Худалдагдсан бүсгүй заяа

Тайлбар: Энэ бичлэгийг 2009 оны 4 сарын 11 нд бичиж сайтууд дээр тавьж байжээ. Саяхнаас “Хүний наймаа”-ны асуудал хүчтэй хөндөгдөх болсон тул энэ нийтлэлээ эргэн олж харлаа. Тэр цагт хөндөж тавьж байсан асуудал өнөө хэр нь өөрчлөгдөөгүй хэвээрээ л байна. Авсан жишээ баримтууд хуучирсан хэдий ч, энэ бичлэгээ дахин олны анхааралд хандуулах гэж  тавив.   \Г.Галбадрах\

…Хааяа гадуур явж байхад хар, шар, цагаан залуус хослон алхаж, янаглан дурлалцаж ахуйд, даяаршил гэдэг үнэхээр хүссэн хүсээгүй бодит байдал болж, “хайр сэтгэлд хил хязгаар үгүй”  гэдгийг амьдрал дээр нотлох мэт. Өнөөдөр залуус олон олон хэл сурч, түүнийгээ ажил амьдралдаа үр бүтээлтэй хэрэглэж сурсных нь бодит илрэл гэлтэй.

 Нэгэн цагт монголчууд нүүдэлчин амьдралаар амьдарч байхдаа жалга жалгаасаа гэрлэж, сонгох сонголт төдийлэн ихгүй байсан гэдэг. Нэгэнт гэрлэсэн болохоор бие биенээ өөрийн өмч мэт үзэж, ханддаг байсан цаг улиран холдсоор. Аажимдаа суурин амьдралд шилжих шилжрэлтдээ сонголт нь арай өргөн хүрээтэй болж басхүү барьц алдаж байсан тухай сохиолч Б.Цэнддоо “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин”  номондоо хошин хэрнээ их яруу сайхнаар өгүүлсэн байдаг.

 Өдгөө даяаршлын энэ эрин үед, сонголт нь улам улмаар тэлж, дэлхий нийтийг хамрах болсон буюу. Социализмын үед хаа нэгтээ өдрийн од мэт үзэгдэх “хар хүүхэд”  сониноос сонин, содноос содон байж, багагүй ичгүүр дарамтыг амсдаг байсан гэх. Ээж нь арай намын хурлаар орж донгодуулдаггүй байсан байх. Харин өдгөө цагт ийм бүү хэл,  олон олон гадаад эрстэй гэрлэж, хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд, тэгтлээ гайхал болж олны анхааралд өртөх нь багасчээ.

 Зарим үед, цөөхөн монголчуудын дунд маргааны сэдэв болж, элдэв шуугиан дэгдээх энэ үзэгдэлд мөнөөх ‘хэт туйлшрал”  мэдрэгдэх болсон нь нууц биш. Ийм асуудалд болгоомжтой хандаж, асуудлын ялгаа, зөрөөг салган авч үзүүштэй.

Сонголт 

Гадаад хүнтэй гэрлэсэн л бол муу хүн, эсвэл биеэ үнэлэгч, хөнгөн амьдралыг мөрөөдөгч байдаг юм бишээ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцаж,  ажиллаж байгаа зарим бүсгүйчүүд үнэхээр хайрлаж, дурлаж байж гэрлэн бас ч хамтдаа аз жаргалтай сайхан амьдарч байгаа нь олон бий. Түүнчлэн монголдоо байхдаа ч гадаад эртэй танилцан, хүний ёсоор дурлалцан, хайрлаж бие биенээ сонгон сайхан амьдарч байгаа олон бүсгүйчүүд бий.

 Тэднийг буруутгах ямар ч шалтаг, үзэн ядах ямар ч шалтгаан үгүй. Хүн өөрийн амьдралдаа сонголт хийх эрх нь өөрт нь бий. Тийм сонголт хийж буй бүсгүйчүүд:

-өөрийгөө хайрлуулан хүндлүүлэх

-дарамт айдасгүй, тайван амьдрал

-дутагдахын зовлонгүй, ердийн амьдралын төлөө ийм сонголт хийх нь элбэг. Яг ийм асуудлын эсрэг талд зарим монгол эрчүүдийн олон муу талууд яригддаг. Тэд, монгол эрчүүд амьдралаа аваад явах чадвар муутай, архи ихээр уудаг, эмэгтэй хүнийг ойлгон, хайрлаж энхрийлэх сэтгэлгүй гэхчилэн тоочно.

