Би их азгүй юмаа…

Сайн байна уу? Одоо шөнийн 3 цаг 19 минут болж байна.  Ойрд Валентины баяр ойртоод сэтгэл гэгэлзэж их л хэцүү байна. Тиймээс бүр нойр ч хүрэхгүй юм. Гол учир нь би найз залуутай тэрэнтэйгээ үерхээд 2 жил болж байна. Тэгсэн би тэрэнтэй нэг долоо хоног холбоо барьж чадсангүй. Зарим охидууд бараг нэг өдөр холбоогүй бол уурлаж үхдэг биздээ гэтэл би 7 хоногоор уулзахгүй байсаар байгаад бүр аль хэдийн сураад уурлахаа ч больчихож. Бас ерөөсөө догдлохоо ч байсан байна.  

Тэрний хэлдэг нэг шалтгаан бол завгүй байсан гэдэг. Тэгээд уулзахаараа санаж үхлээ гээл тэгдэг. Гэхдээ миний хайр бараг унтраад үнс болчихсон гэдгийг би мэдээд байна. Би ямар зөвлөгөө авах гэж бичээд байгаагаа мэдэхгүй байна. Зүгээр л амьдралаа тэр чигээр нь ямар ч давс перцгүй л бичье гэж бодсон юм.

Би 24 настай л даа. Ер нь өөртөө анхаарал сайн хандуулдаг хүмүүс нүдэнд дулаахан гэдэг. Мэргэжил дээшлүүлэхээр сурдаг. Сургууль соёл гэдэг миний насан дээр гэхдээ чухал зүйл биш бололтой. Миний насны охидууд бүгд л нөхөр хүүхэдтэй аль эсвэл бүр найз залуутайгаа хамт амьдардаг болчихсон байх юм.  Манай найз залуугийн хувьд суух тухай цухуйлгадаггүй. Тэр угаасаа тийм боломжтой айлын хүүхэд биш л дээ.  Дандаа л мөнгөгүй гэж байх юм. Уг нь ажил хийж гайгүй мөнгө олоод л байх шиг байдаг юм. Гэхдээ гэрийнхэндээ зарцуулдаг гэсэн. Надтай гадуур зугаалдаггүй бас надад бэлэг сэлт авч өгдөггүй ээ. Би их зардал багатай найз охин юмуу даа. Уг нь би өөртөө хангалттай их мөнгө зарцуулдаг.

Анхандаа гадуур зугаалж хосуудын хийдэг зүйлсийг хийж хүмүүсийг атаархтал гоё үерхэе гэж их л хэлж санаа тавьдаг байлаа. Одоо бүр залхчихсан. Хамт гадуур явахыг ч хүсдэггүй. Манайд л уулздаг болсон. Дээр нь Фейсбүүк дээр бид 2-н хоёулангийнх нь статус сингл гэж байдаг гээд боддоо. Бүхэл бүтэн 2жил үерхчихээд. Дээр нь бид 2т хамт авхуулсан зураг ч байдаггүй. Энэ харилцаанд ямар ч романтик зүйл алга. Би өөрөө маш романтик хүн байсан юм. Би хүртэл ийм үхдэл шиг ямар ч зүрхний цохилт хамт байхад догдолсон, биеээр цахилгаан гүйж буй мэдрэмж авахаа больчихож.  Тэрэнтэй хамт гадуур зугаалъя бас хосуудын гоё хувцас бас өөр гоё гоё юмтай болъё гэхээр мөнгөгүй гэдэг бүр автобусны ч мөнгөгүй байдаг. Ядаж тэр төлдөггүй юмаа гэхэд дундаасаа гаргачихад надад болоод л байгаа юм.

