Миний хүүхэдтэй адил хүүхэдтэй хүн байвал туршлагаасаа хуваалцаач гэж хүсэх байна…

86475384

Би яагаад ч юм өөрийнхөө амьдралыг бичиж зарим нэг гэрийнхэндээ найз нөхөддөө ч хэлж чаддагүй зүйлсээ бичиж сэтгэлээ онгойлгомоор санагдлаа. Миний бага нас хойд эцгийн дарамтанд хүүхэд насны дурсаад байх сайхан зүйлгүй өнгөрсөөн. Жил болгон нүүнэ тэгээд шилжинэ олигтой найз нөхөдгүй сурлага гайгүй болжийтол эргээд муудна, 10 жилээ ийм маягтай төгссөндөө. Их сургуулийн төлбөр дийлэхгүй гээд коллежд сурч төгслөө. 16-тайгаасаа л ажил хийж бие дааж ирлээ тэгж тэгж өөрөө өөрийгөө болгоод явж байгаад 20 гараад хүнтэй суулаа. Үнэхээр л бурханы надад өгсөн хамгийн том бэлэг минь юм даа.

Түүнтэйгээ л хамт байхдаа аз жаргал гээчийг мэдэрч эхэлсэндээ. Эхлээд тэдний гэрийн 2 давхарт нь хааяа хонодог байж байгаад бүр байдаг болвоо. Хойд эцэг ээж 2 юу ч хэлдэггүй л байсан бодвол зайлж л байвал өөрсдөд нь амар байсан биз угаасаа ч хойд эцэг намайг жоохон томроод ирсэн чинь өвөл зунгүй ил далд хөөгөөд би ээжийгээ л бодсондоо явж чаддаггүй байж билээ. Тэгээд жилийн дараа хүүхэдтэй болчвоо. Анхны хүүхэд гээд авахуулахгүй гээд нөхөр маань ч юм хэлээгүй өөрөө л мэддээ гэсэн.

Нөхөр оюутан би жирэмсэн гээд ажлааса гарсан 2-уулаа мөнгөний асуудалтай 4 сар гарантай жирэмсэн байхдаа хадам ээжийн санал болгосон нэг хувийн ажил 2-уулаа хамт хийгээд юу ч гэж тайлбарлахын граш дотор хуванцар шатаах гэхиймүүдаа. 7 хоногийн дараагаас толгой эргээд явахаар л хүүхэд минь хатуураад 4 хоног босож чадсангүй хэвтэв. Миний амьдралдаа хамгийн их харамсдаг юм тэр ажлыг хийсэнд. 2-уулаа тэгээд хэдэн төгрөгтэй болсондоо ямар их баярлаж байсан билээ зах ороод хүүхэд төрөхөд хэрэгтэй зүйлсээ хүртэл бэлдээд.

Нэг удаа хувийн эмнэлэгт эхо-д харуулсан чинь зүгээр байна анхны хүүхэд юм чинь хүйсээр нь яахын гээл гарсан. Хүүхэд маань хугацаанаасаа сарын өмнө гэнэт ус нь гараад буруу байрлалтай гээд хийсвэрээр төрлөө нөхөр маань хүүхдээ харна гээд ямар их яарч байсан гээч. Гадаа хадам ээж нөхөр манай ээж хойд эцэг бас миний багийн найз гээд урьд нь эх барьж байсан найз маань байсан. Тэр найз маань урьд нь миний тэр төрсөн эмнэлэгт эх барийч хийж байсан болохоор намайг төрүүлнэ гээд хагалгаанд оролцсон. Хагалгаа эхлээл удаагүй хүүхэд маань уйлаад төрлөө охин байна гэв хүүхдийг маань амлуулах гэж авчирч өгсөнгүй орой төрсөн болохоор миний хүүхдийг надад авчирахгүймуу гэж шөнөжин асуулаа нөхөр маань сахиж байсан болохоор нөхрөөсөө л байн байн асуухар эргүүлэд шал өөр юм яриал байсан.

