Би 30 нас хүрч яваа эхнэр хоёр хүүгийн хамт боломжийн амьдардаг жирийн нэгэн залуу. 2 болон 4 настай хөөрхөн хоёр хүүтэй. Тэд маань миний амьдралын бүх л утга учир аз жаргал. Эхнэр бид хоёр 8, 9 жил уйгагүй зүтгэж хураасан жаахан юман дээрээ лизинг болон найз нөхдийн нэмэр хандиваар өнгөрсөн жил шинэ байранд орсон юм л даа.
Тэгээд л байрны өр зээл гэх мэт санхүүгийн асуудлаа зохицуулах гээд хэн хэн нь л чадлаараа ажиллаж зүтгэж байгаа. Би гэр бүлдээ сэтгэл хангалуун жаргалтай байдаг боловч заримдаа эхнэртэйгээ нэг зүйлээс болоод жоохон ам муруйх үе гарах юмаа.
Хань маань төрсөн ах дүү олуулаа биш дээрээ нэг ах, нэг эгчтэй айлын бага охин тэд маань ч гэсэн бид хоёр шиг жирийн л амьдралтай улсууд мөртлөө эхнэрийг маань хамгийн бага нь гээд л надаас дутахгүй эрхлүүлдэг тэрэнд нь би талархаж чадах юм байвал харилцан туслахыг боддог. Хадмууд маань зайлуул хоёр хүүг маань харж өгнө гээд өөрсдөө түр зуур манайд нүүгээд ирсэн байгаа. Настай хүмүүсийг хүүхэд хараад ядарч байгаад нь санаа зовох л юм.
Гол асуудал юу вэ гэвэл эхнэрийн бусад хамаатнууд нь гэж нилээд олон хүн байдаг. Хийх юм байдаггүй юмуу яадаг юм манайд байнга ирдэг, бараг байнга байрладаг гэсэн нь ч зүгээр юмуу. Жоохон хүүхдүүдтэй айл гэдгийг нь мэдсээр байж эрчүүд нь заримдаа архи дарс үнэртүүлсэн орж ирэх ч тохиолдол байна. Эмэгтэйчүүд нь хувцасаа угаана, усанд орно, үсээ будна, ярих юм байна гэхчилэн түмэн шалтаг тоочоод л ороод ирдэг. Тэгээд л эр эмгүй бүгд нийлж аваад зурагт үзээд эсвэл миний ажлын нөүтбүкийг асаагаад суучихдаг тэгээд хэд хоногоор ч хамаагүй байгаад л байна байгаад л байна. Хоол байвал идчихээд л ор байвал унтчихаад л байгаад л байна. Хоёр хүүдээ жимс ногоо авчираад тавьчихаар нөгөө хоёр маань ч идэж амжаагүй байхад нь аль хэдийн алга болсон байдаг. Эхнэртэйгээ нөгөө лизинг энэ тэр бас бус гэр бүлийн асуудлаа ярих гэхээр хажууд мөнхийн гаднын хүн байгаа болохоор тухтай ч яриж чадахгүй ямар сайндаа эхнэртэйгээ найзынхаа төрсөн өдөрт хамт оччихоод л хоёулханаа нарийн ширийн зүйлсээ яриад суухавдээ.
Дургүй хүрээд заримдаа бүгдийг нь цохиод унагаамаар хөөгөөд явуулмаар санагдах юм даанч хадам аав ээж хоёр настай улсууд дээр нь ханиа гомдоомооргүй санагдаад. Эхнэртээ энэ тухай хэлж ярилцах гэхээр яваандаа гайгүй болох байлгүй дээ, хань нь ч гэсэн хэцүү байна л гэдэг угаасаа хэцүү байгаа нь ч анзаарагддаг, адаглаад л хувцасыг нь дураараа өмсөөд гараад явчихна. Хань минь их зөөлөн хүн л дээ угаасаа. Сүүлдээ гэртээ харихаас ч дургүй хүрч эхлэсэн тэгээд л найз нартайгаа гарч биллард тоглож ганц нэг шар айраг ууж суумаар санагдана тэгэхээр эхнэр маань гадуур тэнэлээ барилаа бөөн тунирхал гомдол.
Хэтэрхий урт нуршуу учир нь ойлгогдохгүй юм бичсэн бол уучлаарай энэ асуудлаа яаж шийдэх вэ?