 Аль аль талдаа ийм үзэгдэл байгааг үгүйсгэх аргагүй болохоор, хаа хаанаа бодож анхаарч, засч залруулахаас өөр арга бас үгүй ажээ.
Харин үүнээс илүү ноцтой, олны анхаарлыг хандуулахаас өөр аргагүй нэгэн асуудал өдөр хоногоор газар авсаар байна.

 Худалдагдсан сэтгэл буюу “хүний наймаа”

 Өдгөө монголд, монгол бүсгүйчүүдийг гадаад эрчүүдтэй гэрлэхэд зуучлах, хувь хүн болон байгууллага 100 орчим ажиллаж, зөвхөн 2008 оны байдлаар 3000 орчим монгол бүсгүйчүүдийг Солонгос эрчүүдтэй гэрлүүлсэн гэдэг баримт байдаг аж.

Саяхан нилээд олон вэб сайтууд, солонгос эртэй гэрлэхийн тулд ийм нэгэн байгууллагад өөрийн дүрс бичлэг, ярилцлагын хамт үлдээсэн маш олон залуу бүсгүйчүүдийн материалыг олж тавьсан байлаа. Энэ тухай дор бүрдээ “арай ч дээ, энэ бол том эмгэнэл”  хэмээн шуугицгаасан боловч “хадны цуурай”  мэт замхрах аж

Харин солонгос хүнтэй гэрлээд, солонгост очиж зарим бүсгүйчүүд хэрхэн амьдарч, “аз жаргалдаа умбаж”  байгааг нотолсон материалууд www.sarnaiha.blog.banjig.net  сайт дээр тавигдсан байлаа. Уг сайтын эзэн Сарнай бүсгүйтэй холбогдон эдгээр баримтуудыг энэ нийтлэл дээр ашиглах зөвшөөрөл авсан юм. Харин ийм байдлыг мэдэрсэн солонгост суралцаж, ажиллаж байгаа зарим залуус ийм бүсгүйчүүдэд туслан, зөвлөлгөө өгөх, хүсвэл нутаг буцаах ажил хийж байгаа нь,  “жинхэнэ монгол халуун сэтгэл”  гэж бодогдсоныг дурдах хэрэгтэй. Энэ баримтуудыг дэлгэж үзвэл:

– Баримт-1: 42 настай “Х”  бүсгүй нөхрөөсөө салснаас хойш, айл айлын карма өрөө дамжин амьдарсаар /хүү, охин 2той/ 10 жил болжээ. Мөнгөгүй болохоор хоолгүй, мэргэжилгүй болохоор ажилгүй. Сүүлдээ нэгэн хорооллын орцны жижүүр хийн амьдарч байхдаа, солонгос хүнтэй гэрлэхээр шийдсэн гэдэг.
Нөхөр Ким 44 настай. Нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахтайгаа, газар тариалан эрхэлж амь зууна. Эцэг эхийн нас дээр гарсан тул, зуучлах албанд 5000$ төлж, шинэ “зарц”  эхнэртэй болжээ.

…Өглөө болгон 5 цагт босч, будааны усан талбайд борви бохисхийлгүй ажиллана. Эхний үед байнга усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд, тэд зодож байгаад талбайд гаргана. Шөнө болохоор ах дүү 2 ээлжлэн хүслээ хангана. 5000$ -ын талыг нь ах нь гаргасан болохоор “хамтран эзэмших”  эрхтэй аж. Бүсгүй нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсаны хүчинд, 4 жилийн дараа хүү охин 2-оо дэргэдээ авчээ.

 Гэтэл хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэдэг шалтгаанаар тэднийг сургуульд оруулсангүй. Өлгөө нарнаас үдшийн бүрий хүртэл 3-уул будааны талбай дээр ажиллана. “Барын зулзагыг бага дээр нь”  гэдэг бодлоор 15 настай хүүг нь ах дүү 2 ээлжлэн зодно. Ердөө л ” муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ”  гэхчилэн шалтгаанаар.  Харин 12 настай охиныг нь, ээж ах 2-ынх нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж, айлгаж ичээнэ.

