Яагаад эрэгтэй хүмүүс ийм хуурамч байдаг байна аа…

Сайн байцгаана уу, би энэ сайтад орж хүмүүсийн бичсэн болгоныг уншиж өөрөө өөртэй дүгнэлт хийж зарим зүйл дээр сургамж авч зарим зүйл дээр сэтгэл эмзэглэдэг, тэгээд өөрийнхөө жаахан амьдралыг та нартаа хуваалцмаар санагдлаа, яагаад гэвэл өөрийнхөө асуудлыг хүнтэй хуваалцаж дотроо онгойтол ярьчихмаар хүн алга, тэгээд л энд бичихээр шийдлээ.

Би одоо 32 настай, нэг хөөрхөн хүүтэй, тэр маань 7настай. Ээждээ хань болоод хөөрхөн л байдаг юм. Нөхрөөсөө салаад 5 жил болох гэж байна, дахиж нийлий гэсэн бодолгүйгээр өдий хүрлээ, энэ 5н жилд хэд хэдэн хүнтэй учирч явлаа, гэхдээ миний санаанд нийцсэн хүн байсангүй. Саяхан харин нэг залуутай танилцсан юм, эхэндээ нээх тоосонгүй зүгээр л энгийн харьцаатай байсан юм, тэгээд тэр над руу ярьж бид 2 уулздаг болов. Би ч яахав жаахан муу санаа суучихсан нэг л зайгаа бариад л яваад байсан, тэгсэн тэр залууд би өөрийн эрхгүй татагдааад байна.

Юу ч хийсэн бодогдоод утсаар яримаар санагдаад нэг л бишээ, урьд нь уулздаг байсан залуучуудаас шал өөр байсан, тэр залуу их соёлтой боловсон бас их халамжтай тэр зүйлүүд нь намайг татсан байх, гэхдээ тэр залуу маань надаас их юм нэхнээ, тэр болгоныг нь би биелүүлэхгүй ээ, яасан гэж хүний үгээр байнга явж байхав дээ. Гэхдээ боломжтой юмаа бол өгдөг, гэтэл миний юм тэрнийх байх ёстой гэж боддог бололтой, тэр залуу маань эхнэрээсээ салсан, би тэр залууг үнэхээр сайн залуу сайхан сэтгэлтэй зовлон мэддэг хүнийг сайн ойлгодог тийм л залуугаар төсөөлж байлаа.

Гэтэл саяхан бид 2 жаахан зүйл дээр муудалзсан юм, тэгээд хэд хоног уулзаж утсаар ч яриагүй би ч яахав хүнийг залхаагаад яахав гэж бодоод нэг их залгасангүй, тэгсэн тэр ч залгадагүй ээ, би ч тэвчээр алдаад чи яагаад байгаа юм, 2-лаа ойлголций гэсэн би чам руу дараа ярий гэж байна, тэгэхээр нь за л гэлээ, тэгээд 4 хонолоо, бас л байдаггүй, надаа үнэхээр там шиг 4 хоног өнгөрлөө. Яг яагаад байгаа юм бол тэр жаахан зүйл дээр ингээд байгаа юм байх даа л гэж бодсон. Тэгээд дахиад залгалаа түүн руу, тэгсэн ажилтай завгүй байна гэлээ, тэгэхээр нь би л буруу хэрэг хийсэн юм байна би эхлээд уучлал гуйя гээд ажил дээр нь яваад очсон, тэгсэн нэг ажлын хүн нь байхгүй ээ аль өдөр ажлаасаа тарсан ш дэ гэж байна. Өөрийн хэрэггүй хачин болсон, яагаад надад худлаа хэлж байгаа юм болоо гээд л, тэгээд гэрт нь очий гэж бодоод гэрт нь очсон.

Очих замдаа зөндөө л юм бодлоо, янз янзийн юм толгойд эргэлдлээ, тэгээд хаалгыг нь тогшсон чинь нэг эмэгтэй хаалгыг нь онгойлгож байнаа, тэгэхээр нь гэрт нь шууд л орсон, тэгсэн нөгөө залуу чинь гэртээ байнаа турсийнхтэйгээ шалдан зогсож байна. Тэгээд юу ч болоогүй юм шиг чи юу хийж яваа юм гэж байгаа юм даа. Үнэхээр хэлэх үг олдоогүй, чи яах гэж худлаа ярьж байгаа юм бэ, чи үнэнээ л хэлсэн бол би ингэж явахгүй ш дээ л гэж хэлээд гэрээс нь гарсан.

