Арга билэг эвцэлдэн нэгдэх нь алтаар үнэлэгдэшгүй амтат зүйл авч асуудалд орсон хосуудын хувьд арга чарга эрэлхийлэхэд хүргэдэг амьдралын чухал хэсэг яах аргагүй мөн мэт. 18 ч хүрээгүй охин алдрайхан жаахан охин аав ээжийнхээ хайранд өлгийдүүлж явахдаа л анх ирээдүйн нөхөртэйгөө танилцсанаас хойш олон жил болждээ. Лав 60-н талыг наслаад, амьдрах насныхаа үлдсэн хагас руу нь овоо л дөхөж л яваа байх. Ахиад ч их урт зам туулах биз, их ч юм хийж амжих байсан их сайхан цаг хугацаанаасаа энэ хүнтэй учраа ололцох гэж эв зүйг нь олох гэж сүүлдээ ч өөрийгөө ч эвдэж эхэлсэн байх юм гэж анх эхэлж байхдаа мэдээж бодоогүй нь лав. Анх гэрлэсэн хосууд гэж тэс өөр 2 ертөнц хоорондоо уусаж нэгдэх гэж их л асуудал босдог байсан байх. Хоорондоо тэгээд ижилдэн дасч, уусч нэгдээд нэгэн цул бие болох ёстой гэсэн ихээхэн олон хүнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ ганц жамыг гажигсдад юу тохиолдохоор ингэж өөрөөр замнаж байнаa. Ер нь бол бага балчир хүүхдүүд аль аль нь амьдралын талаарх бүрэн төсөөлөл бүрдээгүй их жаахандаа эхлэх нэг бодлын амар, олон юм харьцуулахгүй, олон юм мэдэхгүй үедээ чин сэтгэлээрээ цэвэр ариунаараа байхдаа нийлдэг шиг байгаа юм.
Мэдээж жоохон юм болохоороо өөр хүмүүс, өөр хүйстэнүүдийн ялгааг их л хүчтэй хүнд хэлбэрээр хүлээж авна л даа. Тэр чигээр нь ийзи хүлээгээд авчихгүй их л том зүйл болгож төсөөлдөг, бид 2-оос гадуурх хосууд нь юу болж, яаж явдаг талаар ч мэдээлэлгүй байсан шиг байгаа юм. Би нэлээн шаргуу, түргэн талдаа, аль болох л өөрчлөлт хийх гэж тэмцэх дуртай төрлийнх, мань хашир бол нэлээн удаан талдаа, бас залхуурлаас жаргалаа мэдэрнээ кк. Би тэрүүнд нь ядаж байхад их дургүй, надад Мишель Обама шиг өөртөө ч өөрийнхөө ойр орчныхонд ч өндөр шаардлага тавьдаг, тэрийг маань давах гэж биеэ дайчилдаг улсууд таалагддаг, энүүнээсээ өөр болохыг хүсдэггүй ч хүссэн хүсээгүй амьдрал ямар санаснаар болох биш жоохон заваарах дуртай, залхуудуу хүмүүсийг амьдралд маань илгээж их юм ухааруулах гэж оролдсон юм шиг байна даа гэж хааяа боддог л юм.
Бурханы хувь заяа ч гэх юм уу цусан төрлийнхөн дотроо хоорондоо ходий байдаг улсууд маань ихэнх нь нэлээн потенциаль, чадавх өндөртэйдөө орохоор улсууд байж таарч, би бүх хүнийг л тиймэрхүү байвал таалах ч юм шиг сонин комплекстой байсан, дорой заяатай улсуудыг үнэндээ яаж болгож байдаг, ямар тавилангаар замнахыг нь мэдэхийг ч хүсдэггүй л байсан шиг байгаа юм. Mэдээж ойр тойрныхон маань тэрүүнээсээ болоод бусдад ихэмсэгдүү ханддаг нэлээн голомхой тэр нь асуудал болоод байдгийг би ажиглачихаад байгаа юмаа. Учир нь манай нөхөр надад гологддог ч өөрийнхөө цусан төрлийнхөн дотроо бол сор нь гэгдээд байгаа юм хэхэ. Алт шиг ганц хүүхдийг нь авчихаад авдрыг нь яах гээд байна гэсэн дарамтанд бол ер нь байнга өртөнө. Манай ах дүү нар бол нэг их тэгж нэг нь нөгөөдөө дарамт больё гэж бодох ч гүй өөрсдийгөө болгохдоо сурмаг талдаа, авсан юмаа албатай байсан мэт хүлээж авахгүй айхтар баярласан талархсанаа нуулгүй илэрхийлдэг улсууд. Уучлаарай баярлалааг бол соёлт ертөнцөд бусадтайгаа эв найртай сайхан амьдрахын тулд хэлж хэвших л албатай гэсэн хүмүүжилтэй байснаасаа болоод иймэрхүү юм сураагүй улсуудад ингэтлээ гэдэн хөдөлж дургүй хүрч амьдрахад хүрсэн шиг байнаа.
Хэдий хүслээрээ, чадлаараа илүүрхээд хүнд нэмэр тус болсон ч эргүүлээд элсэнд шингэсэн ус мэт баяр талархал ч байхгүй, урамгүй улсуудад байнга өгөөд байх сонирхол буураад байдаг болчихсон шиг байгаа юм. Угаасаа л уучлаарай баярлалааг чинь сураагүй, сурах ч гүй, бэлэг сэлт ч удам судраараа өгдөг ч гүй авах гэж горьддог ч гүй гээд хэнэг ч гүй суугаад байдаг улсуудтай сүүлдээ бас тийм хөндий, хүйтэн харьцдаг болчихдог юм шиг байна. Юу ч горьдохоо байсан, өөртөө л найдахгүй бол угаасаа найдваргүй улсууд байна гэдгийг нь анхнаасаа л яс махандаа мэдэрчихсэн байсан болохоор хэзээ ч юм гуйж ч үзээгүй, олон юм ч хүсч ч байгаагүй. Ямар сайндаа хүүхэд нь төрж байхад эцэг нь мэдээ ч гүй гүйж яваад маргааш нөгөөдөр нь ирэхэд мань мэт шиг хүүхнүүд тоох ч гүй байхад, зарим хүүхнүүд бол төрөх тасгийн гадаанаас нь оруулахгүй байхад хүлээгээд л зогсож байсан нөхрүүддээ гоморхоод л, насны проблем болгоод томруулчихсан ч явж ч байх шиг. Хэт давралыг нь аль шатны айл вэ гэдгээсээ хамаараад л ангилуулдаг байхдаа бодвол. Яахав анх удаа хүндээр өвдөөд хэвтэхэд маань алга болчихоод айлын авгай чамаас илүү зовж байхад юун авгай вэ гэцэн тууж явсаныг бодохоор бодвол гомдох л ёстой байсан байх, гэхдээ хатуужсан, горьдлого тээхээ больсон хүний хувиар бол зүгээр л хүн байна гэж хүндэлсэнгүй гээд нэлээн хөрсөн, ерөнхийдөө бол хүн шиг харьцахаа ч болиод дотроо бол үнэндээ л хүндэтгэл хүлээх чадамжгүй, хэрэггүй илүүдэл хог новш шиг л бодох болсон.
