Дурсамж бүхэн зүүдэнд орж, дуу бүхэн чамайг минь санагдуулах болсон энэ л өдрүүдэд сэтгэлийнхээ гашуун хагсааг дэвтээн байж чамд хүрэхгүй энэхүү захидлаа бичиж сууна. Халуун зунаар ч хагдарч орхисон бидний анхны хайрын дурсамжууд чамдаа тэврүүлээд мэгшин уйлж байна гэж зүүдэлсэн тэр мөчөөс хойш сэтгэлийн минь шархыг сэдрээж зүрхний минь цохилтыг түргэсгэх юм гэж би хэрхэн санах билээ. Бидний хайрын үнсэлт, учрал, хөтлөлцөөд алхсан өдрүүд, хамтдаа угтсан өглөө бүхэн анхных байсан…
Өдөр бүр уулзавч холдоод л нэгнээ санадаг, өглөө бүх ангидаа хамт ирэвч гуравхан ширээний зай гурван мянган бээр мэт хол санагддаг байсан сан… Чи минь ангидаа нэлээд даруухан хүүхдүүдийн тоонд орно. Харин би нэлээн идэвхтэй сурлагатай сурагчдын нэг байж билээ. Бараг бүх төрлийн хөгжим тоглодог, бас дээрээс нь гоё зурдаг, цэвэрхэн царайлаг чамайг минь надаас бусад бараг бүх охидууд сонирхдог байсныг би сүүлд мэдсээн. Харин би хичээл хийхээс өөрийг мэддэггүй байж билээ. Нэг л өдөр чи над руу үерхье гэж шууд л мессеж бичихэд би их гайхсан ч, яагаад ч юм чамд л зөвшөөрчихсөн.
Ингээд л бидний хайрын түүх эхэлж билээ. Ангидаа нэгэнтэйгээ бараг юм ярихгүй. Хичээл тарахаар чи эхэлж гарчихаад намайг гарч иртэл цэцэрлэгийн саданд хүлээдэг сэн. Би худлаа жаахан удаж байгаад гарч очиход чи нүдэнд дулаахнаар аятайхан инээмсэглээд гараас минь хөтлөөд гэр лүү минь алхдаг байсан тэр өдөр шиг сайхан өдрийг би дахиж үзээгүй мэт санагдана….
…Нэг өдөр чи намайг гэрт хүргэж өгчихөөд би баяртай гээд гэрлүүгээ эргэтэл чи нэрээр минь дуудсансан. Би эргэж хартал чи уруул дээр минь хурдан гэгч үнсчихээд юу ч хэлэхгүй гүйгээд явчихсан. Тэр үед зүрх минь яг л чононд хөөгдсөн бүжин шиг тонгочиж гэхдээ сэтгэлд минь тийм гэхийн аргагүй аз жаргал оргилон урсаж байж билээ. Тийм ээ, тэр үнсэлт шиг хайрын амтат балаар дүүрэн бялхсан үнсэлтийг өөр хэний ч уруулаас би дахин амтлаагүй ээ…
…Сургуулиа төгсөх дөхөж элсэлтийн шалгалт ойртож байсан тэр үед шалгалтанд хамт бэлдье хэмээн чи бид хоёр найзын чинь гэр лүү явж билээ. Очоод жаахан хичээл хийж байтал найз чинь хоёр найздаа аз жаргал хүсье, та хоёр заавал хуримаа хийнэ шүү, би та хоёрын гэрч болно гээд нэг шилтэй архи гаргаж ирэхэд би айх гайхах зэрэгцэн байсан. Өдийг хүртэл архи амсаж үзээгүй би жаахан уурлах аядахад чи минь тэр даруй анзаарч найздаа наадхаа далд хий, яах гэсэн юм гэж чи ширүүхэн хэлсэн. Би тэр үед сэтгэл гаргаж байгаа найзыг чинь хараад гэнэт өрөвдөөд за яах вэ, зүгээр гэхэд чи минь итгэлгүй над руу харснаа нээрээ юу гэхэд би үл мэдэг инээмсэглэн тийм гэсэн. Тэр шөнөдөө чамтайгаа хамгийн анх удаа халуунаар тэврэлдэж, аз жаргал, өвдөлт, айдсыг зэрэг мэдэрч билээ. Тэр мөч шиг хамгийн халуун бөгөөд гашуун шөнийг би дахин хэзээ ч үзээгүй ээ. Өглөө нь чи бид хоёр нэг ч үг дуугаралгүй манайд ирэхэд би чамд баяртай ч гэлгүй гэртээ ороод мэгшин уйлж билээ. Харин чи минь гэм хийсэн аятай араас минь ширтсээр гадаа үлдсэнийг санаж байна. Гомдож гоморхон байж чамтайгаа гурван өдөр уулзаагүй ч санасан сэтгэлээр дахин уулзсан тэр өдөр ямар аз жаргалтай байсныг үгээр хэлшгүй…
…Чи бид хоёр өөр сургуульд орлоо. Бид хоёрын хайр улам гүнзгий, улам дэврүүн, улам бат бөх хэрнээ эмзэгхэн болж байлаа. Уурлах тунихдаа хурдан болж эвлэрэх, хайрлалцахдаа ч түргэн болж эхэлсэн. Бидний хайр яг л үлгэр шиг байсан. Диваажин мэт дурсамжуудаа тоочвол бүтэн роман бичсэн ч би чадна. Үүлэн дунд хөвж, усан дунд живсэн мэт хаашаа л бол хаашаа явчихмаар тийм л өдрүүд. Хагацаж саламгүй нулимстай, инээдтэй, сартай, одтой олон шөнүүд…
Гэвч… тэр нэг хүйтэн шөнө чи минь хөлчүүхэн өвөртөө ангийнхаа охиныг оруулчихсан тэр цагаас хойш бидний үлгэр дууссан. Чамд минь хайртай болчихоод согтуу өвөрт чинь орсон тэр охин намайг чамаас минь салгах гэж худал хэлснийг би хэрхэн мэдэх билээ. Би чамайг уучлаагүй ээ. Тийм ээ, уучилж чадаагүй….
