5 жил хайрлаж явсан хүн минь намайг хаяж, сэтгэлээ тайтгаруулах гэж өөр нэгнийг ашигласны минь төлөөс болсон юм шиг

Сайн байцгаана уу? Та бүхэнд үүнийг унших өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд өөрийнхөө амьдралын хэсгээс та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

Би 20 настай, эмэгтэй, 3-р курсын оюутан. Би дарханы уугуул иргэн. Ингээд энэ тэмдэглэлээ  өөрийнхөө эхний дурлалаас эхлэе гэж бодлоо. Энэ намайг 7-р ангид байхад тохиолдсон юм. Манай ангид байсан тэр хүүг Мөнхөө гэдэг. Яг энэ үедээ хүүхдүүд шохоорхолтой их таардгийг би мэддэг байсан. Тиймээс нэг их ач холбогдол өгөлгүй зүгээр л харж явдаг байлаа. Бид сайн найзууд байсан. Би эгчтэй нь бас найз байсан юм. Тэр биднээс нэг л насаар эгч. Эгчтэй нь уулзах далимаар би үргэлж гэрээр нь орж гардаг байлаа. Тэднийд ороод яг л гэртээ байгаа юм шиг байдаг байсан. Бид яг л нэг айлын 3 хүүхэд шиг хамаагүй байдаг байлаа.

Бас бид яг л үерхэж байгаа юм шиг байдаг байлаа. Нэг жил өнгөрөхөд тэр урьдынхаасаа өөр болсон байсан юм. Магадгүй шилжилтийн нас нь явагдаж байсан байх. Нэг л дуугүй, ууртай. Үүнээс болж бид их хөндийрсөн. Бас тэр манай ангиас шилжсэн. Ингээд бид хааяа л гадуур таарвал мэндэлдэг болсон юм. Хаа нэг тэднийд очиход  тэр ихэнхдээ гэртээ байдаггүй байлаа. Түүнээс хойш би Мөнхөөгөө хэзээ ч сэтгэлээсээ гаргаагүй юм. Намайг Мөнхөөд хайртайг эгчээс нь өөр хүн мэддэггүй байсан ч миний гадаад байдлаас Мөнхөөд сайн гэдэг нь ил харагддаг байсан гэж сүүлд ангийн хүүхдүүдээс сонсож байсан.

Түүнээс хойш бид холбоогүй байсаар 4 жил болсон юм. Бид оюутан боллоо. Би дотуур байранд орсон юм. Тэднийх дажгүй хөрөнгөтэй айл болохоор тэр хотынхоо байранд ганцаараа амьдардаг. Хотруу ирээд би түүнтэй санамсаргүй тааралдсан юм. Тэр дажгүй мэндлээд, бид дугаараа солилцсон юм. Би тэрний дугаарыг үргэлж мэддэг байсаан, хэзээ ч мартаж байгаагүй. Худлаа мэддэггүй дүр эсгээд өнгөрсөн дөө. Орой нь Мөнхөө надруу msg бичлээ. Бид ойр зуурын юм ярилцаж, багынхаа сайхан үеийг дурссандаа. Ерөнхийдөө тэр үеэс бид үргэлж холбоотой байдаг болсон юм. Тэр ЭМШУИС-д сурдаг. Үргэлж л завгүй байдаг, ийм ч шалгалт, тийм ч шүүлэг гээд л. Би эхэндээ ойлгох гээд л их л хичээдэг байсан. Их удаан хугацаанд msg-ээр харилцсаны эцэст бид 2011-11-18-нд үерхэж эхэлсэн юм. Миний хүссэн бүх л зүйл биелэж байгаа юм шиг, би үүлэн дээгүүр нисч байгаа юм шиг санагдсансан.