Тэгсэн өглөө нөхрийг гар гээд гарсан хойгуур нь надад 2 эмч хүүхдийг маань авчирч үзүүллээ. Задлаад үз гэнэ тэгтэл 2 хөл гар нөж хөв хөх гар нь тохойгороо нугарахгүй шув шулуун хуруунууд нь шөрмөс нь татсан дотогшоогоо эргэсэн, хөл нь өвдөгөөрөө нугарцан тэнийхгүй тавгай нь дотогшоогоо эргэсэн хүрч үзсэн чинь час хийтэл уйлаад нөгөө 2 эмч надад ийм согогтой төрсөн одоо хөхүүл өлсөж байгаа гээд яваад өгөв…

Би тэхдээ хүүхдээ хараад цочирдоогүй юмдаа ганцхан нөхөртөө яаж хэлнээ л гэж бодож билээ тэгээд нөхөр ороод ирэв би хүүхдээ чимээгүй задалсан чинь хэрэггүй ээ би мэднэ гэсийн бид юу ч дуугаралгүй баахан уйлж суулаа. Дараа нь нэг эмч надаас судалгаа авна гэж дуудлаа. Хадам ээжтэй уулзсан чинь намайг жирэмсэн байхдаа баахан эм уусан гэсэн гэнэ би юун эм өрхийн эмчийн бичиж өгсөн эм витамин л уусан би өөрөө угаасаа эм ууж чаддаггүй болохоор нь тэрийг нь арай гэж уудаг байсан гэсэн. 7 хоног эмнэлэгт байх хугацаанд хадам ээж нөхөр эгч ээж нтр эмнэлгийн захиргаатай уулзаж миний хүүхдийг авахгүй байх талаас нь үзсийм байна лээ гомдмоор ч яагаад тэгснийг нь сүүлд л мэдсэн.

Нөгөө миний хүүхдийг эх барьж авсан найз маань миний охиныг тэд нарт гар хөлгүй мухар төрсөн амьдарлаа ч насаараа явахгүй тахир дутуу гэж хэлсэн байнаа лээ. Хүний найз байсан бас эх баригч байсан байж яаж тэгж чадсийм болоо. Тэгсэн надаас судалгаа авсан эмч миний хүүхдийг үзчээд өө энэ чинь засрах боломжтой шдээ шөрмөсөндөө байдын гээд надад итгэл найдвар өгсиймдаа. Тэгсэн дараа нь хадам ээж нтр дараа нь зөндөө хүүхэдтэй болноо этр гээл байсан би тэгээд гэрийнхэндээ та нар хараагүй байж битгий ингэлдээ гэж байлаа. Ингээл хөөрхий үрээ тэврээд ээж дээрээ очлоо. Хамгийн гол нь миний охиныг төрдөг орой эх барьсан эмч нь авахгүй гэвэл үхүүлэх тариа хийлгүүлж болно гэснийг нь хойд эцэг орж харна гээд харсан байна лээ тэгээд хийлгэхгүй гээд үлдээсэн байна лээ бурхан минь.

Ингээд нөхөр хичээлээ хаяад ажил хийж би эгч нартайгаа хүүхдээ тэврээд эмнэлгээр явдаг ажилтай боллоо хүүхдийн гэмтэл согог судлалын тасгийн эрхлэгч л бид 2-т амьдрах итгэл найдвар бэлэглэсийм ингээд бяцхан хөл гарий нь өвтгөж гипс шиг нтр гээд янз янзаар л үзэж эхэлсэндээ. Хадмууд анх хүүхдийг минь харчаад хадам аав уйлж хадам ээж намайг чи л янз янзийн эм уугаад байсан гэж харааж загналаа одоо ч эвлэрчдээ бид 3-т хашаандаа байшин барьж өглөө нөхөр маань эхлээд охиноо харж чадахгүй гэрэвшээд бид 2-г ээжийнд тусдаа байх хугацаанд шөнөжин унтахгүй хүн амьтантай ч олигтой юм ярихгүй байсан гэж хадмууд хэлж байсан даа.

