Удаан хугацаанд би энэ сайтад зочлоогүй удаж байгаад өнөөдөр л орж үзлээ. Тэгсэн чинь их бухимдмаар юм их байх юм аа. Би энэ сайтыг гэр бүлийн амьдралд анх хөл тавьж байгаа эсвэл амьдралд сонголт тулгарах үед бусдаас санал зөвлөмж авч бас өөрийн сургамжаасаа бичдэг бусдад ийм зүйл болдог юм шүү гэдгийг мэдэж аваг гэж анхааруулдаг гэгээлэг талаас нь үнэлсээр ирсэн. Гэвч одоо утгаа алдчихаж гэж би бодож байна. “Монголын биеэ үнэлэгчид”, “Ингээд нууц амраг байсаар байхуу” энэ тэр гэсэн нийтлэлүүдийг бичсэн хүмүүст үнэхээр их харамсаж бас бухимдал төрж байна. Биеэ үнэл гадаад гар мөнгө сайн олно гээд байгаа юм уу. Эсвэл цэвэр цусны хүүхэд хэрэггүй гээд байгаа юм уу үнэхээр бүү мэд.
Аан тийн нууц амраг байх уу үгүй юу гэдэг чинь хүнээс асуугаад олонд зарлаад, гайхуулаад байх зүйл биш байх гэж бодож байна. Ийм байдалд өөрөө орж өөрөө бүгдийг эхлүүлж арчаагүй байдалд орчихоод одоо бусдаас ямар зөвлөмж авах гэсэн юм. Намайг битгий элдвээр хэлээрэй гэдэг. Элдвээр хэлэхээс ч яах юм бэ. Энэ хэлсэн хүмүүсд буруу байхгүй болов уу. За тэр ч яахав. Би өөрийгөө бусдад сургамжлаад ингэ тэг гээд байх эрхтэй хүн биш л дээ. Гэхдээ үзэл бодолоо хэлэхэд би залуу хүн л дээ одоо 23-тай залуу эхнэртэйгээ амьдраад 7 жил бол байна. Бидний үеийн залуус гэр бүл болох асуудлыг зүгээр л нэг айл гэрдэж тоглож байгаа юм шиг л байдаг боллоо. Бүр анх танилцахаасаа авахуулаад л эрэгтэй эмэгтэйгүй жүжигчид болдог. Би тийм хүн ийм хүн энэ тэр гээл. Зүгээр л өөрийнхөөрөө бай л даа. Яг аав ээж чинь чамайг, таныг ямар хүн болгож өсгөсөн, өөрөө ямар үзэл бодолтой явдгаа яах гэж нуудаг юм. Энийг би эргэн тойрныхоо хүмүүсээс анзаарсан. Амьдралд гараад энэ бүхэн зүгээр л хоосон яриа байсныг мэддэг хүн цөөнгүй. Олон л хүнтэй явж байвал өөрийгөө саак харагдаж байна гэж бодоод хөөрцөглөөд явдаг хүмүүс эрэгтэй эмэгтэйгүй олон л байдаг шүү дээ.
Хүн алдаж болно. Гэхдээ тэр алдаагаа харахгүй давтсаар л байдаг. Иймэрхүү жижиг сажиг зүйлсүүд л сүүлд хүнтэй цуг амьдрахад саад болдог байх гэж бодож байна. Зарим нь бүүр ч дорой ажил хийх сонирхол байхгүй, тэгсэн хэрнээ эхнэр авна, нөхөрт гарна гээл яаж амьдрах гэж байгаа хүмүүс юм бүү мэд. Нэг юм амьд л яваад байдгийн болдог юм байлгүйдээ. Би мэргэжлээ олохоосоо өмнө их олон ажил хийж үзсэн үнэхээр ажил л хүнийг голдог болохоос хүн ажилыг голох ёсгүй юм байна лээ гэдгийг л маш сайн мэдэж байна. Ажил болгонд өөрийн гэсэн онцлог сайхан зүйлсүүд байдаг юм билээ. Их замбараагүй юм бичиж байгаа байх уучлаарай. Эргээд сэдэвтээ ороход тэр намайг хайрлахгүй байна энэ намайг хайрлахгүй байна гэхээсээ илүү хүнийг өөрөө яг чин сэтгэлээсээ байж чадсан уу гэдгийг нэг бодоод үзчих л дээ. Тэр намайг хайрлахгүй халамжгүй болохоор би нууц амрагтай болсон энэ тэр гэсэн өөрийгөө зөвтгөх гэсэн аар шаархан шалтгаан бодож олохоосоо илүү. Болохгүй байгаа бол салчихалдаа заавал 2 хүний хооронд гүйсэн бэртэгчин болж хувирхаас л дээр. Тэгж их хуурах шалтгаан олчихоод яагаад үнэнийг хэлээд явж цаашдын зам мөрөө хөөж болохгүй юм.
