БИ ЧАМДАА ХАЙРТАЙ…

128401502

Би гэдэг хүн анх дунд сургуулиа төгсөөд л гадагшаа сурахаар барууны нэгэн орон луу явсан юм. Тэнд очоод 2 охинтой их найзладаг боллоо, нэгэнтэй нь маш сайн найз, нөгөө охиныг нь болохоор дотроо нууцхан бодож явдаг, 3-уулаа л их нийлдэг тийм найзууд байсан юм. Гэтэл нээх удалгүй миний хайртай байсан охин монгол руугаа буцаад явчихлаа. Бид 2 ерөөсөө бие биенээ хүлээнэ гэж юм хум ярьж байгаагүй, ер нь бол дотносож амжаагүй би дотроо л хайрладаг, түүнийгээ хааяа хааяа илэрхийлчдэг, тэр маань нүүр нь улайгаад л өнгөрдөг тийм даруухан охин байсан юм.

Явсных нь дараа их л санадаг байлаа. Тэгээд л 3 дотны найзаас 2 нь үлдсэн юм. Тэр үеийн бидний нөхөрлөл үнэхээр ариун нандин байсан, хайр гэдгээ ч нээх сайн мэддэггүй. Тэгэхэд би нэг эмэгтэй найзтайгаа үлдээд бид 2 ч маш дотно бие биендээ их сайн, хоол ундаа цуг хийж идээд л, бие биенээ их халамжилнаа бас, гэхдээ тэгж янаг амрагийн хэлбэрээр биш л дээ. Тэр маань өрөөндөө ганцаараа, би бас өрөөндөө ганцаараа амьдардаг байлаа. Гэхдээ ер нь бол цуг шахуу хонодог, гэхдээ хамгийн сонин нь бид хоёр хэзээ ч бие биенээ тухайн үед оролдож үзээгүй. Одоо бодохоор гайхаад байдаг юм. Зүгээр л дотуур хувцаснаас өөр юу ч үгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд нэг оронд унтаж байгаа шүүдээ. 17, 18-тай хоёр хүүхэд. Бид 2 ийм байдлаар бүтэн 2 сар өнгөрөөхөд юу ч болоогүй юмдаа. Зүгээр л 2 найз.

Тэгж байтал 4 сараас бид 2 зэрэг шахуу өрөөндөө хөрштэй болж эхэлсэн юм. Тэдний өрөөнд Перугаас ирсэн нэг охин орж, манай өрөөнд 1 герман залуу орж ирсэн юм. Тэгсэн чинь харин манай хөрш залуу манай найзийг сонирхоод эхэлдэг байгаа…

Би ч дотроо баярлаад л найзийгаа найз залуутай болох нь гээд л. Өнөөхийгөө ятгаж гарав найрах аргийг нь зааж өгөөд л хэхэ. Хэсэг хугацааны дараа өнөө хоёр чинь хөтлөлцөөд алхаж байдаг байгаа. Яагаад ч юм тэр үес хойш би нэг л сонин болоод л найзийгаа харамлаад л тайван байж чадахгүй. Гэнэт л би гэдэг сохор хүн хажуудаа байсан гоо үзэсгэлэнг мэдэрч эхлэвээ. Уг нь бол тэр маань хэнд ч гологдохооргүй царай зүс бие хаатай өндөр охин байсан юм. БИ ОДОО Ч ТЭР ӨДРИЙГ ӨЧИГДӨР БОЛСОН ЮМ ШИГ ТОД САНАДАГ.

5 сарын сүүлээр байсан. Өрөөнд нь ороод чи тэрнээсээ яг одоо боль би чамайг түүнтэй цуг байхыг чинь харж чадахгүй нь нтр гээл авч өглөө. Нөгөөдөх чинь харин гайхаж том нүдээрээ бүлтийтэл ширтэж байснаа чи тэгээд надад хайртай юмуу гээд палхийтэл асуудаг байгаа. Би балмагдаад хэсэг дуугүй байж байснаа гараас нь хөтлөөд түүнийг үнссэн. Энэ бол миний амьдралын анхны үнсэлт байсан, гэхдээ анхны хайр байсныг нь тэр үедээ мэдээгүй л дээ. Тэгээд би гэдэг гайхал нөгөө хоёрыг чинь салгачихаад найз охинтой болж аваад түүнтэйгээ үргэлж цуг байдаг боллоо. Ер нь бол бид хоёрын хэн хэн нь ч юу ч үзээгүй байхдаа анхны гэсэн бүх зүйлээ бие биедээ зориулсан юм.