Монгол соёл бол тэгээд араас нь зүүгдэх тавилантай хувь заяа нь, бурханаас өгсөн өгөгдөл нь дутмагдуу заяасан бусдыгаа аль арчтайнууд нь чирж гулдарч амьдрах нь үүрэг болцон нэг талаараа гоё ч юм шиг ажил огт хийхгүй ч ах дүү аав ээжийн буянаар амьд яваад байж болдог онцлог системтэй. Уул нь нөхөр маань өөртөө таарсан хэр тааруу хүн сонгоод тэрүүндээ хүндлэгдээд, дундуурхан амьдрахад бол бас тийм ч яадгаа алдчихсан муу хүн биш, ерөнхийдөө бол надад нэмэр болж сүйд болохгүй ч ямар ч байсан гай болохгүй явах талаараа бол хангалттай заалгаж амжсан байгаа, угийн сүйхээ муутай ч гэсэн хийх юмыг нь олоод өгчих ч юм уу заагаад хэлээд байвал уул нь бүр овсгоогүй, чадваргүй хэцүү улсуудыг бодвол бас ч гайгүйдээ л орох байх. Гэхдээ л надад ингэж ар гэрийн дэмжлэг муутай, ахиж дэвших боломж боомилсон улсуудад алт шиг хайран цаг хугацаагаа зарцуулж амьдралаа үрж явах нь нэг л энүүнээсээ ч илүү явж болох шүү дээ гэсэн бодолд маань харшлаад өөрийгөө хэтрүүлж үнэлээд түүндээ хүрэх гэж тэмүүлээд байдгаасаа болоод байна уу, үнэхээр иймэрхүү илүүдэл ачаануудаасаа салаад их гоё амьдрал руу очих боломж чадамж хүрэх ч юм шиг даварсан сэтгэхүйнээсээ болоод байгаа юм уу ер нь л нөхрийгөө жаргах замын садаа болгож төсөөлөөд болохгүй юмаа.
Яагаад гэхээр яг ид чаддаг, бүтээдэг, хийвэл гараас юм гарахаар үедээ яваад байдаг, гэтэл нэг залхаг юмны өөрийнх нь, өөр дагуул чирээснүүдийнх нь ая эвд тааруулж адилхан амьдралын хэмнэлээр явахгүй бол тасраад алга болчих гээд байгаамуу, ерөнхийдөө хурд маань тохирохгүй байгаамуу, миний зөв байсныг тээр олон жил сарын дараа гэнэт ухаарсан хүн болж дургүй хүргээд, цагтаа цааргалж хойш суугаад байсан мөртөлөө цаг хугацаа нь өнгөрөөд цонх нь хаагдчихсан хойно гэнэт хүн шавдуулаад тэнэг тэнэг шийдлээ тулгаад унадаг, тэрийг нь би дэмжсэн аятай дуртай дургүй бөөн хүч чадлаа шавхаж баахан гарзтайгаар хүссэндээ хүрэх болдог, утга алгаа. Юм сэдэхээр шууд дэмжинэ гэж хэзээ ч байхгүй, тэгээд л өөр хүмүүст өрсүүлсэн хойноо гэнэт тэнэг байснаа ухаарлаа барьлаа, ухаан орлоо ч гэх шиг, олон тохиолдоод унахаар хааяа ч хамрыг нь чихчихмээр үе зөндөө гараад болохгүй маа. Ядаж худлаа үнэн чирэгдээд, лекцдүүлээд явдаг болохоороо удаан ч болов явж явж байгаад нэг юм ойлгох үе мэр сэр таардаг шиг байгаан, надаас хойшоо яаж ч яваа билээ, ядаж амь зуулгаа даах хэмжээнд нь хүргэж байгаад салсан ч садаа болохооргүй болгоё гээд ер нь бол сүүлийн хэдэн жилд сэтгэл санааны хувьд нэлээн бэлтгэлтэй байх болсон, угаасаа тохирохгүй байгаагаа ч эрт мэдэрдэг л байсан, яахав сайн зохицохоор сайхан бүсгүйтэй учраа олоод явбал тэр л биз, ирээдүйд маань л эргэж хургаж шавар хаагаад байхгүй бол болчихно л доо. Хэзээ нэгэн цагт хэрэг болдог болох байх гэж энэ олон жилийг туулахад зөндөө л боломж олгосон, яг хэрэг болохоороо дандаа байхгүй, би л хүн харыг гуйж, мөнгөөр ч болов зодож байж асуудлаа дандаа өөрөө шийдэж, ахиад бас тэрний үүсгэсэн асуудлуудыг шийдэхэд хүрээд явдаг. Эсвэл би тэгж хүний нөмөр нөөлөг үнэлэхгүй байгаамуу гэхээр бас үгүй, өвдөх юм бол өөрт нь хэрэггүй санагдвал шууд зугатах хүн гэдгийг нь эцсийн удаа өөртөө батлахын тулд би хэнд ч хэрэггүй юм шиг ядарч зүдэрсэн эмэгтэйн дүрд орсон, зовох цагт нөхрийн чанар танигдана гэж ямраа таниулсан тул асуудалгүйгээр би сэтгэлээ бүрэн татаж чадсан. Яахав өөрийг нь өөрөөр нь зайлуулсан.