 Энэ бүхнийг хүү нь тэвчилгүй, нэг өглөө сэрэхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд гэрээсээ оргожээ. ” Бидэнд ийм амьдрал бэлэглэсэн таныг уучилж чадахгүй. Үүрд баяртай. Oдоо хөөрхий эх, хүүгээ ирж магадгүй хэмээн хүлээж мөнөөх л амьдралаараа амьдарсаар гэнэ.

-Баримт-2: “У” охин дөнгөж 19 настай. Бас л амьдрахын  эрхээр, аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж “баян”  солонгос эртэй суужээ. Сар болгон гэрт нь 500$ өгнө, сайн сургуульд сургана гэж амлалт өгсөн нөхөр нь,тахир татуу хүний тэргэнцэр дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн, Инчеон дээр тосож авчээ. Бод доо 19, 52 гээд.

Гэрт нь дагаж очвол бүр аймшиг. 94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийнхээ хамт амьдардаг аж. Ингээд “У” бүсгүй, өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү 2-ын “асрагч эхнэр”  болжээ. Өөрийнхөө залуу нас, амьдралыг ийм байдлаар золиослон, аав ээж, ах дүү нараа тэжээх “сайхан сэтгэл”.

-Баримт-3:  21 настай “Б” бүсгүй, нэгэн хувийн дээд сургуулийг ня-бо мэргэжлээр төгссөн, хэн ч харсан сайхан хүүхэн. Нөхөр нь 46 настай, жинхэнэ “мангас”. Амьдрал нь яг аймшгийн кино. Архичин нөхөр нь аймаар муу санаатай. Гадагшаа явах үедээ үргэлж гаднаас нь цоожилж явна. Хэл сурчихна гэж болгоомжлоод, гэрт нь зурагт, радио, хөгжим, утас аль нь ч байхгүй. Байдаг нь нөхрийнх нь гар утас, компьютер 2 нь нууц кодтой болохоор асааж унтраахаас хэтэртлээ хэрэглэгдэхгүй.

Нөхрийнхээ нэрийг ч, ямар ажил хийдгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж. “Б”-г гадаад ерөнцтэй холбож өгдөг цорын ганц зүйл нь “цонх”. Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно. Хамгийн аймшигтай нь компьютер дээрээ “+18” кино тавиад дуурайж хийхийг шаардана. Хийснийг нь хийхгүй бол зодуулж элдвээр тамлуулна.

Гар хөлийг нь хүлж байгаад яргална.  Бидэнтэй анх уулзхад 39 кг жинтэй, “яаж амьд яваа юм бол” гэмээр харагдаж байлаа. ” Би монголд 70 кг жинтэй, таргандаа ордог байсан. Турахыг маш их хүсдэг байлаа. Харин одоо ийм болчихсон”  гээд муухан инээмсэглэж байсансан. Монгол руу буцаах гээд бүх зүйлийг нь зохицуулсан боловч биднээс зугатаад явчихсан. Дам сонсохнээ мөнхийн согтуу, халтарууд болон төлгүүдэд биеэ үнэлж явдаг сурагтай.

-Баримт-4: 25 настай”Э” гэдэг бүсгүйзүүчлах товчоогоор дамжуулан солонгос хүнтэй гэрлэжээ.  Зуучлах товчоонд итгээд, нөхөр болох хүнтэйгээ уулзалгүй, хадмын нутгийг зорьсон бүсгүй, 80 гарч яваа “хэвтрийн өвгөн” тэй гэрлэх гэрээ хийснээ очсон хойноо мэдсэн байна. Цэцэг шиг сайхан залуу бүсгүй, яаж тийм муухай өвгөнтэй хамт амьдардагийг бодохоос ч аймаар .

-Баримт-5: АНУ-д мастер хамгаалж, ногоон карттай болсон монгол бүсгүй, америк эртэй хууль ёсоор гэрлэж хүүхэдтэй болжээ. Тэнд ч энд ч гэр бүл салалтын тоо буурахгүй байгаа нь үнэн болохоор, амьдрал төдийлэн санаснаар нь болохгүйн улмаас , тэр шүүхэд салах өргөдлөө өгчээ. Хэдийгээр монгол бүсгүй, америк нөхрөөсөө өндөр цалинтай, хүүхдээ өөрөө өсгөх боломжтой гэдгээ шүүхэд нотолсон ч, шүүгчид өөрийнхөө иргэн эрд хүүхдийг өгөх шийдвэр гаргаж, эх үрсийг амьдын хагацалд унагаажээ.  Нөхөр нь Европд ажиллахаар явсан тул бүсгүй 3 настай хүүхэдтэйгээ жилд ганцхан удаа уулзах эрхтэйгээр үлдсэн байна.

