Хэлэхийг хүссэн хэдхэн үгс

Сайн байцгаана уу энэ сайтан дээр нүүр нүүрээ харж уулздаггүй ямар ч maskгүйгээр өөрсдийнхөө  хэнд ч хэлээгүй асуудлыг ил болгон хуваалцдаг олон хүмүүстэй нэг талбар дээр учирдагтаа таатай байдаг. Энд бас л бусдын адил бодож явдаг бодлоо хуваалцах гэсэн юм. Хүний хорвоод хайрлаж дурлах гэдэг  энэ хорвоогийн жам юм. Гэхдээ энэ амьдрал нь өөрөө асуудлаар өөрийгөө хүрээлж байдаг болохоор энэ зүйлээс хол байна гэдэг туйлын хүнд бас гаслантай. Хүн болгон жаргахын тулд асуудлыг сонгож байгаа мэт хааяа бодогдох юм. Сайхан зүйлийг мэдэрч санаж явснаа үйлдэн хэрэндээ баяр бахдалыг хүссэн мэт байх ч энэ зүйлүүд нь хүмүүст бидэнд өгөгдөөгүй байгалийн бус мэт аашлах юм.  

Гэхдээ амьдралд хөл тавиад алдаж байгаа хүмүүсийг харахад харамсмаар л байдаг энэ харамслын цуваа хэзээ ч дуусахгүй гэдэг нь аймшигтай. Гэвч ганц нэг зовлонгоос зөрөөд өнгөрчих боломж бас бидэнд байх юм аа. Энэ зүйлийг хадамд гарч амжаагүй бүсгүйд хэлэх гэсэн юм. Хүнд дурлаж түүнийгээ хайрлаж хайрласны гэрчлэл болж үр хүүхэд бидэнд өгөгдөх нь зөв бус уу. Гэвч энэ нь хайрлаж хайрласны дүнд харамсаж харамсны шанд хүүхэдтэй болсон байх үл ойлгогдох зүйлсүүд өдөр дутам унших юм аа. Би хувьдаа монгол эмэгтэй хүнийг өвөр хатуу өв тэгш хүмүүжлээр өссөн эмэгтэйчүүд байдаг гэж боддог хөнгөн гуумгай хүнтэй таарсан зүйл байхгүй болохоор тэгж бодоход хүргэсэн байх.

Эмэгтэй хүн хэрхэн байхаас энэ амьдрал шагналаа өгөх мэт гэр бүл үр хүүхэд нөхрөө халамжлаж чаддаг бүсгүйн амьдрал тааламжтай байдаг юм байна. Эр хүнийг зөв сайхан залж чадвал үнэхээр санасан амьдралаа олж жолоогоо сулхан барьсанд нь амьдрал тэднийг жолоодох нь амьдралын хууль гэлтэй. Хүн өөрийн  ханийг олж харна гэдэг үнэхээр хэцүү өөрт заяагаагүй мэт хүнийг ханиа болгож амьдрана гэдэг үйлтэй ажил байх. Амьдрал бидэн үргэлж боломж өгдөггүй юм байна. Хааяа нэг гүвэлзэх боломжийг харж чадсан хүмүүст алттай авдар нээх шиг хандах юм. Энэ бүх зүйлийг хэрхэн олж болохыг бидэнд өв тэгш өгсөн байдаг нь цаг хугацаа юм.

Чи хэн нэгэнтэй ханилахаар шийдсэн бол хэдий хугацаа өнгөрсөн гэдгээ, цуг байхдаа амьдрал тохиолдож байсан хүнд асуудлыг хамтдаа шийдэж байснаа, хэн хэндээ маш хатуу үг шидэж муудсан цагаа, үзэн ядаж надаас холдоод алга болоод өгөөсэй гэж хүссэн үеэ, хатуу ч гэсэн хиртэй шивэртсэн оймс гутлын харж үнэрлэн эвгүйцснээ, энд тэнд хөглөх хувцас замбараагүй идэж уусан хоол хүнс аяга тавгаа орхисныг, хүнгүй гудмаар явж байхдаа хажууд чинь морь харж байсныг, хамт байхдаа унгаж бас хурхирахыг, найзуудтайгаа шоудаад алга болж байсныг, чиний хэлсэн үгийг хичнээн чанга орливч сонсоогүй цагийг, хэн нэгэнд сэтгэл хоёрдоод яахаа мэдэхгүй тэнэг байдалтай байж байсныг нь бүгдийг нь үзэж байж гэрлэлтээ байтлуулаараа мэдээж энэ бүгдэд цаг хугацаа хэрэгтэй. Хэн ч хичээгээд 6 сарын хугацаанд сайн хүн болж жүжиглэж чадна  шүү дээ за олон нуршуу юм бичсэн мэт санагдсан бол уучлаарай амьдралд тохиолдох энэ бүхнийг бичихийн тулд нуршихгүй байна гэдэг нь харин хэцүү байлаа.

10 Comments

  1. Anonymous says:

    bi ch odoo yaruu sandruu naadhiig chini turshij uzehguigeer neg l sanaand bagtsan hun garaad irvel suuchihna gej bodood bgaa.

  2. hnuia says:

    yaanaa bi huntei dotno ch uyrhej uzeegui.odoo 23tai yaj hani ijlee olnoo.yaar huntei uchrah bol ghees aigaad bhiin…uuriiguu l beldeed bhaas suuh hunee bodson zuilch alga..iim turshlagaguigeesee bolood yah boldoo..ene ih surgamjtai zuil bichjee meduushtei l yum bn

  3. saraa says:

    En unen shu ghde haip uupd baidggu n haramsaltai

  4. Захидлын эзэнд says:

    unen bichjee. Amidrald neg l amidrah yum chini sain bodoj baij, hamt unguruulsun uee sain tyngaaj biaj huntei syyh heregtei yum baina lee shuu. Nudee aniad 100% itgeed syyj boldoggui l yum baina. Odoo uneheer haramsaj baina. Amidral bol togloom bish . . .

  5. za neg iim bodol baina says:

    ter ch tiim shuu.
    yor ni hen hen ni er ni ch bai em ni bai hun shig l baih yum bol buh yum saihan l daa
    bi l law ingedeg. chuhal songolt hiih bolhod ehleed boddog. tegeed zun sowingoo dagadag. sain anzaarwal zun sowin gedeg yum hun bolgond baidag ter ni bainga zuw zuitei zuil ni ene baina gej helj baidag. teriigee dagaj surhiig uuriiguu yalah gej baigaamdaa.

  6. UZEL BODOL says:

    Unheer zow bas oilgomjtoi gunzgii bichsen bna suuliin moruuded. yaarwal daardag yum shoo.

  7. dok says:

    Хүн гэдэг чин сэтгэлий амьтан Амдьдрал өөрөө ийм тийм дүрэм байхгүй,дуралж дурлуулж зүрхээ шархлуулж байж л амьдралыг бий болгоно түүнээс биш өөр шиг чин хар санаалаад байх юм хэзээ ч амьдрал бүтдэгүй юмдаа

  8. emegtei says:

    Unen shuu.haramsliin tsuvaa hezee ch duusahgyu gedeg bur unen sanagdlaa.uneheer haramsaltai

  9. Anonymous says:

    Яг юу хэлэх гээд байгааг нь ойлгосонгүй. Хэл ярианы чадвар муутай. Бодвол ном уншдаггүй хүн байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.