“Би дахин хог түүж амьдармааргүй байна. Хэрэв би одоо л энэ байдлаасаа салахгүй бол хоёр охин минь ч хог түүгчид болж өсөх нь. Амьдралаа урагшлуулсан ганцхан алхам л хиймээр байна. Хүмүүс минь надад туслаач.
Хэн нэгний ууж байгаа ундааг хэзээ дуусах бол, савыг нь хэзээ хаях бол гэж хүлээдэг амьдрал уруу хоёр охиноо оруулмааргүй байна” гэж ярих 21 настай энэ бүсгүйн үг бүхэн нь үнэн санагдсаныг нуух юун.
Яагаад “үнэн үг” гэж онцолж байгааг уншигч Та гадарлаж буй биз. Түүнд амьдралаа өөрчлөхөд нь ганцхан алхам хэрэгтэй байна. Тэр бол ажил, амьдралын байр. Үүнээс илүүг хүсээгүй хүнд туслах л чухал шүү дээ.
Хүүхэд насаа хог түүж өнгөрөөсөн бүсгүйн түүх
“Өглөөнийхөө цайгаа сайн уугаад яв. Нэг мөсөн орой л ирнэ шүү” гэх үгийг сонсохоор аав минь гэртээ өнжих дургүй юм шиг санагддаг байж билээ. Гэтэл ахиухан шиг хог түүгээд хэдэн төгрөг илүү олохыг бодоорой гэсэн санаа байж хэмээн ярих зуураа өлгийдөө уйлагнах охиноо хөхүүлэх Болормаа гурван ой дөрвөн сар, хоёр сартай хоёр охинтой.
Аав ээж нь түүнийг өлгийнөөсөө гарч амжаагүй нялх байхад нь Төрмандах хэмээх айлд өргүүлсэн тул төрүүлсэн ээж, аавынхаа тухай юу ч мэддэггүй. Харин өргөж авсан ээж нь Болормааг дөрвөн настай байхад элэгний хорт хавраар нас барж аавтайгаа хоёулхнаа үлджээ.
Ийнхүү эзэмшсэн мэргэжил, төгссөн сургуульгүй Төрмандах өргөмөл охинтойгоо хамт айлын хаяанд толгой хоргодож, бусдад зарагдан хоногийн хоолоо залгуулдаг байж. Түших хүн үгүй аав, охин хоёр үргэлж хамт явж, өлсөхийн эрхэнд цайны газраар хэсүүлчлэн хоолны үлдэгдэл түүнэ.
Ийнхүү өдөр хоногийг үдсээр охиныг таван нас дөнгөж өнгөрмөгц тэд Цагаан давааны хогийн цэг дээр ажиллах болжээ. Тавхан настай Болормаа охин биедээ таарсан ногоон шуудай үүрч өдөржингөө хог ухна. Орой нь аавтайгаа хоёулаа олзоо тушааж юм авч идээд хогийнхоо цэг дотроо хоночихдог байж.
“Намар оройн сэрүү унаж, цагаан хяруу буух үед л их даардаг. Аавынхаа бөөрөнд шигдэж, энгэрт нь хошуугаа наагаад унтдаг сан. Сүүлдээ аавтайгаа нийлж хуучин ширдэг, хивс, даавуу цуглуулж байгаад толгой хоргодох оромж барьж билээ.
Аав минь оройн хоолоо хийх гэж яндангүй, хүхээг нь цуурчихсан зуухан дээр утаа савсуулж, хөвөнтэй хүрмээрээ хөлийг минь ороож хажуудаа суулгадаг. Хог шатаадаг болохоор гашуун утаа хоолой, нүд хорсгодог ч гэлээ аавын минь хийсэн хоол амттайхан байж билээ” хэмээн аавыгаа дурсан хоолой зангируулан ярих тэрбээр14 жилийн турш хогийн цэг дээр амьдарчээ.
Хүний мөс чанар, ханийн халуун сэтгэл дутах үед л хорвоо хатуугаа мэдрүүлдэг
Болормааг долоон настай байхад нь аав нь хогийн цэг дээр амьдардаг Ц гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болжээ. Энэ үеэс бүсгүйн сэтгэлийн зовлон эхэлсэн аж. Учир нь аавынхаа халуун өврийг хойд эхдээ алдан бээрч, цаасан хайрцаг дэвсээд хүрмээ нөмрөн хэвтдэг ч шөнөжин уйлж, хөмхийгөө зуун хонодог байсан гэнэ.
