Хамгийн гутамшигтай там шиг амьдрал

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би жирийн нэгэн монгол бүсгүй. Хар багаас ажиллаж хөдөлмөрлөхийн амтыг мэдэрч өссөн, тиймдээ ч гэр орондоо их цэмцгэр, хийж байгаа юмаа дуусгаж байж санаа амардаг хүн. Сургууль соёлоо төгсөөд өөрийн гэсэн мэргэжилтэй энгийн сайхан амьдралыг хүссэн бүсгүй. Хүсэл мөрөөдөлийнхөө төлөө өдөр болгон зүтгэсээр амжилт олж буй тэр үедээ би нөхөртэйгээ танилцаж билээ. Нүдэнд дулаахан, хөөрхөн ааштай залуу байв. Анх удаа тэр хүнтэй бэлгийн харилцаанд орохдоо энэ бол миний нөхөр болох хүн гэж зөнгөөрөө мэдэрч, надтай суугаач гээд бөгж бариад ирэхэд нь ямарч эргэлзэх шалтаггүй шууд зөвшөөрч байсан үе саяхан юм шиг.

Гэвч өнгөрсөн жил миний хайрлаж хүндлэж явдаг эр нөхөр маань надаас үе үе шалтаг хайн, хэрүүл хийж, улайм цайм дургүйцлээ илэрхийлээд байхаар нь тулгаж байгаад яг юу болоод байгааг асуутал нэг хүүхэнтэй танилцаад, тэр хүнтэйгээ бараг 4 сар гаран явж байгаа гэлээ. Тэгэхдээ тэр хүнд асуудал байхгүй, чи бид хоёрт асуудал байгаа үүнийгээ шийдвэл би тэр хүнтэй яваад байхгүй гэж амлаад, намайг тэрхэн үедээ аргадаад авсан юм. Тэгтэл тэгэж надад хэлсэнээс хойш дахин 2 сар гаран бас уулзаад яваад байсан юм байна. Би гэдэг хүн тэр өдрөөс хойш бүх зүйл хар дарсан зүүд шиг санагдаад тайван байж чадахгүй яг хагас галзуу хүн болж хувирч билээ. Тэрнээс хойш гэр тамын амьдрал болж хувирсан.

Би архи ууж эхэллээ, тамхи татаж үзлээ, бас нөхрөө хэлэх хэлэхүй үгээр доромжилж хөөж эхэллээ. Хүүхдүүдээ тэр хүн муухай хүн гэж хэллээ. Гэвч би дотроо хайрлаж байсан ч ил гаргаж хэлэхгүй харин басамжилж доромжилж байж сэтгэл минь ханах юм шиг аашилж байсан. Тэр хүн яваад өгсөн, сар гаран болоод эргээд ирлээ. Одоо надад муухай аашлахаа болиод намайг уучлаач, би тэр хүнтэй харилцахаа больсон харин чи минь аашаа жаахан татаж тайван бай бас намайг эргээд хүндлээч гэж гуйж билээ. Би зөвшөөрсөн, гэвч үе үе харахаар дургүй хүрээд  заримдаа муухай ааш гаргаад авах юм. Гэтэл одоо болохоор би энэ гэрийн хүмүүс дотор хамгийн муухай хүн, муу ээж больж хувираад хүмүүс намайг ааш зангаа тат гээд зөвлөж хэлээд байна. Яг бүтэн нэг жил болж байна. Өөрөө өөртэйгөө тэмусээр байгаад одоо л тайвширлыг олоод нөхөртэйгээ муудах ч сонирхолгүй больчихлоо. Харин ч аажуу тайван юм хумаа эмх цэгтэй байлгаж, яриа хөөрөөгөө цэгнэж сурлаа.