Гэтэл бүр байнга мөнгөгүй. Ажил хийдэг хүн байж. Мэдээж найз охинтой хүн чинь найз охинтойгоо байхдаа бага ч болов мөнгө зардаг биздээ. Би ямар үнэтэй үнэртэй ус, цүнх эсэн шидийн юм авахуулах гээд байгаа биш. Тийм юмнуудыг би өөрийнхөө цалингаар өлхөн авчиж чадна. Зүгээр эр хүний намайг халамжилж байгаа намайг үнэлж байгаа үнэлэмжийг нь олж харахгүй байна. Цаашид суулаа гэхэд яах юм би амьдралаа авч явах юмуу. Бүр ирээдүй харагдахгүй байна. Тэгэхэд хичнээн мөнгөгүй ч найз охинтойгоо уулзчихаад хөөрхөн шоколад өгөөд гэрлүүгээ алхаад явж байгаа залуус манай найз охидуудын дунд байдаг юм байна лээ. Эрэгтэй хүн хайртай охиноосоо тийм олон хоногоор холбоо барихгүй хол байж чаддаг юмуу? Би бүр сүүлдээ би тийм арчаагаа алдчихсан хүнээр хайрлуулахааргүй царай зүстэй болоод ингээд байгаа юм уу ч гэж бодох боллоо. Би уг нь өөртөө их итгэлтэй, цоглог охин байсан одоо бүр гайхшраад байна. Тэгээд эндээс гарах ганц зам нь салалт л гэж дотроо бодчихоод байна.

Би тэрнийг энэ хэвээрээ л байх юм байна гэдгийг л ойлгож байна. Тэр дандаа хэлдэг чи жаахан хүлээчих миний ажил гайгүй болоод ирэхээр хоёулаа гоё байнаа гэж. Гэтэл би чинь эмэгтэй хүн ялангуяа Монголд 25 гараал эмэгтэй хүнийг хөгширсөн оройтлоо гэдэг. Одоо ч гэрийхэн ээж эгчээсээ оройтлоо гэсэн зэмлэл хааяадаа хүртэх болоод байна. Найзууд ч бараг л нэг өдрийн зайтай маамуулж байна. Гэтэл би энэ хүнийг хэдэн жил яг энэ чигээрээ хүлээх хэрэгтэйн бол? Ярихаас биш хийх үйлдэл нь их бага юмдаа яг л УИХ-н 76 шиг.

Уг нь архи тамхи хэрэглэдэггүй дажгүй бас надад хайртай би ч бас хайртай гэж боддог байсан ч хамгийн муухай санагдсан нь 2 сарын 14нд ажилтай уулзаж амжихгүй гэж хэлсэн нь би салах ёстойн байна гэж бодоход хүргэлээ. Би энэ хүнтэй л анх удаа ингэж дотно үерхэж байгаа юм. Бас миний анхны валентины баяр байгаа юм. Бас сүүлийн долоо хоног утсаа авахгүй  алга болчихож байгаа хүнийг би яах юм бэ? Урьд нь ч ажилтай байгаа гээл итгээл ойлгоол  хэрүүл уруул нээх хийхийг боддоггүй байсан.

Эмэгтэй хүн удаан тэвчиж, гэнэт явдаг гэдэг их үнэн бололтой. Бас тэрэнд хоёулаа валентинаар юу хийх вэ гэж асуутал одоо ярьмааргүй байна цагийн юм цагтаа гээд ам таглачихсан. Хэхэ гэхдээ бүр яг 14-нд уулзахгүй ш дээ. Бүр инээд хүрээд байх юм. Урьд нь нэг удаа надаас явж байсан юм. Тэгээд нэг л өдөр мартаж чадахгүй байна гээд хүрээд ирсэн. Би эр хүн нэг алдаж болно уучлаад үзье гээд уучилсан. Одоо би салсандаа харамсахгүй 2 дахиад бүтээгүй харилцаа угаасаа бүтэхгүй биздээ.

Надад ч ирээдүйд биелүүлэхийг хүссэн зөндөө мөрөөдөл байна би ганц хүнийг хүлээж гараа хумхиж суух уг нь хүн биш гэж өөртөө хэлж байсан ч одоо тийм л болчихсон байна.  Би яг нэг төөрдөг байшинд орчихоод байна. Бас яахаа сайн мэдэхгүй  байна. Бодол санаа ч нээх тийм цэгцтэй биш байна. Ер нь эрэгтэй хүн өөрчлөгддөг юм уу? Үнэхээр замбараагүй юм биччихлээ уншсан хүмүүсээсээ уучлалт гуйж байна. Бас цаг заваа гаргаж уншсанд баярлалаа.

