ЭХ

До.Болдхуяг

/Дэлгэрүүлсэн хувилбар/

Би мэдээ орсон цагаасаа ээждээ дургүй байлаа. Тэр эмгэнд уурлан хорсож хэлсэн үгийг минь сонссон хүмүүс надад “Чи төрүүлсэн эхийгээ яаж ингэж хэлж чадаж байна аа?” гэж мэл гайхдаг байж билээ. Тиймээс би түүний тухай бусдад ярих үгээ цэнэдэг болсон юм. Үнэндээ тэр зөнөг миний ээж мөн ч юм уу, биш ч юм уу хэн мэдлээ. Ийм бодолдоо хөтлөгдөн би тэр миний ээж биш байх боломжтой эсэхийг судалж үзсэн. Даанч надад тийм баримт ерөөсөө олдоогүй бөгөөд хамгийн гол нь би тэр хөгшин шулмаас олон юмыг нь дууриаж төржээ. Нүд, үсний өнгө, нүүрний хэлбэр төрх, биеийн галбир, алхаа гишгээ, дуу хоолой… Ингээд би өөрийгөө түүний төрсөн охин биш байх гэсэн тэнэг бодлоо орхисон юм. Гэлээ ч гэсэн ээждээ дургүйцэх минь багасаагүй бөгөөд харин ч би түүнийг улам бүр үзэн ядах боллоо. Би толинд харах болгондоо өөрийнхөө дургүй хүнтэй төстэй залуу бүсгүйг харж зэвүү минь хүрэвч хаа очиж шал өөр ааш зан, ухаан бодол, санаа сэтгэлтэй төрүүлсэн бурханд талархдаг билээ.

Миний л мэдэхийн надад аав байгаагүй юм. Яаж тэнэгтэж яваад ямар хүнээс намайг олсныг нь би хэзээ ч мэдэхийг хүсэж байсангүй. Надад нэгэн удаа “Бурхны хайрласан хишиг, голын хайртай ганц охин чамайгаа хойт, урдахын гар харуулахгүй гэж би хүнтэй суугаагүй юм” гэж хэлсэн тэр хуурмаг үгийг нь санахаар ой гутаж улам хор буцална. Бага байхад минь өглөө бүхэн намайг цэцэрлэгт өгөөд оройдоо ирж авна. Цэцэрлэгт явахгүй гэхэд минь ээж нь ажил хийхгүй бол чамайгаа яаж тэжээх билээ гэдэгсэн. Юу гэсэн үг вэ? Өөрийнхөө нохой амийг борлуулах гэж ажил хийчихээд… Тэгэх байсан юм бол яах гэж намайг төрүүлсэн юм бэ?

Сургуульд байхдаа би ангийнхаа охидтой муудалцаж, шарандаа тэднийг жаахан хорлосноос болж тэр авгай багшид дуудагдана. Тэгээд л нүүрээ улайлган гөлөлзөөд намайг худлаа өмөөрөхөд нь миний бах тав ханаж, хохь нь гэж боддог байлаа. Уг нь намайг өлсгөж байгаагүй нь үнэн боловч надад хэрэгтэй юмыг маань арай ядан залгуулж байснаас харин дуртай бүхнийг минь авч өгч, эрх дураар минь өсгөөгүй л юм даг. Миний олон жил ганцаардаж, олон юман дээр санасандаа хүрч чадаагүйд, зовлонгоор дүүрэн энэ новшийн хорвоод төрсөнд минь ганцхан тэр хөгшин л буруутай. Хэдийгээр би түүнийг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж хорсдог ч бага балчрын эрхээр, заримдаа түүнээс юм салгахын тулд долигнож, “ээждээ хайртай” энээ тэрээ гэж нялганахаас өөр зам байгаагүй юм.

