэмц

  2. Anonymous says:

    chi yamar teneg huuhen be ehelj tenegthed ni shuud salahgvi yaasiin odoo yaay gehew uuriinhii uugshuulsen uiliin vree edeldee,, iim hogin amitnaas shuud salaad huu, ger bvl aaw eejiigee jargaahiin tuld amidrahgvi deeee heleh ch vg alga. er ni bol chi ter hvnees uur er hvniig olj harahgvi amidrald chini tr hvn garch irehgvi bgaa uchraas l terniigee holbogdhoor butsaad zuuraldaad bna, uur er hvn ol eswel ter chigtee gantsaaraa amidar.

  3. venus says:

    Ene todorhoi l ym baina shde! Bertegchin amitan baina daa ter zaluu chini. Yag unendee chi ooriigoo zolioslood baina. Tegej bolohgui ee. -Harin chi uuriiguu uurchil. -Ooriigoo hairla! Hamgiin hairtai hunee chi yaj hamgaalj hairlah uu, tegej l hairla. -Zorigtoi bai. -Zorigtoi baihiin tuld bodoltoi bai. Bodliin chini undes ni chinii bolood ur huuhdiin chin hezee ch zurchigduh yosgui erh, saihan amidarliin tuluuh zorilgo chin baih bolno. Hongorhon busgui mini.

  4. btfl girl says:

    hvnii amidral gj hetsu yumda, bi chinii l ueiin ohin bna, odoogoor nz zaluu bhku lde, hvmvvsiin amidralig sonsood bhad nuhruu yaj songono do tsaashid hvvhedtei bolood nasan turshda tsug amidrana gehed hetsu sanagddag, zaluuchud huuramch boltson yum shig sanagddiin thde sn zaluuchud ch bga, thde nz mini bidnii ueiin ohid bvsgvichvvd zaluu nasaara goyj erh chulutei zaluusiig araasa guilgedeg nas shu de,deer bichsen uhaalag emegtein zuwlugu ih taalagdla terig heregjuled vz ok, za tgd amjilt gutarch bolku shu nza 🙂

  5. oogii says:

    shuud salna baigaa daa gants oldoh amidralaa neg teneg yumand doromjluulj amidrana gej yu baisii.

  6. jino says:

    yun muu zaluus surgah husel. Archaagui hun shulaad amidrad surtsaad eereed salahgui bhgui yu. Soliorson bish yu gej tiim arhichin tamhichin yumnuudtai zuuraldah ve de.

  7. zochin says:

    chi uuruu medrel muutai yum bish, teneg araatand doromjluulaad bj bdag

  8. Guy says:

    Ihenhi emegtei humuus huuhed usgudug bolohoor muu zaluusd durtai baidag  . Huuhed usguhud eh hun huuhedee aldaag ni zasaj zalruulj ,sain bolgoh gej hicheene . Muu zaluus ch gesen adilhan , arhi uudag,zodoj nuddeg,araar tawidag ,agsam tawidag, hun chanargui zaluusiig emegtei humuus ali muu zang ni zasaj zalruulah ,surgadag (huuhed usguhtei adil ) Iim uchraas ihenhi emegtei humuus muu zaluusd durtai baidag ba , uursdiig ni zowoodog ch tednees salj chadahgui hohirch uldeh ni ih baidag

    Harin esregeer arhi,tamhi heregledeggui,zodoon tsohioon hiideggui , muuhai aash bagatai , araar tawih ni baga , ehnertee unench halamjtai baagii nar bol aldaa madag , zasaj zalruulah,surgah zuil bagatai tul emegtei hunii sonirholiig barag tataad baidaggui . Nice guys finish last.

