…Сүхбаатар дүүргийн чанх баруун талд байрлах “Голомт” банкны ATM машины дэргэд олон хүн дугаарлан зогсоно.
Оочерийн гуравдугаарт байсан туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Төд удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шил зүүсэн хүүхэн дүрсхийн уурлалаа. “Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна” хэмээн ам хэлээ билүүдлээ. “Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ уулзаж мэнд мэдчихээр ирлээ” гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй “ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэсэн гарсан юм бэ” гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо. Залуугийн дургүй гэнэт хүрсэн бололтой “Өө муу хөдөө царайлсан маанаг чинь яах нь вэ. Бичиг үсэг мэдэх үү чи” гэж хэлээд тавьчихав. Бөөн хэрүүл…
Хэдхэн хормын өмнө тайван амгалан байсан орчин “дайны байдалд” шилжих нь тэр. Бүсгүй яарч байж болно. Гэхдээ өөртэйгөө адилхан дугаарлан зогсоо хүнийг эхэлж хэл амаар доромжлох эрхтэй гэж үү? Хэчнээн их яарч байгаагаа эелдгээр хэлж гуйсан бол амгалан тайван байдал ингэтлээ алдагдахгүй байсан нь тодорхой.
…Өдрийн 12 цаг. Баян-хошууны (урдуураа) автобусанд олон хүн байлаа. Үстэй малгай духлуулсан 40-өөд насны хүн орж ирээд мөнгөө төлөв. Кондуктор тасалбар өгсөнгүй. Зорчигч ууртай нь аргагүй тасалбар нэхэв.
Мөнгө хураагч ч тэр дор нь таслаад өгөв. Гэхдээ дуугүй байсангүй “Өөр бас байгаа шүү. Хэдийг авмаар байна” гээд боодол тасалбар гаргаж ирж даажигнав. Энэ байдал тэр зорчигчийн дургүйг бүр хүргэв бололтой “Муусайн новшнууд, цусалж ханадаггүй хулгайчууд. Та нар билет таслахгүй байж үнээ нэмнэ гэж юу хуцаад байгаа юм бэ” гэж агсарч гарлаа. Согтуу юм уу гэтэл тийм шинж огт алга. Кондуктор ч мөчөөгөө өгсөнгүй “Цуслахгүй яадаг юм. Чи харваас бүтэхгүй амьтан байна. Тийм л сүрхий юм бол хувийн унаагаараа явахгүй яасан юм. Чадалгүй дээ л ингэж яваа ш дээ” хэмээн гал дээр тос нэмлээ.
Бусад зорчигчдоо хүндлэх ухамсар аль алинд нь алга. Гэхдээ буруутан нь мэдээж мөнгө хураагч. Нийтийн тээврийн хуулийн дагуу зорчигч мөнгө төлөх, кондуктор тасалбар тасалж өгөх үүрэгтэй. Гэтэл мөнгө хураагч зорчигчийн дургүйг хүргэх үйлдлийг өөрөө гаргасан нь тодорхой. Автобус бол олон нийтийн газар гэдэг ухагдахуунд зүй ёсоор хамаарна. Энэ утгаараа амгалан тайван байх ёстой орчин гэдгийг хаа хаанаа бодох цаг болжээ.
…1 дүгээр сарын 27-ний бүтэн сайн өдөр. Сонинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд орших хүнсний зах. Махны лангуун дээр 40 гаруй насны эмэгтэй төрөл бүрийн мах худалдаалж байлаа. Гэтэл нэгэн настайвтар эр орж ирээд лангуун дээр нь гялгар ууттай зүйл шидчихэв. Худалдагчаас гадна бүгд гайхаж, зарим нь багагүй цочив. “Чи ийм мах өгөхдөө ичээч. Энэ чинь даагдахын аргагүй хатуу юм байна. Мөнгөө буцааж авъя” гэж нөгөө эр танхим дүүрэн хашхирав. Худалдагч эмэгтэй “Бусад нь аваад болоод байхад чи юун маягтай юм бэ. Манай зарсан мах биш л байна. Муусайн юмнууд хэл ам хийх байсан юм бол үхсэнээ хийх гэж авсан юм бэ” гэж тачигналаа. Бараг 10 минут хэртээ хэрүүл болов. Арай соёлтой байрын хоёр залуу авах гэж байсан махаа орхиод хурдан гарч одлоо. Нэгэн өвгөн “Улаан махны хэрүүл хийгээд яасан бузартай хогнууд вэ” гэж хэлсэн ч “байлдагч талууд” сонсохыг хүссэнгүй. Ийм сөрөг энерги шингэсэн газраас хэн хоол хүнснийхээ зүйлийг авах билээ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг учир зүйгээ ололцох ухаан худалдагч, худалдан авагч хоёрын хэн хэнд нь байсангүй.