-Баримт-6: “Х” бүсгүй, монголд жуулчилж явсан Швейцарийн иргэнтэй танилцаж, улмаар хамт амьдрахаар , дэлхийн хамгийн баян, төвийг сахисан улс руу хүлгийн жолоог залжээ. Урьд нь монгол хүнтэй сууж байгаад салсан “Х” бүсгүйд Швейцарь жуулчин сайхан амьдрал амалсан нь мэдээж. Очиж байгаа орноо нэг их “гоё газар” гэдгээс өөр төсөөлөлгүй, тэндэхийн албан ёсны 3 хэлний алийг ч гадарлахгүй атал, охиноо дауулан явсан бүсгүй очсоныхоо дараахнаас л нөхрийнхээ алганы амтыг үзэх болов.

 Нөхөр нь ижил хүйстэнтэйгээ хавьтдаг, бэлгийн замбараагүй явдалтай. Хүн тарчилгаж таашаал авдаг гаж донтонтой бүсгүй хамт амьдарч эхэлсэн байна. Мэдээж зовохын дээдээр зовжээ. Нөхөр нь түүнийг зодохдоо, хөрш айлынхандаа мэдэгдэхгүй гэж, Моцартын бадрангуй ая эгшиглүүлж байгаад “тамлана”. Ил харагдах шарх сорви үлдээхгүй. Бүсгүй цагдаад мэдэгдэн эрхээ хамгаалья гэхээр хэл мэдэхгүй, хууль бүр ч гадарлахгүй болохоор дуугүй л зодуулж, тарчилж суух. Эцэст нь тэвчээр барагдаж, монгол руугаа оргожээ.

 Жирэмсэн болсноо нутагтаа ирсэн хойноо мэджээ. Өнөөх тамлагч нөхөр нь түүний хойноос монголд ирээд “Одоо би чамайг хайрлана. Хүүхдээ бодоод сайхан амьдарья”  гэхчилэн түмэн сайхан амлалт өгч байж дагуулан буцжээ. Швейцарьт ирсэн хойноо ” Чи надтай хууль ёсоор гэрлэхгүй бол, наад хүүхдээ гудамжинд гаргаарай”  гэж дарамталсан тул “Х” арга буюу гэрлэлтээ батлуулсан нь хожим асар том алдаа болсон юм.

 Хүүхэд төрсний дараа, нөхрийнх нь хүчирхийлэл бүр гаарсан гэнэ. Нөхөр нь нярай хүүхдийнхээ хөлнөөс нь барьж байгаад, усанд дүрж эх хүү 2-ыг зэрэг тамлан зугаацдаг болжээ.Бүсгүй хүүхэд рүүгээ ухасхийвэл цохиж унагаана. Нэг удаа хүүхдээ өмөөрөх гээд цохиулан ухаан алдан унасан байна. Охин нь ч хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртжээ.  Бүсгүй тэсэхээ болиод хүүхдүүдээ аваад Монгол руу дахин оргов.

Тамлагч эр түүнийг зүгээр нэг тавиад явуулсангүй. Швейцарийн иргэнийг аваад оргосон хэмээн “Х”  -г цагдаад мэдэгдсэн байна. Хүүхэд нь Швейцарийн иргэн тул, бүсгүй хүүхэд хулгайлсан хэрэгт унах нь тэр. Мөн “Х” -г зодчихоод, өөрийн биеийг өнгөц шархдуулаад, цагдаагийн хэсэгт очин “миний эхнэр сэтгэцийн гажигтай монгол бүсгүй, намайг байнга зодож дарамтлаад байна”  хэмээн тэмдэглүүлээд байдаг байж.

Швейцарийн иргэнд халддаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг монгол бүсгүй, Швейцарийн иргэнийг аваад оргосон хэрэг босов. Одоо бүсгүйг Монголын хууль хяналтын байгууллагаар дамжуулан, Швейцарийн шүүх эрэн сурвалжлуулж байгаа бөгөөд, уг бүсгүйд өмгөөлөгчөөс нь өөр тус болох хүнгүй байгаа аж.