  9. Ani says:

    Чи өөрөөл хүсэхгүй болохоороо салахгүй байгаа юм. Тэрнээс яг шийдвэл наад бандийс чинь салж ядаад байх юу байсын. Эцэг эх нь тоохгүй балиар хулгайч хөгийн Гар байна. Удахгүй шоронд орж ясыг чинь амраах юм шиг байна. Шоронд орвол тэгээд Царайлаг юм бол Хөөрхөн Банди болох залуу байна ккк. Эхнэртэйгээ аятайхан амьдарч чадахгүй бол Нарсанд очоод Нөхөртэй болоод тэрэндээ зодуулаад намба сууна биз.

  10. women says:

    my zowlontoi adilhan bna bi odoo 24n nastai  neg ohintoi  ohin maani odoo 3 hurch bna  my ohiniig 6han sartai bhad ni aaw oriod shuudl yawaldaj bsan hogshin huuhenteigee suusan  ingeedl bi gedg hun tsuusaar uilj ooroo ooriinhoo tolgoiruu saaj blaaa  yahaw dee ene songolt ene amidraliig bi ooroo l hiisen tiim bolohoor oortoo gomdoj blaa  ter olon erchuudtei gazar ajildag bolohoor mash ih uruu tatagddag blaa aldsan aldaa buhniig uuchlaad l teneg bj dee 3r kursdee jiremsen bolj surguulia orhoid  ooriin gsen nandain buhnee tuund ogsom   bi uhtlee hairtai bsaan  ter magadgui nadad hairtai gdg bsan  odoo bodoo bhad hudlaaa bsan yum shig sanagddag bi bugniig bolgonoo gj boddog b;laa gtel ter maani arhi uuna haaya gaduur honono geedl margaldah zuil maani burl ihsej  hetsuu  ghd denduu hetsuu blaa  6han sartai ohinoo tewreed ulhed uneheer uheed ogmoor bsaan   hotoos yawaad aaw eej deeree nutagtaa ochson ingeed zowlongoo nuuj  naanaa ineej tsaanaa uilj  yawsan shonod ni ohinoo tewreed uilna  uneheer setgeliin sharh gdg yum arildaagui bna bi odoochhaayaadaa  bodood yuldag  bi tuuniig yugaaarch dutaagaaguiee oroi bolgon aj;laas irahed ni haluun hool ogloo ajild yawahad haluun tsaitai yawuuldag bsab zarim oglood  huuhdee huwtsaslaj bga met oims ene ter geedl  buh huwtsasiig ni omsgood gargadag bsaan   getel nmg ohinoo hayadl  yawsan  ohin mini owdono uneheer gantsaarddag hetsuu yum bna lee odoo gehdee hamt olontoi bolood shan bnaoo ohinoo l harj baysaj setgelee taitgaruulah yum  ter mini minii burhan  odoo denduu hoorhon sergelen  egduutei amitan  bolj dee  ogloo  ajildaa yawahdaa ohinoo hurgej ogoodl oroi tarahdaa awj hariad amidral neg iimerhuu l bna daa  odoo bodood bhad bi  denduu denduu gehed denduu dawraaj bsan sanagddaj odoo er huniig hairlana geheer hetsuu yumaa  nz zaluugaa salayaa ghed ni bi salsandaa odoo bayrladag gants onitoi deeree magadgui bi salhgui geed zuuraldaad  bwal odoo  bj magadgui  1ee bg gehed 2 3n huuhed hormoinoosoo chirsen tiim l orowdoltei  awgai bh bsab bh  hamgiin gol ni gants ter bishee yagaad uneheer tsohorsiin geheer  ter muu hogshin huuhenluu ni za bolio ta 2 naad hun chinji ehner huuhedtei chi odoo boli sal gj helehed nmg ochnoonoor doromjilj bsan   chamd hairgui gsn nadad hairtai bid 2 az jargaltai amidrana naad muu zulbasgaa awaad zail geed l uneheer hun itgehiin argagui doromjuulj bilee eniig my nzuudl medne aaw eej ah egch geed medehgui bi ooroo salaad irleel gsen oor yuch geegui manaihan jaahan durgui bolohoor hench yuvh heleeguiee   hunii amidral gj sonin bh yumdaa  bi deeer ni garchiglaj gargaj medehgui yumaa  uuchlaarai ene emegteigiin setgegdeliig unshaad l yag bichmer sanagdaadl bichichlee sorry 

