Хос буюу ихэр сүнс – Twin flames

ArmsofHeaven

Ихэр сүнсний тухай ойлголтыг хүмүүс уншиж сонсож л байсан байх. Хоёр ихэр хүүхэд төрөх ховор байдаг шиг хорвоо дээр таны ихрийн өрөөсөн сүнс өөр нэгний биед байдаг гэдэгт та итгэх үү. Гэхдээ энэ нь маш ховор тохиолддог юм байна. Хүмүүний зүрх сэтгэл хайр дурлалд ихэвчлэн энэ ойлголт агуулагддаг ба эр эм 2 ихэр сүнс бие биеэ олох үйл явцыг хэлдэг юм байна.Тэгвэл ихэр сүнснүүд яаж бие биеэ олдог вэ.Бие биеэ олохын тулд дараах процессууд явагддаг гэнэ.

1. Ихрүүд анх учрах. Ихэнхдээ санаанд оромгүй байдлаар гэнэт учирдаг гэнэ. Уламжлалт аргаар биш.
2. Ихрүүд хагацах.
3. Ихрүүд ижил түвшинд бие биеэ санагалзаж зовж шаналах ба хагацсанаа мэдрэх.
4. Ихрүүд эргэн учрах

Ихрүүд анх учрах процесс хүний бага залуу насанд ихэвчлэн тохиолддог юм байна. 20 наснаас 30 насны хооронд заримдаа үүнээс ч залуу байдаг гэнэ. Энэ үе шатанд хосууд бие биеэ анх олж харах бөгөөд голдуу гэнэн томоогүй  цайлганаар бие биедээ ханддаг ба бие биеэ ихрүүд гэж огтхон ч мэддэггүй анзаардаггүй байна. Харин далд сэтгэлдээ буюу дотоод сүнс нь бие биеэ таньдаг гэнэ. Энэ үед ямар мэдрэмж төрөх вэ. Маш дотно дулаан мэдрэмж энергийг нөгөө хүнээс мэдрэх ба хуучны анд танил дотно хүн шиг өөрөөр хэлбэл бие биеэ олон жил мэддэг хүн шиг сэтгэгдэл төрдөг гэнэ. Мөн ижил төстэй зүйлүүд их байдаг гэнэ. Ааш зан, сонирхдог зүйлс, ажил мэргэжлийн чиглэл хүртэл нийтлэг байдаг байна. Цаашилбал давхцсан тоонууд их гардаг гэнэ. Жишээ нь бүсгүйн төрсөн жилийн тоо залуугийн төрсөн өдөртэй таарах ч юмуу, эсвэл хоёулаа ижил ордонд төрсөн, нэгнийхээ хэлэх гэсэн санааг болон үгийг дуусгаж хэлэх гэх мэт.

Ихрүүд заавал хагацдаг.

Ихрүүд маш богино хугацааг хамтдаа өнгөрүүлдэг. Цаг хугацаа тэднийг хөөж яаруулж байдаг. Яагаад ч юм тэд хамт байж чаддаггүй. Ямар нэг шалтгаанаар та 2 салсан бол таны ч буруу биш түүний ч буруу биш хагацах ёстой байсан болоод л тэр. Учир нь тэд нэг бүтэн барималын шаврыг 2 хуваасан шиг хуваагдсан болохоор тус тусдаа өөрсдийн замаар тодорхой хугацаанд замнаж, тусдаа биеэ даасан нэг нэг сүнс болох шаардлага гарч ирдэг.

Энэ хооронд өөр бусад сүнстэй учран тохирох болон тохирохгүй олон давааг давсан ч   ихрийн өрөөснөө  үгүйлж сэтгэлдээ тээсээр явдаг байна. Үүнийгээ эхний үе шатанд анзаардаггүй боловч  нэг л өдөр одод эрхэсийн давхцалаар хоёулаа анзаарч мэддэг байна. Энэ явцад ихрүүд маань нэгэн зэрэг гэнэтийн мэдрэмж төрж, бие биеэ зүүдлэх,сэтгэлдээ хоорондоо ярилцах (telepathic communication), хамт өнгөрүүлсэн цаг хугацаа орон зайд эргэн зочилж сэтгэлийн баяр баяслыг эдэлдэг буюу эргэн дурсахуйгаар (nostalgia) өвчилдөг байна. Улмаар баяр баясал нь гуниг гутрал болон хувирах ба өнгөрсөн цаг хугацаанд бие биеэ олоод хагацсанаа далд мэдрэмжээрээ биш оюун ухаараа мэдэрдэг байна. Энэ процесс нь хамгийн хүнд үе ба сэтгэлийн маш их зовлон шаналгаа өвчин болж хувирдаг. Хоёр ихэр сүнс нэг зэрэг уйлж, нэг нь нөгөөгөө мэдэрч байдаг байна.  Нэг нь гунигтай байвал нөгөө нь бас гуниглаж баяртай байвал бас баяр хөөртэй байдаг гэнэ.  Нэг үгээр хэлбэл нэг зүрхээр амьсгалж байна гэсэн үг байх нь.