Ахлах ангид орсон цагаас хойш бараг гучин нас хүртэл оройтох, гадуур хонох тоолонд минь намайг иртэл хөшиг адил үргэлж цонхон дээрээ байдагсан. Тэр нь сайндаа ч биш намайг битгий ирээсэй гэсэндээ. Ер нь тэр надад, бас бусад хүмүүст өөрийгөө сайн ээж болгон харагдуулах гэж ихэд хичээдэг байсан юм. Ямар сайндаа л долдугаар ангид байхдаа анх удаагаа дээд ангийнхантайгаа наргиж гадуур хоносон өвлийн шөнө намайг хайж байгаа нь энэ гээд хацар нүүрээ хөлдөөчихсөн байхав дээ. Тэр намайг бараг арван тав, зургаа хүртэл минь буруу хэрэг тарих болгонд үглэж, сургах санаатай байлаа. Сүүлдээ намайг өөдөөс нь загнахаар юу ч хэлж чадахаа больсон юм. Надад загнуулахаараа сандарч бүлтэлзэхээр нь миний хөх инээд хүрнэ гэж жигтэйхэн. Ялангуяа миний хэнтэй найзлах, хаагуур хонох, архи, тамхи хэрэглэх эсэхийг зааварлах гэвэл би ёстой л бууж гардаг байлаа. Тийм ч учраас намайг хожим нь гурван ч нөхөр солиход юм хэлж зүрхлээгүй. Угаасаа тэр муугаар хэзээ ч, юу ч заалгахыг хүсэхгүй билээ.

Би нэгэн удаа Солонгост очиж ажил хийхээр шийдлээ. Түүнээс хэдэн жилийн өмнө ээж үйлдвэрийн осолд орж групт суух болсон юм. Хаа очиж үйлдвэрийн осол учраас групын мөнгө нь хуучин цалингаас нь дутахгүй. Эмгэн гэр дотуураа тэргэнцэртэй явж өөрийнхөө хоол ундыг аялуулсан болно. Мэдээж би түүнд яагаад ч туслахгүй шүү дээ. Үнэндээ надад түүнтэй орооцолдоод байх зав ч байгаагүй. Харин Солонгос явахад минь надад мөнгө хэрэгтэй боллоо. Салсан нөхрийн нэг нь мөнгөгүй архичин, нөгөө нь сураг тасарсан, сүүлчийнхээ нөхрийг голд нь ортол гомдоосон, хүүгээ ганц ч болов эргэж очоогүй учраас тэр надад мөнгө хялайлгана гэж байхгүйг би сайн мэдэж байлаа. Цорын ганц боломж бол тахир дутуу, зөнөг эхийнхээ хоёр өрөө байрыг барьцаанд тавих, угаасаа өөр арга байгаагүй юм чинь. Гурав хоног хэртэй би түүнтэй шал өөрөөр харьцаж ёстой л эх охин хоёр шиг байсан байх. Тэгж тэгж би хэлээд тавьчихлаа. Муу санаатай хөгшин гөлөлзөөд дуугарахгүй байна, зэвүүн гэдэг нь. Агсарч нэг үзээд аргадаж нэг үзлээ. Тэр нүдэндээ нулимс цийлэгнүүлж байгаад зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо. Би мэдээд байсан юм аа.

Солонгост очоод нэлээд хэдэн жил ажиллаж овоо ч мөнгөтэй боллоо. Сураг сонсохнээ эмгэн зээлсэн мөнгөнийнхөө хүүг төлж дийлэлгүй байраа алдаад өөрөө хөгшдийг асрах газар луу явжээ. Миний хөх инээд хүрсэн гэж жигтэйхэн. Мэдээж шүү дээ, өөдгүй охин нь түүнд сохор зоос ч явуулаагүй юм чинь. Яалаа гэж хүний нутагт зовж олсон мөнгөө хамгийн дургүй хүндээ явуулахав дээ. Тэрний группын мөнгө нь хоол унд, байрны мөнгө, зээлсэн мөнгөний хүүд хүрэх ямар ч боломж байхгүй. Би ямар их баярласан гэж санана. Удалгүй эх орондоо ирж олсон мөнгөөрөө наймаа хийхээр шийдлээ. Монголд ирээд байр авч тохижин наймааны ажилдаа ч оров. Хөгшин яаж миний хаягийг олсон юм бэ бүү мэд, эргэж ирээч гэж хоёр ч удаа хүнээр үг дайсан байна лээ. Түүний зөнөг толгойд яахаараа намайг очно гэсэн бодол ордог байна аа. Гэтэл уржигдар асрамжийн газраас ярьж түүнийг нас барсан, оршуулах ажилд нь оролцох уу гэх ухаантай юм хэлэв. Үхсэн хойноо ч гэсэн хүнд гай болох юм. Надад үнэндээ зав алга, завтай байсан ч би очихгүй, яршиг цаашаа. Харин би түүнийг үхсэнд яагаад баярлахгүй байгаа юм болоо гэж өөрөөсөө асууж суулаа. Асрамжийн газрынханд “Үнэхээр зав байхгүй, бие муу эмнэлэгт хэвтэж байна” гэсэн юм. Нөгөөдөр нь дахин утасдаж “Ээжийг чинь ном ёсоор нь нутаглуулсан. Ээж чинь танд захидал, нандигнаж хадгалсан эд зүйл, мөнгө төгрөг гэрээсэлж үлдээсэн. Ирж авахгүй бол асрамжийн газрын орлого болголоо” гэж ширүүлдэг байгаа. Би гайхахын ихээр гайхлаа. Чавганцад ямар эд зүйл, мөнгө төгрөг байдаг билээ. Эд зүйл гэж үе дамжин эдэлж сэтрэх шахсан ганц сүүжин ээмэг байж магадгүй, харин мөнгө төгрөг гэж элгийн юм байж таарна.

