Айл гэр болж тоглох нь

Зөвлөгөө 1

АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОХ НЬ:

Гэр бүл ямар учираас бий болсон талаар ойлгох нь өөрөө гэр бүлийн үнэ цэнийн талаарх ойлголтын үндсэн юм. Хүн сүрэглэн явдаг болсон цагаас эхлэн гэр бүл буюу хэсэг бүлгээрээ, хослон амьдрах эхлэл тавигдсан байна.  Энэ нь эрэгчин амьтаны үр төлөө үлдээх, эмэгчин амьтаны хамгаалуулах үндсэн нөхцөлөөс л үүссэн нийгмийн нэг харилцаа. Тэрнээс биш одоо бидний ярьдаг шиг үнэнч хайр дурлалаас үүдэлтэй юу гэвэл үгүй бөгөөд гэр бүл болж хослон амьдрах нь харьцангуй хожуу буюу одоогоос 2000 жилийн өмнө л төгс утгаа буюу одоогийн хэлбэрээ олсон гээ үздэг байна. Тиймээс энэ нь хүн гэдэг амьтаны бүхэл түүх, нийгмийн хөгжилтэй харьцуулахад харьцангуй залуу боловсрол юм.

Дэлхий улс орнуудад сүүлийн үед санаа зовоож буй нэг асуудал нь гэр бүл болох явдал харьцангуй цөөрч энэ нь хүн амын өсөлтөнд ч огцом нөлөөлж байгаа байдал юм. Ялангуяа хөгжингүй орнуудад жишээ нь Америкад боловсролтой ажилтай залуучуудын бүхэл бүтэн ганцаарчлан амьдрах хүн сүрэг байх бөгөөд тэдгээрийн тоо, нийгэмд эзлэх хувь нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болоод байгаа юм. Учир нь ердөө л эрчүүдээр хамгаалуулж тэжээлгэх шаардлага орчин үеийн эмэгтэйд байхгүй болсонтой холбоотой бөгөөд эрчүүд ч нэг хамтрагчтай байх шаардлагаас татгалзаж эхлээд байна.

Ирээдүйд магадгүй 200-300 жилийн дараа гэр бүлийн талаарх ойлголт үндсэндээ үгүй болж энэ нь зөвхөн амьд байхын тулд ядуу, дорой хүмүүсийн хамтран амьдрах нэгдэл төдий зүйл болно гэж эрдэмтэд таамагладаг аж.
Гэхдээ энэ цаг үед амьдарч байгаа бид гэр бүл болж амьдрах боловсролоос ухрах эрхгүй ба мэдээж та 300 жил элбэг наслана гэж бодож байгаа татгалзаж болох л юм.

Гэр бүл яаж бий болдог та бүхэнд ярих илүүц биз харин гэр бүлийг тогтоон барьдаг ердөө цорын ганц зүйл бол ИТГЭЛ юм. Энэ нь мэдээж эхнэр, нөхөр хоорондоо амьдралд байдаг бүхий л хэлбэрээр нэг нэгэндээ дэм тус болж хамтдаа үр хүүхэдээ өсгөж, сайхан амьдралд хүрнээ гэсэн харилцан итгэлцлийн тухай л ярьж байгаа хэрэг.  Итгэл л ганхах юм бол гэр бүл ганхаж буй хэрэг юм.

Тэгэхээр энэхүү ИТГЭЛ-ийг хэрхэн гэр бүлдээ тогтоон барих вэ?

Зөвхөн гэр бүл гэлтгүй хувь хүмүүсийн хооронд ч ИТГЭЛ гэдэг ямар чухал зүйл болохыг та бүхэн мэднэ. Ажил дээр, амьдрал дээр зөвхөн түүгээр л амьсгалж түүгээр л амжилтаа батлагаажуулдаг билээ.

Харин гэр бүлийн хувьд эхнэр нөхрүүдэд ИТГЭЛ-ийг харилцан бие биедээ хадгалж байх талаар дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.