58 Comments
zan saitai aild hun bolgon tsuglaj zamag ihtei nuuran zagas bolgon tsuglanaa gj………. 2 nuur gargah hereggui e hugshuun buhimdaj bval teriigee oilguul
Үнэндээ би ч гэсэн яг ийм байдалтай амьдарч байгаа эмэгтэй. Нөхөр маань таван жил гадаадад амьдарч байгаад ирсэн. Хоёр биенээсээ хол зовж, шаналсан өдрүүд ард хоцорч үр хүүхэд минь аав ээжтэйгээ элэг бүтэн амьдрах цаг одоо л ирлээ гэтэл тэгсэнгүй. Хувийн тэргээрээ халтуур хийсэн мөнгөө архинаас өөр зүйлд зарцуулдаггүй хадам ах маань манай гал тогоонд амьдарч байгаа. Жижигхээн байшингийн маань тал хэсэг болсон гал тогооны шалаар дүүрэн гудас хөнжил, түүнийг тойроод архины шил, үнсний сав, аяга халбага хөглөрчихнө. Ядахад шөнөжингөө зурагт үзээд, тамхи баагиулаад тэр хоронд нь хүүхэд хүртэл унтаж чадахгүй бухимдаж байхад манай нөхөр ахыгаа халамжлаад л хүү, бид хоёроос илүүтэй анхаарал тавьдаг. Ямар сайндаа л, тогооны тал шахуу хоол хийчихээд эргээд ороход ахтайгаа хоёулаа хуваагаад идчихсэн “Өлсөөд байвал дахиад хийгээд идээч” гэж загнаж байгаа хүнийг яалтай билээ. Нэг удаа бие өвдөөд нөхөр маань хар шөл хийж өгнө гээд хоосон шөл уулгасан. Ах нь бүх махыг нь түүж идчихээд унтсан гэнэ ээ, ийм юм байж болох уу. Өөрийнхөө гэрт байгаа мөртлөө сүүлдээ бүр би гадны хүн мэт байдалд орсноо мэдээд /яг таван жилийн өмнө ч гэсэн ийм байдалд орж, нөхөртэйгээ муудалцаад салж нийлсэн удаатай/ өөрийн эрхгүй хэрэлдсэн. Ашгүй ах нь нэлээд гүрийж байгаад явсан ч араас ахин дахин утасдаад “Хоол ундаа хийсэн юмуу, та нар” гэдэг болсон. Уг нь тэр хүн байрнаас дутахааргүй товхийсэн хашаа байшинтай хүн. Нөхрийг эзгүйд хадам дүүгийнд маань ингэж хэвтсээр байгаад эхнэр нь хаяад явчихсан, Дүү маань араас нь очиж тэр хоёр тусдаа амьдарч байгаа. Харин одоо хадам ах манайд празит амьдралаа үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой. Би тэгж чадахгүй, таван жил хүлээсний хариу энэ гэж үү гээд уйлсан. Нөхөр маань хоолой ам боогоод зодсон. Амьдрал ийм л байна. Яагаад тэр хүн бидний амьдралыг бодохгүй байгаа юм бэ. Таван жил хол байсан хөөрхий гурван амьтан одоо нэг айл гэрийн аз жаргалыг эдлэг дээ гээд манай төрсөн ганц ах, 90 хүрч яваа өвөө минь хүртэл манайхаар ирэхгүй байгаа шүү дээ. Нэг нь жаахан гайгүй амьдрах гээд ирэхээр л очоод шавчихдаг, бэлэн зэлэн юман дээр празит шиг амьдардаг өөдгүй муусайн бэртэгчингүүдийг үнэн голоосоо үзэн ядаж байна. Би өнөөдөр 40 гарч яваа, одоо хүртэл эхнэр аваагүй, арчаа муутай хадам ахын архины шил, тамхины ишийг цэвэрлэж, идэх хоолыг нь оронд нь зөөж, хувцас хунарыг нь бэлдэж, энд тэндгүй гэр орны минь юмыг дэлбэлж орхисон бүхнийг цэвэрлэх гэж таван жил хүлээгээгүй. Ингэж бодохоор тэр хүнд өөрийн эрхгүй гомдох юм, ямар ухаан муутай юм бэ.
bob
Za daa huuj tuugaad demii dee Ehner chini zohitsuulah l asuudal bn. Chi gertee uuriinhuuruu l bai. Er ni tegeed oluulaa bujignaj baih neeh muu zuil bish sh dee hu. Stressteh zuil garalgui l yaahav gehdee huuj tuuj gereesee gaduur yavah bol arai bish shvv zaluu mini
ehnertee evteihen naizad ni ih tuhgui bh yum oilgooroi geed sain heleed ehner chine tsaad ulsuuddaa heleh talaar bod tegehgui bol chi tedend helbel ene horvoogiin hamgiin muu ner zuune shu amjilt
Enleed ehnerteegee tohirolts 2- laa l durgui baigaan bol manaid ehleed yaag ingdeg l baisaan teged manai hun shuudl muuhai aashilsan ib olon yanzaar l ilerhiilsendee tegehgui bol badad ch hetsuu baisan odoo bol bor gertei bogd har gertei haan shigl amidarch bn tegehgui bol niigemd bair suuria oloogui yaahaa medehgui bas deeresni medleg bolovsorolguig heleh uu aij ichehee medehguk ter buduuleg zangaa yaduu zuduugiin zovlon gedeg vgeer haatsaalaad hetsuu l baidagiin za tanai ger buld amjilt husie
Eruul enh eleg buten l bwal ter dutuu hutuu yum ch hamaagui shuu de, hun er ni bieeeree mederch bj l oilgono doo, saihan hani ijil vr huuhduudteigee bh uneheer saihan shuuuuu………..