Нэмэр муутай хүнд амьдралаа зориулаад, ар талынханых нь дуусашгүй проблемыг шийдэлцэж суухаас өөр илүү чухал үүрэг зорилго, хүч чадал байгаад итгээд л явдаг. Асуудлаа өөрсөддөө даллаад тэрүүндээ засал авах дургүй улсуудыг хаяж сурах л ёстой юм шиг санагдаад байдаг болчихоод байгаа юмаа, урьд нь ч яахав учир мэдэхгүй хүүхэд ч байж, улсуудын уур уцаар хөдөлгөхөөр урагшгүй амьдрал нь надтай хамаагүй байхад л учрыг нь олох гээд л мэрийдэг л байж. Hөхрийн талынхан багаас нь өсгөсөн хэвшил, амьдрах хэв маягаасаа болоод суурь муутай, сууж сураагүй, биеэ дайчилдаггүй, яг залхуугаасаа болоод юм уу ядуугийн зовлонгоосоо болдог юм уу мэдэхгүй, юм олдвол идчихээд л зүв зүгээр л байгаад байх сонирхолтой юм шиг харагддаг л байлаа, ядуурал, өвчин эмгэгийнхээ жинхэнэ шалтгааныг өөрсдөөс нь болоод байна гэдгийг ойлгох дургүй ээ. Хүн шиг идэж уухаа зохицуулаад, шимтэй сайн юм идэх гэхээр авахуулахгүй, үнэтэй чанартай юманд дандаа гар татна, хямдхан муудсан хачин юмаар ходоодоо дүүргээд, хөгийн чанаргүй эдэлгээ даахгүй эд юмс өмсөж зүүгээд, олон дахин авч улам шатаад, амралт ажлаа зохицуулж мэдэхгүй, ер нь л хэт таргалалт, ядралт, ядууралдаа л анхаарал хандуулсан ялархсан л улсууд байх юмаа. Хүн чинь аятай тухтай амьдарч, сайхан байя гээд хүсэл тэмүүлэлтэй байвал зүгээрсэн, харахаас ч халширмаар алхайж налайсан л улсууд л харагддаг, угаасаа боломжоо олж харж мэдэхгүй, багаас нь чи чадах юм байна, болдог юм байна гэдгийг нь мэдрүүлээгүй, үр хүүхдээ өөртөө итгэлгүй, амьдралын зорилгогүй болгосон нь аав ээж, ядуурал үзүүлсэн улс гүрэн, орчных нь нөлөө ч байж мэднэ л дээ.
Гэхдээ би анхнаасаа нэг их холилдох дургүй байсан болохоор мань хүн манайд ирж хэвтчихээд л мах талхны, бөгсний хэрүүл сонсохгүй жинхэнэ амар амгалан амьдрал гэж ийм байдаг юм байна даа гэж бодоод нэлээн сонирхож татагдсан бололтой л юм шиг байгаа юм. Тэгээд л уйлж дуулж, мөргөж сөгдөж байгаад л намайг авч суусан болохоор би ч бас буулт ч хийхдээ тааруу, ер нь л эхний үед бол дандаа л хүслээ тулгах маягтай явж ирсэнээ анзаарсан, би хэзээ ч гуйж гүйж, араас нь явж байгаагүй, бараг л оройтоод алга болоход нь, хонож өнжихгүй гадуур тэнэхээр нь баярлачихсан, өөрийгөө баясгах юм олчихсон, бүр тэр чигээрээ явчихсан байвал сайхнаа гэчихсэн сууж л байдаг байсан. Муухай ч юм шиг, гэхдээ л тэр хүн өөрөө ирээд л наалдчихсан, сэтгэл татаж ч сүйд болоогүй, хүссэнээр нь тааллаар нь байх гэж сүүлийн үед өөрийгөө хүчлээд, дэмий оролдоод тэрүүндээ би бас жаахан дургүйцээд байх болсон, тэгээд тэр ч бас дандаа л гуйж суухаас залхсан л байлгүй явахаар шийдсэн, би ч баярласан, баярлаад байгаадаа уул нь гутрах ёстой л байх л даа, гэхдээ л харамсахгүй юмаа, хүмүүс чинь хань ижил нь хаялаа барьлаа гээд л гундуу гандуу л явдаг байх, гэтэл би улам гялалзаад л, нүүрэнд инээмсэглэл маань эргэж ирээд л, хичээл зүтгэл гаргаж, хүссэнээрээ амьдрах боломж бий болж байна гэж хүлээж аваад болохгүй юмаа. Эрх чөлөө маань их үнэтэй олдож байгаа ч юм шиг, анхнаасаа л ийм олон жил ганцаараа амьдарсан бол энэ их жаргалыг, энэ сайхан мэдрэмжийг амсахгүй ч байсан юм шиг, зовж үзээгүй хүн жаргаад байгаагаа мэддэггүй гэдэг шиг.
Би ч гэсэн анхнаасаа л бас ажилсаг хөдөлмөрч айхтар хүнд сонгогдсон бол бас ингэж өөрийгөө дайчлах шаардлага гараа ч уу үгүй чүү, бас л өдийг хүртэл бий болгосон, хүрч чадсан өндөрлөг рүү бол бүр бараадах ч гүй, өөр хүний хэт мундагшралыг нь дэмжсэн гишгүүр болоод л анхны авгай нарын жишгээр арай залуу хүүхэнд мундаг нөхрөө бэлдэж бэлдэж бэлгэнд өгөөд л баяртай болох ч байсан юм билүү, ямар тийм мундаг мисс зисс нь биш, мөнхийн залуу Одгэрэл нь ч биш, хичнээн сайхан хүүхнүүд яаж зовж эмэгтэй хүний зовлонг туулдагийг дотор нь ороогүй ч гаднаас нь таамаглах мэдээ сэлт ч илтээр цацагддаг ч болчихож хэхэ, гэхдээ одоо ч гэсэн бүтээж бий болгосон, хүрч чадсан зүйлс маань зарим хүмүүсийнхтэй харьцуулахад чамлахааргүй ч гэсэн өөрийгөө өндөрт нисгэчихсэн хүнд бол бас л тиймхэн л байх байх. Гэхдээ яах вэ нэг ч болов монголын иргэнийг, бас түүний эргэн тойрондох хэдэд нь хэцүү амьдралыг нь дээрдүүлэхэд нэмэр нөлөө болж чадсаан, гэхдээ бүрмөсөн бүх асуудлыг нь шийдэж өгч чадаагүй л дээ, гэхдээ ядуурлын зовлонгоосоо болж яаж ч хальтрах байсан юм билээ, нэлээн томхон зүйлүүдээс нь зайлуулж өгөөд л өлсөөд үхчихээргүйхэн болгоод л баяртай болж байгаадаа бахархалтай л ханддаг.