-Баримт-7: Өнгөрсөн жил Монголд ажиллаж байсан хятад иргэдтэй гэр бүл болж Хятадад очоод хөдөө тосгонд яг л мал мэт ажиллаж, хүчихийлэл, доромжлолд өртөж байгаад зугатаан, Эрээн хотод ирж консулын газар орогнож байгаад монголд буцаж ирсэн нилээд олон бүсгүйчүүдийн талаар шуугиан дэгдэж байгаад замхарсныг та нар санаж байгаа байх. Тэр бүсгүйчүүд бас л Хятадын хөдөөх тосгонд зовж, зүдрэн, хүүхэдтэй болж, нялх хүүхдээ тэврэн зугатааж ирсэн гэдэг.

  Саяхан “Дээдсийн хүрээлэн’  сонин дээр Солонгосын засгийн газраас ядуу амьдралтай,  арчаа муутай эрчүүдээ гадаад эхнэр авахыг нь дэмжиж, тэднийг сургалтанд хамруулан бэлтгэж байгаа тухай материал гарсан байсан. Уг бичлэгт БНСУ-ын СТГ-ын судалгаанаас дурдсан байсан. Үүнд: 100 солонгос эрийн 8 нь гадаад эхнэр авсан ба хөдөөгийн залуусын 40 хувь нь гадаад эхнэр авч буй баримт буй гэнэ.

Гадаад эхнэр авахаар хичээлд сууж буй эрчүүд нь 40-60 насных байдаг бөгөөд тэдэнд эхнэрээ хэрхэн хайрлаж хүндлэх талаар сургалт явуулж буй аж. Солонгост байгаа танилуудын маань мэдээлж байснаар, гадаад эхнэр авахын тулд зуучлалын байгууллагад ойролцоогоор 5000$-10000$, зарим нь бүр 40000$ хүртэл зарцуулдаг гэнэ. Ийм их мөнгөөр эхнэр худалдан авахад хэцүү байдаг тул,  зарим нь найз нөхөд, ах дүүсээрээ хамтран гаргах ба зарим тохиолдолд бусдаас зээлдэг гэнэ. Үүний улмаас “худалдан авсан”  эхнэрээ “хамтран эзэмших”  тохиолдол ч элбэг гэнэ.

 Нөгөө талаас Солонгостоо солонгос хүүхнүүддээ тоогддоггүй, бичиг үсэггүй, соёлгүй бүдүүлэг, архичин хүмүүс байх магадлал өндөр байх аж.  Гэхдээ бас ийм замаар сайн хүнтэй таарч сайн сайхан амьдарч яваа бүсгүйчүүд байгааг үгүйсгэх аргагүй. “Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой’  гэдэг сэн. Гэхдээ л… Амьдрал, хайр сэтгэлийг арилжаанд оруулж, нэг хэсэг нь энэ бизнесээр баяжиж, нөгөө хэсэг нь харь оронд худалдагдан зовж байгаа үзэгдэлийг зөвтгөн дэмжих аргагүй ээ.

 Сарнайн өгүүлсэнээр, гэр бүл болоход зуучилдаг хувь хүн болон байгууллагууд, нөхөр болох хүнээс нь 6000$-8000$ авдаг. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай гэж үзээд Монголд  гэрлэлтээ батлуулах зардалд их сайндаа 500$-2000$ зарцуулдаг гэнэ.  Энэ баримтаас харахад энэ хүний наймаа биш гэж үү?

“Хүний эрх” гэж хөхүүлэн дэмжээд, “хохь нь”  гэж тавлан доромжлоод энэ асуудлыг орхиж боломгүй. Солонгост байгаа зөв сайн бодолтой залуус, ийм бүсгүйчүүдэд туслахыг ихэд хичээдэг ч зарим нэг нь ийм тусламжаас татгалзан оргон зайлдаг гэнэ.  Энэ нь монголчууд бидний нэрэлхүү, ихэрхүү зангаас үүдэлтэй мэт.

