Энэ 2-г одоо яах вэ?

Би энэ бүхнийг хүсээгүй. Гэхдээ би жаргалтай байна… Би энэ нийтлэлийг уншаад нйитлэл бичихээр шийдлээ. Энэ эмэгтэйг би их ухаантай гэж хэлмээр байна. Намайг Наран гэдэг энэ жил 32 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний амьдрал яахав боломжийн сайхан, гэхдээ энэ удаа өөрийнхөө тухай биш найзуудийнхаа тухай бичихээр шийдлээ. Би 2 маш сайн найзтай. Нэг нь эрэгтэй тэр маань миний 10 жилийн найз , үнэндээ хамт нэг ширээнд 10 жил суусан шахуу, харин нөгөө найз маань эмэгтэй их сургуулийн маань найз анх юу ч мэдэхгүй хөдөөний охин ирэхэд хотын дэгжин тэр охин л их хотод хөлөө олоход минь тус болсон гайхалтай хүн дээ.

Миний амьдралын хамгийн сайхан бэлэг болох ханьтай учруулж өгсөндөө. Тийм учраас би эмэгтэй найздаа үнэхээр хайртай. Энэ 2 найз маань хамаг юмаа д надад ярина, сэтгэл санаа амьдрал, хайр, ажил бизнес гээд бараг л хэнтэй яаж секс хийснээ хүртэл, бараг одоо ч хүртэл өдөр болгон утсаар ярьна.Би цоожтой авдар л гэсэн үг. хэхэхэх энэ ч яахав  Би дөнгөж их сургуулиа төгсөөд ажилд орсоны дараа эмэгтэй найз маань намайг ажилд орсны баяр тэмдэглэхээр шийдэж би яахав баяртай л байсан тэгээд баярт эрэгтэй найзаа дуудсан цагаас л энэ түүх эхлэнэ дээ. Нээрэн баяр дээр би бас нөхөртэйгөө танилцсан эмэгтэй найз маань танилцуулж билээ. Заза энэ ч яахав. Би тэр  2-г танилцуулсан юм. Үнэндээ битүүхэндээ 2 сайн найзаа хоорондоо учиртай болгочих санаатай л байсан санагдана. Тэр үед бүгд л ганц бие байлаа шүүдээ. Миний хүслийг бурхан сонссон ч юмуу. Тэр 2 уулзалж учирч эхлэсэндээ би ч баяртай байлаа.

Анхны маань хүүхдийг төрөхөд тэр 2 хамт амьдарч, би тэр 2-г суух юм байна даа гэж бодож эхлэсэн дээ.Энэд ч миний оролцоо ч их байгаа. Харин 3 жилийн өмнөөс байдал шал өөр болж эхэлсэндээ. Тэд нэг нэгээрээ ирж хоорондын таарамжгүй харилцааны талаар ярьж эхлэдэг байна шүү. Би эхэндээ хосууд мууцалдаж байхыг алийг тэр гэх вэдээ тэгж байгаад болих байлгүй л гэж бодож байлаа. Гэхдээ байдал шал өөрөөр эргэсэн тэд салцгаасан. Тэд нэг нэгэндээ үнэхээр хайртай энэ талаар 2-уулаа надад одоо ч хэлдэг. Хамгийн гол асуудал нь зиндаа, нийгмийн давхарга учир нь эмэгтэй найз маань нийгмийн кариар их хөөдөг, ажил дээрээ ч амжилт бүтээлээр дүүрэн тэрэнд нийгмийн байр суурь ажил нь их чухал, гэр бүлийн тал дээр болоогүй гэж үзэж байгаа, харин эрэгтэй найз маань тийм ч нийгмийн идэвхи сайтай биш л дээ жирийн л малчин айлын хүү, тэгээд царайлаг байлаа гээд  төгссөн сургууль хувийн, бас ажил олох тал дээр хэцүүхэн бараг одоо ч гарт таарсан ажлаа хийдэг гэх үүдээ. Тэдний мууцалцах гол шалтгаан нь хүүхэд…