Ажил төрлөө зохицуулаад асрамжийг зорилоо. Үнэнийг хэлэхэд “Муу санаатай хөгшин юу ч хадгалсан юм билээ, хятад луухаанууд шиг хамаг юмаа үхтлээ жоорлосон ч юм билүү” гэж бодогдоод сонирхол шунал хоёр багагүй хөдөлсөн юм. Асрамж гэж яасан ч өрөвдөлтэй газар байдаг юм, баахан уйдаж цөхөрсөн хөгшчүүл байна, азгүй хогнууд. Асрамжийн эрхлэгч гэж хүйтэн царайтай егзөр авгай надад нүүр өгөхгүй яндагнаж байгааг нь харахаад нүүр лүү нь нулимчихмаар санагдаад байлаа. Тэртэй тэргүй хууль ёсны цорын ганц өв залгамжлагч болсон надад өгөхгүй гээд тэр яах билээ дээ. Нэг хайрцагтай зүйл гаргаж өглөө. Ёсыг бодож нүүрэн дээр нь гэрээс захидлыг гаргаж уншлаа.

“Энэ хорвоогийн нар болсон, юу юунаас хайртай ганц үр минь. Миний эцсийн ганц хүсэл бол эрдэнэ болсон охин чамайгаа нэг үнэрлэчихээд, буурал толгойгоо түшүүлж хадан гэртээ очих байлаа. Гэвч ээж нь чамайг ирэх эсэхийг мэдэхгүй, шаналан хэвтэж байна. Үр чамайгаа ирэхгүй байлаа гээд зөнөг толгой надад гомдох эрх байхгүй, нөгөө ертөнцөд очсон ч гэсэн чиний сайн сайхны төлөө залбирч, цацлаа өргөх болно.

Чиний эцгийг Жав гэдэг хүн байсан, чамайг Солонгос явдаг жил өөд болсон. Энэ олон жил чамд дурсаагүйн учир бол тэр их хилэнц нүгэлтэй хүн байсан юм. Их ч зүдэрсэн гэнэ лээ хөөрхий. Ах дүү нар нь ослоор үрэгдэж, өөрөө таг сохроод харж хандах хүнгүй үйлээ идсэн, одоо миний байгаа асрамжинд нүд анисан сурагтай. Арга ч үгүй биз дээ, тэр хүний хийсэн арандгийг ээж охин хоёр ч эдэлж бараагүй байна. Ээж нь тэр хүнийг Зөвлөлтөд сургууль төгссөн гялалзсан чекист, архи тамхи хэрэглэдэггүй томоотой хүн гэж итгээд хар нялхаараа ханилсан юм. Тэр л чи бид хоёрын амьдралд арилахгүй хар толбо үлдээсэн, миний насны бөгсөнд ингэж үйлээ үзэхийн цондон болсон ажээ. Эцэг чинь тагнуулын газар нууц ажил хийдэг гээд гол төлөв шөнө орой гарч яваад үүр цүүрээр улаан нүдэлсээр ирнэ. Би төрийн нууц алба гээд яг юу хийдгийг нь сонирхож асуудаггүй байв.

