Өөрийнхөө амьдралаар бахархаарай…

Сайтын уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сайтаас хүний амьдралд тохиох зовлон бэрхшээл, баяр гуниг, инээд нулимс гээд бүхий л зүйлийг харж мэддэг болохоор орох дуртай байдаг. Урьд нь би 2 ч удаа захидал илгээж байсан. Уншигч та бүхний үнэтэй зөвөлгөөгөөр өөрийн амьдралаа өөрчиилсөн нэгэн байна. Тухайн үед би эхнэрийнхээ хэрхэн халамжгүй, хэрхэн шаналж байгаа талаар бичиж байлаа. Бүх сэтгэгдэлийг уншаад зөвхөн эхнэрийн буруу биш миний буруу бас байгааг ойлгосон. Одоо би 33 настай. 3 болон 1 настай 2 хүүхэдтэй. Боломжийн цалинтай удирдах ажил хийдэг. Эхнэр маань хувиараа бизнес эрхэлдэг. Хөндлөнгийн хүний нүдээр харахад сайхан гэр бүл.

Гэхдээ хүний амьдрал болсон хойно муудалцах, сайдах үе байнгын л байдаг. Би өөрөө удирдах ажил хийдэг, завтай байхаас завгүй байх нь их байдаг. Манай эхнэр ч өглөө гараад орой л орж ирдэг. Эхнэрийн тухайд хоол хийх, хувцас угаах, хүүхэдтэйгээ тоглох бас халамж тал дээр жаахан муухан. Би энэ тал дээр ахиад хэзээ ч ахин юм хэлэхгүй байхаар шийдсэн. Өмнө нь хэлээд бөөн хэрүүл болдог байсан. Одоо бид өглөөд байнгын өглөөд цуг 2 хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд тус тусын ажилдаа явдаг. 1 жилийн өмнөөс ажил төрлөө зохицуулж байгаад 2 хүүгээ байнгын цэцэрлэгээс аваад эхнэрээ ажлаас нь аваад гэртээ ирээд хоолоо хийгээд, 2 хүүтэйгээ тоглож байгаад л унтдаг болсон. Эхнэр амралтын ганцхан өдөр амардаг болохоор бид 3-тай 1 л өдөр хамт байдаг.

Хүүхдийн хувцас болон өөрсдийн хувцас би ямар нэгэн асуудалгүй Ням гараг бүрт угаагаад тавьчихдаг болсон. Одоо манай гэрт ямар нэгэн хэрүүл тэмцэл, нэг нэгнийхээ дээр гарах гэж зүтгэсэн зүйл байхгүй болсон. Ингээд ямар нэгэн хэрүүлгүй болохоор эхнэр маань хүртэл өөрчлөгдөж ирсэн. Завтай үедээ гэрээ гялалзтал цэвэрлээд ийш тийшээ явахдаа бэлэг сэлт хүртэл авчирдаг болсон. Тиймээс уншигч эрхэм та бүхэн өөрийнхөө амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болсон гэр бүлийнхээ хамгийн эерэг зүйлийг олж хараарай, нэг нэгнээ хүндэлж бас хайрлаад үзээрэй тэгвэл гэр бүл хөл дээрээ босоод л ирнэ.

Бид одоо үерхээд 10 жил гэр бүл болоод 7 жил болж байна. Сүүлийн ганцхан жил л бид сайхан болж байгаагаас биш өмнө нь бид байнгын хэрүүл уруултай байдаг байсан. Одоо өөрчлөгдөж байна. Энэ амьдралд би хайртай бас бахархдаг. Би мэргэжлийн сайн сэтгэл зүйч биш ч гэсэн сэтгэгдэл дээрээ мэйл хаягаа үлдээвэл өөрийн мэдэх чадах бүхнээ харамгүй хэлж өгөхөд бэлэн шүү.

Монголын гэр бүл улам батжих болтугай

12 Comments

  1. busgui says:

    Sain bna,bayar hurgiye. Sain nuhurtei emegtei hun ajillaj, amidarch bui tuhain orchindoo
    terguulegch bj chaddag.ene unen gdg t bi itgej bna.

  2. Amidralaaraa baharhmaar bn says:

    Асуудлаа нааштай шийдэж, амьдралаа, бие биенээ аз жаргалтай болгож чаджээ, бахархмаар… Надад бас иймэрхүү асуудлууд тулгараад байна лдаа үнэндээ бол. и-мэйлээ үлдээлээ (zol262627@gmail.com)

  3. Borte Chono says:

    Эхнэрээ толгой дээрээ гаргачихаад өөрөө шал угааж суудаг яасан хийморьгүй эрийн шинжгүй залуу вэ?
    MGL Club-аас нэг ийм юм оллоо.
    Чам шиг баагийд яг таарах юм байна.
    …………………………………………………………………………………………………………………………………………
    Нөхрөө яаж ажилсаг болгох вэ?

