Монголын гэр бүлийн талаар… /2/

Сайн байцгаана уу. Дээрхи нийтлэлийг бичсэн сэтгэл судлаач байна. Сайтынхан миний боловсруулж дуусаагүй байгаа судалгааг коммент дээрээсээ авч нийтэлсэн юм байна. Үг үсгийн болон утгын их алдаа байгаа байхаа. Зарчимын хувьд хүмүүсийн хариулт, санал бодлыг харж байгаад боловсронгуй зүйл нийтлэхийг зорьсон юм. Би бээр “Монгол хүний гэр бүлийн тогтворт байдал нь Эрэгтэй Эмэгтэй хүмүүсийн зан төлвөөс шалтгаалах нь” гэсэн сэдэвт судалгаа хийж байгаа юм…

Энэ нийгэмд стрессгүй хүн, сайхан гэр бүл их ховор болсон нь нийгмийн олон хүчин зүйлээс нөлөөлж байгаа боловч хувь хүний төлөвшлөөс хамаарахыг судлаж байгаа юм. Эрхэм танд сонирхуулахад хүн болгонд сэтгэхүйн давтагдашгүй нэгэн хэлбэр зан ааштай байдаг ба өөрийн гэсэн философи бүрдсэн байдаг. Хүн өөрийнхөө сэтгэхүйн гажгийг мэддэггүй. Би ч гэсэн үүнд хамаарагдана. Олон хүнтэй уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд дээрх нийтлэлд бичсэн шиг зүйлс их тохиолдох болсон байна. Логик холбоогүй нэг талыг барьж бичсэн бол хүлцэл өчье. Судалгааны ажлаа төгс болгон та нартаа хүргэх болно. Радио ФМ 104.5-р Хайрын төсөл нэвтрүүлгээ сонсож байгаарай…

Монгол эрчүүдээ өмөлзөн өмөөрөхүй…

Хосоороо амьдрах хорвоо гэж. Нэг нэгнийхээ алдааг залруулж төгс хосолдог орчлон. Та ханийгаа ямар байгаасаа гэж хүснэ тийм ханьтай л болох болно. Бүсгүйчүүд минь ээ эр хүн, хань гэдэг чинь олон янз. Давтагдашгүй. Харин та удирдан залж чиглүүлж чаддаг ухаалаг бүсгүй бол эр хүн таны хүссэн хань болох /байх/ болно. Эр хүн гэдэг чинь эмэгтэй таньтай адилхан ээж хүнээс төрсөн ангир уургаа залгилж, эхдээ эрхэлсэн таны хүүхэд шиг энхрий нэгэн байгаа гэдгийг тунгаан бодно уу. Хүүхдийг хэрхэн хүмүүжүүлдэг шиг таны ухаантай зан, өгөөмөр магтаалаар эр хүн жигүүрлэж алдар нэрийг олж амьдралаа буцааж тэтгэдэг юм. Эх орон нь дуудсан цагт энэ биеэ зориулдаг юм.

Тантай зөвлөлдсөн зөвлөгөө урмаар улам их амжилтад хүрч, ар гэрээ торохгүй авч явдаг юм. Тэднийг гомдоосон үг эрчүүдийг буруу зам руу нь түлхэж гутрамтгай архичин болгож, ар гэр амьдрал ахуйг хойш нь татдаг юм… Эмэгтэй таны хийсэн буруу үйл эр нөхөрт зөвхөн нөлөөлөх бус үр хүүхдэд нөлөөлж, амьдралыг сүйрүүлж дөнгөнө. Алдартай амжилттай эрчүүдийн ард хань болсон эхнэрүүд нь амжилтын эхлэлийг тавьсан байдаг. Ач мэдэхгүй эргүүтэж тэр эрэгтэй явахгүй бол гайхамшигт амжилтад хүрдэг.

Аливаа юм бие биенээсээ хамааралтай байдаг учир би ингэсэн тэр тэгсэн гэж ярихаас илүүтэй бие биенээ ойлгож харилцан ярилцаж, ядарсан үед нь түшиж амьдарвал үр хүүхдэд ээлтэй, энэ нийгэмд хэрэгтэй. Бид бие биенээ эр эмээр ялган хэрэлдэхийн оронд гэр бүлд тохиолдож байгаа бэрхшээлийг даван туулах зөвлөгөөг бие биендээ өгвөл цөөхүүлээ монголчууд бидэнд буян заяа хайрлах бусуу. Уулын мод урттай богинотой, аавын хүү сайнтай муутай байлгүй яахав.