45 Comments

  1. bazaraa says:

    bi 28 hurne bas gants bie husvel taniltsaj bolno shu nadt holbogdooroi snake_sw2@yahoo

  2. chamin says:

    Erthen sal chamd hairgui ashiglaj bga yum bna.Chi ch gesen salahad setgeld chin baga zai ezelj bsan bolohoor gaigui e.Tsag hugatsaani l asuudal.Amjilt husie

  3. o says:

    Эртхэн болио бүсгүй минь чи залуу сайхан байна чамд түүнээс nice залуу олдно чамд сэтгэл гаргахгүй байна гэдэг чамд хайргүй гэсэн үг чамд хайртай гэж зүгээр завхай эрчүүдийн хэлдэг амны уншлага океу

  4. Anonymous says:

    za bas neg yum nemeed helchiheye, emegtei hun huntei suuhdaa uurtuu sain l huntei suuh heregtei, manai nuhur nadad ih sain erguulseer bgaad l suusan yum, odoo minii avaya gesniig avch ugch, yu hiihiig husseniig hiij ugch duraaraa setgel hangaluun halamj hairand ni shn l amidarch bna. zarim huuhnuudiig haraad bhad nuhur ni tanai naad zaluu shig chini l bsan baih anh uulzaj bhdaa. odoo har, ymara ch halamjgui, arhidaj yavchaad zovoj ban shuu dee, ter hun ehneree gesen jaahan ch setgel baihgui, har nohoi shig uzej ban shuu dee.

  5. Anonymous says:

    chamd yamar ch mungu zarahguigeer haya uulzaj heregtseegee hangaad yavdag zaluu bna, hichneen mungugui bsan ch zaluus chini 5 chiher atgaad irdeg yum sh dee. deer uyed minii anhnii hair zaluu maani bas l oyutan bi ch oyutan bsan, 2-uulaa mungugui, tegsen avtobusand suugaad uldsen 100-aar ni shirhegiin eres(chiher) 10 -iig avaad irlee geed ugch bsan ni sanaand orood baih yum kkkk( nadtai uulzah gej irehdee) tiim l huurhun bdag yum, getel naad zaluu chini ajil hiideg baij, arai ch dee, chamd tsalingiinhaa 10%-iig ch zoriulchihaj chadahgui bhdaa yadag yum, shuud haya naadhaa…..

  6. Zochin says:

    Er n bol salsan n deer. Ta 2 suulaa ch chi bainga guij amidrah bolno. Oorchlogdono gj baidaggui yum daa. Bi bas tiim l bsan . Suuldee buur zalhdag yum. Salval setgel sergeed l yawchihna daa. Ineed hureed ch bh shig. Aimaar amardag yumaa.

  7. ohin tenger says:

    chi salsan deer,24 gedeg chin oroitohgui nas sh d,ur zunduu shan zaluuchuud taarna,uudrug bai………amjilt

  8. zochin says:

    uuchilaarai gehdee naadhiig chine nz zaluu gej duudahad denduu hetsuu yum bna, chamaig geh uchuuhen ch setgelgui amitan bna, erthen uuriig chin uneneesee hairaldag chamaig az jargaltai bailgad huniig ol

  9. Anu says:

    kkkkk. nadad hairtai, chamgui bol uhlee gedeg neg halzan baagii baigaa……. ug n anh taniltsahad ustei l baisan yum 10 jil ongorchee, ajil alba n deehsleed l amidaral n saijraad l bdag yum gesen ch dandaa mongogui.

  10. Javhaa says:

    Unshaad bsan chne  ani giin heldeg unen chamaig ashiglaad bna mungu bgaa terniigee showu entt urdeg yum bna chamaig zugeer duudlagiin huuhen golgochij boliochee boli holicsaihan zaluus zunduul bgaa yahaaraa  iim neg negniigeenoldoggui yum be ene humuus kekekek

  11. ani says:

    Ene mgl.chuudiig oilgohguimaa..25 hurcheed oroitloo gej yarihiin.tegeed yamar ch mongo togrog sanhuugui baij yu yugui huuhed gargahiin..eej aavaasaa zuugdeestei esvel eej aav n zuugdeestei amidrah yum…yostoi jonhuu amidraltai…hen ch bodson oilgomjtoi bna.naad zaluu chin chamd ogthon ch sain bish zugeer l ashigah gesen uedee uulzdag yum bn sh dee.uhaaraach ee teneg ee hund zugeer ashigluulaad yavaad bhiin