Хойд ээж аавынх нь дэргэд загнаж, занчихгүй ч эзгүйд нь зодож, түүсэн олзыг нь булаан эх хүний сэтгэлд баймгүй авир гаргадаг байжээ. Тэр бүү хэл тэдний хоёр жилийн турш хоол, хувцас ч авалгүй хэмнэж цуглуулсан дөрвөн ханатай гэрээс нь хөөдөг ч болж.
Өдөр бүхэн хог түүж, элдэв эвгүй үнэрээр амьсгалдаг байсан болоод ч тэр үү аав нь дөрвөн жилийн өмнө уушигны өвчнөөр өөд болжээ. Ингээд л наашаа гэх хүнгүй болсон Болормаа хойд эхдээ хөөгдөж, овоолсон хогийн нөмөр бараадаж хоног төөрүүлсээр хоёр охиныхоо аавтай танилцсан байна.
Сургуульд сууж огт үзээгүй Г хэмээх залуу Толгойтод ээжтэйгээ амьдардаг ч мөн л хог түүж хоногийн хоолоо залгуулдаг нэгэн. Том охиноо төрүүлтлээ нөхөртэйгээ хамт хог түүж тав, арван төгрөг олсоор байсан гэнэ.
Гэхдээ хороо дүүргээр хөөцөлдөж явсаар ямартаа ч өөрийн гэсэн бичиг баримт, хаягтай болсон Болормаад ахин хог түүхгүйгээр амьдарна гэсэн мөрөөдөл бий болсон гэдэг. Энэ нь зарим хүнд зорилго, зорилт биш мэт санагдах ч Болормаад бол хамгийн том зорилго нь байсан юм.
Тиймээс охиноо төрүүлээд ой өнгөрөнгүүт нь нэг газар үйлчлэгч эсвэл цайны газар туслах хийхээр ажил хайж эхэлжээ. Харамсалтай нь хадам ээж нь ач охиноо харж халамжлах нь бүү хэл харин ч эсрэгээрээ гар хүрчихсэн, шээстэй өмдийг нь ч солихгүй өнжүүлсэн байж.
Аргагүйн эрхэнд охиноо харж гэртээ үлдсэн бүсгүйг хадам ээж нүд үзүүрлэх болсон тул өөрийн гэсэн гэр оронтой болохоор төлөвлөсөн байна. Харамсалтай нь түүний энэхүү төлөвлөгөөг хэн ч дэмжсэнгүй. Тэр бүү хэл нөхөр нь ээжийгээ өмөөрч орой бүр архи ууж агсам тавьдаг болсон нь зовлон дээр зовлон нэмжээ.
Нэг орой Г уламжлал ёсоороо агсам тавьж том охиноо ор уруу авч шидэн Болормааг зоджээ. Ингээд арга нь барагдсан бүсгүй хоёр охиноо тэврэн хадмынхаасаа явж таньдаг айлаа бараадсан байна. Энэ айлын гэрийн эзнийг Сарнай гэх бөгөөд тэрбээр таван хүүхэдтэйгээ аж төрдөг нэгэн.
Ах нь дүүгээ харах хэмжээний том болж тусад орсон хүүхдүүд болохоор Сарнай өглөө бүр ажилдаа явна. Эрхэлдэг ажил Есүсийн шугамаар гэр оронгүй хүүхдүүдийг гэртээ хооллох. Тиймээс одоохондоо Болормаа эл айлд толгой хоргодож буй. Хүний мөс чанар, ханийн халуун сэтгэл дутах үед л хорвоо хатуугаа мэдрүүлдэг аж.
Монгол хүн өөрөө эхэлж цадчихаад үлдсэн хоолоо хүнд өгдөггүй. Харин ч эсрэгээрээ хажуудаа байгаа хүнээ дайлчихаад дараа нь өөрөө хооллодог сайхан уламжлалтай. Тэр л заншлаараа төрийн хоолноос Болормаа болон түүний хоёр охинд өгөх сөн.