Тэрнээс хойш энэ явдал толгойноос ер гарч өгөхгүй байна, би одоо яавал дээр вэ, үнэн юм нь би тэр залуутай дахиж уулзаж учирахгүй гэдэг нь үнэн, гэхдээ би энэ 5 жилд анх удаагаа хүнд итгэж хүнд сайн болсон, яагаад эрэгтэй хүмүүс ийм хуурамч байдаг байна, яах гэж энэ залуу миний замд гарч ирж миний сэтгэлийг ингэж шархлуулж байгаа юм бэ???

39 Comments

  1. bold says:

    yamar uujuu setgeltei hvvhen be bi lav tegej utsaar yarahgvi baisan bi bol er hvn gehdee er hvn biee vnleed mong olon gedeg archaagvi eriin shinj ajil hiigeed mong olj bolondoo emeeree tejeelgeed hevtej baigaa eriig yamar er hvn gediim joohon band bain

  2. Юмсээ says:

    Ямар хэцүү ч юм бэ дээ. Чи ажил гэрт нь шууд очдог зөв үү буруу юу бүү мэд. Хорвоо дандаа муу хүмүүсээр дүүрэн биш гэдэгт итгээрэй. Чамайг хүүг чинь хайрлах хүн хаа нэгтээ байгаа. Гэхдээ хүнээр хайрлуулахын тулд эхлээд хүнийг хайрлах л хэрэгтэй болох байх даа.

  3. shan sex xiix bvsgvi holbogdon uu 89076550 89076550 89076550 89076550

  4. Puujee says:

    Er em huusneesee boldog yum bisheee chi lesbi baisan bol er geh uu em gehuu tegeed l huniig muulah uu Hen yamar huniig songosnooroo boldog baihgui yu. Bi Erertey l dee tegsen mortloo zugeer l unench hairiig husej moroodood nam taviulsan hun baina. Gants ta nar l huseed, hairlaad, zovood, uheed baidag yum uu. Tegej yarih yum bol eregteichuud iluu olon amia horlodog yum shuu. Zorigtoy

  5. .. says:

    Erchuud huuramch shdee.Ene horwood  hun etseg eh 2 tool itge .Oor hend ch buu itge ur huuhed hurtei huuramch . Nohriinhoo huuraltand baga shanalay gewel sal , eswel adilhan huur.

  6. zochin says:

    chamd hichneen hetsuu bgaa ch gesen chi tegj araas ni yrij ajil ger ntr t ochix heregguii bsiim aa. ta 2 neeh udaachgui , suuj barih deeree tulaagui l yum bna shtee, yasan ch hurdan umchirhuj araas ni guideg yum. odoo chinii hiih zuil bol zugeer l setgelee bariad , tuunig zund ni orhi hay!!!!

  7. Anonymous says:

    usegni tsugluulga chi goe helle teher enenii esreg antivirusaa emegtechud zohioj sar bur shineer oortoo sanuuulj bh heregtee.

  8. dhvcfhjn says:

    Za bolitsgoo l doo erchuudee muulaad baigalias ingej zayasan yumnuudiig ygaad ch nemerguiee  burhan l ur tuluu olong uldeeg gej iim zawhai bolgoj hiisen biz

  9. yagad gevel says:

    Yagaad gevel emegtei humuus gene itgemtgii uchiraas :), bolson boloogui ymand hurdan itgeh hereggui ym shig. Erchuud ugasa amniihaa zorgoor saihan burdag ulsdaa 🙂

  10. zochin says:

    teher emegtechuud min iim boltson orchind niiiigemd oordsiigoool hairlaj hamgaal hunee ali boloh zov songohiig hichee.oortoo hairtai bai.odoo naad zaluudaa gomdllod bailgui mart.chi gantsara aldsan ym bish amidrald chamaas iluu zovj bga humuus zondo bn.ooriigo bitii hohirogchiin nudeer harj oooriigo orovd.

