Хайртай залуугаасаа ямар тохиолдолд зайгаа барих вэ?

091403e177bdbbbbe46ed2b47d4e1ece

Бүсгүй минь чи, хайртай залуугаасаа юу хүсэж буйгаа мэдэх үү? Та хоёрын хайр дурлалын харьцаа ямар байгааг анзаарсан уу?

Хэн нэгэн залуутай амраг сэтгэлийн холбоотой болсон бүсгүй хүн бүр өөртөө энэ асуултыг тавих хэрэгтэй. Магадгүй чи сэтгэл дотроо маш их зүйлийг мөрөөддөг байж болно. Гэтэл энэ бүхэн чинь хий хоосон горьдлого, итгэл найдвар тээгээд яваад байсан байж болох шүү дээ.

Хэрэв хайртай залуудаа сэтгэл дундуур байгаа бол доорхи зүйлүүдийг анхааралтай ажиглаарай.

–    Тэр чамд хэрхэн хандаж буйг,

–    Түүний байгаа байр байдлыг,

–    Хэлж буй үг яриаг нь…

Эдгээр байдлыг нь анзаарч чадвал та хоёрын үерхэл нөхөрлөл ямархуу түвшинд байгааг ойлгож болно. Гэхдээ яаран эцсийн дүгнэлт хийх хэрэггүй. Ердөө л доорх хэдэн зүйлийг анзаарахыг хичээгээрэй.

–    Тэр өөрөө санаачилж чам руу утасддаггүй бол,

–    Биелүүлэхэд хүндрэлтэй, заримдаа бүр боломжгүй зүйл амладаг бол,

–    Шинэхэн авсан гоёлын даашинзыг чинь тоохгүй байвал,

–    Үнэтэй салонд янзлуулсан үсний хэлбэрийг чинь анзаарахгүй бол,

–    Чамайг огтхон ч магтдаггүй бол,

–    Ерөнхийдөө үл тоомсорлосон байдалтай ханддаг бол,

–    Төрсөн өдрийг чинь ор тас “мартчихдаг” бол,

–    Төрсөн өдрийн бэлэгний тухайд санахыг ч хүсэхгүй байвал,

–    Тавьсан асуултаас чинь бултаж зайлдаг бол,

–    Асуусан зүйлийг чинь өөр яриагаар дүйвүүлэн өнгөрөөдөг бол…

Хэрэв хайртай залуу чинь иймэрхүү шинж байдалтай байвал, чамд үнэн сэтгэлээсээ хайртай эсэх нь эргэлзэж болно. Гэхдээ харьцаагаа шууд таслах гэсний хэрэггүй. Магадгүй энгийн сайхан нөхөрлөл, найрсаг харьцаа та хоёрт тохирох ч юм билүү.
Хэрэв түүний тухай бодох бүр зүрх сэтгэл чинь догдолж, ухаан санаа тогтворгүй болчихдог бол,  ажиллаж сурахад чинь төвөгтэй, саад болоод байгаа бол,  байнга гуниглуулдаг бол, тэр байдал нь мөддөө өөрчлөгдөхөөргүй бол…
Энэ тохиолдол түүнийг шууд орхи. Өөр олон сонирхолтой учрал чамайг хүлээж байгаад итгээрэй.

/Хань/

7 Comments

  1. zuw buruug tenger medne says:

    Uuruu ehleed og, zaaj surga, yu awmaar bna ter bugdiigee
    Og,  daraa ni aw, chamaas sursan bgaad setgel bwal ter 
    hun  ugdug, uneldeg, magtdag, uramshuuldag blno.

  2. tezze says:

    yr n l zaitai baisan n deer bdiimdoo.daraa n setgel ovdohgui amar.onoodor hend ch itgeh arga alga.

  3. unen says:

    unen shuu. ene bugd chamd sonirholgui hairgui hunii gargadag zarim zan aash shinj. Erthen salsan n deer. Hairtai hunteigee hun shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaal ooroor haritsdag yum bilee. za torson odor ch yah ve manaid neg ih temdegledeg bish.

  4. аххах says:

    төрсөн өдөр юуийййн. шал тэнэгийн .тэр байтугай чухал асуудлууд дээр миний нөхөр их хариуцлагатай
    харин төрсөн өдөр ямар нэг дурсгалт ой нтрийг огт санадаггүй
    том баяруудыг ч тоодоггүй.
    хэхэ
    тэглээ гээд би нөхрөө хаях уу.
    миний нөхөр сайн хүн шүү. төрсөн өдөртэй өдөргүй жаргал зовлонгийн алинд ч
    дэргэд минь түшиг болдог нөхөр минь.
    энэ бол зүгээр л Америк амиа бодсон бэртэгчин хүүхнүүдэд зориулсан орчуулга байна.
    Ер нь тэр Муу эмэгтэйг эрчүүд яагаад хайрладаг вэ нтр бол их сонин юм байналээшд.
    уншаад үзэхээр зөвхөн өөрийгөө бодсон цаад залуугаа бол огт бодож байгаа юм байхгүй хэт амиа хичээсэн огт нэгнийхээ төлөө анхаарал тавьдаггүй монгол ахуйд огт таарахгүй ном байналээ.
    одоо тэрийг уншсан охидууд ын найз залуу нар ч үйлээ үзнэ дээ. хахаха
    чамайг өвдөөд хэвтэж байхад чинь чиний урд хойно орж бөндөгнөж сүйд болохгүй амиа бодсон эхнэртэй хахах

  5. ... says:

    Manai zaluu tursun udur nadaas asuuj yzeegyi… bi odoo hayahaar shiidsen

  6. MglausCom says:

    Gadaaduud ch jargal huudug l duu, orchuulga l bn shd. Buh ulsiinhan amidraldaa barigdaj zovlon toochij yavdgui l yum ble. Bridget Jones Diary g uzeerei

  7. guts says:

    за чи битгий хуц. монголд бөөн проблем байна. ганцхан чамайг бодоод явах уу… чи одоо хатан хаан уу. байнга чамайг магтаад л, бэлэг өгөөд л, байнга залгаад л, асуусан асуулт болгонд чинь хариулаад л… битгий хуц за. эд нарын аль нэгийг нь хийхгүй бол зайгаа барина гэл үү. хуцлаашд. тэгээч тэгээд…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.