Энэ бүх процессийн явцад ихрүүд бие бие рүүгээ хэмжээлшгүй ихээр тэмүүлдэг ба нэгэн цул болж нэгдэх хүслээр дүүрэн байдаг байна. Гэвч цаг хугацаа тэднийг аль хэдийн өөр өөр газар байршуулж, өөр өөр орон зайд аваачсан байдаг. Ихрүүд ихэвчлэн хагацлын үедээ газар зүйн байршилаар хол оршдог ба энэ нь тэдний telepathic буюу сэтгэлээрээ хоорондоо ярилцах, мөн зүүдээрээ харьцах гол хүчин зүйл болдог байна. Хагацал мэдэрсний дараа ихрүүд бие биеэ олж нэгдэх эргэн нийлэх оролдлого хийх ба энэ тэдний хүссэнээр болдоггүй ба хэн нэг нь эргэн нэгдэхэд бэлэн биш байгаа тохиолдолд боломжгүй юм. Ихрүүдийн хувьд ертөнц дээр тодорхой даалгавартай төрдөг ба даалгавараа биелүүлээгүй тохиолдолд нөгөө ихэртэйгээ учрах боломжгүй байдаг. Өөрийн хийж байгаа болон хийсэн үйлдэлээ цэгцлэх өөрөөр хэлбэл энэ насандаа амьдарч байгаа энэ цаг хугацаанд нөгөө ихэртэйгээ учрахын тулд зөв үлдэл хийж зөв амьдрах ёстой юм байна. Буруу амьдарч олон алдаа хийснээр ихэр сүнстэйгээ учрах цаг боломжийг алддаг юм байна. Ер нь ихэр сүнснүүдийг карма буюу үйлийн үрээр учирсан 2 гэдэг юм байна.

Ихрүүд эргэн учирдаг.

Ихрүүд хэдэн жилийн дараа ч биеэр уулзаж болно. Ихэвчлэн 5 жилээс 25 жилийн дараа үүнээс ч дээш жил болдог гэнэ. Ихрүүд хоёулаа уулзахад бэлэн байгаагаас шалтгаалдаг юм байна. Хувь хүн болж биеэ даасан сүнс болсны дараа л уулздаг юм байна. Гэхдээ ихрүүд уулзаад заавал эргэн нийлж гэр бүл болон амьдрах нь маш ховор бөгөөд ихэнхдээ тийм боломжгүй байдаг. Ихрүүдийг урд насандаа хангалттай хамт байсан гэж үздэг юм байна. Ихрүүд эргэн учирснаар сэтгэл зүрх далд ухаан нь нэгдэн нийлж хязгааргүй хайр гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэх ба нэг  нь нөгөөгөө үгүйлэх хэмжээгүй их орон зай нь дүүрдэг гэнэ. Ихрүүд бие биетэйгээ эргэн учрах хүртлээ тал зүрхээ хайсаар хүлээсээр байдаг. Өрөөсөнтэйгөө учирч байж л дүүрэн болдог гэнэ.

Та бүхэн (Love in Time of Cholera) гэдэг киног үзсэн л байлгүй. Хайртай бүсгүйгээ бэлэн болохыг хүлээсээр өвгөн болсон хойноо учирдаг. Сүүлд нь одоо л миний амьдрал дүүрэн боллоо гэж хэлдэг шиг.

Гэхдээ ихэр сүнснүүд гэр бүл болон амьдрах тохиолдол байдаг гэнэ шүү. Маш их саад бэрхшээлийг туулж асар их тэвчээр шаарддаг гэнэ. Та хэн нэгнийг үгүйлж хаа нэгтээ өрөөсөн чинь байгаа мэт санагдаж байж магадгүй л юм. Мөн дээрх бичсэн зүйлтэй төстэй явдал танд тохиолдсон бол та азтай бас азгүй хүн юм. Яагаад гэвэл ихэр сүнснүүд зэрэгцэн орших нь тун ховор байдаг учраас.
Нийтэлсэнд баярлалаа.

3 Comments

  1. amina says:

     Ene yaasan unen ym be. Bi bas nz zaluutaigaa neg onii neg sar neg udur tursun. Bid 2uneheer az jargaltai genen tsailgan hairaar biy biynee hairlaj 4jil uyrhsen. Gewch bi tuuniigee ih gomdooson. Tegeel neg l udur ter min namaig orhiod gadagshaa ywsoon. Odoo nadad mash ih hetsuu bn. Tuuniigee sanaj gantsaardaj bn. ug n ch udku butsaad irne l dee. Dr bichseneer niileh magadlal n baga bdin bol hund l ym bn da. tuuneesee odoo bi ahij salahiig husku bn. herwee tm bol nasan turshdaa l  tuunuugee setgeldee bodoj shanalj amidrah ym bn do. Gehdee bi tegehiig husku bn.  tuunteige shan amidarmaar bn. 

  2. narkaa says:

    bi ehnerteigee neg sar neg odort torson. bid 2 ch bas sanaandgui maygaar taniltsaj yg l ene bichsen zuil shig ym tohioldson. ter maani 8n jil amidarsanii daraa salan gd l ywaad ogson bas ih hol bgaa. nadad mash ih hetsuu bgaa ter maani uug ni sain busgui ymaa. daaan ch yg l salah estoi gd zurtsana bsan ym bnshdee. odoo boltol bi ygd tegsen ym bol gd hariultiin olj chaddaggui ymaa. bid 2 teguul hezee negen tsagt irgen negdeh bh gej naiodaj  bndaa
    .

  3. harley88888 says:

    haa yavaa boldoo ter min haa yavaa bol???~~~~

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.