Монголоосоо гарч, гадаад хүнтэй сууж, “гахай шувууны мах идэн” жаргалтай сайхан амьдралд орж байгаагаа өөрийн ах дүүс, өрөөл бусад найз нөхөддөө хөл хөөрцөг болон мэдрүүлж бас “гайхуулж”, “атаархлыг нь хөдөлгөхсөн’  гэх ядмагхан бодол л буцаж очиж, бусдад сэрэмжлүүлэх “үнэн’ээс зугатах шалтаг болж байгаа нь ердөө нууц биш. Хэдий болтол ийм ядмагхан сэтгэлгээгээр амьдрал, хувь заяандаа хандах билээ бид.  Ийм замыг сонгож буй бүсгүйчүүдийг анзаарч үзвэл:

-баян гадаад хүнтэй гэрлэж, амар хялбар амьдрах хүсэл

-ар гэрийнхнээ тэжээж амьдралд нь тус дэм болох зорилго

-гадаад оронд сайхан амьдарч, бусдад гайхуулах мөрөөдөл голчилж байна бус уу? Өнөөдөр бид энэ бүхнээ “ядуугийн зовлонд”  тохож байвч, дээрээс нь амар хялбар амьдралын мөрөөдөл, оюун санааны ядуурал бас нөлөөлж байгааг мартамгүй.

Надад асуух зүйл байна?

-Монгол оронд минь ҮАБЗ /Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ гэдэг байгууллага, төрийн “хар хайрцагны бодлого” гэж байна уу? Эмс охидоо харьд худалдаад байх олуулаа билүү? бид.  Өнөөдөр бүсгүйчүүддээ гологдоод байгаа гэх эрчүүдийн талаар, тэднийгээ хөгжүүлэх төрийн бодлого хэрэггүй юм болов уу/

-Монголд байгаа НХХЯ /Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам/ чухам ямар чиглэл хариуцдаг юм бэ? Нийгмийн хамгаалал гэдэг нэр чухам юуг өгүүлдэг юм бэ? Монголд Эмэгтэйчүүдийн гэх тодотголтой олон байгууллагууд бий. Тэд юу хийж, юу хийх гэж гадаадын төслүүдийг авдаг, юунд хэрэглэдэг юм бэ? Ядахнаа л монгол орондоо олон хүүхэд төрүүлж, төрөөс олгох хүүхдийн мөнгөөр нь амьдрах боломжийг хүүхнүүддээ олгож болохгүй гэж үү? Ард иргэддээ зүгээр л тараана гэдэг мөнгөө ядаж эх үрсдээ зарцуулахад татгалзах монгол хүн бий гэж үү?

-Монголдоо болж буй олон арга хэмжээг байнга ивээлдээ авч, “ард түмнийхээ төлөө алжааж яваа”  эрхэм ерөнхийлэгч та,  цөөхөн монголынхоо эх үрсийг элбэрэлдээ аван гийгүүлэх болоогүй юу? Өөрийг тань төрүүлж өсгөсөн эжий, өдий болтол дэргэд тань ачилж яваа хань , өсч яваа сайхан охидтой тань адил монголын эгэл бүсгүйчүүд амьдрахын эрхээр ийн зовж явааг та анзаарахгүй гэж үү? “Эмс садарлавал, улс мөхнө”  гэж аугаа өвөг дээдэс минь сургаж, зарлиглаж асан.

-Ийм бизнесийг сурталчилж, зуучилж мөнгө олон баяжиж байгаа эрхэм хэвлэл мэдээллийн байгууллагууд болон “хүний наймаачид”  та нарт,  хүн чанар нинжин сэтгэл, өрөвдөх хайрлах ухаан даанч алга уу? “Бузраар олсон мөнгө бузраар л гардаг жамтай. Бусдын нулимс, зовлон шаналал дууссан энэ мөнгөөр хоол олж идэхдээ хоолойгоор тань давж байна гэж үү? Магадгүй та олон хүнд буян болсон хэмээн өөрийгөө цайруулах байх. Хэдэн зуун сая хүнтэй бус, ердөө л 3 хүрэхгүй сая хүнтэй монгол орондоо таны нээсэн, энэ бизнес хэзээ хойно ч  сайнаасаа илүүтэй муу үр дагавар авчирсаар байх болно. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ”.

-Эцэст нь энэ замаар замнаж яваа бүсгүйчүүдэд, нэгэн уншигчийн бичсэн 4 мөртийг хэлье. Өөр юу ч гэж хэлэхэв дээ:

-хатуу ч гэсэн эх орон чинь чамд зөөлөн

-харц шиг амьдарч, ядуу байлаа ч эх орон чинь чамд зөөлөн

-хагацал үзэж, зовлонг амссан ч  эх орон чинь чамд зөөлөн

-хальж одоод хэвлийд нь нойрсоход ч эх орон чинь зөөлөн.                                      

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com                            2009-04-11

13 Comments

  1. Anonymous says:

    СОЛОНГОС дахь МОНГОЛ БЭРҮҮД…

    Батбаяр гэх залуугийн хөөрхөн нийтлэл байх юм.

