Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би 27-той нэгэн томоохон компанид жирийн алба хашдаг эмэгтэй. Өөрийнхөө үзсэн үерхэл хайр сэтгэлийн тухай та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
Хүнтэй үнсэлцэж үзэх нь битгий хэл хөтлөлцөж явж үзэлгүй 21 хүрээд үй зайгүй үерхдэг, гэр орноор нь орж гардаг 10 жилийн найз охиныхоо ахтай эгчийнх нь тавьсан саналын дагуу үерхэж эхэллээ.
Тэр үедээ нандин үерхэл гэж толгойд орж ирэлгүй, энэ хүнтэй л хамт насыг туулах юм байна гэсэн бодолтой нийлснийг ч хэлэх үү бид 2 анхныхаа болзоон дээр унтсан. Ямар ч хайр сэтгэл, бие бие рүүгээ гэсэн тэмүүлэл байхгүйгээр хоорондоо нийлж бүгдийг эхлүүлсэн. Би ч миний бүх юмны маань анхных байсан болохоор нандигнаж байхыг хүсдэг байсан бол тэр маань зүгээр л ганцаараа цаг хугацааг өнгөрөөхгүй гэсэндээ миний хажууд байж надтай уулздаг юм шиг санагддаг байлаа. 14, 20 хонож байж нэг уулзана. Уулзахаараа би гэрт нь очиж дуудаж гаргаад унтчихаад сална. Дахиад уулзалгүй өчнөөн хонож байгаад дахиж уулзаад унтана ингээд л салдаг байлаа.
Эхэндээ юм боддоггүй байснаа хэдэн сарын дараа энэ бүхэн утгагүй санагдаад холбоогүй байя гэхэд минь үгүй ээ салахгүй би чамд анхаарал тавина гээд бид 2-ын уулзах өдрүүд ойртож энгийн кино үзэж хамт байгаад салдаг боллоо.
Би нэг өдөр их сургуулийн найзуудтайгаа хамт байхдаа найз залуугаа дуудтал манай нэг хөөрхөн найз охинд маань илт анхаарал тавьж цаашид надтай уулзахаараа л тэр найз охиноо дуудчих гэдэг боллоо. Би ч тэнэг байсан юм болов уу дуудаад л 3-уулаа хамтдаа цагийг өнгөрөөнө. Бас л эхэндээ тоодоггүй байж байгаад нэг л биш санагдаж саллаа. Би ч ахтай нь үерхсэнээс хойш санаа зовоод найз охиныхоороо ч орж гарахаа больчихсон байсан болохоор хоорондоо ч уулзахаа больсон байв.
Анх 3-р курсэд байхдаа нийлж байсан бид 2 салаад намайг 4 төгсөхөд бид 2 гудамжинд таараад унтаж тэрнээс хойш бид 2-ын харилцаа сэргэсэн юм.
Ингээд би ажилд орж санаачлагыг гартаа аваад аль болох их уулздаг болов. Манай найз залуу цагдаагийн газар ажиллаж байгаад больчихсон гэртээ суудаг байсан.
Ингээд бид 2-н харилцаа миний санаа тавьсны ачаар маш сайхан болж намайг ажилд ороод нэг жил болсны дараах зун бид 2-н хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан үе болсон юм. Тэгээд тэр намар нь би байр түрээслэн тусдаа гарч манай найз залуу надтай хамт амьдардаг болсон. Эхэн үедээ бүх зүйл халуухан сайхан дээрээ байгаа 2, миний цалингаар илүү дутуу юм бодолгүй сайхан байж 3, 4 сар боллоо. Ингээд цаашаа хамт амьдарвал болохгүй ээ. Цаашид айл шиг айл болохын төлөө зүтгэх хэрэгтэй гээд би түүнийгээ өөрийнхөө ажилладаг компанид орууллаа. Эхэндээ 2-лаа ажил хийгээд цалингаараа хангалттай гэр орноо өөдөн татаад сайхан байсан боловч хэсэг хугацааны дараа авчирдаг нэмэр болдог цалин нь багасаад оройтоод гадуур хонодог болоод эхлэв. Дан залуучууд байдаг манай нэгэн салбарт орсныг ч хэлэх үү ганц бие олон залуус хүүхэн шуухан шоу цэнгээн гээд хамтдаа явдаг болох нь мэдэгдсэн. Би ч эхэндээ уурлаад шууд ээжид нь хамт очоод амьдралд яаж зүтгэх ямар байх талаар хэлээд өгөөч миний зөв үү гээд түүнийгээ өөрийхөөрөө болгож аваад амьдрал цааш үргэлжилсэн. Дахиад овоо дажгүй байдаг болоод нэг жил хамт амьдарлаа.