  11. zochin says:

    neere erchuud emegteegese iluu bie uneldeg bolson bnle joohon gaigui orlogotoi emegte sanagdval shuud sanal tavidag bolson  bnle.uneheer orovdmoor mini huvid sulin 2jils 4-5n zaluuu uulzaj uchrah sanal taviad zarimni tuslaltsa avhiig huseed erguled nadtai sexdeh sanal tavisan shudee kk.uuulzah uchah gedegni zugeer sanhugin tuslaltsaa avah talar sanal tavisan gesn ug haramsmaarni dandaa saihan 23-28n nsnii di zaluuchuud  amarhan mongo oloh tolgoigoo gashilgahgui amidrah mngliiin amidral hun bga bolood erchuud hurtel yahaasch butshaa bolison geju getel saihan hodolmorlood huchere amidrach bbga zaluuchuud zondoo.ene zaluuchuud oorsdoo zalhuudaal ingej setgej bn.tegd yaj taniltsdag geher yaj iiged id hayag olood orood irsen tegd shuud yria odno tegd shuudl zurga ilgeene tegd taalagdaj bnuu geel tegd sanala taivj eheldeg ymbilee uneheer orovdmor nogoo hesegni ehnere bhguid jooohon zugaaga gargah huseltee tegd hoorhon hoorhon yma yrial hoshgoruulj ehelnedee.yagl bugd ijil barag ug usegniil zoruute yrina yriulaad bhaar ih horhon.tegdl egcni naad yriagchin tuuherni medni geher ichdiimu tegdl garnada.tegd za duu humuus iim bdiin bna ged ueiin zarim 1zaluustai hariltslaa tegsen chin hed uulzad yrij bsana hogshoon mongo bnuu gediimda tegd end tend hured ir gene zavgui geher teguul mongo bnuu kk yu gej hariuhaach meddegushd iim humuust.tegd joohon ah humuus ymar bdiin ged haritsaj uzlee ah humuus chin bas soninym bilechi yagd huntee suuhgui bgan nohor hudaldaj avah ged bgamu genuu esvel bas hoorhon teruuhendee 2dogchoo bolgood torgoooogood bh sanatai ingeed bodhoor mngl zarim zaluchuud uneher orovdmoor hoorhiloltoee setgehuid orchood bn.er hun gedeg emegte huniig gaihshiruulj baharhuulj baihaar huchtee chadavltai bval saihan mongoor bish mongoguich bsan er shinjeel auulsan bhadl saihan busad buh ym bol oldono biii bolno.hun chanartai zaluug haisaarl mini erel hediid duusah ymboldoo ih ym bichsend uichlaarai

  12. Туршлага says:

    Наадах чинь чамайг ашигласан байнаа. Одооны эрчүүдийн ихэнхи нь зүгээр л цэвэрхэн биеэ үнэлэгч болсон хөөрхий. Зарим үе мултарсан ах нар хүртэл шүү. Би ганц бие чамтай чацуу, мэдлэг, ажил мэргэжил гээд хүний дор ороод хүнээс гуйгаад байх юм байхгүй бүсгүй.Саяхан би өөрөөсөө 10 ах 3 хүүхэдтэй эхнэрээсээ салсан хүнтэй 6 сар үерхэж үзлээ. Эхэндээ байнгын анхаарал халамж гээд бүхий л зүйлийг надад өгч байлаа. Олон жил ганцаараа явсан болохоор түүнд амархан дасчихсоон. Нөгөө хүн маань сууя хамт амьдрая гээд ээжтэйгээ хүртэл танилцууллаа. Би ч нас ч явж байна, дээр нь өдрөөс өдөрт татагдаад хайртай боллоо /өдий насан дээрээ толгой их эргэсэн шүү хэхэ/. Харин бурханы авралаар манай гэрийнхэн огт зөвшөөрөхгүй, харахыг ч хүсээгүй. Энэ тухай түүнд хэлээгүй… Ганц олдох амьдрал юм чинь гэрийнхэнийгээ зөвшөөрүүлнэ гэж би бүр шийдчихсэн байсан. Гэтэл нөгөө хүн маань бүх зүйл ок болсон, энэ хаашаа холдох вэ гэж ойлгосон уу надаасаа мөнгө төгрөг асуугаад, ажил төрлөө амжуулуулаад л байсан мөртлөө нөгөө сайхан хайр халамж нь багасаад ингэж л байх ёстой гэсэн байдлаар хандаад сүүлдээ надтай хэрэгтэй үедээ уулздаг болсон…. Тэгээл би конец фильма болгосон до хөөрхийг… Хааяа бодогддог л юм гэхдээ хаясан шиг хаячихаа найзаа. Миний дараагийн галт тэрэг ирчихсэн гадаа хүлээгээд л байж байна. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