Гэхдээ энэ хүний тусын тулд биш өөрөө нөхөртөө, амьдралд гомдсондоо галзуу хүн болж хувирахгүй, үр хүүхдээ өнчрүүлэхгүй элэг бүтэн тайван сайхан амьдралтай болгохын тулд биеэ барьж, ухаан санаагаа саруул байлгаж, эрүүл ухаанаар юманд хандах сэтгэл хөдлөлөөр хэзээ ч шийдвэр гаргаж болохгүй гэдгийг яс махнаасаа илүү мэдэж авсан. Надад эр нөхрөө эргүүлээд хуурах сонирхол алга, зөвхөн өөртөө гомдож харуусах юм даа. Энэ хугацаанд бас нөхөр минь миний итгэлийг алдаж намайг шулмас болгож орхисондоо одоо харамсаад ч барахгүй, хэн хэн нь зүрхэндээ шархтай амьтад нэг гэрт амьдарч байгаа ч юм шиг үгүй ч юм шиг байна даа. Цаг хугацаа бүгдийг эдгээдэг тул хүлээгээд. Та нар бодол санаа байвал хуваалцаарай.

35 Comments

  1. Аня says:

    za medq bi bol geryn ezegtei bolohgui huvi hun bna gej salj blaa. odoo bol ongorson amidraldaa ogt haramsdaggui. bi sanasandaa hurch ehelsen uchraas.

    gehdee ergeed ger bulyn amidrald tatagdaj bna. Nohortei bolohyg odoo l husej ehelj bna. Ooriinhooroo bj hanalaa kk.

  2. WINTER says:

    AMJILT HVSII

  3. Woman says:

    Bi nuhriiguu yasan geech. Ter hyyheniig erhlegchid ni urgudul uguud erhlegchiinh hajuud zad zagnaad ajlaas gargaj bj sanaa amarsan. Uchir ni nmg utasnii tsaanaas ih doromjilson yum. Hyyhed turyylseneesee hoish nuhriuguu hangaj chaddagyi, bi sn hangadag ntr gd l. Aimer zebyyn bgaz. Tgd nuhruusuu salsan. Gtl bodood bhad nadad j gsn buruu bga. Teglee j nuhurtuu bi hairtai. Hyygee unchryylehiig hyseegyi yum. Tgd l nuhruu uuchlaad butsaj nuulie gj helsende. Harin ter yees bi umnuh shigee aashtai bha bolison. Odoo bol amarhan uur maani garjihdag, nuhriiguu uuruu uuruu uduj sex hiideg boljihson, ye ye surprise baridag ntr gd l az jargaliig medereh gd l hicheegeed bna da. Daanj ene byhniignuhur maani yl ooshooj bga ni l nadad haramsaltai bna da. Tgd hyy bid hoyort nasan turshiin  hani,  etseg boloh hyn munyy gj syyliin yed ih bodoh bollo.

  4. дашура says:

    Надад ч бас хэцүү явдал тохиолдоод бна. Нөхөр ажлынхаа газрын хүүхэнтэй явалдчихаад  бас өөрийг өмөөрөөд хэрүүл хийсээр залхаж гүйцлээ. Эрчүүд бүгд адилхан санагдаад  итгэх хүн ч алга. Тэсэнэд тэвчээд бж болно л доо. Залуудаа бас 1 хүүхэнтэй сууна гээд 2 нялх хүүхэдтэй хачж явчихаад эргэж ирэхэд нь уучилж тэвчсэн. Яагаад заавал эмэгтэй хүн тэвчиж байх ёстой юм бэ. Тэгэхэд эргэж суусандаа одоо харамсдаг. Залуугаасаа явалдаад хормойн дон туссан зарадаггүй юм бна шүү хүүхнүүдээ. Эргэж гэр бүл үр хүүхдээ хорлоод бузартуулаад бгаагаа мэдэхгүй, өөрийгөө мундагтаа гэр бүлтэйгээ бгаа гэж боддог юм. Эмэгтэй хүн гэр бүл үр хүүхдээ гээд бүх юмыг тэвчдэг ч боломжоороо хариугаа авч байсан нь дээр.