…Хотын төвд орших “Моносын” хаягтай эмийн сан. Өдрийн 13 цаг. Нэгэн намхан залуу орж ирээд хоолойны эм асуув. Эмийн санч нуруулаг эмэгтэй дуртай дургүй босч жижиг шилтэй эм авч өгөв. Залуу үнийг нь асууснаа “Эм импексийн эмийн санд хамаагүй хямд байсан даа” гэвэл эмийн санч өгсөн эмээ шүүрэн авсанаа “Тэр газраасаа очиж авахгүй юу. Чамд тоож өгөхгүй” гэж үстэй толгой босмоор тийм муухай хахир хатуугаар зандрав.
Нөгөө залуу ч эм авсангүй гараад явав. Хүнийх гаднах байдлаар нь харж харилцдаг зан тэр эмийн санчаас үнэртэх шахам мэдрэгдэж байлаа. Хэрэглэгч хаан гэдэг маань нэг талаас худалдан авагчаа хүндэлж харилцахыг л хэлээд байгаа хэрэг шүү дээ. Худалдааны соёл гэдэг үнэт зүйл зарим газарт үнэхээр үгүйлэгдэж байгаагийн нэгэн жишээ бол энэ.
…Сүхбаатар дүүргийн баруун хойно орших найман нэрийн хүнсний дэлгүүр. 6, 7 дугаар ангийн бололтой хоёр хүүхэд орж ирээд тамхи авъя гээд мөнгө сарвайв. Худалдагч хүүхдэд тамхи өгөхгүй гэвэл “Тэнэг авгай чинь орлогодоо цадчихаж” гэж том хүнээс гарамгүй бүдүүлэг том үг хэлээд хаалга савж одлоо.
Нийслэлчүүд бидний амьдралд өдөр бүр тохиолддог энэ хэдхэн нийтлэг үзэгдлээр жишээ татвал бид зан харилцааны хувьд бүрэн эвдэрснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ. Хамгийн харамсалтай нь насанд хүрэгчид нь иймэрхүү байгаа юм чинь хүүхэд багачууд ямар орчинд өсч хүмүүжих нь тодорхой. You tube сайтад тавигдсан багш, шавь хоёрын зодооныг өчнөөн зуун хүн үзсэн юм билээ. Багш нь нэгэн эмэгтэй шавиа учир зүггүй загнаж гарлаа. Өөрийг нь хүндэлсэнгүй гэж уурссан бололтой юм. Өнөөх нь ойлгох нь битгий хэл урдаас нь том дуугаар хэрэлдэж, түүгээр ч барахгүй үс гэзэгнээс нь зулгааж байх юм. Сурагчтайгаа зүй бусаар харилцсан багшийн буруу байж болно. Гэхдээ сурагч хүн түүнээс дор авир гаргаж болно гэж үү?
Уг нь монголчууд зан суртахууны асар баялаг уламжлалтай ард түмэн шүү дээ. Хүүхэд багачууд ахмад настны дэргэд хашгирч орилж, хараал хэлэх нь битгий хэл хамаагүй хөдөлгөөн хийх цээртэй байлаа. Залуучууд ч гэсэн өөрөөсөө ахмад хүнээ тохойноос нь өргөн хүндэлж, эвгүйхэн харах вий гэхээс эмээдэг байсан юм. Ахмад, эгчмэд хүмүүстэй хэрэлдэж муудалцахыг ёс суртахууны том доройтол гэж үздэг байлаа. Тэр сайхан уламжлал өнөөдөр бүрэн алдагдсан байна. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ардын уламжлалт ёс заншилтай холбоотой хичээлийг зориуд бодлогоор оруулах цаг болжээ.
Нөгөө талаас 21 дүгээр гараад 10 гаруй жил өнгөрчихөөд байхад монголчууд бид иргэншиж, соёлжих цаг болжээ. Харилцааны соёлоор тухайн нийгмийн хөгжил илэр-хийлэгддэг нь даанч үнэн. Иргэнших, бидний хэлдгээр хотжих гэдэг маань ухаандаа олон нийтийн газар биеэ зөв авч явахыг л хэлдэг шүү дээ.