Энгэр, хормойноос нь зүүгдсэн хоёр бяцхан охинтой энэ бүсгүй сэтгэлдээ тээсэн зорилгоо биелүүлэхэд нь бид туслах үүрэгтэй. Ялангуяа харьяа дүүрэг, хороо нь гараа сунгаж амьдрах орон гэр, ажлын байр олж өгөх тал дээр анхаарах цаг болжээ.
Жавар тачигнасан өвлийн шөнө нимгэн өлгийтэй охиноо хүрмээрээ ороон тэврээд хадмынхаасаа гарсан Болормаа гар нь тасарч байсан ч охиноо л дааруулахгүй юмсан хэмээн харанхуй гудамж уруудан алхаж явсан цаг саяхан.
Гэхдээ тэрбээр эх хүний зовлон, амьдралын хатуу хөтүүг амссан Сарнайтай уулзсан нь түүний амьдрах итгэлийг жаахан ч гэсэн асаасан биз ээ. Хүн аав, ээжтэй байх сайхан. Учир нь хайр халамж, халуун дулаан сэтгэл тэдэнд л байдаг. Харин аав, ээж нь бурхан болсон өнчин, ядуу хүнийг хэн харж, амьдрах итгэл хайрлах вэ?
Энэ асуултад л сэтгүүлчийн зүгээс хариулмаар санагдсан юм. Манай улсад асрамжийн газар, гэр оронгүй хүмүүсийг харж хандах халамжийн байгууллага хэд хэд бий. Тэрхүү байгууллагууд хүндээ хүрч үйлчилж чадаж байна уу, эсвэл тухайн хүн өөрөө л халамж хүсч очихгүй бол авч хэлэлцдэггүй газар уу гэдэг нь тодорхойгүй.
Энд Болормаа болон хоёр охиныг нь зүгээр л гэр орон, хоол унд өгч амьтан мэт тэжээ гэж байгаа юм биш. Ямартаа ч дулаан орох оронтой болгоё. Хоёр хүүхдийг нь өдрийн цагаар харж ханддаг хүнтэй байлгая. Ээжид нь ажил олж өгье гэсэн санаа. Хөлсөө дуслуулан байж хөдөлмөрлөж авсан талх илүү амттай гэдэг.
В.Нэргүй
Үнэн.мн
52 Comments
ene bvsgvid tuslax xvn olon bn setgvlch nergvi xolbo bariach bid tusalmar bx um
Эргээд холбоо барих ямар нэгэн утас хаяг vлдээхгvйн бол энэ нийтлэлийн чинь утга зорилго нь биелэлээ яаж олохов дээ
manahan uneheer saihan setgeltei yumaa
Xerev ene emegteitei xolbogdvol minii emailig adminaas asuugaad avchixaarai.esvel end ergeed xolbogdyo!
Xerev ene emegteitei xolbogdvol minii emailig adminaas asuugaad avchixaarai.
Adminaa ene setguulchteigee xolbogdood ene emegteiteid tuslax xuseltei xumuustei xolbogduulaad ogch buyan bolbol sain bnaa.
Xumuus tuslaxig xusej bxad xandivin san neegeed ch yum u,ajlin sanal bolgoj bgaa xumuustei xolboj ogood ajild oroxod,ooroo bish yumaa gexed setguulcheer damjuulaad eneloxod ni tuslax esvel,yamar negen arga xemjee zoxion baiguulaad ogooch!
eej duu maani suh hariutsaj avsiin, tseverlegch haigaad olohdohgui bn shdee amidrah bair n bgaa humuus irj neg udur tseverlej uzeed l yavaad ugdug gesen yamar n engeed hog tuugeed yvaad bdiin boloo, ortsnii teverlegch hiigeed dulaahan, ustai, 00, jijigch gesen uruund amidraad udurtuu 1 udaa shoroo archchih ajiltai hun oldohgui bndaa, zar uguud amitan hun ireel butsaj bsn unuudur bas zar garaad humuus irj bgaa bh daa, naad ohinii chin utas churmus bhguin bhdaa, hun orchoogui bol oruulchihiimsan
Ene huuhentei holboo barih dugaar bdgu ymuu neg niitlel gargachaad tag bolchihiin haana bdag ymar dugaartai yaj uulzahuu gd ergeed holboo barih arga bhguma bi 3 hurj bga huu 6 sartai ohintoi adilhan emegtei hun ih orowdoj bna handiviin dans bna uu ene huuhend chin setgeleesee tusaltsgaay mongolchuudaa tatah tamhi uuh arhiniihaa mongiig hemneed ene huuhend ogwol oroh orontoi bolgoj chadnadaa hamgiin gol ni eleg buten amidrah heregtei 2huuhdeesee salj bolkue 24iin tsetserleg gj shan gazar bnaadaa asramjind ogj bolkushuu ene huuhentei oor hun suugaad 2 huuhdiig ni gaduurhaad gar hurdeg l ym bol ter zaluu aluulna shuu
manaih sonsgolond bdag kompani.manaid irj tsewerlegee hii.bi 250.000 uguy.hiih ajil ni baga hagas udur l hiih bh.nadtai holbood ug ajil uguy.