  12. gants says:

    nadad bas neg tiim ergu gar taarsan neeh lag um yarina daanch mongo baihgui yas uman deeree humuus mongogui ch saihan amidrana ch geh hudla ulger yaridiin, tegeed bi naimaa hiideg bailaa teriig haa ch daadag hool bar hotel gd l suuldee er hun tiim baihaar une tsenee alddag um bna le  bi ch dandaa daahaar uur ch hureh shig ochij ochj iim duraktai zuuraldaad yadiin gd shuud hayasan ter ni bolsiin , avgai huuhdeesee salsan gesen mortloo sayahna 5 jiliin daraa taaraldsan chin ter 2 toigoo niilchihsen lav mongotei bologui haragdana le , tegj guilgachintai amidrasanaas 1ra gunhaj yav , ajiltai mongotei bairtai ireeduitei zaluu hai gol saihan zaluu nas bna sh de.

  13. Сараа says:

    buh l buten 2-jil uerhlee gesnee suuldee anhnii valentine geed bhiimaa.Er ni  zohiogood bnuu.Eswel hudalch huuhen bicheed bnuu

  14. үнэн үг хэлдэг хүн says:

    – Хонгорхон бүсгүй минь дээ Найз залуу чинь чамд хайртай юм уу? ээ мэдэхгүй дээ. нэг л  но-той байнадаа. Ний  нуугүй хэлэхэд  наад залуу чинь цаанаа амьдралтай  хүн байна. Хэрэвээ хайртай л байсан юм бол валентины  өдрөөр чамтай  цуг байх байсансан гэвч тийм биш байна. За хөө хонгорхон бүсгүй минь үг хатуу ч үнэн үг хэлье шууд л сал халхын эрчүүд хаданд гарч монголын эрчүүд мод дээр суучихсан биш цаана чинь зөндөө л сайхан залуучуууд байна. чи л наадахаасаа салахгүй бол цаадах чинь чамаас салахгүй яагаад гээч…….. чамтай сексдэх гэж   … Холыг хар хоёрыг тунгаа. за 

  15. Bbl says:

    Erthen amidralaa bodoo tsaanaa neg yumtai l boltson bgaa chamtai udaan hamt bsanda dasaad salchij chdhgui yvaad bbhoo

  16. men says:

    nulimsa archad ungursunluge neg har  ter chamd hairguiee 

  17. залуу says:

    nz zaluu ch gj naad zaluu chin zuvhun sex hiih tuhai l bodoj bna bi lav er hunii huvid tegj bodoj bna bi ch bas tegdeg bsan…

  18. Zochin says:

    Bi cham shig zardal bagatai nz ohin bailaa. Gesen ch hairtai bol bolno doo gej yavsaar gerlej / hurim bol hiigeeguie zugeer l batlusan uchir ni ter mungugui/ huuhedtei ch bolson. Odoo bi ger bulee tejeej bndaa. Odoo uurtuu l gomdohoos uchir ni anhnaasaa ter iim l bsan tiimiig ni medseer bj bi songoson bdag. Hun uurchlugduhguin bnlee. Odoo bol yun beleg teleg valentin nasaaraa tiim yum uzsengui hoishdoo ch uzehgui biz. Nad shig boloogui deeree amidralaa bod ohin min

  19. www says:

    shuud sal.bi yag iim nz zaluutai bsan buur uulzaad hool idhed bi toldog nads bnga mongo zeeldeg tegsnee butsaaj hezeech ogj bgaagui.ar ger ni ih hetsuu amidraltai bsan l da bagaasaa tiim amidrald osson hunii setgelgee ni ch gsn ih yaduu bdag yum bna lee.yarij bgaa zorilgo zorilt ni jijigheen ineedtei ch yum shig…..tegd bodit bdliig dugneed bi shuud salsan.salaad sanaad hetsuul bsan gehdee bi zov songolt hiisen.odo bol bi mash sn huntei uchirsan terent ongoruulsen romantik bish tsagiig nohoh gj bga yum shig ogloo nudee neeh bolgond deren deer 1 shirheg ulaan sarnai bdag.amidral baylag shu de chi saihan hanitai uchrah bolno.bi batalj bnaa.

