Гологдсон хүүхдүүд

Арван сар тээж төрүүлсэн үрээ төрөх эмнэлэгт хаяад зугтах хүйтэн сэтгэл эхчүүдээс гарч байна. Гэм зэмгүй хүүхдүүд хөсөр хаягдсан тухай мэдээлэл сүүлийн үед олонтаа сонсогдох болов. Тэд эцэг, эхээ сонгож төрдөггүй учир ядууралд нэрвэгдсэн хүнд амьдрал, хатуу сэтгэл, хариуцлагагүйн золиос болсоор байна. 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнгөрсөн онд гурав, он гарснаас хойш нэг нярай ээждээ хаягдаж төрөх эмнэлэгт хөөрхийлөлтэйгөөр хоцорчээ.

Согогтой төрсөн хүүхдээ эцэг, эх нь голж орхиод ор мөргүй алга болсон байх юм. Эмнэлгийнхэн цагдаагийн байгууллагатай хамтарч эцэг, эхийг нь олоод хүүхдээ эргүүлж авахыг ятгасан ч тусыг эс олжээ. Гологдсон нярай боломжийн амьдралтай залуу гэр бүлийн хоёр дахь хүүхэд байж.

Хүүг эмнэлэгт сар гаруй байлгаад арга буюу Нялхсын клиник сувилалд шилжүүлсэн гэнэ. Үүний өмнө мөн л нэг залуухан ээж хүүхдээ орхиод алга болж. Эрэн сурвалжилсаар ээжийг нь олжээ. Золоор нэг гэр бүл гологдсон хүүхдийг үрчилж авах хүсэлт тавьснаар төрүүлсэн эх нь хүүхдийнхээ бичиг баримтыг бүрдүүлж өгсөн гэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд 44 настай эх амаржиж, 3.2 кг жинтэй эрүүл саруул хүү төрүүлжээ. Өдөр төрсөн ээж орой нь гэнэт алга болсон гэнэ. Энэ талаар эмнэлгийнхэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч эхийг нь олоогүй байна. “Эхчүүдийг эмнэлэгт хэвтүүлэхдээ бичиг баримтын дагуу бүртгэдэг ч хаягаа буруу өгөх, өөр хүний бичиг баримт ашиглан хэвтэх зэргээр төрөх эмнэлгийнхнийг хуурах тохиолдол их болсон. Нийслэлийн амаржих газрууд харьяаллын бус эхчүүдийг хүлээж авдаггүй. Тиймээс оршин суугаа тодорхой хаяггүй, бичиг баримтгүй, харьяаллын бус эхчүүд Эх, нялхсын эмнэлэгт ханддаг. Тулгар эхийг цааш нь түлхэх эрх бидэнд байхгүй. Журмын дагуу шинэ төрсөн нярай долоо хоноод төрөх эмнэлгээс шилжих ёстой. Бид шинэ төрсөн нярайнууддаа тусламж үзүүлэх ёстой байтал хаягдсан хүүхдүүдийг харж, асрах давхар ажилтай болчихоод байна” гэж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал С.Хишигээ ярилаа.

Шинэ оны өмнөхөн 16 настай оюутан дөнгөж төрсөн хүүхдээ цонхоор чулуудсан сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарсныг цагдаагийнхан шалгаж байна. Эхийг нь мэргэжлийн эмч үзээд сэтгэцийн хувьд эрүүл гэж дүгнэсэн аж. Гараасаа хөтлөх үртэй болно гэдэг хүн болж төрсний бас нэг гавьяа. Гэтэл үр хүүхдээ хаях, амийг нь егүүтгэх зэрэг эрүүл ухаанд багтамгүй нүгэл үйлдэх болжээ. Зах зээлийн нийгмийн ороо бусгаа цагт өнчин ядуу, эцэг эхийн анхаарал халамж муу, гэр бүлийн хүчирхийлэл газар авснаар хүүхдүүд гэрээсээ дайжих болсон. Үр хүүхдээ хаях, эцэг, эх байхаас татгалзах нь хүүхдийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг болохыг томчууд мэдэхийн дээдээр мэдэж баймаар. Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт өнгөрсөн жил мөн л гурван хүүхэд гологдон хоцорчээ. Тэд эхийн хэвлийдээ л жаргалтай байсан хэрэг үү.