ах дүүг нь байх ёстой газар нь байлгачихвал эхнэрээ гомдооно гэж айгаар гадуур явж эхнэрээ гомдоож байгаа хүн юм аа даа. энэ 2 гомдлын үр уршгийг
хэмжиж үзвэл аль нь илүү хортой бол? чи бараг далимдуулаад байгаам бишүү?
эхнэр чинь ахан дүүсээ хэдий л бол хэдий хүртэл тэвчиж чадах хүн байна. харин чи бол тэвчиж чадахааргүй хүн байна. тиймээс чи далимдуулаагүй л юм бол энэ асуудлаа яаралтай шийд… чи ч шийдэж чадалгүй буруудаж магадгүй л хүн байна. архи, агсам согтуу энэ тэр бол сул дорой хүний шинж шүү, гэрээ тойрно гэдэг ч бас сул дорой хүний шинж. Өөрийгөө сэтгэл санаагаар бэлдэж байгаад мааш эелдэгээр шууд хэл. Эр зориг+ эелдэг байдал= чиний гарц. Чадахгүй бол эхнэртээ үнэн учраа хэл, ийм байгаа учраас гэртээ ирэхээс дүргүй хүрээд байна, бүү гомдолж тунирхаад бай гэж хэл. тэр хүн ах дүүтэйгээ учраа олно биз.Таньдаг, эсвэл найз чинь байсан бол очоод тусламаар л байна. яалтай.
bas l hetsuu ldee neg ug bdag shde.urag torol hol ni deer.us tuleenii oir ni deer gj neg saihan ug bdag da.
сайхан ааштай хүмүүс юм даа. манайд бол хүний өөрийн ямар ч хүмүүс ирдэггүйшт 😀
би өөрөө нэг их сайхан ааш зантай амьтан биш л дээ, заримдаа ч зан сайтай байсан бол хүмүүс ирээд сайхан байх байсан даа гэж боддог л юм. би өөрөө очдог байсан айлуудаа бодохоор надаас гадна хар мянган хүн ирсэн буусан айлууд байдаг байлаа, яагаад юм бол гээл боддог байлаа, ааш сайтай хүмүүс байсан байдгийн. Залуу минь эхнэрээ гомдоочих вий гэж болгоомжилж яваад тэрнээсээ дор яю болоод эхэлцийм бишүү, одоо гэртээ орохоос дургүйцэж тойрч явна гэдэг чинь буруу зам байнашт, буруу замаар будаа тээгээд эхэлж.. буцахдаа шороо тээвэл яанам бэ? эхнэр чинь гадуур явлаа гээд бухимдаад эхэлсэн гэж байншт, одоо ингээд л харилцаа өөрчлөгдөж эхлэх замдаа орсон байна шүү дээ, эхнэр чинь гомдоод эхэлсэн л байна,, чи ч гэсэн эхнэрээ тэд нартаа юм хэлсэнгүй гэж далд бодож л байгаа… шууд хэлж ярилцаж нэг юм хийхгүй бол гэр бүлээ,, харилцаагаа сүйрүүлэх нь байшт… би ийм хэтэрхий сайхан ааштай хүмүүсийг ойлгохооргүй хүн л дээ…
Хүүхдийнхээ асуудлыг өөрсдөө шийдээч. Хадмуудаараа харуулахаа болиод гэр лүү нь буцаа. Тэгээд тэр хамаатан саднуудыг гэртээ байлгахгүй бид нар гадагшаа гарлаа гэртээ байхгүй байна гээд хаалгаа түгжээд гараад явчихаж бай. Гэрийн эзэн байж бас эхнэр чинь ч гэсэн залхдаггүй юмуу.