Гэтэл тэр жаргал нэг их удаан үргэлжлээгүй ээ. Нөгөө завгүй байдаг хүн чинь бүр завгүй болсон мэт уулзая гэх болгонд надаас зугтдаг болсон. Өдөрт бичдэг ганц msg нь “Сайхан амраарай” гэдэг байсан. Би хааяа гэрт нь очихоор шөнөжингөө хичээл хийнэ гээд суучихна. Бид үнсэлцэхээс хэтэрч байгаагүй ээ. Би энэ байдлыг тэвчиж чадалгүй эмэгтэй хүний бардам зангаар салъя гээд л хэлчихсэн. Тэгэхэд яг 2012-01-01 байсан юм. Түүнийг эргээд гуйгаад ирнэ гэж бодсон хэрэг л дээ. Гэтэл тийм зүйл болоогүй. Би шаналаад л шаналаад л. Ингэж байтал дотуур байранд маань байдаг нэг залуу намайг өдөж эхэлсэн юм. Би ч яахав Мөнхөөг мартах гэж хичээж байсан болохоор хааяа уулздаг байлаа. Дотуур байр гэдэг аюултай газар шүү. Эцэг эхийн хараа хяналт гэж байхгүй болохоор хүссэн үедээ хэнтэй ч уулзаж болно. Бид их хурдан дотноссон юм. Би тэрэнд нэг их нүүр өгдөггүй, бага зэрэг хатуу, оньсого шиг байснаас ч болсон уу тэр надад бүр маш их хайртай болчихсон. Сүүлд нь надад хэлсэн юм л даа. Эхлээд би чамайг ашиглая л гэж боддог байсан гэтэл чамд бүр дасаад хайртай болчихлоо гэдэг байсан. Би үүнийг сонсоод холбоогоо тасалсан юм. Бас би тэр хүнтэй унтчихсан. Анх удаа хүнтэй унттал надаас цус гараагүй. Би зарим хүнээс цус гардаггүй гэж сонссон ч яагаад надаас цус гараагүй юм бэ гэж дандаа боддог.

Тэгээд ч зун боллоо. Тэр маш сайн хүн болохоор хэрвээ чи надад хайргүй бол би чамайг явуулнаа гээд л хоцорсон. Гэсэн хэдий ч одоо хааяа надруу залгаж msg бичдэг. За тэгээд намар болж хичээл сургууль эхэллээ. Би дахиад л дотуур байранд орсон. Надад хайртай байсан залуу төгсчихсөн болохоор элдэв зүйлгүй гэж бодсон л доо. Зүс танидаг хэдэн охинтой нэг өрөөнд ортол гай болж тэд нар жинхэнэ улаан шоучин гарууд байсан юм. Эхэндээ онцгүй санагддаг байсан ч сүүлдээ тэдэнтэй нэгдсэн. Шоуны гаруудтай нэгдэж шоучин болсон юм. Тэгж явахдаа нэг залуутай танилцсан. Дажгүй санагдаад уулздаг болсон. Шоудаж явахдаа танилцсан болохоор тэр ч бас шоучин байсан. Түүний гадаад төрх, уран үгэнд хууртагдаад түүнтэй унтчихсан. Хэд хоног бодож байгаад гэнэт ухаан орсон гэхүүдээ. Ингэж явж болохгүй гээд дотуур байрнаасаа гарч нөгөө охидуудаас холбоогоо тасалсан.

Гэтэл нөгөө залуу бас алга болчихдог байгаа. Миний алдааны үе байж дээ гэж бодоод одоо хэнд ч итгэж чадахгүй л явж байна. Гэтэл саяханаас надад хайртай залуу маань надруу дахиад msg бичээд байхаар нь би чамд хайргүй болохоор эртхэн амьдралаа бод гээд хэлчихсэн. Гэтэл тэр “үргэлж чамд хайртай байх болноо” гэсэн. Тэр залуугийн бүх юм нь төгс боловч надад гологдож байгаа ганц шалтгаан нь өндөр намаараа надтай чацуу. Би өндөр биш л дээ. Тэр бусад залуусыг бодвол их намхан гэсэн үг. Гол нь энэ. Тэр залуу сургуулиа маш сайн төгссөн одоо давгүй ажил хийдэг. Би тэнэг гэдгээ өөрөө ч мэднэ. Тийм сайн хүнийг иймхэн шалтгаанаас болоод л хаячихсан.