Д.Дорж
Геологи уул уурхайн мэдээ
36 Comments
Mgl chuud mongotei l bol xaan shig bx gd monggvi bolbol bool bolgchixgood goe ym omsson bol bayn gj xardag gadn s xaraad l xailchixdag tenegvvd shdee vxer mongolchuud nadad odoogiin mgl zaluus taalagddagvi xari xvmvvs xvn shig xvmvvs bdg n
Би хаяа барс орж жоохон юм авдаг лдаа… нэг нарийн дарсан ногоо зардаг эгчээс дарсан ногоо авдаг юм. Очих болгонд тэр эгч хүнтэй хэрэлдцэн байж байдаг тэр эгчийн хүнтэй харьцах наад захын мэдэгдхүүн байхгүй байж үйлчилгээ эрхэлж байна. Ууг нь тэр эгчээс авмааргүй байдаг даанч ганцхан тэр эгч зардаг тийм учраас авахаас өөр арга байхгүй. За нэг иймэрхүүл байна даа. Үйлчилгээ эрхэлж байгаа юм чинь бага зэргийн өөртөө дүгнэлт хиймээр юм. Хүнтэй харьцаж байхдаа хэдий өөрт нь муухай байсанч инээж байх шаардлагатай.
Emch bagsh zahirgaani ajiltan geedl bugd hund surtaltai yan da mongolchuuda
zov sedev hondson bn uilchilgeenii gazar ajillaj baigaa humuus yalangya aimair buduuleg,sunday d kurtka avah gd yavj bsn neg hoidoonii huuhen hudaldag ch ni baihgui taarku geed l baihaar ni uur hhureed zagnaad haysan baliar buduuleg eildgeer helj bolno shde ,
bi germand 4jil bolson humuus ni uneheer saihan neg l eildeg ineegeed l tanihguich bsan bayrtai bayrlalaa geed l bus d humuus ni neg negendee hurne gj bhgui manaihan yadag bile dee,zarimdaa ch dyrgui hurdeg shuu
zarimdaa uur hureheeree haraal helmeer sanagddag heleh shahdag tegeeed bi uuriiguu tiim hun bish gej bodood hundleed devcheer zaaj asuudlaas yaj garah ve gej boddog, uurlaj buhimdahdaa hurtel soeoltoi baiya gej boddog shu, huntei soeoltoi hundelj haritshaar ter hun namaig hundeldeg, hundelj haritsaad bhad uhamsargui aashilaad bdag huntei neg ih haritsaad bdaggui uchir ni yaria niilehgui uchir.
манай байрны гадаа сая болсон зүйл. нэг залуу хүүхдийн тоглоомын талбай дээр хог хаячиж. юмны баглаа боодол бололтой уут хайрцагнууд. сөх-хөн ирээд хогоо ав гэсэн чинь өнөөх нь доромжилсон бололтой, сөх-н хүүхэн энэ машиныг нь битгий гарга эн тэр гээд л. сүүлдээ сөх-н манаач, ажилчидгүй гарч ирээд, өнөө тэнэг залуу бүр уурлаад, сүүлдээ барилцаж аваад л. ёооё илүүдээ гарсан нервээ. цэвэрлэгч нэг хүүхэн, хогоо хаячиж чадахгүй бол яах гэж байранд амьдардаг юм гэж дуугарч байна лээ. уг нь байрныхан ууттай хогоо давхар бүртээ тавьчихдаг, гэхдээ хашаан дотор бункер нь байдаг юм.
тэр залуу орцонд биш бүр гадаа хаячихсан, уутнууд нь хийсчих гээд л… тэр залууд аймар уур хүрэв. бас цонхоороо гаргаж шиддэг яс, ундааны сав, элдэв хогийг, бүр памперс хүртэл… хараад аймар бухимдал төрдөг шд.
TV-geer negiigee hundelj tuslaj baigaag demjij haruulah, hogshchuud bid ulgerleh talaar anhaarah zag boljee,avtobusand buruu haraad suuj uavaa zaluus orovdoltei ee
Mongol hunee ehelj hhugjuuleh heregtei hariltsaanii soyl geech zuiliig huliinhuu uland gishgesen hhumuus.Buh zuilee munguur hemjchihsen ouyn uhaanii doroitold orson.