Xadam aav eejiigee geree see yavuulsan ni deeree, ta 4 bval xumuus irex ni baga bna,xadmuudiig chini dagaad l xumuus ovoorood bgaa yum
Яаяаяая яамаар ч юмбэдээ олон хоногоор байгаад л байдаг нь сонин юмаа тэ. Манайд бас нөхрийн хамаатнууд ирж хувцас хунараа угааж, усанд орж, хөргөгч болон гэрийг маань дэлбэлдэг байхад би яг ийм байдалд орж байлаа. Үнэн өөдгүй, тор дүүрэн юм авчраа л хөргөгчиндөө хийгээд эргээд харахад хоосон шахуу гэх мэт стресс ихээ их. тэр үед би хэдэн муу найз хүүхнүүддээ л кайфтай нь аргагүй муулж, стрессээсээ гардаг байсан. Өөр яаж ч чадаагүй . Тэгээд 3 жил өнгөрсний эцэст тэд байртай болж, одоо баяраас бусдаар бараа сураггүй болсоон. Тэвчээр хэрэгтэй юм байналээ. Тэвчээгүй бол би ч одоо хайрт ханийнхаа ах, дүү гэр бүлтэй нь хонь чоно байх байсан биз. Одоо бас нэг асуудал үүссээн. Хүүхэдтэй болохоор яалт гүй харуулах хүн хэрэг болдийн байна. Тэгээд одоо би өөрөө хамаатнуудаасаа хүссэн хүсээгүй зарим нэгийг ээлжээр энэтэр авчирсаан. Хүүхдээ харуулж байгаа тулдаа л тэвчиж байна. Тэрнээс биш нээрээ л удирдлага барьчаад солонгос кино үзээд, эсүл цүнх сав ээмэг зүүлт булаалдаад хэцүүхэн л байна даа. Одо хүү маань арай том болж байгаа болохоор цэцэрлэг энэ тэрээр явуулаад гэртээ 3лхнаа байя гэж нөхөртэйгээ ярилцаад л байгаа. Ер нь байнгын байрлагч хамаатнуудаас аль болох яаж ийгээд хагацмаар л юм байналээ тэрнээс хүн л юм хойно ах дүү хамаатан садантайгаа ойр дотно байлгүй л яахав. Уг нь аль болох олон хүн хооллож ундалж байвал буян болдог юм гэсэн. Зөвлөхөд ингээд байгаа л байвал 100 жил хэвээрээ л байна Тиймээс заавал ямар нэгэн юм хий. Гэхдээ хамгийн зөв ухаалаг алхмыг хийгээрэй За амжилт
Tegeed l neg ni gaigui amidraad exlenguut l zuugdchixne tegeed l bas xutsaad xarj uzsengui enee teree geed xutsaad oorsdoo neex ouytan baixad gants avtobusnii mongoor giiguulchixdeg baisan bish, ovdoj xavdaxaaraa laitai ochnoon tochnoonooroo ireed emnelgiin omnox daraax bair bgaa aytai xeden xonogoor xevtichne xar gainuud!
Mongolchuud iim sonin uxriin baas shig xaa saigui tsuglarch boognorch baidag sonin uls, neg ailiin amidrald lai bolood amidraad baigaagaa ch anzaardaggui, xunii yum unegui yumand nugasgui baliar ashigch zantai! Mor morooroo xondlongiin xumuust gai bololgui bayar yosloloor gants neg uulzchixaad mend medeltseed yavax axuin bolood amidrax uxaanii yamar ch soyolgui muuxai xumuus!
би айлын ганц багаасаа л ганцаараа өссөн. одоо нас явсан л даа.манайд хүн ирэхгүй юм аа. угаасаа л зожиг зантай. ганц хүүхэдтэй хүүхдээ өөр шигээ болгомооргүй байна. олонтойгоо ууж идэж олон хүүхэдтэй болж амьдраасай гэж хүсэж явдаг.зан маан тэгээд тогтцон юм шиг байна лээ.амьдралтайгаа эвлэрээд л доеийгоод явж л байна.ингэж заваарч ирдэггүй маа гэхэд намайг гээд зориод ирдэг ах дүү нар олонтой бол сайхан л байна.
. болох л санаа байна гэхдээ жоохон тийм гэхдээ болхоор л юм
Shal davartsan yum !!!! Yaj tevchij bnaaa !!!! Huuguud yavuul !!!!
бид 2 санхүүгийн хүнд байдалд орлоо, туслаач дэмжээч гээд ирсэн болгоноос нь чадал чинээнээс хамаараад 5, 10 сая төгрөг нэхээд бай. Ирэх тоолонд нь шүү. тэгээд л танайхаар үзэгдэх нь цөөрөх байлгүй дээ л гэж бодогдлоо.