Гэхдээ бид эрэгтэй эмэгтэй хэн ч бай муу үйлийг үйлдэхийг хүсдэг хүмүүн төрөлхтөн биш гэдэгтэй та бүхэн санал нэгдэх бизээ. Аливаа зүйл алдаан дээр тулгуурлан ахиц дэвшилд хүрдэг. Алдсан нэгнээ түшиж, алдсан нь дахин алдахгүй байхаар бие биенээ хүндэтгэн харьцаж байгаарай. Вэб сайтын хамт олон болон Эрхэм уншигч Та бүхэнд Сайн сайхан амьдралыг хүсье…

Гэр бүлийн Сэтгэл судлаач С.Ганбат

34 Comments

  1. mc says:

    huuhnuud yur ni bol muu zaluust durtai baidaig yum shig.  hudlaa yaridag gomdoodog hussen buhniih ni esreg baij chaddag  tiim hund.  uneheer hairati huniig bol hezee ch tanihgui mal orgiod  zovlon ruugaa guichdeg ulsuud daa odoo yaay gehev zovohoos gehdee haaya bayarluuldag.
    yurunhiiduu ihenh ni bol uhaan muutai naashaa gesen joohon yum ugsun hunruu guigeed yavchina yaag gulug shig .  deeer ni ih zantai nuhriinhuu olj baigaa mungund setgel handaggui .  yur huuhnuuded helehed nuhriinhuu olson mungiig chamlahaar changa atga geed duhan daa hurgeed burhan deeree tavi za yu.

  2. 30 tai zaluu says:

    Uuchlaaraai er khvn ugaasaa amidrlaa kheneerch zaalgakhgvi awaad yawchin khani bolj chadakhgvi ikh zantai gechiinvvd elbeg boljdee KHvvkhenvvd ugaasaa oorsnoo arkhchinruu gvideg shvvdee cainig golnoo

  3. chi tugs bh heregtei says:

    ider er hunii tarhiig tetgeh heregtei ugaasaa doodohiinh n zagatnaa n yagaad ch garahgui. ooriigoo buu zovoo tevch. amjiltand hursen ed yed n doodhiig n tatah heregtei.ter yed chi togs baih heregtei shuu. er hunii 13 mehees amidral uusch emegtei hunii myandsan uhaan / bas beye avch yavaa bdal/ deer amidral togtdog.iimees busgui ta togs baihiig amidral tanias shaardaj bna

  4. 63 настай тэнэг өвгөн says:

    Эр хүнд Би зун тэр номыг уншаад өдий хүртлээ Хайр гэж юуг Хайрлана гэж яахыг гээд аз жаргалын тухай олон юм мэдэхгүй төөрөлдөж зовж явснаа мөн мэдсэн ч өөрийгөө хожимдсоноо ойлгоод өөртөө уурлаад л ийм нэр өгчихсөн юм Харин залуус та нар мэдэхэд хожимдоогүй байна

  5. Anonymous says:
  6. эр хүн says:

    63настай өвгөн минь наад лого нэрээ соль тэгэхгүй бол чи өөдлөхгүй шүү. Өвгөн болохоор л тэнэг байдаг гэж хэн чамд хэлээ вээ 1 гараа чиний юуч бүтэхгүй бас өөдлөхгүй болж таарч бна.Яагаад гэвэл чи бусдыг үргэлж муулж өөрөөсөө дор үздэг өөдгүй новш болохоор…Харин судлаач зөв сэдвийг хөндөж эр нөхрөө аялан чиглүүлж хурцалж өнгөлж байх нь ухаантай эмэгтэйн чанар боловуу.Гэхдээ эрчүүдээ эмэгтэйчүүдэд бүхнийгээ даатгаад нялх хүүхэд шиг явдаг гэвэл энэ өрх гэр, улс орныг чинь хэн хамгаалж харамлаж тэжээж тэтгэж босгож байгуулж өсгөж өндийлгэх юм бэ? Монгошл гэрийг 2 багана үгүйгээр төсөөлж болохгүй нэгийг нь өндөрлөж нөгөөг нь намдуулж болохгүй шүүдээ.Үүнтэй утга 1 боловуу Монгол гэр бүлийг эрчүүд эмэгтэйчүүдийг магтан дуулъя…

