Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 25 настай, төрийн нэгэн томоохон байгууллагад ажилладаг жирийн л нэгэн эмэгтэй байна. Хүн бүхэнд дэлгээд ярьж чаддаггүй зүйлээ энд л бичиж өөрийн бодол санаа, бас хөндүүрлээд байгаа сэтгэлээ уудалж, бусдын жаргал зовлонг хуваалцдаг болохоор энэ сайт надад таалагддаг юм. Би ч гэсэн өөрийн зүрх сэтгэлдээ хадгалж явдаг зүйлээ хуваалцах гэсэн юм. Хүчтэй ирсэн дурлал бүтэлгүйтэхээрээ үзэн ядалт болдог ч эцэст нь уучлалаар төгсдөг гэдгийг одоо л ойлгож байна. Хүнд анхны дурлал шиг сэтгэл догдлуулсан бас эмзэг, тийм сайхан мэдрэмж ховор юм шиг. Ямар ч зүйл дээр анхдагч юм онцгой, үнэ цэнэтэй байдаг болохоор арга ч үгүй биз дээ.
Анх би 10 дугаар ангидаа анхны хайртайгаа учирч, бөөн аз жаргалаар бялхаж явлаа. Анхны болзоо, анхны үнсэлт гээд л бүх зүйл минь анхных байлаа. Түүний хувьд ч ялгаагүй. Анхны болзооны дараах тэр үдшийг би мартдаггүй юм. Бүр орой 12 өнгөрч байхад гэртээ ороод, тэнэлээ гээд гэрийнхэндээ загнуулсан ч саяны болзоо, түүний минь царайнаас өөр юу ч бодогдохгүй, тэнэг юм шиг зөвхөн инээгээд л хичнээн их аз жаргалтай байсан гээч. Бас анхны үнсэлтийг ч бас. Тэр тухай бодохоор одоо хүртэл зүрх минь булгилж, тэр үеийн мэдрэмж төрдөг юм. Нэг л мэдэхэд 3 жил өнгөрч, түүний ааш яагаад ч юм хувираад ирлээ.
Тэр надаас уйдаж, өөр хүнтэй уулзахыг хүсдэг болсныг ч анзаарсан юм. Яг нэг гэрт орж амьдарч байгаагүй ч гэсэн гэр ойрхон байсан болохоор хичээл тараад нэгнийдээ очно. Гуравдугаар курс төгсдөг зуны амралтаар нэг удаа бид 2 найзынд нь очиж, нэг мэдэхэд шөнө болж тэднийд хонохоор болов. Бид гурав газар зэрэгцээд унтсан юм. Шөнө найз нь уусан юмандаа халсан уу намайг жаахан оролдох гээд байв. Би түүнийгээ найзтайгаа муудчих вий гэснээс түүндээ хэлэхгүйгээр чимээгүй аргалаад өнгөрөхийг хичээсэн юм. Өглөө нь найзынхаас нь бид хоёр юу ч болоогүй юм шиг инээгээд гарсан ч тэндээс гараад бид хоёрын дунд бөөн хэрүүл болоо. Хэдийгээр найз нь согтуудаа өөрийн мэдэлгүй гэж буруугаа хүлээсэн ч, би юу ч болоогүй ямар ч асуудал үүсээгүй гэж тайлбарлахыг хичнээн хичээгээд ч тэр минь надаас явсан юм.
Хичнээн залгаад ч, мэссэж бичээд ч хариу байхгүй байсаар байв. 7 хоногийн дараа л утсаа авав. Гэвч түүний утсыг тэр биш өөр хүн, гэхдээ эмэгтэй хүн авсан юм. Тэр өөр найз охинтой болсон байлаа. Эргээд бодоод байхад надаас уйдсандаа, өөр охинтой уулзах гэсэндээ надаас салах нэг шалтгаан байсан юм шиг санагддаг. Тэр үеэс л бүх зүйл утга учиргүй санагдаж, нулимс цийлэгнэсэн нүдтэй, дорой царайлсан амьтан явдаг болов. Энэ бүгдээс хамгийн аймшигтай нь би түүнээс салахдаа хүүхэдтэй болчихсон байв. Үүнийгээ түүнд хэлсэн ч тэр надад авхуул, одоо бүх зүйл дууссан гэсэн юм.
