Сэтгэл минь нэг л хоосон юм шиг …

Би дөнгөж 40 хүрч буй дундаж насны эмэгтэй, 3 хүүхэд төрүүлсөн. Төрийн албанд гайгүй ажил хийдэг. Ажлын туршлага, чадвараараа хэнийг ч дагуулж байгаагүй. Ажил, амьдрал маань аав ээжийн гар дээрээс сургуулиа төгсөөд сумын төвөөс эхэлсэн. Бидний үеийнхэн эцэг эхээсээ зөрж байсан нь тоотой байсан учраас тэдний л санаагаар ажлын гараагаа тэндээс эхэлж билээ. Харин амьдрал, хайр гэдгийг номноос уншсан, найз нөхдөөс сонсох төдийхнээр хязгаарлагдаж байсныг нуух юун. Сайн удам судар, нэр хүндтэй айлын охин болохоор сэтгэлдээ ирээдүйн амьдралын хань маань ямар ч байсан удам нь гайгүй хүн байх, хэн ч харсан их өөлөөд байхааргүй байх юм шүү гэдгийг сэтгэлдээ хадгалаж явсан санагддаг…

Тэгээд ч 90-ээд оны дундуурх үеийн сумын төвийн амьдрал, тэнд амьдардаг хүн зоны сэтгэлгээ ямархан байсныг тэр үеийнхэн бүгд мэдэх байх. Миний хувьд сумын төвд цөөхөн ажил хийдэг хүний нэг, дээрээс нь аав ээжийн гар дээр болохоор надад тэрхэн үедээ орчноо мэдрэх, ирээдүйнхээ тухай бодох талаар үнэхээр маруухан нэг л додигор амьтан байсан.

Цав цагаан царай, нурсан гил хар үстэй, бие хаа хэн ч харсан муугүй, ажил төрөл, ааш зан эелдэг нэгэн гэж харагдаад үеийн залуус найз охиноо, ээжүүд бэрээ, арай өөр хүмүүс нь дотносмоор санагддаг байсан нь миний нүдэн дээр ч ил харагдаж, хүмүүс жиг жуг хийдэг байсан биз. Харин би өөртөө чангахан бодолтой хүнтэй үерхэж үзээгүй, цэцэг цэврүү шиг охин байсан юм шүү. Намайг нутгийн нэг өвгөн  хүүтэйгээ суулгахаар өөрөө ч мэдээгүй байхад хадаг яндар болж бүх хүний нүд орой дээрээ гарч байсан ч үе бий. Энэ нь манай нутагт ховор хачин үзэгдэл болж байлаа. Тэгэхэд хээрийн салхийг ч хүргэж үзээгүй амьтан чинь паа пүү гээд л өнгөрсөн.

3 жил сумын төвд ажиллах хугацаандаа дэг журам сайтай охин яваад л байдаг. Бидний үеийн залуус гэж хааяа нэг ах эгчээ дагаж ганзганд хот, хүрээ эрээн явдагаас өөр гавих юмгүй, сумын төвд үзэж харах, хийх зүйлгүй гудамжны үзүүрт бөөгнөрөхөөс өөр зүйлгүй залуучуудыг эс тооцвол, хөдөө аав ээжтэйгээ мал малладаг залуучуудаас өөр хүнгүй мэт байсан үе.

Энэ үед миний үеийн охид болгоны сайн болдог, сайнаар ярьдаг нэг залуу байлаа. Бидний гэр нэг гудамжинд, аав ээжүүд орж гарч  байдаг  тул хүн хүнээс арай дотно юм шиг мөртлөө би тэр хүнд цоожтой авдар оньсого шиг байсан байх. Үеийн залуучууд тэр залуугаар дамжуулж надтай уулзах,  дотносох гэж их л оролддог бөгөөд харин заримыг нь тэр чамд сайн шүү, үерхэх эсэхээ өөрөө мэдээрэй  гэж хүртэл надад зөвлөдөг байсан. Би тэр хүний хувьд нүдэн дээр нь ил байгаа болохоор өдрөөс өдөрт миний нууц бүхэн ил, тод харагдаж миний сайхан бүхнийг хамгийн ойроос хардаг хүн болж хувирч  байлаа. Миний сэтгэлийн зориг, зан чанарыг гадарлаж,  манай гэр бүлийн амьдрал ч нүдэн дээр нь ил харагдаж байсан бөгөөд би түүний талаар, тэднийхний талаар сонирхоогүй байхад ч мэдрэгдээд байдаг болсон бөгөөд миний хувьд зүгээр л нэг залуу, гэхдээ зүгээргүй ч юм шиг залуу байлаа.