Харин охиноо 2, 3 сартайгаас овоо охинтойгоо юм ярьдаг болоод орой ажлаасаа охиныгоо их саналаа гээд ирдэг болсон доо. Миний үр нь одоо 2 ой 5 сартай ээж аавын аминэрдэнэ хөл дээрээ босохын төлөө зүтгэж л байна даа. Хүн байгаа байдал даа дасан зохицдог шиг минь үр бас юм юм л оролдож үзэж байгаа одоо явахгүй байгаа ч суугаагаараа мөлхөдийн гараараа өөрийнхөө чадахаараа юм барина. Миний хань нэг удаа намайг хуурч байсан ч бид 2-гоо орхиогүй одоо амьдралын төлөө намайг согтуудаа алгадаж байсан ч би гомддоггүй ээ надад гомдсон юм байлгүй дээ гээл уучилж байлаа. Харин бид 2-гоо орхиж яваагүй одоо охиныхоо эмчилгээний мөнгө зардал гээд сөхөртлөө ажил хийгээд явжийна даа. Нэг ийм л гэр бүл байна даа. Миний захиаг уншаад миний хүүхэдтэй адил хүүхэдтэй хүн байвал туршлагаасаа хуваалцаач гэж хүсэх байна…

57 Comments

  1. Тусалмаар байна. says:

    Энэ гэр бүлтэй холбогдмоор байна. Туслах гарц байгаа шүү. Мэйл хаяг, утас ч юмуу ямар нэгэн холбогдох гарц хэрэгтэй байна. Админ боломжтой бол хаягыг нь явуулж туслаач

  2. Monroe says:

    ohin chin edgenee. ene baitugai sogogotoi huuhduud edgeed bhad chin. tsag hugatsaa aaw eejiin hair halamj l mash ih heregteide

  3. zzxx says:

    mundag mundag mundag Uragshaa

  4. h says:

    чамаар бахархаж байна. мөн танай нөхөр үнэхээр сайн залуу юм. охин чинь эдгэх болноо. танай гэр бүлд хамгийн сайн сайхан, аз жаргалыг хүсье.

  5. Bone says:

    Az jargal husie tanai ger buld… Buh zuil saihan bolnoo..

  6. batsaihan says:

    az jargal hvsei

  7. batsaihan says:

    az jargal hvsie

  8. t.boloro says:

    ghi vnexeer cain eej,noxor ghin bac gaigvi zalyy bna.oxin ghin ervvl bolnoo.ghamd az jargal xvce.

  9. t.boloro says:
  10. Zul says:

    Evii evii. Ta 3ta sain saihnii deediig husie. Ohin n edgej eruul saruul boloh bha. Ih sain zalbirch buyn hj bgarai.  Zundaa rashaan usaar sain yavj eruul agaart blgad uzerei

  11. Zul says:

    Evii evii. Ta 3ta sain saihnii deediig husie. Ohin n edgej eruul saruul boloh bha. Ih sain zalbirch buyn hj bgarai.  Zundaa rashaan usaar sain yavj eruul agaart blgad uzerei

  12. Anonymous says:

    Бяцхан урсуудийг буу зовоогооч дээ.Яасан гэж гэмгуй цагаахан урсийг зовооно вэ .

  13. Anonymous says:

    Бяцхан урсуудийг буу зовоогооч дээ.Яасан гэж гэмгуй цагаахан урсийг зовооно вэ .

  14. Edelweiss says:

    Nudnees uurin erhgui nulims urslaa. Mundag emegtei sain hun bainaa. Ta 3t amjilt husie

  15. emegtei says:

    tanai ger buld sain saihniig husie chinii amidraliin utga uchir udahgui zugeer bno oo bid itgej bna chi busdiig hairladag uchir chamg busad hairlana aaa tewch itge hulee tegwel chi ylna aa

  16. Irgen says:

    mongoliin emch nar hudlaa shuu.Ene gadnii emnelguud tuslamjaar klinikiin turshilt mayagaar unegui hagalgaa hiideg yum baina lee.Esvel Shashnii shugamaar ch bolno.Tiim yum sudal daa.