  11. B says:

    Gadagshaa yavaa usa ch yunuu baruunii oronruu yavj sur 2 yumuu 3 jil bolood hani ijiltei bolood ir tegehgui bol dahaid l zuuraldana naadah chine chamaig argalaad eleg barias surchihsan gar bna

  12. odko says:

    nowshnuudad yagaad iim sn budguichuud n taaraad bdag bnaa gaigui tomootoi negend n iim sn busgui n oldohgui esreg tesregiin huuliin ch amidrald ter chigeeree uilchilehiimaa

  13. Zuvlugch says:

    Dongodgulamhatan heldeg unen ug shu. demjij bn

  14. Цэцэг says:

    Яаж ийж байгаад үтэр түргэн өөрөөсөө холдуулаарай. Гадаад явна гэдэг зөв арга байх шүү.

  15. Цэцэг says:

    Яаж ийж байгаад үтэр түргэн өөрөөсөө холдуулаарай. Гадаад явна гэдэг зөв арга байх шүү.

  16. Dongodgulamhatan says:

    Ер нь ийм зүйл байдаг гэж ярьдын. Чи энэ насандаа тэр хүнтэй учирсан бол тэр хүн чамаас салахгүй байгаа бол тэр хүн чамайг одоо зовоож байгаа бол чи урд насандаа тэр хүнд их өртэй байжээ гэдгийн. Тэр үнэний ортой л байх. Тэгээд чамаас хариугаа авах гэж тэр хүний өрийг даруулах гэж чамайг бурхан энэ насанд илгээж. Чи хэтэрхий гэнэн юм. Юм л бол үгэнд нь ороод үгээр байх ямар хэрэг байна. Үнэхээр салий гэж шийдсэн бол шийдвэртэйхэн бай. Гэрийнхэнтэйгээ яриад хэсэг хугацаанд утсаа солиод найз нөхөдтэйгээ ч уулзахгүй хүүхэдтэйгээ чимээгүй бай. Нэг найз чинь л чамайг мэдүүл тэр хүний чихэнд хүрч л таараа. Жаахан сэтгэлийн хаттай бай. Гэрийхэн найз нөхөддөө гадаад явлааа гээд л чимээгүй болчих. Хэсэг хугацааны дараа тэр чамайг орхих л болно. Чи зовсон юм чинь чамд одоо чамд үнэхээр сайн залуу учранаа. Бурхан хүнд дааж явах чинээгээр л зовлон өгдийн. Битий бууж өгөөрэй. Амжилт

  17. bbb says:

    яаж салах уу гээд байхад хүмүүс салаач ээ гээд байхын. яаж салахаа мэдэхгүй зовж яваа бүсгүй юм биш үү. энэ дээр байгаа ухаалаг бүсгүйн хэлсний дагуу нэг үз. эсвэл гадагшаа яв даа, байраа түрээсэл. наанаа ер амьдарч болохгүй юм байна, бүр болохгүй бол аав ээж нь хаана байдгийн, тэнд очоод ажилд ороод хамтдаа байхгүй юу,

  18. Anonymous says:

    tsarilagch geh shig naadah chin araatan bn torson vree alna gedeg chamaig hezee neg odor alna iim ymiig yaj tewchdeg bn ter chamd hairgvi tsagdaagiin hynaltand or tgd gertee bai etseg ehiin chin derged yawal gj erthen amidrala bod chinii urd zondoo saihan zam hvleejiin odoo l shuud duusga tiim aawtai hvvhed chin sain hvn boloj hvmvvjihvv

  19. Anonymous says:

    sarilagch geh shig naadah chin araatan bn torson vree alna gedeg chamaig hezee neg odor alna iim ymiig yaj tewchdeg bn 

