Эротик эд зүйлст эрэгтэй эмэгтэй хүмүүсийн алиных нь сэрэл илүү өдөөгддөг вэ

2240954_79440bcb

Хүний дур хүслийг өдөөх зураг, уран зохиол, кино, бусад эротик зүйлс нь ихэвчлэн эрчүүдэд зориулагдсан байдаг ажээ. Харин эмэгтэйчүүдийг ийм зүйлийг нэг их сонирхоод байдаггүй гэж үздэг аж. Судалгаагаар, эрчүүдийн сэрэл хөдлөхөд эротик зүйлс нэг их чухал биш гэдэг нь тогтоогдсон байна. Судалгаанд оролцогчдод дөрвөн өөр бичлэг үзүүлжээ. Бичлэгийн заримд эрэгтэй нь заримд эмэгтэй нь идэвхтэй, санаачлагатай байжээ. Мөн эрчүүдийн хийж байгаа үйлдэлд эмэгтэйчүүд бие сэтгэлээрээ хэрхэн хариу үзүүлж байгааг ажиглажээ. Энэ туршилтаас үзэхэд эмэгтэйчүүдийн сэрэл романтик зүйлд илүү хөдөлж байсан бол харин эрчүүд бодит сексийн чимээнд сэрэл нь хөдөлж байсан нь харагджээ. Энэхүү судалгаанаас дараах гурван чухал үр дүн гарчээ.

1. Эротик-романтик бичлэг нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алиных нь сэрлийг хамгийн ихээр хөдөлгөсөн байна. Үнэндээ эмэгтэйчүүд эротик бичлэгийг сонсоод эрэгтэйчүүдээс ч илүү их сэрэл нь хөдөлсөн тухайгаа тэмдэглэжээ.

2. Эмэгтэй нь идэвх, санаачилгатай байгаа бичлэгүүд илүү их сэрэл төрүүлсэн гэж судалгаанд оролцсон эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь хариулжээ.

3. Өөрийнхөө сэрэл хөдөлж байгаагаа зарим эмэгтэй мэддэггүй байна.

4. Эрчүүд өөрийнхөө бэлгийн сэрлийн зэрэглэлийг тогтоохдоо бараг алдаа гаргадаггүй ажээ. Яагаад гэвэл шодойн хөвчрөлийг мэдэхгүй өнгөрөх боломжгүй.

5. Эцэст нь бэлгийн сэрэл хөдөлгөх зүйлс нь эрэгтэй эмэгтэйчүүдийн аль алинд адилхан нөлөөлдөг гэж дүгнэжээ.

/Хань/

1 Comment

  1. MglausCom says:

    Tiim bho gehdee durtai huuhnuud max 35% n l bdg bh

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.