Хөдөөнөөс ирж гэрийн үйлчлэгч хийж байсан залуухан эмэгтэй анхны хүүхдээ төрөх эмнэлэгт хаяад алга болсныг эрэн сурвалжилсаар олсон байна. Хүүхдээ үнэрлэхгүй, харахыг ч хүсэхгүй байсныг эмнэлгийнхэн анзаарсан ч орхиод зугтана чинээ санаагүй аж. Залуухан ээжээс төрсөн хүүхэд эрүүл саруул. Харах асрах хүнгүй үлдсэн нярайг журмын дагуу Нялхсын клиник сувилалд шилжүүлэхээр болсон ч ачаалал ихтэй, орны тоо хүрэлцээгүй учир төрөх эмнэлэгтээ түр байлгахыг хүссэн гэнэ. Тус төрөхийнхөн мөнгө цуглуулан хүүхдийн тэжээл, живхийг нь авч, хэн зав гарсан нь харсаар хүүхэд хөөрхөн мяраалаад, хайр татаад эхэлжээ. Эмч, сувилагчид нь мэс засалд ороход гологдсон хүүхдийг төрөхийн ерөнхий эмч өрөөндөө авчирна. Төрөх эмнэлгийнхэн, амаржихаар хэвтсэн эхчүүд хувцас хунар илүүчилсээр хаягдсан хүүхэд тор дүүрэн солих хувцастай боллоо. Ээждээ гологдсоноо мэдсэн юм шиг хүн хүн рүү харж инээх нь хөөрхөн гэж амаржих газрынхан ярьсан. Ийм өхөөрдөм амьтныг ямар бүрхэг ирээдүй хүлээж байгааг төсөөлөхөд бэрх. Төрөхөөс нь эхлэн харж, асарсан тус эмнэлгийнхнээс сайхан сэтгэлтэй сувилагч бүсгүй хүүхдийг асрамжийн газарт өгч тэвчилгүй үрчилж авсан гэнэ. Үр хүүхдээ орхисон тухай баримт нэлээд зузаан аж.

Өнгөрсөн зун 1.3 кг жинтэй төрсөн нярайд эрчимт эмчилгээ хийсэн ч хүн болох найдвар бага байгааг эмч нар эцэг, эхэд нь хэлжээ. Ээж нь хүүхдийнхээ эмчилгээг зогсоохыг зөвшөөрөөд, эмнэлгээс гарсан байна. Харин хоёрдугаар амаржих газрынхан эмчилгээг үргэлжлүүлсээр хүүхдийг хүн болгоод авчээ. Гурван сарын дараа эцэг, эхийг нь олоод аль хэдийнэ бурхны оронд очсон гэж бодсон хүүхдийг нь хүлээлгэж өгсөн байх юм. Эцэг, эх байхаас татгалзаж хүүхдээ хаясан хатуу сэтгэлтнүүдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль бий. Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлд Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурваас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноох шийтгэлтэй. Энэ зүйл ангиар 2012 онд дөрвөн хэргийг шүүн тасалсны гурав нь Улаанбаатарт, нэг нь Хэнтий аймагт шийдвэрлэгджээ.