5н жилийн турш хайрлаж явсан хүн минь намайг хаяж, сэтгэлээ тайтгаруулах гэж өөр нэгнийг ашигласны минь төлөөс болсон юм шиг. Мөн та бүхэнд хандаж хэлэхэд мөнгөний боломжтой бол сургуультай ойрхон гэсэн шалтгаанаар хүүхдүүдээ дотуур байранд битгий оруулаарай. Арай их зүйл нуршисныг минь уучлаарай, гэхдээ энэ бол миний бодит амьдрал юм шүү. Та бүхэн надад зөвлөмж бичээрэй…

48 Comments

  1. rose says:

    Yun 7dugaar angid bhd durlal bodoj hootsoldoh ve bi ystoi tiim yum medehchgui yavdag bsn naiz bandi chgui 21 hrtlee yavjil bsn yostoi toodogchgui bsn nz zaluutai  bolii c gej bodoj yavagui btl minii saihan hni namaig 2gui setgeleeer hairlasaar irsen durlald buu yar gej uneheer zov ug shuu durlald yarsan hun l aldaa grgadag yum het ih yarch huleej bsn bolohoor hudal uneniig harah uhaangui bolchdog gehuu dee.Namaig zaluuchuud toodggui bsnuu gevel ugui yanz buriin zaluchuud erguulj horgoogoodl hairtai durtai gejil bdg bsn bi buur ted naras aimar aigaad l zugtdag bsn hehe neeh aimhai bsiimu haashaa yum tedend neg l itgej ogdoggui bsiimaa hudlaa panaaldah geed bgaa yum shigl sanagddag bj bilee Harin minii haniin hair bol nadad yamarch sejig toruuleegui uneheer unen setgeltei bsniig bi tanij chadsan durlald ih yarch bsn bol bi namaig ashiglah negnii ovort oroh l bsn bh.Odoonii ohiduud het iim zuild yarch ih alddag yum shig sanagddag Minii hanii hair uneheer saihan bid 2 hanilaad 13 jl bolj bn odoo boltol nadad hanidaa hyazgaargui ih hairtai shu gej odor bolgon heldeg.

  2. hongoroo says:

    iim ym baidgin egjee

  3. amidral says:

    Undur hunteigee suu.setgel sonin bish gj uu. Huuhnuudee gj. Odoo haramsaj ehleh gj bh shig bna. Nasan turshdaa haramsah domog bichij baigaagaa oilgohgui l bna. Herev unen bol. Ter ued chi emgen shahuu bna da.

  4. СОНС says:

    ИЙМ МУУХАЙ ӨӨРИЙГӨӨ ХҮНДЛЭХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

  5. СОНС says:

    ОДООНЫ ХҮҮХДҮҮД ИХ ЗАМБАРААГҮЙ БОЛЖЭЭ.ГЭХДЭЭ АЛДААГАА ЗАСААД АЛХАХ НАС БАЙНА .ЖООХОН БАЙНА ШҮҮДЭЭ УХААРЧ АМЬДАР ДҮҮ МИНЬ

  6. Anonymous says:
  7. Anonymous says:

    Dotuur bairand buruuga ogoh Bish chini oorin chin huvi huni uhamsar humujles blsin bishu

  8. er says:

    ene chini l amidral shdee.gehdee buh zuiliig oilgoson chini sain bn.10n jiliin surguuliin bair ch gesen yag l iim bdag bi bas chamtai adil bodoltoi yvdagiin huuhduudee bairand suulgaj bh hereggui shuu etseg ehchuudeee