1.      Хэзээ ч түүнд өмч шиг битгий ханд!
Хуримын ордонд бөгж солилцох үе эсвэл дүүрэг дээрээ гэрлэлтийн баталгаагаа авах, хүүхэд гаргасан тэр өдрөөс л бид нэг нэгнийгээ өмчирхдөг. Өмчирхөх өмчирхөхдөө хамгийн хүнд хэлбэрээр буюу түрийвчиндээ хадгалдаг сахиус шиг л дарахыг хүсдэг нь бидний хамгийн том алдаа юм.

Бид эрх чөлөөтэй залуу халуун байхад нь дурлаж хайрласан мөртлөө эхнэр, нөхөр бололцонгуутаа хатуу хяналтан дор нэг нэгийгээ байлгах гэж хичээдэг нь нэг нэгийгээ харин ч цаашаа түлхэхэд хүргэдэг.
Санаж яв чи хэзээ ч хүн өмчлөх эрхгүй бас өмчлүүлэх ч шаардлаггүй. Хэн нэгэн нь хэн нэгнийг өмчлөх асуудал бол зөвхөн боолын нийгэмд л байсан зүйл гэдгийг чи түүхийн хичээл дээрээсээ харж байсан байлгүй дээ.
Тэгээд ч хүн хүсвэл хийе гэсэн зүйлээ хийж л таараа.

2.      Сэтгэлээсээ ханд!
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж ардын үг бий. Гэр бүлийн хосууд зөвхөн сайхан сэтгэлийн үүднээс бие биедээ сэтгэлээсээ хандаж, сэтгэлээсээ үйлдэл хийж байх нь хоёр биенийхээ урмыг тэтгээд зогсохгүй гэр бүл бат бөх орших, ИТГЭЛ-ийг найдвартай хадгалах үндсэн арга юм.

Сэтгэлээсээ хандана гэдэгт их том зүйл ойлгох ерөөсөө ч шаардлаггүй. Хүүхэдтэйгээ ноцолдож ноцолдож ядарсан эхнэрийнхээ нурууг илж, массаж хийж өгөхөд л чиний сэтгэлээсээ хийсэн тэр зүйл гэргийд чинь ямар их баяр баясгалан өгөхийг чи лав төсөөлөхгүй.
Хамгийн дотно хүндээ хамгийн амархан, хамгийн их гомддог мөртлөө баярлуулах болоход бид чаддаг билүү?

3.      Ярилцаж бай!
Судалгаагаар бие биедээ нээлттэй байдаг, ярилцдаг хосуудын гэр бүл салалт маш бага хувийг эзэлдэг бөгөөд энэ бага хувьд нь үнэхээр аргагүй байдлаас болж салсан тохиолдол эзэлдэг аж. Тэгэхээр бие биетэйгээ чөлөөтэй ярилцдаг, нээлттэй байдаг гэр бүлд салалт 99%-д нь тохиолдохгүй гэсэн үг юм.

Бидний дунд эр хүн дуугай даруу, эмэгтэй хүн яриасаг байх ёстой гэсэн бичигдээгүй гаж үзэл бий. Хаанаас гараад ирсэн чөтгөрийн санаа юм, үнэндээ бүү мэд. Гэр бүлүүд харин ч хоорондоо өдөр тутмын болон цаг үеийн асуудлаар өдөр болгон ярилцаж байх шаардлагатай бөгөөд гарсан асуудал бүрийг хамтдаа давахыг хичээдэг байх ёстой.

Бид хаа хамаагүй хүнтэй ямар ч байдлаар халуун дотно яриа өрнүүлж чаддаг мөртлөө хамгийн дотно хүндээ ийнхүү харгис хандах нь зүгээр л чиний яриад байдаг шударга ёсонд үнэндээ нийцэхгүй зүйл юм.

Мөн түүнчлэн хосууд сексийн асуудлаар бие биетэйгээ илэн далангүй ярилцах нь хосуудын хувьд үнэхээр шинэлэг алхам байхын зэрэгцээ бие биеээ шинээр нээж олдог гайхалтай харицааны эхлэл байдаг гэдгийг та ч гэсэн өөр дээрээ нотолж туршиж үзэж яагаад болохгүй гэж?