  20. sarnai says:

    za minii dyy chi uuruu ih buruutai bna oo,buruu zamaar budaa teewel bucahdaa shoroo teene ee gej salaaachee yuun ni hecyy baina

  21. ухаалаг бүсгүй says:

    дээрх хүмүүс бүгд салаа гэсэн байна ингэж хэлэхэд үнэхээр амархан харин яаж гэдгээ хүмүүс мэддэггүй юм. Би чамд нэг арга зааж өгье чи залуу хүн байна чамд их ирээдүй байгаа учраас салсан нь дээр гэхэдээ яаж вэ гэжүү. чамд туслах ах дүү аав ээж байна .чи бас өөрөө орлоготой учраас чамд боломж бий.ажлаа соль утсаа соль амьдардаг газраа соль гэрийнхэн болоод найзуудаас чинь мэдээж асууна тэгэхээр тэд нартаа миний шинэ утсыг битгий өгөөрэй гэж анхааруулж захиж хэл. бас өөрийн стиль имижээ соль хувцасаа бас боломжоороо соль ингээд жил болоход чиний сэтгэл чөлөөлөгдөнө гудамжинд гэнэьт таараад ч юмуу чамайг бариад авбал шууд цагдаа дууд ийм юмнууд цагдаагаас үхтлээ айдаг юм. ингээд нэг үз дээ эгч нь яг ийм аргаар салсан. тэгэхгүй бол үнэхээр яршигтай он жилүүд чамайг хүлээж байгаа хэдэн жил өнгөрөхөд амьдрал өөдлөөгүй улам дордсон байдаг . чи яг энэ байдалдаа дасаад өөрөө сэтгэлээ өөрчлөх чадваргүй болсон байх вий тиймээс эртхэн салж зовлонгоос ангижир.

  22. Anonymous says:

    bi uuruu eej  bolj bgaa bolohoor hamgiin turuund huu chini l bodogdoj bna. huugee bodood salaa. hamt bailaa gehed ymar humuujiltei hun bolj usuh ve?aaviin hairiig amsah baitugai gart ni urtchij magadgui shu dee.

  23. Нараа says:

    Зүгээр л сал.Ер нь эмэгтэй хүн хатуу байхдаа бурууддаггүй юм.Тэр мөнгө хүүхэддээ зарцуул, жижиг хүүхэд жижиг провлем том хүүхэд том провлем гэдэг наад нэг арчаагүй юманд зарцуулж байгаа мөнгөө хүүхдээ сайн цэцэрлэг сургууль гэх мэт ирээдүйд нь зориул.Наад юмаа ирсэн чинь хэрүүл битгий хий ерөөсөө үл тоо хүн байна гэж битгий хар тэгэхээр нэг л бол өөрчилгөднө, нэг бол цаашаа яваад өгнө.Салж байна гээд хэрүүл хийгээд байхаар наад юм чинь зууралдаад байгаад байна..Ийм залуу байж байж өөрийгөө хайрладаггүй юмаа гэхэд хүүхдийнхээ ирээдүйг бодно.Ууг нь чиний насан дээр эрчүүдийг араасаа гүйлгээд сонголтоо хийгээд суудаг нас даа.Эмэгтэй хүний залуу нас тийм л байдагийн.Чи өөрөө ганцаараа зовж байгаа биш давхар ээж аав чинь зовж байгаа гэдгийг сайн бодоорой.

  24. сал чамд хайртайдаа бус чи тэрэнд мөнгө болж л харагддаг байх .бэлэн тэжээж байгаа хүнээсээ хүн яаж салах вэ дээ .. наадахаасаа нууцаар яваад таг болчих ..ээж аав руу чинь очих байх битгий оруул бас бүү нүүр өг гэж хэл болохгүй бол цагдаа дуудаж өг гэж хэл чи л өөрөө зоригтой салахгүй бол наадах чинь чамаас явахгүйээ