Hun bol amitan. Hund amitanii aranshin tarhind ni hadgalahdaj baidag. Hun hichneen oyunlag baina todii chineen amitanii zerleg aranshin ni tarhinii gund untaa baidald baidag. Uuniig mongolchuud erdemtei hun daruu, ih moron dolgion gej yaridag. Bolodsrol nimgen tusmaa araatan aash ni tarhinii gadar ruu serj garch irdeg. Yaduural bas neg shalgaan. Ingeed hunees araatan aash garch allaga hulgai deerem, heruul margaan hiij ooriigoo hyanah chadbargui amitantai tostei bolj irdeg.
ХАМГИЙН ИХ ТААРАЛДДАГ ХАРИЛЦААНЫ СОЁЛГҮЙ БАЙДАЛ БОЛ ИХЭНХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ДОРОЙ ХҮМҮҮС АЖИЛЛАДАГ ЯВДАЛ. ХҮНТЭЙ САЙХАН ХАРИЛЦАА ҮҮСГЭЖ МЭДЭХГҮЙ ДУРГҮЙ ХҮРМЭЭР ЮМНУУД БАЙДАГ. ДЭЛГҮҮРЭЭР ЯВАХААР СТРЕСС БАГАСДАГ БАЙМААР МАНАЙД БОЛ ХУДАЛДАГЧААС НЬ БОЛЖ БАРАГ СТРЕССДЭЭД Л ГАРДАГ ШД.
ЯДАЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛТНУУД АРАЙ ТҮВШИН ДЭЭГҮҮР БАЙЛГАМААР ЮМАА. ТЭР АВТОБУС, ГУДАМЖИНД БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ӨНГӨРСӨН
ene bas minii bodoj yawdag sedew bna, uilchilgeenii baiguullagginhan hariltsaanii soyol uneheer muutai , irgenii burtgel orhod l medegdene buun heruul bi shine passport awah ged irgenii burtgel orsiin tegsen neg aimar buduun huuhen minii zurgiig haraad namaig aimaar muuhai haraad bhaar ni yasan be gesen chini nuur amaa yamar aimaar buddiin gejuu bi bur gaihaad l ungursun, ter uuriiguu tegej aimaar targaluulchaad terendee sanaa zowohgui shaal tanihgui hunii nuur amand sanaa zowood , bas zamiin uudiin hil gaalinhan gej hund surtaltai hamraa suhsun yumnuud bnaa neg zaluu er yum bj sejgiin aashtai yu ch medleggui bj namaig chi beejingd har daruultsiin bishuu geheer ni uguie gesen chini tiim l bna shd ged tenegteed tegeed minii passiig aimaar shideed ughuur ni bur gaihaad yagad har dartsan gej bgan gesen chini za medehguie medehgui yawj uz gel aimaar yarwaigaad er hun bj yamar hogiin shalchignasan yumnuud bdiin yasan muuhai haragddin za tegeed heleed bwal zunduu l yum bna yanz buriin aash aranshintai sonin sonin humuus zunduu l bdag yum bna le
estoi zagtansan gazar maajih shig bolloo he he, bi 10 garan jil gadaad amidarch bgaad sayhan irsen l dee , gaduur garaa l yvhaar haa saigui hereldesen , uuralsan humuus . urid ni manaihan arai l iim stresstei bgaagui l yumdaa
Mongoloid yum bna shuu, down syndrome mongoloid geed googledchix
Anu minii duu, mongolian bish mongolaid gej xeldeg baixaa, azi torxtei xumuusiig tegj angildag yum! Ene delxii deerx xumuusiig 4 torold angilj nerledegiig ni 1 ni aziud buyu mongoliad torluin xumuus! Gadniixand exiin xevliid baixdaa tarxinii gemteltei esvel xogjliin sogogtoi bolson xuuxduud toroxdoo azi taraitai tordog boloxoor xaragdax torxoor ni mongolaid gej ter torliin gajigiig nerlesen baidag yum! Googledexeer garaad irnee emzeglex xereggui! Iimerxuu medeelel unshij medsen baixad er ni xaa ch yavsan medexgui xunii amiig algaxad xeregtei baidgiin! Ali ch gazar uxamsar muutai xun eleej doogloson xumuus baidag tiim boloxoor ter bolgonii toogoor oorsdiigoo tiimerxuu xumuusiin uxamsriin dood tuvshind avaachaad baix shaardlagagui baidgiinmaa!