Тэр залуу намайг бодвол үерхэл гэдгийг 10 жилд байхаасаа л янз бүрийн охидтой холбогдож тэгээд яагаад ч юм үеийн охин болгон муугүй хандаж, түүнд муугүй байдгийг нь би мэддэг, надад ч байнга ярьдаг байсан. Миний хувьд би түүнтэй дотносохоор, түүнтэй холбогдоод байхаар огт санагддаггүй байж билээ.

Гэтэл хүн бүхнээс онцлоод байдаг болж нэг өдөр намайг бүр харцаараа төөнөөд, үргэлж дэргэд байхыг хичээгээд байгаа нь мэдрэгдээд байх шиг… Ийм сэмхэн, сэмхэнээр үеийнхнээсээ нууцлаг байдлаас болоод зориг гарган анх үнссэн үнсэлт надад хичнээн халуухан, дотно санагдаж нөгөө миний томьёолдог ном, киноны үйл явдал шиг хайр үүсгэх, хайртай дуртай болох үйл явдал чинь  дэс дараалал хаа ч явсан юм алга болоод нэг л ойлгомжгүй байдалд би хүрч билээ. Бид хүний нүднээс бүгдийг нууцалж олны дунд урьдынх шигээ байж харагдаад цаанаа сэм сэмхэн бие бие рүүгээ тэмүүлдэг байсан. Ингэж явсаар хавартай золгож би хэний ч гар хүрч үзээгүй охин биеэ, онгон сэтгэлээ  түүнээс харамлаагүй бөгөөд амьдрах ханилахаа ч бодохоо мартчихсан явсан юм. Нэг 2-хон тохиолдын дараа би жирэмсэн болоод харин бидний харьцаанд чимээгүйгээр хэн хэндээ ч юу ч хэлэлгүй холдсоор холдсоор…

Ингээд би хүүхдээ тэврээд хэнд ч юу ч ярилгүй, зөвхөн түүнд сэтгэлдээ гоморхож, дотроо өөрөө өөртөө үнэнч амьтан түүнийгээ уйлаад гуйгаад  ирэх өдрийг хүлээхээр шийдсэн юм.

Уг хүн нь хүн чанартай тэгээд намайг, манай гэрийнхнийг дэндүү сайн мэддэг болохоор хүүхдээ гэсэн сэтгэл байсаар байгаа нь илт байвч хэний ч юм үгээр амьдралыг шал өөрөө л төсөөлж, явсаар амьдрах газар нь хотын зүгт хандсан юм.

Энэ байдалтай би өөрөө тэмцэж миний суманд амьдарсан хугацаа 7 жил болж ганцхан түүнийг сэтгэлдээ хүлээж сунжирсан юм.  Энэ хооронд би өөрөө ч, хүүхдээ ч хүн харахад хэнээр ч дутаагүй юм шиг байлгахыг хичээж, амьдралын эрээн бараан, өвчин зовлон тойроогүй боловч би муугаа үзүүлэхгүй гэсэн ганцхан чангахан бодол дээрээ хатуу  зогсож билээ.

Миний амьдралд тохиолдсон ганц эрэгтэй хүн болохоор хорин хэдхэн настай надад ямар байсныг уншигч та төсөөлж байгаа байх.Бидний хооронд үүссэн харьцаанаас хойш 10 жилийн хугацаа өнгөрлөө.

Дараа нь би хэн нэгэн сайн хүн над шиг сайн бүсгүйд заавал таарна гэж хатуу бодоод яагаад ч юм эрчүүдийн нүдэн нь сохорсон, дандаа дэргэдүүр өнгөрөөд байгаа юм шиг санагдаад бачуурах үе ч байсаныг нуухгүй ээ.