Түүний шинэ найз охин нь ч энэ тухай мэдээд намайг байнга доромжилж хараасан утгатай юм бичнэ, найз залуугаа чам шиг янхан охин руу явуулж чиний эцэггүй хүүхдийг харуулах гэж эмнэлэг хамт явуулахгүй л гэнэ. Энэ бүгдийг тэсээгүйдээ юу, ийм аймаар нөхцөлд төрөхөөс айсандаа юу бяцхан үр минь нэг сар дөнгөж гарантай байхдаа л зулбачихсан юм. Би шөнө болгон нүдээ бүлцийтэл уйлна, хэдийгээр их сургуулиа төгсөнө гээд хичээл ном их байсан ч түүнийгээ санана эргээд нийлэхийг байнга хүснэ, намайг доромжилсон үг хэллэг, үйлдэл бүрийг санаж мартахыг хичээсэн ч чадахгүй үргэлж зовооно. Би энэ тухайгаа дотны найзууддаа л ярьсан.
Түүнээс салсан шалтгаан, хүүхэд энэ тухай гэрийнхэндээ нэг ч үг цухуйлгаагүй. Гэрийнхнийхээ санааг зовооно гэсэндээ, магадгүй хэтэрхйи хайртай байсан түүнийгээ үзэн ядуулахгүй гэсэндээ одоог хүртэл хэлээгүй байх. Намайг шаналж байгааг минь харсан найз охин маань үүнээс 8 сарын дараа нэг залуутай танилцуулсан юм. Гэвч би найзтай нь нэг сар орчим уулзаж байгаад л больсон. Тэр сайн бас сайхан залуу байсан ч хөнгөн явдалтай хүн шиг санагдсан тул түүнд дасахаасаа өмнө, дахин сэтгэл зүрхээ шаналгахаас айж больё гэж хэлж билээ. Тэр уулзаж байсан залуу минь миний сэтгэлийг үнэхээр анагааж чадсан юм. Түүний ачаар би хайртай байсан залуугаа мартаж, хорвоо ертөнцийг илүү уудам хардаг болсон ч тэгтлээ хайрлаж дурлаж чадахгүйгээ мэдсэн болохоор тэгсхийгээд л больсон. Харин одоо тэр хар дарсан явдлаас хойш цаг хугацаа улиран одож бараг 4 жилийг ардаа орхих гэж байна.
Энэ хугацаанд надад таалагддаг, уулзъя үерхье гэсэн залуус зөндөө байсан ч би хэтэрхий хүйтэн, бас хашир ч гэмээр болчихож. Гэхдээ би одоо түүнийгээ уучилсан, бүхнийг мартсан, өнгөрсөн явдлын талаар дурсахыг хүсдэггүй. Одоо тэр минь миний найзуудын нэг л болсон, тулгараад байгаа асуудлаа ярьж зөвлөдөг, бүр таалагдаад байгаа залуугаа асуудаг тийм л хүн болсон. Цаг хугацаа бүхнийг анагаадаг, аль эсвэл хүний сэтгэл хувирдаг юм уу, гэхдээ л эцэст нь хэлэхэд үнэхээр хайртай л байсан бол хэзээ нэгэн цагт уучилдаг л юм байна. Гэхдээ тэр үед хайр сэтгэл эргэж сэдэрдэггүй, жирийн л нэгэн үзэгдэл болоод өнгөрдөг. Зарим хүн надаас асуудаг юм. Чи яагаад ганцаараа байдаг юм бэ гэж. Гэрлэх, нөхөр бодох цаг чинь болсон гэж. Үүнд би яардаггүй ээ. Надад залуу насандаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэл байгаа.
