Хайрласан ч хамт амьдрахгүй тавьлан гэж байдаг юм болов уу?

011

Хааяа энэ сайт руу шагайдаг, аль болох гэгээлэг, сайхныг нь түүж уншихыг хичээдэг байж билээ. Харин энэ удаад би өөртөө тохиолдсон, надад жаргалыг, шаналалтай нь өгсөн дурлалынхаа талаар хуваалцмаар санагдлаа.

Нэг хөөрхөн охин байжээ, найз залуутай юмсанж. Гэхдээ найз залуудаа үнэн сэтгэлээсээ хайргүй юм байж. Гэтэл нэгэн өдөр өөр нэгэн залуу түүний амьдралд дайраад ороод ирж, охин хэдийгээр найз залуутайгаа хэлдэг байсан  боловч нэг мэдэхэд л тэр залууд өөрийн эрхгүй сэтгэл нь татагджээ. Түүнтэй харилцахгүй 1 өдөр болоход л уйтгарт автан шаналдаг болжээ. Тэгээд нэг өдөр зориглоод салмаар байгаагаа найз залуудаа, гэрийнхэндээ ч хэлжээ. Харин  хэн нь ч зөвшөөрсөнгүй. Нийлж байгаад л охиныг ятгаж өгч дээ. Танилцаад сар ч болоогүй, сайн мэдэхгүй хайртай залуугаа сонгох уу? Таван жил үерхсэн найз залуугаа сонгох уу? Охин яахаа мэдэхээ байгаад зөндөө уйлжээ. Эцэст нь  охин найз залуугаа сонгожээ, хайртай залуудаа ч хэлж гэнэ.

Тэгээд тэд дахин уулзахаа, харилцахаа болихоор шийджээ. Гэвч үүрд битгий хэл хором холдоход л бие биенээ  үгүйлдэг хоёр чадсангүй гэнэ. Нууцаар харилцсаар, уулзсаар нэг л мэдэхэд олон сар өнгөрчихжээ. Тэгээд тэр хоёр  дахин сайн ярилцаж гэнэ, цаашдаа бусдыг ч, өөрсдийгөө ч хуурч чадахгүйгээ ойлгосон болохоор.

Энэ бүх хугацаанд хайртай охин нь хичнээн их шаналж, уйлж байгааг харсан болохоор залуу түүнийг дахиж зовоохгүй гэсэндээ ингэж хэлжээ. “Чи минь ямар ч шийдвэр гаргасан бай, би чинийхээ шийдвэрийг хүндэтгэнэ.  Намайг орхилоо ч гэсэн надад өгсөн тэр сайхан хайрыг чинь санаад би чамайг буруутгахгүй, цаашдаа ч толгой гудайлгүй сайхан амьдарч чадна, гэхдээ чамтай байхыг л хүсэж байна” гэж. Охин  харин хариулж гэнэ. “Хэнээс ч мэдрээгүй сэтгэлийг би чамаас л мэдэрсэн, зөвхөн чамтай байхдаа л би жаргалтай байдаг. Гэсэн ч миний төлөө  амьдралынхаа 5 жилийг зориулсан, бас намайг үнэн сэтгэлээсээ хайрладаг тэр сайн хүнийг би хог шиг орхиод явж даанч зүрхлэхгүй нь. Хоюулаа энэ удаад үнэхээр хичээгээд, дахин харьцахгүй байх гээд үзье” гэжээ.