  5. Za za says:

    Huuhnuuddee helehed  nohor chini morooroo baihad huuhnuud oorsdoo odoj ehluuldeg yum bilee namaig nohor ohin 2toigoo yavj baihad ulaan tsaim manai nohriig odoh tohioldol bsan.nohoroo oor huntei yavsaniig ni barisan tohioldol baihgui l dee gehdee huuhnuud iim baihad hetsuu shuudee. Herev manai nohor iim yum hiivel tamd at tavtai moril geed salahgui tamiin amidralaar amidruulna. Yagaad gevel huuhnuud bid nohortoo hamag saihan zaluu nas husel moroodloo ogson shuudee 

  6. Annon says:

    Tsag hugatsaa bugdiig emchlene dee. Nohor chini iim baidal gargasand chi ogt buruugui. Chamaig hichneen saihan huuhen bailaa ch erchuud iim aldaa gargadag l uls. Gol ni gargasan aldaandaa gemshsen bol boloo. Ooriigoo taivan bailga ahin ene asuudliig sohoj bodoh hereggui. 

  7. kod says:

    tsag hugatsaand edgedeg sharhch bna edgehgui sharhch bnada, 

  8. saran says:

    Byasalgald yav. Tegeed taivshirch bieee barij chaddag bolno

  9. enerelgui says:

    nadtai tustei um, gehde neg bish nileed huuhentei nasaar mini huursan bsniig neg udur medeed gun shokond orchood suuj bna da, galzuurah geed bna, tamiin amidralaar ta amidarch bn gevel ternees chin 5 dahin iluu tamiig uureed suuj bna da, uuruusu bi neg ch buruu oloogui e, uhlees hurtel shuurch avsan, uuruusu iluu hairlasan, buhniig tuunii tuluu zoriuldag bsan da, uhchihmeer bn, daanch urstei hun de bi,

  10. Хатан says:

    Цаг хугацаа бүхнийг эмчилнэ гэж бодож байвч хэцүү л асуудал байна. Хүүхэдтэй болохоор шийдэхэд хэцүү байгаа байхдаа. Нөхөртэйгөө илэн далангүй ярилцаад чинь буцаад хуучин байдалдаа ороход нөхрийн чинь үүрэг роль хамгийн чухал гэдгийг ойлгуулаад илүү зүйл шаардахгүй байхыг хүс. Өөрт чинь хугацаа хэрэгтэйг хэл. Нөхөр чинь өөрөө хичээж, өөрийнхөө хайрыг нотолж харуулах ёстой. Чамайг хуучин байдалдаа орохыг шууд шаардаад байвал чамд тэр нь стресс өгөх байх гэж бодож байна.

  11. Anonymous says:

    Надтай адилхан юм.

  12. bi bna says:

    Би ч бас яг ийм байдалд орчихоод яахаа мэдэхгүй л байна . Уйлж уурлаж дорой байж болохгүй гэж мэдэж байгаа ч өөрийн эрхгүй нулимс асгараад дотор харанхуйлаад л байх юм . Миний нөхөр надаас олон ах . Анх юу ч мэдэхгүй жаахан охин нөхөртэйгөө танилцаж хүү охин хоёртой болж 4 жил хамт амьдарсан . Үргэлж надад худлаа ярьж намайг хуурдаг байсан ч арай ч өөр хүүхэнтэй явалдана гэж санасангүй . . Амьдрал зогсчихсон юм шиг л байна. 
    Архи уулаа худлаа хэллээ гэж л уурлаж байсан . Гэхдээ хэзээ ч өөр хүүхэн эргүүлээд бүр унтаж хэвтээд өвчин чирээд ирнэ гэж бодоогүй . хАМГИЙН ГОЛ НЬ ТОХИОЛДЛООР ГАНЦ УДАА АЛДСАН БИШ НАДААС УЙДАЖ ЗАЛХАЖ НАДАД ХАЙРГҮЙ БОЛСОНД Л УЧИР БАЙГАА ЮМ . хЭРВЭЭ НАДАД ҮНЭН ГОЛООСОО ХАЙРТАЙ БАЙГААД СОГТУУДАА АЛДАА ГАРГАСАН БОЛ БИ УУЧЛААД ХАМТ АМЬДРАХ Л БАЙСАН . дААНЧ ТЭР ТИЙМ БИШ . чамаас болоод гэртээ ирэхээс дургуй хүрдэг гэж хэлсэн. Энэ чинь надад хайргүй гэсэн үг биз дээ.  ЭНЭ БҮХНИЙГ ХЭРХЭН ЯАЖ ДАВЖ ТУУЛАХАА МЭДЭХГҮЙ ЮМ . 