Хөдөлмөр хүнийг үнэхээр хүмүүжүүлж, бас төлөвшүүлдэг гэдгийг ойлгож байгаа. Би өглөө нь ажилдаа, орой нь хичээлдээ суугаад ямар ч завгүй амьдрахаар өөрийн эрхгүй бодол санаа хүртэл цэцэрдэг, илүү асуудалд сэтгэлээ чилээдэггүй болдог юм шиг. Одоо бол би үнэхээр бусдын хэлдгээр азтай эмэгтэй. Нэр хүндтэй сайхан ажил, сайхан царай зүстэй дутах юмгүй азтай гэж харах хүн байдаг ч сэтгэл зүрхэнд нуугдаж буй гунигийг минь олж харах хүн ховор юм даа.
20 Comments
Snuu
Snuu deerh setgegdlvvdig unshaad bi ch gsn oort tohioldson neg zvile bichej setgelee ongoilgohig hvslee..bi odo 23nastai mongoldo ih surguuli togsson.Odoogos yg jilin omnos ehled neg zaswarchin zaluu manai ajlin egches mini utasni dugarig awad vrgelj ndru yrij bnga l anhaaral tawij ehelsen bi ehende ogt toodoggvi bsn ch aajim aajimar terend dasaj ehelsen..Bi omno n 3zaluutai verhej bsn ch hentei n c dotno haritsaand orog e td mini itgelig torvvleher ndd hairtai bgagvi harin jilin omno uchirsan zaswarchin zaluu busdas shal oor bsn bi anh ternig bolowsrolgvi johon haltar ym ene l bish shv gj boddog bsn ch nmg hairlah hairand n mash ih itgej bas ene setgel gdg zvil hvssener bolkv blhr terend mash ih hairtai bolchihson tgd l terend oorinho huwid nandin gsn zvile zoriulj ter mini anhni er hvn blsn bi enende ogthon ch haramsaj bgagvi..Tgd bs terni ger bvlin amidral vnhr emh tsegtsgvi eejteige tug amidardaggvi nzudinhara honon onjin bdg bi ene bvgdig n meded bi l zasaj awad shn amidrahad blno gj boddog bsn.Ter ndd vnhr hairtai vrgelj nmg gdg bnga l hairtai gdge helj bs neg uda c nad dr sogtuu irj bgagvi vrgelj l mini vgend ordog vnhr sn zalu bsn..Getel ongorson 3sard bi mashintaiga ywj bgd svvlin vein ih vnetei mashintai morgoldod 13say togrogiin orond orloo ene ndd mash hvnd tsohilt bolj bi vrgelj l zowson shanalsan hvn bdg bolsin ene ved ter min mini derged bsar l bsn za tgd neg asuudal garahar vrgelj hvnd hvnd asuudal tulgardag n horwoogin jam ymuu mdkv yg ene hetsv vyde bi oorigo jiremsen blsn gdge mdsn hamgiin gol asuudal n bi 4sarin svvler German ywj surah bsin iim blhr bi shuud l hvvhde awahulhar shiidsen tgd l awahulsan ter ch mini vgend orj zowshoorson.Bi iim asuudludtai neg zereg tulgarsanda bnga l buhimdaj uurlaj terende uura gargaj hd hdn uda zail alga bol gj hlsn uchir n mini surah moroodol min talar boloh gd ygd gewel hvni ed horongond ih hemjeeni hohirol uchruulsan gd tsagdaagin gazras ndd ervv vvsgej bi gdg hvn il garah erhgvi blsn ym..Yg ene ved dendvv ih itgej ywsan hairtai ter min nmg oorig n zail gj hlsn blhr mini vgend orod zailj bn gd nmg orhiod ywsan orhih orhihdoo bvr or negner soliod orhiod ywsan.Bi ehende ih gomdson ch udalgvi mini muuhai aashnas bolj nmg orhison gj bodod uchlalt guij 1sarin hugatsaand oorin chadah bvh zvile hiisen gantshan tr hvn mni drgd bhd ene bvh zowlong dawaj garah ym shig sanagdad uuchlalt guisar l