  20. saruul emch says:

    garzniihaa bagatai deer sal za yuu,nariindaa hataj yhsen gariig yuug ni bodoj setgelee shanalgadag yum chamd asar ih hairtai bol uurchlugdunu er ni naad garaa erthen mart za yuu,yuun hosoor baih durtai yum zaluu jaahan hyyhed baij yarval daarna buruu zamaar budaa teewel bucahdaa shoroo teene ee gedeg ygiig bichej bgd bainga unshij bai dyy mini

  21. .. says:

    Iimerhyy baagiinuud Mongoloor dyyren bn, emegtei hynd yadaj neg shirheg sarnai ysreel ysreel 2000 tugrug shdee…
    Chamd ogt hairgyi hyn baina naadah chini, erthen medsen bol hold hundiir, saihan zaluu nasaa munggyi setgelgyi iim erchyydeer byy yren taran hiilgeerei.
    25 nas zaluu bn haa ch baisan yum. Naiz ohiduud chini turuud baigaa bol dagaj duuriaj amidralaa aldaj bolohgyi shyy, tednii amdiral tedniih chinii amidral bas uur shyy dee.
    Manaih bie bienee duuriaj, oroitohnee gej ert amidral ehlyyleed syyldee alddag tal bii.
    Ene site deerees unshij baigaaz dee 2-3 hyyhedtei ch nuhuryyd bol hayaal yavna, chamaig uruvduhgyi shyy, chamd hyyhdee tejeeh mungu, oron oron baihgyi bol hyntei suuh yaaraad hereggyi. Er hyn munggyi ch gesen, radio- deer 500 chaasaar neg duu chamd zahialaad ugchih setgeltei bol emegtei hyn bayrlana, chamd neg ch tugrug zarchuulahgyi geed byr shiidsen hyn bn, chaanaa hyntei sanagdlaa

  22. сс says:

    Наадах чинь цаанаа өөр хүнтэй юм бишүү. Валентины баяраар хамт байж чадахгүй гэсэн бол нотой л гар байна. Эхнэр хүүхэдтэй ч юм билүү. Тэгээд ч их нарийн хорголоо тоолсон арчаагүй гар байнаа.Мөнгөгүй ч гэсэн чамд хайртай бол цаг заваа харамгүй л зориулна. Чамд тохирохгүй жижигдэх хүн байна.Чи бол тэрэнд дэндүү гоёдох юм байна. Өөрийгөө дээгүүр тавь. Салаад хоншоортой сайхан залуутай найзал.

  23. duudlagiin zaluu says:

    26tai 180 cm ondortei zaluu emegteichuuded nas hargalzahgui duudlagaar uilchilj bn. bat_tsogt87@yahoo.com

  24. sodoo says:

    salsan ni hamgiin zuv shuu. eregtei hun amidralaa avj yvah chadvartai bh ystoi ene bol amidral ternees bish hairtai ym chin gd l bgad bj bolohku shuu dee. chamd songolt zunduu bii bolno. tgd ch huuhedtei boloh gd yarad yahav hamgiin turuund amidraliin hania zuv songovol huhedtei bolno gdg hurdan shu. tgd naad zaluugadaa salaad uurtuu taarsam huntei uyreh amjilt

  25. name says:

    ymar ulun banid we. Guilagchan tejej yah gsin. Teged ymar ch amidrah setgelgvi. Hudla banid bn.

  26. name says:

    ymar ulun banid we. Guilagchan tejej yah gsin. Teged ymar ch amidrah setgelgvi. Hudla banid bn.

  27. Eerree says:

    Bolison n deer gej helmeer bn.bi bas uuniig tuulaad garsan.deer helsen ondgon shoklad bish ondgon es deeree tulav buh uymiig tseglesnii daraa medsen gehdee huvi tavilantaigaa evlersen dee ohinoo sain osgood ternees uy ch guigaaguu ter ch ergej ireegyi uchir n ter oor huntei bolson bsaniig bi medeegui urdiin sain saihan handaj baisaniig n bodood l uuchlaad l bsan uym bilee chi odoo tuuniig martaad oor saihan hairiig hai gehdee buu shantraarai bi 13 jilliin daraa l ter hairaa olood odoo l jargaj bn gol n buu shantar sain sanaj yavahad buh zuil butne hezee negen tsagt