Royal hd tvd xandaldaaa teneg ym shig tengteed bxn
tursn etseg eh n bdg bolu sonirholtoi sanagdad
Sain baina uu? Adminaa, unshigch ahan duusee, yaj ene setguulchiig olj mun yaj ene emegteig olj holbogdoh ve? bas heduulee yaj tuslah talaarh sanaluudaa bn zohion baiguulaltiin talaar sanalaa bichitsgeene uu?
Ta bukhend bugdend ni bayarlalaa. Olnii khuch olomgui dalai. Khund uilj yavakh udur baihad ineej yavah udur irdeg shuu dee, ene 3ohind chini setgeliin tuslamj uzuultsgeey.
Unereer uruvdultei yumaa daa ajil hiij amidrah ni zuwuu gehdee yamar ajil gedegees l shaltgaalah baih daa hun ireeduid hussen zuiltei bna gedeg bol hamgiin tom zuil yum shuu dee 2 ohinoo yadaj negiig ni ch sesen sain humuust urchluulj boldoggui yum bolov uu ene bol zuvhun minii l bodol shuu buruu zuil bichsen bol ta buhnees uuchilalt guiya
amidraliin zorilgotoi ajilsag humuusiig 1 sum baraaduulaad honi maltai nogoo tsgaa taridag hulemjiin aj ahui erhluuleed huuhduudiig ni surguuli soyold oruulah hergtei. Ene ajil 1 ih asuudal uusehgui gj bodoj bn. 1 udirdah baiguullaga l heregtei. manai zaluuchuud negdeed turiin bus baiguullaga baiguulaad ene ajliig mash yaraltai ehluulbel olon hun chin setgeleesee tusalna bhaa. ehnii eeljind 5 ger bul ch geh yumuu. ter humuusiigee ehleed saihan uzleg shinjilgee surgaltand hamruulaad setgel zuin zuvluguu uguud saihan yriltsah heregtei gj bodoj bn. tegeed ehnii ailuud uneheer bolj bvl er ni tsaashdaa zunduu olon humuusiig ingej niigemshuuleh heregtei.
Sain baina uu? nadruu bichij handsan Germand baigaa hund bayarlalaa. Bi oird ajlaar uur gazarluu yavaad orj unshij amjsangui. Sanaliig tani huleen avlaa, harin yaj tuslah talaar ergen yariltsay.
МАХНамаар удирдуулан 70 жил коммунизм байгуулах гэж бас ардчилал зах зээлийг эсэргүүцэгч МАХН-МАН-аар удирдуулан зах зээлийг байгуулах гэж 20 жил зүтгэсний үр дүн энэ дээ Үүнийг Монголчууд хэзээ ойлгоно Тэр цагт л жаргах замаа олно доо
ene xuntei yaj xolbogdox we tsalin saitai uilchlegchiin ajiliin bair bas ger oron sanal bolgoj bna xuuxduudteigee xamt az jargaltai amidrax bux noxtsol bololtsoogoor xangana xayag utasiig ni uldeene uu bayarlalaa
manai neg hamaatnii bolomjiiin amidraltai nastai awgai nen yduu geed horoonoos ger awjihsan baisan teged geree awah geed altai cashmeriin nooluuran hosloloo umsuud ojij bileee teged bas bologv namg ger nvvlgeltsej ug geed duudtsan vneheer uur hvrj bsan shvvv ene metiin zalitai hvmvvs ger awaad bhad edend yaj oldhuudeee odoo genetr sanjlaaa
Ene huntei yaj holboo barih be
xuuxdee asramjind ugux xereggui yum shig sanagdaj bna, yamarch bsan bichig barimttai yum chine tsetserlegt uguud ajild orson ni zugeer bxaa, ta uuruu etseg exiin xair xalamjiig medreegui ussun yum bol xuuxduudee bas bitgii tegej usguusei…………………..