ene zuniig ashiglaad lagariin bair hulsul tegeed tendee eej aab 2 iigoo bailgaad huuhdee haruul ehnerteigee gertee ue ereed bai hol baibal ochoj chadahgui baih tegeed namaraas huuhdee tsetserlegt uguud hadmuudaa gerluu n yabuuldaa ok
hogshchvvl bhaar tegj bgaa yumaa manaih ch gesen tegdeg yum hadamuud chini yabahaar irehgviee
Huuhduudee tsetserlegt og, tegvel hadmuud bh hereggui bolno, hamaatnuud ch ireh ni bagasana, nastai humuus bhaar tsaaduul chin orj garah ni diildehgui, yer ni ehnertei tsuhuilgah heregtei, olon humuus bhaar chamtaigaa duraaraa erhelj, shono oroi ch sexdej chadahgui bn, ger buleeree l bmaar bna gel dee
Гэрийн эзэнгүй айл юм биш үү. хэрвээ байгаа бол байдаг байдаг газар луу нь марш
bibas yag im amidarltai. enxerteigee ch barag yarix bolomj bxgvi bolgochixdog
sain u chi ehner shigee ih uhaantai. tevcheertei zaluu yma. uneheer hetsuu l ym bna ene baidlaar bol tsaad humuus n hiih ajilgui zavtai humuus ym da. ene asuudal-g ehnerteigee yriltsaad ehner chin zohitsuulah heregtei. hunii zan tuluvt zohitsoj amdarna gj yu baisiin yr n. uchirgui huuguud tuuh n haasha ym ehner chin ydaj eej aavdaa heleed eej aav n busdad n helvel gaigui bhu. chi mundag zaluu bna yaval cham shig boloh ve hehe. bi hadam orj ired zaagaad zagnaad unahaar uurlaj ehner eejiigee umuursuur l salchihaad suuj bna da.
Shuud helee. Ta nar daraa bolj bna. Bi gertee tav tuhtai amidarmaar bna odoo yavaad ug duu gej hel. Ingej helehgui bol oilgohgui shuu dee. Yun yavaandaa gaigui boloh. Yavah tusam naaduul chini ulam l tanaid tuhlah bolno za. Ternees agsan sogtuu tavih yum bol chi uuruu buruudah bolno.
tur gereesee daijih ch ymuu oor gazar baigaad baival yah bol ehner chine hadmuud chine gaihna ehner chine yav iiv gevel gertee harihaas ch durgui hurj baina geed buh shaltgaanaa ehnertee heleed uzhiimuu tunirhah demii ym boluu gertee sogtuu ymshig dur esgeed agsan taviul yah bol sogtuu ymshig jujigleed bas neg arga eveer heleed demii baihdaa chi yadaj ajliin computer ederee ooroos chine oor hun hurgehgui geldee chi yorno ooroo bas jhan asuudaltai nohor baina bi bsn bol minii ymand hen ch duraaraa hurehgui shuu geed shuud helchine manai aav tegdeg geriihen ch duraaraa hondoj chaddaggui chi ehleed buruugaa ooroosoo haigaad zas het noomoi baival hund iduulne shuu
Hadmuudaa uur deeree avah chini zuv. harin ter iluu dutuug shuud huu…tsaashdaa ehnerteigee taaramjgui bolj ter humuus gai bolsonoo medeh ch ugui chamaig muulj ta 2t tuvug bolno….huu…
mongolin zuir ug baidgin ene ugiig unshsan humuus betgii martaarai udsan zochin sogtuu zochin ner hundgui gedgin yamarch ail daraa bolj ogt bolohgui hun hezeech huni tusig urgelj sanj yavdgui
ugaasaa haa gazar adilhan bdiin bndoo manaid ch gesen hamaatnuud geed 2 sar bairlaj baisan aygui hetsuushdee yaj iigeed uran argal ol tegehgui bol demii hamaagui uurlaj hoovol ehner chine gomdono zugeer chimeegui suugaad bvl chamd hetsuu argiig ni ol
Gadnii humuus ahij gertee bailgah geed hereggui. Aav eejiigee hunii gart orood asruulj suviluulahdaa tulahaar n l dergedee av. Uuneesee surgamj av.
tiim humuustei soyoltoi yariad oilgohgui sh de. Tegeheer amraltiin udur ger bulee avaad garaad yavchihaj bai. Olon hunii huld daragdaad yadarch bn, salhind gartsgaaya geed helchih. Oroi bolohoor um uzie, salhind alhaya geed garaad bai, gert oluulaa tsuglah bolomjiig n bagasgaad baival yamar ve? Eej, aavdaa ta 2 min huuhed harj yadarch baihad ene olon hun tsuvaad baihaar hetsuu baigaa daa, bid 2t hurtel tuhgui baihad chin gesen mayagtai helchih. tegeed bas teddeh udur heduulee tedniid ochiyo geed uridchilaad helcheed buunuuruu yavaad ochood uimuuleed baihgui u kk
Сэтгэгдлүүд ихэнх нь дургүй шалтгаанаа шууд илэрхийлэхийг зөвлөжээ. Та нар үг хэлээрээ зүгээр хэлж болдоггүй юмуу? Тэр Swan-ий санааг шууд хэрэгжүүлэх нь хаашаа юм, зүгээр ингэж хэл, Та бүхэн манайд байнга ирээд байх нь манай гэр бүлд жаахан хүнд байна, та нар манайд байнга ингээд байдагтай чинь адил бид танайд байнга шахуу амьдраад ийм ч тийм ч зарлага гаргаад байх нь ямар байна гээд асуу л даа, мэдээж ихэнх нь сүртэй шд гэнэ. Хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл би өөрийн гэр бүлээ төвхөнүүлж явж байна (эдийн засгийн утгаараа биш) гэтэл та бүхэн миний энэ гэр бүлийн маань оронзайд орж ирээд тухгүй болгоод байна гэдгээ хэл л дээ. Ер нь бас л тэр Swan-ий хэлснээр санаагаа бичээд үлдээчихэж болно шд, эхнэртэйгээ ч ярилцах хэлэлцэх боломжгүй болчихоод захиа бичиж үлдээсэн маягтайгаар санаагаа илэрхийлж болно шд, би нэг удаа ийм аргаар дэвтэрийнхээ ар талд бичээд санаандгүй мартсан байдлаар орхисон дүр үзүүлж билээ. Ойлгодог л юм билээ.