За нэг иймэрхүү л юм болчихоод сууж байна. Би түрүүлж бичихгүй гээд амлачихсан болохоор хүлээгээд л, хүлээгээд  л. Үргэлж бодогдоод л, үе үе зургийг нь хараад л, надруу тэсвэр алдаад биччихээсэй гэж харуулдаад л,  бас энэ цаг  хугацаа нь надаар даажигнаж байгаа мэт дэндүү удаан өнгөрөх юм. Түүнийг ч гэсэн яг над шиг ингээд л сууж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн юу гэж бодож байна? Охины зөв үү? Хэрвээ та түүний оронд байсан бол 5 жил үерхэж, 3 жил хамт амьдарсан хүнээ орхиод сайн танихгүй хүн дээр яваад очиж чадах уу? Бас бүтээх гэж явсан амьдралыг нь зүсээд  ороод ирчихсэн би муу хүн үү? Тэгээд бидний хайр юунд буруутай вэ? Угаасаа хайрласан ч хамт амьдрахгүй тавилан гэж байдаг юм болов уу?

40 Comments

  1. lha says:

    On udaan tsag hugatsaa olon berhsheeliig hamt dawan tuulj chadsan bol hair gdg ter bh, biy biyruugee huchtei temuuldeg ue gj bn bas , tsaashid yu boloh n hairaas iluu busad nohtsol baidal enee tereegees ih shaltgaalna, hair hair gd l bdg hairaas iluu chuhal zuil bol uhaan shuu dee

  2. mimi says:

    яагаад хайр ийм ядаргаатай асуудалтай байдаг юм бэ энэ яг л миний амьдарлыг үгүй хийж байгаа юм шиг зовлонтой санагдаж байна

  3. mimi says:

    хэлэхэд үнэхээх хэцүү юмаа гэхдээ би ч гэсэн хайртай хүндээ тэгж хэлээд холбоо барихгүй гээд л гүрийгээд сууж байна тэгсэн ч гэсэн хүлээгээд л санаад л уйлаад л сууж байна.

  4. nas says:

    Tuungui bol a.idarch chadahgui tiim hunteigee amidar. Hen negniig zugeer l tevchij amidarna gedeg buruu

  5. Jargal says:

    2 busgui bn lda 2land n heley ta 2 huuhedgui ym chn yug ch aldahgui tiim bolhoor hairgui hunreige zovj amidrah n utgagui zuil gej bi bdoj bn huuhed hohirhohgui gdg chn ta aztai ym
    zugeer l sal; tegeed tus buriinhee hairtai huntei bai harin hen heniihee sul tal hzee ch il garch bgagui zan tuluviig sain suldah heregtei hen neg n nuurandee bolood dotoot setgeldee bagtai bsan bol jinhen dur turh n garaad irheer hetsvv shuu hairtai huniihee sul taliig uzen yadaj baival unen heregtei durlaagui bn gsen mergen ug bdag ym ta 2 uneheer aztai ym huuhedgui chn hamgiin az zugeer l sal tegeed ter ih tatagddag humuus deer och uur yu ch hereggui

  6. Bujee says:

    kkkk. Zurhnees turuulj tarhi ni ajilladag nad shig hund bol oilgohod denduu hund ogogdol bn. Eswel bi heterhii uitgartai hun.

  7. nar says:

    Энэ түүх миний амьдралтай их төстэй санагдлаа. Би эмэгтэй л дээ. Би бас 1  залууг өөрөөсөө ч илүү хайрладаг. Гэтэл тэр гэр бүлтэй. Гэр бүлтэйг нь мэдсээр байж 2 жил шахам нууцхан хайрлаж хайртай гэдгээ ч халсэн. Гэхдээ бидний хооронд секс нтр байгаагүй ээ. Зүгээр л цөөхөн удаа уулзсан. Бас захиа мессэж л бичдэг байлаа. Одоо бас больё гэж хэлээд хорь ч хоноогүй байна. Бас л яг энэ захидлын эзэн шиг андуураад ч тэсэхээ байгаад ч залгадаш мессэж бичдэг болоосой гээд л хүлээж суудаг. Энэ байдал буруу ч би хүний амьдрал сүйтгэхгүйн тулд дахин холбоотой байхаа цэглэж байгаа. Их уйлсан даа. Өдөр бүр зургийг нь хараад л санаад л…

  8. Захидлын эзэнд says:

    Тийм байх нь, худлаа гэдэг нь чиний үнэн түүхтэй зүгээр төстэй болохоос яг болсон явдал бол биш юм шиг, зохиомолдуу санагдахаар байсных. Хайрыг ингээд орхиж болохгүй байх аа, учрал гэдэг зүгээр нэг юм биш байдаг юм шүү 

  9. Thank you says:

    Тийм ээ энэ захидлыг бага ч гэсэн тайтгарал олох гэж л бичсэн, бас түүнийг ингээд орхиж байгаа минь зөв үү гэдэг дээр хүмүүсээс зөвлөгөө авахыг хүссэн. Мэдээж шийдвэрийг тэр маань гаргасан, би түүнийг нь хүндэтгэж, дагаж байгаа. Уулзаагүй, холбоо бариагүй 7 л хонож байна. Там шиг удаан 7 хоног. Өдөр бүр уулзах, холбоотой байх боломжтой байдаг болохоор бүр хэцүү. Байнга л мессэж хүлээгээд л. Гэхдээ би түрүүлж холбоо барихгүй гэж амласан болохоор хэлсэн үгэндээ хүрнэ ээ. Хэрвээ энэ удаад тэр минь тэвчихгүй хүрээд ирвэл дахиж хэзээ ч явуулахгүй ээ. 

    Хүүхдийн асуудал огт байхгүй, бас гэр бүл болчихсон улс байсан бол би найз залуу нь гэж бичихгүй, нөхөр нь гэж бичих байсан. Бас тэр маань түүнтэйгээ жаргалтай амьдарч чадна гэдэгт итгэлтэй байсан бол би баяртай гээд үлдэхэд харамсах зүйлгүй байх байсан. Энэ захианд худлаа юм байхгүй дээ, түүндээ уншуулахыг хүсэхгүй байгаа.

  10. neeree yu says:

    Hairtaa sanad baigaa bol hel, hairtaigaa hel, ochij chadhgui bga bol hamt bga ym shig l bai l da , setgel zurhee ingej urj suuh hereg yu bn 

  11. Broken heart says:

    Hairt mini chamaigaa yamar ih sanaj bnaa.Cham deeree guigeed ochij boldog ch boloosoi doo burhan mini gej..

  12. Захидлын эзэнд says:

    Чи бас үүгээрээ дамжуулж тэр хүндээ үгээ хэлэхийг хүссэн ч байх

  13. Захидлын эзэнд says:

    Сайн уу, энэ захидал нэг тийм худлаа санагдлаа, зүгээр л үүнтэй төстэй хайртай чи учирсан байна тийм үү, яг өөрийн түүхээ бичихээс санаа зовсон уу яасан, эсвэл хайртай хүн чинь уншихыг бас хүсээгүй байх, зүгээр л яахаа сайн мэдэхгүй , шаналаад, тэгээд хүмүүс юу гэхийг сонсохыг хүсчээ, та 2 хол байдаг байх, тийм үү,чамд хэлэхэд сайхан хайрыг олсон бол бүү алд гэмээр байна даа

  14. MglausCom says:

    hamt amidraad udaad ireheer nogoo busgui n bas neg 3dagch zaluud setgel aldah vii. gehdee taanuust bas durlah chadvar suulgasan bn gdg yostoi amnii hishig bga, yamar azgui n ingeed nad shig zurhneesee turuulj tarhi n ajillaad bdg bol

  15. ray says:

    yanhan

  16. Zochin says:

    Hun yamar uileeree yaj yavah yostoi yum baigaan, terengeeree l yavah baih daa.

  17. ttttt says:

    ger bul uimuulexee boli erguu malaa

  18. as says:

    ali zaluu ni chamd ih hairtai be. teren deeree och

  19. oriana says:

    Дандаа гэсэн үг нэмээд уншаарай хэхэ. Хааяаа ч гсн зүрхээ дагаж байвал амьдралд өнгө нэмэгддэг байх гэж боддог.