  7. cahirmaa says:

    энэ бичлэгт чинь ямар ч судалгаа шинжилгээний аяс, судалгааны чинь мэдээллийн сан алга аа. Түүнчлэн зөвхөн эрчүүдийг өмөөрөөд эмэгтэйчүүдийг өмөөрсөн зүйл алга. Хүйсний үзэл гаргаад байгаа юм биш үү? Эмэгтэй хүн ухаалаг байж ар гэрээ авч явах нь зөв. Гэхдээ ийм чадвар эхнэрт биш нөхөрт нь ч байж болно шүү дээ. Түүнчлэн сайн сайхан гэр бүлийг бий болгохын тулд эхнэр хүн ухаалаг байх хэрэгтэйн бол эрэгтэй хүн анхнаасаа л өөрийг нь удирдан залах тэр эмэгтэйгээ зөв сонгох болох нь. Өөрийг нь амжилтанд хүрэхэд түшиг тулгуур болохооргүй ухаан муутай хүнтэй суувал эмэгтэйн биш эрэгтэйн алдаа тийм биз?

  8. 63 настай тэнэг өвгөн says:

    Дээрх залууд Чи хайр гэж юуг хайрлана гэж яахыг болон сайн, муу мөн тэнэг болон ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэхийг мэдэх үү? Мэддэг бол энд бичээд хүмүүст ойлгуул мэддэггүй бол тэр номыг унш

  9. SS_Gogo says:

    Өвөө нэг ном бичсэн биш зарах гэж мөн ч үйлээ үзэж байна даа тээ.
    Өвөөд гэж хэлэхэд реклам хэтэрвэл хүмүүс улам бүр зугтдаг тал байдаг юм ш дээ.
    За тэгээд 63 хүртлээ тэнэг яваа хүний ном нь ямар л олигтой юм байв гэж.

  10. 63 настай тэнэг өвгөн says:

    Та маш чухал сэдэв хөндөж судлах гэж байгаа юм байна Гэхдээ та Өнөөгийн монголчуудын зовлонгийн гол далд шалтгааныг түүн дотроос гэр бүлийн хэрүүл болон нөхөргүй хүүхнүүдийн арми бий болсон шалтгааныг эрж байгаагаа мэдээгүй байгаа Энэ тухай Тэнгэрийн дагина Дэ хатан гэдэг номонд тодорхой бичсэн байгаа бөгөөд та түүнийг уншвал судалгаандаа хэрэг болох олон юм мэднэ дээ энэ ном Интер номын дэлгүүрт байна гэж ач охин маань сая хэлүүлжээ

  11. Anonymous says:

    Зарим талаараа юм бодогдуулж байна. Тэхдээ хэтрүүлчихэж. Ганбат биш Хэтрүүдорж гэж нэрээ соль.

  12. FOREVER-YOUNG says:

    Нийтлэлийн утга нь:
    Биеэ засаад гэрээ зас
    Гэрээ засаад төрөө зас
    гэдэг шиг энэ бие, гэр ахуйгаа засахад эмэгтэй хүний үүрэг маш чухал юм шүү гэдгийг л ойлгуулах гэсэн байх гэж би бодож байна. Эмэгтэйчүүд минь нэг сайн бодоод үзээрэй.

  13. aagii says:

    yag shdee yaj ch saihan handsan zasrahgui garuud bol bur zasrahgui harin ch davardag yum bilee,ter bol hunii jinhene uhamsar bolon ooriinh ni bondgoriin her hemjee baidag baihgui yu ingeed bodohod manai mongold tiim uhaantai er hun ni hed baigaa bilee.

