Хүнийг хайрлах сэтгэл байна уу?

Сайн байцгаана уу. Би энэ сайтыг уншдаг хүмүүсийн нэг байна л даа .Сэтгэл зовоосон асуудал байнаа. Миний төрсөн эгчийн охин одоо 21 настай. Нэг залуутай танилцаж, тэр нь шууд дагаж ирээд эгчийн гэрт амьдарсан байгаа юм. Нэг ч удаа гэртээ аваачаагүй гэсэн. Тэр залуу нь эцэггүй юм байна лээ. Эхтэйгээ цуг амьдардаг гэдгийг саяхан мэдсэн л дээ. 2009 оноос хойш цуг амьдарч одоо 2 хүүхэдтэй болсон. Эгч маань охинтой нь сууна гэж итгэж явсан байх л даа мэдээж. Ажил хийхгүй байгаад байхаар нь ажилд оруулж өгч, тусад нь гаргачих санаатай хуруу хумсаа хуйхлан байж хэдэн төгрөг олдог юм. Эгч маань зүгээр байж байгаад ухаан алдаж унадаг өвчтэй болчихсон. Дээр нь хүнд ажлын хажуугаар хүргэнийхээ 2 хүүхдийг харж өгнө.

Гэтэл саяханаас хүргэний чанар танигдаж гэрлүүгээ байн байн гүйх болж. Очих болгонд нь өөрийнх нь ээж ажил хийж ядарч зүдэрсэнийг нь гайхаж элдэв хов зааж өгч 2 залууг салгаад хаячихлаа. Одоо тэр хүргэн нь утасаа авахгүй, ажилдаа ч ирэхгүй байгаа гэсэн. Эгч маань аргаа бараад хүргэний ээжтэй ярихад өөдөөс нь хэл амаар доромжилж, миний хүүгийн зөв салгаж авч байгаа юм, та нарын хохь гэх мэтээр доромжлоод байдаг гэсэн. Ядаж байхад охин нь одоо бас жирэмсэн 3 дахь хүүхдээ ээжээсээ нууж байж л дээ. 4 сартай болохоор авахуулах аргагүй болчиж. Ингээд зовлон нь дуусахгүй сая хэд хоногын өмнө сэтгэл санааны хүнд хямралаа даалгүй 5 сартай хүүхдээ дутуу гаргачиж. Эмч нар хүүхдийн толгойн яс нь бүрэн гүйцэд төлжөөгүй усан хаван гүйсэн зэргээс энэ хүүхэд хүн болохгүй ээжийнх нь амийг л аврах арга байна гэж л дээ.

Тэгсэн нөгөө хүүхэд нь амьд гараад иржээ. 5 сартай хоногоо хүлээж буй бяцхан хүүхэд үхэлтэй тэмцэлдэн энкваторт байж байдаг. 1,9 кг жинтэй тэр хүүхэд хүн боллоо гэхэд хүний асрамжинд насаараа байх тархины гажигтай хүүхэд болох юм байна лээ. Эмч нар  тэгж байгаа юм. Одоо тэгээд алган дээр нь багтах тийм жаахан өрөвдөлтэй хүүхэд тэврээд гэртээ гарах нь ээ. Хүнийг бурхан яагаад ийм тэнцвэргүй хувиарладаг юм бол доо. Зарим нь хүүхэд хүсээд ч гарахгүй байхад хүн болох дуртай хүү ингээд гараад ирдэг. Эрүүл мэнд бол яахав дээ. Тийм биш болохоор тэр хүүхдээ хатгасаар байгаад салгадаг ухаан муутай авгайгаас болж хар залуугаараа 3 хүүхэд тэврээд үлдэж байгаа энэ хөөрхий охин яана даа. Ажлын чадвартай нас залуу байв ч эцэггүй, өвчтэй хүүхдээ хоргодон ажил хийж амьдралаа авч явж чадна гэж үү дээ.