    Эрчүүд төрөлхийн гэрийн ажлаас зайлсхийдэг, хоол унд бэлтгэх, угаах, цэвэрлэх гээд. Гэхдээ бас хадаас хадах, тавиур хадах зэрэг эр хүний гэмээр ажлыг хүртэл эхнэрээ хэдэн удаа давтаж хэлсэн ч хийх гэж яардаггүй. Орчин үеийн хотын орчин нөхцөл маш тавлаг тухтай болж ихэнх эрчүүдийг цагаан гартан болгожээ.

    Нөхрөө яаж ажилсаг болгох вэ?
    Нийгэм судлаачдын явуулсан судалгаагаар асуулгад оролцсон эрчүүдийн ердөө 21 хувь нь хааяа юм угаадаг, тэдний 19 хувь нь индүүддэг гэжээ. Нийт асуулгад оролцсон гуравны хоёр нь амьдралдаа тоос сорогчид ойртож үзээгүй гэнэ. Энэ бол эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг гэр бүлүүдэд хийсэн судалгаа юм шүү.
    Гэрийн ажлыг байнгын ба түр зуурын гэж ангилах хэрэгтэй. Ингээд бүх ажлаа эр хүний, эм хүний, нийтийн гэж хуваана.
    Орчин үеийн эрчүүдийн занг мэдэхгүй биш, тэгэхээр эхлээд тэдэнд биеийн хүч шаардагдсан “цэвэр” эр хүний ажлыг санал болгоё. Байрны засвар гэх мэт.
    Дараагийн шатанд жижигхэн боловч их үр өгөөжтэй эм хүний залиа гаргая. Тэдэнд эр хүний нэр төрийг өндөрт өргөх, тэргүүлэх чадварт нь зохицсон стратегийн чанартай үүрэг жишээлбэл долоо хоногийн хүнсний худалдааг түүнд үүрүүлье.
    Дараа нь эр эмийн ажил гэж хуваахааргүй ерөнхий ажлыг авч үзэн, зарцуулах цагийг тооцно. Хүүхэддээ гэрийн даалгавар хийхэд туслах, цирк үзүүлэх, кинонд дагуулж явах гэх мэт. Хамгийн сүүлд нөхөртөө “жинхэнэ” эм хүний ажил гэгддэг зарим нэг ажлыг санал болгоорой. Байнга биш ч үе үе угаалга хийх, их цэвэрлэгээний ажилд хамруулаарай. Ингэж төлөвлөх, хэлэх амархан, харин яаж түүнээ ажил хэрэг болгох вэ? Мэдээж огт хэрүүл маргаангүй өнгөрнө гэж үгүй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Зөвшилцөж нухацтай ярилцаж байж л ажил үүргээ тэгш хуваарилах болно гэдгийг сайн санаарай.

    Yүний тулд сэтгэл зүйн энгийн нэгэн арга хэрэглэе. Та 4 хуудас цаас авч, тус бүрийг 2 хуваахад 8 багана болно. Эхний багананд гэрийн бүх ажлыг бичиж, бусад 7 багананд дараах гарчгуудыг тавина.
    1. Гэрийн бүх ажил
    2. Зөвхөн эр хүний ажил
    3. Yндсэндээ эр хүний ажил, гэхдээ эхнэрийн оролцоотой
    4. Эр хүний ажил, эхнэрийн идэвхтэй оролцоотой
    5. Эхнэр нөхөр тэнцүү хувааж хийх ажил
    6. Эхнэрийн хийх ажил, нөхрийн идэвхтэй оролцоотойгоор
    7. Эхнэрийн хийх ажил, нөхөр бага зэрэг оролцоно
    8. Зөвхөн эм хүний ажил

    Одоо та нар 2 цаас аван доорх асуултанд хариулцгаа.
    – Хэн яаж эдгээр ажлуудыг хийх ёстой вэ?
    – Yнэндээ одоо хэн хийж байна?
    Таны болон нөхрийн чинь хариулт их ялгаатай байгаад гайхах юм үгүй. Хүн бүр гэрийн ажлыг өөр өөрөөр төсөөлдөг.
    Одоо санал тохирохгүй, хэт зөрөөтэй асуудлуудыг авч хэлэлцэн, ерөнхий нэг дүгнэлтэд хүрэхийг хичээ. Бусад жижиг ажил, бичигдээгүй ажлуудыг мөн ингэж ярилц. Хэрэв танай хүүхдүүд нилээд өсөж том болсон бол үүнд татан оролцуул. Энэ бол зугаатай боловч их чухал, ашигтай тоглоом. Дараа нь гэр бүлийн зөвлөл гэрийн бүх ажлыг чухал, чухал биш гэж тодорхойлж, хийх дараалал, хугацааг тооцон, гэр бүлийн гишүүдийн дунд хуваарилж, нөгөө 7 баганандаа бичнэ.

