Энэ өдрийн мэндийг та бүхэндээ Тамир ахаас нь хүргэж байна. Хөхөө өвлийн хүйтэн тачигнаж байхад хамгийн сүүлд та бүхэнтэйгээ мэндэлжээ. Их ч хугацаа өнгөрсөн байна. Хүү минь дээд сургуулиа төгсөөд уул уурхайн компанид ажиллахаар материалаа өгсөн байна. Би ч дотроо дэмжээд байна. Том охин минь оёдолчноор нэг жил ажиллаж байгаад дараа жилээс дизайны чиглэлээр сурна гэнээ. Ээж нь дургүй байгаа болохоор аав нь шууд зөв гэж хэлж чаддагүй ээ. Эхнэрээ ятгаж зөвшөөрүүлж байж дараа нь хэлэхээс. Ахынх нь амьдрал иймэрхүү л байдлаар үргэлжилж байна.
Саяхан хань минь ажлаасаа ирэхдээ баахан бодол болсон хүн ирлээ. Би ч дотроо миний муу зүрхний шинжилгээний хариу тааруу гаравуу даа гэж бодлоо. Уул нь ахынх нь бие тун дажгүй байгаа юмсан. Гэхдээ би андуурчээ. Миний талаар биш харин хорвоод төрөөд нүгэл ч үйлдэж амжаагүй нэгэн нялх балчир хүүхдийн тухай эхнэр минь ярьж эхэлдэг байна. Ханийг минь өглөөнөөс эхлэн ажлыг нь тарахыг хүлээж гадаа суусан гэх хүүхэд тэвэрсэн нэгэн хүүхэн төрүүлсэн охиноо бид хоёрт үрчлүүлмээр байна гэнэ. Хүүхэн ч гэж дээ. Өөрөө ч нялхаараа хорь ч хүрээгүй охин юм байх.
Гадаа удаан хүлээхээр дуудуулаад уулзахгүй яасан юм бэ гэхэд айгаад гэсэн гэх юм. Би ч энэ тухай сонсоод бараг хөшиж орхилоо. Охидууд минь сандарч эмийг минь бариад ирлээ. Хань минь уучлал гуйж энэ яариагаа болье гээд л. Жаахан сандарцгаалаа. Ахынх нь зүрх хүн айлгахаар өвдөөгүй л дээ. Зүгээр л савалж дэлсээд. Тэгээд яагаад заавал чи бид хоерт өгөх гээд байгаа юм бэ гэж асуулаа. Гэтэл дурсамжуудыг нь уншсан. Тамир гэж хэн болохыг тэр охин мэднэ гэсэн гэнэ. Миний нууц алдагдаж байгаа юм байна даа. Гэхдээ нэг их санаа зовохгүй байна. Харин тэр хүүхдийг яах вэ?
Хөдөөнөөс ирсэн оюутан охин эцэггүй хүүхэд төрүүлээд яахаа мэдэхгүй байрны подвал хөлсөлж амьдарч байгаа юм гэнээ. Эх нь өөд болоод удаж байгаа, эцэг хойд эх хоёр нь хүүхдээ учрыг нь олсоны дараа ирж болно гэсэн гэнэ. Учрыг нь олно гэж яасан ч муухай үг вэ дээ. Нэртэйгээр нь төхөөрчих гэхгүй. Ингээд ах нь нойр хулжаад та бүхэндээ хандаад сууж байна. Уул нь хүнд хүн илүүдэдгүй гэдэг л дээ. Гэхдээ тулгамдаж байна шүү.