ккк. Би их муухай ааштай хүн л дээ. Дургүй хүрч байгаагаа нээх нуугаад байдаггүй. Тийм болохоор ч тэр үү манай эхнэрийн дүү нтр нээх ирэх гээд байдаггүй. Ирсэн ч манай гэрт тогтдоггүй. Дургүйцлээ олон зүйлээр илэрхийлж болно. Жишээлбэл: юу ч дуугаргахгүй байх гэх мэт. Харин хөгшчүүлд нь хөөрхий буян болох хэрэгтэй.
Hadmuud chin ireheer dagaad baahan humuus irj bgaamaa. Namaig jaahan bhad yag ingedeg bsan. Idej idej oron ger talhalj talhalj yawaad ugnu. Neg Bol heden saraar amidarna,. Tegeed ene balai humuusees bolj aaw eej mini salsandaa. Ehner nuhriig salgachaad teriigee ch meddeggui irsen heweeree l bdgiin bnlee. Chi ail geriin ezen hun bn arga hem jee awah tsag n boljee
odoo tegvel hadmaaraa haruulsan, huuhed asragch awsnii zarlaga adilhan bolj bgaa uym bishuu. yag unenee helehed hadam chini ireed huuhdiig chini asraad tuslaad bgaa uym bish. ehner chini aaw eejiigee asarch bgaadaa. hadmuud chini tanaid bish uursdiinhuu gertee huuhduudiig chini harj boldoggui uymuu. ter ireed bgaa humuust n shuud utgaaraa bish bdlaar bainga iruulhiig husehgui bgaagaa ilerhiilee. alhsan gishgesen bolgoniig n tsewerleed, hool huns hurdan duusaad bna gej ugleed… joohon uurtai bgaad daramtlaach. puu paa zawaan arhi haanaas unerteed bnaa enee teree geed daramtlaach. tegeed gert chini orood irhed n hool tsai hiij uguhuu boli. chi uuruu teneg uym shig geriin ezen baij uuruu hereg hiisen uymshig gertee bmaargui boldog chini teneg uymaa. naad gereer chini ergeldeed bgaa mangaruudiig degend n oruul. gert chini bgaad bval ger tsewerle. hool hii. talh avaad ir geed daramtlaach. davartsan baasnuudiig nam daramtlaach. sejgiin baliyar us noos, boowniihoo usiig end tend naatsan bgaadaa zawaarsiin.
nam agsan tawiad huuguud yawuul bi law baisan bol shuud huunu
nastai humuus baihaar tegdegiimaa.manai aav eej 2 deer bas baingiin hunii hul daraastai.unen laitai.hamag duu nar ni irne usand orno yumaa ugana uuj idne.tedniih manaih 2 adilhan 1oroo bair hernee tog uusnii tulbur ni tenger gazar shig yalgaatai garna.bas boloogui iishee tiishee yavaad iirie geed baahan joohon huuhduudee avchiraad haruulchaad alga boltsgoochino.unen laitai,hool hunsnii yum bolon ahuin 00-iin tsaas oo savan shampuuniig bol neeree niitiin ezemshiliin yum shig l hereglene,bi yadaj baihad dandaa buunii gazaraas boodol boodoloor ni avaachaad avaad ugchihdug bolhoor buur medertsen ireed l hangalt avaad l yavtsgaadag,odoo bi buur zalhaad yuch avch uguhgui baigaad bga yum.huvalznuudiig bodhoor avch ugmuurgui baidag,2hugshinuu bodohoor uruvduud baihiin unen yadargaatai,iim sorogch naraas yaj angijirnaa eostoi buu med
Bas neg sanaa bnaa.chinii note iig uhaad bdag yum chin chi niitlelee neelttei orhichihooch.tgd olj unshad oilgod yawtsgaah blgui joohon muuhai l yum te.oor sanaa orj irku bnoo uchir zugui hooh bol demii bhoo
Chi ooroo ter humuusiihee gert eeljilj ochooch hagasbutensainaar.ochij honood hurgugchjiig ni uudalj ideed gertee bga yum shig duraaraa bgad bhgui yu 2 huuhed chin sahilgutaj guiged.boduul ter hamatnuud ni ger horolold bdag bolol tanaid ochij usand orj huvtsaaa ugaadag biz.tiim bolhoor amraltaaraa agaart garj huuhduudee hashaand togluulay gd l ochod laitaj ug tegheer oilgoh blgui de.esvel 2 huuhdee tsetserlegt uguhgui yu hadmuud chin bga bolhor l ireed bga bh da
танай манай 2 ижил юм байна.би байгаа үедээ баян хүн шиг байхгүй үедээ баатар хүн шиг л сууж байдын ш тэ.Хүн хооллож ундлах том буян юм гэсэн ш тэ.настай хүмүүсийг байдаг болохоор илүү их ирцгээдэг байх удахгүй хүүхэд томроод хөгшчүүл буцахаар гайгүй болчих байлгүй дээ.эхнэр чинь юм хэлээгүй байхад түрүүлж дугараад хэрэггүй биздээ.эхнэрт чинь бодсон бодол байгаа л байх.
