БИ БИШ БИД

Юуны өмнө энэ сайтаар аялан амьдралынхаа алтан цагнаас хороож буй та бүхэнд ирээдүйн амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Магадгүй бид бүхний энэ сайтад орж зарцуулсан хугацааг хэн нэгэн үхэлтэй тэмцэн буй хүнд бэлэглэж болдогсон бол нилээн олон хүнийг ганц ч гэсэн хоног урт амьдруулах хугацаа даанч тэгэх боломжгүй нь харамсалтай. Би зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг хуваалцах гэсэн юм. Энэ сайтаар багагүй хугацаанд зочилж мэдээ, мэдээлэл авч, чадах чинээгээрээ өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаж ирлээ. Энэ бүхнээс ажиглаад байхад манай монголчуудын БИ БИ л гэсэн сэтгэлгээ ерөөсөө л салахгүй юм.

Мэдээж хэн ч гэсэн БИ л гэх байх л даа би ч гэсэн өөрөө БИ л гэдэг гэхдээ бид бүхэн одоо бид гэх сэтгэлгээ рүү шилжье л дээ буруу бүхнийг хүн рүү чигдэг алдааг өөрөөсөө биш бусдаас хайхыг урьтал болгодог энэ сэтгэлгээнээсээ бага багаар салах юмсан болдогсон бол…

Би сайхан залуу, би сайхан бүсгүй, Би баян, Би ядуу, Тэр архичин, Тэр янхан, Би боловсролтой тэр боловсролгүй гэх мэтээр дандаа л өөрийгөө магтаж өрөөлийг муулах юм.Хэн ч гэсэн мэдээж өөрийгөө л өмөөрнө би өөрийгөө өмөөрөхгүй бол хэн намайг өмөөрөх юм бэ гэдэг үг ч байдаг. Би өөрөө тийм ариун сайхан хүн биш ээ амьдрал баялаг учир миний амьдалд өөрөөс болон өрөөлөөс шалтгаалсан зөндөө олон л алдаа дутагдал байсан, байгаа. Тэрийгээ би болдогийг нь засч болохгүйгээс уучлалт гуйгаад явахыг хичээж байна. Хамгийн гол нь хүн бүр өөрийнхөө гаргаж буй алдааг засаад л явчихвал Ертөнцийн тэр бүх зовлон бид нараас хол явах байх гэдэгт итгэж байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг үг шиг.

Бид нар өөрсдөө л эхлүүлээгүй бол тэр болохгүй байгаа зүйл бид нараас холуур өнгөрөх байсан байх, би нэг их том зүйл ярихыг хүссэнгүй хүн болгон л дор бүрнээ хичээе ядаж л авч яваа хогоо кармалж яваад хогийн саванд хийхээс /хогийн сав чинь хаана хангалттай байгаа юм бэ гэх байх гэхдээ тэр хог чинь чиний л тарьж байгаа зүйл шүү ойлгоорой/ авахуулаад шалихгүй мэт зүйлээс өөрийгөө өөрчилье…

Харахад нэг л их гоё жийп унаж, брэнд хувцас өмссөн залуучууд энэ ямар гоё залуус вэ гэж бодохын завдалгүй тэр авч явсан хогоо газар шидчихдэг, тамхины ишээ машиныхаа цонхоороо шидчихдэг гэх мэтийн бусдад үнэлэгдэж, хүндэтгэгдэж байсан тэр сайхан сэтгэгдэлийг хоромхон зуур үгүй болгодог. Гэхдээ би энүүгээрээ бусдад таалагдах албатай гэж хэлээгүй шүү. Эцэст нь хэлэхэд хэрвээ бид маргааш үхэхээ мэдээд туулж өнгөрүүлсэн энэ амьдрал эргэн нэг санахад би тэр зүйл дээрээ алдаж дээ тэгэх байсан бол сайхан амьдрах байсандаа гэх мэтийн харамсах зүйлгүйгээр энэ амьдалыг туулцгаахыг хүсье.

