Зүгээр л зөнд нь орхиод чимээгүй яваад өгөх үү?

Сайн байцгаана уу? Би 24 настай эмэгтэй. Боловсролтой, архи тамхи хэрэглэдэггүй. Ер нь стиллэг хувцаслаж өөрийгөө их арчилдаг хүн л дээ. Гэхдээ бүр их хөөрхөн биш гэхдээ нүдэнд дулаахан хүн гэж хүмүүс хэлдэг юм. Өөрийгөө товч танилцууллаа. За одоо гол асуудалдаа оръё гэж бодож байна. 

Би найз залуутайгаа үерхээд 3 жил болж байна. Ийм удаан хамт үерхсэн мөртлөө хамт нэг гэрт ороогүй л байна. Учир нь би гадаад руу ахиад сурахаар явах гэж байгаа юм л даа.  Гэтэл ойрд манай найз залуугийн зан нь их сонин болоод байсан юм. Би санамсаргүй facebook-н нь харилцан яриаг уншсан бараг 5 ,6 охинтой харилцдаг гэдгийг нь мэдлээ. Нэгэнтэй нь бүр уулзахаар тохирсон байх юм. Би ч мэдээж сэтгэлээр их унасан. Тэгээд найз залуугаасаа яагаад тэд нартаа найз охингүй гэж хэлсэн юм бас юун охидууд юм гэсэн миний дүү нар гэсэн. Тийм олон дүүтэй хүн гэжбайдаг юмуу уулзаад сэтгэлээр дэмжиж зөвлөгөө энэ тэр өгдөг гэнээ.

Тэр охидууд нь бүгд найз залуутай. Дандаа 90 хэдэн оны жоохон охидууд. Манай найз залуу чинь тэд нараас бараг 10 гаруй насаар ах хүн.  Би бүр өөрөө тийм юм мэдэхгүй болохоор гайхаад манай найз нар ч бас тийм дүү энэ тэр байхгүй болохоор бүр гайхаад. Тэр дүү гэдэг нь яахав төрсөн биш л дээ зүгээр л танилцаал ах дүү  олсон гэсэн. Би бүр гайхаад.

Тэгсэн манай найз залуу чамтай үерхдэг хугацаандаа байнга л дүү охидуудтайгаа харилцаатай байсан гэсэн. Бараг намайг хоцрогдсон хүн гэж хэлсэн. Би 2 удаа хүнтэй үерхэж үзсэн. Тэгэхдээ нэг ч удаа хуурч үзээгүй. 3 жил үерхэхдээ ч нэг ч хуурах нь битгий хэл залуучуудтай танилцаа ч үгүй. Тэгсэн одоо охидууд чинь ямар ч аймар болсон юм найз залуутай байж л өөр залуучуудтай ах минь найз минь гэсэн нэрэн дор уулзаж харьцдаг байх юм.

Тэгээд намайг тэрэнд үнэнч байгаад байхаар бараг уйдаад байгаан байх.  Эрчүүд их сонин юмаа үнэнч эмэгтэйг олуул за бараг л хамгийн азтай эр хүн болно гэж ярьдаг мөртлөө үнэнч эмэгтэйтэй учирчихаад өөрөө явалдаад байдаг. Намайг ч бас эрэгтэй найзуудтай байж болно гэсэн бүр тийм ардчилсан  сэтгэхүйтэй хүн байж болох уу? Бүр гайхаад байна. Би бас анх удаа л муудалцахдаа тэрнийг новш гээд хэлчихсэн. Анх удаагаа л хайртай хүндээ тийм үг хэлж үзсэн. Уг нь бид – 2 ерөөсөө муудалцдаггүй бие биендээ муухай үг хэлж байгаагүй юм.Надаас эсвэл залхсын боловуу?

Намайг яг анх найз залуутайгаа үерхэж байхад надтай танилцъя чин сэтгэлээсээ хандъя гэсэн залуус байсан. Гэхдээ л би одооны найз залуугаа сонгосон. Хийсэн сонголтондоо одоо харамсч байна. Одоо ч гэсэн заримдаа танилцъя гэсэн хүмүүс байдаг. Гэхдээ би мэдсээр байж барын аманд гараа хэзээ ч хийхгүй. Найз залуутай байж өөр хүнтэй яаж танилцах юм бэ? Найз залуугаа хуурах хүнтэй танилцахаас эхэлдэг л гэж боддог. Зүрх ямар тархинд сайн захирагдах биш.  Гэхдээ ингэдэг тэгдэг гэж найз залуудаа хэлдэггүй л дээ. Тэр намайг зөвхөн өөрт нь хайртай байгаад байхаар өөр эрчүүд тоохоо байсан гэж бодоод байгаан байхдаа. Ер нь хараад байхад нийгэм яг л манай найз залуу шиг л болчихож. Яамаар ч юм би хуурахгүй болохоор найз залуу маань хуураад байх юм. Адилхан хуурдаг болчихдог юм билүү л гэж бодож байна даа. Найз охин нь үргэлж өөр залуучуудтай найзлаад утсаа авахгүй салгаад хэд хоног амралт хэсээд явчдаг тийм охидуудын араас л уйлан дуулан гүйх юм энэ эрчүүд.