  13. irgen says:

    suugaagui baij ter hun chamd unench bh uureg huleeh estoi yum uu. gants oirtuulsaniigaa yu gej bodood bgaan gedeg shig hen bolood hunii ajil, ger oronluu ochood bgaan. emegteichuud uursnuu ih sonin buduuleg humuus sh de. minii ehner bish baij hunii utas computer duraaraa uzne harmai uhna ajiltai bhad zalgana avahgui bolohoor msg bichne. minii ehner bsan bol yahuu duraaraa taallaaraa bolog gehsen.

  14. irgen says:

    YAGAAD VE GEVEL EREGTEI BOLOHOOROO L TER.

  15. dssd says:

    Bi ch er hvn. Er hvn ilvv dutuu hardag ni ch vnen. Geni-d ni baidiin shd ee. Sarmagchingaas udamshiltai. Gehdee chinii ene tohioldol bol ilvv dutuu hardag zantai ogthon ch holboogui. Naad shaar chin zugeer l chamaig ashiglah gej dotnosson baina. Ashiglah gej!! Oilgoj baina uu? Odoo songoltoo hii dee.

  16. dok says:

    naad TAM chin gantshan emegtegtei hund taardag gej bodoo yu erchuudiin amidraliig tam bolgodog zunduu huuhnuud baidag l yum

  17. оогий says:

    za bitgii olon yum hutsaad bai haashaa yum esvel ter dundad zuundaa ochij amidraach balai yumuu haashaa yum iim bolohoor chin chamtai hen uerheh yum er ni

  18. Эрэгтэй хүн says:

    Бид чинь их сонин хүмүүс юу ч гэхэв. Эрэгтэй хүн ганц бие байхдаа хүмүүстэй уулзаж эхлэж байхдаа одоо энэ хангалттай гэж байдаггүй. Тандсан янзтай нилээн хэдэн хүүхэнтэй зэрэг л харьцаатай байдаг. Тэд нэг нэг өөрийн гэсэн давуу талтай. Нэг нь дуудсан үед гараад ирдэг бэлэн хүүхэн, нэг нь хэтэрхий санаа сууцан ч юм шиг хэрнээ журамтай бүсгүй, нэг нь маш гоё биетэй секс билэг тэмдэг гэмээр, нэг нь үнэн тасарцан царайтай даан ч яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй цааш ч гэхгүй нааш ч гэхгүй гэх мэт…

    Ингэж яваад тухайн залуу алинтай нь учирч магадгүй. Тэр үед нөгөө хэдийгээ бүгдийг нь хаядаг бүр битий дахин гарч ирж гай болоосой гэж боддог. Ингээд сайхан амьдраад л өглөө гэрээсээ арай хийж гараа л орой ажил тарахтай уралдаж хариад л сайхан цаг хугацаа байна аа. Энэ хугацаа хосуудын хувьд харилцан адилгүй. Амьдрал дардан биш нэг өдөр өнөөх хүүхнээс цочмоор ааш гарна, хардана, үглэнэ, өөрөө арчаагүй царайлж эхлэнэ. Нөгөө анх байсан дандаа сайхан ааштай хүүхэн нэг л өдөр толгой дээр гарна. Энэ үед л эр хүн өөрийн эрхгүй эрх чөлөөг хүсэж тэрнийг нь сонгочихгүй яаваа гэдэг бодол орж ирнэ ингээд хулгайгаар хуучин харилцаагаа, эсхүл аятайхан хүүхнүүдтэй тал засаж эхэлнэ. Ингээд хүүхнүүд өөрт нь таалагдаж, нөгөөдүүл нь цааш гэхгүй байх тусам гэрт байгаа өнөөх эмэгтэйгээс хөндийрч эхэлнэ. Ингээд эцэст нь энэ бүхэн нэг өдөр ил болж салалт.