  20. oriana says:

    За даа ер нь амьдралыг тархиараа удирдаад явбал үхэхийн цагтаа их л харамсах байх даа.

  21. Booyoo says:

    Hair gej bodoj bgaa zuil ch8n hair bish baij ch bolno Chamd hairtai gj bgaa ugee naiz zaluudaa ch helj bgaa gedgiig n sanaarai Emegtei hunii huvid amidraliin hania zov songoson ch bai daraa n zaaval terentei syychih mini yaav daa gesen bodol tordog n jam yum sh dee Ta 2 hamt amidarrch uzeegui setgel hodloliin ehen uedee yava bolohoor ene yag hair uu huchtei shohoorhol uu gdgiig yalgaagui ch bj bolohiin Ternii huvid shiidveree gargaad holboogoo tasalsan bol chi tuunii shiidveriig hundetgeh heregtei Chamd hetsuu sanagdaj bsan ch ehelj bitgii yari bitgii holboo bari Chi tuuniig naiz zaluutaig medseer bj dundyyr n orson 2dogch hun bolohoor buh zuil chinii bish ter busguin shiidseneer bolson n deer Hervee ter naiz zaluugaa songoson songoltondoo unench bval chi er hun shig zan gargaj tuuniigee az jargal huseed yavuulaarai Uuruu shalchiganaj uglej dyylj bitgii saad bolooroi Uneheer hairtai l yum bol songoltiig n hundelj nandin dursamj bolgood zurhedee saveleed haaya dyrsaaal …. Ene chinii shiideh asyydal bish tuunii hereg shuu tevcheertei baigaarai zaluu mini Butehgui bol uur hen negen chamaig huleeged bjaagaa gedegt itgeerei 

  22. зарим хүмүүс says:

    зарим хүмүүс амьдралд биш зүрхэнд байсан дээр гэж үг байдын билээ.зүрх сэтгэлээ дагасан дээр байхдаа.

  23. Zaluu says:

    Ter xuuxenchin xuuxedgui ymu?Esvel jiremsen blood xoldox shiidver garagvu?Xamt amirdarax tavilangui xair gej bna.Teriigchin biere medreed yvj bn.Tuund unxer ix xairtai ym bol chi xairtai xuniixee az jargaliin tuluu uuruus shaltgaalax bux zuliig chi xiix estoi.Ene bol xairtai xuniixee tuluu gargaj bgaa chinii zolios.Tugs xair uuruu xamgiin ix zolios shaarddag.Gexdee urgelj xuuxdiin erx ashigiig negd tavij bgarai!

  24. zuw buruug tenger medne says:

    Huniig zowooj l zowooj l bolohgui shu humuusee, hunii zowlon deer hun jargadgui yum

  25. deleted says:

    юугаар ч дутахгүй сайхан амьдарч үерхэж байгаан байж юугаа хийгээд өөр хүн хараад яваад байдаг юм бэ. болиоч дээ.

    захидлын эзэн тэр хүнээ салгаад өөрийн болгоод насан туршдаа хайрлаад явна гэдэгтээ итгэлтэй байнуу.

    бас нэг бүсгүй гарч ирвэл ингээд л явж байх юм биш биздээ.

  26. zochin says:

    gehdee hervee nadad iim ym tohilodson bol hairtai emegteenhee gargah shiidverigl dagana.hair gedeg zaaval hajuudni hamt baij hairlah estoi ym bish .harin hamt bhguich hairtai huniihee az jargaltai amidraliig haraad terneese az jargaliig mederch terndee az jargal erooj amidrana gedeg basl 1hairiin helber ymu gej boddog.hairtai bsan hune tegdl yvuulsan odoch saihan amidrach bgagni haraad saihan bdag.urgelj terndee az jargal husdeg.