Одооноос 7 жилийн өмнө юмдаа. Би ажлаа тараад гэртээ иртэл эхнэр нэг л сонин царайтай ширүүхэн харцтай хаалга тайлж намайг гайхшруулж орхилоо. Ингэдэггүй л юмсан. Тэгээд чамтай уулзахаар зочид ирсэн. Цаана чинь сууж байгаа гээд нэг л хөндий хэллээ. Би ч гадуур хувцасаа тайлаад зочдын өрөөнд явж ортол миний үеийн эр эм хоёр зургаагаас долоо орчим насны махлаг бумбагар хөөрхөн хүүгийн хамт сууж байна. Харваас үстэй дээлтэй хөдөөний хүмүүс юмаа. Тэгээд би тэдэнтэй мэдлээд охиныхоо гараас аягтай халуун цай авч оочлоо. Гэтэл нөгөө хүүхэн өврөөсөө алдын урт хадаг гаргаж хүүдээ бариулаад -За миний хүү аавдаа очиж золго гэдэг байгаа. Би ч палхийгээд яавчлаа. Хаана ийм эмэгтэйтээ учраад намба алдчихваа гэж толгойд эргэлдээд л. Тэр жаахан хүү дөрөв тавхан алхаад л над дээр ирнэ шүү дээ. Тэрхэн хооронд ямар их юм толгойд орж ирсэн гэж санана. Тэгээд яахав дээ. Нэг хөөрхөн нялх амьтан хадаг бариад ирсэн юм чинь түүнийг нь аваад хацар дээр нь үнслээ. Дараа ааваас нь “Ингэхэд бид хаана уулзлаа?” гэж асуулаа. Тэгсэн та бид хоёр уулзаж байгаагүй. Харин эхнэртэй уулзаж байсан гэдэг байна. Нөгөө муу Тамир газар доогуур орох нь ээ. Яадаж тэр хүүхнийг хараад таньдаггүй. Зүс ч байдаггүй шүү.
Тэгсэн тэр эмэгтэй “Таны дулаан машин та хоёр байгаагүй бол хүү бид хоёр ингэж явж байхгүй байсан байх. Таньд үнэхээр баярлаж явдаг шүү гэхэд тээр жил өвөл болсон явдал толгойд орж ирлээ. Би эхнэр хүүхдээ хотод орхиод Дорнод аймгийн цэргийн ангид ажилласаныг эрхэм дүү нар санаж байгаа байх. Тэр үед ангийн захирагчийн тушаалаар холбооны КШМ гэдэг Газ66 машин дээр суурилуулсан ардаа дулаан амбаартай тохилог машинаар хээрийн сургуулийн дараа сумын засаг даргийг хүргэж өгөөд цуваанаас хоцорч аймгийн төврүү явлаа. Гэтэл замд ахимаг насны эмэгтэй гар өргөн биднийг зогсоож амаржих дөхсөн тулгар биетэй охиноо аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөхийг гуйлаа. Би үгүй гэж хэлж чадсангүй аваад явлаа. Гэдэс нь гэж тэнгэр шиг болсон тэр хүүхэн бууж бие засаад цааш хөдөллөө. Тэгтэл нөгөө хүүхэн чинь “Яанаа өвдөөд байна гарах нь” гэлээ. Юу гарах гэж хүүхэд үү гэсэн тийм гэж байна. Золтой өмдөндөө шээсэнгүй.
Тэгээд арай болоогүй байхаа, эхлээд ус гарах ёстой гэсэн чинь түрүүн гарчих шиг болсон гэж байна. Хэцүү юм болох нь тодорхой боллоо. Хүний амь дээсэн дөрөөн дээр ирж. Сандрах юм бол л балрана. Би жолоочдоо энэ эмэгтэйг хойд дулаан амбаарт оруулаад туслаад дараа нь бензин пермус асааж ус буцалгаад хөргөхийг тушаалаа. Тэр амбаарийг бид кунг гэж нэрлэдэг юм. Тэгээд жолоочоос дугуй нөхөхөд ашигладаг хайчийг авч гал дээр улайсгаад дараа нь архитай хөвөнгөөр сайн арчиж цэвэрлээ. Спирт байгаагүй тул архи ашигласан юм. Ямар азаар шил архи байсан юм бэ.