  9. ajiglaach says:

    erdemd ta bool met zvtgwees erdem taniig xaan met orgomjolno

  10. ajiglaach says:

    ter deer bgaa bold.d xandaj xelxed ….mongol xvn bjeej bs mongol emegtei xvnees garchaad xeneg ch vgvi mongoliin min xatsar goo oxidiig dewsger bolgoj boddog owoo gar yum daa ta oxid bolgon tiim bish tiimblaa ch bvgdeeree chinii dewsger boloogvi ni lawtai xaxaxaxaxaxaxa yun moroodtsiin be boduul ooroo xvn xuurj mexledeg zalitai batsaan bxnee chi arai nvx bolgonruu shurguulj ywdiin bishzdee jishee ni ogotono, mal, taranshaanii nvx gex met kkkkkkkkkkkkkkkk tgeed teriigee oxid gej endvvreed l

  11. ajiglaach says:

    ene xvmvvsiin shvvmjilel dotor zarim awax yumiig ni awaad xayx yumiin ni xayarai .tgd uragshaa amidarliinxaa toloo zorigtoi alxa. alxam bvree ergej xar chamaag zondoo saixan amidral xvleej bna

  12. ZAAVAL UNSH says:

    haramsdag yumdaa ohin min undur nam tsarai zus huntei suuhiin tsagt yamar ch hamaa bdggui yum. hari ter hun chn halamjtai yu chamd hairtai yu setgel saitai zuulun hun uu arhi uudaguu agsan uu hartai yu edgeer zuils l hamgiin gol n bdg yumdaa!gadna turh bol muu bh tusmaa zugeer dee huuhnuud toohgui unen shuu!!! undur tsarailag zaluutai suugaad amaa barihvii namhan ch gsn terenteigee suuh bjdee geed hamgiin gol n dotorh n shuudeeeeee! amidarliihaa turshlagaar batalchihaad bn duu min!

  13. xatnaa says:

    hi hunii martana geheer l zaawal uur zaluutai untaad l baarand orj arhi uuhiig heldgui yum shvdee busgui mine chi bid hoyor chatsuu yum bna bi ch gesen yanz yanziin l yum bolj yawna\
    hicheel nomdoo anhaar gereesee hol baigaach gesen ger ornoosoo gelgvigeer uuriin garaar bosgoj boloh yu baina bodoj bgad zutgej uzeed erthen oroldoj surwal deer bolwuu hani ijil ireh tsagna irvel hureed l ireh bailgvidee bolchimgui aldaa bitgii hiii muu ner husaad ch arildgui yum shvvv uuriiguu zugeer l zavgvi bailgahad anagaagdah zuil yum shig sanagddag …..
    chamd amjil husie

  14. болд says:

    Монголын охид гутас болсоноо хайр гэх шиг ийм балай юм битгий бичиж бай бөгснөөс өөр зүйл бий шүү хөлдүү авгай минь

  15. zochin says:

    20hon nastai bj yun nuhur suuder yun hair mair. hichele sn hgd surgulia sn tugsuhuu l bod. oorihoo chadlaar sn ajillad amjiltand hursen shn emegtei bolson hoino chn araas chn navch shig huilrah zaluus hogooro l oldono. iim shn zaluu nasiig er hunii hoinoos shanalj suusaar ongorooj bolohguie ohin min. terte tergui hunii ehner bolj geriin muhar sahih tsag hussen husegui irne. ter neg huniig chamaig hairlasangui gd chi gomdoj bga ch tsag hugatsa terig chn martulad orond n iluu saihniig ilgeeh bno.

  16. gerlee says:

    Ondor am  yamar hamaa bainaa bi bas cham shig namhan turanhai geed golood baisan zaluu maani ehner huuhedtei bolood targalaad tsaigaad ih pndor haragdaj bnalee odoo i haramsdag ih sain zaluu bsan daa eregtei hun targalaad ireheeree ih bierhuu ondor haragddag yum bnalee

  17. захидлын эзэн says:

    дээр 28тай гээд бичсэн эгчид баярлалаа. 
    бас би бараг сэтгэлээ онгойлгох гэж бичсэн гэдэг нь бараг үнэн. энд л биччихвэл дотор уужрах юм шиг санагдсан,
     баярлалаа.

