Би одоо 34 настай, төрийн байгууллагад ажилладаг. Одоогоор ээжтэйгээ амьдарч байна. Анх 13 жилийн өмнө, амьдралдаа цорын ганц удаа жирэмсэлж, сэтгэл санааны цочролын улмаас зулбаснаас хойш одоог хүртэл хүүхдийн мөрөөдөл болж явна. Тэр үе их хэцүү байсан л даа, төрсөн ганц ах минь хүнд өвчнөөр шаналж байгаад бурхан болсон үе таарсан. Тэрнээс хойш хүүхэдтэй болохыг хичээж эмчилгээг уйгагүй хийлгэсэн боловч үр дүнд хүрээгүй. Тэгээд л оюутан цагийн хайртай хүнээ насны залууд эрүүл саруул хүнтэй сууж, удам залгах үр хүүхэдтэй болох хэрэгтэй гээд хүчээр шахуу явуулсан. Гэхдээ би одоог хүртэл үүнд харамсдаггүй юм аа, тэр хүн л сайхан гэр бүлтэй, хүн шиг амьдарч байгаа бол энэ шийдвэр зөв гэсэн үг.
Харин миний та бүхэнтэй зөвлөх гэсэн зүйл бол энэ бүхний дараа би нэг хүнтэй учирсан юм аа. Тэр надаас 6 дүү, надтай анх танилцах үедээ 6 сартай жаахан охинтой (тэр нь үнэндээ ихэр хүүхдүүд байсан л даа, салахдаа нэг нэгээр нь салгасан) байсан. Би үнэндээ хүүхэд мөрөөсч байсан сэтгэлдээ хөтлөгдөөд энэ хүнтэй саяхныг хүртэл 3 жил орчим хамт амьдарлаа. Энэ хугацаанд ээж маань надаас хүүхэд гарсан бол яаж хайрлах байсан, тийм л хайраар охиныг минь өсгөж, би ч бүхий л хайраа зориулсан. Даанч энэ хүн бидний итгэл, сэтгэлийг үнэхээр үл тоож олон удаа өөр бусад хүнтэй холбогдож гомдоож байсан. Хүний тэвчээр хязгаартай юм байна гэдгийг би сүүлийн тохиолдлоос үнэхээр ойлгож бүхэнд цэг тавихаар их зориг гаргаж шийдсэн. Тэр хүн надад охиноо өргүүлж үлдээхгүй гэдгийг би сайн мэддэг байсан болохоор өдийг хүртэл охиндоо хоргодож л түүнийг уучилж ирсэн. Даанч би тийм уужуу дотортой хүн биш бололтой, эсвэл хүний тэвчээрт хязгаар байдаг бололтой. Охиноо уйлуулаад л төрсөн эмээ, өвөө (аавынх нь аав ээж) дээр нь орхиж гарснаас хойш одоо 5 сар болж байна. Их санаж байна, шаналж байна.
Та бүхэнтэй зөвлөх гэсэн зүйл маань, эмэгтэй хүн заавал хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослож, доромжлуулж, гишгэчүүлж амьдрах ёстой юм гэж үү? Эрэгтэй хүн ч гэсэн адилхан л хүн юм чинь хүний сэтгэл, итгэл, хайрыг дааж амьдрах ёстой биз дээ? Хайр даагаагүй, итгэлийг минь алдсан мөртлөө одоог хүртэл гэрийн гадаа эргэлдэж, нүдэнд харагдаж, сэтгэлийн минь шархыг хөндөх тэр хүнийг юу гэж ойлгох ёстой вэ? Эсвэл удаа дараа эмэгтэй хүнтэй орооцолдсоныг нь уучилж байсан болохоор дахиад л уучилна гэж бодоод байгаа юм болов уу?
Охиноо санаж байгаа сэтгэлээ, шаналж байгаа ээжийгээ харахаар одоо ч гэсэн тэр хүнтэй эвлэрээд охиноо аваад ирмээр л байдаг юм. Даанч бүх юм дахиад л хэвээрээ, тэр дахиад л хүнтэй орооцолдоно, дахиад л хэрүүл, гомдол, нулимс гэж бодохоор үнэндээ халшраад байна. Эсвэл эр хүн энэ олон буруу үйлдлийнхээ дараа үнэхээр буруугаа ойлгож, гэмшиж, засардаг юм болов уу?
Гэхдээ миний л эргэн тойрон дахь жишээнүүдийг хараад байхад, манай монгол эрчүүд жаахан жудаггүй, эр хүний нуруугүй, монгол эмэгтэйчүүд ч мөн бусдын гэр бүлийг үймүүлэхдээ юман чинээ бодохгүй, түр зуурын жаргал, самуурлын ард өөртэй нь адилхан нэг эмэгтэй хүний гомдол, цөхрөл, хүүхдийн нулимс байдаг гэдгийг ойлгох сэтгэлгүй болоо юу даа.
Та бүхний амьдралд ийм зүйл битгий тохиолдоосой, аз жаргалаар дүүрэн байгаасай гэж хүсье.