    Харин эрчүүдэд нэг давуу тал байдаг болов уу. Яаж байсан ч сонголтондоо үнэн ч байх гэж өөрийнхөө тэвчээрийн эцэс хүртэл явна. Эр хүнд чинь амлалт нь маш эрхэм санагддаг. Хуурч байхдаа ч гэсэн амласан шүү дээ гэж бодно. Хүүхнүүд шиг өчүүхэн юманд сэтгэл хувирахгүй. Эхнэрээ хуураад явж байхдаа хүртэл маш их харамсаж хурдан хариад эхнэрээсээ сексийн таашаал биш зүгээр л халуун энгэрт нь хөхөнд нь хацраа наагаад хэвтмээр санагддаг.

    Эцэст нь эмэгтэй хүн нэг хүнд сайн болвол урьдныхыгаа тас мартдаг гэсэн харин эрэгтэй хүн хэзээ ч мартдгүй.

  19. .. says:

    Ene hugachaand ed materialiin zyileer terend tusalsanuu? mungu chaas ugsunuu? hool undand daasanuu? tiim bol, anhnaasaa chamaig ashiglah gesen l zaluu bn, haramsaltai n mongold ihenh eregteichyyd iim bolchihson shdee. Yu yugyi hamagaa barij bitgii gyi ohiduudaa

  20. asdfgh says:

    chi untlaa geed enher ni bish shvvdee ehner ger bvl gerlelt minii hani gej bodtol hugatsaa hvleelt tevcheer shalguuruud bainadaa neg gert orloo ch neg bie boltloo l udna yaraad bnadaa yaraad bna

  21. ihbayr says:

    medehgui l yum hun bolgon adilgyi huleg bolgon joroogui gedeg bizde zugeer l mart ter n deer zugeer l chatal my hayg ihee_pujee……….. setgel huwaalthay ok

  22. Ariuk. says:

    Би энэ сайтад байнга л ордог Архинаас л хол байгаарай гуйж байна нийтлэлийг бичсэн залуу байна. Эмэгтэйчүүд та нарт хэлхэд ямархуу зауу бол гэж эргэлзэж элдэв юм бодсоныхоо дараа жил, орд, гээл хүн талаас нь судлаач надад тохирох хүн үү гээд. Эрэгтэй хүн өөрийнх нь сонирхолыг татаж буй эмэгтэй болгон дээрээ очихдоо масктай байдаг. Хүслээ хангатлаа чамайг уран цэцэн үг, хайр халамж, мөнгө бүгдийг нь зарахдаа юу ч бодохгүй харин унтасныхаа дараа… энэ хүүхэн ч дээ онцгүй муухай, эсвэл гоё сайхан гэсэн 2 талтай зүйл бодож хэвтдэг. Хэтэрхий муу санаатай эмэгтэй хүнд дуртай нэгэн байхгүй л байх даа. Дараагийн алхамд чинь амжилт хүсье

  23. KLKK says:

    SHAL TENEG … INGEJ DOROMJLUULCHIHAD, YU HUSEJ INGEJ ZAHIA BICHSEN YM… 32 TAI BAIJ INGEJ TARHI TOLGOI CHIN ERGEH GEJDEE, IIM SONIN BOLHOR CHN NUHUR CHIN SALAA BIZ DE…ODO HUHDEE HAR USGU, AJLAA HII

  24. Er hun says:

    эхнэртэй л хүн байнашдээээээ. хүүхнүүд та нар унтаж хэвтхээсээ өмнө эхнэртэй юу гэдгийг шалгах сөхөө ч гүйл байдаг байхдаа хөөрхийс