  14. Хэ хэ сэтгэл гэгэлзэв says:

    Ганбатаа  чиний наад судалгаа чинь энэ цаг үед нүдээ олсон эд байна. Судалгааны эх сурвалж, олон өнцгөөс харсан дүгнэлт үгүйлэгдэж байна. Бас хаанаас ямар зорилгоор, хэрхэн санхүүжүүлж байгаа нь бүрхэг болохоор итгэл үнэмшил төрөхгүй байна. Гэхдээ найзаа чи хатуу, мугуйд ч гэсэн 90 хувийн магадлалтай үнэн зүйл бичсэн байна. Би алдаж үзсэн, бусдын амьдралыг ч харж байсны хувьд наад бичээд байгаа юм чинь гашуун үнэн. За амжилт хүсий

  15. sonin hun says:

    ZA bi bol unen gej bodoj bna. GER BULD JISHEEN ER HUN ARHI UUGAAD ORSON EHNII ODOR SHOOLUULDAG. DARAA ODOR OROVDUULDEG. DARAA ODOR NI UURLUULDAG. TEGSENEE DARAA NI YGLUULJ YANSHUULJ  EHELDEG SHIG BAIGAAM. TERNII OROND TOOHGUI HAYCHIH TEGEED HOOSON HOOLNII SAVAA UZUULEED BAIH HEREGTEI. IIM MAYGAAR L HUUHNUUD MINI NOHOROO ZALAAD BAIDAG BAIHGUI YU.

  16. melody says:

    Yum hiij oroldoj bgaa negendee bitgii ingej bailda..Zugeerde shuumjlel sain huleeji sur tegj baij l hhugjinu 

  17. Anonymous says:

    Za za ern erhem sudlaachiin niitleliig oilgoloo sonirholgui sudalgaa bna hehe. Ahij bitgii niitlel oruulaarai

  18. Naran says:

    Dahiad iim niitlel bitgii bicheerei gej ganbataas guiya.kkk

  19. ЗОчин says:

    Үнэндээ эрчүүд арай дэндүү л байгаа ш дээ. архидалт, гэр бүлээ араар тавилт, зодоон цохион, хүчин, хүн амьны хэрэг, бүх л муу муухайг хэн их хийж байгаа вэ. Нөгөө нялх, ээжийн өвөрт эрхэлж өссөн эр хүн л биздээ

  20. Lady says:

    Erchuud odoo yu yumuu nyalh amitad yumuu umulzun umuuruud baidag uher mongolchud

  21. kkkkkk says:

    өмөлзөн өмөөрөөд байхдаа яахав дээ, өмөөрөхөд учир бий. ганбат гэсэн нэрээр харахад эрэгтэй хүн байх. ийм хачин судалгаанд нас, цагаа зарж байхаар эрчүүдийн боловсрол хөгжлийн талаар юм хийгээч.

  22. kkkkkk says:

    сүүлийн үеийн судлаачид таван төгрөг өгсөн хүний хүслээр ямар ч судалгааг гаргаад ирж байгаа шүү. тэгчихээд мөнгө адгийн зүйл юм шиг юм яриад байна. өөрөө ч гэсэн мөнгөнд ноёлуулаад л ийм юм бичиж байгаа юм байж. мөнгөтэй хүн ухаантай, мөнгөөр бүхнийг, нэр төр, хүнийг ч худалдаж аваад байшдээ. наад судалгааг чинь ч гэсэн худалдаад авчихсан юм шиг. мөнгөний боломжтой бол өөрийн толгойгоор судалгаа хийгээд үзээч. арай ийм юм гарахгүй байлгүйдээ.

  23. mira says:

    Uu huurhii zasaj zalj chadaagui huuhnuudiin buruu, songoj shilj suugaagui huuhnuudiin buruu, ger buld yamar asuudal uusne bugd huuhnuudiin buruu, sexiin tal deer taarahgui bol bas huuhnuudiin buruu, nuhur suulrene, arhi uuna, ur huuhed ehneree hayaj yavna bas l huuhnuudiin buruu yum bna gej oilgoloo.

  24. z says:

    busguichuude dahin dahin umsh umsh. durguigee hurtel buuljusuu hurtel umsh. hojim tolgoiruu chin orj yu magad.

  25. Borte Chono says:

    Үнэн үг заавал гоё байх албагүй.