Эрүүл мэндийн хямгадалт, зөв амьдралын хэмнэл, эрүүл агаарт зугаалах, гоо сайхан, спорт урлагийн боловсрол, бэлгийн амьдралын соёл, боловсрол хичээл зүтгэл тал дээрээ үнэндээ нооль бүр хасах зэрэглэлээс эхэлж байгаа хүмүүстэй чинь өөрөө муугаа мэдэхгүй бас тулахдаа тулна, үнэхээр ойлгуулж барахгүй заримтай нь муудаж сайдах үе зөндөө гарна. Идчихээд л хэвтээд л, илжрээд л хүн ч гарч оруулахгүй, өөртэй нь адилхан заваараад л, залхуураад л, нүдээ хөдөлгөхөөс өөр ажилгүй байвал амьдрал ер нь урууддаг гэдгийг нь ойлгуулах гэж хүсэхгүй дүрдээ хүртэл орж ядарч л байлаа, үнэндээ л шууд уруудаад л ирж байгаа юм л даа кк. Зүтгүүрийн депо зогсонги байдалд оронгуут зүүгдэж явсан улсууд ч агсрах нь агсраад аашны муухай гэж ийм юм байдаг юм байна гэдгийг чинь амьдаар нь үзүүлээд ах дүү нарынх нь заримтай ч тангараг тасарч азны коля болсон, бүүр салахгүй зууралдаад байсан юм.
Мэдээж хүнийг өссөн орчин, хэмнэлээс нь тэс өөр орчилд оруулж, өөрийгөө ирээдүйн өвчтэй ядуу би-гээс нь аврах тал дээр нэлээн өөрчлөлт хийж ямар ч гэсэн өвчин зовлон тоочоод ядаргаатаад оюун санааны мешок болгоод байдгийг нь овоо багасгахад их хүч, цаг хугацаа ч орсон л доо, гэхдээ бас багагүй үр дүнд ч хүрч чадсан л юм даа, гэвч сэтгэлд хүрэхгүй юм бас их гарах юмаа. Хайртай тулдаа л өөрийгөө тэгтлээ өөрчилж чадсан гэдгийг нь ч мэдэж л байна, гэхдээ л удаан явцтай байгаад нь уур хүрээд болохгүй юмаа. За тэр аав ээж нар нь ч өнгөрч хаашдаа 50-60 жил тэр хэцүү хэмнэлээрээ яваад хэцүү хэцүү хэзээ ч шийдэгдэхгүй асуудлуудтай элэг ходоод гэж авах юмгүй, эрүүл мэнд гэсэн үндсэн баялгаа үндсэндээ мэдлэггүйнхээ харгайгаар ч юм уу, бэлгийн боловсрол ч тааруугаасаа болоод биеэ хайрлахгүй ухуулж төнхүүлсэнээсээ болсон ч юм уу, дээр үед ч тэгээд эмнэлгийн талын л хүн биш бол жирэмслэлтээс хамгаалах барих талын юмыг хориглочихсон, хэцүү л байсан шиг байгаа юм. Энэ байна гээд бахархчихаар эрүүл эд эрхтэн, бие хаагүй болцгоочихсон хүмүүс, хүнд гай болохоо багасгах л асуудал нь гэхээс, үлдсэн насанд нь ядаж үр хүүхдүүдээс нь арай дөмөгөөрөө манай хүн л нэлээн амьдралаа алан байж авч явах гэж оролдох шив. Одоо бусад хүүхдүүд нь ч хоолондоо хүрцгээж байгаа юм байна, тэднүүстээ л бага шиг дарамт болоод л явж байхаас яахав.
Энэ мэтийн асуудлууд нь над шиг илүү дээр амьдрал сонгоод илүү их зүйлд хүрэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүнд дэндүү гэмээр чөдөр тушаа болоод байх шиг санагддаг байсан юмаа, зүгээр ердийн хүүхэн таараад, амбиц мамбицгүй сайн гэрийн эзэгтэй болоод нөхрийнхөө олж ирсэнд нь тааруулаад тарчигхандуу ч гэсэн таацуулаад амьдрахад бол ч окэй л байх. Гэхдээ шийдэж болдоггүй, дүрэм жоргүй, урьдчилж таашгүй олон сорил тулгардаг л юм шиг байна. Над шиг байдалд ороод бас яаж ч жороолоод ухаангүй үйлдэл хийгээд мангуурч мансуураа ч билээ, эсвэл илүү их итгэл зүтгэлтэй хандаад эмчлэгдэх найдваргүй хүнийг ч гэсэн бүх насаараа итгээд горьдоод явах ч байсан юм билүү, хэлж мэдэхгүй шд.
Манай хүн уул нь анх бидний харилцааг эхлүүлж байхад муу юмандаа их сайн байж таарсан юм. Мэдлэг тааруу ч чадвар бол муугүй ээ, зөндөө ч юм туршсан, сайхан л байдаг байсан, өөр хүн сонирхох шаардлага ч гардаггүй л байсан. Хичнээн муудалцсан ч цусаа гартал зодолдсоныгоо тосоо гартал тэврэлдээд л эвлэрчихдэг байсан. Гэтэл эхний хэдэн жил өөрчлөлт хийх гэж өчнөөн шаардуулж, өөрийгөө аваад явчихдаг болгох гэж үйлээ үзсэнийхээ үр дүнг ч өөдтэйхэн амсахаа бодохгүй, би гэж тэнэг мань хүнийг хүсээгүй амьдралаар нь амьдруулж, идэж уухаа хянуулж, босон суун үг үйлдэл болгонд нь санаа тавьж байна гэж ингэж зовоогоод яахав гээд эхний арваад жилээс хойш ер нь бол сүүлийн 5 жилд хүссэнээр нь тааваар нь байлгасан юмаа. Яахав нөгөө залхуураа л жаргаад яваад байна гэж бодоод байсан хүн чинь поошиг болтолоо бүдүүрээд, өвчин ороогоод, нөгөө ажилдаа байтугай бүр бүх юмандаа лазантаад, сүүлдээ ч сумо нарын эхнэрүүдийн зовлонг би яагаад ч үзэж туулах ёстой ч болчихдог юм, бараг баасыг нь арчиж өгөх нь халаг л юм болов. Тэгээд нэг таргалаад, нэг тэгээд буруу хэвшилдээ дасчихаараа хүн чинь бүх юмандаа буруутаад байх янзтай, бусдыг буруутгахдаа ядаж гарамгайг яана, ер нь бол эр хүнийхээ ажлыг ч амжуулахгүй үндсэн үүргээ чадахаа байгаад нэлээн их явлаа.