Эцэст нь хэлэхэд гэр бүлтэй болохоосоо өмнө сайн бодох хэрэгтэй юм шигээ. Ядаж л хүнтэй анх болзож эхлэж байхаасаа л эхлээд өөрийнхөөрөө байлдаа. Чамайг байгаагаар чинь хайрлахгүй бол яаж ч бодсон цуг амьдарч чадахгүй шүү дээ. Нэмж хэлэхэд бас хайртай хүнийхээ төлөө жоохон ч гэсэн өөрчлөгдөх гэдэг нь өөрийгөө хуураад хүчээр тийм бай гэсэн үг биш шүүдээ.Өшөө их юм бичмээр байгаа одоо хангалттай нуршуу юм болсон болохоор ингээд больсон нь дээр байх. Нэг ч гэсэн юм бодогдуулж чадсан бол баяртай байна. Юу ч үзээгүй хүүхэд ч гэж хараасан болно энэ зүгээр л миний үзэл бодол.
17 Comments
amidarliig meddeg hun garaad irchihsan bna uuruu olond ontsgoi hun boloh geed neeh utgagui nursuuuuuuuuuuuuuuuu yum bicheed l zuv zuvulguu zuv hund ni ugch bai baatar boloh geed yah gesiin nuuts amrag yu ni buruu gej heregtei hundee heregtei nuhurtuu hadamdaa gargasan uuraa humuus nuutsdaa yarij taivshirdag bhgui yu daa
23-тай гэдгийг нь 33-тай гэх гэж байгаад андуурсан байх гэж ойлголоо. хүмүүс шоолохоосоо илүү 23-тай хүн ингэж бичих үү гээд эхлээд бөндгөрөө хальт ажилуулчихгүй шууд өөнтөглөөд дайраад эхлэх юмаа. Зөв зүйл бичсэн байна.
Энэ дээр бичсэн хүмүүс ямар гутранги үзэлтэй юм бэ. Энэ залуугийн бичсэн зүйл зөв л байна шдээ. Эхнэр нөхөр 2-уулаа гэр бүлээ гэсэн сэтгэлтэй байгаад, бие биендээ хайр халамжаа харамгүй өгмөөр байхад цаг хугацаа даанч давчуу санагдах юм. Анхнаасаа хайр сэтгэлээр биш өөр сэтгэлээр хүнтэй сууцгааж гэр бүл болцгоосон хүмүүс нь энэ дээр сэтгэгдэл бичсэн хүмүүс шиг өлөн царайлж гиеүүрч явдаг байхаа.
Amidrald am garch bolohgyi shyy….ingeed syrhii yum bichij l bai
dugai alga.bol gologooo
Билэгтийн зөвлөгөөг унш унш бас дахин унш. Яааг чам шиг насан багын хайраараа гайхуулаад байсан хүн 30 гараад залуу охинтой зугаалаад чухам бидэндээ гайхуулаад байдаг 20-иод жилийн хайраа доромжлоод явж л байна
odoo 23 geh. 7 jil amidrachihsan geh. 16-taidaa avgai avsan yum dag aa daa. Hudalch shaar ve? Neg ih nyalh amitan boloh gej.
odoo 23 geh. 7 jil amidrachihsan geh. 16-taidaa avgai avsan yum dag aa daa. Hudalch shaar ve? Neg ih nyalh amitan boloh gej.
зөв зөв. анх уулзахдаа л өөрийнхөөрөө байх хэрэгтэй гэдэг чинь бүр зөв. худлаа баг өмсөөд нэг л сайн сайхан хүмүүс, суусан хойноо үнэн төрх нь гараад ирдэг. тэгээд нөгөө нууц амраг, салалт, хагацал нтр нь болдог.
хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн шүү юм гэдэг чинь их нарийн оньсон тоглоомноосч хэцүү амьдрал гэдэг тайлагдашгуй сонин зүйл байдаг юмдаа за тэгэж байгаад ойлгох байхдаа энэ хүү
Би чам шиг 23- тай байхдаа ингэж л бодож байсан 33тайдаа яагаад ингэдэг юм болоо гэж боддог Одоо 43тайдаа энэ чинь хорвоогийн жам байж гэж боддог болсон
ter bije unelegchiin niitleliig awaad jahwede ugaasaa niigemd baigaa jum harin iim jum baij bna enees hol baigaarai geed anhaaruulad baigaa jum bishuu ene huwi hunii uuriin asuudal shdee eniig unshinguutaa l bije unelegch bolno gej ju baihaw tend bas neg hun buhimdaad l bichij baigaa bailguidee chi ch gesen bas l buhimdaad l ene bichij baina ene chin erh chuluu bizdee
Тийм шүү. Би чамтай санал нэг байна. Ер нь миний бодлоор зарим нэг нийтлэлийг оруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг ээ. Тэгэхгүй бол өсвөх насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөх талтай. Тэр биеэ үнэлэгчийн нийтлэлийг авбал таарна. Би тэрийг уншаад ёстой дургүй хүрсэн. Охидуудыг уруу татаад байгаа юм уу хаашаа юм. Ингэж болохгүй шүү дээ.
МИНИЙ БОДОЛООР ЧИНИЙ ЗӨВ ЮМ ШИГ ЭНЭ ХҮМҮҮС НЭГ Л ИХ НУУЦ АМРАГ БОЛЖ ТОГЛОСОН ХҮМҮҮС ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮД НЭГИЙГ БОДОХ ЦАГ БОЛСОН БАЙХ. ИЙМ БАЙДАЛААР МОНГОЛЧУУД ЦУС ОЙРТОЛТТОЙ БОЛЖ БАЙНА. НЭГ ШӨНИЙН ЖАРГАЛ ЭНЭ ТЭР ГЭЖ ЯВЖ БАЙГААД ХАА САЙГҮЙ ҮР ХҮҮХЭД ТАРИАД ЯВАХ ЮМ ДАРАА НӨГӨӨ ТАРЬСАН ЗР ХҮҮХЭД НЬ БИЕ БИЕНЭЭ МЭДЭХГҮЙ ХООРОНДОО СУУГААД Л ТИЙМ Л ЮМ БОЛОХ ГЭЭД БАЙХ ЮМ ДАА ЭНЭ ХҮМҮҮС
тайвшир, юун их буримдаав ,амьдраад л явж байтал 10 жилийн дараа яг энэ сэдвээр яг өнөөдрийн өөрийхөө эсрэг юм яриад л явж байна даа, залуу байна даа ,,,юун хөөрхөнийн,,,
МИНИЙ БОДОЛООР ЧИНИЙ ЗӨВ ЮМ ШИГ ЭНЭ ХҮМҮҮС НЭГ Л ИХ НУУЦ АМРАГ БОЛЖ ТОГЛОСОН ХҮМҮҮС ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮД НЭГИЙГ БОДОХ ЦАГ БОЛСОН БАЙХ. ИЙМ БАЙДАЛААР МОНГОЛЧУУД ЦУС ОЙРТОЛТТОЙ БОЛЖ БАЙНА. НЭГ ШӨНИЙН ЖАРГАЛ ЭНЭ ТЭР ГЭЖ ЯВЖ БАЙГААД ХАА САЙГҮЙ ҮР ХҮҮХЭД ТАРИАД ЯВАХ ЮМ ДАРАА НӨГӨӨ ТАРЬСАН ЗР ХҮҮХЭД НЬ БИЕ БИЕНЭЭ МЭДЭХГҮЙ ХООРОНДОО СУУГААД Л ТИЙМ Л ЮМ БОЛОХ ГЭЭД БАЙХ ЮМ ДАА ЭНЭ ХҮМҮҮС
өө зөв зөв дэмжиж байна.