Эрчүүд минь уужуу ухаантай байж ээжээс төрсөн л юм бол адилхан эмэгтэй хүнийг хайрлаж байгаач дээ гэж хэлмээр болоод байх юм. 3 хүүхэдтэй хүнд хань болж хүүхдүүдэд нь халамжит эцэг  олдоно гэж байхгүй дээ. М.Жанлавцогзол чи монгол эр хүний сайхан сэтгэлээр хэдэн жил хайртай дуртай гэж хамт амьдарсан хөөрхий эхнэрээ бас чиний мах цусны тасархай хөөрхөн хүү охин 2-оо, хүн болж чиний удамыг залгах царайг нь хараагүй бяцхан хүүхдээ хүний сайхан сэтгэлээр дахин нэг бодож үзээд эргэж ирээч гэж хүсэх байна. Чи эцэггүй хүүхдийн зовлонг өөрөөрөө цэглээ ч дээ. Та 2 бие биедээ хайртай мөртлөө, чиний  хөөрхөн  хүүхдүүдийг хараагүй  байж  хатуу сэтгэл гаргаж байгаа ээждээ эр хүн шиг хэдэн үг хэлчихээд хүүхдүүддээ эргэж ирэх сэтгэлийн тэнхээ өвөрлөөд ирнэ гэдэгт найдаж байна. Насны эцэст хүүхдүүд чинь чиний хөлийг хучих л болно шүү дээ…

24 Comments

  1. gerlee says:

    Тэр залуу ирээсэй л гэж хүсэж байна Эхнэрээ бодоод хүүхдүүдээ бодоод ирхэл хэрэгтэй эмэгтэй хүний сэтгэл уяхан байдаг тул нөхөрөө уучилаад сайхан хүлээж авна. Эр хүн ноён нуруутай байх хэрэгтэй хэт ээжийнхээ үгэнд орон амьдралаа алдаж болохгүй магадгүй дараагийн амьдралаа сонголоо ч аль нэг талаараа сайнан байж чадахгүй их бага хэмжээгээр бурхан гэсгээндээ. 

  2. tuul says:

    Evii min ter jaahan nyalh amitan. bur nudend haragdchihlaa. uriig n usguj turuulsen ehnerees n salgadag ter hadam avgai yamar huiten dotortoi uhaan boginotoi ym be. ter zaluu bas l archaagui hun ymaa. 

  3. Anonymous says:

    uiliin ur gj bdiishuu zaluusaaaa

  4. btfl girl says:

    Etseggui hvvhdiin tolgoi  tom gedeg shdee… Tehdee hvn bolgon tiim bish gj bodjiin. Namaig 5r angid bhad aaw mini tal harwaj bi aawiiga 3jil asarsan. AAwiin eej tsug bdag bsan ch emee gj hvndlvvleheer hvn bgaaguie. Harin eej mini ajilda udur shunugui yawj aawiin em tarianii mungu bas bidnii hoolnii mungiig oldog bsan. Ter ved manaih ger horoolold bsan bhor bi gal tulj usaa awdag blaa. Daanch aaw mini 3 jil hewtert bsnii etsest nasan ood bolsiimda. Teglee gd bi odoo tom tolgoitoi bish. 10 jilee onts tugsuj ih surguulia ch onts tugsuj neg baiguullagad urilgaar orood nyagtlang ni hgeed yawj bnada. Bi odoo 23tai. Eejteigee shan amidarch bna. Tehdee aawiiga ih sanadag. bayar yoslol ch utgagui boldiim bnalee. Ail geriin golomt noyon nuruu gj hvn bhku bhoor…ohiduud mini bitii genen bgarai hatuujiltai bj hvnee sn tanij med. Zow hvmvvstei niil. Urgelj sn shniig bod l gj helmeer bna. Tehde eregtei ch bai emegtei ch bai hvnd ger bvliin hvmvvjil l ih chuhal yum shig sanagddag. Ter 21tei ohiniig uruwduud bh yuma. Unshaad nvdend nulims tsiilegneed yawtsan. Tehdee zowsnii etsest jargana gdg bhaa. Joohon l tewcheerei ohin mini. Amjilt

  5. ganaa_chamd@yahoo.com says:

    өө иймэрхүү хүн байдаг ш дээ туслаад хэлээд ч юм ойлгохгүй одоо тэгээд тавилан юм байлгүй дээ тэр залуу ч гэж залуу ээж нь тэглээ гээд яваад өгдөг одоо наад хүүхнээ сэм алчих гэвэл миний ээж хэлсэн гээд алах уу тэ үгүй ядаж нийгмийг ийм хүмүүсээр битгий дүүргэлдээ ер хүмүүс эцэг эх ухаантай юм бол хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх тал дээр анхаарлаа хандуулалдаа нээх хүүхдээ өмгөөлж хаацайлсан тэвэртээ өсгөсөн хүү чинь амьдрал гэдгийг ойлгохгүй насанд хүрчихээр чинь яаж амьдрах юм араатан хүртэл үр төлдөө амьдрах аргыг нь зааж өгдөг ш дээ

  6. emegtei says:

    Bi aavdaa zagnuulj ch uzelgyu ussun.20iod nasandaa arhi uudag zaluutai uulzdag baigaad aavdaa medegdeed anh udaa estoi aimaar zoduulj uzsen.tehed l aavaasaa aimaar aij uzsen.gehdee aaviin zuv baisan.

  7. emegtei says:

    2 talaasaa nuhurgyu avgaichuud l baishd.heree hereeniihee hariig gaihna gej.21tei 3 huuhedtei huuend etseg gedeg hun baisan bol gertee ter ajilgyu ohintoi n gerledeggyu zaluug iim olon jil bailgadaggyu l baihgyu yu.td odoo 21tei ohin huuhduudee 40 hurtel usguud 40 hursen hoinoo huuhduud n uhaan suuj hayad yavsan etsgee oilgoj amidarval ta buhniiheer zuv amidral yum bna l daa.aimaar olon like avsan bgaazdee.etseggyu ohiduud bugs tomtoi gedeg yumaa.

  8. Anonymous says:

    End setgegdelee bichsen EMEGTEI chi teneg garuu ai.Buruu oilgoj baahan tengtsen bhii.Ehgui huuhni bogos tom gej yu gej bgaa.Ter 21 tei busguin nz zalu aawgui gej baigan bishu.Erguu mal bichig useg tailagdaach 

  9. Anonymous says:

    eregteichuud adaglaad emegtei huniig jiremsen bhad n bas torsnii daraa heden sar yaj ch bsan teseed asuudlaa hoishluulj boldoggui yum bh daa. zavaan yumnuud oorsdoo gedsen dotroo amitan urguulj gargadaggui bolhoor zugeer yamar ch medremjgui tsamtsan door hiisen togloom shig garaad irdeg gej boddog yum uu?

  10. Zuer L ZAluu says:

    Bid amidraldaa aldaa gargadag aldaagaa haramsaltao ni haraad bhd nasnii etsest oilgodog ymuudaa.
    Bi helj medkumaa.Hetsuu ymaa.uneheer hetsuu ym. Setgeliin dem ugiiduu.
    Saihan amidral udku irnee
    Ugluu bolgon nar chamdeer tusahdaa
    Uchigdriin orson boroog hataagaad manddag
    Ugluu bolgon chanasan tsai chine
    Unuudriig davah erch huchiig ugdug
    Unuudur margaashaar soligdohod unuudur odoo bsn ul bolj martagnana
    Uchigdriin har baraan tolbo unuudur alga bolson bhiig uznee
    Bid av adilhan narnii door ursan ungurj
    Bid av adilhan uchigdriig margaashaar ugtanaa
    Margaashiin nar iluu tod giij
    Manant amidarliig chine uleenee
    magadgui buur tanii zam dardan boloh boltugai

  11. bi says:

    39.tei aav…ih zuv bodoltoi hun shig sanagdlaa.bi bas 38 hurch bnaa.baga bhdaa aaviigaa hayad yavsan gej ih l uzen yadaj ussun du ,hunii amidral gej sonin um shuu…bi emegtei l de.odoo aav maani burhan bolsoon…uulzaj batugai yarij ch amjaagui..hol ussun bolohoor neeh shanaldaggui gej unen bhaa da..gehdee odoo jil ireh tusam l aaviigaa bodood setgeldee ali hediin uuchilsaan..aavgui ussun bolohooroo bi ih hersuu bie daasan chadaltai chadvartai bolson ch um shig…gehdee medehgui umda.aav gedeg hun maani bj bj l bi hunii orchlond irsen shuu de…Eej gedeg aguaa hunii achaar saihan ussuun…1 taldaa emegteichuud mini uursduu chadaltai chadvartai bai l da.amidral gedeg ih dalaid zuv seluurdeh uhaantai baigaach de…bi boddogiin er ni yamar ch er huniig zalah uhaan bh heregtei gej..uuruu bolovsor hediid huuhed gargah esehee nuhurteiguu yaj haritsahaa ur huuhduudee yaj usguj humuujuulehee yamar ch eej hun tolgoidoo tuluvluchihsun bh heregtei shuu de..amidral ih sonin gej heslen de..buh zuil chinii bodson tuluvlusunii daguu yavaad ireheer chamd daraa daraagiin tuluvluguu chini garch ireed …tegeed l amidral urgeljilseer bh bolnoo.Aav eejiin urgeljlel bid..bidnii urgeljlel ur huuhduud mini um da..bi end ternii buruu enenii buruu ene ter gej bichihiig helehiig husehgui bnaa..yamar 1 uchir bgaa l bh..bid medehgui shuu de….ali bolohoor huniig oilgoj bhiig..hamgiin gol ni zuv bodoltoi uuruu uurtuu archaatai yavaarai da ohid busguichuud mini…..

  12. Anonymous says:

    39 teí aaw gedeg hvn vnheer myndag yhaantaí yumaa bí aawdaa íh haírtaí mnii eej aaw 2 yylaa bdag gehdee horwoogiin jam yum hoino hezee 1 tsagt hvn bolgond l vhel gedeg aímar yum ern dee byrhan mn

  13. body says:

    39tei aav uhaarsn hun shig bichje daanch aav ni ergej oldohgui nadtai l adil ymdaa. 21tei 3huuhedtei busguin nohor ni bga ni shan. uhaardag l ym bol huuhde bitgii hoid etsgiin gar haruulaasai gej zalbirnam…………..

  14. Anonymous says:

    mongol zaluuchuud chini ur huuhed bol har myangaaraa oldono eh hun bol gantshan l oldono gej yaridiin bna le, ene ug l ger buliig uneguiduuleed bga shd, uhtel ur haram gedeg biz dee ug ni medeej eh hun ch gesen chuhal bailgui yahaw gehjdee eej ur huuhed 2 oo zaawal ali ni iluuw ged haritsuulaad bh shaardla bhgui 1 ni chamaig bii bolgoson, nuguug ni chi bii bolgoson l zuil shd

  15. Mongolbusgui says:

    Haaya uhaan aldaad bgaa bol sahariin ovchtei baij magadgui sguu sahar ni ihdeed hundreedvireheer uhaan aldaad baidag gesen 

  16. zochin says:

    39tei aav gedeg hun bol ta mundag hun bainaa,

  17. emegtei says:

    Eej n nuhurgyu avgai bizdee.aavgyu ohinii bugs tom gedeg shuudee.bi bol tanai egch ta 2iin umnuus ichij bna

  18. emegtei says:

    Ohin n duu chin  ingej amidraad 2 huuhedtei bolchihson baihad yu ch hiigeegyu baij ingej heleed hereggyu bhaa.naad zaluu chin bish bailaa gehed uur hen negen zaluu esvel hed heden zaluutai yavaad hed heden huuhed teversen l bgaa shuudee.ohindoo duudee joohoon ch gelee sanaa tavij baisan bol 21 nastai ohin 3 turuud iim ih zovlon uzeed yavj bna gejuudee.tanai egch ta 2 uursduusuu icheechee.21 nastai yeiinhen  n zarim n 11r angia tugsuugyu bgaashuu.olon tursun emegtei hun hayagdahad aash zan archaa gd olon yum bdag biz.gehdee naad ohin chin huuhed hiij teej tursuur bgaad 21 hursen achaatai bolj amjih yamar ch bolomj haragdahgyu bna.ta end ter zaluugiin neriig bish uuriinhuu neriig bicheech.tanai egch ta 2 huuhduudiig n usguh estoi sanagdaj bna.ta muuhai amia bodsonhun ba.