Залуу халуун насны эр эм хүний жаргал цэнгэлийг ч мэдрээгүй, надад хүүхдээс өөр баяр баясгалан, ярих сайрхах юм юу байх билээ дээ. Энэ хугацаанд намайг үеийнхэн тавлах,гутаах, доромжлох гэсэн оролдлого байнга гарч байсан юм шүү. Хэцүү болгоныг даван гарах сэтгэлийн зориг, тусалж дэмжих хангай шиг түшигтэй аав ээж,  ах дүү нар намайг тойроод байсанд одоо ч бадамнаж талархаж боддог. Миний амьдрах орчноо солих хүсэл маань хүүхдээ сургуульд орох үетэй таарсан юм. Бид шилжин суурьшлаа. Арай өөр чиглэлийн ажил,  хамт олон дотор ч орлоо. Надад хэн нэгэнтэй дотносъё гэвэл хөгшин залуу, авгай хүүхэдтэй, хүүхэдгүй, ганц бие, сайхан муухай, ажилтай ажилгүй, баян хоосон гээд янз бүрийн хүн тааралдаж байсан. Ганцхан зүйл нь өөрийнхөө бодолд л үнэнч байсан юм шигээ. Тэгээд надад хүний түшиг дутагдаад байх шиг, дотносох хүнтэй болмоор ч юм шиг санагддаг болсон юм. Хүсээд байсан шигээ нэг залуутай танилцаж, тэр залуу чардаа татлаа түтлээ үгүй байсан болохоор  “Өдий болоход хүнтэй дотносож үзсэн биш алдаагаа давтахгүйгээр байж яагаад болохгүй”  гэж бодоод л шийдвэр гаргасан. Энэ шийдвэр миний дараагийн алхам болж амьдрал болгохоор шийдэж, түүнчлэн 5 жилийн дотор 2 ч хүүхэд төрүүлж, өөрийн гараар амьдралыг босгож ажил эрхэлдэггүй, гялаах юмгүй айлыг гялаалгах гэж цалин мөнгөөр дутмагдуу, өөрийгөө ч хайхрах сөхөөгүй арван хэдэн жилийг нүд ирмэхийн зуур өнгөрөөсөн байна.

Харин хэн ч харсан сайн,  сайхан залуутай өөлөх юмгүй амьдрал болж. Миний хувьд сэтгэл зүрх маань  хэд хуваагдсан, дайчин зориг маань үе үе дотроос дүрэлзсэн, бүгдийг болгох гэж зүтгэсэн, хүний арга эвийг олох гэж бөндгөнөсөн, урд хүүхдээ муу юм үзүүлэхгүй гэсэндээ нөхөр болсон хүнээсээ сонсоогүй мууг сонсч, хэлүүлэхгүй муугаар хэлүүлж далбаа, туг шиг бүх юмных нь түрүүнд явж ирлээ. Энэ айлын амьдралыг А-гаас эхэлсэн гэдгийг мэдэх хүний атаархлыг төрүүлж ч байгаа байх гэмээр амьдарч ирлээ…

Өдий жилийн дараа эргээд өөрийнхөө энэ амьдралыг  40 насны босгон дээрээс харахад яагаад ч юм надад одоо хангалттай,  болно шүү дээ, үлдсэн амьдралаа тааваараа, хайртай хүнийхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө байх цаг чинь болжээ гээд байх шиг сэтгэл нэг хоосроод, нэг л юм үгүйлээд байх шиг өөрийгөө ажиглаад л байна даа.

Миний хувьд том хүүхэд маань насанд хүрчээ. Санаж сарвайх зүйл маань ганцхан энэ болохоор сэтгэл шулуудаад байна уу гэлтэй. Миний анхны хүүхдийн маань эцэг одоо ч холбогдвол сэтгэл санаагаа хуваалцахад бэлэн байдаг.  Би хэзээ ч гашуун хорсолтой юм шиг тэгтлээ хүнийг үймүүлье, саад болъё гэж бодож яваагүй юм шүү. Хүүхэдээ ч байнга асууж ,сураглаад, утсаар ярьж холбоотой амьдардаг. Тэр хүн маань өөрийн амьдралын замаар эр хүний алдаж онох амьдралыг үзээд л явж  байгаа, түүний талаар би бүгдийг  зүгээр олж мэдэхэд бэлэн байдаг.