Хувцас хунар, идэж уухаа тохируулж байхыг нь ээж аав нь багад нь зааж өгөөгүйгээс болоод даарч хөрч, хоол унд муутай явсаар байгаад нуруу мэдрэлийн асуудалтай, тэрүүгээрээ баалаад ерөнхийдөө ажил хөдөлмөрт дур муутай, анх сууж байхад тэрнийгээ эмчлүүлчихээд овоо байх үеэр нь л таарчихсан шиг байгаа юм, одоо бол хүнд тоогдож амжсан гээд өөрийгөө хаячихсан, өөрийнхөө эзэн байж чаддаггүй, эрүүл мэндээ хямгадаж сурах ч дургүй талдаа, өөр хүнээр л бүх юмаа шийдүүлэх гээд байдаг, тэрүүнд нь дасаад өмнөөс нь шийдэж өгсөөр байгаад одоо би өөрөө ч залхах талдаа ороод өөрөөр нь овоо биеийг нь даалгах гээд үр дүнд хүрч эхлээд байсан чинь яг нөгөө миний залхахаараа зайлаасай гэж боддог байсан занг цухуйлгаад эхэлж байгаа юм кк, би ч залхуу хүн дэргэдэхээ яаж залхаадгийг мэдрүүлэх гээд хэтрүүлчихсэн ч байж мэднэ л дээ, уул нь бол би тэр сүүлийн хэдэн жилийн залхуу дүрдээ бол үнэн голоосоо дургүй, өөрийгөө танихаа байгаад өөрийгөө үзэн ядаад, өөрийгөө ч хайрлаж чадахгүй байхад өөр хүнээс хайр горьдоно гэдэг ч угаасаа утгагүй л дээ.
Залхаад зайл гэж байгаа дээр нь дуун дээрээ бөөн баяр за л гэнэ ш дээ яаж ч бодсон кк. Харамлаж хардан барин хажуудаа уях гэж зовж зовоож явахаар ханьсах тавилангүй л улс байж гээд л тавиад явуулчихвал хэн хэндээ л амар зүгээр. Уул нь биднүүс болоод л байна даа гэж бодоод л явдаг, нээх ч айхтар хоорондоо сүртэй хэрэлдэж муудалцдаггүй, хааяа л нэг хоёр биенээсээ болсон гэхэд хэцүү, хосуудын амьдралд хуруу хушуу дүрдэг улсуудаас болж л алалцдаг байсан чинь харсаар байтал хамт амьдрах гэж шавар болсон хайрт охин дүү нь хайр дурлалаас болж яаж хүний охин үр хэцүүдэж байгааг амьдаар нь үзүүлж харуулаад ха ха хайран хүүхнийг хагацлын нулимс урсгахыг харах надад ч сайхан байгаагүй, би ч нөхөртөө тэгж хайрлаж дурлаж татагдаж үзээгүйгээ ингэж олон жил орж байж л хүний хүүхэн гэртээ орогнуулж үзэж байж л бодитоор нь мэдсэн, тийм юм хүсээд ч надаас авч чадахаа өнгөрсөн нөхрийгөө ч өрөвдсөн, тэр хүсээд байгаа гүн согтоодог, солиоруулдаг, үхэж хатахдаа тулдаг дурлалаа өөр хүүхнээс мэдрэг гээд зайгаа тавьж өгч туслах л талын л юм бодогдож байгаа юм чинь. Би ч гэсэн тэгж намайг солиорч балайртал дурлуулах хүнтэй учрах гэж байтал нөхөр гэж шаврын хаалт гай болчихоод байсан ч юм билүү гэж бодоод бас салалтынх нь санааг их дэмжээд байгаа. Уул нь бол юу ч амлаагүй, хамт байж үзээгүй хүндээ хүртэл зүрхээ, сэтгэлээ, бүх биеэ, бүрэн юм үлдэхгүй болтол нь өгчихсөндөө харамсаад гашуудаад байгаа нөхдүүдийн дэргэд нөхөр гээч этгээдэд бол бас л зориулж болохоор зүйлсээ зориулаад, баргийн хүний барахгүй чадахгүйг ч бий болгоод өгдөгөө өгцөн, чадчихсан, залуу насны бал бурмыг хангалттай амссан, амсуулсан гэж бодоод байгаа болохоор нэг ч их гутраад байх ч юм олдохгүй юм.
Ах дүү нар нь харин одоо ахын авгай гэж нэг ааштай бэрийн ам хэлнээс болж арай өөрөөр амьдрах гэж оролдож эхэлсэн байх гэж найдаж байгаа. Ажиглаад байхад ерөнхийдөө aйлд байж ая эв харах тал дээрээ айхтар хойрго хандсан, нөхөр шиг маань халамж маламж тааруудуу хайнгадуу л санагдсан, хагалгаанаас гараад удаагүй байхад маань ядаж авахуулсан юмнуудаа ч зөөлцчихгүй, заавал надаар гуйлгаж, хэлүүлж, сүүлдээ ч бүр загнуулж барьж хүнтэй суухаараа хүний сайхан хүүг зовоогоод байваа гээд л адилхан зовж яваа хүний өнцөгөөс нэлээн сурталдаж бариад, арай дээрдсэн л байх хөөрхий. Бас ядаж байхад ааширхуу, нэг гэрт олон толгой угаасаа л хэрэггүйшд. Бас нэг зовоож байхад амар дуугайдуу шиг юм бараадуулчих юмсан гэж хүчтэй хүсдэг байж билээ кк. Ёсоор болсон.
Харин лазан, өвчин 2-тоо баригдсан мань хашрыг сайжралыг олох байх, түр зуурын л асуудал байх гээд л хааяа ч хангалттай услуулахгүй байгаадаа өөрийгөө буруутгаад л бухимдаад л явж байдаг байсан үеээ ямар ч гэсэн эвтэйхэн давахгүй бол, өөрчлөлт хийхгүй удаад байвал нэг л боломгүй санагдаад, уул нь эмчлүүлэх гэж их ч явсан, нэгэнт өнгөрсөн ч юм шиг байна, энэ тал дээрээ асуудалгүй байхдаа, бусад улсуудыг гайхаж, баалаад л, балиар юм сэтгэлээ, үйлдэх гэлээ гээд л хачирхдаг байсан цагийг халж асуудлаа шийдэх арга замаа хүмүүс өөр өөрөөр эрэлхийлдэг юм байна даа л гэж боддог болж байх шиг байна. Ер нь бол эрүүл нормал залуу хүн бол биологийн хэрэгцээндээ санаа тавих л ёстой байх л даа, хол байдаг хосууд яаж болгоод байдгийг нь бас мэдмээр л байна, хайрын гормон нь тэвчээрийн судлыг нь дэмжиж тэтгэлээ ч тэнд чинь бас өөр зүйлсүүд нь яаж ч бодсон дутагдалд ормоор л юм.