Тэгтэл дахиад л янз бүрийн хүүхнүүд ярьж хонуут өнжүүтээр явдаг болж эхлэв. Яг яах гэсэн юм бэ салъя гэхэд маань би хэзээч чамайг хуурч байгаагүй ээ. Чи л намайг орхихгүй бол би чамайг хэзээ ч орхихгүй гээд бид 2 цаашид хамт амьдарч би энэ залуусаас болдог юм байна гэж бодоод ажлаас нь гаргаад яг гэрийнхээ хажууд ажилд орууллаа. Бид 2ын амьдрал ч түрээсийн байранд байгааг эс тооцвол маш сайхан айл шиг айл болсон байв.
Тэгтэл бас болдоггүй ээ. Дарга нь давхар буузны цех ажиллуулж байгаа нэрээр хэдэн хүүхнүүдтэй хамт ажилладаг болоод бас л нөгөө хэдтэйгээ шоудаж цэнгээд оройтож хонуутаар яваад эхэллээ.
Би эхлээд уурладаг байсан бол энэ удаа их л бодлоо. Юунаас болоод ингэж хүүхнүүдтэй холбогдоод байна. Би өөрийгөө өөрчлөөд үзье гэж шийдсэн. Хэрэндээ л өөрийгөө өөрчлөгдсөн гэж боддог. Бид 2 ч овоо дажгүй байж бас болж байна шүү. Гэхдээ бид 2-т нэг л асуудал байдаг нь хүүхэд. Эмнэлэгт үзүүлсэн боловч зүгээр ээ хүүхэдтэй болно гэдэг. Бид 2 нийлээд 5 жил болчихсон байв. Нэг үгээр хэлэхэд би 26-тай манай хүн 28-тай.
Манай хүн намайг хэцүү байгааг минь ажиглаад зүгээр ээ найз нь 30 хүрээгүй байна тэр үед хүүхэдтэй болоогүй бол 2-лаа өөр арга бодноо битгий санаа зов гэсэн. Тэднийх 6 хүүхэдтэй манай найзаас бусад нь хүүхэдтэй. манайх 3уулаа. Мөн л надаас бусад нь хүүхэдтэй.
Тэгэхдээ зүгээр ээ гээд тоохоо больсон. Намайг ч манай найз залуугийнх бэр гуйсан. Ингээд заза гээд тайвшраад амьдарч байтал 3 сарын дараа нь буюу жил гарангийн өмнө нэг шөнө манай хүн лүү нэг хүүхэн залгаад хүрээд ирээч гэж гуйж байна. Манай хүн ч сандраад гарах гэхэд нь би уурлаж нөгөө хүүхэн дахиад залгахад нь аваад чи эхнэртэй хүн гэдгийг нь мэдэх үү гэхэд маань чамайг яаж тоосон юм бол доо гээд хэдэн юм хэлэхэд би балиар биеэ үнэлэгч чинь гэж хэлж орхисон юм. Манай хүн ч яаж байгаа юм бэ гээд намайг уурласан чинь орондоо ороод хэвтсэн юм. Хэсэг хугацааны дараа дахиад утас дуугарахлаар нь манай хүн авснаа яанаа надад уурлаад архи ууж байна гэнээ гээд намайг шөнийн 2 цагт хаяад гарсан юм. Би ч ухаангүй болчихсон амьтан араас нь унтлаганы хувцасныхаа доор нь өвлийн гутлаа оймсгүй өмсөөд дээр нь гялс курткээ өмсөөд гарч уулзаад уйлж битгий яваач гэж гуйсан. Ингээд бид 2 бас салаагүй.