    Хэзээнээсээ монгол хүүхнүүд ухаалаг, сэргэлэн улс. Хамгийн шилдэг бэрүүдийг жагсаавал толгойд л зогсоно, гарцаагүй. Нүүдэлчдийн түүхэнд бичигдэх битгий хэл ертөнцийг захирсан хаадыг хүмүүжүүлсэн гавьяатнууд. Ахуйн уламжлалт онцлогоосоо шалтгаалаад монгол эхнэр гэр бүлдээ жанжин нь явж ирсэн билээ. Үүнийг би яриад хүчрэхгүй. Б.Цэнддоогийн Монгол гэрий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх гэж гаажтай сайхан өгүүллийг л санал болгоё.

    Уулын мод урттай богинотой гэдэг. Хүний газар хормойгоо чирж яваа монгол хүүхэн бий бий. Хүний хүнийг ах дүүстэй нь тэжээж яваа ч монгол бүсгүй байдаг. Тэр бүхнийг нэр устай нь тоочвол магтах гэснээсээ илүү атаачийн амны бай болох биз. Олны мэдэхээс гэвэл ноднин орон нутгийн сонгуульд ялсан, дээр дурьдсан Ли Ра байна. 2003 онд Солонгосын бэр болсон энэ бүсгүй Сөүлийн Цагаачлалын албаны Гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийн холбоонд монгол төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 22-нд “Солонгос дахь монгол эмэгтэчүүдийн холбоо”-г үүсгэн байгуулсан нь ойтойгоо золгох гэж явна.

    Ганц Ли Ра ч бус, олон монгол эмэгтэй БНСУ-ын төрийн болоод хувийн хэвшилд гялалзаж яваа юм. Хар хэл ам миний нутгийн хүүхнүүдээс хол байг, түй түй түй. Хэдэн хүүхний нэр тоочноо, яадгийн. Эмэгтэйчүүд гэр бүлийн яамны Холимог соёлт гэр бүлийн хэлтсийн Лхагва, Гёнги аймгийн Засаг даргын тамгын газрын Холимог соёлт гэр бүлийн хэлтсийн Ариун (анхын гадаад төрийн ажилтан), Сөүл хотын захиргааны Чулуунцэцэг, Гадаад иргэдэд зөвлөгөө өгөх төвийн Ундрах, Инчоны нисэх буудлын гаалийн албанд туслах ажилтан Сайнтуяа, Оюун-Эрдэнэ нар, Хана банкинд Энхжаргал үүнээс гадна Сөүл Гёнги аймгийн бага сургуульд багшилж буй 16 хүн ч бий. Мөн Сөүл болоод Йонсэй их сургуулиудад докторын ажил хийж байгаа бүсгүйчүүдээ ч магтахад үг хорохгүй. Хүний, өөрийн амьтан тэжээж явааг нь тоолбол нуршина.