  18. deegii says:

    yas yuman deer nuruunii undur nam amidrald barag roligui yum shig bailee shdee. kk

  19. Anonymous says:

    sainuu girl min. egch ni odoo28 tai 18 taidaa uhaanaa aldtal hairlaj durlaj holoo hugartal gaduur guij bilee. tegheer ergeed bodhod ih jargaltai bsan. angiinhaa banditai uerhej ter ch nadad bas uhaangui hairtai bsan. 2 uulaa busdiin ataa horsol hel amiig davj chadahgui salsan daa. ter ch namg huurdag bsan. ergeed bodhod bi ternees salsan ni onoson. ternees salaad 5 jil shanalj arhi uuj showdaj oor zaluutai untaj ooriigoo ih horolson doo. bi odoo hanitaigaa uchirsaan. burhan nadad ternees iluu saihan hairiig amsuulah geed l ternees min hondiiruulsen yum bna lee. haniin jargal gej uneheer baidag. bi bur anhnii ter zaluugaasaa oshoogoo avah gej nzaas ni huuhedtei bolj bsan huugee gargasan. neg etseggui huuhed tevreed uldsen. ene asuudlaasaa bolj ih gutardag bsan. odoo suusan hani min ene buhniig medne. namg mash ih hairaldag egch ni odoo 2 dahi huuhdee gargasan. uenheer jargaltai minii anhnii huug min bas mash ih hairaldag. bi ter anhnii hairtaigaa suugaaguidee bayarldag ergeed bodhod. yagaad geech yagad gevel odoo ter ehner avsan 4 huuhedtei. ehner ni mash ih zovdog, ter arhi uuj ehneree araar ni omnuur ni il tod araar ni tavij huurdag. bas zoddog. bi bayan hun gej tseejee deldej ooriigoo huurch yavdag. tiim muuhai bolh bsang bi medeej tosooloogui. iim aimaar huntei suuuh bsan bna sh dee. getel burhan yamar azaar namg salgaj hojim hoino iim saihan zaluutai iim sain hanitai uchruulaw daa burhan min bayarllaa gej helmeer sanagddag. amidral bayan sh dee. harin nad shg aldahguin tuld biyee zov avch yavah hergtei shuu. tegeed l sain saihan amidrana daa.

  20. Anand_Amjilt@ says:

    ЭМЭГТЭЙ ХҮН 2Т ХУВААЖ ХЭЛДЭГ ЭРЭГТЭЙ ХҮН 2-ООР ҮРЖҮҮЛЖ ХЭЛДЭГ ГЭСЭН ҮНЭН ҮҮ… ХЭРЭВ ҮНЭН БОЛ ХЭХЭ. ЗАЗА ЭНЭ ЗҮГЭЭР ЗӨВЛӨГӨӨ АВАХ ГЭЖ БИШ СЭТГЭЛЭЭ ОНГОЙЛГОХ ГЭЖ БИЧСЭН БОЛОЛТОЙ. ӨӨРИЙГӨӨ САЙН ЗАХИРЧ ЧАДВАЛ… БУСДЫГ УУЧЛАХ СЭТГЭЛТЭЙ БАЙ… БАС ӨӨРИЙГӨӨ Ч УУЧЛАХ СЭТГЭЛТЭЙ… ӨӨРИЙГӨӨ УУЧИЛЖ ЧАДДАГ БОЛ БУСДЫГ УУЧИЛЖ ЧАДНА. УУЧИЛСАН БОЛ ОДОО ШИНЭЭР ЭХЭЛ… АЛДСАН ХҮН ТЭНЭГТЭЭ БИШ АЛДААГАА ДАВТСАН ХҮН Л ТЭНЭГТЭЭ БАЙДАГ ЮМ. ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЕ. ЧИ ЗААВАЛ ЧАДНА.