bi ch gsen tusalmaar bna
chin setgeleesee. chamaig orgoj awsan aaw chine sain hvn bj ee
hediigeer hos tvvj amidardag ch bsan. chamaig l gdeg bj. ene hvnii utasnii dugaariig medeh hvn bwl bichij vldeegereo. magadgvi tanih ch yumuu eswel oir hawid ni amidardag hvmvvs ch bj bolno shdee. yamartai ch ene emegtein talaar medeh tanih hvn bj l taarna shvv de
bi ch gsen ohintoi ghdee nohoroosoo salsan dongoj 25tai negen bvsgvi bna
hvnii ah dvv nar hamaatan sadan gheesee ilvv hvnii hani l hamgaas chuhal bdg yum bn lee
salsan hoino yamar l olig bhaw dee
nz ni ch gsen neg hesegte l gutarch yawdag bsan. odoo bol vgvi ee. odoogoor hohhot gdeg gazar suraltsaj bn.
minii nz ch gsen jargah bolnoo 2 ohin ni minii nziig jargaah tsag irnee.ghdee chi zow amidarch chadwal shvv dee. amodrald owdog sohorch bolohgvi shvv. ma nz amidraliin erhend neg sohorson bj bolno oo.
odoo bol chi nas biyed hvrsen 2 saihan ohinii eej bolson bna. tiimeees amidrald dahij sohoroh hereggvi shvv
Nadad 1xusel baidgiin bolomj noxtsol ni burdvel iimerxuu yadarsan xumuust zoruilsan toriin bus baiguullaga baiguulaad xotoos zaiduu gazar neg tomuu gegchiin xashaa bariad dotor ni tsetserlegtei olon xuuxduud bairluulax buur bolomjgui eejuudiig xuuxduudtei ni bairluulaad eejuudiig ni surgaltand xamruulaad tend ni taarsan chadax ajild ni xamruulaad nogoonii talbai ene ter geed oorsdiinx xeregtseegeeg xangachix bolomjiin aj axui erxlex bolomjtoi jijigxen xoorxon tsogtsolbor baiguulax yumsan gesen moroodol ch gex yumuu, orovdox setgeliin gunees xumuust tuslax gesen sanaa l yum daa! Xuuxed emegteichuudiin xuchirxiilelees angijruulaxad xuvi nemree oruulax xusel maani yum daa, odor bolgon end tendxiin site-aas zovson zudersen xuuxed emegteichuudiin tlaar unshaad zurx emtrex yumaa!
Mongol uls maani arxind dalaid jivjee xezee bolix yum boldoo? Ene ix arxidald xuchirxiileliin davalgaand xamgiin ixeer xoxirch setgeliin sharxtai xotsordog ni xuuxed emegteichuud!
Bolj ogvol dood tal ni 10 xund tegeed deeshee 100 tegeed buur tsaashlaad zondoo xund tuslax yumsan yalanguya iimerxuu unexeer amidrax xusel temuuleltei xumuust tuslax bolomjtoi bolox yumsan gej morooddox yumaa!
Bi mongold bish gadaad l daa, odooxondoo ooriin ger buliinxend iluuchilexees oor tom zuil xiix bolomjgui ch ireeduid zaaval yamar negen xumuust tuslax bolomjtoi ajil exluulne gedeg moroodloo bieluulnee!
Gexdee yavax unexeer iimerxuu xumuust tuslax guur bolood ogox mongold zoxion baiguulalttai gazraar damjaad ochixoor bol gants xairtsag xuvtsas xunar togloom nom zereg xeregtseenii zuil endees yavuulchix bolomj zereg bol bainaa baina.
Manai endxiin mongolchuud niileed mongol ruu Ganjavxlan gedeg zaluugiin zoxion baiguulsan, urialsan neg xandiviin ajillagaand xeseg xumuus xeregtseenii xeden xairtsag zuils yavuulj baisan, ene xuniig ter zaluutai xolbood ogchixvol ter xun olon xuniig urialaad yadarsan xumuust ix tus boldog sain uilstei sain shudraga zaluu baina lee!
