Яагаад зөвхөн эхнэртээ үнэнч байж болохгүй гэж…

Сайн байцгаана уу юуны өмнө танай сайтын хамт олонд энэ өдрийн мэндийг ажлын амжилтын хамт хүргэе. Би энгийн нэгэн 25-тай залуу байна. Бидний үеийн залуус одоогийн мэдээлэл технологи хөгжсөн энэ үед интернэтээр их харьцаж мэдээ мэдээлэл авах болсон. Би танай сайтад сүүлийн бараг 1 жил тасралтгүй орж хүмүүсийн сэтгэгдлийг унших их дуртай тэгснээрээ би эхнэрээ улам ойлгох ч болох шиг…

Яагаад эрчүүд бид зөвхөн эхнэрээ хайрлаад эхнэртээ үнэнч байж болохгүй гэж эрчүүд гэхээрээ л нэг тийм хар данстай хүмүүс бид чинь биш шүү дзэ. Би танай сайтад орохоосоо өмнө эхнэрээ юу хүсдэг, яагаад надад уурладаг юунаас болдгийг нь ойлгодоггүй байсан харин танай сайтад сэтгэгдлээ хуваалцсан бүсгүйчүүдийн сэтгэгдлийг уншаад өөртөө тусгаж авснаар амьдралдаа хэрэгжүүлж эхнэр бид хоёр маш сайхан харьцаатай байгаа. Сексийн хувьд ч тэр ингээд үе тэнгийн залуучуудда хандаж хэлэхэд яагаад эхнэрээ хайрлаад, халамжлаад шинэ юм сэтгээд амьдралаа сонирхолтой болгож болохгүй гэж…

Бид талх байнга л иддэг уйдаагүй л биздээ тэрэнтэй адилхан талхыг маслотай, вареньтэй холиод л иддэг шиг эхнэртээ шинэ шинэ сюрприз барьж уйдаахгүйгээр сайхан амьдарцгаая залуусаа…

Сэтгэгдлээ хуваалцаарай Охид бүсгүйчүүд минь ч гэсэн сайхан хайрын төлөө гэсэн Эрчүүд байдаг юм шүү.. Залуустаа амжилт хүсье…

11 Comments

  1. Захидлын эзэн says:

    Энэ сайтад би уг нь дандаа амьдралтай хүмүүс ордог гэж боддог. bbb-д сайхан зөвлөгөө байнаа би л хичээж амьдралаа сонирхолтой болгохгүй бол тиймээ болноо болно таны гэр бүлд ч гэсэн аз жаргал хүсье..

  2. bbb says:

    сайхан бичсэн байна. 25-тайдаа ингэж ухаарч байгаа бол цаашдаа ер нь гайгүй ойлголцоод хүндлээд явж чадна гэсэн үг. Чи яг амьдралынхаа суурь дээр байгаан байна. 30 гараад жинхэнэ өрнөж магадгүй, гэхдээ суурь гайүй бол гайгүй л гэж би боддог шд. зарим нь 5 жилийн дараа ингэж бичээрэй энэ тэр гэжээ, тэрийг битгий тоо. олон зүйл тохиолдож магадгүй, энд бичиж ч магадгүй тэглээ гээд одоо ингэж бичиж байгаа нь буруу зүйл биш шүү дээ. Чамд бас аз жаргал хүсье. Би л гэхэд 30 гараад явж байгаа, энд байгаа хүмүүс шиг би зовлон гунигаа энд бичиж байгаагүй, тийм ч их шаналгаа гарсангүй. Гэхдээ би яг чам шиг энэ сайтаас хэрэгтэй зүйлүүдээ тусгаж, илүү сайн ойлголцож гэр бүлээ сайхан байлгах гэж ордог.

  3. Захидлын эзэн says:

    Сэтгэгдэл бичиж саналаа хуваалцсан залуустаа бүгдэд нь баярлалаа та бүхний гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өөрийнхөө гэр бүлийн өмнөөс ….

  4. sanaaaa says:

    er xun bolgon ingej boddog bolchixvol ger bul salalt gj barag bxgui bolox bxaa chamd bolon chinii ger buld aj jargal xusiii

  5. Sar says:

    Tiim shuu endees avhiigaa avaad hayahiig ni hayadag. Amidrald, ger buld heregtei  zuvulguu bichsen bdag 

  6. google says:

    Өөртөө болон өөрийнхөө гэр бүлд хэрэгтэй зүйл энэ сайтаас олж харж өөртөө хэрэгжүүлж амжилтанд хүрсэнд чинь баяр хүргэе. Мөн бусдаа уриалж нийтлэл бичсэнд баярлалаа. Аз амжилт хүсэе

  7. Anonymous says:

    5 жилийн дараа ингэж бичээрэй

  8. Захидлын эзэн says:

    Үнэхээр миний амьдралд их өөрчлөлт болсон шүү… Би ийм сайт байдаг гэж ингэж их хүмүүс ханддаг гэж ерөөсөө бодож байгаагүй.

  9. Anonymous says:

    Хэлэх амархан хийх хэцүү ч зөв бодолтой юм байна. Хэлсэндээ хүрээрээ амжилт.

  10. Anonymous says:

    uuu nice ovoo doo neg er hun ch bolov. amjilt husiy

  11. otgoo says:

    Ashgvi neg gerel gegeetei saihan vgs olj unshlaa. Adilhan bodoltoi baina. Bvgdeeree ene zaluu shig uhaantai, tewcheertei, az jargaltai amidartsgaay..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.