…Утас руу минь хичнээн олон залгаж, үүдэнд минь хичнээн орой хүлээж, урсах нулимсаа ч надаас нуулгүй уйлж өмнө минь өвдөг сөгдөн гуйсан ч дэндүү халуун, дэндүү жаргалтай байсан хайр минь дэндүү хэцүү дэндүү уучлашгүй алдааг чинь өнгөрөөх сөхөө тэнэгхэн миний омголон зүрхэнд даан ч байгаагүй дээ. Тэр өдрийнх шиг зүрх минь өвдөж, тэр үеийнх шиг хэн нэгнийг тэгтлээ үзэн ядаж бас хайрлахгүй биз дээ ахиад…
…Эр хүн юм хойно миний тэр их уур уцаар доромжлолыг хэрхэн тэвчих билээ дээ. Чи минь надад намайг уучилсан тэр цагтаа хэлээрэй гээд явчихсан. Харин би энгэр газрын өнчин хайлаас шиг л элгэндээ мэгшээд үлдсэн дээ. Амьдрах хүсэл тэр л үед надаас асар хол яг л чам шиг минь намайг хаяад явчихсан байсан. Яаж тэр шаналлыг давж гарснаа би одоо хүртэл ойлгодоггүй юм…
…Чи минь хаана байгаа бол? Дахиж бид хоёр анхных шигээ байж чадахгүй ч, дурсамж бүрээ амилуулж чадахгүй ч ганц ч удаа болов барааг чинь харахсан. Ядаж надад зориулж тоглодог байсан төгөлдөр хуурын чинь аялгууг дэргэд чинь суугаад хоромхон ч болов сонсохсон. Ажилд орсон болов уу? Хүнтэй гэрлэсэн болов уу? Ядаж нэг ч гэсэн сураг сонсохсон. Хамгийн сүүлийн удаа харц тулан уулзаад хайрлаж чадаагүй хайрынхаа төлөө чамайгаа уучилж хагацаж чадаагүй дурсамжийнхаа төлөө чамдаа баяртай гэж хэлэхсэн дээ..
Удахгүй би алс хол газар сурч, амьдрахаар явна. Харин чамдаа би энэ л захиаг үлдээе, эзэндээ хүрээсэй гэж залбирнам….
31 Comments
shal hudlaa ogvvlleg l bna sh dee ineed hvrchlee.chi bid hoyriin hair bat boh hernee hevreghen bsan bhdaa yahav dee kkkkk
ZAXIDLIIN EZEN BAINAA. BI TERENTEIGEE UULZSAAN. BID YAG L URIDIINH SHIGEE SAIXAN XALUUXAN BAIGAA. SONINOOS BID NEG ULS RUU YVJ BAIGAA SHUU. TER MIN BAS SURAX GEJ BAIGAA. XAIRTAI XUNTEIGEE TSUG BAINA GEJ BODSON CHIN BUUR GOE BAIGAA. GEXDEE L TER MINI GER BULTEI SHUU DEE.
yavahaas n umnu ter zaluu ni olood unshchihaasai daa esvel uulzaad yadaj setgelee devteegeed yavahgui dee. hairan saihan hosuud bur haramschihlaa. er hund aldaj onoh zuil zunduu bdg ter buriig emegtei hun uuchlaad tevcheed unguruuh setgeliin tenheetei tevcheertei bh yostoi yum bnlee gdgiig bi mash sain oilgodog.