Харин би бүр өөр хүн болсон. Гэртээ бүгдийгээ зориулдаг хүн тэгэхээ больж хүнтэй танилцаж уулздаг болсон. Тэгэхдээ түүнийгээ нэг ч хуураагүй ээ. Манай хүн ч ажлаасаа гарч 24 48-н ажил хийж эхэлсэн. Цалин нь бага байсан учир болиод өрөмдлөгийн туслахаар хөдөө явав.
3 сар болсон. Харин би энэ хооронд нэг хүнтэй уулзаж унтсан. Бас нэг хүнтэй Саак-ын чатаар танилцсан маань гадаадад амьдардаг, надтай чацуу их дайчин залуу байсан.
Ганцаараа гадаадад амьдардаг ганц бие залуу гээд бид 2 ярилцдаг болоод 3 сар болов. Манай хүн ирээд бид 2 ойлголцож чадалгүй салсан юм. Салаад би бас нэг хүнтэй унтсан ингээд бид 2-н дунд нандин зүйл маань үгүй болсон. Харин манай найз надаас хэзээ ч салахгүй биеэ дааж илүү амжилтанд хүрээд чам дээр ирэхэд чи хүнтэй нийлээгүй бол би чамайг гэнэ заавал гэсэн.
Харин би гададад байдаг залуутай сэтгэлээрээ их л дотно байдаг болчихсон. Бүх л юмаа өдөр болгон ярина. Одоо яридаг болоод 4 сар болчихсон. Бие биенийгээ хайраа гэж дуудна. Ярихаар нэг л дотно байдаг. Надад хэрэглээрэй гээд гадаадаас мөнгө хүртэл явуулсан. Байнга шахуу камераар харж ярина.
Манай хуучин найз намайг өвдлөө гэхээр хүрч ирж харна. Би өөрийгөө ойлгодоггүй ээ. 2 хүний хооронд гүйгээл байх шиг. Өнгөрсөн бүх зүйл маань хуучин найз залууг маань сэтгэлдээ хүлээж авах ёстой гэнэ. Харин сэтгэлээрээ ойлголцож чадсан гадаадад байдаг залуу уулзаж үзээгүй л болохоос сайхан санагдаад байдаг.
Би тэнэг юм болов уу л гэж бодох юм. Энэ бүхэн эцэстээ юу болж дуусдаг юм бол доо. Гол нь арай л ондоо нэг шинэ гарц олж хараад цаашид идэвхтэй сайхан амьдрах юмсан. Юунаас эрч хүчээ олж авах уу? Яаж одоо амьдарч байгаа амьдралаа өөрчлөх үү гэдэг л толгойны ганц бодол боллоо. Би сэтгэлийн хүчээ нэг л алдчихжээ. Сайхан амьдармаар байна. Сэтгэлээрээ баян баймаар байна…
21 Comments
chinii amidral odoo l ehelj bna
naad zaluu jin l anhnaasa chag iim hvn bolgoson bolhoor jinii buruu bhgue. naadhiiigaa hay
bi yor hunyei gerlej uzeegui odoo gerlej ger buliin saihniig mefremeer bna 25 zalyy ondor 99206859 hania haij.bga busguitei yylzay
ymar hogiin ym be chinii ongorson amidral bi neg ym heleh gsn ymaa caak chataar yr ni chataar taniltssan humuus shaal hudlaa.
huuchn nuhur chn bur hereggui zaluu bnaa…chamd law hani bolhgui hun bna…huuhemseg huntei zuuraldah zowlong medersen yum chn odoo hereggui blgui de…tiim hun hezee ch zasardaggui yum…zasarsan yum shig sanagdsan ch amidrah yawtsdaa zugeer bn gj hezee ch bhgui hormoin dontoi yumnuud….harin gantsaara heseg bsn bi gree…sain hun garj irj l taaraa hun bolgon tiim bish….