  13. tt says:

    zugeer l ooriigoo, ur huuhdee hairla daa busgui min, arhi, tamhi, uur horsloor ooriigoo horduulaad heregguie. amjilt 🙂

  14. Tuya says:

    Миний сэтгэлээсээ хандаж бичсэн захиаг минь уншаад санал бодлоо хуваалцсан та нартаа баярлалаа. Би залуу бүсгүй байхдаа их л сэтгэлийн тэнхээтэй, зоригтой бүсгүй байж билээ. Адал явдалд дуртай, хөдөө явахаараа өдөржин морь унаад , хотын бүсгүй байж яасан сайн морь унадаг юм бэ гэж хөдөөний хүмүүс магтдаг байж.  Тэгтэл 35 гараад ирэхээр  өөрийн ирэхгүй амьдралд хөлөө алдаж, тогтвор сууршил минь ганхаж өөрийгөө ч үл ойлгох үе заримдаа гарах юм. Бид сүүлийн 4 жил гэр бүлээрээ гадаад оронд амьдарч байгаа юм. Энд ирээд хүн амьтан танихгүй бас хүүхэд асрах хүн үнэтэй. Тийм учраас нөхөр маань ажил хийж, би гэр орноо, 2 үрээ асарч, гэр сургууль, орой хоол унд, цэвэрлэгээ гээд эмэгтэй хүний хийдэг бүх ажлыг амжуулаад сууж байна. Заримдаа гэртээ уйтгарлаж, аав ээжээ санах, найз хүүхнүүдээ бодох,  тэд нартайгаа нэг сайхан ярьж суух юмсан гэж бодогдох юм. Монголд байхдаа ажил төрөлтэй, нийгэмд эзэлсэн байр суурьтай цоглог хүүхэн байж билээ. Энд ирээд би гэрийн авгай болон хувирч харин нөхөрт маань гадаад оронд байх нь илүү таалагдаад бас гадаад хүүхэн өөрийг нь эргүүлээд байхаар улам сайхан байсан байх. Гэхдээ бид хоёр энд ирэхээсээ өмнө маш их бодож тунгааж, асуудлыг олон талаас харж байж шийдвэр гаргаж ирсэн учраас би ар гэрийнхээ ажлыг, үр хүүхэд харах үүргээ дуртай хүлээн авсан юм. Ингээд л хүний газар хань ижлээ наддаа сайн найз, сайн хань минь байна гэж бодож итгэж амьдарч ирсэн учир намайг хуурахад минь маш хүнд туссан юм. Энд энэ хүнээс өөр ярих  хүн, тайвширах явах ч газар олдохгүй шаналгаатай байгаа учраас өдий хүрсэн байна. Тиймээ, би энэ хүнийг уучилсан харин одоо өөрийгөө хэвийн байдалд оруулж дахиж юм болгоныг гэгээлэг сайхнаар харах гэж зүтгэж явна.  Архи тамхины хувьд түр зуурын юм би тэрхэн үедээ уурандаа ганцаардаад ярих хүн байхгүй дотор бачимдаад хийсэн зүйл. Аргаа барсан хэрэг биз.