Анхны хайраа ,,,,, тэрийгээ бодохоор аз жаргалтай болчихдын
Саяхан чамтайгаа таарсаан гэхдээ эхнэртэй хүүтэй болсон байсан ийм олон жил чиний сэтгэлд би оршиж байсанг чинь сонсох үнэхээр сайхан байсанч чиний сонгосон амьдралд чинь саад болохыг хүссэнгүй ээ . Хүүхэд насны хөөрхөн томоогүй тэр л дүрээр чинь хайрлаж явий даа .
үнэхээр сайхан бичжээ. Урамтай байлаа.
anhnii hair ter negen alag nudtei ondor hoorhon bor howguuniig ooriin erhgui sanagalzlaa anh udaagaa ter namaig garii gej duudahad zurh huchtei tsholilj setgel togtohiin argagui dogdolj bilee tegeed bi teriigee darah gej garaa tseejin deeree tawiad bi chini odoo yaagaad bnaa gej ooroosoo asuuj bilee tegeed urid ni jiriin l bdag bsan bol ter odor bi icheed dogdlood shal oor bolson anh udaa l tegej dogdolson ene anhnii hair mon bhdaa tegeed ter namaig anh udaa unseh gej bhdaa uruulan deer unseh gej bgaad hamran deer mini unssen tegeed hoyulaa sandraad kkk ih hogjiltei daraa ni hoyulaa manai duutei hamtlagiin toglolt uzsen ih goy chi manai duug huzuun deeree suulgaad duu jaahan bolhoor nuruu ni hurehgui yu uzhed kk nadad ih goy sanagdaj bilee chinii derged hoorhon aashtai nudeeree ineesen egel daruu ter negen howguun alban yosoor uyerheegui urid ni bairnii huuhduudtei hamt sagsnii shiiden deer l toglodog bsan ter odroos hoish l bi chamaig harah bolgondoo dogdolj yaagaad bgaagaa medhee bolichihdog bj bilee tegeed chamtai ter odroos hoish tsoon udaa l uulzaj yarij neg negnee sonirhson daraa heden jiliin daraa chamtai neg gazar taarsan harts tulgaraad ongorson ch bi tanisan ergeed hartal chi bas ergeed nadruu harj bsan taniad daanch bi icheed ter chigeeree hurdan hurdan alhaad alga boltson tegeed l dahij uulzaagui taaraagui odoo ch buur tanigdahgui zaluu bolson bizee gehdee emzeg nandin setgeliig mini anh udaa dogdluulsan hoorhon howguun chamd bayrlalaa
эр хүнийг уучилж сураа ахиад өөр хүнтэй учрахад ингэхгүй гэх баталгаа алга байхгүй яамар нэгэн байдлаар чамайг хуурах нь тодорхой энэ бол бичигдээгүй хууль тэгэхээр уучлал бол хамгийн том зүйл
10aad jiliin omno joloonii kurst surch bhad europduu torhtoi neg saihan zaluu nadad sain bj bilee. Oroi bolgon hicheeldee irehdee ireed irehgui dee irehgui. Tegsen hirnee hicheel tarah ued namaig huleegeed zogsoj bdag bsan. Bid 2 gaduur alhaad l yum yariad l. Ter ued uerhel hair durlal gedgiig medeegui bjee. Tegj bgad l naiz nohdiin jurmaar saltsgaasan bh. Zaluu nasnii bas neg saihan dursamj yumdaa. Bi ireeduid hezee yamar huntei suuhaa tolowlochihson bsan bolohoor oor eregtei huntei dotnosodoggyi baijee. Gewch sanasnaas oor amidral huleej bsan da. Ergeed bodohod nadad durlasan ene zaluutai uerhsen bol.. ch gej bodoh ue bdsg l yum.
Олоод хайгаад уулзаач дээ тэрэнтэйгээ.
yamar ch goe ugiin bayalagtai hun bee nom sain unshdag hun baina daa, bie arzas geed l zurh huchtei tsohilood amidraldaa gants baisan dursamj mine sanagdaad yavchihlaa, martahiig hussen zuiliig maani sergeechih shig…,
er hun bishee, emegtei hun bichsen bgaa bzdee harvaas hehe. goy bichsen bn oo. ghdee negent ongorson ymig martah l heregtei!