bsn..Tegj btal heze ch nmg orhihgvi hairtai er bvlinhen min mni orig darj mini hereg haagdaj bi 5sarin svvler german ywsan bi terend ywla gdge helj neg uda uulzahig guisan ch ter uulzagvi..Odoo bi germand irtsen bga gantsara bga blhr mash i gantsaardaj bs hairtai ternige mash ih sanajin setgel gdg vnhr hetsv ym..Odoo ter nd dr butsad irehed bi bvgdig martad hamtda bhd belen tvvnige stgelde goridlogo tawin hvleser l bn ter min ndda butsaj ireh boluu?bi ysn dr we t bvhen in ndd zowlooch…heterhi ih ym bichsend uchlaarai heterhi ih gantsaardhar bichej bj taiwshrah ym…bayrlalaa
Hehe bi dahiad l end orj irj 3n sariin umnuh buyu 7n sard, umnu n buyu 3n sard bichsen commmetuudaa unshij bn. Tsag hugatsaa gej neeree emch um daa. Bi odoi huchtei bn gej suulin comet iig ehelsen bn. Tiimee bi huchtei bn. Buh zuil ungursun. Saihan hanitai uchirch huuhduudtei ger bultei bolno doo. Odoo ireeduigee uudruguur harj bn.
Ter ih gomdol hilegnel alhaas haraahaas butsahgui baidal min baga bagaar alga bolsoor bn. Ter n nadad medegdej bn. 🙂
3/19-nd bi comment bichij bsii bn. Eniigee unshsan genet tuunii talaarh bodol orood irlee gehdee bi huchte bn. Burhan nadad hairta bolhooroo terniig holduulsan. Setgeliig min sharhluulaad ch gsn holdson n yaaamai. Muu hunees ih turshlaga ulddeg gedeg shig odoo amidraliin zuv hunee olooroi hun iim bdiishoo naraa geed sanuulj terniig yavuuulsan. Ter muu pizdaaa gulug liig martagdahgui bol haraaah yumsan. Gej bodogdood bgaa. Nadddeer teregtei hurch ireed uuchlal guigaasaa muu lalar. Abortiond orchood bj bhad heden udur yarihgu bgn ter chigtee zuftah bodoltoi. Gehdee odoo bi gilalzah bolno saihan ger bult bolhiin tuluu yu chhiihees butsahgui l bn. Odoo bodson sanasan zuiluud saihan buteed saihan l bn. Namaig setgel sanaa bie mahbodior min buzarlasan muu novsh
nadtai bas chatsuu yum bna. hamgiin muuhai medremj shvv, uuriin erhgvi l nulimas asgardagdaa, mash ih shanalna, yaagaad ingej bga yum be, yaj chadwaa geed l itgej chaddaggvi yum, olon shun uilsandaa, arhi ch uuj vzsen, gehdee arhi bol yostoi hudalaa ulam dorduuldag demii zvil gedgiig oilgoson shvv. minii huwid jil garan bolj bna. hamgiin sonin ni tvvniig bodoogvi neg ch udur nadad bgagvi, odoo ch sanaj bna. teglee geed uuchlana gedeg bvtehgvi zvil shig sanagdaj bna. bi chadahgvi bh, zvgeer l martmaar bna, daaan ch bodsoor l bh yum. vneheer hetsvv yumaa,,,,,,,,,,,,,,,
yagad amidrald iim zuil tohiolddog yum bol nadtai ih adilhan yuma bi ch gsn ene huntei oiroltso nasnih sayhan nz zaluugasa salsan jiremsen bj bgad huuhdee aldsan harin odoo bi tuunig uchilad nzuud blhr shidsen nmg tuun shig oilgodog hun bgagui lde tgd l bur moson haychij chadku bga bololtoi bi bas ene hun sbhig bodoltoi bga odoo er huner yah ve gj hangalttai araaraa taviullaa unench bsnii mini toloo hnaglttai zovooloo huuhed ch zulbalaa odoo er hungui amidrah uy irsn yum shig bna. 2ulaa chadnaa bidend zorilgobga tulsan amidral ch ijil yum amjilt husey
