Хуурч мэхлэх гэдэг хүн алахаас ч хорон юм
Хорын их хүч нь хүний сэтгэлийг егүүтгэх юм
Амьтай, цустай тэр бие сэтгэлгүй бол яахын бэ?
Аугаа их хайраар ч өлгийдөж аваад босгохгүй шүү дээ
Цаг хугацаанд найдаж мартая гэж санавч
Цалгисан их гомдол дүүрээд л байх юм даа надад
Цээж дүүрэн амьсгалж, чамайг мартая гэтэл
Цэцэглэж байгаа хүү минь сэтгэлд бодогдоод л байх юмдаа
Аман дээрээ би чамайг уучилсаан
Алгын чинээхэн чамайгаа тэвэрч байгаад хэлсэн
Ахиж итгэлийг минь битгий алдаарай
Арван таван жил бүтээсэн,
Амьдралаа битгий сүйтгээрэй гэж
Гэтэл сэтгэл дотор минь зөвшөөрөхгүй юм
Гэргий чамайгаа өршөөхгүй юм
Араасаа хөвөрсөн олон асуултанд
Аргадаж би өөрөө өөртөө хариулах ч
Аанай л тэгээд бүдэрчих юм
Ингэхэд,
Айлын нөхөр чамайг минь чухам юугаар татсын бэ?
Арван таван жилийн итгэлийг минь эвдэх шалтаг нь юу юм бэ?
Зүгээр л зугаа хөөсөн юмуу?
Зүг чиггүй сэтгэл хөвөрч одсон юмуу?
Зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оров уу?
Зөрүүд нь дэндсэн ханиасаа гомдол санасан өс байв уу?
Харь газар боолчлуулсан гурван жил минь холдуулчихвуу?
Халамж, анхаарал дутагдав уу?
Яагаад, яагаад гэсэн асуултууд
Ямар их тарчлааж байна даа, намайг
Үнэндээ би хаана алдсанаа даанчиг хайгаад олохгүй юм
Үнэнч байсны төлөөс ямар хатуу юм бэ?
Үг сөрөх маргаан гардаг л байлаа бид хоёрт
Үнэн сэтгэлээсээ хорсох үгийг харин хэлж байсан гэж үү?
Одоо сэтгэл минь үнэхээр хоосорч
Орь ганцаараа байхыг илүүд үзнэ
Архи, тамхи хоёр л гайхалтай анд юм даа
Арай ядан өнгөрөх хоног, хугацааг минь түргэсгэнэ
Атаатан дайсантай тулахад ардаа хамгаалах цайзгүй шиг
Араатан амьтан дайрахад гартаа барих чинжаалгүй шиг
Таван ханатай гэрийн тулах багана нь нурах шиг
Тайван амгалан орны төр улс нь нурах шиг
Аяа итгэл гэдэг ямар үнэтэй
Хөсөрдүүлсэн хойноо ямар харуусалтай юм бэ?
Атга хүрэхгүй жаргалын төлөө
Юунд түүнийг золиослоно вэ?
Амар жимэр аз жаргалыг
Юунд зовлонгоор солино вэ?
Гэртээ эртлэн очсон тэр өдрийг буцаах юмсан
Гэргий жаахан ханиа хайрладаг хэвээр үлдэхсэн
Гэмгүй жаахан үр минь элэг бүтэн өсөөсөй
Гэрэлтэй амьдралыг минь сүйрүүлсэн
Айлын нөхрийг мартахсан
Аравхан настай хүү минь
Аавыгаа гайхаж л байгаа байх
Сэтгэлийн хатгүй эцгээ өршөөгөөрөөрэй
Сэргэлэн цовоо үр минь
Итгэлийг л хайрлаж яваарай
7 Comments
nudend haragdtal bichjee minii nohor ch gesen nadad iim unench bval saihan l bn
gem zemgvi minii jahan ohiniig mine onchrvvlj bgaa ter 1 zaluud burhan shang ni hairlaj bgaa bh tsaashid ch shang ni hvrteeseer bh blno gedgiig ter mine daanch oilgoj uhaarahgvi uhaarsan ch aij emeej meddegvi negen teneghen dee …yaltai ch bilee dee
gergii gedgiig n nuhur bolgoj uurchluud nuhurtuu uzuuleh yumsan. itgel bhgui amidral tam l bolj bn daa
minii amidraliig ugui hiisen ter bvsgvid bayrallaa gej helii.Burhan chamaig hiisen zviliin chini toloo shagnah bolnoo tun udahgui.
ee burhan mini
Yasan saihan utga sanaatai yum be
wow