Би ч яахав битүү завгүй байгаад байхаар бас мартагнах маягтай явна л даа, гэхдээ л нэгэнт том хүний тоглоомоор тоглоод хэрэгцээг нь бий болгоод, сайхныг нь мэдрээд үзчихсэн, байнгын бахархам харилцаанд байхыг бас амталчихсан, тэгээд бурханаас бэлэг болгож өгсөн томчуудын тоглоомоороо хааяа ч болов тоглох
явдал бол мэдээж хүн л юм чинь үгүйлэгдэх үе гарнаа гарна. Арай ч амьтан хүнийг айлгаж ичээгээд, араас нь элдээд гүйх хэмжээнд оччихоогүй байгаа ч гэсэн ер нь бол суларсан хүний дэргэд шийр заагаад цөөн хэдэн жил сараар сунжирч үзсэнийх, одоо ч тэгээд сэтгэл татагдалцах хүн олдвол заавал өөрийгөө хашрааж суух албатай ч биш, салаад сайхан хүссэн таалсан хүмүүстэйгээ танилцаж болзож үздэг ч юм билүү гэж бодогдох үе ч гарна ш дээ.
Мэдээж монгол жижигхэн болохоор нөхөртэй юм шиг л царайлж явахгүй бол салсан юм уу сингл гэсэн статусаар нь хонгорхон хүүхнүүдийг гэмгүй ч бай гэмтэн болгож адлах, муулах, дээрэлхэх үзэгдэл бол их л байдаг шиг дуулдаад байгаа юм. Би бол ч ямраараа ч хэлүүлж байсан тоохгүй л дээ. Найз залуу, нөхрөөсөө гадуур ганц нэг хальт танил залуутайгаа энгийн уулзаанд яваад хоолонд ороод ч Янхан нэрийг бол амархан зүүж болдог болчихсон жижигхэн хүрээнд дасах ч албатай ч юм билүү. Гадаад хүмүүсийг бол яагаад ч юм сонирхож үзээгүй ээ, бодвол хүний чаддагийг л чаддаг, нөгөөхдөө магадгүй монголчуудаас ч илүү ард түмэн байдаг л байлгүй, мэдэх ч албатай ч биш. Олон хүнтэй хоолонд ороод, ууж идээд явбал тэгээд л түмний ундаа гэгддэг нь л хаашдаа болдог гээ биз дээ.
Болзоонд явах зав гаргаж л сурдаг л байх даа. Өөртөө анхаардаг, арчилдаг хүүхнүүд бол чадвар, хөдөлмөрөөрөө сайн явдаг эсэхэд тэртэй тэргүй л хүмүүс эргэлздэгээс цааш, арчаатай цэвэрч үнэнч дэгжин байх тэртэй тэргүй л муу нэр авчирдаг юм байна даа л гэж боддог. Бүр нас ахисан эмэгтэйчүүдийг хүртэл элдэвээр нь хэлэхийг зөндөө л харж байлаа, бараг тэр талынх нь ажиллагаа зогссон баймаар хүмүүсийг хүртэл л хардаад хачин янзаар хэлээд байгааг бодохоор зарим нэг бөгс бөөрнөөс өөр бодох юмгүй завтай улсуудын заваас жаахныг ч болов аваад залуу малуу бодоход зарцуулах юмсан гэж хааяа бодогдохын.
Уул нь ид өөрийгөө боддог, их юм хийж бүтээдэг, сурч мэддэг насан дээрээ над шиг нэг илүү залуу, ар гэр, амьдралын төлөө гэж санжиганаж гүйлгүй яг л өөртөө, өөрийнхөө ойр дотныхондоо бүх цагаа, залуу насаа зарцуулаад, өмнө нь амьдрал зохиож байгаагүй, өөрийнхөөрөө зоргоороо л явж ирсэн бүсгүйчүүд давуу талтай мэт. Нэг бодлын бидэн шиг үзэж туулахаа амжуулчихсан, сайн мууг ялгадаг болчихсон, ханьтайгаа харьцах тал дээрээ бага ч болов туршлага суугаад, алдахад хайран амьдрал босгох арвин их боломж нь нэмэгдчихсэн хүмүүст ч бас давуу сул талууд байгаа л гэж боддог. Одоо бол удаан хугацааны харилцааг нээх ч их яарахгүйгээр, маш ул суурьтай хандаж байж л бий болгох байх, тэрнээс наана бол мэдээж хэн хэндээ гай болдоггүй, хөнгөн зугаа маягийн юм байх л байлгүй, энэ талаар нэлээн туршлагажсан улсууд л их юм ярих байх, мэдэж авмаар юм бол зөндөө л гарах шинжтэй. Урьд нь бол ч яах вэ? юу хийвэл зүгээр бол, яавал дээр юм бэ? гэж хэнээс ч хэзээ ч асуух шаардлага гарч ч байгаагүй юм шиг байна, тийм тусламж хэрэгтэй хүмүүст бодвол мэдэхгүй юм байж их л юм бурдаг л байсан байлгүй, одоо тэгээд бүгдийг мэддэг чаддаг супер баатар биш гэдгийг маань амьдрал сайтар таниулж өгч байгаа нь энэ юм байлгүй, асуудалгүй юм уу эсвэл асуудлынхаа араас босохгүй явахдаа бол бусдын юу болж байгааг шиншлэх, шинжих сөхөө ч гүй, сэтгэдэг ч гүй л байсан бололтой юм.