Чамайг хоёрхон сартай улаан нялзрай байхад би санамсаргүй тохиолдлоор тэр хүний ямар ажил хийдгийг олж мэдсэн, тийм ээ эцэг чинь гүйцэтгэгч байсан юм. Гэмтэй гэмгүй хичнээн олон хүний үрийг цааш харуулсан юм бүү мэд. Үүнийг нь баттай мэдсэн би зурвас бичиж орхиод өлгийтэй чамайг авч өвлийн хүйтэнд оргосон юм. Хамаатан садан, найз нөхдийнхөөрөө байвал Жав олоод ирэхээс айж танихгүй айлын хашаанд гэр барьж буугаад мөн ч хэцүү байсан даа. Чамайг тийм муу ёрын амьтны дэргэд өсгөнө гэдэг ухаан санаанд багтахгүй хэрэг байлаа. Тийм ч учраас чамайг өөрөөрөө овоглож, нэрийг чинь өөрчлөөд төрсний гэрчилгээ, бичиг баримт солиулж авах гэж хэрэндээ зүдэрсэн юм. Идэр есөөр нялх биетэй эмэгтэй, улаан нялзрай охин хоёр сиймхий дөрвөн ханатад мөнгө цаас, хоол унд муутай, тэр хүнийг хэзээ ороод ирэх бол гэж айж суух л хамгийн хэцүү байж. Жав хаа очиж эрэл сурал болж сүйд бололгүй хэдхэн сарын дараа бас нэг залуу охинтой дэр нийлүүлсэн гэж дуулдсан. Би гэдэг тэнэг хүн эцгийн чинь намайг эргүүлж байхдаа бэлэглэсэн гэзэгний даруулгыг чамд хэрэг болно гээд хав дараад, гай дуудаад байснаа одоо л ухаарч, хар толгойгоо шааж байна. Миний охин үүнийг зарж борлуулаад бүгдээр нь өглөг өгч, бид хоёрын араас буян хийлгээрэй, хоёр лан шижир алт орсон юм шүү.    

Харин миний өвөг дээдсээс уламжилж ирсэн сүүжин ээмэг, дотроо эрхийний өндөгний дайтай алтан Зонхов бурхан бүхий мөнгөн гуутай сахиус, чамд л гэж хадгалсан хэдэн халтар төгрөгт нүгэл хилэнц байхгүй. Би чамайг Солонгос явахад байраа авч чадахгүйгээ мэдрээд групынхээ хэдээр банкны хүү, байрны мөнгөө ч төлөхгүй хадгалсан, “яахав хожим охинд минь хэрэг болох ч билүү хөөрхий минь” гэж бодож явлаа. Асрамж хэмээх энэ буянтай газар ирэн иртлээ ээж нь олигтой ч хоол идээгүй өлөн зэлмүүн байж хэдэн төгрөгөө хуримтлуулсан юм шүү. Лав л сайныг нь биш юмаа гэхэд саар нь ч болтугай нэг хөл дүүжлэх унаа авч хүрэх байх. Охин минь үүнээс хадгалахыг нь хадгалж, зарж үрэхийг нь зарж үрээрэй. Эцэст нь ээж нь үрдээ ганцхан зүйл захья. Би улаан гол, эцсийн амьсгалаа тасартал ганцхан чиний төлөө залбирах болно. Чи хожим ч хамаагүй нэгэн цагт ээжийгээ уучилж, миний чамайг гэх сэтгэлийг зөв ухаарвал өөр хүсэх зүйл үгүй. Эвий үр минь, ээж нь охиноо үнсье”.     

Улаанбаатар-Хөх хот 2008-2011 он

54 Comments

  1. Бата says:

    бичлэгийн эзэн эхийгээ хожим ойлгож, өөрийгөө зүхэж дээ. ойлгосон нь яамайдаа.
    ийм түүхүүд сонсогддог ш дээ. бурхан өршөөг, хүний нийгмийн золиос болж дээ. бүх орон улсад гүйцэтгэгч нар байдаг ш дээ. АНУ-ын ногоон бүс киног санаж байна уу.

  2. baska says:

         үнэхээр тэнэг хүүхэн байна энэ дэлхий дээр тэр эмэгтэйн буянаар чи хүн болж төрсөн голоо тасартал чамайг харсан  нь нүдэнд харагдах шиг боллоо сайн буян хий  чи яав ч өөдлөхгүй их л зовно доо

  3. Nora says:

    Ene arai bishee. Egch gsen bichver ni denduu bsan . Odoo ene EH . Ymar setgehui geech ni iim muuhai hund naaldatsgui hachin ym bodoj bichdeg bn a!!!!