ямар аймшигтай даварцан амьсгаанууд вэ. жинхэнэ “зайл, хараал идмэрүүд вэ, хийх ажил байдаггүй юмуу, очихгазазар быайдаггүй юмууу, манайх байхгүй байсан бол яах бол”гэж хэлмээр бааснууд вэ. яадаг. байрны мөнгөнд чинь нэмэр болдог юмуу. арай бас авчирсан юмнаас чинь цуслаад дээр нь байрны мөнгөө бүгдий нь чи төлдөг юм бишбиздээ. ёо \ёо юу уншчвааа таминээ, жинкэн божмой. чёрт чёрт. эхнэр чинь ч бас нэг талаараа арай дэндүү анхиагүй алхайсан хаашаа юмбээ. тайван гэхэд дэндүү тэнэг мулгуу юм. хөөгөөд явуулах арга хэмжээ аваач. гэхдээ гэнэт бөөн юм болохгүй , эвтэйхнээр зайлуулах арга хэмжээ бушуу ав. 2ын 2 хүүхэд гэр бүлд ёстой жинхэнэ шавар болно гэдэг биелсэн байна. ЗҮГЭЭР Л ЗАЙЛУУЛ.ТОНИЛЦГОО ТА НАР ГЭЖ Л ХЭЛ.
Hugshuun chi er hun l ym bol ted nariig yj iigeed zailuul, geree hamgaalah ni chinii uureg bizde? Jaahan huuhedtein bj ygad gadnii sogtuu huniig gertee oruulaad bgan , tiim humuusiig bosgooroo ch davuulah yosgui, Ted nartaa hed hatuu ug helchih ch ymuu ilt durgui bgaga iltge haruul bitgii hultsengui bai, ehner huuhdee hamgaal hugshuun…
manaihan bagaasaa hamaatan sadangaasaa hol ostsgooson bolhoor amar bdiin, er n l hol bsan deer, tsagaan saraar l neg uulzwal yuiin gehees
nyaluunaas shuluun mani chini xuuguud yavuulsan teglee geed tsagaan saraar l lav zolgoxgui baidaggui l yum bna lee kkkkkk xarin ch zarim ni chi muu xuusnuus bolood bi exner avlaa gex xun ch bna zarim ni medeej il dald muulaal yavj bna Teglee geed exner 2 xuuxed nadaas l lav salaagui bj l bna Yaadgiin xel boloxgui bol xuuguul yavuulchix kkkkk manai talaas ch gesen xun irexgui amar bolsoon xu kkkkkk xotod baidag bux aild naad zovlon chini bdg yum shig bna lee shuu Odoo yaaya gexev…
хэрүүл л хийж болохгүй аятайхан шийдэхгүй бол. Хэрвээ хэрүүл уруул өдөөж шийдэх юм бол эхнэр чинь өөрийн л хамаатан садан болсон хойно чамд гомдож жаахан эвгүй зүйл болох л байх гэж бодож байна даа.
За ер нь ах дуугийн хол нь дээр юм байнлээ шуу.
esvel ta nar manaid ingeed bhaar bid amidarch chadahgui hetsuu bna. tiimees dahj ingehgui bhiig husej bna. hyazgaaartai baimaar bna. manaih ail shuu gej hel. esvel ta nar adilhan gert ni ochood bainga daramt uusgeed bai. yag adilhan teg.
yoo booj uhmeer yum. bi chinii orond bsan bol bugdii ni huuguud tonilgochihson bga. chi ih taivan hun bn. yaasan sanaa ni zovdoggui novshnuud ve
yer n bodood bsan husun n der yum bn
huhgui yu yadin neg arhi uj irsen nuhrig n uduj herelded zail manaih budal bish gel huchku yu nuguu hdig n bhad n bi law tegnee lai shde. hamatan gehere irj ger buld daramt boloh yosgui shde. ene cini ger buliin az jargal bolhoos hamatnudinh bish shoo. zawal mini zuwluguug dagah albagui cinii songolt uhalag handaj c bolno.
