Бүх эрчүүд амьдралдаа доорх зургаан айдсыг давж гардаг болохыг сэтгэл зүйчид тогтоожээ.
Нэг. Хайртай хүнээ алдах гэж айх. Хэрвээ танд ийм сэтгэл төрвөл хайртай хүндээ шүүмжлэлтэй хандахаа болих хэрэгтэй. Ийм айдсаас салахын тулд түүнийг цаг үргэлж хардах хэрэггүй. Харин хайраа аль болох ойрхон илэрхийлж байх хэрэгтэй гэнэ.
Хоёр. Ядуурлаас эмээх. Энэ айдас нь таныг санаачилгатай байхад үргэлж саад болно. Та өөртөө итгэлтэй болсон үед л энэ айдсаас сална. Мөн залхуурах, цагийг үр ашиггүй өнгөрөөхөөс үргэлж зайлсхий.
Гурав. Шүүмжлэлээс айх. Ийм айдас нь зориг зүрхийг мохоож, бүтээн байгуулах чадварыг унтраадаг. Шүүмжлэлийн эерэг талыг хүлээн авч өөртөө дүгнэлт хийж сурах нь тустай.
Дөрөв. Өвдөж зовохоос айх. Биеэ хэт чагнадаг хүн байс хийгээд л өвчин зовлонд ороогддог, Гэхдээ дийлэнх зовиур нь санааных болохыг мартуузай. Зөв хооллох, амьдралын буруу дадал зуршилгүй, амар тайван аж төрөх нь стресст оролгүй эрүүл байхад нөлөөлдөг.
Тав. Хөгширхөөс айх. Ихэнх эрчүүд хөгширхөөрөө өвчтэй, арчаагүй нэгэн болж хүнээр асруулахад хүрнэ гэж айдаг. Энэ бол хорвоогийн жам гэдгийг ойлгож эмзэг хүлээн авдгаа болих хэрэгтэй.
Зургаа. Үхлээс айх. Хэн ч айдаг. Мөн л хорвоогийн жам шүү дээ. Энэ айдсаас салахын тулд үргэлж ажилтай бай. Үргэлж завгүй байдаг хүнд үхлийн тухай бодох цаг байдаггүй юм.
/Хань/
10 Comments
haha
Odoo tegeed yahuu hs ha
ene 6 giin alin tiim aimar gej 1 bol odoo niiggemd odor tutamiin asuudal 2 hvn oroo ter chigtee baylag bolhoor 3 togos hvn gej ene horvood baigvi tehleer ene asuudal bict 4 mongol hvn ovs nogoo ideed 100 nasian gej bodhuu ooh mahaa ideed 60 naslan gehvv asuugaad vzeerei ovchin bol adis bictee 5 vhej torhon horvoogiin jam yum hoin aih hereg algaa bi ingej l boddog
2-л аймаар бусад нь яаахав байгалийн жам 2 сайн шийдсэн байхад зохицуулна 2-гүй байвал бүгд жинхэнэ аймшиг
ЭР хүн гээд байх юмгүй. Ер нь л хүн бүхний юм бишүүү
bi 1″ees hamgiin ih aidag. zarimdaa ih hetsuu l bhiimdaa
Бурхан минь миний айдаг юм 1 ч алга үүүүүүүүүүүүппппппп Харин хайртай хүнээ бол алдаж бсан хүнд хэцүү бсан болхоос биш тэр аймшиг биш . Айдас, аймшиг гэдэг зүйлийн тухай юу ч мэддэггүй хүн санаанаасаа зохиож бичсэн юм шиг санагдлаа.
Tamhinii cegees Tamhi taniig Belgiin sulraltai bolgono gesen hairtsagtai tamhi avsan zaluu bucaaj uguhduu Hort havdar uusgedgiig n avya gej vaihiin
+ sexiin chadamjgui, sulraltai bolhoos aih
Bi 2-4-r es aidag