  17. women says:

    az jargal husyee!!! hunii amidrald unah bosoh uy eeljildeg hoino hezee negen tsag eejee ,aavaa geed guigeed ireh uye baij l taaraa…..uhtel ur haram gj unen ug shuu……..amjilt husyee

  18. zochin says:

    tiim shvv hujirtiin shawar emchilgeend ybsan ni deer mash sn vr dvngee ugdeg gesen er 2-3 jildee togtmol ybah bh yaj iij bgad ybaarai jild 1 l udaa ybdag gej bsan  ohin ni udahgvi ervvl saruul bolnoo 

  19. tseki says:

    ewii dee nylah vriig ni bodxoor zvrh zvsegdej bn. yaj iij bgaad gadagshaa emchilgeend baga deer ni yawbal yasan yum xo. Xandiwiin dans neewel yasiin. zaawal shv. Saixan setgeltei olon olon xvmvvs chadaxaaraa tusalna gej bodoj bn. bi chinii bytsxan gvnjid tuslaxiig vnexerr ix xvsej bn. zaawal xandiwiin dans neegeed end vldeegeerei. yadaj email xaygaa ch boltugai

  20. Anonymous says:

    Horvoo deer amidrana gedeg hamgiin saihan tiim bolhoor tanii ohin zaaval edgeh bolnoo tanai ger buld hamgiin sain saihan buhniig husen eruuye

  21. tsegi says:

    unshaad yg uilah gj bnshdee brg nulims tsiilegnelee mash sain eej yum aa nuhur jin ch sain hun zaawal huurhun ohin n edgereh boltugai

  22. gerlee says:

    Ohin n hurdan edgeed hold orooroi hamgiin gol saltgaa n ter hortoi nohtsold ajilsanaas bolson bnashdee

  23. Anonymous says:

    mundag aav eej 2 bna da, huuhdee goldog humuus unshval gashuun l bh. uhtel ur haram gej. mongolin borgil ersiin ihenh ni iim shu.

  24. bbb says:

    мундаг сайхан гэр бүл байна. охиноо аваад зундаа хөдөөгүүр рашаан усаар яв даа. аз жаргал хүсье

  25. Hi says:

    Holboo barih utas ch ymuu mail hayagaa uldeegeech 

  26. Anonymous says:

    hi, gaihamshig udur bur tohiolddog, sayhan ameikt amidardag 2 ulgu zaluu delhiin humuusiig ayartal uran itgle tavij miss busguitei gerlkelee gej medee uzsen, heden sariin umnu bi hurald suusan ym setgel hamajgui baidaliin tuhai ter hural deer iltgel tavisan emegtei 2 boginhoon garta baisan barag tsamtsaa tovchiloj chadahaargu, getel uneheer gaihamshigtai uhaantai hun setgelzuich hun ym bilee, tamirchin nuhurtei 2 huuhedtei, bas neg emegtei 2 hulgui 2 gargui
    unehere gaihamshigtai saihan nuhurtei abs 2 huuhedtei amaaraa buh ymaa hiideg, huuhdee hairlachih ter chin gaihamshigt huchiig teej yavaa, zagvar unmsugch shig biyetei jujigchin shig tsaraitai ohid mansuurch amia horloj targan turanhaidaa dur ni gutaj yavdag ni baidag……….amjilt

  27. ... says:

    Gadagshaa emch nartai holbogdoh heregteim bn daa, haaya gadaadaas emch nar ireed hed honog seminaraar ireed buchdag shdee, iim yeiig aldalgyi barij avahiin tuld, emch naraas sain asuu, haana gadaad emch nar irdeg hezee geed, haldvart deer ih irdeg duuldana, uur mergejiliin emch bailaa ch gesen, iimerhyy sogogtoi holbootoi emch naraa tanij l taaraa. Chi heltei bol interneteer ih yum hai, neg bol angli helnii orchuulagch nart chagiin huls uguud, iimerhyy sogogiig emchilsen tyyh haij uguuch gej gui…ohiniig chini haruul, mungu avahgyi tuslah hyn ch garah baih, ehnii eeljind emcheesee naad uvchiniihuu latin neriig sain medej avaad google-eer sain haih heregtei, yamar negen garch zaaval baijil baidag yum.