minii amidraliig tam bolgoson ter huniig bi hezeech uuchlahgui.hairtai baisanch zarimdaa uuchilj chaddagguin
Eniig unshsanchin bi uuriinhuu tuhai bas setgeliin gund nuutshan bdg yumnuudaa bodloo. Bi odoo 27-toi mongold bdhgu yum anh 24-teiduu mongoloos yavsan mongold bhdaa dajgu sain surguuli tugssun tom ch kompanid ajilladag blaa. Tegd amerik gedeg orniig chin saihnaar l tusuuldug blaa joohon ch bj de. Er n oyutan bhad baga bhad mana ger huviin amidral maan er n ih tarchighan ldaa. Mungu hemeegch yumnaas bolj l ter. Nmg harahad erh bariiin tsaivar tsagaan arista gangan degjin huvtsast l gj hardag buh hun. Bi ger horoolold amidardgaa nuudag blaa bolzsin zaluusaaraa ch gertee hurguuldeggu shaltag heleeel argaldag gertee l oruulahgu geriin uudend lavaachihgu bol saya neg sanaa amatdag bv. Ene muu teneg shaltgaanaas bolj bairnii tuluu l barag Usa d ireh shiv dee. Irsen ehnii 2jil hunii nutagt emegt hun yamar ih zovdgiig bie setgeleesee mederseen. Harin bi anhnii hair boloh neg zaluut uchirsan um teryag l minii husdeg hun blaa. Tegd bid 2 jil haran naizalsan tegd bi huuhedt bolchihson getel ter yu ch duugaraagu ih uudgu zagnasan ter baitugai abhuulah boltol mungiiin uguhgu zugtsan bi gomdood zalfahgu bsn chin zalgahgu ter chigtee bh shinjt deg shuu. Suuldee bi zalgaad tegd uchir zuigee olsn bolovch ter hunii huvid bol zuheer l neg xigaa todii blaa bi getel zailuul zovj zovj neg hunt uchirsan n hunii adag l bsn bgaa bhgu yu. Bi ter hinii talaarh bodol bolsn uil yavdal minii setgeliin gund bdg mash hetsuu eruusuu arilahgu bn yammar hetsiun bee. Bi ih hairta bsoon tuunt l hamt bval buh .bolchih um shig sanagdaal bi udiig hurtel hente ch tiim dotno bj uzeegui hairlaj ch uzeegu getel hamgiin hogiin hund n olzlogdchihson. Bi end gantsaaraa bgaa bas ireed udaagu bdal gansaardsan bdl derr maani l duruulchihdun. Odoo end dahij hun garch ireh n hovor ter hunres hoish hunt uvhiraagu uulzaagu l bn mongold bsn bol bas yaahav uchirt getel end chin shar mahtaigaa hataj bn. Nadad mash hetsuu bn. Nulims tsiilegneel ireh yu m ene ih gomdliig yaah ve. Bas aavgu ohiduud er hund amarhan daschih gd bdiim shig bnlee. Minii setgeld urgelj l ter nuugdaal bh yum ur hunduulsen geel deerees n nas yavaad huuhed ih huseed togloom uvurtulj untdag gegdiig ter medeed duhan derr unsej bsn hun chin tsagaa tulhaar avuulah mungun deer n hurtel sonin bolj bgaam daa. Pee bi ch uilaal bsn emneleg fotor terend gomdsondo l uilsan daa . Bi yaah vee nadad saihan egvh nariin zuvulguu ih heregt bn
uurt setgeliig zovooj bgaa zuilee ta buhendee huvaaltsmaar bna yaj bichdeg yum be
ene saitad oorsdiigoo magtsan nokhdvvd orood l baaxan zovlon bichikh yum ikhenkh ni toriin alban khaagch ed er ni sait khesekhees oor yum xiideg yum bolovuu Mongol toriin albaa gej …………..