Монгол эмэгтэй гээд байгаа ихэмсэг үнэ цэнэтэй, ухаалаг, тийм байгаад байхад  л муу руу нь яваад байхаар яаж Монголоос нөхөртэй болноо л гэж санаа зовох юм даа. Хамгийн их итгэдэг хамгийн даруу төлөв, итгэл даахаар хайртай хүн минь итгэл алдаж байхад яаж ч өөр эрчүүдийг сайн нүдээр харахав дээ. Бүр гайхшралаа барчихаад байна.

Ямар ч гэсэн одоохондоо найз залуугаасаа салаагүй хэвэндээ байгаа цаашид би харин яасан дээр вэ? Тэр тэр дүү нараасаа харьцаагаа тасалж чадахгүй гэсэн. Нээх сүртэй биш ш дээ гэсэн. Би цаашдаа тэгээл жоохон охидуудтай тэрнийг хуваалцаал явж байх уу эсүүл зүгээр л зөнд нь орхиод чимээгүй яваад өгөх үү? Та бүхэн миний энэ байдлыг дүгнээд алтан зөвлөгөөгөө харамгүй хайрлаач. Баярлалаа

18 Comments

  1. Үнэнч says:

    Naiz oxintoi herlex baij xuuraad baidag shaltgaan ni yu yen be erchvvde. Vnench bxad arai l doromjlood bx shigee. 

  2. хэхэ says:

    hehe nadad bas yag iim yum sayhan tohoildson bi shuud ter ohiniih ni utasiig olj zalgaad bi naiz ohin ni bn chamd yu heregtein ta 2 bainga hariltsah yum gsn chin nogooh ni yu ch helj chadaagui bid 2 jiriin naiz sanaa zovoltgui gsn…tegeheer ni za tguul itgelee shuu aytaihan bgarai geed l tasalsan
    gehdee zaluuchuud ta nart yu heregtei baidiin? ehleed uhen hatan guicheed daraa ni tenegteed baihiin….

  3. Аня says:

    shineer ehel ee

  4. Sorry says:

    Uuchlaarai asuudal chamd l bna gej bodoj bna. Aguu hair gedeg hair bas uzen ydalt hamt bj l butne. Zovhon tuuniigee hairlaad bval hen chamaig hairlahiin. Ooriigoo hairlahiig martaj bolohgui. Eronhiidoo erchuud huchtei , sanaachlagatai , esvel ooriin uzel bodoltoi (er hunees hamaarahgui bdag zan chanar) huniig l anhaardag. Tuund zarim talaaraa sonirholtoi bas nuutslag bai. Ter teglee geed chi oor huntei yvbal ter bish chamd l hereggui zuil bolno. Ene minii l bodol

  5. uzegch says:

    chamd ch buruu bhgui l de harin ter zaluugaasaa salsan n dr bh Tsaashda ch ter zaluu chin iimhen yman dr buderdeg! tgd heden jil gadaadad suraad mart .harin ch niluun bsnaas uitgartai bsn dr!!!!!!

  6. amidraliig haraal id says:

    ugaasaa l chinii naad bichsen zuil chn l chmg her uitgartai ohin be gdgiig chn barag heleed ogloodoo. uitgartai bish gdg ni oor zaluutai yvdag ntr bishee chi zugeerl uitgartai ohin y bn

  7. gudmen says:

    gadagshaa yvj baigaa bol salaad yvsan deer.amidral bylag shvv dee…..naad zaluu chin zasrahgvi gee.

  8. сахилга сул says:

    er eregtei hun dor hayj 2-3 huntei hariltsaatai bdgiin shdee huuuhnuud l uursduu meddegui bolhoos bi lav naiz ohinosoo gadna 2-3 ohintoi hariltsaatai bdag bas manai naizuud

  9. hariu says:

    nadah chin zasrahgui e heleh yma heled hayad yaw bi yag im bdaltai hetsu amidarch bna setgelin tam

  10. erotica says:

    Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ гэдэг номыг унш даа.