  4. sch says:

    bi gadaad surdag eniig unshaad zun yadag ch bsan eej deeree ochino gj  bodloo. Eejige ushuu iluu hairlah estoi gj uhaaruullj bna

  5. Anonymous says:

    shal
    teneg yum oilgohgvi b.aa

  6. зочин says:

    Би энийг уншаад ээжийгээ үнэхээр их хайрлаж байна.

  7. Ganbaa says:

    Za ter baitugai ehiigee zodood alsan hun zunduu baidag yum bilee. Ene bol amidralgui zuil bish harin ch amidraltai bichwer baina. Uuniig unshaad eej aawiigaa hairlay gej hen buhen bodno shuu dee Hooson tolgoit mini.

  8. ninje says:

    Hereegui unshlaa araichdee ene huuhen nulims goojood araichdeb

  9. Anonymous says:

    hunii dotor orj uzsen bish, hooson tolgoit mini yamar ch emegtei tiim bhgui gej bolohgui. tiim humuus bdag yum. buur zoddog, shuud orj ireed hashgichaad dairna. tegeed zoddog gesen. gol n ooriig n diilheer hun bhguid tegdeg bsan gej bgaa yum. tegsen hernee ooroo 3 huuhedtei. ternii amidrah baishing eej n l avch ogson. huuhduudee ch baga bhad n zoddog zagnaad daramtand blgadag bsan. turuuch n tom bolood muu hun bolood ehelchihsen. tiim ehiig harj oshoor arga ch ugui biz. harin emee n l hun aldaj bolno dahij bitgii davtaarai gesen yum shig bsan. huuhed n tegeed joohon zasrah shatruugaa orj bgaa bh. ehiig n bol bi dahiad neg l durgui hurgevel bichlegiig n oron dayar tsastna gej helsen. Yer n odoo uyed ger buliin em ch bai er ch bai daramtlagchdaas salya gevel bichlegiig n hiij avaad tsatsna gee. esvel tom bolhoor n huuhduuded n uzuulne. gee! tegj surduuleh ur duntei arga yum bna.

  10. Anonymous says:

    zohiol bishee, delgeruulsen huvilbar gej bgaa biz? neg hunii tuuhiig tegj gene gej sonsood iluu bariivchilj tiim hunii dotor n yamar bdag bolood tegj haritsdag bol gesen sanaagaar delgeruulj bichsen bh.

  11. Jade says:

    Hoorhii yduu setgelgeetei shalbaag shig bichver

  12. Hooson tolgoit says:

    Ymar ch em hun eejdee muu bsan ch ene bichvert chine gardag shig zuilig amidral deer hiihgui bhaa ho

  13. Hooson tolgoit says:

    ene do. boldhuyag gegch nohor zohiolch geed bgan. Iim hooson oyunii hoosroltoi zohiolch gj de yu ym be chaavaas. Ymar ch em hun eejdee muu bsan ch cham shig iim ym bichihgui de. Yu unshchivaa. Iim ym bicheed bhaar yaj goy saihan ym setgeh ve de.. Deer bas Egch gj neg arhichin huuhnii tuhai arai denduu bichsen.. Odoo ene Eh… Zailuul Chaavaas setgehui gj shavar shalbaag

  14. e says:

    Naachini zohiol bhad. deer ni zohiogchiin ner ni hurtel bn humuuse

  15. Anonymous says:

    Хэн нэгэнд: Хичээгээд байхдаа яахавдээ ккккк, бас эвгүй нөхөрүү гүй юу.

  16. Xen negen says:

    Bi iim lnoxin boloxgui bas iim l eej boloxgui yum san hj xicheenee…eejdee xairtai shuu

  17. Anonymous says:

    aluurchnii huuhed urt udaan zovj amidraasai. huurhii eej ni l uruvdultei yum

  18. ema says:

    yoooy hereggui unshlaa.bur sonin bolchloo

  19. Anonymous says:
  20. degii says:

    Ene uguullegiin gol utga sanaa ni eejiin suulchiin zahidald garj bn. Chehed Emegtei hun hussen, hairtai hunteigee amidarch bolno gehdee huuhdiinhee etsgiig songoh heregtei gedeg ug bdg ym. Hun genee dagaj turdug muu etsgees muu huuhed turuh tohioldol ih bolno ter tusmaa hugshirhuuruu hun ulam etsgee duuriadag. Ene nuhur ni hun aldag tiim hargis muuuhai ajil hiideg bj. Tegeed ohin ni yg etseg shigee tiim hargis uruvch setgelgiu tiim bn. Buur tsaanaasaa tiim turdug hun bdg ym bnlee. Tiim bolhoor humuus mini huniig sain tanij baij hani ijilee songoh heregtei.