Sain bn u .Ene udriin mend busgui mini . Surgamjtai saihan ym bichsen bn c. bi chamtai uye ym bn .hamd ajilt hussii
ЧИ ҮНХЭЭР СЭТГЭЛ САЙХАНМ БҮСГҮЙ ЮУМ ЧИ ҮНЭХЭЭР ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН БНА ХҮНИЙГ УУЧИЛАНА ГЭДЭГ ХАМГИЙН САЙХАН БАЙДАГ ГЭЖ БИ СОНСОН ЮУМ
чи сайн хань сайхан хайртай учрах замаа засчихжээ.зовсны эцэст жаргана гэж үнэн үг шүү. нөхөртэй болохоор наад шарх чинь ул мөргүй арилчихнаа.Л.Өлзийтөгсийн ийм нэг гоё шүлэг байдын.
Хаа эртний дурьдатгал цээжний гүнд хөндүүрлээд
Харах нүдний минь тэртээ өчигдрийн бороо тээглэвч
Халуунаар сунгасан гар дээр чинь манан дундаас өндийж
Хайр сэтгэлийн нөмөрт чинь ахин дахин төрнөм… цааш нь номноос нь харахгүй бол мартчихжээ.чи их гэгээлэг бүсгүй байна өмнө шаналж байгаагүй мэт хайрлаж дурлаж азжаргалаа олоорой амжилт хүсье.
Tuuniig uuchilsan ch gelee setgeldee tom sharhtai uldej de. Uuniigee edgeeh arga hemjee avaarai. Tsaashdiin amidrald chini nuluuluud l bn.
bi ch bas 10n jilioin hairdaa hayadaad heden jil shanalj unjij yavsan hari ergeed bodhod burhan nadad hairtaidaa ter hunees salgasan bna lee. oor iluu saihaniig iluu sainiig ogoh geeeellll ……. odoo bi tuun eees iluu hairtai uchirsan bodit hair. hiisver hair bish. minii hani namg uneheer hairlajchaddag. harin bi ter anhnii hairtaigaa suusan bol odoo uneheer bogsnii dontoi arhichinii araas yaaj ih zovoh bsan boldoo. bi uuchilsan hesii ch bas iluu sain haniaaraa iluurhej yavdag bolson doo. yum gej eeljtei l bdiin bna lee. iluug ogoh gej burhan ternees chamaig salgasan bhgui yu. tegeed itgeed huleee. zurh setgelee chagnaad boditoi hairiin songolt hii. bi hanitaigaa uchrahdaa ter huniig buur bhgui bsan met martsan shuu. odoo nadtai suugaagui doromjlood hayaj bsnaa bodhoor ooriighoo haraaj yavdiim shg bna le. hehe bi terend oldohgui bas tohirohgui bolhoor l holduulsan bhaa burhan.
zoo zo tegeed sain huntei suugaarai
joohon yum baij 25 gehed 35 nasaltsan ayatai gegeereld hurchjee.
Bi bas yag uuniig tuulsan harin huuhdee bol gargasan odoo bol tuuniig uuchilsan daa tsag hugatsaanii erheer
hetsuu l yum da ho
amidrald gehdee hun bur l neg iimerhuu zam tuuldag bh da te
husvel 2la yariltsaj baiya otgonbar@yahoo.com shu ho