4.      Шинэлэг бай!
10 жилийн өмнө танилцсан өнөө л эхнэр, өнөө л нөхөр чиний өмнө байгаад байвал хүн “бантан” –гаас хэзээ нэгэн өдөр залхаж л таараа. Би 10 жилийн туршид ханиа хайрлаж халамжилж, хоол ундыг нь барьж гүйж, хүүхэд гаргаж, өсгөж, цаг наргүй ажиллаж бүхий л зүйлээ өөрийгөө мартаад зориулсан, гэтэл намайг хуурчихлаа гэж ярьж байгаа нөхөртэй, эхнэртэй би зөндөө л таарсан. Тэд хаана ч алдаагүй гэж боддог. Гэтэл тэд 10 жилийн туршид алдаа хийж байснаа мэддэггүй.

Хосууд нэг нэгэндээ шинээр харагдах, шинээр халамжлах, сексийн хувьд ч гэсэн шинийг байнга санаачлагч байх үндсэн үүргээ умартдаг нь тэдний алдаа гэхээсээ илүү тэнэглэл юм. Энэ бол өөрийгөө мартаж чаддаг хүмүүст барьж буй амьдарлын хатуу хариу гэж ойлгож болно.

Өөрийгөө хайрлаагүй хүн өөр хүнийг хайрлаж чаддаггүй гэдэг үгтэй санал нийлэх шалтгаан чухам эндээс л үүсэлтэй билээ.

Тиймээс хосууд минь гэр бүлийнхээ төлөө, өөрийгөө өөрчилж бай!!!

5.      Гэр бүлийнхээ төлөө эрсдэл хийх зоригтой бай!
Эрсдэлгүй амжилт байдаггүй гэдэг үгийг бид мэднэ. Гэхдээ үүнийг гэр бүлд хамаатуулж ойлгодог нь хэд билээ? мэдээж хариулт ойлгомжтой. Бид гэр бүлдээ эрсдэл хийхийг хүсдэггүй гэтэл үнэндээ амьдралд бас тустай зүйлийн төлөө зарим нэг зүйлд эрсдэл хүлээж байх хэрэгтэй аж.

Гэр бүлийнхээ төлөө эрсдэл хийх гэдэгт тэгвэл юуг ойлгох уу?

2-3 хүүхэд гаргачихаад байдгаараа таргалчихсан, хөхөө унжуулчихсан, бэлэг эрхтэн нь суначихсан яваад л байдаг. Үүнийгээ нөхрийнхөө өмнө би чиний өмнөөс л ингээд хохирчлоо, гэхдээ надтай секс хий гээд шахаад байдаг. Тэгвэл чамтай адилхан проблемтэй 3 тэрбум хосоос чи юугаараа илүү гэж? Тиймээс хүн чанар талаасаа үүнийг зөвтгөж тайлбарлаж болох ч чи яагаад фитнесд явж, пластик мэс засалд орж, ахиад залуу охин шиг бэлэг эрхтэнээ янзлуулж болохгүй гэж.

Эрчүүдийн хувьд эхнэрээ бага зэрэг дураар нь тавиад өөр эрчүүд түүнд яаж үхэл алдаж хөөцөлдөж байхыг харж яагаад болохгүй гэж?

Итгээрэй чи эхнэрээ дахиад шинээр харж, дурлах болно. Зовлонгүйгээр бид жаргалыг анзаардаггүйтэй адил бага зэрэг хардалтаас чи хав дарсан хайраа олж авах болно.

6.      Уучилж сур!
Алдаа хийдэггүй нэг ч амьд биет чи дэлхий дээрээс олж харахгүй. Тиймээс хэрэв хань чинь алдаа хийсэндээ үнэхээр гэмшиж байгааг мэдсэн л бол уучилж сур.  Уучилж чадахгүй байсан ч уучлалтыг өг. Ханий нь хийсэн алдаа ялангуая араар тавилт бидэнд асар хүнд цохилт өгдөг, бидний хэнд ч гэсэн тийм зүйл тохиолдож байсан. Амьдрал нурах шиг, тулах цэггүй болчих шиг л санагддагыг ийм зүйлтэй учирч байсан хүн бүр мэдэх байх.