  28. sudlaach says:

    nz min minii 2 dahi verhel yg cham shig bsn ym tgd ch chi bid 2in nas ijilhen ym bna chamd gj helhed minii ter verhej bsn zaluu bs uulzahgv ingd tag alga bolchehdog bsn gehde sms odor bolgon bichdeg bsn l tgd bi yg honhnii bayrig ni temdegled beleg ogood salsan gevch ter nadad yu gj helsen geech oor hvntei bsn gj tvvnd ymar negen uulzdag hvn zaaval bj bga iimerhvv zarim 1 zaluuchud bdg ym bnlee bi ch bs manai hamaatni 1 ohin bna bs manai arvan jiliin ohin bna tgd salsan bi shanaal ch vgvi ygd gevel ter yg odoo cham shig bga shig ter dogdlol hair halamj bhgv bolchehsn uchraas chamd gj zovlohod naadah chne chamig saliy gj helhed salahgv esvel sald yvd heden sariin daraa ch bai heden honogin daraa ymar 1en hariu vildel hiivel chi salii l gj shidsen bol ymarch hariu bitgi vzvvlere naadal chne neeh panaaalni garaud bgd ym shig bga chi naadahtga hamt nasig barah ym bol chi tosooldo nariin hvn ymr ve burhan min erh choloogv dalavchgv shuwuu met er hvn gehere l zaaval mongo ntr gargah albata bish mongondo gol ni bish tga alga bolod odgod ni nootoi bdg ym hongor min

  29. sudlaach says:

    nz min minii 2 dahi verhel yg cham shig bsn ym tgd ch chi bid 2in nas ijilhen ym bna chamd gj helhed minii ter verhej bsn zaluu bs uulzahgv ingd tag alga bolchehdog bsn gehde sms odor bolgon bichdeg bsn l tgd bi yg honhnii bayrig ni temdegled beleg ogood salsan gevch ter nadad yu gj helsen geech oor hvntei bsn gj tvvnd ymar negen uulzdag hvn zaaval bj bga iimerhvv zarim 1 zaluuchud bdg ym bnlee bi ch bs manai hamaatni 1 ohin bna bs manai arvan jiliin ohin bna tgd salsan bi shanaal ch vgvi ygd gevel ter yg odoo cham shig bga shig ter dogdlol hair halamj bhgv bolchehsn uchraas chamd gj zovlohod naadah chne chamig saliy gj helhed salahgv esvel sald yvd heden sariin daraa ch bai heden honogin daraa ymar 1en hariu vildel hiivel chi salii l gj shidsen bol ymarch hariu bitgi vzvvlere naadal chne neeh panaaalni garaud bgd ym shig bga chi naadahtga hamt nasig barah ym bol chi tosooldo nariin hvn ymr ve burhan min erh choloogv dalavchgv shuwuu met er hvn gehere l zaaval mongo ntr gargah albata bish mongondo gol ni bish tga alga bolod odgod ni nootoi bdg ym hongor min

  30. bbb says:

    хайр алга. хайр байхгүй бол чи унтраад байгаа нь ойлгомжтой. мөнгөгүй ч гэсэн гоё байж болдог юм аа. дээр нэг хүний хэлснээр айлын тавган дээрээс, ээжийн орой хуваасан наборноос хүртэл илүү нэгийг кармалаад аваад ирж болдог юм. түүнд сэтгэл алга. чи эртхэн холдож, буцаад өөртөө эргэж ир.

  31. tenegIINE says:

    saLAA BI BAS IIM BSN SALSNAAD ZOV ALHAM BOLSON- ENE BOL UNEHEER GASHUUN UNEN

  32. Anonymous says:
  33. Emma says:

    Azgui gj uuriiguu btii bod,,ene horvoo der emegtei hun bolj turnu gedeg hamgiiin aztai n cv …kk Tgd ch chi nas zaluu bn dunguj 24tei bj yund in huntei suuh gj yardiin ..Amidral chamd tsag in irheer  husej bgaa zuiliig chin ayandaa chamd ugchihnu //tiimees bti yar ..Harin naad zaluugaasaa salsan n der deee…setgel bval ter ,mungu ymar hamaa bnaa ..ter zaluugiin huvid ..belgiig zaaval munguur avdag gj boddin bh da ….erunhiiduu ymar ch sanaachlaga.  amidraliin idevh bku zaluu mu da….