    Эрчүүдээр “эзэгтэйн” ажил хийлгэх нь муу юу?
    Хэрвээ гэр бүлийн ажил үүргийн “сонгодог” хуваарилалтыг өөрчлөн эрчүүдээр зөвхөн хүүхэд асрах, хоол ундаа бэлтгэх зэрэг гэр орны ажил хийлгээд байвал тодорхой хугацааны дараа түүний сэтгэхүйд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд гардаг байна. Тэрээр төрөлхийн дайчин, зоримог шинж чанараа алдаж үгэнд оромтгой, дуулгавартай болдог байна. Судалгаанд байгалийн жам ёсны эсрэг явсан эрчүүдийн бэлгийн чалх илт буурдаг болох нь тогтоогджээ. Энгийн үгээр хэлбэл, тодорхой хугацааны дараа тэд жирийн сексэд сонирхолгүй болж, эмэгтэй хүнтэй нэг оронд зүгээр л хамтдаа унтдаг хүн болж хувирдаг байна.Эрчүүд гэр бүлийн ажилд тусалдаггүй, телевиз үзээд, эсвэл сонин бариад хэвтчихдэг гэж эмэгтэйчүүд гомдоллох нь бий. Гэтэл эмэгтэй хүнд тааламжтай байж болох зүйл эр хүний хувьд маш муу нөлөөтэй байх жишээтэй.
    Гэрт ч эр, гадаа эр болж хувирсан эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний уг чанарт тэр бүр тохирохгүй “хөдөлмөр” эрхлэлт нь тэднийг гэр бүлийн сексийн амьдралаас хөндийрүүлдэг ажээ. Эцэст нь гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэгч хүн бүхэнд зөвлөж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрхийг хэтэрхий тэгшитгэх гэж зүтгэх, тэр тусмаа эрчүүдээр “гэр орны” ажил хийлгэх нь ямар ч сайн үр дүнд хүргэдэггүй юм байна шүү. Яваандаа эр нөхөр чинь бядгүй, бэлгийн “хөрөлттэй” нэгэн болж хувирах нь хамгийн хор хөнөөлтэй.

  4. Anonymous says:

    shan unench busguig hairlahisan

  5. vandarvaa says:

    shn unech durlal hair setgeltei uchirah yum san

  6. az says:

    uhaalag chamd az gargal husei bi ch 2 huuhedtei amidral dajgui l bna setgeleesee yariltsval goe l bna haygaa bolomjtoi bol uldegech

  7. az says:

    uhaalag chamd az gargal husei bi ch 2 huuhedtei amidral dajgui l bna setgeleesee yariltsval goe l bna haygaa bolomjtoi bol uldegech

  8. sergeesh says:

    ene ch yostoi saihan zuil bichjee.
    Bolku butku bn gj gonshignoj suuhaar ene metchilen ooroo oorchlogdood ehelwel hajuudah hun ni ch gsn negiig boddog bololtoi. Eniig olon hun unshaasai

  9. naraa says:

    sain bn uu uhaantai sain zaluu bn manai ger bul harin esergeeree  bi nohorteigoo suugaad 10 jil blj n  anh suusan tsagaasaa eheleed l ajilaa hiined hooloo hiine geree tseverlene nohoroo halamjilna bugdiig l hiideg bsan 10 jil manai hun bol ajilaa hiine gertee ireed deeshee haraad hevtdeg l ajiltai bi haaya hool undaa hiij amjihgui uex boon uur boon l hoolnii heruul namaig ovdood hevtehed hool c hiigeed ogdogguil bsan bi ooriig n ovdood hevtvel hamag chadlaaraa asrana odoo bol uneheer hslamjilah hairlah setgel bhgui bolson halamjilahaa ch bolison zarim teneg humuus davardag ym bnlee  ooriigoo orchlood halamjlaad hamag yumaa hiih  tusam ulam l hun zarah geed l ene l bugdiig amjuulj bh eotoi geed bodchihdog

  10. Amidral says:

    Tiim shu hen negen ni buult hij uhaalag  zuulun bwal hamt bga hvn maani hurtel uurchlugdunu.chi chadsan bna amjilt

  11. nookie says:

    ta duruvt az jargal hamgiin sain saihniig husey.Gargasan hicheel zutgeleer chin baharhaj baina!

  12. Түвшин says:

    Сайхан хэрэг байна аа. Ингэж л гэр бүлээ бүтэн авч үлдэхгүй юм бол энд тэндгүй муу санаа байгаад байгаа шүү. Ийм сайхан зүйл бичсэнд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.