  28. bagaa says:

    saim baitsgaan uu end setgedelee bichsen ta buhend bi unshaad l unshaad l uilaad suuj bna horboo gedeg yasan hetsuu ym dee gehdee saihan setgelt ta buhen baihad buh zuil saihan bolnoo bi itgej bna

  29. tika says:

    ee burhan mine
    um mani badme hum…………

  30. baharhav says:

    Чи мундаг эмэгтэй байна. Бас сайн нөхөртэй юм байна. Амьдралын хүндийг хамтдаа туулах ханьтай байна гэдэг бурханы бэлэг шүү. Охин чинь эдгэнээ. Баянхонгорын Шаргалжуутын рашаанд очиж үзээрэй.

  31. saass says:

    sain uu ih mundag eej yum unshaad barag uillaa aldahgvi amidarna gj bdggvi yum bn lai bi odoo 23 tai. odoogoos jil hagasiin omno bas l cham shig hvvgee hvleegeel hezee nadad awchirch ogoh yum bol gd gehdee bi hvvhdee topuuleel yg 9 honood aldsan ter ved bi yuch medehgvi ali gartaa yaj tewreed hohvvlehiig ch medehgvi tegsen suwilagch hvvhdiig mini nadad ogchool hohvvleech gd zaginaad tegsen hohdoggvi uilaad tegeed hohoploo gd ergeed awaad yvsan tegsen my hvvhed hoolloh bolomjgvi topson bsiin yum ternees busad buh yum ni mash hoophon bsn tegeel margaash ni hagalgaand opood bi ih ch uilsan guniglasan aimar um bilee. Tegeed amaar ni bish hodoodond ni guurastai bsn ih opowdmoop tegsen moptlool eejiinhee hohiig amlah gl uilaad bsn ami ni uruul ni hattsan daanch bi yuch hiij chadaagvi uilahaas oop deer ni my 2 hoh mash ih suu opchihson hatuurchihsan oop hvvhdvvded hohvvlwel arai gaigvi bolj bsn tegeed ter joohon amitan yaj tiim hvnd hagalgaag daahaw nadiig ophiod ywchihsan. uilj bh ved ni bi hvvheddee daraa ni eejdee eruul bolood ipeerei ter ved eej ni hvvdee bvgdiig ogno ene hoh chini gantshan chiniih my hvv gj heleed tegeel bid 2 iig ophiod yvchihsan busad bvh eejuud hvvhedteigee bhd bi gantsaarahnaa opon deeree bas emnelegees garah ved mash aimar gantsaaraa hvvhedgvi garah shuud l uilj bilee za tgd odoo bvh zvil shn bolno odoo bi bvgdiig chadna gl zopigtoi amidarch bn suraad ajilaad ta 3 t az jargal hvsie zopigtoi bgaarai hvvhed ih hoophon yum bilee amjilt mundag bn

  32. XXX says:

    Eoe zurh ovdchloo tenhete bgara

  33. poneo says:

    tanai nohor ymar uhaantai ym be baharhmaar yma odoogiin niigemd iim hun tsoohon shu ta 3.t az jargal husi udkui huuhed chini hol dre bosood irne de sain saihniig husi

  34. zochin says:

    Sain baina uu? bi eh barihiin emch. turuh tasagt ajillahad iimerhuu asuudal nileen gardag. neg chinii ueiin ohin turuud huuhed n udamshliin emgegtei garsan l daa. eej aav hadam eej nar n manai emnelgeer hichneen hel am hiisen geech. hamgiin haramsaltai n uuruus n tasarch tursun uree manai emnelegt hayaad garaad yavsan da. ter huuhed n hichneen tsoglog ohin. hoolondoo sain. iim hunii unergui humuus baidag l yum. minii duu chi bol mash uhaantai busgui baina. ed erhtnii emgegtei tursun ch hun shuu dee. bidentei adil amidrah erhtei hun. tanai nuhur bol jinhene SAIN ZALUU. tsaashdaa uchnuun l asuudal garah bh. shantrah ue ch baina l bh. gehdee ur huuhed ger bul ariun nandin buhnee hamgaalj baigaarai. ta 3-t amjilt, az jargal husii. chamaar uneheer baharhaj baina shuu.