    Эрчүүдийн аргыг олох уг нь хамгийн амархан зүйлсийн нэг дээ. энэ бүсгүйчүүд чинь яачихаа вэ.

  11. LUCIFER says:

    Тэртээ тэргүй чи явах гэж байж тэгтэлээ санаа сэтгэлээр унах шаардлагагүйээ. Бие холдвол дагаад сэтгэл холддог юм. Танай найз залуу худлаа зөвөлгөө мөвөлгөө өгч байна гэж хүүхдүүдийн тлгой тархийг эргүүлж зовлон дээр нь дөрөөлж ашигладаг л гар байна шд. Тэгээд ч ер нь цаашдаа энэ залуу ч бай өөр залуу ч бай фэйсбүүкийн статусаа сингл хэвээр нь байлгаад байх юм бол НО-той л гээд ойлгочих, харин ийм өөдгүй новшийн гарын новшийн эрт таньсандаа баярла! Үр хүүхэдтэй болсны чинь дараа илрээгүй нь их юм. Чамд тэрнээс илүү сайн сайхан залуу тааралдна итгэ! Харин одоо тайвшраад наад новшоо хаяад яв, чамд сурлагын өндөр амжилт хүсье! Хүний нутагт нэрээ бодож яваарай!

  12. bbb says:

    би бас ойлгохгүй юм байна. шинэ үеийн хайр ийм болсон юм байх даа. уг нь үхтлээ хайрлаж дурласан хүн бараг суун суутлаа нүд сэтгэл нь сохордог байх л гэж би боддог шд. би бас хоцрогдож байгаа юм байлгүй…
    гэхдээ чи гадагшаа сурахаар явах гэж байгаа бол та хоёр хөндийрөх нь тодорхой юм биш үү. бие холдвол сэтгэл холдоно гэдэг… одоо ингэж байгаа залуу хол болчихвол бүр явцгүй санагдаад байна. миний бодол, надад бодогдсон зүйл шүү.

  13. бодол says:

    магадгүй энэ залуу насны асуудал байх гэж дүгнэсэн одоо би 26 тай ganaa_chamd энэ талаар ярилцаж болох л юм

  14. бодол says:

    би танай найз залуутай адилхан зүйл хийсэн залуу байна. би ингэж боддог яагаад би өөр эмэгтэй хүнийг ингэж шохоорхоод холбоо тогтоогоод байдагаа тэдэхгүй гэхдээ өөрийгөө зөвтгөж чадахгүй муу зүйл хийдэгээ мэддэг гэхдээ ийм зүйл хийдэггүй залуу байдаг гэж лав сонсоогүй тааралдаж ч байгаагүй уулзаж ч байгаагүй үнэхээр үнэнч тийм залуу байгаасай гэдэгт итгэдэг надтай бас тааралдаасай гэж боддог ядаж би ичнэ

  15. dfasdfasf says:

    яриахаар сексийн дон дусцн юм шиг л яриад байдаг. тэгээд тийм юм байх гэхээр ингээд хадуурад эхэлдэгшд.

  16. Lady says:

    Chi zuger l naadhaa tur zuur zunguur n orhichih uuruu guigeed irne gaigui. joohon ohiduud naadhig chin yu gej toohowdoo uuru l ih yum bodood nyalh nogoo zulgaachkad l goridood yawaa aris bn

  17. dfasdfasf says:

    нэгэнт явах гэж байж, ойлгомжтой юм асугад байх юмаа. Цаадах чинь гэсэн мэдэж л байнашд. угаасаа явна. сална. тиймэс дараагийнхийгаа. тэгээд чамд хэлж ойлгуулсан байна. чи харин эргүүтээд сууж барих гэд хадуурад байгаа юм байнаа даа. одоо боли боли. заримдаа хамт байхад ашигтай аятайхан байхаар нь охидтой жоохон удчихаар ингэд хадуураад залуу халуун насаа чамд зориуллаа гэд хадуурад эхэлдэг. тэрний нэг л байна. анхнаасаа та 2 сууна барин энэ тэр гэж тохироогүй биздээ. тэгээд тохиролцондоо л явж байшд. нууцгүй хэлэхэд та 2 анхнасаа шаалцна гэж л тохирсон байхгүй юу.

  18. boko says:

    minii huvid harhad tsaadah chin jhan uidaad l tegj bgaan hamgiiin gol n chamaas salaad olon huntei uulzaad irheerei chm chig sain hun oldohgui ym bna gedgiig sain oilgogono ter tsagt haramsal turnu duu teriig n odoo sain oilguulahgui yu doo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.