  21. Anonymous says:

    joohon bnaoo.20hon nas dongoj l ondiij bgaa huuhed nas.udahgui yum oilgood irne.baga nasandaa yasan ch ih yum uzsiimdee.ooriigoo joohon ch gsn hundel duu mini.yamar hamaa zambaraagui zaluuchuudtai untaj hevtej yavdiin.ner hund gej yum bna.odoonoos ooroo ooriigoo hundelj zaluuchuudtai naizlana gedeg chini untahiin ner bishshuudee.shuud l davhij ochood untaad bna gedeg uhaangui l hunii heregdee.

  22. bi says:

    undur nam tiim chuhal gejuu, setgel n chuhal shde dahij chamd iim hairtai hun taaraa chuu haramsaltai l bn.

  23. gants says:

    huduunii ohiduud end ireed yanhan esvel durtaiga untdag hotiin ohiduudaas aimar sh de er ni

  24. Zuger l arai yumaa says:

    CHinii bichsen yumnuudiig unshlaa. Chinii bichsen humuus l gehed 3,4 bnashd. Tsaana n hed ch bgaa yum bilee. Yasan zambragui yumbee. Bi ih surguulid bhdaa hicheel nomin san ger gej l yavdag bsan. 4r kursiin honhni bayaraaraa l anh udaa arh amsaj uzej blaa. Showddagui gaduur tenedeggui jinhene ariun tsagaan huhedeeree bsan. Uhsen hatsnii chin zaluuchuudtai orootsoldoj showdah chi nereee dunguj 3r kurs iim ih yum uztsen bhdaa yahavdee. Odoonii ohiduud arai l muuhai bolchihjee. Er n dotuur bairand bdag oyutnuud bugd iimerhuu bdag bhooo. Naad togloi tarhia tsenegle. Chamaig bi C der chutei aitai surdag gehed ergelzehgui bna. Eej avaa boddogui yumuu huurhi amitad chini surgaltiin tulburiig chadan yadan tulj chamaig hicheelee l hij yavaa gej bodoj bgashd. Bi eej avdaa hichelee hiisengui gej zoduuldag bsnaas gaduur tenelee gej zoduulj uzeeguin bna. Minii duu jahan uhaantai bai. Hicheel nomoo hii, bitii gaduur tene, ugasaa sain zuiliig hiigeed sain zamaar yavahd sain humuustei l taarna. Hicheel nomiin mur huusun hun hezee ch muuddagui yum. Adaglaad sain ajil turultei bolno. Tegj baital chin neg sain hun garaad l irne. Bas durlald bitgii yaar. Bas naiz nuhduu sain tanij baij naizla. Buur oligtoi naiz oldohgui bol uurteigee naizla nomtoi naizla. Udurt neg nom unshdag hund showdah bodol orj irkushdee. Amidraliin zuv hev mayagt or. 

  25. Anonymous says:

    Udriin temdegleliin gol Hair durlaliin gol baatruud. uy vee hen ch bish uy ch bish baidag baigaa.

  26. Anonymous says:

    Chi naad bichsen zuilee 10-n jiliin daraa unshaarai. kkkkkkkk. Minii udriin temdeglel shig l uym bna. Suuld unshsan chini ichij uheh shahsan. uraad hayachihsan. Uitgarlah zawtai baijdee.

  27. sarul says:

    Yaadiin bee odoonoos joohon bodoldoi bai ahiin dvv yaachij bodson zow bosoltoi h vhed bn aldaag I yum gej howor amidral vneheer bayn shvv amjilt

  28. mg says:

    haragdah gej amidardag yum uu uursduu bolj baiwal undur nam ymar hamaatai yum zaza hun bolgon adilgui shuu de

  29. захидлын эзэн says:

    Урмын үг хайрласан бүх хүмүүст баярлалаа. Урам зоригтойгоор амьдарч, сургуулиа төгсөөд, амьдралаа цэцэглүүлж байтал бүх зүйлсийн учир аяндаа олдоно гэж итгэж байна. Баярлалаа.