  34. Bodit baidliig uhaaraach says:

    HI chamd heleh zuil bol ter tsaad zaluu chin chamaig gesen setgel baihgui bna, sain yrival tsaad zaluu chin tsaanaa ger bultei hun bga, Ymar ch hairtai humuus utsaa avahguigeer tag alga bolno gej bdaggui ym. Chi l uuruu ter huntei uyerhej bna gej bodood bga bolhoos, tsaad huniihee huvid hatuuhan helehed chi zugeer l sex-iin hamtragch, heregluur bna, Hamgiin zuv songolt bol ergelt butsalt, dahin niileltguigeer salaad, chamaig geh uur saihan zaluug olson n deeree busgui mini! Za amjilt husiye

  35. Зочин says:

    Чамд хайргүй юм байна.

  36. Anonymous says:

    яг одоогоор чи тийм ч азгүй хүн биш бна. өндгөн шоколад горьдож суугаад өндгөн эс хагарсан үе таарвал чи ёстой азгүй хүн болох байхшүү ккк. 24хөн насандаа ингэж бодох хэрэггүйдээ. найзууд чинь цагийн зайтай дэргэд чинь маамаалж байсан ч хамаагүй. хэд нь хүүхдийн сүүний мөнгөгүй, хадам гэдэг нэртэй айлын тогоо өнгийж байгаагаа зовлонгоо чамд ярихгүйээ. чи ч гэсэн жирэмсэдбэл ажлаа хийж чадахгүй жил гаруй гэрт суухаас аргагүй болноо, цалин мөнгөө сайн хурааж бай. найз залуугаа сайн мэдэж байж маамаалах тухай бод.

  37. zander says:

    er hun hairgui hundee mungu zartsuuldaggui yum daa duu mini. amidralaa bod, maamuulahaa bod

  38. Anonymous says:

    hi bi Barag l chamtai chatsuu yum bn gehdee 1eer egch bi nohortei hvhedtei gehdee chamd vnnig helhed er hvn tim bgaa bol shuud salsan der oo bi anhnii hairtaigaa mash goe setgeleer verhdeg bsn gehdee ter zaluu yag l tanai nz zaluu shig bsn bi ternees shuud salsan gehdee merteh gj zondoo zowsoon gehdeel martaj chadsan daa
    svvld sonsood bhad ter oor nz ohintoi bsn yum bn lee nohorsog zowolgoo sal sal amjilt nemj helhed martdag l bgvi yu daa

  39. bolor says:

    chi naad hundee yamarch une tsenegui yum bna. minii hairt mongogui l gedeg tegehdee ondgon chokolad awaad l irdiin. er n bol chi helj bj hunees awahdaa bishe. ene bol utgagui zuil daraa zondo zuil nehdeg shunal munaltai gene. zowhon chamg jahan zuileer ch boltugai bayarluulay chmg hairladag hun chmd hayada ch gesen surprise barinashte. chinii nad zaluu bol mongogui dee bishee setgelguidee l bna. bodoldoo yaj bodhooroo uerhdeg humuus 7 honog chimeegui bna gej? tsaanaa oor huntei ch biluu. ter n zawgui bolhoor chmg sanadag ch yumu. 7 honog chimeegui bna gedeg bol hudlaa shuu. unetei howor tsag hugatsaagaa hereggui huniig huleej urehees ooriigoo jinhen utgaar n hairlah huniig haij ur… haih muuhai ug l dee, tegehde iim butehgui huniig huleesnees deer. chamd saihan hair durlal, romantic uchirluud udahgui irnee. amjilt busgui min