Бэлгийн харилцааг жигшүүртэй зүйл ч юм шигээр нийтээрээ нуун дардаг, өсвөр насныханыг мэдээлэлжүүлдэггүй, бэлгийн боловсрол соёл ч нэн дорой байсан нийгмээс ч гаралтай бололтой юм шиг байна даа. Бидний үеийнхэн бол үнэн худлаа нь мэдэгдэхгүй дам яриагаар л цэнэглэгдэж, найз нөхдөөсөө л там тум сонссоноороо хачирхаж гайхацгаан, хар ухаанаар л тэр тал руугаа хөл тавьдаг, хөл алдах нэг нь алдаад л явдаг байсан байх, яаж яваад харин гайгүй анхныхаараа аятайхан хийж чаддаг байсантай нь ч учирчихсын, аягүй бол дараагийнх нь давуу байх гээд л далжиганаад баахан чадахгүй улсуудтай зууралдаад өдийг хүрчихсэн байх байсан ч юм билүү, тэгэхээр нэг бодлын олон хүнтэй явж сатаарахаас аварч, олон эвгүй үйлээс зайлуулсан нь өнөө муу сулxaн этгээдийн маань залуу насны гавьяа ч юм билүү.
Бас нэг юм тэнд хэдий чадахгүй барахгүй болсон ч гэсэн бөртөлзөөд, хардаад, хавчаад байхаар чинь бас өөрийгөө хянадаг, биеэ барьдаг, хүслээ хорьдог болоод сурчихдаг ч юм шиг байгаан, гэхдээ хэдий болтол ч эрүүл залуу хүн тэгж яваа аж, үлдсэн насаа тэгж үлгэж салган гэлэнмаа эмгэн болж өнгөрөөлтэй нь биш, үлгэрийн мэт сайхан зүйл шиг ойлгуулж өгсөн нь бас л үнэтэй бэлэг ч юм билүү кк. Хүүхдэд мөхөөлдөс өгч амтыг нь амсуулчихаад буцаагаад булаагаад авчихсан юм шиг л байдалд орчихоод байна даа. Яахав тэгээд цагийн сайханд үүргээ гүйцэтгэснийх нь төлөө чадахаа байцан хүнтэй бүх насаа элээтлээ хамт амьдрах уу, хажуугаар нь ямар босон суун амжуулаад байлтай нь биш, үзэж амсаж л явах насандаа үнэнч байхын сөрөг талыг өөр өнцгөөс нь мэдрээд үнэндээ утга алгоо.
Солонгос явсан улсууд дотор салж сарнилгүй арав хорин жилээр хүлээлцсэн ховор хосууд ч байдаг л байх, ихэнх нь хорвоогийн жамыг дагаад л хоёр талд элдэвээрээ дуудуулан барин учраа олцгоогоод, амжуулахдаа амжуулдаг шиг л байгаа юм. Ямар зүв зүгээр эрүүл залуу хүн байж дур хүсэл бууруулдаг янз янзын эм тан, гормон, витамин хэрэглээд уналтай нь биш, энэ эхнэр нөхөр болчихоод хол байдаг улсууд нь асуудлаа хэрхэн шийддэг нь бас л сонирхолтой л байна даа. Их л дуусч дундардаггүй дурлал хайрын гормон нь байнга ялгарч байдаг юм байхдаа, над шиг хайртай болоогүй, сэтгэлээ бүрэн зориулаагүй хүнийг яллаж, бас нэг чалхгүй этгээдийг маллаж суух хувь тавилан заяадаг нь ч ямар ч учиртай юм.
Бас сингл улсууд байнгын найдвартай хамтрагчгүй үедээ яаж өөрсдийгөө найдвартай хамгаалаад, хажуугаар нь бас ханатлаа хайр хийхийг аюулгүй асуудал багатай шиг шийдээд байдаг байнаа, сонирхож асууж ч байгаагүй юм шиг байна, сонин байнаа гээд одоо асуугаад унавал гадна дотныхоноос маань ч гайхах улсууд их гарах биз, байр сав, зочид буудлын асуудлаа хэрхэн шийддэг нь сонирхолтой л байна. Олны танил улсууд бол ч мөнгөө зарцуулаад, гадаад руугаа явж амжуулсан нь дээр байдаг байх, жирийн ард иргэд арай амар хялбар аргаар шийддэг байх гэж найдаж байна. Санаа авах зорилго ч яг агуулсангүй, сайтынхан нь хэр тусархаг, эв найртай, эелдэг боловсон, эерэг энергитэй, мэргэжлийн төвшний улсууд байж чадах эсэхийг нь ч бас тандаж болохоор санагддаг болоод л илүү хушуулж сууна.
Гоё сайт, бичлэгүүдээр бол бол орох дуртай л болох байх, голдуу л өөр чиглэлээр л сонирхож уншдаг байсан юм шиг байна даа. Ганцаараа гартайгаа найзлаад суух ч зав хааяа гарахгүй л явах юм. Эргээд харахад л хайран санагдахааргүйгээр их юм хийж бүтээж амжсан сууж байвал ч бас яахав дээ. Ихэнх хүн сингл байхын аз завшааныг над шиг ингэж өндөр төлөөс төлж олж аваагүй болохоороо үнэлэхгүй их үнэтэй цаг хугацаагаа хий дэмий үрэн таран хийгээд яваа л харагдах юм даа. Надад бол үнэндээ амьдралын маань мөч бүр л үнэ цэнэтэй, хийх юмсан гээд ч хүртэлцэхгүй биеэ хэд хуваах вэ дээрээ гацаастай гоё зүйлс зөндөө л байна. Чадлаараа л ард нь гарах гээд нугалж л явна даа.
Амьдралд алдаа хийгээгүй хүнийг амьд гэхгүй ээ, харин алдаагаа давтдаг хүнийг бол адалж харааж болох юм гэж бодож байна. Алдаа дутагдалтай ч гэсэн хүний хүүг эвлээд зохицоод явья гэвэл би чадах л байсан, өөрийнх нь шийдвэрийг хүндэтгэж байгаа болохоор, өөрийнхөө алдаа дутагдалыг бас өөрчлөх хүсэл байхгүй болохоор, 10 гаруй жилжингээ босголцсон бүхнээ нураах гэхэд ч хаашаа юм хувааж авч байгаадаа бол их баяртай байгаа. Сэтгэл санаа, нэр хүнд, эдийн засаг талаасаа хэдий хохиролтой байж болох шийдвэр ч юугаар ч үнэлэгдэхгүй олон сайхан зүйлс бий болгож амжсан байсаан. Одоо тэр бүхнээ зөвхөн өөрийнхөө мэдлээр цааш нь залаад явах боломж бий болсонд хаппи хандаж байгаа. Баярлалаа.