  35. zays says:

    Za yunii omno tanai ger buld az jargsl husie. ohinoo iim tom boltol ni osgood awad ywj bga ta 2 r baharhaj b. manai huhed tunhnii dutuu hogjilt
    bas zurhnii howdol hoorond tsoorhoi g arad tanshigin kalitsti 1sar ugad tunh ni zugeer bolsn ter tanshigin yum zuger yum shig sanagdsan. odoo ch urgeljluulj tanshigiin butegdehuun zurhende hereglej bga . tegehleer ta hed ter talaar suraglad uzehgui yu. 

  36. Darius says:

    NOwsh yag uilah gej bn shd.Uchnuun tuchnuun mungunuus bolj gerlesen udur bolgon shahu arhidaj zodoldoj bie bieniigee huurj bdag ger buluud bhad end neg ch geseb amidraliin tuluu gesen ger bul bn shde.Burhan yamar nowshnuudig ni harj uzeed yamriig ni ingedeg yum boloo

  37. ЗАХИАНЫ ЭЗЭНД says:

    Сайн уу. Хужиртын рашаан сувилалд шавраар эмчилгээ хийдэг юм байна лээ. Тэнд янз бүрийн тулгуур эрхтэний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд очоод эдгэрдэг гэсэн. Хамгийн гол нь хүүхдээ бага байгаа дээр нь эмчилгээ хийлгэх хэрэгтэй шүү. Танай гэр бүлд амжилт хүсье. Охин чинь удахгүй эдгэрээд гүйдэг болно оо.

  38. Anonymous says:

    az jargal husie!tevcheertei bhd buh yum saihan bolno gej naidaj bna.

  39. амьдрах сайхан says:

    Р.Гамзатовын ийм нэг шүлэг байдын
    Зовлон хэмээн цочоож ирэхийн цагт
    Жаргал гэмээн согтоож ирэхийн үесд
    Эгнэгт би тэргүүнээ гүнээ мэхийлгэн
    Эмэгтэйчүүдийхээ буянт гарыг үнэснэм… гэж.Би ээж шигээ бас тань шиг олон олон ухаантай, тэвчээртэй,сэтгэлийн тэнхээтэй эмэгтэйчүүдийг биширч зүгээр л гарыг нь зөөлөн үнсмээр санагддгийн.та нарын минь хайр энэрэл үнэхээр агуу шүү.Хэнийг ч юу ч битгий буруутга.Өглөө үдэш бүр залбир гэхдээ ганц өөрийн амьдралын төлөө биш эх болсон 6 зүйл хамаг амьтны төлөө залбир ингэж явахад охин чинь заавал эрүүл болноо.азжаргал хүсье.

  40. Odmoo says:

    Nuhur Chin yneheer sain hun ymaa 1 udaa huursan  ni Zuger l Tür zuur yahaa medehgui gutraad ch ymuu hiisen aldaa bh. ohin Ta 2 goo gd yvj bgd ni yneheer baharhaj bn Chi uuruu ch uhaalag mundag emegtei ym gj bodogdloo. Ohin Chin bosnoo zaaval eej aaviinhaa ene aguu setgeliin demeer bosno. Tag 3 t Az. Jargal horvoogiin nandin Shan buhniig husie.

  41. zochin says:

    Zugeeree amidral saihan shuu. Itgej naid tevch busgui mini.

  42. Anonymous says:

    Uneheer setgeliin hattai yum. Uwchingvi bwal jargal gej unen vg ervvl saruul baiwal amidral bno gedeg shuu dee. Ohin chin zaawal edgenee huuhed turuulj chadaxgvi hunees iim vg sonsoj bsan yum uwddug ch gesen engertee tewreh vrtei bh yumsan gej bilee tiim bolohoor amidral uud erch huchteigeer temuuleerei chamd amjilt husie.

  43. Busgui says:

    Evii dee, buur uilah gej bn, ene buhniig unshaad,… Zulaagiin bichsen n bas uneheer ur uvtguj bn,… Gehdee l setgeliin hattai mundag busguichuud yumaa,.. Ta nartaa ulam ih hair hundleliig husey! 

  44. Anonymous says:

    mundag hun saitai nuhurtei yum bnaa.Minii duu amidral chini tesver tevcheer bdag yum.Unetei yum aa meddeg sain zaluu bna. Tanai ger buld amjilt husiye.