  21. sainaa says:

    hudlaa blguidee 
    iim yum bj bolno gej uu

  22. sainaa says:

    hudlaa blguidee 
    iim yum bj bolno gej uu

  23. Anonymous says:

    Яахаараа дандаа болох…. Муухай юм бичдгийн

  24. Anonymous says:

    Нз

  25. nara says:

    teneg amitan. yaaaaj iim teneg uchuuhen bodoltoi xun bdag bnaaaa. buur uhaan orson tsagaasaa exdee durgui gene uu. arai l xeterxii xetruulegtei bnaaa. yarch t1 xun exiinxee uurg n xairlaj bga xairg medriishd. tiim ix uzen yadaad xugshin emgen gj duuduulax yu xiisiin bol. unexeer ontsgui sanagdajiina. iim xun bxgui bxaa l gj naiday. 

  26. nuuts says:

    hvn gdg erch bai emch bai iiml setgeltei bj blhgvi hedii chi zowj busdaas dutuu ywj bsnch ene biyiig chin torvvlsen ehdee gomdoh vy blaach uuchlal orowch segelee hezeech bitgii geegeesee gj hvsch bn yjch hvnd durgvi blaa gsn haayach ter hvniig orowdoh setgeltei bgaasaa gj hvsch bn hvn gdg ninjin setgeleeel gj bolohgvi iim setgelgvi hvn adguus amitadaas ylgagdahgvi bolno gantsl zviliig zahi yajch durgvi bsn uuchlah vydee uuchilj enerengvi bhg hvslee ene bichsen zvil vnheer aimar sanagdlaaa vnheer ih bi ter hvnd gomdoj ygd ygd chmd ner hvnd ed horongo mngo tm chuhal ymuu gj ter hvniig zemlen uillaa setgeliig mini zvseh shgl bolloo ta bvhen mini hezeech hvniig vnen setgeleesee vzen ydaj bai neg negnee hairlaj enerengvi ewtei amidartsgaayldaa iim zvil olon bitgii dawtagdaasai daa.

  27. do says:

    Харваас зохиол байхад ялгадаггүй хүмүүс үү. Жаахан хар бараан талдаа л юм. Охин нь бүр чөтгөр шиг санагдчихлаа.

  28. h says:

    Зулаа чи охин нь юм бол зовлонгийн дээдийг эдлэнэ Чи үхэж далд орохгүй маш урт наслаж маш зовж хорвоог туулна даа, Хүн хэлсэн бодсноороо байдаг Чи охин нь биш ч хүсээ юу Түүгээр явсан гайг үүгээр дууддаг байна ш дээ

  29. h says:

    Зохиол юм уу хаашаа юм Ойлгох юм алга, Хэрэв үнэн бол хүнд алууллаа аваар осолд орлоо зодууллаа хутгалууллаа гээд байгаа нөхөд чинь нэг иймэрхүү сэтгэлтэй ажил үйлтэй нөхөд шүү дээ Тэдний замаар тонилог цаашаа Юу тарьна Түүнийгээ л хурааж авна,

  30. zochin says:

    ene zohiol bh aa herew unen bol ohin ni etsegiigee duuraisan aluurchin turhtei huuhen bna

  31. Zulaa says:

    Bi ohin n sh dee. Eejiinhee zahidliig awaad muuhai shookond orson shuu. Gehdee yahaw 2 langiin altan daruulgiig zaraad heden udur sensertel showdaad taitgarsan daa huurhii

  32. зочин says:

    gunigtai bna bi sayhan eejiigee bas hamgaas hairtai emeegee aldsan blhoor ochigdor mart temdeglej bgaa hvmvvsiig zuragtaar haraad nadad hench gvi bolson hairtai bvhen min hajuud min alga geed baahan uilsan odoo ch uilj bna gehdee bi hoorhon 2 vrtei eh hvn setgelee changalaad alag vree hairtai hanitaigaa saihan amidarch bgaagaa emee eej 2 too haruulnaa

  33. Anonymous says:

    Ene delhii deer terniig uzen yaddag ehees n oor omooroh hun bhgui (ooroo bol huuhduud n omoorno gej boddog bh, gevch huuhduud n teneg bish hojim joohon tom bolhoor oilgono). Orshuulgan deer n chamaig huuhduudtei chini tulheed oruulahgui dee harj bgaarai!