  25. сал чамд хайртайдаа бус чи тэрэнд мөнгө болж л харагддаг байх .бэлэн тэжээж байгаа хүнээсээ хүн яаж салах вэ дээ .. наадахаасаа нууцаар яваад таг болчих ..ээж аав руу чинь очих байх битгий оруул бас бүү нүүр өг гэж хэл болохгүй бол цагдаа дуудаж өг гэж хэл чи л өөрөө зоригтой салахгүй бол наадах чинь чамаас явахгүйээ

  26. zochin says:

    Sal sal. Hariin yum hiideg sain buuguur salgyylahgui bol salahgui hun baina. Ingej uuriiguu zovooj baidag hairan saikhan zalyy nas. tanidag meddeg humuusees asyyj syraglaj baidag buuduulee. tegeed uurtuu sain zasal hiilgeed av. Iim yumtai amidarch baidag chi ch uuruu medelgui byzartsan baigaa shuu. 

  27. google says:

    Тэрийг зууралдлаа гээл буцаал өвөр түрүйдээ оруулаад чамаар бүр тоглодын байнаш. Чи салаа хөөе. Сайхан сайн сайн залуучууд байгаа шүү. Нүдээ нээ. Өгсөн мөнгөө олж авах гэж өөртөө зовлон нэмээд янзын хүүхэд вээ чи.

  28. сэндэр says:

    Хогийн хулгайч л байна шдээ наадах чинь.Хулгайчтай сууж сайн эцэг эхээ зовоосон чи ч бас чи. Боломжтой амьдралтай гэж бодоод суусан юмуу наадахтайгаа. Гэрийнхэн нь тийм хулгайчий нь мэдээд зугтаагаад бдаг юм бишүү. Хулгайч хүн засрахгүй ээ цаашлаад хүн алж ч мэднэ. Чи л өөрөө эцсийн шийдвэр гаргаж нэг юм хийхгүй бол юу ч болж мэднэ.

  29. Lady says:

    Salya gewel yaaj iigeed l salnashde chi uuruu l dawraagad bnoo

  30. Soko says:

    2..3 jil gadaad yavaad ogvol yadiin? naadah chin ooroo neg uymtai bolchihno . Ugaasaa ooroo amidarch chadahguim chin oor huuhneer tejeelgene biz

  31. gah gah gah says:

    энийг нь мэдсээр байж зууралдаад байвал юу гэдэг билээ. ХОХЬ чинь гэдэг байхаа…

  32. anir says:

    sain boogoor salguuldag yum hiilge unen yum shig bn lee shuu. minii neg tabil tegsen tegeed or suraggui salsan sht

  33. man says:

    Sal sal  bolohgyi zyyraldaad bval  Shyyhed handchih 500 m-s ilyy oirtoj bolohgyi geed l tegeed l boloo ch dee …..iim bval zygeer 

  34. Zochin says:

    Duu mini dee , ergelzeh yumgui shuud sal. Naadah chini chamaig bur shulaad sursan bna. Minii amidraltai zarim talaaraa tustei ch yum shig. Gehdee chi arai davruulsan baina. Naad zaluu chini chamd yamar ch setgel baihgui , zugeer l chamaig mungu gej harj amidardag. Hezee ch zasrahgui , bur hezee ch shuu. Yund ch bitgii naid. Iim saihan zaluu baij, bodoh zuilgui. Chamaig gesen sain zaluutaigaa suu. Bi odoo nadad hairtai bsan hunteigee uchirsan, az jargaltai baina. Umnuh amidralaa bodood haramsdag, uuchlal bas dahin uuchlal , tegeed ur dun yu ch baidaggui l baihgui yu.

  35. showbiz says:

    gadaad ruu yvsan ni deer yum baina tegjilk baij ter novshoos holdoj chadna huuhdee avaad shineer ehel gadaadad

  36. Tuya says:

    Nemj huuhedtei boloogui deeree erthen sal. Ogt bitgii nuur ug. Bitgii uruvd, hulgaich zalilan, arhichin shouchintai hangalttai udaan amidarsan bna. Iim turliin humuus mash ayultai, zalitai baidag. Chamaas salaad zunduu olon huuhniig ingej zovooh baihdaa. Gehdee chi uuriiguu bodoh heregei, tegeed ali boloh olond hund tuuh namtariig ni taraaj, jigshuuleh heregtei. Chi amidralaa uurchilj uudrug saihan amidrah erhtei hun. Harin  huugee zuv humuujuuleerei. 