Өөр үр дүнд хүрье гэвэл тогтсон уламжлалаа өөрчил гэдэг байхаа.
Яваандаа гайгүй болно гэнэ үү. Та 2 л ямар нэг юм хийхгүй бол наад байдал чинь хэзээ ч засрахгүй. Ингээд яваад байвал та 2-ын харилцаанд ч нөлөөлнө
за хөгшөөн ийм амьдрал олн байнаа ганц танайд биш. шууд хөөж зодоон хийх чинь шал дэмий жаахан хүлээ . эхнэртэйгээ яриач. их ухаалаг байгаарай. арга ол.
hamaatan gedeg zuil ihevchlen oligtoi bdaggui moo
shuud hooogood yavuul ih hetsuu sh dee ehneree ch hussen uedee unsej bolhgui. boon mongnii garlaga yor ni ene henii ger gedgiig shiideh hergtei sh dee. manaid hun irdeggui sh dee. yagaad gevel bi muuhai aashtai. ehner uurlaad hooh hergtei bi garah gej bna geed haalgaaraa gargaad l haalgaa tugj dahj haalgaa bitgii neej bai. hed heden udaa hoohod l irehgui. bid 2 humuust dandaaaaaa l zavgui bolomjgui daraa gej heldeg. hervee gert maani hamaatnuudaas olon dahn ireed tovog udaad bval bid 2 hajuud ni hoorondoo hereldej eheldeg tegeed…… nogoo humuust ch bas taagui boldog tegeed l boloo. ene bol jujgilj herelddeg gesen ug bish ldee. ugaasaa taagui sanagdaad ehelvel bi gej hun tevcheer muutai uchraas shuud heleed uurlaad orilj hashgichaad tumpen savaa tachignuulaad l eheldeg dee. hehe shuud l aashaa gargaj eheldeg. heg yog geh meteer… chi ch bas ingej hooh hergtei. medeej shuud zail gehguigeer muuhai haritsaj yum humaa shidlej omogdoj humuustei dugarch haritsahgui bh hergtei. ehner chn yaagad bgaan geh meteer asuult tavibal ter gadnii humuusiin hajuud ni bi ooriin gesen ger orondoo ooriihooroo amidarmaar bna esvel bi yavhuuuu??? geh met asuultuud butsaaj shidej bai. ingehgui bol asuudal bur daamjirna shiidegdehgui. hultsengui bh gej hund deerelhuuleed suuhiig heldeggui. zarimdaa heruul uur omog tesrelt yamar negen zov shiidel gargaj muu asuudliig tseg tavihad tus boldgiim shuu. shine haritsaag bii bolgodog yum.medeej aild orj bololgui yahav gehdee l ene dendnee.za amjilt husye.iim zavharsan yum bj bolhgui.
naadax chin asuudal bishee xu uvchin zovlongiin xajuud bol uy ch bish … exnertee xairtai bol xuleej l bai neg l udur exner chin uuruu zoxitsuulax baix tevcheer l xereg bno doo xu
Та жингээ хасахаар төлөвлөж байна уу? тэгвэл эхлээд бие организм дахь
шаар шавдас, хорт бодис, шимэгч хорхойнуудаа гадагшлуулах ёстой билээ.
Хүний биед 7-12 кг баас шавдас хадгалагдан янз бүрийн микроб, паразитуудын
үржих таатай орчинг бүрдүүлж, хүний бие организмыг хордуулж өвчин үүсгэдэг.Үүнийг
АНУ-ын 109 жилийн хөгжилтэй UNICITY компаний ургамлын гаралтай, цэвэрлэгч,
тэжээл өгөгч CLEAR START бүтээгдэхүүн бүрэн шийдэж, МОНГОЛЧУУДАД маш сайн үр дүн гараад байна.
Үр дүн:
– Жин 5 – 10 кг хасагдана.(таны биеийн жингээс хамаарч)
– Бэлхүүсээр нарийсч, бие хөнгөрнө.
– Тууралт, загатнаа, батга, арьсны эмгэг засагдана.
– Хоолны шингэц сайжирч, хаван хөөнө гэх мэт маш олон үр дүн гарч байна.
Миний бие эдгээр үр дүнг амсаад байна.
Жич: Энэ бүтээгдэхүүн нь тураах бүтээгдэхүүн биш цэвэрлэх бүтээгдэхүүн
Утас: 96601001 Үнэ: 45 хоногийх 125000төгрөг
ehner huuhded chn eh ursiin bayriin mend 🙂