  15. gal says:

    al geegu i shvv ailga gej baigaa yum uguu avaag ni tentsvvled uguh ni yasiin hojim hoino bodson ch haramsah zuilgui shdee alban eosoor salagui bol busdiin uvurt oroh gesenii hereggui shvvhiin umnu yadaj sanvaartanii turhtei baih heregtei bizdee kkkkkkkkk za amjilt yadaj gaiguihen turhtei zaluud heden tugrug shideed ter hvvhen rvv ni yavuulad heden haltar zurag daruulad nuhurtuu chinii hairt chamaig ingej huurch chi odoo yanadaa geel bolooshdee harin chi nasara booltoi bolloo bos suu bos suu gee l minii nuhur ingetlee durlaj baihad yasan muuhai hvvhen be gee l hoshin shogtohgui daraa ni saihan tootsogo nasaara hiishdee naad muutaigaa

  16. gal says:

    nuhur chini uur hvvhentei yavaldad salna gej helsen bolovch calaagui vrgeljleed 2 sar yavaldaj chi yag yu hiij bsiin ene hugatsaand yagaad deer ni nemj yavuulsiin deer ni yagaad butsaaj avsiin uuruur helbel ene bvh hugatsaand chi yag yu hiiv barnii order banknii devter amin zuulga ene bvgd l asuudal chi ene bvgdiig unuudur ni sonsson bol margaash ni naad 2 chini chamaas aisandaa umdunduu sheej baih eostoi baisiin mashintai bol mashinaara eldeed huuchihgui yasiin umdunduu sheetel ni tegeed vhtlee ineehgui yagaav iim archaagui baij bas banzaldnaa haha geed mongoliin zam yamar bileedee urduur hoiguur ni 3 ergehguidee tanai nuhurt aminaasa ilvv l hairtai baiv gej

  17. tuul says:

    bi orinho amidralig unshchihu da bi ch gesen buhimdaj uhehne yaj twshrah we ged l bnga setgrlin zowlontoi amidarch bna da orsdin bas zowoh ymsan danch tesehgui l de archagui ymnud

  18. biznet.gold@yahoo.com says:

    Haaya unen setgeleesee haritsaj baih, zarim uyed uulzaj boloh zuwhun neg emegteitei tanil bolmoor baina.. undur bierhuu dajgui zaluu bn.. deer haygaar add me.. bi 29tei.. minii uyiin busgui  baiwal sain bn.. erdoo 1 l busguitei taniltsaya

  19. сахилга сул says:

    vodko uuj tamhi tatah ni chamd bol iluu zan bna

  20. Oyun says:

    Yogad yav, setgel sanaagaa huvaaltsah setgel zuichid hand. Naiz bolon oir toirni humuustee handsani hereggui. Daraa ni bas yariani sedev bolohiin Gai shuu.

  21. Inga says:

    Salaj hergvi shvvv

  22. Ингэж бодож үзсэн үү says:

    Хүмүүс өөр хүнтэй сүжиг ургуулсан хүнийг л муулаад, доромжлоод байх юм. Гэхдээ үнэндээ нөхөр чинь өөр хүнтэй явалдахаас өмнө та өөрөө л бүхнийг эхлүүлсэн байж таараа. Яаж гэж үү? Халамж маламж үүнд хамаагүй. Өөрөө нөхрөө дотроо голж бусад эрчүүдтэй харьцуулж байсан уу? Эсвэл та өөрөө өөрийгөө эмэгтэй хүний хувьд үнэлдэггүй юу? Ийм тохиолдолд ямар ч хүн зөн совингоороо мэдрээд өөр хүнээс дутаад байгаа зүйлээ авахыг хүсдэг юм даа. Бодлоо өөрчил, нөхрөө уучил, өөрийгөө уучил, цаад хүүхэнд таларх. Тэгээд амьдрал чинь гайгүй болно

  23. saihnaa says:

    chi uuruu uuriiguu uud ni tat l daa nuhruu buruutgaad baih yum,ovoo bosgoogyi bol shaazgai yaaj suuh yum ter arhin tamhi muu zurshlaa hay,yamar ch aild iimerhyy ye gardag ter yeiig uhaalgaar tuulj chadval amidral saihan bno,byasalgald yav za yuu,nuhur chin hairtai l bna dag