Huuchin zaluu chini chamar ajild oruuluul garguulj baidag archaagyi er bn doo, tiim er hyneer yur n yaah yum ,salsandaa bayrlaj yav… Chi hyntei suuh tanilchah gej yaaralgyi tolgoi horogdoh orontoi boloochee yadaj. Tegsen chagt neg hyyhed gargachaad taavaaraa amidrana shyy dee.Gadaadad bailaa dotoodod bailaa geed erchyyd bygd adilhan…uurtuu itgeltei amidar gemeer bn
sain bna uu bichsen busgui bnaa bi tiim sex haigaad bgaa hetsuudsen busgui bish ee setgel gedeg zuiliig erelhiilsen busgui bgaa yum tegeed bolohgui bol uur shine amidral ehluuleh uuruu gants biyeeree amjiltand hureh gej temuulne dee l gej bodoj bna hicheehed buh zuil butej l taaraa tiim ee ta nart bayrlalaa
gadadad bdag zaluug chini eyrope d amidardag Tulga gedegu manai duu neg tiim zaluutai chatlad bdiin kkk Haira gej duudaltsdag ter ni mungu yavuldag gehdee enherteim shig bnalee manai duu medkui l; baysaad guigeed bga bi bol neteer haij bgaad ehnertei g ni medsen neg udur helnede lkk
zass surtei shde gonshignood bailgui zugeer amidar za
za medehgui dee gadaadad baigaa ni ch ter mgld baigaa ni ch deer ali ali ni hereggui. orchnoo oorchlood sain zaluu haisan ni deer dee, gehdee yavaandaa ajlaa sain hiij baihad hussen huseegui oldono doo.
Сайн уу. Чи энэ амьдралаа үнэхээр өөрчилсөн нь дээр юм байнаа. Дахиж сурвал яасан юмбэ. Боломж байвал гадаадад. Өөрийгөө завгүй байлга. Бясалгалд яв. харин эхний залуу чинь чамд хань болохгүй ээ. Сэтгэл санаагаа тайван цэгцтэй сайхан болго. Ирээдүйгээ сайхнаар төсөөл. Өөрийгөө ол. НОм унш. Жинхэнэ эр хүн, аав хүн, хань болох ёстой хүн ямар байхыг олж мэд. Өөрийгөө хүндэл
hetsuu ch yumaa daa. anhnaasaa uurtuu joohon durluulj baij sex hiihgui tegehgui bolhoor shal unelemjgui bolchij baigaan. gehdee nadad bas neg asuudal garaad baigaa. bi nuhruusuu uur hund setgel aldraad baih shig bnaa. odoo nuhruu harhaar neg l sonin hairgui ch yum shig. sex hiigeed er tavihgui sonin bolood baina. ter hunteigee tiim zuil hiigeegui ch gesen harhaar l setgel dogdlood yarihgui zalgahgui bolhoor bur sanaad hagas buten saind amrahaar udur ungurch uguhgui shunu noir hurehgui ih hetsuu bnaa yaahuu. uuriihuu setgeliig dagaad ter huntei untaad uzdeg ch yumuu. tegeed taalagdval bur nuhruusuu salaad suuchhuu. za bur setgel ih l hetsuu bna daa argagui amrag gej yasan saihan duu veee
Мэдэхгүй юм даа чиний бичсэн юмнаас уншихад залуу насны гоё дурсамж гэхээр юм алга л байна даа.Нэг л амьдралд нухлуусан хөгшин хүн шиг намтар байна даа.Залуу хүмүүс байж нэг их юм үзсэн хүмүүс. Чи эхлээд өөрийгөө хайрла, хүмүүст хариу нэхэгүйгээр чин сэтгэлээсээ тусла. Яагаад эрэгтэй хүн чамайг хар нялхаас чинь тоохгүй байхад ингээд байдагийн вэ хүмүүс ээ. тэр явах гээд зугатаагаад эсвэл элдвээр нь доромжлоод байгаа хүмүүстэйгээ заавал байх хэрэгтэй юм уу. Ганцаараа сайхан амьдраач ойлгохгүй юм.Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж сураагүй хүнийг хайрлана гэж хэзээ ч байддаггүй юм.