  30. sarnai says:

    saihan ajiltai bolchihoo demii yum bitgii bod,hyn er ni burhnii zaasan foto.r yavdag ch ynen shyy,gol ni jiremselj bolohgyi uvchin avah geh met,amidrah saihan shyy,urdiin yavdlaa urdag hugacaatai ni haya odootoigoo ireedyiteigee amidrah hamgiin zuv yum bna le

  31. Anonymous says:

    Ойлгосонгүй. Энгийн амьдрал байна.

  32. Monroe says:

    baidag l udur tutmiin amidral bn

  33. Zochin says:

    Er huniig nuruugaar ni hemjdeggui gej deer neg hun yag unen helsen baina. Bi 165, nohor maani 170 havitsaa l baih, yor ni bol ondor bish l dee, namhan taldaa l orno. Gehdee tseverch, unench, shudarga, nyambai, uhamsartai, uhaantai, dolgoon, huuhed hogshdiig hairladag, baigalid hairtai, ajilsag, halamjtai iim l hun. Gadnah baidal ni bulchinglag biyetei bolovch ondor bish. Gadaad torh dotorh ni yamar baigaagaas shaltgaalj saihan muuhai haragddag yum daa. Nadad bol nohor shig maani togs zaluu baihgui, ene horvoo deer.

  34. hey says:

    Chi uuruu ashigluulaad l ywaad bsn beeeshdee mon ch huuhdeeree bndaa

  35. buka says:

    bas neg tagjiisan yumtai nasan turshdaa hamt amidrana gej yu baihav tegeed ch chinii ungeuruulsen amidral chin zugeer neg engiin l zuil bna ene baitugai hetsuu yavj bgaa zovlon uzej bgaa humuus zunduu bna chiniih hajuud ni jargal gesen ug

  36. Kkk says:

    Er hunig nuruunii ondroor hemjdeggui yumaa 

  37. Anonymous says:

    odoo neg zaluu garch irnee neg medsen chin untchihna daraa ni dahiad neg zaluu garch irne neg medsen chin l uran ugend ni boloood untchna tegsen chin neg zaluu garch irne …………………………………………………………………………….tegeed yanhan bolno

  38. hd-13 says:

    za za bas ch gaigui gaigui kkkk iimerxuu yum bichsen garuud chini zugeer l aimshgiin kinonoos ch dor yu bichdgiin chi xarin gaiguim bnaa kkkk odoo tegeed yaax gej bna? ingeel erguuteed yavaad bxguim bgaa biz de?

  39. zochin says:

    net hesch eldem ym bichij bhaar naad hicheelee sain hiij amjilttai tugsuhuu l bod

  40. ner says:

    Zaluu bn. Genen bn. Teneg bn. tegj bgad jiremsen bolchvoo. surguulia l sain tugsuxuu bod.

  41. Anonymous says:

    зүгээрээ. сайн муу зүйл  үзэж гологдож голж хаягдаж хаяж явж байж хүнийг таньж олж авнадаа. зөв бодолтой байхад орчлон чинь зөөлнөөс зөөлөн шүү. одоо заяаныхаа ханьд, ирээдүйд мэндлэх бяцхан үрсдээ өөрийгөө бэлдээд сураад хөдөлмөрлөөд  орон гэрээ бэлдээд явж бай. сайхан залуус зөндөө таарнадаа тэр хүртэл чи улам сайхан хүүхэн болно.