Гэхдээ л уучилж сур, цаг хугацаанд найдаад түүнийг мартахыг хичээ. Хань чинь чамайг голд нь ортол гомдоох алдаа хийсэн байсан ч ямар үед 2 удаа л уучил, гуравдахьд нь түүнийг сүрэгт нь нийлүүл. Учир нь хүн алдааг эхний удаа санамсаргүй, дараа нь сонирхож, гуравдахь удаад нь даварч хийдэг.

Тэгээд ч итгэлийг хуурсан хүн хэзээ нэгэн цагт хариугаа авдаг гэдэгт итгэ. Учир нь Дэлхий дээр хууралт болгонд хариуг нь өгч шийтгэдэг программ ажилладаг юм.

Өшөө авах тухай хэзээ ч битгий бод. Алдааг өшөө авалтаар хариулсан хүнд тэрхүү программ хоёр дахин хариуг нь өгдөг гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Үйлийн үр гэж үнэхээр байдаг юм шүү.

7.      Гэр бүлдээ цаг гарга!
Төрийн төлөө оготоно боож үхэх гэж байгаа юм шиг ажиллаж, гэр бүлээ 2 дугаарт тавьдаг хүний ажил бүтдэг л байх. Гэхдээ гэр бүлдээ амжилт гаргаагүй хүн ажил дээрээ амжилтыг үргэлж бариад байж хэзээ ч чадахгүй.
Яг үнэндээ бол гэр бүл чиний эхний ажил гэдгийг ойлгох хэрэгтэй ба цалин нь аз жаргал, сэтгэл ханамж, харин чиний ажил гэж ярьдаг зүйл ердөө л мөнгөний төлөө шүү дээ.
Тиймээс хосууд гэр бүлдээ цаг гаргаж байх хэрэгтэй. Ямар ч хэрэггүй бүтэхгүй ажилд толгойгоо шааж компьютер ширтэж сууснаас яг одоо босоод гэр бүлтэйгээ цагыг өнгөрөөгөөд өглөө эртлэн ажлаа бариад суувал хамаагүй үр дүнтэй байдаг юм шүү дээ, учир нь ажил бүрд өөрийн хийх тохиромжтой цаг хугацаатай байдаг юм.

8.      Хүндэл!
Чи гудамжинд, ажил дээрээ, дэлгүүрт гээд л чухам настангуудыг хүндэлж хүүхэд хөгшидөд тусалж, юмыг нь өргөлцөж өгч, хаалгыг нь онгойлгож, гуйсан нэгнийг нь зам гаргаж өгч, ер нь л чи гэрээс гадна хамгийн эелдэг боловсон нэгэн байдаг атлаа гэртээ орж ирэнгүүтээ ажилтай байсандаа уурсаж, ялархаж, харааж зүхэх, гомдоллох чинь хэр шударга зан чанар вэ гэдгийг бодоод үзэхэд илүүдэхгүй шүү.
Ханийхаа ээж, аав, түүнд өмнө нь гэр бүл нь найз нөхөд нь байсан хүн бүрийг хүндэл. Мэдээж үүнийг сэтгэлээсээ хийх хэрэгтэй.

9.      Хэрэгцээг хэрэгцээгээр нь л хар!
1980-90-ээд онд төрсөн хүүхдүүд бид бүгд мэднэ дээ. Бидний эцэг эх гэр бүлийнхээ төлөө ажилладаг байснаас гэр бүлийнхээ төлөө сэтгэл тавьж байсангүй. Өглөө 8 цагаас орой 8 цаг хүртэл бидний ихэнх үе гэртээ түгжигдэж өөрөө өөртөө эзэн нь болж өссөнтэй маргах хүн цөөхөн гарах байх.