Үр хүүхдээ хаяад хууль хяналтынхнаас зугтаж ор мөргүй алга бологсдыг дээд тэнгэр л шийтгэдэг байх. “Төрөхөд хаягдсан хүүхэд байвал аль ч эмнэлэг цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Үүний дагуу Цагдаагийн байгууллага эцэг, эхийг нь эрэн сурвалжлах ажил зохион байгуулдаг. Баянзүрх дүүргийн тухайд 2011 онд гуравдугаар амаржих газарт нэг хүүхэд ээждээ гологдож хоцорчээ. Эхийг нь олоод хариуцлага тооцъё гэхэд 2-3 хүүхэдтэй, амьдралын боломж муутай хүн байсан. Баривчлах ял шийтгэе гэхээр үлдэх хүүхдүүдийг нь харах хүнгүй гэх мэт шалтгаанаас болоод хариуцлага тооцоход хүндрэл үүссэн. Ээж нь тухайн үедээ сэтгэл санааны хямралаас болж хүүхдээ хаясан гэж мэдүүлсэн. Бид тэр хүнд сургалт явуулаад хүүхдийг нь буцааж өгсөн. Хүүхдээ гудамжинд хаях тохиолдол мэр сэр гардаг. Ийм үед эцэг, эхийг нь олж тогтооход хүндрэлтэй, боломж муу байдаг. 2010 оноос өмнө жилдээ 3-4 хүүхэд гудамжнаас олддог байсан бол сүүлийн үед хүүхэд хаях нь багассан. Ажил, мэргэжилгүй, ядууралд нэрвэгдсэнээс хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг айл олон бий” гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын ажилтан, ахлах дэслэгч Г.Золжаргал ярив. Төрүүлсэн үрээ хөсөр хаяна гэдэг хүүхдийн эсрэг үйлдэж буй ноцтой гэмт хэрэг. Ийм хэргийг амьдралын боломж тааруу хүмүүс үйлдэж байна гэж хаацайлах аргагүй.

Ядуу, эсвэл хүүхэд нь эмгэг согогтой төрсөн нь хүүхдээ хаях шалтгаан биш. Хорвоод үр хүүхэд төрүүлсэн л бол хэнбугай ч насанд хүртэл нь өсгөн хүмүүжүүлэх, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх учиртай. Бид гэр бүл төлөвлөлтөө зөв хийх, хэзээ хүүхэд төрүүлэхээ шийдэх бүрэн боломжтой цаг үед амьдарч байна. Нийгэмд ядуурал газар авсан, иргэдийн бүртгэл мэдээллийн систем боловсронгуй бус зэрэг нь ийм сөрөг үзэгдэлд турхирч буйг төрөх эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд онцлов. Хүүхдээ хаячихаад усанд хаясан чулуу шиг алга болсон ээжүүд санаа амар явж чаддаг болов уу. Төрүүлсэн үрээ хаях нь нийгэмд газар авсан асуудал биш ч жилд 10-аад хүүхэд хөсөр хаягдаж байгааг хараад суух арга алга.

Ээж, аав нь хаа нэгтээ дур зоргоороо амьдарч байхад төрүүлсэн үр нь бусдын царай харан элэг эмтэрмээр амьдрал туулж, доголон нулимстай явахыг тэвчиж болно гэж үү. Хүүхэд ээж, аавтайгаа байвал жаргалтай. Үүний тулд төр бодлогоо боловсруулж, хүүхдийн эрх зөрчигдсөн даруйд шийдэх арга замыг хайх учиртай. Монголд ажилгүйдэл, ядуурал газар авсан. Ийм үед төрөөс хүүхдийн мөнгө олгож байгаа нь хүүхдийн эрхийг хамгаалахад үзүүлж буй дэмжлэгийн нэг хэлбэр. Хүүхэд гэр бүлдээ элэг бүтэн амьдрахыг дэмжсэн төрийн оновчтой бодлогыг хавтгайрсан халамж, бэлэнчлэх сэтгэлгээнээс ялгаж салган ойлгох учиртай.

Э.Энхмаа
Өнөөдөр сонин 

18 Comments

  1. Anonymous says:

    burhan gdg uneheer hatuu ymaa zarim 1 ni hvvhedt bolj chadku zvderch zovj bhad zarim negend ni hay, vrchlvvl gd hvvhed zayaj bdag uneheer hatuu horwoo ymaa

  2. Anonymous says:

    Gui tegeed uliigee hiij hayah baisiin bol turuuldeg bainaa huuhedtei bolmoorgui bval sexdehguil baildaa hamgaalj chadahgui bil

  3. Anonymous says:

    Huuhed urchilj avah huseltei bna.  Holbogdoh hayagaa uldeene uu? 