Харин манай нөхөр амьдарсан цагаасаа л миний хүүхдийн эцгийг намайг дарамлах нэг хэрэгсэл болгож ирсэн. Одоо ч хэвээрээ шүү. Би хүүхдээ энэ хүнтэй амьдарсан цагаасаа тусдаа эцэг эх дээрээ өсгөсөндөө одоо ч аав ээждээ үргэлж баярлаж явдаг.

Харин миний амьдралыг үзэх үзэл маань өөрчлөгдөж сэтгэл амар, амар жимэр, жаргал гэдгийг үзмээр санагдаад сэтгэлийн дотоод галын  маань цог дөнгөж улалзаж байгаа дээр нь сэргээмээр ч юм шиг санагдаад байх юм. Би яах ёстой вэ? Үлдсэн насаа ингээд л бүгдийг тэвчиж  өнгөрөөх үү? Энэ миний хувь зохиол уу? Хүүхдүүдээ бодоод амьдрал маань миний хүссэн шиг хүндэтгэл хайр дээр тогтох болов уу?

Та бүхэн миний байдлыг зөвөөр ойлгож үнэтэй зөвлөгөө өгвөл би баяртайгаар унших болно гэдэгт итгээрэй.

35 Comments

  1. zuw buruug tenger medne says:

    Bi ch gsn chamtai nas oiroltsoo, 2 huuhdee 
    gantsaaraa usguj yawna, gehdee bi az jargaltai,
    amar taiwan bna. hajuud daramtlah, hereldeh
    hungui, erh chuluutei.  erh chuluutei gd nargiad
    yawdaggui, namaig hairladag naiz zaluutai. 
    Amidral saihan shdee, ter saihan ni hunii setgel dotor l
    bii boldog yum shigee

  2. demii um bodoo l says:

    Demii um bodoo l 40 hurcheed genen umaa, hun uzeegui umaa uzeh geed baidag zantai, chamaig hairlaagui huniig hairlah geed baih hereg u bainaa, hajuudaa baigaa haniinhaa hairiig olj harahgui hayad yavsan hund hairtai geed zurhee algan deeree taviad guigeed baih chin buruu shuu, uu ch olj doloohgui, yambiij ehelj baij er nuhruusuu salaad uur hun huseed yah gesiin bee huu gej ..,

  3. СОНС says:

    сайн ойлгосонгүй. гэхдээ та их зоригтой юмаа

  4. zochin says:

    anhnii huuhduun eshegtei bitgii suugaarai teneg erhuud chamaig sain yvj baigaag haraad yu yrisanig medehgui ch chi tuuntei huuchinaa sergeeh sanaatai yum shig bna

  5. uyanga says:

    dund nasnii hyamral

  6. Нараа says:

    ккк уучлаарай бичсэн зүйлийн чинь сүүлийн нэг өгүүлбэр таалагдлаа.гэсэн юмаа.

  7. Monroe says:

    Nuhurtei nuhurgui buren amidrah chadwartai hun bn. Huugee aaw eej deeree usgusun n boljee. tegehgui bol naad nuhur chin buur daramtlah bsann todorhoi. hoer huuhed chin harin neeh tom bish bh n. 2 huuhdee hoolond n hurgechiheed salsan ch yadiin. Uldsen nasaa amar taiwan unguruulehgui uy

  8. no name says:

    aan. chi gomo yumu? kkk

  9. Нараа says:

    Баагий д чиний сүүлийн хэсэг таалагдлаа.Нээрээ амьдралд тийм л байдаг. Жоохон тэнэгдүү байж сурмаар ч юм шиг яаж яагаад гэдэг гаргалгааг нь хэлээд өгөө ч.