Одоо тэр үеийнхнийг эргээд харахад хамгийн их гэр бүл салалт, араар тавилтын эзэд байх нь харамсалтай.
Гашуун түүхийг давтахгүйн тулд бид яах ёстой вэ?

Мөнгө, хувцас хунар, элдэв тансаг хэрэглээг зөвхөн хэрэглээ талаас нь үнэлж хардаг болох хэрэгтэй. Бид заримдаа түрийвчиндээ түнтийтэл мөнгөтэй байснаараа гэр бүлийнхээ бүхий л асуудлыг шийдчихэж байгаа мэтээр төсөөлдөг. Үгүй энэ бол зөвхөн хэрэгцээгээ л хангаж байгаа төдий юм.

Хэрэгцээг хэрэгцээ гэдэг утгаар нь л харж, түүнээс гэр бүлийнхээ аз жаргалыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

10.     Муу заршилыг хая!
Архидалт, мөрийтэй тоглоом, тамхидалт, зугаа цэнгэл, тансаг хэрэглээ, хэт дон,  насаараа өмсөж барахгүй хувцас авах гээд бид бүхэнд салж хагацаж чаддаггүй муу зуршилууд байдаг.

Үнэндээ муу зуршил бол битний сэтгэлийн хатгүй тэвчээргүй, гутрал бухимдлаас болж хэзээ нэгэнт цагт биднийг зуураад авсан таныг “тиймхэн” хүн гэдгийг илтгэх тамга юм шүү дээ.

Насаараа ийм тамгатай явах нь өөрийн чинь өөртөө итгэх итгэлийг үгүй хийхээс гадна өсөж дэвжих боломжийг чинь ч чимээгүй хаадаг гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Муу зуршил гэр бүл хоёр бол хэзээ ч эвлэрэшгүй дайснууд тул та хэзээ нэгэнт цагт аль нэгийг нь дуусгах хэрэгтэй салаа зам дээр ирэх болдог гэдэгтэй надтай маргах хэрэггүй байх.

11.     Асуудлыг тогоондоо шийдэж сур!
Тэнгэр тулсан маргаан гарлаа ч асуудлыг зөвхөн хоорондоо шийдэж бай. Эсвэл мэргэжлийн хүнийг тухайлбал сэтгэлзүйчийг сонгохыг зөвлөж байна.

4 Comments

  1. Zochin says:

    Ix sain bichjee! Er ni mordood baixad neex xetsuu oilgogdoxoorgui zuilgui shig l bna ! Xun er ni  yamarch zuild unen setgeleesee xandaxad ni bux zuils tsegetsegledd irdeg dee! Xudlaa xii xooson ashig xonjoo xaisan mayagaar yamarch zuil xandaxad ooroo l suuld ni mash evgui baidald orood ner xunddguu ulddeg dee! Er ni ix shanal xuseld avtaj amidraliin gol zorilgo ger buliin az jargalaa umartaj xii xooson amin xuviin jargal xooxoor ur dund  ooriigoo degeedej unaj duusdag shuu! Ix shunal xuslees oorsdiigoo choloolood amidraliig unen boditoor  undes ul suuritai tungaagaad engiin saixan az jargaliig oortoo bolon ger buldee tsogtslooxiin toloo l ajillaj amidrax xeregtei dee! Ajilaxiin tuld amidardag uu? Amidraxiin tuld ajilladag uu gedeg ug baidag daa! Xund undsen xeregtsee bolox xool, xuvtsas, oromj baixad az jargaltai amidraad l baix baix, tegeed busdiig duuraigaad tansag xereglee luu zutgeed unaxaar l nogoo amidraliin togtvortoi balans sldagdaad irex baixdaa! 

  2. qwerty says:

    ene ih zuiliig nariivchlan murduh gej uilee vzsenees salahad nuhur hooson tvriivchtei uuruu hooltoi tvriivchtei baihad l hangalttai ene bol altan dvrem

  3. bodol says:

    Маш хэрэгтэй зөвлөгөө байна. Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.