Uuchlaarai bayarlalaa gej helheer humuus gaihaad baidagshdee
za yostoi ene unen sedev hondson bna.mongolchuud bugd hariltsaandaa anhaarah stag bolson.aimshigtai uhamsariin doroitold orchihson bna.anhaarch uzeesei.
oorchlolt odoonoos eheldegshdee oorchilmoor baival ene comment uldeej baigaa humuus ni humuusiig haraah haraal heleh edree jaahan anhaarmaar um aa
anu hudal yum yrisan bn
unen shuu , bi gadaadad bdag zarimdaa hamt ajildag mongolchuudiinhaa omnoos ichdegiin shte gadaaduudtai haritsaj bgaa n bur teneg,end gadaad zaluuchuud bie bieniigee teneg zuil hiihed mongolian gej duuddag gesen , mongol eroosoo hogjihgui bna ,
Mетро Малл их дэлгүүрийн 1 давхарт байдаг хүүхдийн хувцасны KIDS US дэлгүүрийн худалдагч ЦЭНД ч билүү хэн ч билээ бузарын ааштай бүдүүн хүүхэн байдагийн удаж байгаа юм шиг байна лээ би л лаг гэсэн шиг аймаар дээрэлхүү их зантай харьцаа муутай тэр үйлчлүүлэгчтэйгээ нохойтой харьцаж байгаа юм шиг ярьдаг юм байна лээ дарга марга нь анхаарвал таарна муусайн лангууны бөглөөсүүдийг…………………………………….
Zugeer hotiin het ih tovlorol.
ttin shdee tolgoidoo yum xiix ni bagaschixaar yaaj setgeld ni yum baix we dee ax zaxaa xundeldegguiimaa gexed xunii xajud biye zow awch yawaad surchixwal ch
hun bur absan tsalin amidarald hurdeg gedes tsatgalan bolbol hen buhamdaj hereldehgui baih gej bodoj bn
heree heree niihee hariig gaihna gegcheer ta nar tiim soyoltoi zda nar uu tui mai za!!!
монголчууд хогжиж, соелч боловсон болох болоогуй ээ. улс орных нь байж байгаа царай ийм байхад ухэрнууд соелжиж чадахгуй. нийт ухэрнуудийг байг гэхэд уйлчилгээний газруудыг дарга захирлуудаар нь зодуулаад ч болов боловсон болгох хэрэгтэй.
Манай залуучууд бол их дажгүй сайхан харьцаатай ш дэ. Харин манай арай ахимаг насныхны харьцаа гэж авах юм байхгүй. Жнь. Банкинд бүгд дугаарлаад зогсож байхад тэтгэврийнх гэдгээрээ түрүү бариад л шууд дайрах жишээтэй хэлэхлээр өөдөөс ярзалзаад л тэгж ярих юм бол тэтгэвэрийнхэн ажилгүй учраас харин ч яарах юм байхгүй баймаар гэтэл эсэргээрээ.Тэгээд л залуусыг олны нүдэн дээр хамгийн хорон муухайгаар хэлдэг. Хадгаламж банк тэтгэвэрийнхэн жирийн үйлчлэгч 2роо хооронд нь хэрэлдүүлээд тэр банкныханд бас их учир байна.120 мянгатын Хадгаламж банк анхаармаар юм бид банкаар үйлчлүүлэх гэж орсон болохоос буруу зөнөсөн хөгшүүдэд хараалгаж загнуулах гэж банкинд ороогүй л байлтай.
