Хэрэлдсэний дараа тусдаа унтах нь гэр бүлийн харьцааг бүр ч муутгана

022

Гэр бүлийн эр, эм хоёр хэрүүл зөрчилгүй сайхан амьдарна гэж байхгүй. Хэрэлдэж муудсаны дараа тусдаа унтах нь байдаг. Хэн хэнийх нь сэтгэл тавгүй тул хамт унтахаас зайлсхийх нь бий. Гэвч иймэрхүү байдал удаан үргэлжилвэл ямар хор уршигтай вэ? Америкийн сэтгэлзүйчид судалгаа явуулсны эцэст дараах дүгнэлтэд хүрчээ.

-Тус тусдаа унтах нь гэр бүлийн харилцааг түргэн муутгах, салж сарнихад хүргэдэг.

-Харилцан буулт хийх, зөвшилцөлд хүрэх чадваргүй хосуудын гэр бүлийн амьдрал удаан үргэлжилдэггүй. Гомдож, тунирхсаар байгаад харьцаагаа бүрмөсөн тасалдаг.

-Хэрүүлийн дараа тусдаа бус харин ч нэг оронд, нүүр нүүрээ хараад унтахыг тэд зөвлөжээ. Ингэх нь амаргүй. Гэхдээ танд ч бас буруу байгааг хүлээн зөвшөөрч, буулт хийгээрэй. Зөвхөн бие махбодиор ойртох төдийгүй сэтгэлзүйн зай, хямралыг даван туулахад тустай.

-Нэг оронд орсны дараа сексдэх нь тийм чухал биш. Харин нөхөрсгөөр тэврэх, илэх, биед нь шүргэх илүү ач холбогдолтой аж.

-Анх танилцаж байх үеийн инээдтэй дурсамжаас ярь. Тэгвэл хос хоёрыг бүрхэж байсан манан будан бүр арилна.

Дараагийн өдрөөс асуудлаа шийдвэрлэ. Ер нь хэрэлдэж муудсаны дараа сексдэхийг тэвч. Бүх асуудал шийдэгдэж, харилцан ойлголцол бий болсны дараа амгалан тайван нөхцөлд сексдэхийг ухаалаг сэтгэлзүйчид зөвлөдөг.

/Хань/

6 Comments

  1. misheel says:

    нөхөр бид 2 нэг орон дээр гэхдээ тус тусдаа хөнжилд унтдаг. Би уул нь нэг хөнжилд унтахыг хүсдэг. Харин манай хүн болохоор хүнтэй унтахаар амарч чаддаггүй гээд тэгээд тусдаа хөнжилд унтдын. Энэ цаашдаа яах бол зүгээр үү.. Ингэж унтдаг гэр бүлүүд байна уу?

  2. Sarnai says:

    zaza-d bid 35 nastai.. barag 9 jil shahuu uerhej neg gerte oroogui gadagshaa dotogshoo surch yavaad alban esoor gereleed 6 jil bolj bna..niitdee 15 jil bolchij… uuniig dongoj niilsen hosuud shig zaluu haluunaaraa bna gehuu ain…

  3. zaza says:

    ene uzegdel chn olon jil bolson hosuudad ihevchlen tohiolddog zuil. Deer 2t handaj helehed ta nar odoogor zaluu haluunaaraa baina ain? Oorsdig n dairahgui yum shig lag yarij bainaa bas

  4. залуу. says:

    ер нь хэрэлдээгүй үедээ ч гэсэн өөр өөр өрөөнд тус тусдаа унтаж байх зүгээр юм бишүү. халууцаад цонхоо онгойлгоно, нөгөөх маань даарч байна гээд битүүлнэ, эсвэл хурхирлаа гэнэ хүмүүс таарах амаргүй юм билээ

  5. Erdene says:

    harin tiim yamar sonin yum haaya muudaltsaad tegeed orondoo orohoor ehner tsaashaa haraad l biend hureh wii gesen shig tsaashaa bolood baidag tegej bgaad neg medehnee galzuu sexddeg sh dee goy baidiin tegeed l yun uur gomdol ene ter ineeldeed l duusdag sh dee ha ha gaj yum baihdaa

  6. Sarnai says:

    yamar sonin yum be nohor bid 2 muudsaniihaa daraa /nohor amarhan uur ni gardag bi bolohoor gomdomhoi tunirhahaad/ nohor namaig argadaad unseedl ileed l unseltseed l tegeed serel hodolood shuud cekcdeheer ih goe bdagiin sh de…sonin esergee yum bichsen bhiin..harin ch iluu uur buhimdal gomdol tunirhal bur or morgui alga boldog sh de…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.