Энэ өдрийн мэндийг та бүхэндээ Тамир ахаас нь хүргэж байна. Ойрын үед Баянхонгор аймгын нутагт байдаг Шаргалжуутын рашаанд явж биеэ сувилуулах гээд бэлтгэлээ хийж байна. Хань минь хамт явах болохоор ах нь бэлтгэлийн ажилд нэг их оролцохгүй болоод л байна. Овоонд тавих хадаг чихэрнээс эхлээд бишгүй л юм авч овоо ачаатай явах нь. Нөгөө бяцхан амьтныг ээжтэй нь цуг гэртээ авчраад байлгаж байна. Сар ч хүрээгүй тэр нялх хүүхэд охин юм байна. Ээжийнх нь сэтгэл санаа тайвширч хүүхдээ үрчлүүлнэ гэсэн бодлоосоо буцах боловуу гэж харж л байна. Харин тэр хөлсөлж сууж байсан подвал гэдэг чинь хүүхдэд ёстой тохирохгүй оромж билээ дээ. Түүний оронд 4 ханатай жижиг монгол гэр дугуйлаад галаа түлээд суусан нь түмэн дээр санагдлаа.
Энэ бяцхан охин мах мариа багатай бие сулхан болохоос биш эрүүл саруул хөөрхөн эгдүүтэй амьтан юмаа. Охидууд маань ээлжилж тэврээд л харин ээж нь угаасан хувцаснуудыг тагт дээр өлгөж байна. Уг нь хөдөлгөөнтэй ажилсаг охин юм. Хиртэй гэсэн хамаг хувцас хунарыг хамж аваад угаачих шиг боллоо. Саяхан нэг оюутан юм гэнэ нэг охин дотор газрын хятад хүн дагуулаад миний дүүтэй уулзаад монголд байх эрхийг сунгаж өгөхийг хүсэж гэнэ. Тэр эр нь хятадын төв дөрвөн голын бэлчир гэгддэг сычуан нутгын чинээлэг айлын ганц хүү юм гэж өөрийгөө танилцуулсан байна. Монголд байх шалтгаанаа энэ нутгийн бүсгүйтэй гэрлэж эхнэр авах зорилоготой гэсэн гэнэ. 80-аад оноос хятадад хүн амын өсөлтийг сааруулах зорилгоор нэг өрх нэг хүүхэд гэсэн бодлогыг баримтласанаар хятад айлууд төрөх ганц хүүхэд нь өрх гэрээ залгамжлах хүү байлгахыг зорьсоноор одоо залуу эрчүүдын тоо нь эмэгтэйчүүдээсээ хэт ихэдэж хүйсний харьцаа алдагджээ.
Ингэж эхнэргүй үлдсэн эрчүүдэд өөрийн болгох хамгийн боломжит эмэгтэйчүүд бол монгол, ветьнам охидууд байдаг. Тэд л хятад эрчүүдийг тооно. Тэр хятад залуугийн таньдаг олон хятад эрс ийм маягаар эхнэр авцгаасан юм гэнэ. Үүнийг сонсоод надад тийм ч таатай сэтгэгдэл төрсөнгүй. Яагаад заавал эмэгтэй хүмүүсийн тоодоггүй хятадуудыг монгол бүсгүйчүүд таална гэж. Монгол бүсгүйчүүд гэж Хүннү Кидананы үеэс эхэлж морин дэл дээр эрчүүдийнхээ хамтаар нисч, харийн дайснаас газар нутгаа хамгаалж, Монгол гэсэн нэрийг дэлхийн тавцнаа үлдээх гэж үр хойч үедээ ардын ёсыг өвлүүж, эр нөхрийнхөө ганц тулгуур, тулгар төрийнхөө найдвартай түшиг болж явсан болохоос харийн хүнд өврөө нээж, хар хятадын босгыг сахиж яваагүй байхаа. Үнэн сэтгэлээсээ хайрлаж дурлаад хамт дэр нэгтгэсэн бол яая гэхэв хүний жам.
Тоолдог хэдэд нь болоод тоогдох гэж гүйвэл торгон дээлийг самбай даавуугаар эмжсэнтэй ижил болох байх даа. Тал нутгын харц гаралтай монгол эм шавар хашаанд хоригдсон хятадын хааны хатнаас нэг шат дээгүүр зиндаатай гэж персийн нэгэн сударт бичсэн байдаг юм даа. Бид тийм гарал зиндаагаа гайхуулах л учиртай. Тэнгэрийг эзэгнэж төрсөн Гоо маралын удам, дэлхийг эзэгнэж төрсөн Бөртэ хатны үр сад, төр улсыг эзэгнэж төрсөн Мандухай хатны охидуудыг давж гарах бүсгүй хүн тун чиг ховорхон доо.
5 Comments
ohiduudiigaa iim baidald oruulahgui geed amidrah chadvar suulgahad n tulhuu anhaaraad hovguudee martagnasnaas bas bolood bga bha
Санал нэг байна
huulind zaaval taarna
sain bn uu bi ta buhnees zuvluguu avah gesen yum aa . bi neg huviin kompand office-iin ajil hiideg odoo bi 27 nastai ajil amidral urgrljileed l yavjil bn getel bi odoo boltol zayaniihaa hanitai uchirahgui bh yum aa .ogt huntei taarahgui bn uu gevel ugui tegej baigaad l dergede mini neg zaluu garaad irdeg tegeed l uulzaj uchiraad yavj btal taalagdahaa bolchih yum esvel nogooh maani alga bolchih yum bi terend ni ch haramsaj setgeleer unana gej bgui. bi er hunees bolj shanalaj uzeegui .magadgui hair gedeg ter agui zuiltei ni uchiraagui yum bolvoo. erchuud nadtai untah gej l uulzsan yum shig sanagdaad bdag bolchihloo. yah be dandaa tsag zuuriin humuustei uchiraad bn uu. yaj zuv huntei uchirch zuv gedegiig ni medeh yum be
Heleed yu gehew ah mini emzegleh bish aimshig nuurleed bgaag daanch oilgohgvi bnadaa yanam be