Iimerxuu zurx zorigtoi olon zaluus yarix bish xantsuigaa shamlaad xiigeesei gej xusex yumaa, olnii xuch olomgui dalai gej unen shuu.
Sain baina u?
Bi ch gesen Germand amidardag.Ene xunii xayag usig avaad tuslaxig xusch bgaa bol end bas nadtai xolbogooroi.Tuslxaig xicheenee.Endees xamtraad xoyor xuuxded ni xubtsas ,togloom tsugluulaad yavuulsan ch tuslax setgel shuu dee.Xusvel xariu end bicheerei!
Sain baina u?
Bi ch gesen Germand amidardag.Ene xunii xayag usig avaad tuslaxig xusch bgaa bol end bas nadtai xolbogooroi.Tuslxaig xicheenee.Endees xamtraad xoyor xuuxded ni xubtsas ,togloom tsugluulaad yavuulsan ch tuslax setgel shuu dee.Xusvel xariu end bicheerei!
24tsagin tsetsleg gej odoo bdiin boluu
24tsagiin tsetserlegt huuhde ogood ajil hiivel yah bol tegd bugdeere gerte biolhodni tuslaad busdiini ene ter hariay duureg ene terni tusalh bailguide.ymarch bsan mngld bga hen 1sain sanatai humuus handiviin dans neeged ogoose tegvel bid tuslahad belen bga shuu
Ямар өрөвдмөөр амьдралтай, яасан ч хэцүү юм бэдээ? Дотроос огшоод золтой л уйлсангүй, эр хүн болохоор л уйлсангүй. Чаддаг бол туслахсан. Чамд аз жаргал ирнэ гэж чин сэтгэлээсээ залбиръя
tgd ger orontoi bolgoloo gd nad huni chn huuhdig hen harah ve?huuhde tur hugatsagar asramjind ogson ni deer., harin ter hoorond bugdere oroh orong ni beldey.
СХД-ийн 26-р хорооны засаг дарга Ууганцэцэг ээ чи наад хүнээ анхаараач ээ хүндээ хүрч ажилладаг бас төрийн илч та гараа сунгаж туслаач
энэ хунтэй яаж холбоо барих бе
САЙН БНА УУ ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭНЭ ХҮҮХЭНД ТУСАЛЖ ГЭР ОРОНТОЙ БОЛОХОД НЬ ТУСАЛЦГААЖ ХАНДИВЫН ДАНС НЭЭЛГЭЖ ТУСАЛЦГААЯ АРД ТҮМЭН МИНЬ 500 , 1000, ТӨГРГӨӨС ЭХЛЭЭД ХЭД Ч БСАН ГЭСЭН БАГАДАХГҮЙ ТУСЛАХ ГЭСЭН ХҮМҮҮС НЭГДВЭЛ ЭНЭ БҮТЭХ Л / ГЭР ОРОН / ЗҮЙЛ БИ Ч ГЭСЭН 2 ОХИНТОЙ НЭГЭН ЭМЭГТЭЙ БНА ЯГ ҮНЭН ӨӨРӨӨ ЗӨВ АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ХҮМҮҮСЧ ГЭСЭН ТУСАЛАХАД БЭЛЭН БНА ТИЙМ ШҮҮ ЭРГЭЖ ХОЛБОГДОХ НЬ ХЭЦҮҮ ЮМ
s.bnuu ene bvsgvig orowdoj bn uhamsartai hvn zowlon dundaas teswer hatuujilaas hvn boldog gdn chamtai adilhan hog tvvj zowj ywaa hvn zunduul bgaa ghdee chi ih zow bodoltoi hiiy bvteeh gsn hvseltei bga met sanagdlaa amidrald zowj ywj bj olon hvvhed gargasann chinii buruu bish hvvhded buruu bhgvi muuch snch nohor gh hvn bsn tohioldold hvvhedee tolowloogvi bj bgl olson blhr gargahaas uur zam bgaagbil blgvi odoo hrn 2hvvhdee odor onjvvlhed ogood ooroo jhn jawhaatai bj chaduul ajil chamd yuch bsn oldhol blno hrn oldoj bgaa ajiliig golj shilj bolohgvi vnheer chi hog tvvj amidarmaargvil bwl jhn hicheel zvtgeltei bgaarai tgvl chini amidrald jhnch gsn gerel asah bolno busad hvmvvsiin adilaar bich gsn ene hvnd tusalmaar bn hrn yj hoorondoo yj holbogdoh we gdgl asuudal bn daa
