Архи, уур бухимдалаас ангид байж залуу насаа хайрлаж ихийг хийж бүтээгээрэй…

90061714

Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргий. Би саяхан нэг газраар орлоо тэнд бидний амьдарч байгаа нийгмээс тусгаарлагдсан монголын сайхан залуучууд дүүрэн байх юм, залуу насны омголон онгироо бардам болчимгүй үйлдэлээс болж хайран сайхан залуу насаа торны цаана өнгөрөөж өдөр хоногийг өнгөрөөж ядаж байгаа тэр хүмүүсийг хараад өрөвдөж бас харамсах сэтгэл төрөх юм. Аавын хаалга татсан болгон муу хүн биш байх юм, нийгэмд гараад ирэхэд нь тэднийг зөв замд нь хөтлөн оруулах сайхан сэтгэлийн үүднээс харьцах хэрэгтэй юм шиг, олон жил нийгмээс тусгаарлагдсан арав хорин жил хоригдсон тэр хүмүүс одоогийн энэ их хурдацтай хөгжиж байгаа нийгэмд гарч ирээд учраа олох гэж удаан нарсанд байсан болохоор ядаж л супэр маркетад яаж үйлчлүүлэхээ ч мэдэхгүй тэр хүмүүсийг нийгэмшүүлж дахин алдаж индэхээс нь урьдчилан сэргийлж туслаж дэмжих нь бас 1 талаараа сайхан буянтай ажил болох ч юм билүү.

Сайхан сэтгэлт хүмүүсээ амьддаа л бие биенээ хайрлаж алдаж индэж яваа нэгэндээ сэтгэлийн сайхан дэм өгч байгаарай. Сүүлийн үед нас нь их залуужиж байгаа тэр муухай газарт орж хайран сайхан залуу насаа үрчих вий дээ залуус минь ямар ч юманд маш болгоомжтой хуулийнхаа дагуу л сайн сайхан амьдрахыг хүсий.

Тэнд байгаа ээжүүдийг аавуудыг харах үнэхээр нүд хальтрам сэтгэл өвдмөөр, 20 дөнгөж гарсан охид хөвгүүдийг харахад гол харлам сайхан сайхан залуучууд ганцхан удаагийн алдаанаасаа болж хэдэн шөнө харамсаж хэвтсэн бол, тэр хар нүхэнд сууж байхдаа хайртай бүхнээ алдаж амьдад нь жаргааж чадсангүйдээ гэж буурлуудынхаа араас харамсаж хэдэн шөнө уйлж хоносон бол, үр хүүхдээ эхнэр нөхрөө санаж ганцаардахын зовлонг эдэлж хагацаж салахын зөвлөн үзэж дотогшоо бугшиж суух ямар хэцүү байдаг бол гэж бодохоос ч аймаар юм. Залуучууд минь худал хулгай архи уур бухимдалаас ангид байж залуу насаа хайрлаж ихийг хийж бүтээгээрэй. Та бүхэндээ аз жаргал хүсий…

4 Comments

  1. Monroe says:

    Arhi uuhgui bh heregtei. Arhinaas l buh uym bolj bgaa uym

  2. 1 says:

    minii meddeg ned uneheer avyastai, saihan setgeltei. harsaar btal huuhduuded uruu tatagdaad busad nzuudiinhaa omnoos gantsaaraa hereg huleegeed orchihson., odoo ch suuj bgaa .. tend suuh hugatsaaniihaa orond ih surguulid sursan bol odoo mongolinhoo ireeduin toloo ihiig hiigeed yawj bhaar huuhed., haramsaltai uneheer

  3. Зочин says:

    Ёстой үнэн юм бичжээ. Торны цаана залуу насны ааг омогтоо эрдэж ганц удаа алдсныхаа төлөө орсон хүмүүс зөндөө байгаа байх даа. Бас манай хууль хяналтын байгууллагынхны ч алдаанаас болоод орсон хүмүүс байгаа. Сая манай хамаатны хүүхэд ангийнхаа хүүхэдтэй зодолдоод нүдийг нь хөхрүүлчихжээ. Цаад аав ээж нь бөөн юм болоод шүүх эмнэлгийн дүгнэлтээр ХҮНД ГЭМТЭЛ гээд гаргачихаж. Хүнд гэмтэл учруулсан хүн дор хаяж 5-7 жилийн ял авдаг юм байна. Манайхан бөөн юм болоод тэгээд судласан чинь цаад хүүхэд нь зүв зүгээр хичээлдээ явж байх юм. Тэгээд шүүх эмнэлгийн магадлагааг хүлээн зөвшөөрөөгүй дахин хийлгэсэн. Тэгсэн хөнгөн гэж гарсан ш дээ. Анх магадлагаа гаргахад таньдаг хүнээрээ авилгал өгөөд гаргуулсан юм шиг байна лээ. Зодуулсан гээд байгаа хүүхдийнх нь өвөө мэргэжлийн хяналтад насаараа ажилласан ёстой авилгал гэдгийг аваадч, өгөөд ч сурчихсан хүн байсан юм шиг байгаа юм. Нөөцөлдөх хүнгүй, ядуу зүдүү, танил талгүй айлын хүүхдийг бол ингээд л явуулчихдаг байх гэж бодсон. Манай нийгэм хаашаа яваад байна даа бүү мэд

  4. erotica says:

    Үнэн шүү, яг энэ асуудалд үнэхээр сэтгэл эмзэглэдэг. Залуу нас гэдэг чинь өөрөө тэнэг зоригтой, бардам байдаг шдээ. Давтан үйлдэлтэй, хорлолтойгоор, урьдчилан төлөвлөж гэмт хэрэг үйлдээгүй залуусыг аль болох зааж зөвлөж, зөв замд нь оруулах хэрэгтэй. Ямар ч байсан эхний ээлжинд аавууд, ээжүүд нь хүүхдээ анхаарч, зөв залж хөтөлж явахгүй бол залуу хүн амархан хальтардаг шүү. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.