Гэр бүлийн харьцаа болон сексийн хямралаас яаж зайлсхийх вэ?

gq_46

Гэр бүлийн хямралаас зайлсхийх аргагүй. Өчигдөр эв түнжинтэй байсан гэр бүл өнөөдөр салж сарних дээрээ тулах хүртэл гэнэтийн хямрал нь гайхал төрүүлдэг. Хосуудын харилцаа дараах системээр явагдвал хямралаас зайлсхийж болох юм.

-Найз бүсгүйчүүдийн тухай таны яриаг нөхөр тань анхааралтай сонсдог.
-Та хүсэл мөрөөдлийнхөө тухай түүнд ярихад тэрээр дуртайяа тодруулж асуудаг.
-Нөхөр чинь таны ачааллыг хөнгөлөхийн тулд хувцас хунар сав суулгаа угаадаг.
-Төрсөн өдрөөр чинь нөхөр тань үнэтэй бэлэг авч өгдөг.
-Хэрэв таныг ажил дээрээ саатвал нөхөр хоолоо хийж, хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэдэг. Таныг оройтлоо гэж зэмлэдэггүй.
-Ээжийн чинь төрсөн өдрийг нөхөр санадаг.
-Хүүхдүүд унтсаны дараа та хоёр зурагт үзэн ярьж хөөрч, тэврэлдэж сексддэг.
-Заримдаа өглөө болтол янагийн тоглоом үргэлжилдэг.
-Өглөөний секс харилцан хүслээр болох нь цөөнгүй.
-Хэрэв дурьдсан зүйлийн ихэнхэд эерэг хариулвал та хоёрыг аз жаргалтай хосууд гэж үзэж болно. Харьцааны хямралаас гадна сексийн хямрал гэж байна. Хэрэв хосууд насны яльгүй зөрүүтэй бол.

20-30 Насны хооронд. Энэ хугацаанд эрчүүд сексийн оргил үедээ байдаг. Хэт идэвхжил нь эхнэрээ ядраах тул гэр бүлийн бус харьцаанд орж дутуугаа нөхдөг. Эхнэрийн хувьд дур тавихаас илүү нөхрөөсөө хайр энхрийллийг хүсдэг. Үүнээс болж үл ойлголцол үүсэх нь бий.

30-40 Нас. Энэ насанд эхнэр гэнэт сексийн харьцаанд илүү шаардлага тавьж эхэлснээр хямрал үүсэх нь байдаг. Гэнэтийн энэ хувьсал, өөрчлөлтөд нөхөр болгон тэр бүр бэлэн байдаггүй. Мөн хайр сэтгэл, дадал зуршлын хүйтрэл, хөндий байдал ч хямралд хүргэх боломжтой.

40-50 Нас. Энэ үе шатанд эмэгтэй ор хөнжлийн асуудалд эр нөхөр эсвэл нууц амрагаа хамруулж туршлагатай болох эсвэл сексээс бүр хөндийрөх нь бий. Янаг хайрын ид оргил насанд авах боломжтой зүйлээ авч чадаагүйдээ гутарсан эмэгтэй гэр бүлийн хямрал үүсгэдэг. Нөхрийн хувьд бол түүнийг өөр асуудал, тухайлбал сексийн чадавх буурч байгаад шаналдаг. Залуухан бүсгүйтэй ч амраглах нь бий.

50-60 Нас. Эхнэрийн цэвэршилт хосуудын сексийн амьдралд нөлөөлөх нь гарцаагүй. Энэ үед секст тогтвортой байдал маш чухал. Цэвэршилтийн үед эмэгтэйн сэтгэл санаа, зан ааш хувьсамтгай, стресст оромтгой, бухимдалтай байдгийг эрчүүд харгалзаж, ойлгох нь зүй. Сэтгэл санааны тавгүй байдал ор хөнжилд ч илэрдэг. Эрчүүдийн сексийн чадавх ч энэ насанд буурч, шаналах шалтгаан болдог.

60 Наснаас дээш. Энэ насанд хосуудын секс үлэмж цөөрч, ямар ч байдалтай байсан хямралд хүрэхгүй. Харин амжилттай секс нь (өөрсдийн дүгнэсээр) гэр бүлийн уур амьсгал, хоорондын харьцааг сайжруулах нь тодорхой.

Эх сурвалж: Хань

2 Comments

  1. baagi says:

    Tegvel odoo yaah uu!

  2. btl says:

    бараг бүх насанд л хямрах юм байна шд, үхэхийнхээ өмнө л гайгүй болохийм бишүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.