Эмэгтэй найз өөрөө болсон гэсэн үедээ л хүүхэдтэй болно гэж боддог бол эрэгтэй найз маань тогтсон гэр бүлийн амьдралтай болохыг илүүд үзсэн юм шиг байгаа юм. Тэд 2-уулаа хүнтэй суугаагүй яагаад суудаггүй шалтгаан нь ойлгомжтой хэрнээ бас ойлгомжгүй . Учир эмэгтэй найз маань  эхнэртэй, эхнэргүй эрчүүдтэй явж, эрэгтэй найз маань бараг баяр бүрээр өөр эмэгтэй бидэнтэй танилцуулдаг. Тэд миний найзууд тийм учраас ямар нэг баяраар тааралдахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Тэд яг л нэг нэгнээ чадах гэж юм шиг. Би тэдний надад ярисан юмыг хэн хэнд хэзээ ч яриж байгаагүй л дээ.  Тэд сэтгэл зүрхэндээ нэг нэгэндээ үнэхээр хайртай. Даанч нэг л юм болохгүй байгаад байгаа юм даа. Нөхөртөө хэлэхээр намайг битгий илүү юманд оролц гэх юм. Би 2-г нь хамт суулгаж байгаад 2-тай цуг ярилцаж үзэх юмсан гэж боддог л юм.  Заримдаа ажил дээрээ сууж байгаад гэнэт анхнаасаа шал дэмий юм хийчэх вэдээ гэж ч бодох юм. Амьдрал дээр ганц хайраар бүхнийг шийдэж болохгүй юм байна гэж ч бодогдох юм. Би тэр 2т 2-ууланд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсдэг, учраас хоорондоо суухгүй юмаа гэхэд ядаж хүнтэй сууж амьдрал зохиогоосой хүсдэг. Энэ 2-г одоо яах вэ?

15 Comments

  1. Tyreese says:

    Чи өөрөөсөө шалтгаалах бүх юмаа хийцэн л юм байшдээ. Ялангуяа хүмүүсийн хайр дурлалын асуудалд сайнаар ч бай муугаар ч бай хөндлөнгийн хүн оролцоод дэмий байдымшдээ. Чи наад 2ынхоо урдуур хойгуур гүйж байгаад эргээд нийлүүлчлээ гэж бодъё. Тэгсэн хэзээ ч эргүүлж болохгүй юмуу тийм том асуудал үүслээ гэхэд чи яахын. Наад 2 чинь чамайг зүхдэггүймаа гэхэд чи өөрийгөө зүхжил таарна. 2ууланг нь зэрэг суулгаж байгаад уулзана гэнэ шүү. Тэртээ тэргүй ганц ганцаар нь уулзаад ятгаж хэлсэн л байлгүй. Тэглээ гээд нийлээгүй л байгаа биздээ. Нас биед хүрсэн хүмүүс өөрсдөө яахаа сайн мэдэж байгаа байх. Зүгээр л орхи гэж зөвлий

  2. Anonymous says:

    нэт-д бичдэг цоожтой авдар уу

  3. marzaak says:

    yoooooooooooo uuriiguu hichee yun zavtai huuhen be haa bsan hunii amidral chamd yamar hamaa bnaa buur ineed hurchlee uuriinh ni amidral buur tegsh yum bn l daa buh yum ni jigdertsen xexxe uur hiih yum bodoh sanah yum bdagguim bh daa

  4. ........................\jack says:

    engiiin baidag l zuil bna hwn bolgon l sain naiziigaa sian huntei taaraasai gej husdeg shuudee admin ch gesen yuun surgui yum niiteldeg yum haha boli boli floooor newspaper remember

  5. . says:

    шууд гол юмаа хэлэхгүй, эхэнд нь шал хэрэггүй юмнууд бичээд толгой эргүүлээд байхын. Зөвлөгөө гэвэл: Зүйр цэцэн үгээ дага.