  4. Anonymous says:
  5. Bayarbat says:

    shashin gej tenegtehee bolitsgoo!
    gene uu?
    Ter mundag uhaantai baagii hunii helsniig uguisgej chadsan shigee iluu deer shiidel sanal bolgooch tegeed!
    Chadahgui bol amaa hamhiad duugui suuj baival barav

  6. b_aagii79@yahoo.com says:

    Ниигэм нь ялзралтай байхад иргэдийн энэ үйлдэл нэмэгдэнэ гэхээс багасна гэж байхгүй техник эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед 3 хан сая хүн амаа компютэрт оруулчих хэрэгтэй эсвэл засаг төр өөрсдөө нөгөө сонгуула луйвардах гээд хийхийг хүсэхгүй байга юмуу төрөхөд нь оруулаад амьдарлийх нь турш хаашаа шилжсэн хаана амьдарч байгаа гээд болмоорл юм тэр бүртгэлээрэ сонгууль өгвөл шударга байх байхда төр нь иргэдээ ялзарсан нийгэм арга барилаараа хүмүүжүүлж хүнд сурталаара дарамталж ард иргэдээ сөхрүүлж байгаагаа ойлгож байгаа боловуу тэр хаягдаж байгаа хүүхдэд буруу байхгүй ч гэсэн ардаа ямар нэгэн шалтгаан байгаа байх тэр шалтгаан нь нийгэмтэй шууд холбоотой байдаг шүү дээ хүмүүсээ амьдадаа биесээ хайрлацгаая…

  7. Anonymous says:

    shashin gej tenegtehee bolitsgoo! baahan olon torliin shashin tsaana chini duurchiheed ter bolgontoi n hereldej barj duusahgui bhad. neg l odor omnoh tuuhee davtaad shashnii morgoldoon garna. shashin bolgoniih n ard mongoor tusaldag udirddag hariinhan bgaa bolohoor iim teneg zuil buu setge! Tuunees gadna shashingui 70 jil saihan blaa. Humuus n ch saihan humuus blaa. amjirgaanii tovshin chuhal.

  8. Anonymous says:

    Yamar aimaar hargis hun uuriiguu 2 huuhdiin eej gd setgegdel bichsen bnaa.huuhdee hayasan huuhnuudiin ed erhteniig yana genuu.hatuu ch gelee er hun hurtel iim ym bodoj chadna gejuu.estoi hargis bna lav 2 huuhdiig yaj zoddog boloo lav jargaahgyu ee.harin ene huuhdee hayaj bgaa huuhnuudiin huvid yamaar ch yumdee yadaj huuhdee hayalgyu asramjiin gazar ch yumuu baraaduulj baigaasai l gej bodohiin.ug n anhnaasaa haa hamaagyu hunees huseegyu huuhed teedeggyu bol zugeer yumdaa.

  9. ИИИИ says:

    ХҮҮХЭД ЯМАР ХӨӨРХӨН ЭНХРИЙ БИЛЭЭ ДЭЭ. үНЭР НЬ ХҮРТЭЛ АНХИЛУУН БААС ШЭЭС НЬ ГЭСЭН САЙХАН ҮНЭРТЭЙ ЮМ ШИГ Л САНАГДДАГ . бИ Л ЛАВ ХОЁ ХҮҮХДЭЭ ХАЯЖ ЧАДАХГҮЙ ХЭЗЭЭ Ч . Үнсхэд хархад тэвэрхэд хайрыг мэдэрдэг бас итгэл эрч хүч нэмдэг тийм л нандин эрхэм эрдэнэ бол хүүхэд шүү дээ хүмүүсээ 
    төрүүлсөн гөлгөө нохой ч хаядаггүй . хүн хэзээ нэгэн цагт хийсэн үйлийнхээ лайг үүрдэг гэдэгт би итгэдэг . Хүүхдээ хаясан ухамсаргүй хүүүхнүүдийн эд эрхтэнг донор болгон худалдаж олсон мөнгөөр нь хүүхдийн асрах газар баривал таарна 
    эрэгтэй хүн хүүхдээ хаяад явхад цочих юм алга . Тэд чинь угаасаа л нохойноос дор улс . Харин эмэгтэй хүн яаж чаддаг байна аа 

  10. Anonymous says:

    Iim muuhai setgeltei eejuud zunduu bdag bhaa. Manai ah egch 2 yag ingej gologdson 1 ohin olj avaad usugsun odoo 3 dugaar angi onts suraad aav eejiigee bayarluulaad l yvj bn. Huuhrhun sereglen ohin bii dee. Duudee mash ih hairtai shuu. 