  10. baagii says:

    gehdee goy bichsen bna oilgomjtoi egch mine yor ni hvn hvnii zowlong biyerree amsaagvi l bolohoor hezee ch tanii zowlong hen ch mdehgvi oilgohgvi hvnii zvrh setgel baitugai oorsdiinhoo zvrh setgelee hvmvvs meddegvi shvv dee .hvn bolgond iim zowlon ihee oor zamtai baih daa.ehelj ooriinhoo zvrh setgelee yalj dawj chdwal ter ariun gegeleg bodoloos oor zvil garah bhaa ta ymar ch ooriinhoo eldewiin sanaag martaa tegeed ergeed bdohod ter yu ch bishee bid nar chine 1 l amidarna shvv dee oorii tani bdol oortoo l zow bdagiimaa hvmvvs yu geh ni hamaagvi yagaad gwel bid nar tanii nariin uchiig sain mdehgvi shvv dee ta bainga bdoj shanaldag blood l setgel tani hooson bgaamaa tiimees dotoroosoo setgel sanaaga zaswal ta shal oor zvil bodno shvv.burhan hvn bolgond hairtai bid nart zowhon songoltiig l ogdog shvv setgelee zasch chdawal ter hamgiin tom beleg shvv twan bai.tegeed amjilt hvsie,shudarga sain hvmvvs ilvv zowdog shvv deee teneg hvmvs yu ch bdooggvi blohoor setgel amar bdag setgel amar blohoor muu yum bdohgvi ter hemjeegeeree shan amidardag shvvv dee.

  11. Hongoroo says:

    цэцэг цэврүү шиг гоё хүүхэн сумын төв дээр байсан юм биз дээ. Их мөрөөдөмтгий мөрөөдлөөрөө амьдардаг эмэгтэй юм даа. Ядаж байхад өөртөө их итгэлтэй юмаа. За тэгээд юу хүссэнээ хийгээч дээ.

  12. Нараа says:

    Анхны хайр чинь чамд хайртай байсан бол өдий хүртэл ингэж явахгүй л байх, чи яахав дайчин хүүхэн болохоор тэр хүний амьдралыг өөрчилнө гэж бодоод байгаа байх.Дахиал л хуучин шиг бүтээн босгосон амьдрал болох бусуу. Тэрэнд дор одоо байгаа нөхөртэйгээ ярилцаад юу хүсээд юу бодож явснаа хэлээд энэ амьдралаа илүү өөдрөг өөр шинээр эхлэвэл зүгээр байхдаа. 2 бага чинь яах уу.

  13. Anonymous says:

    Ийм сайхан эмэгтэйлэг ухаалаг шаналалтай байна гэдэг чинь сайхан зан чанар шүү.

  14. sarnai says:

    er ni naad nuhur chin yaahaaraa tyryy amidraliig chin sonirhood medeed bdag yum nuuclag bai,yumaa nuuj bai,hair gedeg zygeer l hoshgiruulsan zyil gedeg 1taldaa ynenchee,argagyi tom hyygiin eceg chin anhnii hyn chin uchraas martaj chadahgyi hecyy bgaa,odoo uuriiguu boddog cag shyy dee hu,evropuud 40nasand amidral eheldeg gedeg ynen shyy,amjilt hysie

  15. sonin hun says:

    TIIMEE 1 L MEDSEN 40 NAS HUREED IRDEG L YUM BNA. GEHDEE NADAD 2 NAS DUTUU BAIGAA CH 40 HURLEE SHUU L GEED BAIDAG YUM. BI ER HUN L DEE. ER NI ER CH BAI EM CH BAI BUGDED NI 40 DOHOOD IRHEER AMIDARSAN AMIDARLAA ERGEJ 1 HARAH HEREGTEI YUM SHIG BAIGAAM. BI ALI HER YAVJ BNA YUND ALDAJ BNA GEH MEDEER. UCHIR NI BIDNII HUN BOLSONII 2 DAHI TOROLT 40 NASAND TOHIODOG YUM SHIG BAINA. 40 NASAND BUH YUMIIG SHINEER EHLEJ BOLNO GEJ BODOJ BNA. HUN ETSSIIN ETSEST ETSEG EH BOLSON CH, UR HUUHDIINHEE SAIN SAIHNII TOLOO GEJ HEDII IH ZUTGEH VE DEE. UH HUUHDUUD MAANI BAS  L UUREE ZASHAAR BELGEJ BAIGAA L GEJ BODOJ BNA. TEGHEE ENE 40 NASNAASAA EHLEED DAHIAD AMIDARAH HEREGTEI L GEH GESEN YUM. BI CH BAS DAHIN AMIDARALD GARCH BNA. ENE UDAA GEHDEE EHNEREE DAGUULAAD HEHE. ZALUU BAIHDAA HUSEJ MOROODSONOO HIIMEER BNA BAS HANIIHAA HUSEL MOROODOLIIG BIELUULMEER BNA. 

