Цөөхөн Монголчууд бие биенээ хайрлая…

Сайн байцгаана уу? Энэ сайтын хамт олон болон энэ захидлыг уншиж байгаа хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бусад 1000, 1000н Монголчуудын адил гадаадад баклавар, мастераа хийгээд одоо эх орондоо ажиллаж амьдарч байгаа 25 настай жирийн нэгэн залуу. 4 жилийн өмнө гэр бүлтэй болсон 2 хүүхэдтэй. Өөрийн гэсэн жижигхээн бизнестэй, гэхдээ хэд хэдэн гэр бүлийг элбэг хангалуун тэжээгээд л болоод л байна. Тэжээгээд гэж муухай хэлчлээ, хүссэн зүйлээр нь хангаад гэх юмуудаа. Яагаад үүнийгээ бичиж байна гэхээр зарим хүмүүс эрт гэр бүл болсон хүмүүсийг ямар ч карьергүй, ирээдүйгүй, хийх ажилгүй гэж ад шоо үзэх юмаа.

Миний бодлоор хүнээ сайн таньж чадаад бие биенээ амьдралын нухчаанд уучлахдаа уучлаад, сургахдаа сургаад явбал уг нь эрт суугаад үр хүүхдээ ч гаргаад, ханийн хайр халамж эдлээд, эдлүүлээд хажуугаар нь сургууль соёл, ажил төрлөө ч амжуулаад явж болно шүү дээ. Өөрөө л хэрвээ арчаатай байж чадвал. Гэхдээ би энүүгээрээ ганц бие яваад хүмүүсийг буруутгаж байгаа юм бас биш шүү. Өөрөө ганц бие яваад өөрт нь болж байвал тэгээд л бас болоо шүүдээ. Аливаа юмс үзэгдэл чинь угаасаа 2 талтай, хүн өөрөө сэргэлэн, авъястай, зорилготой, дайчин байж чадвал болохгүй зүйл гэж бас байхгүй байх л гэж боддог юмаа.

Бас нэг зүйл хэлэхэд, би өнөөдөр нэг сайтнаас Баавар гээд залуу сэжигтнээр татагдаад хоригдож байхдаа галд шатаад түлэгдсэн бичлэг үзлээ. Үнэхээр хайран сайхан залуу хүн өр эмтэрмээр бэртэж, түлэгджээ. Манай энэ хорих ангиуд, саатуулах төвүүд тэдний ажилтан албан хаагч, тэгээд дээшээгээ шүүх, цагдаагийнхан ямар муухай болчоо вэ. Өөрөө өөрийгөө шатаасан нь тогтоогдлоо гэнэ үү. Яаж ч бодсон ар гэр, амьдралтай ил залуу насан дээрээ яваа хүн өөрийгөө юу боллоо гэж шатааж алахыг хүсэх вээдээ. Өөрсдийнхөө хийсэн булай хэргийг булзайруулах аргаа мөн олж байгаам шүү.

Цөөхөн Монголчууд минь ээ, бие биенээ тарган туранхай, боловсролтой боловсролгүй, эр эм, хөгшин залуу гэж ялгалгүй, бие биенээ хүндлээд, хамтдаа эх орныхоо хөгжилд чадлаараа хувь нэмрээ оруулаад явъя л даа.

9 Comments

  1. эр хүн says:

    Чиний зөв Гэвч чи одоо нэг янхан охиныг тэжээн тэтгээд янхандуулахгүй байл даа Тэгээд юу болохыг нь хар Чамд зовлон ирнэ Энэ бол бид хайр гэж яахыг мэдэхгүй мөн өөрөөсөө өөр хүнийг хайрлахгүй болсны нотолгоодоо

  2. Anonymous says:

    gutsoo, yu yariad bna? 25-tai 2 huuhedtei gesen aimaar sonsogdoj bna. deerees n tejeene l geech, hussen zuileer n hangana gedeg chini arai iluu hureetei bolood yavlaa. nogoo 2-3 ailiinh n uls n burhan mini une hamgiin unetei yumnuud zahialbal chi mini duuslaa

  3. Teg says:

    Eruuluu? Bodoj bichij bga zuil chin yamar ch logic alga. 

  4. Anonymous says:

    zugeer tegeed bie bienee hairlaa baawriigaa hairlaa l gene biz dee yun surhii huwiin amidralaa bicheed tuchnuun ger bul tejeedeg etr ged ehehehehe zuudleed zuudendee bichtsiimuu eswel genet ter bichlegiig uzeed ogshood setgeliin huurluur bichchij gehdee yahaw muu hun bish bna sain l hun bna setgel ni saihan yum daa gedeg shig

  5. Zochin says:

    Anand chi muu nohoi hunii ugeer bitgi huts. taniltsna ch geh shig hutsdgiin

  6. Anand_amjilt@ says:

    Монгол хүн Монголоороо үлдэхийн тухайд… Бид сэтгэл зүрхтэй итгэл хүндлэлтэй… Эх орон гэж Судсаар эргэх цэвэр цус… Эцэг өвгөд элэнц хуланцийн мөрөө үлдээж тамгалсан унасан газар угаасан ус минь юм шүү дээ… Бидний Монголчууд үүлэн чөлөөний нар шиг энэ энх цагт дор хаяад 50 000 000 сая хүрчвэл ядаж урд хойд хоёртоо дээрэлхүүлэхгүй баймаар байгаамдаа…

  7. PR says:

    Gol sanaa geed yu bh yostoi gej. Tsuuhuulee bie bienee hairlaad archaatai amidrahad bolohgui butehgui zuil bhgui gesen l bnshde.. Yumiig zaawal shuumjtei talaas ni huleej awdag zangaa manaihan hayachee haa saigui dandaa dooshoo tatsan, buruutgsan, ataarhsan yum bichij bhiimaa…

  8. Naran says:

    Чи өөрийгөө маш мундаг хүн гээд бодчихож. Тэр Бааварыг чинь хар тамхины сүлжээнийхэн нь л алах гээд бгаам бишүү ер нь. 

  9. Nana says:

    Chinii yag heleh gol sanaag eruusuu oilgosongui. Uuriiguu magtaj magtaj baisnaa baavariin tuhai yarial ehleh yum.Guie tegeed saihan amidarch bval bolooshdee. Master tugssun hun bicheh gesen yumniihaa zorilgiig yadaj medej bmar yumdaa. Ene sited hun buhen uuriinhuu tuhai yanz buriin untsguus bichej bgaa. Zuvhun sain esvel dan muu yum bicheed bval utgagui bizdee. Amidral chin ereentei baraantai, bas az jargal hosolj baij l jinhene amidral boldog bizdee. Minii bodloor chi yaaj saihan amidarch chadsan argaasaa huvaaltsaj ingej saihan amidar gej zuvluhguigees hoish zuger l ingej bicheed uhaaral hairlaj chadahgui bna. Timees daraa niitlel bichvel yag yu heleh geed bgagaa ehleed bichej baigarai. Tehgui bol master, bachelor degree bgad ch hereg alga. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.