Сайн байна уу залуусаа. Намайг Э гэдэг. 20 настай, эрэгтэй, менежментийн ангийн төгсөх курсын оюутан. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд би өөрийн сэтгэлээ нээж мөн та бүхний зөвөлгөөг сонсохыг хүссэн юм. Би 2-р курст байхдаа сургуулийнхаа лекцийн танхимд нэгэн шинээр ирсэн охинтой таарсан юм. Тэр магадгүй бусдаас онцгойрох зүйлгүй жирийн л нэг охин байсан байхалдаа. Гэхдээ надад яагаад ч юм нэг л онцгой санагдаж байсан. Мэдээж нэг сургууль болхоор хааяадаа таарна. Таарах болгондоо эргэж хараад л өнгөрдөг байлаа. Гэсэн ч ойртож дотносох талаар огт боддоггүй байсан. 4-р курст ордог жилээс (2012 оны 9 сараас) тэр гэнэт л харагдахаа больсон. Би ч тухайн үедээ гадагшаа явсан биз гэж бодоод нэг их тоогоогүй л дээ. Оны сүүлээр фейсбүүк ухаж суухдаа тэрний фейсийг олж хараад найзын хүсэлт илгээсэн. Он дөнгөж гарсаны дараа фейс лүүгээ орж үзээд тэрнийг онлайн байхийг хараад шууд л бичиж эхэлсэн.
Тэрний сургууль дээр харагдахаа больсон шалтгаан нь хөлөө бэртээгээд семистерийн чөлөө авсан байж. Тэрнээс хойш сар орчим фейсбүүкээр харьцсан. Уг нь би нэг их фейс лүү ордоггүй байсан ч тэрнийг байгаа эсэхийг харах гэж өдөр бүр ордог болсоон. Хичээл амарч байсан болхоор бараг өдөр бүр харьцдаг байлаа. Тэрнээс хариу ирэхийг хүлээж, хариу ирэхээр яг л жаахан хүүхэд шиг баярладаг байсан. Нэг өдөр тэрний төрсөн өдөр болж байгааг мэдээд зориглон байж өөрийн гараар бэлэг аваачиж өгсөн. Энэ бидний анхны албан ёсны уулзалт байсан. Тэр өдрөөс хойш хичээл тархаар түүнийг гэрт нь хүргэж өгч, бас хааяа хамтдаа кино үздэг болсон. Энэ бүхэн миний хувьд үгээр илэрхийлэхэд ч хэцүү үнэхээр ер бусын гайхалтай байсан. Би түүнд маш хүчтэй татагдаж эхэлж байгаагаа мэдэрч байсан.
Би бүх зүйлийг үнэхээр сайханаар төсөөлж байсан ч бодит байдлаас хол тасарсан ердөө л хий хоосон мөрөөдөл байж. Аз жаргал минь харамсалтай нь үүрдийнх биш зуурдынх байж. Нэг өдөр тэр гэнэт л надаас уучлалт гуйж дахиж уулзахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Шалтгаан нь тэр 5н жилийн дараа зорилгодоо хүртэлээ хэнтэй ч дотносохыг хүсэхгүй байна гэсэн. Тэр үед би дээшээ харж хэвтээд бодсон. Яагаад? Яагаад гэж. Өмнөх найз залуугынх нь талаар мэдээгүй байсан бол магадгүй түүний үгэнд итгэх байсан байх. Би фейс-ийг нь харж байгаад санамсаргүйг ээр хуучин найз залуугынх нь талаар мэдсэн юм. Найзуудаас нь асуухад 3, 4хөн сарын өмнө салсан гэсэн. Яг бидний харьцаж эхэлсэн үе. Намайг хуучин найз залуутайгаа харьцуулж үзсэн юм болов уу? би тэрэнд огтхон ч таалагддаггүй юм болов уу? Гэхдээ тийм бол яагаад шууд хэлээгүй юм бэ?