24 Comments
Zgr l bn shde, hun unen setgelee l delgesen bn
Yagad iimhen yum unshij chaddaggui zalhuunuud we,
yaj nom unshdin be tegeed, Gegeenee chamaig emjij
Bna, sanasnaaraa hii, 1 l amidrah horwoo…
yag chamd taarsan l nuhur burhan ugsiin bishuu tegej chinii hurdiig saruulahgu bol chi chin amilsan shulam boloh bj sh de hoo , nuhur chin harin tiiim itvehgu chimeegui tuldaa chamaig tesdeg bhooo nadarhuu aashtai adguuu eregtei hun bol ali ujeee chamtai alaltsaad duussan bga bh yun hund zaah durtai ch yum tgd yunch hanaj chaddaggu shunalaw naad chin buh l hosuudad bdag l chanar bna sh de manai hun ch gsn tiim buss hund orsuuleh ene ter asuudal baij l bdag 2 uulaal biy biyndee hani bolj zow argaar zow helj yrij baij yvii sh de , uuruu hun heluulehgu chalchaal zaagad bdag bj yun ch olon ugtein TGJ l sanaglaa
yooy yamar ch nurshuu yum be dee.duusgaj chadsangui.iim huntei hamt amidrah hetsuu bdag bhdaa.
yooy yasan ch nurshuu yum be dee.duusgaj chadsangui.hamt bhad hetsuu l bdag bhda.iim nuntei.
Eooh neeree arai l nurshuu yumaa gehdee neg yum duusgalaa l daa gehdee humuusiin setgegdluudiig unshaad hohsin hsog uzsen hun shig ineelee kkkkkkkkk
Gegeen gej yamar yum baidgiin? ene hunii bichsenees harahad uhaan sanaa n orj garaad zarim n holildood ih zovson yum shig sanagdlaa.
yasan hetsuumdee unshij ehleed l zalhchlaa
UUCHIL UNSHIJ BARSANGUI. UNTLAA
tovchhondoo bol buuvei… buuvei… buuvei
bichlegiin style ni gegeen bn shdee kkk gegeen australia sumtai sumtai
Bi ih teneg shde bitgi unshaarai utga avtsaldaagui baahan ug holbochihoje ooroo duusgaad unshsan chin oilogsongui sorry cekc.mn ee ustgachihaarai shara shara
jinhene zzavtai gar bbna duu bichseniig unshihad amaaraa bol bas l zalhaah ym bbna duu
sehtsen amitan be? hun mundag bj bolno. balchig shavartai huntei balchig shavar boloh gej suugaagui yum bol, odoo genet balchig shavart bsnaa uhaaraad seheereed, bi l mundag geed tseejee deldsen oliggui har avgai l buuj bn daa, chinii bichlegees!!! aguulga ni davhardsan murtuu ur ashiggui hichneen ih yum typing hiigeev dee!!!?? goe bichih gej het ih meriisen bolovch talaar bolj dee, hongor mini!!!
ene chin harin symtai huuhen uu , ynshsan chin buur nud ovdood suuliin hesgiin.ynshsangui, chi ehleed uuruu huniig hairlaad hundleed syrchih za daraan hun syrgan biz , myy ch sain ch huuhdiin chin etseg emee ovoon bn da iim myyhai bodoj bicheed baihda yahav de, arai l uym bish uu.ene myylj bichsen humuusees chi uuruu hamgiin myyhai setgeltei myy hun bn za
Unshlaa yor ni bol ooriin bodol oortoo zow gdg shg ooroo yahaa medej bga l yum bna ghdee odiii olon jil bhdaa tged huhedgui yumuuu ih l sonin amidral bnadaa ooriigoo neg huniii awraliin elch gd bodchihson
Гэгээн бичсэн байна гэж шууд таасан чинь бусад нь бас мэдэж байна шүү. Гэгээн празитлуулахаа больж байгаад чинь баяр хүргэе.
yoo yaasan nurshuu murtluu urt yumbe.tovch todorhoi gol yumuudaa bicheechee
Yarshig oo ingej bhaar chi namaig alchih unshij. chadku ni
Гэгээн авгай биз-ээс халиад энд хүртэ юм л юм бичдэг болчихсон юм уу. Өмнө нь энэ залхмаар бичвэрийг харж л байсан юм байна.
Goy bichjee! Minii xuvid arxichin aav aashtai nervetsen eej 20 garchixsan 30 xurch yavaa 2 xuugee odoog xurtel baby boys geed bodchixson ted nar ni oorsdiigoo tengert nisdeg id shidtei geed itgechixsen ch yum shig sonin ar geriin amidral maani ali baga baixiin l ene aild exleed zarz bolj torood odoo bol tejeegch ni bolood xuvirchixsan ch yum shig! 30 garan jil amidraxdaa ed naraas bolj yamar ix bie bolood setgeliin shanalald ortoj tevcheer gargaj yostoi l nogoo tuuliin goliig doloox shaxaj baij avsan bairand maani boonooroo ireed suuchixsan odoo buur teriig zaraad 2 xuudee bair avch tus tusad ni gargax yum genee, bi bol tednii nasniix ni mongonii suvag geed bodchixson yum bailgui dee, minii amidral bol yu bish yum bailgui ted nar bol avaad ideed l ud boltol untaad ungaad l baix sanaatai! Aav eejee bodood l bairaa ted nart uldeesen odoo bas yaj zovoox yum boloo?
Ooriinxoo bosgoson amidralaaraa ur xuuxduudteigee amar jimer amidarmaar l baixiin, ar geriinxen gej xuvalznuud chirguulnuud xurd xuchiig maani saaruulaad, odiig boltol xussenee durasraa durtai uedee xiij uzex yumsan gej xusex yumaa. Za odoo l saixan amidray gexeer l gainuud garch ireed baingiin araas zulgaagaastai, unexeer gutarch guitslee….
Tegeed avch idej baigaadaa xezee ch setgel ni xanaxgui buur albatai yum shig buur zaganaj ireed avaxiig ni yanaa, xeruul xiigeed tovog doo, ogson zuildee xar enegry xamt yavuulaad yaxav gej bodood l ochnoon olon jil bolj baina daa!
Xarin burxandaa ene delxiin xamgiin sain xani noxor eruul saruul hoorhon xuuxduud nadad belgelsend ni urgelj talarxnaa!…
unshanaa towch bicheerei manaihaan kk
Medrel…
Уншихаас халширлаа. Товч бөгөөд тодорхой бичмээр юм. Бөөн амны рактай нөхөр байна.
puuuuh end yu bichsen bgaa bol……