Ингээд кунгний хаалгыг хааж дотроос нь түгжээд өөрийнхөө өмсөж байсан дотуур цэрэг цамцийг тайллаа. Бидний Чапай цагаан гэдэг энэ цамцнаас өөр цэвэр даавуу байсангүй. Захаас нь хүй боох утас хөвж авахаа мартсангүй. Энэ болгоныг цэргийн сургуулийн сонсогч байхдаа эмнэлэгийн анхан шатны тусламжийн хичээлээр заалгуулсан юм. Гэхдээ л анх удаа эх барих гэж байгаа би мөн анх удаа ээж болох гэж байгаа эмэгтэй бид хоёулаа сандарч түгшиж байлаа. Ингээд удтал өвдөж зовоосны эцэст хоёр яс хагацаж эр цэрэг шинээр мэндэллээ. Хүүхдийг боож эхийн эхэс салсаны дараа яаралтай хөдөлж аймаг зүгэллээ. Эмнэлэгт ирж эх үр хоёрийг хүлээлгэж өгсөний дараа л би хүү төрсөнийг мэдсэн юм. Эх барьж байхдаа сандраад юун түүнийг нь анзаарах манатай. Харин туршлагүйтэж хүйг нь нилээн уртаар тасалж боосон байсныг эмч нар засч янзаллаа. Жолооч бид хоёр ялсан баатрууд ангидаа очоод зөвшөөрөлгүй хүн холбооны машинд авч явсан гэж бангадуулж орхилоо.
Гэтэл тэр миний эх барьж авсан хүү минь аавдаа золгохоор иржээ. Өмнө бид огт уулзаагүй байсан юм. Хүүгээ барьж аваад дахин үнсэж эхнэрээ дуудлаа. Тэгээд миний хүү аавтайгаа адилхан байгаа биз дээ гэж авч байна. Дөнгөж саяхан л хошин шог дээр гардаг шиг “тасарчихжээ” гэж хэлчихгээд л байсан хүн шүү дээ. Одоо нар нь гарч байхгүй юу ахынх нь. Учрыг ойлгосон эхнэр цай хоол чихэр жимс болоод л хөл алдлаа. Хүүхэд гэдэг дандаа л жаргалыг тээж ирдэг болохоор тэр хүүгээ цагаан сараар золгохоор ирэхэд ах нь их баярладаг юм даа. Өнгөрсөн сар шинээр бас ирж золгосон. Ээжээсээ өндөр эр болсон байна лээ. Өнөөдөр өлгийтэй өмөлзөж байгаа ээждээ гологдсон тэр нялх амьтан бас л ингээд өсөж томроно. Ер нь тэр нялх амьтныг өөрийнхөө үр зулзагаа болгож авбал яасан юм бэ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Эхнэр бид хоёр таван сайхан хүүхэдтэй л болоо биз. Гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй тэгш сайхан айл л болоо биз. Эхнэрээ сэрээгээд ярилцая байз. Тэр маань ч надад хэлж чадахгүй л байгаа болохоос биш бас л ийм бодолтой байх шиг байсан. Иш чааваас энэ маань бас унтаагүй сэрүүн байна. Ярилцая даа хайрт минь…
23 Comments
Bidnii amidral gedeg ooroo Uran zokhiol bolon tuuhk . Gagtzkhuu tumend. Nertee. Tord. Danstai. Tuukhend. Gavyatai. Ergeed harakhiin Tzagt Hiij buteeseneer arvin Dursakh. Dursamjaar Duuren bval l ene chini bi gedeg. Bie Hunii Tuukhees butsen. Roman yum . Tamir Akh geh ene khun oort. Tokhioldson yavdalaa nudend. Haragdaj. Chikhend. Sonsogdokhoor. Uz usgiin nairuulga saitai Saikhan bichjee. . Uuniig eldveer teriig huulsan. Gej shuumjleh yu bna daa . Amidral ooroo zokhiol yum Shuu dee
Tumour avg gj ugvvllegt jjin gertee aj hvvvgee uwuu n eh barij awaaad hvvvdee vvvdend bsan tumursvhiig harad nerlesen daraa n hvv gawyat bvjigjin boldog bizdee
D. Namdag guain Tomorsukh gdg nertei oguulleg shig l baihiin
ee tejeej chaddag yum bol hund hun shig heregtei yum ugui. Manai ehneriin duu n 1 batsaan daguulaad avah uu geheer n bi daanch 1 iigee yay geed balarch bgaa hun ur zeelendee tsavchuulaad nuurs tuleegee arai yadan 1 hunii tsalingaar bolgoj yavdag amitan aigaad avsangui l dee. Ehner maani ch dui muutai 1 huuhedteigee uhnataad umd tsamtsiig n heruul uruultaihan shig shahuu ugaadag hun. Daraa n chi avna geed bi uilii n uzlee gene l dee ha ha. medehgui bish. Odoo ch gesen avchmaar l bna.