  19. 39 тэй аав says:

    Насны эцэст төрсөн үр хүүхэд нь л хөлийг нь хучдаг гэж үнэн шүү. Манай аав бид 5г даанч багад минь орхиод хүний 3 хүүхдийн эцэг болохоор явсан юм. Мэдээж манай ээжид буруу байсан л байх гэхдээ л өөрийн 5 хүүхдээ орхиод явна гэдэг үнэхээр хатуу сэтгэл байсан. Би айлын том хүүхэд л дэ. Ямар их зовлон зүдгүүрийг амссаныг үгээр хэлэхийн ч аргагүй. Зарим хүмүүс хар дарсан зүүд шиг гэж ярьдаг да. Тийм л амьдралыг туулсан. Мэдээж 5 хүүхэдтэй эмэгтэйтэй хэн л суув гэж дэ. Биднээс аав маань нилээн хөндий байсан тул бид өсөх тусмаа ааваасаа холдож байсан. Багадаа аавыгаа маш их хүлээдэг хардаг байсан ч аав минь ирээгүй. Бид ч өсөж том болцгоосон. Тэгээд цагаан сар ч юм уу хаа нэг баяр ёслолоор эсвэл гадагшаа дотогшоо яваад ирэхдээ л аавтайгаа хаяа уулздаг байлаа. Багадаа тэгээд хөндий өсчихлөөр сүүлдээ аав маав гээд нээх сүйд болж гүйгээд байдаггүй юм билээ. Гэтэл 2006 онд гэнэт дуудлага ирсэн аав чинь харавчихсан гэж ихэнх дүү нар гадаадад байсан энд байсан 1 дүүдээ хэлчихээд яаран очсон ч уулзаж чадаагүй. Хамгийн сэтгэл өвдмөөр нь, өөрийн хүүхдүүдийнхээ аз жаргалыг золин байж өсгөсөн нөгөө хүүхдүүдээс нь 1 үзэгдсэн болоод л өнгөрдөг юм билээ. Бүх ажил явдлыг нь манайхан, тодруулж хэлвэл хаягдаад үлдсэн бид нар болон ээж маань л зохицуулж нутаглуулсан. Тэр хүнтэй суугаад гарсан аавын 2 хүүхэд дөнгөж насанд хүрч байсан учраас ямарч нэмэр болж чадахгүй юм билээ. Нутаглуулах өдөр нь сүүлд суусан авгайг нь суулгаад аваад явчих машин ч ирэхгүй байсан. Бид машиндаа суулгаагүй. Дагавар хүүхдүүдээс нь ч ажил явдалд нь оролцоогүй. Ажилтай байсан гэсэн.Төмөр замынхан үхэл хагацал тохиолдоход чөлөө өгдөггүй юм шиг байна лээ. Би айлын том болохоор 17 билүү 18тай байхад аав маань надад согтуу байхдаа МИНИЙ ХҮҮ ААВЫГАА ЯАГААД ЯВСНЫГ ТОМ БОЛООД ОЙЛГОНОО гэж хэлсэн юм.Би энэ талаар одоо хүртэл бодсоор явдаг. Миний ойлгосноор бол манай ээж жоохон ааштай бас, ам түргэнтэй байсан л юм болов уу. Ямар 10 хуруу тэгш хүн байх биш дэ. Эсвэл аав маань дэндүү өрөвчхөн сэтгэлтэй байсан юм болов уу? гээд л маш олон талаас нь л боддог. Яагаад өрөвчхөн гэхлээр сүүлд суусан хүний нөхөр нь нас барчихсан байхад нь түлээ нүүрсийг нь татаж өгч байгаад л учир уургуулсан юм гэж би сонсож байсан юм. Эсвэл сексдээ маш сайн байсан учраас холдож чадаагүй юм болов уу ч гэж бас боддог. Аав маань яг юуг ойлгоноо гэж хэлсэн юм бол до гэж одоо хүртэл л боддог юм . Аавыгаа өнгөрөхөд тухайн үедээ хар багасаа хамт өсөөгүй болоод ч тэр юм уу? нээх их харамсаагүй. Хаягдаад үлдсэн хүүхдүүд нь сайн сайхан яваа, аавыгаа хэний ч гар харалгүй нутаглуулчих чадалтай юм шүү гэдгийг харуулъя гэж бодож сайхан л нутаглуулсан. Харин одоо нас ахих тусам аавыгаа бодохлоор маш их өрөвддөг юм. Харавчихад хамгийн түрүүнд миний нэрийг хэлээд хурдан хэл дуулга гэж хэлж байсан гэсэн. Мөн хаяа 1 согтчихоороо би том хүүгийндээ очино гээд л хувцсаа сольж өмсөөд гардаг байсан гэсэн. Гэхдээ манайд ирж байгаагүй. Ингээд бодохлоор өөрийн төрүүлсэн үр хүүхэд гэдэг ямар вэ гэдэг нь харагдах биз ээ. Аав минь намайг юуг ойлгоноо гэж хэлсэн юм бол? гэж . Эсвэл аав минь өөрийнхөө амьдралыг золин байж гэр бүл гэдэг хамгийн чухал нь гэдгийг бидэнд ойлгуулсан юм болов уу? Багадаа их зовлон үзсэн болоод би өнөөдөр сайн хань, сайн аав, сайн хүү, сайн хүргэн, сайн захирал, сайн найз гэж хүмүүст хэлэгдэж явдаг юм болов уу? За за шал хамаагүй юм бичсэн бол уншсан хүмүүсээс уучлалт хүсье. Нэг ийм үг байдаг юм билээ. ӨӨРИЙНХӨӨ ШАРИЛ ДЭЭР УНАГАХ НУЛИМСТАЙ БАЙХЫН ТУЛД ҮР ХҮҮХДИЙНХЭЭ НУЛИМСЫГ ГАМНАЖ БАЙ гэж үг байдаг юм билээ. Хэрвээ аав минь биднийг хаяж яваагүй бол өөд болоход нь толгойг нь түших ч байсан юм билүү? За за бүү мэд дэ. Нас ахих тусам л муу аавыгаа бодохлоор аавын тухай дуу сонсохлоор л өрөвдөөд байх юм аа. Багадаа бол уг их л гомддог байсансан.