  25. zochin says:

    ter huniig bi uichilsan gevch hun ymar bsan yag tuugeerel bdiin bna gedgiiig yasandaa tultal oilgoloo chi hezeech yugch oilgohgui ymbn.tiim bolhoor onoodoriin ene tsag mochoos ehleed chamaig setgelde bulshilhaar shiidle chi gedeg hun ene horvoood uhsen bhgui gej ene tsag mochoos bodoh bolno.ugni ohiduudiinhaa toloo nadaa amsuulsan uzuulsen buhnig chi uichlisiin harin odoo bol ugui.ene odrooos chi mini huvid ali hediin uhsen.ugni ohiduudiinha tolooo chamd uuujuu setgleere handahiig hussen.harin ene bugd ymar hereggui gedgiig oilgoloo mash iheer.hen 1nd yrih gheer amnaas garahgui oilgoh hun ter bur bhgui bolhoor end bichsend uichlaarai ta buhen

  26. bi eregtei.nas togtson.tsaaval er hun hudlaa yarihgui shuu.bi 1 busguid unen durlaad sanaagui bodoogui itgeegui yumii n helsneer n hiideg bsan.harin busgui maan nad hudlaa yariaad zaaguuraa busdad nadiig muulaad ene tegeed ene hun ingeed utsaar yariaad oroldood ene ter geed yariaad l.bi medsen z medeegui sonssonch sonsoogui dur garaad l yavaad bsan.suuldee bur neg nergui iveen dedgeed l anai zaaguuraa olond namaigaa muulaad l yavaad bh maygtai bolood.minii tuuniig gesen setgeliig oilgohgui harin holgood bn mangartuulaad bn gej bodood eheldeg bgaa.bi tuuniig hairlaad l buuz uguud l.suuldee bi uuruu shiidver gargaad suraggui holboogui alga bolson .shuud buh holboogoo taslaad.tehgui bol bi tuund buuz uguud bh bololtoi yum bilee haranguudaa…sain sansnii tuluu tuund muuluulah sonirhol yostoi bgaagui.nad 2-3 humuus helsen.taniig ter tegeed yariaad bn geed .medeej nad saihan bgaagui.ter nadaas eldeb tailbar abaagui bolohoor nadiig gaihaz haraaz muu sanats bgaa bhaa.bi tuuniig tuund hamaatai buhniig gazar tavihgui avaad yabna gez boddog bsan.airlaad bbal oilgoh bh nadiig geh bh geed l yavaad bsan.daanz hair daahgui yum bilee.bi hun amitand yarisan d n bish.nad neg yum yariaad zaanaa bas bur uur yum yariaad bgaad n …bi bas saihan amidramaar bn.nad emegtei naizuud olon bdag.ulaan zagaan nadiig bur guidag.daanz bi hairtai hundee zug amidramaar bn.setgelgui hundee amidrah hezuu.tuundee bi odoo z hairtai.daan z ter maan nadiig oilgoogui.bi hund tegz sain bolz uzeegui.

  27. men says:

    chi huuramchtai ni l taarchihgui yu

  28. busgui says:

    Zugeer l orhioo neg ch buu zalga, msg bitgii bich zugeer haya ergeed uchirlaad irvel chiniih ugui bol hezee ch chiniih bgaagu gesen ug shde. er n tegeed erchuudiin araas charguutsaldsanaaraa emegteichuud bidnii tom aldaa shu ooroo ooriigoo hairlaj ondoroor unel erchuud iim l busguitei hamt bhiig husne! tegeed yu geheer  chamtai hamt bhiig husku bga huniig chi bas huseed yahav! hetsuu uedee ene ugiig ooroo oortoo heleerei joohon ch gesen deerdej magad 

  29. mmm says:

    bi odoo neg medsen 30 hurch yawna, huuhed tyushij tulah hani n ch alga, ene erchuuded itgeed amidralaa zoriulah uneheer hetsuu tsag boljee, yaaj hani ijil ur huuhedtei boldog yum bgaan estoi oilgohgui yumaa yaah estoigoo. bayaraa, hi nariin helsen yag unen, bid tednii toloo shanalj bhad ted shal oor yum bodtson ineej yawdag, yaagad iim gutrangi bolsnoo ch oilgohgui yum daa