  6. soko says:

    bie biendee hairtai humuus suuj amidrah heregtei. Ali neg nz chin hairgui hunteigee suuchihaad zowbol yana. ewleruuleh geed oroldwol yasiin. nz chin bas 30 garsan huuhen bh. udlii boltol ur  huuhedgui hugshirtluu yawj l bdag.  zaluu n harin togtson amidral ur huuhed husch bdag uhaantai zaluu bn. emegtei hun hichneen career huuguud yahavdee hugshirchuud nuhurgui ur huuhedgui humuus yalgaagui l yanhan gene shuudee

  7. .. says:

    er emiin hoorond neeree l chi bitgii jorool doo…. hayaach hend hamaatain

  8. Anonymous says:

    er emiin hoorond iljig shig jorool hehe

  9. Anonymous says:

    Setgeld hureegui uuriinh ni huseegui amidral bol bayan hooson umtai umgui huuhedtei gui yu salj l bdag saldaggui uma gehed uur hen negneer dutuuga guitseeh gedeg tiim bolhoor ter 2 iig orhi bolohgui um boldoggui bur tsaanaasaa.

  10. Zohan says:

    Shaal demii yum unshchihlaa odoo tegeed manuus shiidehiin boljiinu?
    Orchinoo medreechee hodooni busgui min ¡¡

  11. zochin says:

    Er emin hoorond lljig buu jorool

  12. demid says:

    ted hoorondoo naiz bolj chadaagvi l bxgvi yu da…chi iljig bolmoorgvi bgaz de…

  13. nomuun says:

    Ойр дотны сайн мэддэг, итгэдэг, хайртай хүмүүсээ хоорондоо суугаасай, сайхан гэр бүл үүсгээсэй гэж хүсдэг найз нар зөндөө л байдаг  шүү дээ. Тийм болохоор бас л нэг сайхан гэр бүл нэмэгдээсэй гэж хүссэн чиний хүслийн буруу гэж юу байх вэ. Гол нь салсан учраас л чамд хүнд тусаж, чи буруутай юм шиг санагдаж байгаа байхаа. Би ч гэсэн амьдралд өөрйн нөгөө талаа эрж яваа найз, танил хүмүүсээ хооронд нь танилцуулах, болж өгвөл чиглүүлээд өгөх юмсан гэж бодож, хичээж явдаг. Энийгээ эр эмийн хооонд илжиг бүү жороол гэсэн үгийг надад заримдаа хандаж хэлдэг хүмүүст: хүн гэдэг амьтан насан турш өөрийн заяаны хань, жинхэнэ хайраа хайж байдаг, гэсэн ч харамсалтай нь тун цөөхөн хувь нь тэр тохиолыг олдог, хүн амын өсөлт, хотжилт, боловсролын түвшин, амьжиргааны байдал, санхүүгийн нөхцөл зэрэг олон шалтгаанаас ганц бие хүмүүс улам л олон болсоор байна. Ядахнаа нэг ч гэсэн ийм л хүнд гэхдээ надад хар элгийн биш хүндээ л тус болох үүднээс энийгээ хийж байна гэж хариулдаг юм. Гэхдээ л хүний доторхийг нэвт хардаг биш болохоор танилцсан, бас хамтдаа байсны дараа биш юмаа гэж хэлэх хүмүүс байдаг л юм. Ийм тохиолдолд хэн хэнд нь буруу өгөх хэрэггүй, сонголт бол өөрийнх нь гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Тийм болохоор чи 2 найзаа дэргэдээ суулгаж байгаад ямар учраас танилцуулсан, тэр 2-оос юу хүссэн, яагаад тэр 2-ын болно бүтнэ гэж бодсоноо нэгд нэгэнгүй тайлбарлаад одоо тулгараад байгаа нөхцөл байдлаа ч танилцуулах хэрэгтэй болов уу. Ингэсний дараа сонголтыг зөвхөн тэр 2 л хийнэ. Ямар ч сонголт хийсэн чи хүндэтгэж, ойлгох хэрэгтэй, харин чи дахиж битгий оролцоорой.

  14. Tuya says:

    Uuriiguu l hichee, yun heregt durtai, iluu zantai yum. Er emiin hoorond iljig buu jorooloo gej… Umnu niitlel bichsen huuhnii yutai ni holbogdood baigaag oilgosongui.

  15. Kkk says:

    Nohor chin zuv helj

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.