  24. Sugarshuude says:

    Chi neeree unen goloosoo nohortoo itgej baisan ym baina l da… Tegeheer chi tegej ih uurlaj gomdoh ni argagui biz … Ternees hoish jil ungursun geh ym.. Ergeed niileed amidray gej shiidsen, bas hamt baigaa gee biz de… -Harin odoo ta 2 iim muuhai hondii baij bolohgui ee… Ungursun ym bol ungursun l ym baidag ! Huuchintaigaa bitgii zuurald… Hamtdaa hiih buteeh zuil yu baina? Bod… Huuhduudteigee, nohorteigoo haluun buleeree hamt baih tsag garga… Negen heviin amidral hev mayag-aa evdeh sonirholtoi zuil sed. Bur togtson ulamjlaltai bolson ch bolno shde! Amidarliin chin hamhgiin gerel gegeetei mochuud omno chini baigaa gedegt itgeh heregtei… Tiim bailgay geed hicheeh ym bol bolj l taaraa!!! Ok. Amjilt husey.

  25. ..... says:

    SAIHAN NZUUD BOLJ ZOVLON JARGALAA HUVAALTSAH 29-34 NASNII TSEVERCH,BOLOVSON,EMEGTEI HUNIIG HUNDELDEG,ERHELSEN AJILTAI GANTS BIE ZALUUCHUUD ADD HIIGEEREI, demon_add@yahoo.com

  26. sanal says:

    uuriiguu hairlah heregtei,bid chin neg l amidarna shuu dee,chinii zovlong uneheer oilgoj bn,gehdee ger orondoo haluun buleen uur amisgal burduuleh heregtei huuhduud chin ta 2-oos muu ulger duurial avch usnu shuu d,ta 2-iin amidraliig huuhduud chin davtaasai gej husehgui bgaa biz d,byasalgalaar hicheelle,ter ih uur buhimdlaa hayah heregtei.

  27. hi says:

    my nuhur ingesne bol bi ch gesne ijilhen bh bsn bha, deerees n nemeed uur huntei hurtel yawna biz, tegej bj sanaa min amarna bh. dotroo adilhan bolloo do hoyulaa gej bodoodl ….

  28. Юмсээ says:

    Хүн хамгийн хайртай хүндээ л хамгийн ихээр гомддог хойно уучилж мартах хэцүү. Хуучин шигээ итгэх хайрлах бүүр хэцүү. Гэхдээ одоо нэгэнт чи өөрөө хамт амьдрахаар шийдсэн бол өөрийгөө өөр сайхан зүйл сатааруулах гээд үз дээ. цэцэг тарьдаг ч юмуу. хатгамал хийдэг ч юм уу

  29. Anonymous says:

    surtei shd galzuuraad bh yu baidiin bdag l zuil erchuudiig tiim zuil hiisen gehed gaihaad bh zuilgui ee mart mart

  30. hongor says:

    bi bas tiim bsan. Gehdee emegtei hun uuriiguu hairlaj setgel sanaaga taivan bailgah l heregtei. Uuriiguu barij surna gedeg amjilt shu.

  31. hongor says:

    bi bas tiim bsan. Gehdee emegtei hun uuriiguu hairlaj setgel sanaaga taivan bailgah l heregtei. Uuriiguu barij surna gedeg amjilt shu.

  32. hongor says:

    bi bas tiim bsan. Gehdee emegtei hun uuriiguu hairlaj setgel sanaaga taivan bailgah l heregtei. Uuriiguu barij surna gedeg amjilt shu.

  33. hongor says:

    bi bas tiim bsan. Gehdee emegtei hun uuriiguu hairlaj setgel sanaaga taivan bailgah l heregtei. Uuriiguu barij surna gedeg amjilt shu.

  34. hongor says:

    bi bas tiim bsan. Gehdee emegtei hun uuriiguu hairlaj setgel sanaaga taivan bailgah l heregtei. Uuriiguu barij surna gedeg amjilt shu.

  35. hongor says:

    bi bas tiim bsan. Gehdee emegtei hun uuriiguu hairlaj setgel sanaaga taivan bailgah l heregtei. Uuriiguu barij surna gedeg amjilt shu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.