  11. Anonymous says:

    Evii ter muu byatshan huuhduud… bodhoor l orovdood bhiin. Huuhdee hayaj yavchihaad yaj amid yavj chadaj bnaa… 

  12. Хатан says:

    Айдсаар хүнийг ямарваа зүйлийг хийлгэхээс хамгаална гэж худлаа. Нийгэм даяараа ийм харгис, бузар булайгаар дүүрэн байхад яаж ёс суртахуун өөрөө бий болно гэж хүлээх юм бэ? Тархи угаана гэдэг зөвхөн муухай зорилготой бус ёс суртахууныг бий болгох зорилготой байж болно. Шашин бол бас нэг төрлийн тархи угаах хэрэгсэл. Олон янзын аргуудаас аль нэгийг сонгож ашиглан тархи угаах ажлыг бүх шугамаар, бүх нийгмийн давхаргад хэрэгжүүлэх хэрэгтэй.

  13. Anonymous says:

    Iim huuhnuud mer ser baidiin harahad gaiguil yum shig baidin hudlaa bnalee manai ajiliin neg sain ahiin ehner huuhde nuhur deere hayad yavsiinshd.neriini  Orhonchuluun gedegiin . eimeer iemeer , joohon baihad nil hayad yavdiin blee. tegee odoo onigooni ezen egch ania  ireed bdin gesen shavriin haalt

  14. Borte Chono says:

    Хуулиар бүхнийг зохицуулна гэж байхгүй.
    Хүн бүрийг сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг бүр бүтэхгүй асуудал.
    Массыг зөв удирдаж залах цөөн аргын нэг нь шашин гэдэгтэй санал нэг байна.
    Гэхдээ шашинг ямар байдлаар яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлого байх хэрэгтэй.
    Тэрнээс биш шашинтай л болж байвал ямар нь ч яах вэ гээд дуртай бүхнийг нь оруулаад байвал яваандаа шашин хоорондын мөргөлдөөн үүсэх, цаашлаад үндэсний аюулгүй байдалд хүргэх ч аюултай.
    Хүний эрх гэж ярьж болох ч эргээд нийтийг хамарсан том хэмжээний шашны мөргөлдөөн үүсвэл илүү аюултай гэдгийг санаж төрөөс бодлогоор зөвхөн нэг шашныг дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

  15. Olloo says:

    Үйлийн үр гэж байдагт чин сэтгэлээсээ итгэдэг, хойд насандаа санаа зовдог, тамд унахаас айдаг хүн хэзээ ч ийм муухай юм хийдэггүй.

  16. hongor says:

    teej turuulsen uree hayad yaj horvoogiin toosiig hudulguj amid yavaj chadaj bnaa. Iim hun turhtei adguusnuudiig chutgur avag

  17. Olloo says:

    Нийгэм хөгжөөд байна, технологийн зуун, сансрын зуунд орлоо л гээд байдаг. Гэтэл массад ёс суртахуун гэдэг зүйлийг суулгаж өгөх шашнаас өөр үр дүнтэй аргыг бид бүү хэл АНУ, Японд одоо болтол олоогүй л байна.
    Мөрөөрөө амьдарч байгаад үхэж байгаа бол бас яая гэхэв. Сүүлийн үед ялангуяа барууны орнуудад итгэл үнэмшилгүй, амьдралын зорилгогүй болсон, юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхээ байсан хүмүүс амиа хорлох, тэгэхдээ бүр гэм зэмгүй олон хүнийг алчихаад амиа хорлох явдал газар авч байгааг та бүхэн бэлхнээ мэдэж байгаа.
    Мэдээж шашин гэдэг зүйл төгс зүйл биш. Шашны олон сөрөг үр дагавар байдаг.
    Гэхдээ хэрээс хэтрүүлэлгүй хэмжээ хязгаартай барьж чадвал шашин гэдэг зүйл нийгэмд зайлшгүй байх ёстой зүйл гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.