  37. narhan says:

    buur musun naad zaluugaa orhiod uur 1 ulsruu yavbal yasii huugee aav eejdee uldeeged heseg hugatsaand hol bj bgd daraa ni avchij bolii shdee.Esuul ogt hun tanidgu aimagt ochij amidaraa hend ch yg haana amidarch bgaga bitgii hel tgd l yadaj 4 yumuu 5n jil boluul buh yum uur boloh blguidee.Uuchlaarai gehde chi uuruu bas ih so yumaa hun iim bhd yaj zuuraldaj ahij jiremsen boldog bna.Ene odoo hair uu arai l bish yumaa bitgii t1 zaluugin tolgoigui togloom bolj zaluu nasaa ureed bai l daa.Bi chamtai jatsuu 22t gadaadad surdag nz zaluutai gehdee ter nadad muuhai handuul bi yavaad l ugnu amidral gantshan teruugeer hemjigdehgu shdee.Nadad ternees iluu unetei mi aav eej gej 2 shn hun bna.

  38. zizi says:

    Чи чинь яасан уужим дотортой яасан ч их уучилж өршөөж ирсэн хүн бэ дээ.Залуу хүн ийм байж болохгүйээ.Би чамтай нас чацуу юм байна.Аянга ниргээд л сайн хүн болчихгүй бол наад хүн чинь бүтэхгүй.Одоохондоо чи залуу л байна.Тэгээд ингэж амьдраад нэг л өдөр хамаг залуу сайхан нас чинь үгүй хэтэрхий оройтсон байх вий..

  39. zochin says:

    tiim teneg malnuud ni ali hediinee huntei suugaad hun tamlaad huuhed unchruuleh geed baij baihan bi gej neg hun ehnerchgui huuhed ch gui baij baidag. bolovroltoi bol bolovsroltoi ajiltai yu ajiltai bas bolomjiin undur tsalintai gadaadad hed heden ulsad ochij bolovsrol ezemshsen tiim hund ehner oldohgui bhad muu malnuud ohiduudiig tolgoig ni erguulj bgaad suuchaad hun tamlaad aluul taarna muu maliig. busgui chuud mini nudee nee nudee nee

  40. zochin says:

    hi salsan deer yum bna yaahaaraa hunuu ohin uriig avchaad ingej  zovooj bdii belen yuman deer davartsan …. bna. sal salsan deer.

  41. sara says:

    huueee salaachee

  42. unuruu says:

    Arai ch dee,neteer iim hvn Bs bhaa salgaj baridag hvn amitan bdg gsn sh dee boo ch yumuu ingj zowno gj yu bsiin 

  43. danko says:

    Цагдаад мэдэгдэж тусламж ав

  44. saihan busgui says:

    Sal sal sal..bairaa tureesleed oor gazar amidraad uz ajlaa soliod ch boltugai.

  45. saihan busgui says:

    Sal sal sal..bairaa tureesleed oor gazar amidraad uz ajlaa soliod ch boltugai.

  46. saihan busgui says:

    Sal sal sal..bairaa tureesleed oor gazar amidraad uz ajlaa soliod ch boltugai.

  47. saihan busgui says:

    Sal sal sal..bairaa tureesleed oor gazar amidraad uz ajlaa soliod ch boltugai.

  48. saihan busgui says:

    Sal sal sal..bairaa tureesleed oor gazar amidraad uz ajlaa soliod ch boltugai.

  49. Mmmmm says:

    Hun bish araatan bn shd. Davartsan batsaanuu GUI Yu. Ahruga neg yavulach…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.