  34. Anonymous says:

    manaid neg iim hun bdag. yagaadiig n medehgui dotroo uneheer ingej boddog bh. sayhan hurtel nadad ter eejiigee eej gej boddoggui gej helsen. tegsen hernee bayaraar beleg avch ogood huuhduud n irj ochood bdag tegsen hernee eejiigeee uzen yaddag. Ter yamar ch bsan zuurdaar genethen uhej bolohgui hun. Nileed ih zowlon amsah bh daa. omoordog hun n bhgui bolhoor. muuhai muuhai yumnuud tohioldoh bhdaa ter hund. Huuhduud n bas teriig eejteigee yaj haritsdaggiig n harj osson yum chini ergeuuleed heden jiliin daraa ooriig n tegeh bh daa. Tsag hugatsaag l huleeh bolj.

  35. Anonymous says:

    bi lav iimerhuu hun tanina

  36. Anonymous says:

    yu tarina ter l urgana gedeg humuus ene ohinoos n neg ih yalgaagui uls shuu

  37. bid neg mongol says:

    ene huuhen eejdee hairtai l yum bishuu araas ni haramsaad ooriigoo l barag zuheed bgain bishuu

  38. Anonymous says:

    yu tarina ter l urgana

  39. Zulaa says:

    Bi ohin n sh dee. Eejiinhee zahidliig awaad muuhai shookond orson shuu. Gehdee yahaw 2 langiin altan daruulgiig zaraad heden udur sensertel showdaad taitgarsan daa huurhii

  40. aaaaaaaaaaaaaaaaaaaaa says:

    ohin narail denduu hatuu setgeltei yuma yaj iim bj chaddag bnaa

  41. Anonymous says:

    Segsger gesen eej mini simhii gesen ger mini 

  42. zochin says:

    naadah chini uguulleg ch gesen buh um todorhoi hemjeenii zuilses sedevlej bichigddeg um shuu tegeed l tegj bichij bna za

  43. zochin says:

    teneg ohin ni uheesei l gej bi bodoj baina, yamar zevuun amitan be ene ohin ni geed bga uhaantai adguus

  44. Anonymous says:

    eejiigee zovoodog teneg ursuud anhaarch unshaarai. Uhaarmaar saikhan bichij.Uneheer saikhan uguulleg bn.

  45. Zochin says:

    Yamar teneg comment uud ve. Ene zugeer eguudul uguulleg bna.. Eejiinh ni buruu ch gex shig yu ve bas ergetsuulchjee teneg.

  46. Anonymous says:

    Eejiihaan bichsen zahiha gold yum oruultal nudend nulmas gartal bichsen bna  anhaanda bich gesen neh eej gej bodgui baila zuger neg arihchin avgai gej bodog bail getel say 2 sard ooroo eej bolood eejiige yamar ih orvdson gech

  47. gerel says:

    ohin ni eejiigee hairlahgui bolj ussun ni eejiinh ni buruu gej bodoj baina. eej ni ohinoo hairlaagui usgujee. ajil ajil geed alga bolchdog baisan baih. ternees ohinii humuujild aaviin uureg baigaagui tul aav buruugui

  48. born says:

    Eej ni yasan ch orovdoltoi yum bede? Ehiin sanaa vrd vriin sanaa hadand. Ene ohin ni law nasnii bogsond vr hvvhedde adlagdaad eejiigee yaj gomdooj bsnaa sanaj gashuudah bhdaa. Zov ch bai buruu ch bai zohih toloos ni irdeg gej ovoo maani yridag baij bilee

  49. Anonymous says:

    ene odoo yu vee yu unshchvee hhhhmmm

  50. zooz says:

    neg iig helj bna shuu

  51. Соогий says:

    Ойлгосонгүй….

  52. Өнөр says:

    dandaa emegtei huniig untraasan um bichihiin.deer bas neg arhichin huuhnii tuhai bichij bsan.

  53. Anonymous says:

    ehiin setgel urd uriin setgel hadand gej, gehdee buh huuhed gargasan emegteichuud iim bish ni haramsaltai. eej, eh gej duudagdah erhgui ems yu boddog bol..

  54. Anonymous says:

    etseg ni heer alag bol yr ni shiir alag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.