  30. uka says:

    Ёоо би одоо өөрийгөө уншив уу. Яав. Хоёулаа адилхан байгам байна даа. Тэр хүн бас нэг их амлаад байна. Асуухаар асга гэдэг дээ. Амласанаа хийсэн нь ховор. Бэлэн амтай. Бас би дандаа эхэлж залгаж мсж бичмээргүй байна. Өнөөдрөөс яг одоо тоохгүй орхилоо. Эртхэн янз бүрийн юм болоогүй дээрээ. Эрэгтэй хүмүүс яахлээрээ хүн сэтгэлээхээ хандаад байхад ойлгодоггүй юм бэ. Эмэгтэй хүнд жаахан сэтгэл, халамж байхад л болно ш дээ

  31. Anonymous says:

    2uulaa tanilcaya nadad heleed baix zuil alga bi zgr l amirdarmaar bn otgon117@yahoo.com xun amitand exnertei ntr gj marzagnasaaar zalxaj bn… naiz yag l udiin nar shig shaarigdax geed nas min yavj bn, chamd baigaa shig l baina

  32. kkkkkkkkk says:
  33. сахилга сул says:

    chamd jinheneesee moligo umhuulsen bna

  34. sara says:

    Tewch serge tsoglog bai oortoo anhaaral tawi zawgui ajilla chi chadna er suwtei erguunuudiig uzrn ydaj ba

  35. Hi says:

    Bayaraagiin heldeg unen. Eregtei humuus ugaasaa l iim baidag. Chamaig yanz buriin yum bodood shanalj baih hoiguur naad zaluu chini chinii tuhai bol yu ch bodoogui geed bodood uz dee. Ugaasaa gants biye zaluud uulzdag huuhen hog negeeree baigaa. Chi harin jiremsen ene ter boloogui tsag hugatsaa aldaagui deeree erthen deeree naad hunee tanij avsandaa bayarlah heregtei. Iimhen yumand shanalah sharhlah hereggui.

  36. Anonymous says:

    ymr baliar amitan be erchuud ugasa iim zawhai shde bi bas iim ym tuulj l yvlaa yur ni 90 hvi i banzal huuhend durt hunee tanih hetsuu uye ymdaa gantsaara yvj bval boloh bhoo odo mart za hetsuu bsan c tevch tgd l boloo

  37. Yuri says:

    Яасан ч хэцүү юм бэ би 21 тэй энэ сайт руу орохоор дандаа л нэг сайн залууг муухай эмэгтэй хуурч зовоосон , эсвэл сайн сайхан эмэгтэйг хөгийн новшнууд зовоогоод байх юм даа яаанаа  ирээдүйд одоо миний хайртай бүсгүй намайг битий хуурайсаа даа бас бие биенээ олохгүй байгаа хүмүүс ямар ч их юм бдээ, бүх эрэгтэйчүүд тийм биш гээл зөндөө л хүн хэлэх байх угаасаа л тийм биш юм чинь 

  38. Anonymous says:

    Puuh untsan bol chi duraaraa yaj ch baisan bolno gej bodoj bgaamuu.ajil deer n gert n uhsenee hiij ochij bgaa yum be.untsan bolgon hairlana gej boddog yum bizdee.dahiad jiremsleed uuriinhuur chin bol  nuhurtei bolohod oirhon bna shuu.gehdee humuus chin durlahgyugeer unseltsii gd bgaa ym bishuu

  39. bayaraa says:

    Би эрэгтэй л дээ гэхдээ эрчүүд бид нар чинь их муухай зантай ш тээ.Байгаа юмандаа сэтгэл хандаггүй байнга илүү дутуу харж явдаг.Магадгүй сэтгэлтэй болсон гэхээсээ илүү эрт наад хүнээ таньсан чинь чиний давуу тал байх.Амьдрал баялаг салж л байдаг нийлж л байдаг. Хамгийн гол нь нэг насны ханиа зөв таньж сонгох хэрэгтэй.Эцэст нь хэлэхэд тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна тэгээд бас шалга гэж үг байдаг шүү амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.