Neg yum asuuh gesiin. Huntei untaad eregtei ni ch emegtei ni ch taviagui zgr jhn hiij baigaad bolihod jiremsen boloh magadlal baidiin bolovuu?
boby-д би хөдөөний хүүхэн байна тэгээд юу гэж хотынх гэхээрээ банзал биш байдаг юмшиг тархины потенциалгүй юм ярьдаг ямар сонин амьтан бэ. өөрт чинь ийм юм тохиолдчих вий дээ. гэхдээ хүн хэл амаа сайн бодож хэлэх хэрэгтэй байдаг юмшүү. өөртөө л лай хураана. харин энэ сайхан сэтгэлийн үгээ хуваалцсан тэнгэрлэг эр хүндээ аз жаргал хүсье хүнд хүн хэзээ ч илүүдэхгүй йта ч сайн эцэг юм чинь тэр хүнд буян үйлдэж амьтны нэг алаг үрийн амьдралыг аварсандаа хэзээ ч харамсахгүйг хэлье. таншиг эр хүн олон байдаг бол миний монголын гэр бүр хичнээн сайхан байхсан. гэтэл одоо цагт хүний хүн байтугай өөрийнхийгөө хаяад минийх биш гээд явдаг залуус олон бий шүү. танд аз жаргал хүсье. бас тэр амьдралд алдсан бүсгүйд ч бас. өөрийнхөө үрийг сайн сайхан өсөж байгааг харахад түүнд ч сайхан санагдах болно…
Yaadiin be zohiop ch bsan yadiin dandaa salsan sarnisan huursan huurtagdsan bolohgui butehgui yum unshij bsnaas iim saihan gegeeleg zuiliig endees unshaad neg ch gesen hun uhaarliig olj avch bval bolloo sh dee Odoonii zaluus nom unshihaas iluu net uhaj suudiim chin endees ch bolov saihan zuil unshig eee bitgii dandaa yumand sorgoor handaj bai l daa humuusee
Bi shuleg zohiodog yum neg udaa shuleg zohiochood naizdaa ymar bolj geed uzuulsen yum ttegsen ggoe bolj gehdee naadah jin nomon deer bdg shuleg bn gesiim bich daraa ni mminii zzohioson sshulegtei ttustei sshuleg hharsanldaa
Tamir ah urgelj uurt tohioldson bodit zuilsiig bichdeg gej bi boddog shu oird yum bichihgvi bsan yum bie chin sain bol yamaidaa tanid az jargal urt udaan nasalhiig husii
Iim saihan erchuudiig ehner ni huurdan bgam da
amjilt ahiig aimar sanaad bsiin
Ene site s Tamiraag olood huuhdee ogoh geed bga humuusees nadaa shuud ugchih hun garq l bhda. Huduuniih gehed site uhdag hayag olchdog surhii l huuhen bn. Sergelen huuhedtei boloh n dee kk. Chka yum bishw. Site d bichver oruulaal huuhed belen ain amar amar. Neg bichleg huulj taviulaad heden huuhedtei bolyo baiz
Zohiolch bai hvn ii amidaralch bai ene bvgdees jishee Avj suraltsah hergtei tiim ih nom unshidag bol eniig oilgomoor yumda
ymar goe ymbe taniar uneheer baharhaj bnaa iim uhaantai yag manai aaw shig zow uzel bodoltoi tanai ger buld za jargal eruul enh sain saihan buhniig husen erooyo ur huuhduudtei urt udaan saihan amidraarai sanaa zow bol zaya zowoo gj neeh goe setgel sergeed ywchlaa
tanid ervvl enh hamgiin sain saihniig hvsen erooy!!!