16 Comments
Hvisiin tentswer aldagdaad emegteichuud ni ereesee olon bolchood erchvvd ni olon awgatai bolood bgaam bn daa .
iimerxuu xugiin yumhuudiig bitgii davraa xayad uur sain xuntei uchraad saixan amidar
Nuhur chn zasrahguim bn. Chi ohinoo sanasnaasaa bolood doromjillig toohgui amidarna geed uuchlah l yum bn
Iher huuhed salgaad avdag uls bainaa? Aidas hurch bn, bitgii ergej har. Ter ohin l hairan bn
чамаар бахархаж байна чи сайн бүсгүй байна.харин наад залууг чинь тиймийг нь мэдээд л хүүхдийнх нь ээж хаяж дээ.ер нь засардаг ч хүн байна засардаггүй насаараа зүгээр л банзалдаж амьдардаг ч хүн байна.яахаа чи өөрөө л шийдсэн дээр байх.харин охин чинь санаж байгаа байх хааяадаа харагдаж элэгийг нь дэвтээхгүй бол бэтгэрдэг гэж Монголчууд ярьдаг штэ.Бурхан чамайг ивээнээ.
Chi odo burhn ymu? oorin bish hvhdig oorin ym shg osgj bhd torsn etsegni bj bayrlad chmg hairlj hvndled ywhin ornd inged uda dara dormjilj bdg.chi ch chi dormjlulal nys nulimsnda holildo shalig eriin hvhdig harad suuj l bdg.naad ywldad bg hvhnvdrvge hvhde awad ywdaa gd ywulach! tgd ter ywldagsadni hvhdigni yahnu teneg zaluu uhaarg.chi ninjen saihn setgeltei genen hongr bgd yu hojihi?odii naslchd teneg ymu?! 1muu ereer emgtei hvni arga zali gargd hairlylad halmjluld hvndlvled ywhad amrhn l bmar ym.gadna genen hongr erh tanhil daru dolgon bai.dotro shulm bai.jvjigchn bai emgteichvd mine.
sain hun oldoh bailgui dee, dandaa hogiin humuustei taarna gej yu baidgiin, sn huntei taaraad ooroo huuhed gargahaa bodohgui yu, garku bol sain hunees orgood av, amidral bayan shdee, chamd sain saihniig husye!
huuhed l uneheer huurhiilultui aimtan shuudee. tursun huuhed bish ch gelee uuriihuus yalgaagui,eejiigee l gej bodoj ussun huuhdiig yamar ch hetsuu yumdee. medehgui medehgui
zarim neg n torson yree hairlaj chadahgyi bhad chi min busdiin yriig yasan ch 2gyi setgeleer osgosiinb dee. burhan saihan setgeliig chin shagnah blgyi dee…
Chi oorooschin huuhed garwal orhidos bolno oo
Монгол эрчүүд жудаггүй байвал жудагтайг нь олоод ав л гэж хэлье дээ. Чиний бичсэнээс харвал эрчүүд нь жудаггүй, эмэгтэйчүүд нь бодлогогүй болохоор л “БИ” сайхан амьдарч чадахгүй байна гэсэн гомдол яваад байх юм. Өөрөөр хэлбэл чиний амьдрал чамаас биш, бусад муу муухай хүмүүсээс шалтгаалаад байна гэж чи өөрөө ойлгоод яваад байна шүү дээ. Өөр олон сайн сайхан гэр бүл, бие биедээ хайртай аз жаргалтай байгаа хосууд байна. Амар хялбар гэж юм байхгүй. Хүнд амар олдох аз жаргал гэж байхгүй. Хэрвээ тийм байдаг бол энэ аз жаргал гэж ямар ч үнэ цэнэгүй байх байлгүй. Чи л өөрөө хичээж сайн нөхөр олж ав, чи л өөрөө хичээж амьдралаа сайн сайхан болго. Бусад сайн сайхан амьдралтай хүмүүсийн тэр амьдрал нь өөрөө хүрээд ирчихсэн гэж бодоогүй биз дээ. Тэд л өөрсдөө хичээж амьдралаа сайн сайхан болгосон юм.
Dahiad 1 udaa uuchlaad uzvel yasiin be…Huuhed ni chamig l eejee gej bodoj baigaa biz dee. Ter nuhur ch hashirsan gej bodoj bn…
Sain saihan erchuud haa saigui l bn daa minii ergen toirond..horvoo iveenee
хэдий болтол эмэгтэйчүүд бид ингэж арчаагүй эрчүүдийн ар талыг болгож амьдрал ахуйг нь авч явж хэдий болтол хайр даахгүй хөгийн амьтдыг уучилж явах ёстой юм бэ эмэгтэй хүн ямар хогийн сав юм уу больж үз наад залуугаа хөөгөөд явуулаачээ
hunii huuhdiig bish hen ch geh hungui ganstaaraa unchin huuhed urguj avaad uuriin huuhed bolgood usguud avdaa busgui min..mongolchuudiin huvid bugd tegj ger bul uimuuleed yavaldaad bdag bish ch tiim humuus n olon bh..ger buliin mun chanar utga uchir geh met oilgolt, bolovsrol muugiin l shinj bhdaa..bas sain bodoj tsootsoolj setgelee chagnaj belen bolj bj ger bultei boldoggui setgel huurluur bugdiig shiiddeg setgel n hurtel neg gazraa togtoj bdaggui nuudelchin ard tumen shuudee..
Setgelee tataj avaad boli.amidral bayan shuu dee.eej chin baidag ym bol huuhed orgoj avaad ooriin ur met saihan osgoj saihan amidar.