Yu unshchivaa.malaas yalgaagyu amidarch bgaam bizdee.oroo n orvol duudaad untaad.guei td oroo chin orohooroo gadaa gudamjind yag yaj haana sexddeg baisnaa bicheech.chi bichij chadah huuhen bna.bas td tsangaag chin taildag eregchin chin yavcan bgaashdee sexgyugeer her udaj bgaa,odoo oroo ornodoo teheer yanaa eregchingee duudaal untahuu gd chamaas ch bas sonin asuult asuuj bolohoor yum bna.
27 nas gedeg zaluu nas shuu.Amidraldaa dahij aldahguin tuld ter gadaadad baidag chatiin zaluugaasa haritsaaga tasal.Muuch sainch hamt amidarch baisan zaluu chin chamd heregtei ym baina.Ingeed l ywaad baiwal chi heden huntei untsanaa ch medehee baij toogoo aldana shuu.Teriigee sanah tusmaa chi oortoo itgeh itgelgui bolj ooriigoo ch hairlahaa baina gesen ug.Er hun urgelj ehneree huurah tuhai bodoj ywdag shuu.Ene unen shuu.Ehnertee unench nohruud eniig birgii toogooroi ta nart heleegui ym shuu.Teneguuded n helj baigan.Unench erchuud ta nar ugaasaa tengeriin hun.Jiriin hun bish.
Хүүхэд гаргадаггүй юм бол чамаар яадаг юм халхын охинд хаданд гарч монголын охид модонд гарсан биш. Үр хүүхдийг нь гаргаад өгчих охид зөндөө байхад эртхэн чамаас салж байгаа нь тэр дээ.
Чи надтай танилцсан охин байна. Би гадаадад байдаг. Чамд яагаав дээр мөнгө явуулсан. Уучлаарай би нэг юмыг хэлэх ёстой. Би эхнэртэй тэр маань монголд байдаг. Би удахгүй очоод эхнэртэйгээ амьдарна. Чи харин миний нууц амраг бол тэх үү. Би чамайг жаргаана аа.
Ийм юм л болох бий дээ. Эсвэл уучлаарай манай ээж аав их баян хүмүүс л дээ. Намайг тэр захирлын охинтой суулгахаар болсон. Чи жаахан ядуу юм аа ядаж л өөрийн орон байргүй.
Urmiin tuslah hiideg ajil hund ajil. Uvliin huitend ajillah ih hetsuu. Bi ene salbart 10 dah jilee ajillaj bna. Gehdee arai uur mergejil. Gadaadad bdag zaluu yahavdee uidsan gantsaardsan l zaluu bgaa. Bi ch gesen gadaadad bdag. Gehdee mongold bgaa zaluu chin hungun zaluu bna. Tiim uchraas chi uur zaluutai taniltsdag yum shig sanagdlaa. Chi sain busgui yum shig sanagdlaa. Sain zaluutai gerleerei. Amjilt husiy
eoe chi amidralaaraa olon angit kino hiiheer bolchihson bn daanch hun uzeh sonirholgui bn bh iim l bn
chamaig xayaad garaad yavsan bol chamaig geh setgelgui zaluu bna erthen xondiirson ne deerdee er ne l xuuxemseg zaluu yum bishuu arai l muuhai doromjlol bna
uuriiguu zovooj zuderch yahiin. Chamd bayar hurgey. Chi uuriiguu odoo l hairlaj hundluulj surj bna. Erchuud chin hairlah tusam davarch halamjlah tusam hamraa suhdug uls shd.