  27. zochin says:

    tegd zahianiihaa buh hariultaa ooroo medej bsiin bol yah gej endees asuusin.Hutsaach chi goe helsen.zaaval ezente hund durlaj uruu tataj amidraliig tam bolgoj bdag

  28. Thank you says:

    Сэтгэгдэл бичсэн бүх хүмүүстээ баярлалаа, сэтгэл бага ч гэсэн тайвширах шиг боллоо.
    Сак массажистад хэлэхэд тэр минь нээрээ ухаантай охин шүү. Лайк дарлаа хэхэ.
    Гуцад хэлэхэд би түүнийгээ орхиод өөр бүсгүйд дурлаад явахгүй гэдэгтээ мянган хувь итгэлтэй байна. Бас захиаг эмэгтэй биш эрэгтэй хүн бичсэн шүү. Тодруулбал хайртай залуу гээд байгаа нь хэхэ. 
    Тарад хэлэхэд тэр маань нээрээ их нинжин сэтгэлтэй. Тэрнээс би тэр найз залуугаас нь аль ч талаараа доор орохгүй байх аа. Боловсрол, ажил мэргэжил, эд хөрөнгө, тэгээд хамгийн гол нь хайрладгаараа түүний доор лав орохгүй ээ. Харин тэр надад бүрэн итгэхгүй байгаа байж магадгүй л юм. Хэзээ нэг цагт орхиод явчих вий гэж айдаг байх. Гэхдээ тэр надад хайртай юм шүү
    Туслаач д хэлэхэд, би түүндээ хэлж байсан үгнээсээ л хэлье дээ. Хайртай хүн чинь чамайг хайрлаж, жаргааж чадах хүн мөн гэдэгт итгэж байна уу? Нөхөртэйгээ үлдлээ гэхэд чи ийм хайрыг түлхсэндээ харамсахгүй амьдарч чадах уу? Нөхөртэйгээ цаашид аз жаргалтай амьдарч чадах уу?  сайн бодож хариугаа хэлээрэй. Ганц олдох амьдрал шүү. 
    Аа бас үүнийг уншиж байгаа бүх бүсгүйчүүд, охидууддаа хэлэхэд хэтэрхий яарч сэтгэлгүй хүнтэй нийлээд дэмий юм биш үү? 

  29. unen ug says:

    Durlaliin shn ni Duusahdaa bish Durlaj ehleh uyeiin zowlondoo bdagiimda humuus min Etssiin etsest chinii l amidral shuude ooroo l zow gej bodson zuilee hii ergej haramsahaargui amidarch chadwal hen yu gej heleh ni hamaagui shde

  30. Fycghvhgcgj says:

    hen n chamd hairtai uym terentei n l suu. 

  31. sainaa says:

    minii huvid avaad suu l gj helmeer bn.saihan hair gj bdg.oldvol buu haya gdg biz de.ter ohin chin ninjin setgeltei um bn.tuuniig chamtai yavj bgaa gj er nuhur n medej bga bol ter huuhen chin jargahgui.amidral n hezee negen tsagt butrana.bas neg ug bdg da.2 dahi udaagaa hairlasan bol teriigee songo gj.yagaad gvl 1 dehies iluu uchiraas chi hairlasan gsn ug bdg um.ene ug deerhi commentiin ezend bas hamaaraltai

  32. guts says:

    ухаантай, сайн нөхрүүд байх юмаа. уучлаад, ойлгоод салахгүй гээд. ухаангүй нэгэнтэй суусан бол аав, ээж ахан дүүс, нөгөө 1 уулзаад байдаг хар юмтайгаа хамт шатаалгахгүй юу. энэ захиа бичиж байгаа хүүхнүүд нөхрөөсөө сал, нөгөө залуутайгаа суу гэсэн зөвөлгөө авах сонирхолтой байх шиг. юу сайхан, дур сайхан. сал сал. хаа сайгүй л салж байна. “”””””””””””””””Гавьяат тамирчин мисс бүсгүй хоёрын салалтанд мисс бүсгүйг хүмүүс ойр тойрныхон нь буруутгаж “Гурвын гурван эр хүнийг хаяад явдаг ямар бөх зүрхтэй хүн бэ” гэж гайхширч байсан. Чулуун-Эрдэнийн оройтсон хайр их хүчтэй байсан бололтой. Шүүгч залуу хаана л томилогдоно, дагаад явж Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт хүртэл амьдарч байсан. Borgoljin1Монголын мисс Ч.Чулуун-Эрдэнэ одоо шүүгч нөхрөөсөө салаад төрхөмдөө буцаж ирсэн. Хааяахан хоёр хүүхэд дээрээ ирдэг МУГТ, олимпийн медальт боксчин хошин шогт гардагчлан өрөөсөн нүдээрээ ч харахгүй байгаа аж””””””””””””””

  33. guts says:

    аа надад зөвөлгөө өгөөд яахудэ. хэрвээ тэгвэл яахуу өөрөө л мэд гэлээ. 5 жил байна уу 10 жил байна уу тэр сонин бишшдэ. хайртай хүн нь хаяад явсан зөндөө л тохиолдол байна энэ сайтаар. ингэж золиос гаргаад нийлсэн чинь хаяад явбал яах вэ л гэж. энэ хайр гээд бичээд байгаа хүүхнүүд нөгөө нэг өнцөгөөс нь хараасай л гэж… захидал бичсэн бүсгүй өөрийн мяндсан ухаанаар нэг шийдвэр гаргах байлгүйдэ…

  34. tuslaach says:

    bi bas yg iim asuudald orchihood bna. bi 6 jil hamt amidarsan nuhurtei odoohondoo huuhedgui.nuhurtuu hairtai l gej boddog blaa.anh neeh durlaj hairlaj bgaagui minii hoinoos guiseer bgad uurtuu dasgaad suuj bsan.emegtei hun uurtuu hairtai huntei suuval jargadag gesen ug hudlaa yum bna gej bodoj bna daa odoo.yamarch asuudalgui yugaarch dutahgui saihan amidardag blaa ter negen zaluu minii amidarald orj irehees umnu.30 naslahdaa anh udaa l hund durlalj hairtai bolj uzej bh shig bna.odoo bol gantshan tuuntei l bval zovson ch hamaagui gej boddog.tehdee minii hair namaig zovooh hun bish l dee.bi nuhuriiguu minii hairaa gej duudaj uzeegui odoo bol hairtai zaluugaa harahaar uuriin erhgui l goe saihan ug amnaas ursan gardag.bid 2 olon udaa salah gej uzsen ene 1 jiliin dotor.chadaagui ee usreel 2,3 honool biye biynee sanasan humuus holbogddog.tegeed bi suuldee nuhurtuu uilj bgaad buh uneneee yrisan.uur hund hairtai bolson salah geed zunduu uzsen chadahgui bna geed.manai nuhur medeej ih gomdson tehdee salahgui gesen.odoo bi yaval deer ve huuhedgui bgaa deeree har amia bodood nuhuruu shuud l hayad hairtai hunee songohuu.tegvel iim sain hun gomdoogood daraa ni bi jargaj chadah boluu.hairtai zaluu maani chiniihee shiidveriig hundlene uuriiguu bodvol shuud l chamaigaa avaad yvmaar bna tehdee chamaasaa bol hezee ch salj chadahgui gesen.jinhene hair gej uneheer bdgiin bna.bid 2 anhnii hartsaar biye biydee durlasan tegeed uuriiguu horij chadahgui uulzsaar bgaad hairtai bolson doo.hair iim amttai hernee shanalantai bdgiig medsengui l yvj dee.odoo minii amidral ter hungui bol ymarch utga alga.ene buhniig yaj shiidvel deer ve humuus mini

  35. аа says:

    Guts-d helehed hervee chi unen setgeleesee hairlaj durlaj uzsen bol gaihamshigtai busgui 5 jiliin muchlugtei garch ireed bdagguig oilgoh l bsan bh daa. Hairlasan gants busgui chin uurd chinii amidraliin gaihamshigtai busgui heveer ulddeg yum. Busguin huvid harin hairgui hunteigee 5 jil amidarsan ni aldaa bsan bolov u? 

