Ганц мод гал болдоггүй ганц хүн айл болдоггүй…

005

Сайн байцгаана уу та бүхний амар амгаланг эрэн мэндчилж байна. Би олон нийтэд өөрийн амьдралыг дэлгэх гэсэндээ биш, хэн нэгнээс тусламж хүссэндээ биш, аз жаргал амсаж үзээгүй дээ биш, зовлон гунигийг туулж үзээгүйдээ биш зүгээр л шийдвэрлэж чадахгүй асуудлаа хэрхэн шийдэх аргаа олохгүй байгаадаа энэхүү  захидлыг бодон байж бичлээ.  Магадгүй миний ижил амьдралтай олон хүн байгаа байх. Тэдэнд ч бас иймэрхүү асуудал тулгардаг байх гэж бодож байна. Би одоо 43 настай. Улсын байгууллагад ажилладаг.  Миний амьдрал бусдын л адил  УБ хотын 40 50 мянганын хүүхдүүдийн адилаар л өнгөрсөн.  Анхны хайр, амьдралын хань, үр хүүхэд , хайрт эцэг эх гэр орон сайхан ажилтөрөл,  мэргэжил мэдлэг, найз нөхөд бүгд надад харамгүй таарсан.  Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч хором бүхнийг би амсаж туулсан.

Гэхдээ амьдрал эрээнтэй бараантай байдаг юм байна.  Хайртай ханиа  34-хөн насанд  нь хүнд өвчний улмаас алдсан. Ганц хүүгээ хүн болгох гэж  өдий болтол ганцаараа явсандаа одоо ч эргээд итгэхэд бэрх олон жилийг нэг л мэдэхэд өнгөрөөжээ. Хүү маань том болж ёстой л хэн хүний хайр, харцыг булаасан ухаантай,  хүмүүжилтэй сайн хүү болон төлөвшжээ. Энэ олон жилийн хооронд  дурласан дурлуулж явсан гэнэхэн сонин учралууд тохиолдож л байсан .  Гэхдээ яагаад ч юм.  Ажил гэр  гэж гүйсээр байгаад насыг ганцаараа л туулсан байх юм. Бүх зүйл болж л байгаа мэт санагдан эр хүнийг хүсэн эрэн хайж явсангүй дээ харамсаж л байна. Үнэхээр олон жилийг өнгөрөөжээ. Яагаад хүнтэй суудаггүй юм бол гэж гайхдаг хүмүүс байдаг л байх. Би хүсдэггүйдээ биш  хүн намайг  гэр бүлгүй хань ижилгүй гэж хардаггүй дээ гол учир нь байгаа юм байна. Хэнд ч гологдохооргүй бие хаа, өнгө зүстэй,  халамж хайрыг бусдад өгч чаддаг надад  ганцхан өөрийнхөө төлөө ханиа хайж явах ухаан л дутсан байх юм.

Хүний суурь хүмүүжил гэдэг хүнд асар их  чөдөр тушаа болно гэж би даанч бодсонгүй. Хүнийг хүндлэх, хайрлах, байгаагаа ариг гамтай эдлэх хэрэглэх, байгаадаа сэтгэл хангалуун байх зарчмыг эцэг эхээсээ өвлөн  авч  хүмүүжсэн би өөрийгөө  биш өрөөлийг л бодож явсаар өдий болжээ. Амьдралд ганц хүн айл болдоггүй юм байна гэдгийг эхийгээ нас барсаны хойно бүр ч ихээр мэдрэх боллоо. Ганцаараа гуниглан суух эцгийгээ харах тоолонд  надад ганцаараа байж болохгүй юм байна гэдгийг өдөр бүр сануулаад байгаа ч би гэдэг хүн хэрхэн ханиа олох  асуудлаа шийдэж чадахгүй л явна даа.  Магадгүй над шиг олон жилийг ганцаараа өнгөрөөж байгаа  эрчүүд байхыг үгүйсгэхгүй.

Хэрхэхийг надад зөвлөж санал солилцвол талархах байна. Мэдээж өөрийн ухаанаар  ийм л хүнийг эр хүн гэнэ гэсэн бодол байдаг л юм. Аливаад нухацтай ханддаг, асуудлыг шийдвэрлэж чаддаг, худал зангүй, хайрыг мэдрүүлж чаддаг, налаад суухад хан хэнтий шиг налгар сайхан хүний итгэл хайрыг дааж чаддаг хүнийг л жинхэнэ эр хүн гэх байхдаа.

7 Comments

  1. Somebody essentially lend a hand to make seriously posts I would state. That is the very first time I frequented your website page and up to now? I amazed with the analysis you made to make this particular submit incredible. Great task!

  2. 1970 says:

    Bi say gerlesen,43 tai anh udaa.Bid 20 toi ym shig l amidarch baina.Hosooroo amidarah saihan ymaa.Amjilt husie.

  3. gerlee chi zaildaa says:

    gerlee chi chin nogoo hytdad biye uneldeg ohin bh shiv hytdin devsger chamshig bolsonoos mongoldoo shan er huntei uchiraad amidarsan n deer bhaa nz n chamaig meden shde ingehed end hezee irsen ym shinjilgee ogoorei

  4. gerlee says:

    Ee dee mongold hani boloh er hun oldohuu hetsuul garuud bdag shuude

  5. dfasdaff... says:

    Хайр гэдгийн язгуур нь хай юм уу. сонирхолтой л санаа байна. хайр гэдэг нь тэгээд хайгаад хайгаад олсон хүн нь юмуу. эсвэл хайгаад л байгааг хэлээд байна уу, эсвэл хайж байгаа хүнээ өөрийг нь хэлээд байна уу эсвэл бүгдээрээ юмуу. хэхэ …

  6. амжилт says:

    болд ахаа харамсах зүйл энд юу байгаан бэ та 2 одоо ингээд учирч болохоор л байна шүү дээ.та майл хаягаа үлдээгээд танилууд болооч тэгээд л бие биетэйгээ нэтээр харьцаж байгаад эгч таныг онгоцны буудал дээр тосуул хэчнээн сайхан гээч.дөнгөж 43 нас гэдэг ганцаараа байхад даанч хайран нас шүү дээ.би ер нь 80 нас хүрсэн ч сэтгэлд таарах хүнтэйгээ цайгаа хувааж уугаад хамт байх хүнээ хайж олох хэрэгтэй гэж боддог.Энэ хорвоо дээр хүн хүнээрээ дутаж явах ёсгүй.Дутаж явахгүйн тулд бие биеэ эрж хайж тэмцэх ёстой Хайр гэдэг үгний язгуур нь “Хай” юм шүү дээ.Эгч танд бурхан сайхан хайр илгээх болтугай тэгээд бас хөөрхөн хүүхэдтэй болоорой.Та залуухан байна шүү дээ.

  7. bold says:

    bi ch bas chamshig ym bna 8 jil gantsaarai yvlaa odoo zalhaj bna .mgl doo ochood taarah hunee oloj avna daa…gantsaarai baih uneheer hetsuu shuu…bi udahgui 40 hurne  daan ch   2laa uchirah tavilan baihgui ni haramsaltai…. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.