Эсвэл үнэхээр тэрний хэлсэн үнэн юм болов уу? Би итгээд хүлээх ёстой юу? Би хүлээхээс айхгүй. Хүлээснээрээ алдахаас л айж байна. Гэхдээ хүлээхгүй гээд юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Би өмнө нь хэн нэгэнтэй үерхэж дотносож байсан удаагүй. Үнэхээр хайрлаж дурлаж явсан тохиолдол ч бараг үгүй. Харин одоо би түүнд Хайртай гэж хэний ч өмнө зоригтойгоор итгэл дүүрэн хэлж чадна. Хэсэгхэн ч гэсэн түүнтэй хамт өнгөрүүлсэн хугацаанд би дэндүү аз жаргалтай байсан. Одоо ч би түүнийг харах төдийд л жаргалтай болдог. Тэрнийг байгаа болохоор л би жаргалтай. Тиймээс тэрнийг ч гэсэн би аз жаргалтай байлгамаар байна. Үүний төлөө би бүгдийг хийнэ. Хэрвээ би түүнд таалагддаггүй юм бол таалагддаг болтлоо өөрчлөгдөе. Хэрвээ хүлээх ёстойн бол хүлээе. Би яах ёстой вэ? Та бүхнийг өөрсдийн үнэт зөвөлгөөгөө харамгүй хайрлана гэдэгт итгэж байна. Баярлалаа.
9 Comments
I don’t know.
Buh um tsag hugatsaanii l asuudal baidag gej zovloyo. Herevee boloh yostoi bol bolno. Bolohgui bol chi mon ter ohin chini hichneen hicheegeed ch bolohgui. Ireeduigee ter ohinoos shaltgaalj tolovloj bolohgui bh. Tsag ni irvel bolno. Ooriinhoo yu hiih heregteigee l hiigeed yavj baival deer dee duu huu.
дотносохгүй зүгээр л найзууд байя. чамайг бэлэн болхоор дотносий гэж хэлээд цаг хож, тэр хооронд дасгаж өөртөө авч чадах эсэх нь чиний явъяас мэдэх хэрэг
Ene nuguu ohin chini munuu ?
https://www.cekc.mn/2013/05/%D1%8F%D0%B0%D0%B6-%D1%82%D2%AF%D2%AF%D0%BD%D0%B4-%D1%81%D0%B0%D0%BB%D0%B0%D1%8F-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%85%D1%8D%D0%BB%D1%8D%D1%85-%D2%AF%D2%AF/
huue ter door neg huuhen neg zaluug hairgui baij ashiglasan geed niitllel bichsen bnalee shdee chi arai ter zaluu ni yum bish biz deedhadha
Gants l zuil khelie, chi unekheer khairtai bol khulee, khuleeseneeree aldana gej yu yariad baigaan, khairtai l bol aldana gesen oilgolt baikhgui, kharin khuleekhiin khyazgaar gej baikh yostoi baikh, bi bol ter ni khairtai khun chini khuntei suukh khurtel gej bodoj bn,
Ямар ч эмэгтэй хүн эр хүний боловсролтой , чадварлаг , цэвэрхэн хувцасладаг гэх мэт олоон зүйлд татагддаг . Унхиагүй арчаагүй эр хүнд дуртай байхгүй нь ойлгомжтой. Чи ухаалаг нэгэн бололтой.Тэр охины сонирхлыг таттал сайн ажиллаж амьдар чиний өмнө бүх сайн сайхан зүйл нээлттэй байна.Амжилт .
Nz zaluugaasaa salaad udaagui bgaa bolhoor martaj chadahgui hetsvv bgaa blgvidee. tevcheertei hvlee baga bagaar uurtuu dasgahgvi yudaa. Chi taalagdsan bol tsag hugatsaanii daraa vhamd dasaj durlana
Тэр чамд хайргүй гэж хэлвэл чи энэ асуултаа дахиж тавих уу?