  2. Zochin says:

    Xooy ter ax gesen commenttoi xun chi tegj l ix xun tejeex geed bgaa yum bol yagaad xuuxed asrax tov baiguulaad 100 yaduu onchin xuuxduud tsugluulaad asraad tetgeed osgood ogch boloxgui gej? Xuuxen gexeer 100 aar yarij tom tom burj xuuxed gexeer 1 iig ch tergeed ogox uxamsar baixgui l dee ta nart! Unexeer ta nar Ex ursiig elberex sergeltei baisan bol mongol uls odiid iim olon orx tolgoilson yaduu eejuud amidralaa zalguulax gej choniin amnaas garaad bariin oroxgui l baisan baix! 
    Mon ene zaluu oxiduudiig todorxoi xemjeend demjeed surgalt kurs damjaand suulgaad jijigxen ch gesen mergejiliin dadlagatai bolgood ogdogson bol ene jaaxan oxiduud onoo margaashiin xooloo zalguulaxiin toloo ar geree tejeexiin toloo xari nutagt zaragdaj xunii naimaanii zolios boloxgui baisan baix!
    Xii xudlaa tom tom yaritsgaasan noxduud ta nar tom amjilt engiin 1 alxamaas exeldeg gedegiig medexuu? Unexeer tiim l ix uls orniixoo toloo xiij buteemeer baigaa bol yagaad ta nar onoodor gereesee garaad ter emzeg bulgiinxen xaana yaj amidraad yaj xooloo zalguulj baina geed ochood xardaa, zaxiin xoroolliin 2 xon gudamjaar orood xaraxad l ta nariin nud xalitrana daa, ta nart 10 min ter xuiten gudmand daarch alxax tenxel baixgui l dee, daaranguutaa buduun bogsoo mashindaa chixej avaad luidardaj avsan paartai bair luugaa taliix biz! 
    Onoodor ene bor xonogoo ongorooj yadaj bui xumuust unexeer yamarch medeelel baixgui xen negen xuvxai mongonii xoinoos nud ni ulaisaad ulairsan noxdiin xelsen ulgert xuurtaad l ter xari gazart ooriin ch medelgui zaragdaj baigaa sh dee!  Tegeed ene muuxai xunii naimaachidtai tootsoo xiixgui baij ene xoxirogchdiig buruutgaad baidag ni yamar uchirtai en?
    Niigem dayar seremjluuleg uridchilan sain xiij tugeej baij l ene torliin gemt xergiig zogsooxois bish xeden xiix ajilgui xun xaraaxaas oor id shidgui novshnuud ene zolioslogdson xeden xuuxnuudiig xaraagaad yu oorchlogdox yum be?
    Ene niitleliig bichsen zaluug mash ix saishaamaar bainaa, mash zorigtoi sain niitlel baina! Ali negen taliig barij guivuulaagui sain shudraga niitlel seremjluuleg bolson bainaa bayar xurgey! Daxiad iim olon sain niitleluud bicheerei gej xusey! 

  3. Ax ch gex shig says:

    Sejig goojuulchilaa. Zavaan gaxai ve. Bitii muruud gaj donton guai

  4. melody says:

    Ter ah getsen bitgii muruudluu yriad bai novshoo..chi ymar sultan haanuu? Yu hiij giiguulsen gj olon huuhen shaah geev zugeer doh tusaad uhej dadald or 

  5. ах says:

    Хуулиахүн тэжээж чадах хэмжээгээрээ хэдэн эхнэр авч болно гээд өөрчилчих Тэгвэл би 100 хүүхэн аваад тэжээе Харин хүүхнүүд намайг болон бусдыгаа хайрладаг байх ёстой Үүнийг зөвшөөрөх үү хүүхнүүдээ сэтгэлээ бичээрэй

  6. sss says:

    hend ch hereggui shaal demii yum zohioj bichjee,hairan tsag…

  7. 크크크크크크 says:

    Bitgii hudlaa sarnai nter geed soliorood bai iim ch blog bhgui
    uurinhuu bichsen yumiig uur hun ruu hiij gene ter hun zaragdana uu
    henteigee suuna uu hend ch hamaagui uurinhuu zudreh zamiig uuruu
    hiisen bol  hohiish dee hun buhen uuriiguu hariutsaj amidardag bolson
    niigem shuu dee. ta uurinhuu bundguriig l hicheej amidar galbadrahaa….

  8. id says:

    ene deed taliin batsaan y geed hutsaad baigaa golog be olon em saah tusam ireedui chine burheg zovlontoil bna gesen ug muu novsh

  9. Anonymous says:

    bi odoo 14 tei ereedeid bi monch olon emegtei shaah bhda kkk kkk bi neg udaa cekc hij bsan uneher tasarhai um bna le

  10. bandanob says:

    hohi chini gedgiin

  11. Amidral says:

    Uursdiinh ni songolt end ch gesen sa mgl zaluuchuud bjl bna 

  12. hn says:

    uneheer iim baidal baisaar b.gaa yumuu yamar aimaar yum bee mongol busguichuud mini muu ch gesen eh orondoo yu ch hamaagui hiigeed l amidraldaa hunii erheer jargahaas uuriin erheer zov gedeg bizdee yamar hetsuu yumbe dee setgel uvdchihluu

  13. MR says:

    ЭРЭГТЭЙ ХҮН СЕКС ХАЙЖ ЯВААД ХАЙРТАЙГАА УЧИРДАГ, ЭМЭГТЭЙ ХҮН ХАЙРАА ХАЙЖ ЯВААД СЕКСТЭЙ УЧИРДАГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.