Гэхдээ би гэдэг мал даанч хайр гэж юу байдгийг тэр үед төсөөлж ч мэддэггүй байж. Тэр зундаа бид 2 монголд очоод нэг ч уулзаагүй юм учир нь тэднийх эрдэнэтэд амьдардаг манайх УБ-д байдаг байв. Намар нь сургуульдаа явах болсон. Гэхдээ би өөр хот руу шилжин суралцаж найз охин маань тэр хотдоо үргэлжлүүлэн суралцсан юм. Тэр жилдээ бид хоёр ерөөсөө холбоо бариагүй. Яагаад ч юм тэр ч залгадаггүй би ч залгая гэж боддоггүй байсан. Тэгж явсаар зуныхаа амралтаар дахиад монголд тааралдав. Улам л хөөрхөн болчихож гэхдээ их уйтгартай гунигтай болчихсон байсан. Би яасныг нь асууж шалгаагаад юу ч олж мэдэж чадаагүй юм…

Сүүлд харин хүнээс сонсохнээ  эхний жил монголд ирээд жирэмсэн болсноо мэдээд тэгээд 2 сар гарантай байхад нь юмуу даа авахуулсан гэсэн. Миний дотор пал гээд л явчихсан, маргаан байхгүй бидний хүүүхэд шүү дээ. Би өөрийгөө л буруутгаж байсан юм. Тэгээд тэр зун би түүний хажуунаас салахгүй гэж шийдээд эрдэнэтэд байдаг  хамаатныдаа очиж зуссан юм. Өдөр болгон бид 2 цуг байж, урьдын дурсамжаа санан, яг л шинээр эхэлж буй хосууд шиг аз жаргалтай байдаг байлаа. Цаг хугацаа ч хурдан өнгөрч нэг л мэдэхэд хоюулаа сургуульдаа явах болов. Би эргээд тэр хотдоо очиж сурна, найз охинтойгоо хамт байна гэж төлөвлөөд бичиг баримтаа хөөцөлдөөд шилжих гэсэн боловч бүтээгүй юм.

Тэр цагаас хойш олон ч жил өнгөрч дээ. Одоо тэр нөхөртэй, харин би ганц бие. Гэвч анхны хайр гэдэг дэндүү ариун нандин дурсамжтай, гэгээлэг байдаг болохоор хэзээ мартагддаггүй бизээ. Тэрнэ шиг ухаалаг, даруухан, боловсролтой, үнэнч хүн энэ хорвоод байхгүй байх. Нөхөрт нь их атаархах юм. Гэхдээ тэр маань одоо хүртэл надад хайртай хэвээрээ гэдэгт би итгэдэг. Би ч бас түүндээ хайртай. Одоо харин түүндээ аз жаргалыг л хүсэхээс өөр би юу ч хийж чадахгүй болжээ.

БИ ЧАМДАА ХАЙРТАЙ…

15 Comments

  1. gogoo says:

    chi bol ohidoor toglodog teneg zaluugiin l 1

  2. Tvbshin says:

     ongorsonoo bish ireedvi rvvgee har  ta 2 niileh tabilangvi l bj dee  hairlaj emegtei chini shan amdarch bval goe biz dee tee

  3. dudu says:

    Iim hairiin tuuhiig unshih bolgond tuuniigee sanah ymda. ter chamaig haaya sanadag gdgt sanal neg bn

  4. dudu says:

    Haramsaltai ymaa. Saihan hair baidag ymaa oldwol bitgii aldaarai. Daraa ni yamar ih hairtaigaa meddeg ym bilee. saihan dursamjuudiig medremjuuudiih uldeesen tuundee bayarlaj az jargaliig juseed setgeldeee hadgaldaa barag hun bolgond iim hairiin tuuh bdah bhaa nadaa ch bas bdg

  5. Захидлын эзэн says:

    Zaluusaa yund tegj het ih shuumjildeg yumdee. Tiimee uneheer hairtai baisan bol tiim amarhan salahgui baisan geh… Gehdee l tiim bolchihson yum. Huwi tawilan baisan yum bailguidee.  Bid 2iin 3 r kurs tugsdug jil bi dadlagaar amerikt hiij , ter dadlagaa germandaa hiisen yum. Tegeed bi dadlaga hamgaalsan gazaraa uldeed urgeljluuleed tendee suraltsan, Ene bol minii amidraliin hamgiin tom bolomj bas hamgiin tom aldaa baisan yum. 