  16. . says:

    Оршлыг ёстой нозоорч хойр хүртэл бичих юмаа. одоо тэгээд 40 нас хүрээд эргээд харсан чинь юу л бол юу хиймээр бяр амтагдаад, тэгээд тэр бяраа босгосон амьдрал 2 хүүхэддээ гаргамаар санагдаад чичрээд байгаа юм биз дээ? Өгсөж уруудах нь амьдралын жам. Тэгэхээр та уруудах мөчлөг рүүгээ орох гээд л яаараад дотор нь давчдаад салтаагаар нь салхи сийгээд байгаа юм байна. Ухаантай бай 40 хүрчихээд.

  17. zz says:

    yugaa bicheed baigaa teneg ve chi

  18. zz says:

    yugaa bicheed baigaa teneg ve chi

  19. kod says:

    oilgoj yadah yum alga hair ni huruul, nuhur ni ner tudii l hun bgaa bolohoor gegelzeel bgaan bna, . yu hiij bgaaga meddeg bolson nas tiimes aldahgui bh . ali ert ungursun amidral bol demii l de.

  20. Edelweiss says:

    Sain baina uu? Ene bichlegt oilgoj bolohgui yum haana ch algaa, nurshaad baih ch yum alga. Saihan l bichsen baina shuu dee. Yag uneniig helehed ene content-g oilgoj chadahgui bgaagaas harahad ene site.r hen orj yamarhuu zuvluguu ugdug um bol doo gej bas bodogdohoor ch yum shig… za ene ch yahav.

    Zahidliin ezen egch tanid helehed ta ingej ih zuiliig buteeh gej uuriiguu mash iheer yadraasan ni gartsaagui ee. Ta suuliin nuhurtuu khairgui esvel nuhuriiguu ih davraasan yum shig sanagdaj baina. Ta tom huugee amidraliinhaa gants uchir zangilaa gej bodood anhniihaa khairiin ezentei ergeed holbogdood aldsan aldaanuudiig ni uuchlaad amidralaa gej bodhod ter hun tanii nuguu 2 huuhdiig hairlaad avaad yavj chadah uu? Ter hun udii boltol huugee nasand hurtel ni hamtdaa bh yalanguya taniig huduu 7 jil huleeh hugatsaand ireegui baij odoo yu l bol dooo…..

    Ta ene talaar uuruu uuriinhuu zurh setgeliig iluu ih chagnah heregtei bhaa gej bodoj baina. Niitleliig unhssan hun buhen tanii amidraliin nariin zangilaag medehgui shuu dee.
    Za tanid amar amgalan, az jargaliig husie!

  21. Anonymous says:

    ene zvgeer ogvvleg bichsen yumuu oilogsongví

  22. yoga says:

    husseneeree amidra. salaad yahav dee. shn hu a tai bol…

  23. Anonymous says:

        Menii oilgosnoor ta odoonii nuhurtuu hairgui yum shig sanagdlaa, getel ta ter hund hairtai ch bai ugui ch bai ter olon jil nuhur chine taniig mungu tugrug hair halamjaar guitsed bailgaj chadaagui ch derged chine hani baraa bolj bsan tsag hugatsaag ta yugaag butsuuj tuluh ve?! gehdee tanii setgeliig mash sain oilgoj bnaa, hamgiin gol ni ta ene shiidveree erthen gargah bjdee gej bodoj bna, gehdee yu saihan dur saihan gej heldeg shu dee, ta uuruu l shiid, ugaasaa tand daichin chanar bgaa shuu dee! bi bas iimerhuu sobgoltiin umnu irj bsan, uuh ch bish bulchirhai ch bish yavaad l bsan, gehdee bi songoltoo hiisen, zugeer l ene amidraldaa uldsen, zuv buruug ni medehgui gehdee l ene l zamaar amidarna daa gej bodhoor umnuh orhij yavah uu ingeed amidrahuu gej bodoj bsan uees hamaagui deer yum shig sanagddag.Tand az jargal husye!

  24. yu bicheed bgaa yum be says:

    yag yu geh geed bgaa yum be.bichesen yum ni 40 garsan hunii bichsen zuil gehed yag galzuu oron garan huniih shig.iim sonin balai zahia bitgii oruulj baigaach.esvel jaahan uurchuuluud nairuulj zasaad oruulj baimaar yum.tanid gej helehed hyamrald orood bgaa yum bishuu.setguul zuichid hand, esvel naiz huuhnuudteigee saihan yarilts, arai deerdene

  25. Lady says:

    Yu asuux geed baahan yum bichiwde egch min oilgonsgui

  26. zochin says:

    yu we hvntei yawaldmaar bgaamuu yag yah gesiin be. huuchin nohoriinhoo amidral gai bolh geed baigaamuu er oilgosongvi.

  27. zochin says:

    yu we hvntei yawaldmaar bgaamuu yag yah gesiin be. huuchin nohoriinhoo amidral gai bolh geed baigaamuu er oilgosongvi.

  28. Anonymous says:

    heterhii nurshuu zohiol shig bichijee, zalhuu hureed unshsangui, iimerhuu zuilee engiin ugeer towchhonduu bichij bai

  29. Anonymous says:

    Ene nohortoo ter bga bdalaa ers shiidemgii heleed odo henii ch daramtad orohguigeer buhniig gartaa avaad gadagsh dotogsho amar huugiinhee aavtai uulz setgelee ongoitol yari yag huseed bgaga hii tegeed daraa ni chamd uur bodol orj ireh vii.

  30. ... says:

    Өдий жилийн дараа эргээд өөрийнхөө энэ амьдралыг 40 насны босгон дээрээс харахад яагаад ч юм надад одоо хангалттай, болно шүү дээ, үлдсэн амьдралаа тааваараа, хайртай хүнийхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө байх цаг чинь болжээ ………….gesen mortloo yu asuugaad baigaan. huuhduud tom boljee odoo tegeed yag yah geed baigaan. omnoh nuhurtuu gomdood baigaa yumuu odoogiin nuhurtuu gomdood baigaan yumuu yag yu asuuh geed baigaan???

  31. O says:

    Oilgosongui. Ih l uran tsetsen bichih geed baih shig tegsnee avtsaldaa muutai. Dund nasniih n hyamral l bolj baigaa huuhen yum boluu daa

  32. hmmm says:

    ovoo dorgitson huuhen beesht

  33. za za oilgoloo says:

    za za oilgoloo tsd_tsw@yahoo.com add xiichig

  34. Uugii says:

    Tegeed yag yu asuuj bgaag chini sain oilgosongui odoonii nuhruusuu salaad gantsaaraa baimaar bgaamuu, esuul anhnii hair deeree ochih gd bgaamuu, asuultaa todruulmaar bna, chamtai adilhanduu amidraltain huwid zuwluhud Ali ymnaas aij algiin chinee bolj yawah we, yu hussen yaamaar bgaagaa duraaraa hii l gj heley daa, you deserve to it, setgeld chini bagtaad huseed bgaa zuilee hiihed hun alddaggui ym shig ee

  35. demid says:

    hun gedeg setgel n amitan. sanaj sarwaih huuhduud chini bn.tom ch boltsgooson bn. 40 bol zvgeer too. setgel amar amidral shig jargal ugui e. uurtuu anhaaral tawij uuriiguu hairla.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.