Миний л бодол…

160992323

Би одоо 32 настай гадаадад сурдаг. 1 охинтой ээж дээр маань байдаг юм. Их том болсон. Анхны хайр анхны юм бүхнийг охиныхоо аавд зориулсан ч тэр өөр эмэгтэйг сонгосон. Хаягдаад нээх их сэтгэлээр унаагүй ээ. Сургуулиа төгсөж залуустай наргиж ажилаа хийж дурлаж дурлуулж л явлаа. 20 настайдаа ээж болсноосоо хойш 12 жил ганцаараа амьдарлаа. Энэ л миний сонголт би хэн нэгэн хүнд амьдарлаа даатгаад амьдарахыг хүсээгүй л дээ.

Гэхдээ одооноос сайхан Монгол залуутайгаа гэрлээд аз жаргартай амьдрахыг маш их хүсэж байна. Манай монгол залуучууд чинь соёлтой буурьтай амьдралд эрч хүчтэй сайхан залуус юмаа. Гэхдээ би өөрийнхөө найзуудаар дүгнэхэд л дээ. Тэгэхэд энд бичсэн захидлуудыг уншихад аймшигтай үс босмоор юмнууд нийтэлсэн байхыг хараад заримдаа айх юм.

Гэхдээ заавал монгол эрчүүд монгол бүсгүйчүүд гэж тодотгохгүйгээр хувь хүн талаас нь хүнийг харах хэрэгтэй байха л гэж би бодсийн. Яг үнэндэ сэтгэлийнхэ угт байгаа зүйлээ дотны хүндээ ичээд нэрэлхээд ярьж чадахгүй үе зөндөө л байдаг ш дээ. Тэгээд энд илгээхээр сэтгэгдэл үлдээсэн хүмүүс нь аймар аймар юм бичих юм. Нэг нэгнээ түшээд болохгүй байгаа асуудлаа ярилцаад сэтгэл зүйчид ч хамаагүй оч л доо. Амьдрал хайр хариуцлага гэж маш том сонголтыг бид бүхэн гэрлэлт гэдэг онгоцонд зэрэгцэж суугад хөөрдөг шүү дээ. Буун буутал тэр онгоцонд юу ч болсон хамт л байна. Яг тэрэн шиг үхэн үхтлээ хамт байна гэж амалсан амлалтаа л 1 нэгэндээ биелүүлэх хэрэгтэй биелүүлэхийн тулд зүтгэх хэрэгтэй. Шантарсан үедээ 1-гээ түшээд жоохон ч гэсэн амс хий. Уучилж сур шаардлага тавьж сур, 1-хээ үгийг сонсож сур.

Сэтгэл хөдлөл хүн бүхэнд адилхан илэрдэггүй учраас хань чин алдаа гаргаж болно шүү дээ. Тэрийг нь ойлготол нь ярилц хүний амьдралд хөндлөнгийн хүн хэзээ ч зөвлөгч байж чадахгүй. Тийм болохоор бусдийн үгийг тэгтлээ сонсох хэрэггүй. Нэгэнт үгийг чин сонсохоо больсон хүнд бол хэлээд хэрэггүй дээ. Тийм тэнэг хүн сонгосон чи ч бас тэнэг гэсэн үг. Өөр өөртөө эзэн байж өөрийхөө гараар босгосон амьдарлаа нураалгүй улам цэцэглүүлээрэй залуучууд минь.

Хэрэггүй муу үгээр хайртай хүнийхээ сэтгэлийг битгий шархлуулаарай. Миний хувьд гэвэл орхиод явсандаа харамстал чинь амьдарнаа гэж өөрөө өөртөө хэлсэн амлалтаа биелүүлэх гэж явсаар тэр өшөө хорсол гомдсон сэтгэл минь амьжилт болж хувирсан. Одоо бодоход гомдлоор өөрийгөө хурцалж амьдарсан юм байна л даа би гэдэг хүн.

Заик залуусаа урагшаа л тэмүүлээд байдаг юм шүү дээ. Амжилт…

9 Comments

  1. chinii l amidral says:

    zaluu 32ooo uulan bichsn vmnaas chn harhad gaigui l vm shig bhiin tgsn mail haygaa uldeeged arai bishee iim shiruun bj bolohgui shde…..durtai gar vm shig l sangdaj bn

  2. Zaluu 32 says:

    Sain baina uu. Bi bas 32 toi huuteigee gadaadad amidardag zaluuldaa. Uzel bodol chine taalagdlaa.  Tehdee ali boloh ohintoigoo hamt baihiig hicheegeerei huuhed helehgui ch dotoroo shanalj l baigaa.  Minii huvid saihan hanitai baisaan daanch ter mini heterhii zaluugaaraa horvoog orhichihson.  Tehdee nadad huugiinhee toloo uragshaa harj amidrahaas oor songolt baihgui. Husvel mail bicheerei single.zaluu32@yahoo.com

  3. Yunii umnu setgegdelee huvaaltssan ta buhend bayarlalaa!  Gantsaardsan uchiraas l odoonoos hani ijiltei boloh huseltei bolood bga bh da! Huniig hairaldag uhaantai zaluu taarwal shuud l suuna kkk busdiig ni niileed buteechnee sanaa zow bol zaya zuw gedgiin te? Burhan nadad sain hani uguh gd dald nuutsan bga bh te kkk tugsuud ochhoor ni gargaj ugnuu gd kkk ! Ta buhend amjilt husey!  Ene bol minii l bodol husel… 

  4. yahoo says:

    тэр эхний баяр гээд нөхөр болиорой. шууд сээгий хаяад байхын. наад хүн чинь зүгээр л бодлоо илэрхийлсэн байна. Ямар чам шиг сээтгэнүүр биш. ойлгосон уу

  5. google says:

    сайхан сэтгэлтэй хүн байна. сайхан зөвөлгөө өгсөнд баярлалаа.

  6. bodol sanal says:

    wow. uhaantai ug bichsend bayarlalaa. olon hun unshih bha bugd bish ym gehed 20 huvi n tusgaj avch heregjuuleerei. chinii zuv hen negendee gomdoj tunij negniihee dor orohgui gj uuruu uursdiiguu umuurch busdad buruug tohoj salsanii etsesiin ur dun ylagch n yg hen bol. ylaltaar yug hojij bgan bol gedgee l humuus oildoosoi. etsest n eleg buten bus amdral, ur huuhed l uldej bna shuu dee. erchuud n er hun shig emegteichuud n ehner hun shig amdartsaay zaluusaa.
    mongol uls maani udahgui hugjiltei saihan oron bolno ter ornii ezed n zaluus ta bid. bidnii unuudur joohon bga ur huuhed ym shu. sanaa zuv bol zaya zuv

  7. Khas says:

    Ганцаадалд орсон хүн нэг иймрэхүү зүйл бичдэг юм шигээ. Өөрийгөө ганцаөардлыг тэр бүр мэдэрч чаддаггүй үргэлж гутралд автаж явдаг мөртлөө бусдын төлөө сайн сайхныг бодож явдаг бололтой

  8. Uerttyuuio says:

    Za teged naad uria zuvluguugu uurtuu heregjvvldee ehleed nuhuru olooroi 

  9. bayar says:

    hi yu bna da haan baidag ve nizaa ene haygaar orood ir yriltsaya bi 30 nastai zaluu bna eegii_2315

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.