tanii ger bvld oortoo hvsdeg hamag saihan bvhnee dahin dahin hvsen erooy ah mini!
Zohiol chini hunii amidralaas sedevledeg biz dee, tegvel ih ertnii zohioliig unshihad yag nadad tohioldson yavdliig bichsen yum shig sanagdah uye bdag, eniig chini yu geed bdag bile dee, paradox or martchihaj. Bur huulsan bsan ch yadag yum, gegeeleg saihan yumiig humuust hurgej bna. Gehdee ene unen gej bodoj bna, huug av. tana ger buliig iluu az jargaltai bolgono.
biiich bas huuli erh zuin hun bolhooroo dotoroo sejig turuud l bailaa neg l zohioliin beeriin shuu ihenh huvidaa ene sited dan zaluus ordog ene uyeiinh bailaa gehed ih uran zohiol enter bichdeg baihnee gej bodoj bailaa tegsen bulihaa bulchingaaraa gej zohiol copy paste hiigeed baisin baij hahaha
TA BOLIOCH ICHEECH. YAG IIM OGUULLEG BDAG SH DEE. DEER UEIIN. BUR UG USEGGUI HUULCHIHSIIMUU HAASHAI IN. ESVEL TANII TUUHEER OGUULLEG BICHTSIIMUU. NER N YU BILEE BAIZ. MONGOL ZOHIOLIIN 108 DEEJIS GD NOMIIN TSAGAAN SUUNII URGAMAL GDG DEER BGAA. BOLIJ UZ. DEERHI GARUUD UNEMSHCHIHSEN. MUNDAG CH GH SHIG. ZALUUCHUUD NOM UNSHIH N BAGASSAN N UNEN. GEHDEE TERIIG DALIMDUULJ INGEJ BURJ BOLOHGUI L DEE. AAVTAIGAA ZOLGO CH GEH SHIG, INGEJ HUULAAD BHDAA YADAG BNAA.
Үнэхээр гайхалтай сэтгэлтэй хүн байнаа. танай гэр бүлд аз жаргал хүсье. улам бие биенээ хайрлаж амьдраарай. хүнд хүн илүүдэхгүй гэж үнэн шүү. би ч бас ахынхаа 2 хүүг хүн болгох, мөн сайн ханий буянд амьдрах гэж зүтгэж л явна. над дээр ирэхдээ 2 хүү маань бага байсан. одоо үнэхээр өндөр сайхан 2 залуу өсөж байна да.
Yamar saihan hun be ta.Tanaar uneheer baharhaj bn.Niitleliig n unshaad nulimas garah shahlaa.Tan shig er humuus olon baigaasai! TAND AZ JARGAL HUSIE
ene huduunuu huuhnuud yahaaraa ingej hotod irchiheed uchiraa medehgui baahan banzaldaad daraa ni hariutslagaa uurch chaddagui um be ter huurhii nyalh amitanii buruu gej yu baihav de huuhed ch huurhun shuu
Tengerleg saihan aav b.na daa. Tani shig mongol erchuud olon baigaasai.
Wow, mongol erchuud mini bugd ene ah shig baigaasai.