  42. Anonymous says:

    zugtaagaad bhda yahvde deed gegeenee hedii hurtel haana hurtel yunaaas zugtaana gej oorsdiigoo het ih sensaatsad oruulj detektivtee amidrahiig husdeg humuus bas bdagaa bgag.hun heleere mal holooroo gej.zahidliiin ezen neeh aldaad suidtee bolson ym bhguil ymbn.ugaasa hun gedeg chin yuch medehgui baij bgaad amidralaas ooroo ooriinho bieer uzej tuulj nasan turshda suraltsasaar duusdag gesn terch unen bololtoi.tsaashdaa zov uhaantai amidarch bidni aldsan humuuus shig  bitii aldaasai gejil husiidaa.buru ihluulsen  amidralaa  butsaaj goldiroldono oruulah gej hicheeseerl.tsag hugtsaag butsaaj boldog bol gantshan songoltoo zasahiig husej bn

  43. GegeenCom says:

    Hoorhiig chamaas iluu taalah huuhend unaj tusaj nurj hailaasai bilee. Nadad durlasan undur yumuu tsarailag nuruulag bur esvel bulchinlag zaluusiig bi bas namhan turanhaiduu tsarai muutaiduu gomo styletai ersiig taaldagaasaa bolood uur iluu sxn huuhen garch ireed tednii hartsiig bulaaj setgeliig n tataj nadaas holduulj uguusei gej shuteen tengertee zalbirdagaa….

    Bi ch gsn sxn amidarchmaar l bga shdee. Niitleg durstenuudiig taalaaguin tuluu gaihaj hachirhaj gaj soninoor n orgomjilj ulam erguuleed hor sharandaa hordood bdg ulsuudaas zugataah gej uilee uzehiimdaa

  44. Хатан says:

    Эгчийн дүү, чи үнэндээ амьдрал гэдэг үгний а үсгийг л мэддэг болсон юм шиг байна. Гэтэл энэ амьдрал сонин сайхан зүйлсээр үнэхээр баялаг. Тиймээс ирээдүйгээ сайхнаар төсөөл. Тэгээд мөрөөдөл рүүгээ тэмүүл. Одоохондоо эр хүнээс болж амьдрал чинь шийдэгдээд байхаар нас биш. Болоогүй байна. Өөрийгөө хөгжүүл. Бүх талаар… Эр нөхөртэй болсон хойноо нөхрийнхөө сайн ар тал, үр хүүхдэдээ сайн эх нь болж яваарай. Чамд амжилт хүсье.

  45. linda says:

    Daraa n jaahan shaltgaan yu ch bish bolj marttagddag yumaa. ter zaluugaa ergeed sain bodood uzeech. gol n chamd ih hairtai bh ysto shu.

  46. Anonymous says:

    za yundaa setgeleer unax yostoi gj chi zuv bodoltoi l xuuxed bna muu xumuusees zaigaa barij bna gdeg chine sain bna minii duu shantrax xereggui amidral gedeg chine asar ix bayalag shuudee…

  47. Anonymous says:

    ahiin dvv mon ch olon jil hvleesen yum bna aa. Yu genee odoo 3-j kvrs genvv boloogvi bna aa ahiin dvv ymar negen yumand yaar ch bolohgvi zazzazazazaza sain sons ter tusmaa hair durlald bvrch yaarch bolohgvi za chi ooroo ooroosoo jishee abaach ter zaluu chamaig hailaagvi. chi terend ohin bie ongon halsaa tsooluulaagvi gej harmsaad harin ch bvr oor hvnii ogooshiig ooroo beldeed obort ni orson yum bishvv tiimee chi sain bod za tiim bolohoor chi oor saihan zaluug hania bklgood ab za hamaagvi hashirlj baij adag svvld ni adguustai suubaa er hvniig hamaagvi golj bolhgvi shvv ZA AHIIN DVV UUCHRAI JOOHON HATUU BICHLEE HATUU NI ZOOLNIIG MERDEG SHVV AMJILT

  48. naraa says:

    20 hon nastai yum baij yamar ch i yum uzeev dee  odoo  tsagt  ehner avhad hetsuu bolson gej yaridag unen l yum b daa hoorhii 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.