Ямарч байсан хичээгээрэй… Хүн хичээвэл хүрч гарахгүй оргил гэж үгүй…
hog tuudeg emegte bichegui bnn setguulch survaljilj bichsen bnashde ho
hog tuugeed neted orloo yu
yuch gehewdee hetsuu l yum bolj deee tehdee emegtee hun iim hund amidral tuulchaad yaagaad iim ert 2 huuhedtee bgaan beee hun surguulid suraagui bailaach setgej bodoj chadnashde odoo ymarch bsan dunguj 21te zaluu bna ajillah heregte chamd az jargaj eruul enhiig huseyy amjilt
manaih lav gahai tejeelgeh geed hun oldohgui bgaa. Huuhdee zaaval uur gazar bailgaj bhaar tsug baij bolno shdee. Manai deer amidrah bair ch bgaa. Gehdee humuus olddoggui yumaa. Uneheer yum hiih hueltei bdg bol holbogdoh yumsan.
yah gj tgd 2 hvvheg gargadag bn aaa
ene huntei yaj holboo barih ve?
sain uu amidraliin hund hetsuug gantsaraa uuren 2ohinoo odii hurtel avch yavj bgaa eh huniig bershirch bnaaa.
tuslamjiin ayan ornuuleye gej bgaa hunii sanaag demjij bn
neg ger avch ogloo geed haana barij amidrah ni l hetsuu boloh bh
ter gazriin asuudliig yaj shiideh ve, bas huuhdiin tsetserleg asramjiig yaaval deer ve
ene 2iig l shiidchvel ene emegtei ajild orood ajlaa sain hiine gej bi itgej bn
yamar hetsyy amidral ve chort
Sain baina uu?Ene huurhii ohin 2 huuhedteigee ailiin gert yaj amidrach bgaa bol doo gej bodhoos uruvduj bainaa. adminaa ene setguulchiin hayagiig il bolgood bas ene huuhnii 2 byathan uriin tuluu ene siteer zochlogsdiin dund tuslamjiin ayan zarlaval yamar ve humuusee ta buhen sanalaa bicheerei. Khun bukhen 1 sms nisgehed ene hun 2 ohintoigoo tolgo horgodoh gertei bolno shuu dee, bas ene huuhniig bichig usegtei bolgoh talaas ni yamar arga hemjee avdag bsan uu, khun buhen tuslamjiin garaa sungaval yasan yum be minii eh ornii eleg negt uhaantai ahan duus mini ee…
adminaa ene setguulchiin hayagiig olj ogch chadhuu.bi chadliinhaa hereer tusalmaar bn.ta hariu ogooore
ene emegteed hariya duuregni tuslaasai.daraa jil mngld ochihoooroo gerte boloogui bval ger avch ognooo.
Amidral chamd hatuurhsan gej busads buruug haij bitgii zuheerei yaj amidarsandaa bish hun uuruu uurtuu setgel hanamjtai amidarsandaa l bdg um sho chi chadna . Zow gej bodsnoo hii
Ajil hii ajil hiisen Hun alzahgui
Сэтгүүлчээ СХД-ийн АН-ын Толгойт бүсийн Ганболд, СХД-н шинэ Засаг дарга нартай уулзаач .
яасан хэцүү амьдрал вэ. хойд аав нь сайн хүн байж, томхон газрын үйлчлэгч хийчихвэл болохоор юм. СХД-н аль хорооны хүн бэ хорооны засаг дарга нэг газрын булан гэр шийдэж болохоор юм. СХД-ийн АН-ын Толгойт бүсийн Ганболд гуай та анхаарч чадна байх да. Ганболд сайхан сэтгэлтэй шударга хүн. мөн СХД-н шинэ Засаг Дарга туслах байлгүй дээ.
hetsuu ch yuma daa, tehdee mini naiz jarganaaaa
Тэгээд яаж?