Өнөөдрөөс эхлээд өөрийгөө өөрчилье Хүчирхэг чингисийн удмын Монголчуудаа…

Та бүхнийг хүндэтгэсэн Ж.Баяраа

10 Comments

  1. Anand_amjilt@ says:

    Чи их сайхан сэтгэлтэй бүсгүй юм шигээ… Гэхдээ илэрхийлэх гэж буй санаагаа зөв илэрхийлж чаддаггүй… Бас нуршуу… Утгагүй жишээ авдаг нтр чинь бол надад үнэндээл таалагдсангүй… Би энэ бол тунхаглал… Би энэ бол хязгаар… Өөрийгөө хайрла, өөрийгөө хүндэл, өөртөө итгэ, өөрөө суралц, өөртөө хүсдэг сайн сайхан бүхнийг бусаддаа бас хүс, илэрхийл, хийж үлгэрлэж үзүүл… Би-ээс бид үүсдэг. Би байхгүй бол бид ч бас байхгүй… Бусдын төлөө өөрийгөө бүү золионд гарга, Өөрийнхөө төлөө бусдыг ч бүү золионд гарга. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлд хариуцлага ав. Өөрөөсөө шалтгаалахгүй зүйл бүрт бүү хариуцлага үүр. Хүн бүр өөр өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаж хүн бүр дор бүрнээ хичээх аваас бид бүгд эрх тэгш сайхан амьдарч чадна. Ажил амьдралдаа сэтгэлээ, зүтгэлээ өг тэгээд аяандаа бүх зүйл бүтэх болно.

  2. chimgee says:

    zuv zaluus mongold maani zunduu bgaa burte chono ch bas saihan heljee mongol saihan boloh uy irnee tegehdee yamar ch niigemd yamar ch tsag uyed sain muuhai zan chanar hosolson bdag bolohoor hun bur dor burnee hicheej yavah heregtei bolov uu amjilt husie zaluusaa

  3. Anonymous says:

    zovoo zov hen 1ni helj ingej bichej baij oilgoh 1ni sanaa avagdee.gadni soeliig gaihaj bisherhiin orond teriigee oorsdoo bii bolgiildoo ted ch gesn hicheej baijil iim daind hursen getn tengerees saihan buhen bii bolohgui.mini eh orondoo oortoo hiij chadah hamgiin tom tus bol ohiduudaa saihan humuujilte bolovsroltoich  ereeduin 1 saihan emegteeg osgoj humuujuuleh.eredhuin huuhed zaluuuchuud bidnees iluu saihan bolovroltoi soeltoi humuus garah bhaa

  4. Anonymous says:

    Bi bi geh n zov. manai mglchuud huuhdiig heterhii darj duugai ve tomn humuusiin hajuud tegdeggui ingedeggui gej osgodog buruu. utgagui ch gesen yariag n sonsch bi gesen humuujiltei osgoh n zov!

  5. Anonymous says:

    zuv zuv.sanatsan bhad uildel bolno.bid ungursun gehed, ur huuhdee ch bolov zuv hunuujiltei bolhiin tuluu temtsie mglchuudaa,zuv unen asuudal suhsun bn!!!!!!

  6. Anonymous says:

    би бүр сүүлдээ юу ч ойлгохоо байлаа. бас нэг бухимдсан хүн.

  7. ff says:

    zuv zuv. tevcheer xeregtei, xundeldeg bx ystoi busdiigaa. ystoi nogoo toirogiibxoo xureenees xalij busdiig doromjilj gaixuulj ooriigoo toviilgoj boloxgui bx daa. 

  8. Borte Chono says:

    Асуудал ярих яах вэ!!!
    Муу муухай байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ.
    Одоо харин яаж энэ байдлаа засах вэ, гэдэг шийдэл ярих хэрэгтэй байна.
    Нэгэнт багаасаа ингэж хүмүүжээд ертөнцийг үзэх үзэл нь төлөвшчихсөн хүмүүсийг тийм болодд өөрчлөгдөөд өгөөчээ гэж хэлээд байраг л нэмэргүй боловуу.
    Зарим нэг хүн чиний хэлж байгааг “Нээрээ тийм шүү” гэж хүлээж аваад өөрчлөгдөж болох ч масс нийтээрээ өөрчлөгдөх нь юу л бол.
    Тэгээд ч байгаа асуудалтай тэмцэх бус шалтгаантай нь тэмц, гэдэг биз дээ.
    Нийгэм бол сүрэг хонь, хаашаа тууна тийшээ л явна.
    Хоньчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон боловсролын байгууллагууд.
    Хэвлэл мэдээллээр юу гарч байна, юу гарч болох вэ гэдгийг хянадаг зохицуулдаг болох цаг ирсэн гэж боддог.
    Бид ингээд муу муухайгаараа дууслаа гэхэд бидний ирээдүй болох хүүхэд багачуудаа ийм болохгүй талаас нь хүмүүжүүлэх хэрэгтэй болов уу.
    Сургуулиуд хүүхдүүдийг аль болох багаар ажиллах боломжийг нээж өгөх, мөн багийн спортыг хөгжүүлэх талаас нь анхаарвал зүйтэй болов уу.

  9. Anonymous says:

    goe heljee.

  10. Anonymous says:

    zaza chi l gantsara soyoltoi. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.