  26. Bayaraa says:

    Нийгэм гажуудаад ирэхээр буруу нь зөв болоод, буян нь нүгэл болчихдог юм байна.
    Олон хүн надаас өөр бодож байна гэж үү?
    Олонх зөв бодож байсан бол Монгол өнөөдөр диваажин болчих байсан биш үү.
    Олонх нь буруу бодоод, буруу яваад байгаа үед л нийгэм муу муухай байна биз дээ.

  27. kkkkkk says:

    нөхөртэй боллоо гэсэн чинь хүүхэд өргөөд авчихсан юм шиг хандах ёстой гэсэн судалгаа юмуу. гэр бүлд асуудал үүсээд энэ судлаач дээр очвол аягаа угаа, гэрээ цэвэрлэ, нөхөр хүүхдээ бөөцийл тэд чинь нялх амьтад гэж зөвлөх юм байнадаа. гэр бүлийн асуудлыг шийдэх арай өөр арга зам байна уу СУДЛААЧаа. эмэгтэй бидний хийсэн алдаа амьдралыг сүйрүүлчдэг юм байж. ерөөсөө мэдлэг чадвар дутуу судлаач байноо. гэр бүлтэй судлаачуу, хэдэн жилийн туршлагатай судлаач юм дээ, ганцаараа нэг муу хөлсний байранд судалгаа хийгээд бна уу. христийн сүмийн судалгаа юм шиг л бнадаа. хэхэхэ.

  28. Deegii says:

    Ger buliig ingej sudaldag yum bhdaa ailiin ehner huhur uur uursdiin l zamaar yavuu gehees sudalgaagaar yavahgui bhaa.ehniih ni ch 2 doh ni ch utga 1 bhoor oligtoi yum bish bna

  29. ene niitlel chini arai deer bnaa hehehehe

  30. hezeechugui says:

    ongorson bi l lav unshihgui shuud neriig n haraad …

  31. Anonymous says:

    Ih muuhai tgd sonin n bichsen yum chin 2 shal uur yumaa. 2 nuurtei hun haragdaj bna

  32. Anonymous says:

    Sudlaach gedeg neriig hun uurtuu onoogood bdaggyu. Haana yamar ih deed surguuli erdem shinjilgeenii gazart ajilladag sudlaach ve.ulsiin munguur naad sudalgaagaa hiigeed bna uu huviin gadaadiin shashin sum hiidiinhnii munguur iim sudalgaa garaad bna uu. solongos chrisrtuudiin ulaanbaatar deediin namjil biluu bagshiin sudalgaa unerteed bh shig. Ter haviinh bol surguuli nertei sumdee naadah chin une hureh bh. Turuuchiin udaa noorgiig chin avaad hevlesen gesen u yumuu. ayaya bas l muuhai yum noorogloj suudag sudlaach bailaa

  33. haha says:

    Зиа энэ чинь харин надад их таалагдаж байна шүү. Тэгэхлээр таны хэлснээр бол эрчүүд эмэгтэйчүүдээс 100 хувь хамааралтай байх нь шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд яаж нөхрөө зална, эрчүүд тийм л байх нь байна. Ойлгомжтой, энгийн. Эмэгтэй хүн байхгүй бол тэгэхээр эрэгтэйчүүд яах болж байна аа??? 
    Харин ч миний, бусад бүхий л хүмүүсийн бодол /эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дорой/ буруу болж таарлаа. Эмэгтэйчүүд чинь хөлгийн ахмад байх нь.
    Эрчүүд харин үүнтэй санал нийлэх болов уу?
    Эрчүүд үнэхээр эхдээ эрхэлсэн хүүхэд шиг энхрий нэгэн гэж үү? үүнтэйгээ тэд санал нийлэх үү? 
    Энэ л надад сонин байна, бусдаар бол харин ч  биднийг өндөрт өргөж буй С.Ганбат гуай таньд баярлаж байна, хаха

  34. бүсгүй says:

    Ганбат эхлээд нэг гудамжны яриа шиг юм бичсэндээ ичиж бантаад одоо овоо философийн аястай бичлэг оруулжээ. Баяр хүргъе. Бас эрэгтэй эмэгтэйчүүдийн хооронд хэрүүлийн алим тарихаа болъё гэж уриалж байна чамд. Энэ сэдвээр хангалттай хэрэлдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.