  40. Anonymous says:

    бичсэнээс чинь залуугийн гэр бүлийн талаар юу ч олж харсангүй. гэр бүлийг нь судлаад үзээч. гайгүй, бие биедээ гай болдоггүй хүмүүс бол зүгээр л залуу юм бишүү. нэг тийм муухай айлууд байдагдаа. зууралдаастай, шамбааралдсан, бие биеэ өөд нь ч гаргадаггүй доош татаад байдаг айл бол эртхэн салчихоо. ер нь бол чи наад залуугаа өөрчилж дийлэхгүй, чи өөрөө л зохицуулаад амьдарч чадах уу гэдэг нь чухал. ажил хийдэг мөртлөө яагаад дандаа мөнгөгүй явдгийн учрыг олооч.гэрийнхэн нь үнэхээр аваад бна уу, аваад юунд хэрэглэдгийг нь, юу хийдэг болоод чамайг хүлээчих, сайхан болно гээд байгааг нь мэд. чи өөрөө цалинтай ч гэсэн туршаад үз. гэнэт нэг өдөр надад маш яаралтай мөнгөний хэрэг гарлаа гээд нилээн их хэмжээний мөнгө хэрэгтэй, олоод өгөөч гээд гуйгаад үз. чамайг хэр чухал хүнд тооцдог нь харагдана. амьдрал гэдэг валентины баяр бишшүүдээ. энэ залуутай амьдарвал гэж бодож байгаа бол сайн судал.

  41. ladyboy says:

    yostoi butehgui baagiii bna daa

  42. Lady says:

    Naad xvn chin chamd xairgui ym bna ertxen salsan n deer de uurtu xairgui xvniixe bool n yawsnaas uurtu xairtai xvniixe xatan n bsan deer

  43. 2222 says:

    Эртхэн дээр нь салсан нь дээр юм байнаөө. Би яг одоо яг чам шиг шийдвэр гаргачихаад л сууж байна. Урагшгүй харилцаа гэдэгийг өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэйм байна

  44. jiriin busgui says:

    Эр хүн өөрчлөгддөг. Гэхдээ хайртай бүсгүйдээ үнэн сэтгэлээсээ маш их хайртай хүн өөртөө дүгнэлт хийж, өөрөө өөрийгөө өөрчилж чаддаг. Тэрнээс биш хэн нэгэн эмэгтэй хэн нэгэн эрэгтэйг зүгээр л өөрчилнө гэж маш хэцүү. Хамгийн гол нь тэр хүн өөрөө л хүсэх хэрэгтэй. Үнэхээр хайртай бол үргэлж хамт байхыг хүсч, хамт байж чадахгүй байгаадаа харамсаж, хамт байхын төлөө тэмцэж явдаг. Мөнгө үүнд ямар ч хамаагүй. Мөнгө байхгүй байсан ч айлын тавган дээрээс авсан ганц чихрээ халаасалж явсаар байгаад бүсгүйдээ өгөх нь байдаг. Хамгийн гол нь сэтгэл байгаа үгүй нь харагдаж байдаг. Гүйлгээд гуйлгаад хаа нэг уулзаж байгаа хүнд сэтгэл байхгүй гэж л бодож байна. Өөртөө хайртай хүнтэйгээ суусан эмэгтэй жаргалтай байдаг гэж үг байдаг. Мэдээж өөрөө ч гэсэн эр нөхрөө маш их хайрлаж байж амьдрал дүүрэн сайхан байдаг. Хайр гэдэг амьдралын гол түлш нь, бензин нь. Үргэлж дүүргэж байж амьдрал бүрэн дүүрэн болдог. Нэг нь л зүтгээд хайрлаад байвал амьдрал биш ээ. Нэгнээрээ гуйлгаж хайрлуулж, нөгөө нь хагас хайрлаж амьдрах гэж байхгүй. Амьдралдаа бүхнээ зориулж байж л сайхан хайрыг бүтээнэ. Эмэгтэй хүн бардам байж, өөрийгөө хүндлүүлж хайрлуулж амьдрах эрхтэй.

  45. enhmaa says:

    Чи бодит байдлыг яг зөв ойлгосон байна. Удахгүй төөрдөг байшингаасаа гарчих байлгүй дээ. Мэдээж хамгийн зөв арга бол салалт. Тэр чамд ямар ч ач холбогдол өгөхгүй байна. Эр хүн үнэгүй, хүч бага зарцуулдаг зүйлд угаасаа дургүй. Тэр чамд ямар ч хүч, цаг зав зарцуулахгүй байгаа нь тодорхой байна шүү дээ. Чиний хөөрхөн муухай нь хамаагүй, чи зөв сэтгэлтэй, асуудлыг бодитоор үнэлж чаддаг, хөгжилтэй, шаардлагатай үед чангахан хариу барьж чаддаг байхад л сайн найз залуу, нөхөр олдоноо. Амжилт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.