  20. Anonymous says:

    ter huuhed tsuvuulaad baidag huuhen bas eruul bishee ain

  21. Энхлээ says:

    Ямар ч тэнэг хүн эцэг болж чадна
    Гэхдээ жинхэнэ эр хүн л аав болж чаддаг гэсэн. Одооноос ээжүүд бид хөвгүүдээ эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг, жинхэнэ эр хүн болгож, амьдралын ноён нуруутай, зөв бодолтой, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хүн шиг хүн болгож хүмүүжүүлье. охидоо ч гэсэн амьдралын ухаантай, хүн таних чадвартай болгож хүмүүжүүлээрэй.Дахиж ийм утгагүй амьдрал амьдралд битгий тохиолдоосой. Надтай тааралдвал новшийн эр хүн чи өөртөө л гомдоорой.

  22. Minii bodol says:

    Dongoj 21-tei ajil mergejilgui, orlogogui, huuhduudee tejeegeed avaad yavah chadvargui baij yun olon huuhed gargasan yum dee. Ehleed oorsdiigoo avch yavj suraad daraa ni huuhedtei boloh heregtei shuu dee. 

  23. бат says:

    21 настай 3 хүүхэдтэй дөнгөж танилцаад л хүргэнийхээ гэрт ч очиж үзээгүй байж хүүхэд гаргаад байдаг насан туршдаа хамт амьдрах гэж байгаа бол сайн судалж байж сууж хүүхэд гаргаж байлдаа ХЭЦҮҮ Ч ЮМДАА

  24. nomuun says:

    ter zaluu olj unshaasai bilee, burxan min, tuslaarai ter oxind

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.