neere tim shv, neg uda bi zogloosoos uharj garkaad ard haagad zogstson bsan mashinii jolooch ru signaldtsan chin yag mashinii hamarnii urd yawjeesen 40~50 nasnii eregtei emegtei heden hvn aimar tsochood namaig aimar helsiishd, gichii chin.. tomriin seg unachaad gj megeed (470 bsiin), harahad zvgeer tewerhen hvmvvs bsan mortlo neeh aimar.. teheer n bi mashinaasa buugad uuranda ariin mashinii jolooch ru Holdooshde ged aimar muuhai harsan 😛
Манай Монголчууд нэлээдгүй ямаан овогтой. Гудамжаар зөрж байгаа хүмүүс зүгээр ч зөрөөд өнгөрч чадахгүй. Муухай харалцаад л. Үйлчилгээний байгууллага гэж авах юм түй ч байхгүй. Хямсаганасан албатай юм шиг ажилаа хийж байгаа аятай. Хаана ч явсан дандаа нэг хэрүүл уруултай. Мөнгөө төлөөд үйлчилгээ авах гэхээр загинаж зандраад ч байгаа юм шиг. Үнэхээр ухамсар, харилцааны доголдол Монголд нүүрлээд байна. Нисэх буудал дээрээс хүртэл яг л бахь байдгаараа. Арайх гэж онгоцонд суугаад хүрэх газартаа ирлээ. Үнэндээ гэж хэлэхэд сэтгэл санаа амраад жоохон ч гэсэн тайвширч байлаа. Шалган нэвтрүүлэх, зам тээвэр, ахуйн үйлчилгээ гэж шал өөр. Хамгийн сайхан нь өглөө босоод гэрээсээ гарахад танихгүй ажилчин өглөө мэнд асууж байх жишээтэй. Хүний үг сонсож, хэлсэн үгийг нь эрэгцүүлэх ухаантай байцгаая манайхаан
Bid medlegguigeesee uhaaraguigeesee l ingedeg sri sri amidrah urlagiin kurst yawaarai tend ta amidraliin utga uchriig oilgoj amgalan taiwan bolno
зөв сэдэв хөндсөн байна.би байнга хичээдийн хүнтэй эвтэй уриалагхан найрсаг харьцаж байя аль болох хэрүүл тэмцэл хэл амнаас холуур байя гээл…зарим заримдаа бодсноосоо өөр байдал гаргах үе ч гарна л даа. өөрөө тэгдэг болохоороо бусдыг аль болох л өөртэйгөө жишин уучлахыг хичээдийн. харилцааны соёл гэдэг зүйлийг бүүр бага ангиас нь сургуульд заавал зүгээр юм болуу гэж боддын.гэхдээ манай залуучууд ах захаа хүндлэх тал дээрээ эргээд ахиц гарч байгаа гэж би ойлгодог шүү.ер нь л хүмүүсийн ухамсар дээшлээд харилцааны соёл ч гэсэн удахгүй сайхан болох байхоо
yuri ch bas hariltsaanii dogoldoltoi nuhur bhdoo
yag unendee MGLchuud ene tal deer boloogviee yaagaad gewel uneng heley zan harakteriin huwid zahiin ger horoolol ruu garaal harj bolno, accent porter mikro unasan garuud hamgiin tod jishee iim nohduud olon bhad yaamaar ch yum ene bvgd ustan alga bolj baij hogjino gej bodoj bna. Tgd hodoonii tendee ajilgvi yum hiih chadwargvi hodoonoo gologdson hodooniihon bna harwaas ilt biye awch yawaa baidal er ni bichwel ih yum bna. Minii heleh sanaa gewel soyoltoigoosoo soyolgvi ni ih bgaa tsagt hezee ch deeshlehgvi soyoltoi humuus ni ih baijeej chirch yawna gej bodoj bna onoogiin nohtsol baidal hvnd bna,
yag unendee MGLchuud ene tal deer boloogviee yaagaad gewel uneng heley zan harakteriin huwid zahiin ger horoolol ruu garaal harj bolno, accent porter mikro unasan garuud hamgiin tod jishee iim nohduud olon bhad yaamaar ch yum ene bvgd ustan alga bolj baij hogjino gej bodoj bna. Tgd hodoonii tendee ajilgvi yum hiih chadwargvi hodoonoo gologdson hodooniihon bna harwaas ilt biye awch yawaa baidal er ni bichwel ih yum bna. Minii heleh sanaa gewel soyoltoigoosoo soyolgvi ni ih bgaa tsagt hezee ch deeshlehgvi soyoltoi humuus ni ih baijeej chirch yawna gej bodoj bna onoogiin nohtsol baidal hvnd bna,
yag unendee MGLchuud ene tal deer boloogviee yaagaad gewel uneng heley zan harakteriin huwid zahiin ger horoolol ruu garaal harj bolno, accent porter mikro unasan garuud hamgiin tod jishee iim nohduud olon bhad yaamaar ch yum ene bvgd ustan alga bolj baij hogjino gej bodoj bna. Tgd hodoonii tendee ajilgvi yum hiih chadwargvi hodoonoo gologdson hodooniihon bna harwaas ilt biye awch yawaa baidal er ni bichwel ih yum bna. Minii heleh sanaa gewel soyoltoigoosoo soyolgvi ni ih bgaa tsagt hezee ch deeshlehgvi soyoltoi humuus ni ih baijeej chirch yawna gej bodoj bna onoogiin nohtsol baidal hvnd bna,
Thhh hariltsanda soyl shaamaar ym.arai dendvv.bvdvleg.vilchilgeni baiguullagud vilchlulgch bvgd ijil.end tend ywj ym vzej harj surltsmar ymdaa! !!