  36. Bi says:

    Nadad ch bas iim zuil tohioldson, dahij uulzku geel salaad yawna tesehgui uulzana, ecest ni bi 2dahiig ni songoson, nadad amarhan bgague, hecuu bsan, amidralaa uurchilhin tuld bi iim songolt hiisen, olon zvil nuluulsun. Odoo bi jargaltai bga…

  37. тара says:

    Тийм тавиланг хүмүүс өөрсдөө бий болгодог юм. Та 2ын хувьд 2 биедээ хайртай бол айх зүйлгүйгээр зоригтойгоор нийлэх байж дээ. Эмэгтэй чинь яагаад эцэст нь чамайг биш нөгөө залуугаа сонгох болов. Хамгийн эхний хариулт бол чамтай байхаас айсан байна. Нэг л итгэл муутай байна гэсэн үг. Дараа нь мэдээж нөгөө залуугаа хаяхаас өрөвдсөн нинжин сэтгэл. Чамайг яагаад өрөвдөхгүй байна. Тэгэхээр энэ бол хайр биш түүний хувьд. Нөгөө залуу яах аргагүй чамаас илүү байна гэсэн үг.

  38. guts says:

    найз залуутай, нөхөртэй байж ингээд ондоо хүнтэй уулзаад заваараад байдаг байхгүй юу. ийм хувилбар байвал ямарав. НАЙЗ ЗАЛУУТАЙ БҮСГҮЙД ДУРАЛСАН ЗАЛУУ ТЭР ЗАЛУУГААС ДУРЛАСАН БҮСГҮЙГЭЭ САЛГААД ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙВ. ОН ЖИЛ УЛИРАН ӨНГӨРСӨӨР ДАРУЙ 5 ЖИЛ БОЛЖЭЭ. ГЭТЭЛ ЗАЛУУГИЙН АМЬДРАЛД НЭГЭН ГАЙХАМШИГТАЙ БҮСГҮЙ ГАРЧ ИРЭВ. ТЭР 2 НУУЦААР УУЛЗАЖ БИЕ БИЕНЭЭСЭЭ ХАГАЦАЖ ЧАДАХАА БАЙВ. ЗАЛУУ НАЙЗ БҮСГҮЙГЭЭСЭЭ /ӨМНӨ НЬ НАЙЗ ЗАЛУУГАА ХУУРЧ БАЙСАН/ САЛЬЯ ГЭЖ ХЭЛЖ ҮЗЭВ. БҮСГҮЙН НҮДЭНД НУЛИМС ЦИЙЛЭГНЭЖ, ХООЛОЙ НЬ ЗАНГИРНА. ТЭРХЭН ЗУУР ТҮҮНИЙ ТОЛГОЙД ӨМНӨХ НАЙЗ ЗАЛУУГАА ЯАЖ ГОМДООЖ, ШАНАЛЖ БАЙСАН БОЛ ГЭЖ хожимдсон ч болов харууслын бодол бодогдов. яах ийхээ өөөөөөрөөөөө мэдвааааааааа….

  39. тэр зөв шийдвэр гаргасан их ухаантай охин байна, гэхдээ тусдаа байгаад, тэрнийгээ байнга бодоод л байвал сэтгэл нь улам шаналж, хайрын гал нь улам л бадамлан асч, хажуудах ханхүүгээ ч зовоох болноо, тэхээр хажуудах ханхүүгээ түүнээсээ илүүгээр бодож харж чадвал амьдрал чинь аз жаргалтай төгсдөг сайхан үлгэр шиг байх болноо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.