Ymar hoorhon ym be.hezee neg odor hairtai hvnteige zaawal uulzah bailgvi de.amjilt hvsii
Chi ih surguulid orood yaaj tegj gangarch chadsiin be. Bi ch 24 hurtlee yostoi deeshee garch chadaagui shuu. Ar geriin amidral muu bolhoor ih surguulid ch yuun oligtoi huvtsas yuun biyee archlah tordoh l bailaa. Tulburuu arai chuu davna. Naiz zaluu ntr baih bish muruuruu hicheelee hiigeel yavdg baisnii ur dund surguulia gaigui tugsuj gaigui ajild tentseed orchloo. Tanidag hun dagaj yavaad sohor azaar l ochij shalguulj bilee. Er ni bol iim gazar namaig tooj avahgui buz gesen bodoltoi bailaa. Gaigui tsalin amalhad ni yostoi tengeriin umdag atgana gj ene uu gj gaihaj bilee. Ajliihan dotor heden bujugnuuldag egch nar baivaa. Saihan aash zantai ch gj jigteihen. Uyiin ohiduud shig ih zantai bish bolhoor haritshad ch amar. Nadad ih yum zaasan daa. Angiinhnii niilleg bolood ochtol zarim ni buur tanihgui bj bilee.
huurhun yum be, bi ch 10 jildee tsarai muutai huwtsas muutai bsan bolhoor hen ch tooj uerhii etr gedeggui bsoon,huurhun ohiduud l uerheed l boliol bdag bsan harin ih surguulid orood bol hamgiin tsarailag hamgiin lag gesen howguudiig araasaa guilgedeg bailaa. tsag tsagaaraa bdaggui tsahildag huhuuruu bdaggui gej unen shuu hehehe
goe l tvvh bnshdee 10jil sanaand orchloo
er hun bichej bgaa bizdee yun ohin shig bichdegiin bi oilgosongui gertee hurguuleed nmg huleedeg ch geh shig soliotoin
saihan bichijee zaluu nasnii hair bodogdood jawchihlaa
huurhun ymaa
Unheer setgel hudmuur ym gaihaltai
aay goe yumaa. ter zaluu ni ene zahiag ni olj unshaad uulzaasai bilee de
ХҮМҮҮСЭЭ ЗАХИДАЛ ЯАЖ БИЧДЭГ ЮМ БЭ БИ ӨӨРТ ТОХИОЛДСОН НЭГ ЗҮЙЛИЙГ БИЧЭЖ ХҮМҮҮСЭЭС САНАЛ ЗӨВӨЛГӨӨ АВАХ ГЭХЭЭР ЕРӨӨСӨӨ БОЛОХГҮЙ ЮМ ТУСЛААРАЙ
saihan yostoi saihan bichjee.setgel neg l sonin bolood my dursamj bas sanagdaad yawchihlaa.zugeer dee ohin min tsag hugatsaa bugdiig emchildeg shuu dee.udahgui saihan hairtai uchirnaa.gehdee zoriulj bichsen zaluu enehuu zahiag unshaasai.egch n bas zalbirnam
saihan yostoi saihan bichjee.setgel neg l sonin bolood my dursamj bas sanagdaad yawchihlaa.zugeer dee ohin min tsag hugatsaa bugdiig emchildeg shuu dee.udahgui saihan hairtai uchirnaa.gehdee zoriulj bichsen zaluu enehuu zahiag unshaasai.egch n bas zalbirnam
saihan yostoi saihan bichjee.setgel neg l sonin bolood my dursamj bas sanagdaad yawchihlaa.zugeer dee ohin min tsag hugatsaa bugdiig emchildeg shuu dee.udahgui saihan hairtai uchirnaa.gehdee zoriulj bichsen zaluu enehuu zahiag unshaasai.egch n bas zalbirnam
saihan yostoi saihan bichjee.setgel neg l sonin bolood my dursamj bas sanagdaad yawchihlaa.zugeer dee ohin min tsag hugatsaa bugdiig emchildeg shuu dee.udahgui saihan hairtai uchirnaa.gehdee zoriulj bichsen zaluu enehuu zahiag unshaasai.egch n bas zalbirnam
humuusiig haraad bhad yu yugui uuralhaa turuulehiin orond yg bson procesiig sudalj uzseniihee daraa l yah tuhai shiidweree gargah heregtei ym shigee. tegeeguigeesee bolj amidraldaa tom jijig geltgui aldaa gargaj hairtai humuuseesee hagatsah asuudluud gardag. ungursniig ergeej boldoggui ni haramsaltai. ter ued bodit bdald yu bolsniig ehleed medeed daraa ni shiideh l bj dee. gehdee zugeeree ene niitlel busad humuust surgamj bolog de.
yostoi goyo bichjee. ug usgiin aldaa barag olj harsangui. unshihad uramtai blaa. amidraldaa aldaj uzeegui hun barag baidaggui bhaa. dahiad shan hairtai uchirnaa. chamd amjilt husye.
Ymr goy bsan ym be ta 2 tgd l eregt hun gedeg hunt untaj hevtej aldaa gargadag ym daa ymr ch shn zaluu bugd adilhn shuu ohin mini bi 22 toi ch eniig ih medersen gehuude yur n erchuud ih tevcheergui zant sonin humuus shuu chmd amjilt husye hairt hnd chini hureh boltugai als hol hunii nutagt ih ym surch eh orondo irerei bas shn hairtga uchirarai