  45. Anonymous says:

    hoid etseg chine muu ch gesen sain l zuil hiij bayrallaa gej heleh heregteim bn amidral chine ulam l saihan bolno itgeh heregtei shv

  46. aguu says:

    hi minii dyy emiegeer sain ywaad bai bariach nt hudlaa shyy az jargal hvsie

  47. zulaa says:

    hi chamd ene odriin mend xurgie!bi bs chamshg zovlontoi eejin 1bnlda gxde minii oxin arai xundevter ymuu gj bodloo..Ygd gexeer tanai oxin chn oyun uxaan n eruul ymshg bn gol n yvj chadadguin bn timeBux ym xusseneer boldgui orchlon xuvi tavilantaiga evlerch yvaa olon ejuud bga gj bi xaramsaj bs orovdoj ooriigoo setgeleer ungaxgui ymshuu xuuxde gomdooxgui ymshuu gj ix xicheej amidardg daa.Minii oxin anx toroxdo tunxnii multraltai 2xol n 2ulaa gd l emnelegeer ochinoon yvsnda gevch nemer boloogui Ingej yvsaar oi xurex aldad oxin min oyun uxaani xomsdol gdg ovchtoi bolox bs batlagdsn da Gevch ene buxen unxeer aimar xetsuu gunigtai bsn Odoo bodxod zaluu ch bj de ymnii nad tsaadxiig ch medexgui genen bjde Ix l setgeleer unadg bsnda Odoo oxin maan 6n nastai doroo 2xoorxon duutei Dogolood ch bolov yvdg Gants xetsuu ym n ueiinxeese denduu xol xotsorsn xogjiltoidooGevch bidenshg eejuud setgeleer oodrog bj amidraliig saixanaar xarj erch xuchtei tsoglog amidrax xeregtei gj bi boddgdoo…tanai ger buld xamgiin sn sxn buxniig xusen erooe….AMIDRALAA GJ……….

  48. sondor says:

    Eh hvni aguu uhaan bna amjilt dvv min bitgi shantar heze negen tsagt jargah bolno

  49. tsoomoo says:

    Chi oroo ymar mundag eej ve chamaar baharhaj bn uilah gjiisht unshaad . .humuus orool tatanhai baitugai ev eruulee amiin booj alj alchuurand booj hayj bhd chi uree oorinh. oo erdene bolgood ene hatuu horvood az jargalar jiguirleed yvj bga hund yuch helhevdee chi mundag sain eej. . Huuhed bayr baysgalan ghde chinii amin erdene chinii dergedees hezeech holdohgui harin ch aztai ym shg . .busdiin huuhed tom bolool uuree geree orhiod yvdg chiniih hajuud chn bn. .shn talaas n harj bodoj amiarhad buh ym bolnoo chamd burhan hairtai. Ohindoo ailgjo ahiad shn huu ohin 2duu  toruulj ogoorei. . 

  50. Anonymous says:

    az jargal husie buh yum bolnoo nuhuruu setgel sanaagaar ni sain demjeerei

  51. handaa says:

    tanai ger bvld hamgiin sain shniig hvsiye

  52. Anonymous says:

    hurdan edgeegeed saihan amidraarai, nuhurtuu setgel sanaag n demjsen ug haramgui helj baigaarai, az jargal huseye

  53. b says:

    az jargal hvsie

  54. ganbold says:

    bvh ym saihan bolnoo ta 3 t az jargal hvsii amidral jargal zovlon eeljildeg udahgvi jarganaa ene zahiag unshij bgaa hvn bvr saihan eruul heleh bh

  55. ner says:

    burxan tanai ger buliig iveeg. mundag xattai xuuxen bn. tanai xadam eej yu bodoj jiremsen huner tiim ajil xiilguuldeg bnaa. tgcheed uriixuu buruug xuleej ch chadaxgui zaginaad bxdaa yaaxavdee . oxin chini xul deeree bosox bxaa. itgel naidvara bitgii aldaarai amjilt xusye.

  56. nana says:

    ishishish ewii mini chaawaas daa nyalh amitan yasan ch hetsuu ym be dee.. Zurh zusegdchihlee, ymar ch bsn tanai ger buld hair, az jargal husey daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.