  6. гэрэл says:

    Монгол руу түрүүлж буцсан охин яасан бэ?

  7. bbb says:

    чиний хувьд хайр биш байсан байхаа, тийм болоод эндээ ирээд таг мартчихдаг. мэдээж тэр өөрөө эхэлж утасдахгүй л дээ, одоо биш тэр үед бол бүр ч… харамсалтай л байна, энэ эрчүүдийн хайнга хэнэггүй занг яая даа байз…

  8. Chigeeree harj amidar says:

    Ugaasaa unexeer xairtai bol martaj chadkuee ix xetsuu bi martax gj jil garui bolsn xair ch xetsuu shuu daxij ingj shanalaxgui bxdaa gj bodtol daxiad l xairtai uchirch daxiad l ix xetsuu bsn gexdee omnoxoosoo iluu ch shanalaad bgaa yum shg ali bolox gantsaaraa bxgui oluulaa bujignaad zawgui bwal bolnoo mon sain sxaniig xuseed l yawuuldaa ternees butsaad irex bolowuu daxij xolboo togtoono gj bodolgui sxan dursamj geed l bodwol arai gaigui bdg yumoo xun xeden ch udaa durladag gj boddg shdee amjilt bur sain xuntei uchirnaa gj bodood l oodrog baigaarai

  9. хуху says:

    chamd hairtai bsn nohortei bolohgui l bh blaa

  10. erdenet gals says:

    Erdenetiin ohiduud hoorhon yum bilee 

  11. Monroe says:

    Hair bush bsan bololtoi. Bie biedee hairtai bsan Bol hol oiriin hamaaguigeer uulzah l bsan

  12. n says:

    hairan huuhed. ter ohin chini urgui bolchihson bvl yaanaa Ta 2 gehdee bie biendee tiim ch hairtai bish yum bn. hairtai bsn bol tegj udaan holboo tasrah yosgui bsn yum

  13. o says:

    Bi hairtai hunee martaj chadahgui bna, Hichneen bodohgui baiy ch gesen bodogdood, minii setgel aimaar shanalj bna. Ene setgeliig yah ve, bi ter huniig martaad, amidralaa shineer ehelmeer bna, uur huntei taniltsah ch sonirhol alga, zavgui ajil, fitness, shoppingoor l amidarch bna. yamar mundag setgeliin tevcheertei humuus hurdan martaj chaddag bna aa. zugeer shohoorhol bish, unen setgeliin hair bsan yum, dahij hen negniig ingej hairlahgui ch bj magad. Bi setgel sanaagsa erh chuluutei bolgomoor bna. Arga zam bna uu? Hun namaig harahad ineej huhursun, buun az jargaltai hun haragddag, ugaasaa ch uudrug hun ldee, gantshan ter huniig bodohoor l uuriin erhgui uilchih geed bh yum. Ene hair gedeg medremj huniig yaj ch uurcjilj, bur solioruuldag bololtoi, tegeed butelgui hair bol bur suitgedeg yum bna. Ter huniig mart, hairlahaa boli gej uurtuu yaj ch tushaagaad, uuriiguu super zavgui blgaad, bur arhidan sogtuuraad ch hereg alga. Holboo tasarsnaas hoish 1 jil hagas bolloo. Martmaar bna. Tuslaach. 

  14. zaluu says:

    Chi t1 ymuu xend ygad bgagaa mederxe baichdag.Erun tegeed er ym baij xairtai xunee avaad suuchij chadaxgui bol goxin gexees yaxvede.Bolj butku tom shaltgan bsan bl yay gxev

  15. Chigeeree harj amidar says:

    Tiimee az jargal xuseed l yawuulsan n deeree chamd sn sxaniig xusye sain xuntei uchirnaa 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.