Би та бүхэнтэй сэтгэлээ хуваалцмаар байна. Эгч маань өнгөрсөн жил нас барсан юм. Дөнгөж 52 насандаа хорт хавдар тусаад. Гэхдээ надаас бол 10 гаруй эгч л дээ. Гэхдээ би эгчийгээ үхчихнэ чинээ хэзээ ч бодож байгаагүй. Энэ бүгд их хурдан болж өнгөрсөн. 2012 оны 5 сард хорт хавдарын онош тодроод 5 сарын дараа нас барсан юм. Түүнээс хойш би юм л бол би өөрөө хир удаан жил амьдрах бол гэж боддог болчихлоо. Байнга л хүмүүсийн насыг нэмж хасаад өөрийгөө би тэд хүрэхэд тэдэн жилийн амьдрал байна гэдэг ч юм уу. Мөн би энэ хугацаанд секс хийх хүсэл бүр бараг л байхгүй болчихлоо. Уг нь би дур хүсэл ихтэй аз жаргалтай бүсгүй байсан.
Гэтэл энэ 1 жилийн дотор би их ядарсан царайтай ууртай болчихлоо. Хүмүүс урьд нь чи ямар гоё болоо вэ хөгшрөөгүй яг хэвээрээ л байна яаж ингэж хөгшрөхгүй сайхнаараа байдаг юм гэдэг байсан бол одоо хүмүүсийн харц намайг өрөвдсөн ч юм шиг. Би үргэлж л нэг гунигтай хүн явах болсон. Үхсэний хойноос үхэх биш эгч маань ямар босоод ирэх биш хэдэн сайхан хүүхэд нь байна гэж бодсон ч миний тархинд “Хүний амьдрал ийм богинохон гэж үү” гэсэн бодол бүр хадагдаад үлдчихлээ. Би энэ бодлыг арчиж хаямаар байна. Зүгээр л надад тохиолдлсон бас олон л хүнд тохиолддог ертөнцийн жамтай эвлэрээд мартмаар байна. Эргээд аз жаргалтай амьдармаар байна. Би өөрөө үр хүүхэд хань ижилтэй амьдрал маань тогтсон гаднаас нь харвал манайх гэдэг айл сайхан л амьдралтай айл.
Гэтэл би гэж хүн ингэж сэтгэлээр “үхчихээд” явж байна. Нөхөрт маань ч хэцүү байх шиг байна. Хааяа тэр минь унтаж хэвтэх гэж хүсдэг ч би бүүр таг хүсэлгүй хүн байх юм. Энэ бүхнийг яаж мартах вэ. Туслаач. Сайн сэтгэл зүйч мэддэг хүн байвал хэлж өгөөч. Надад энэ айдас бодлыг авч хаяхад туслах мэргэжлийн хүн хэрэгтэй байна.
15 Comments
sonin setgeliin gutraltai ym bna
Bi amia horloh talaar ih boddog baisan. Duugiinhee toloo ene amia horlono gej eroosoo bodhoo bolson . Tegeed chi duugeesee omno uhej duugee zovoohgui gej shiideed eruul mendedee ih anhaardag bolson. Bi amid l baij duudee tuslaj chadah yum baina gedgee oilgson doo. Hun uhelees iluu huchtei zuiltei baih heregtei shuu dee. Minii huvid ter huchtei zuil mini bol duu mini. Duugee bodhoor l uhel nadad yuch bish yum shig sanagddag bolchihson doo. Bi odoo ooriigoo monhiin us uuchihsan hun shig l boddog bolson doo
Uheliin talaar bitgii bodoo ene talaar ih bodoh tusam ooriinhoo uheh odriig naashluulaa baina gesen ug shuu dee.
Сэтгэл гутралд орсон байнаа чи. Одоо амьдралаа хөө. Эгчийн чинь насны тоо гүйцсэн юм байлгүй дээ. Хүн болгоны хувь тавилан өөр өөр байдаг. Өнгөрсөн хүний араас хэт их санаашрах муу байдаг гэсэн шүү. Чи наад ертөнц дээрээ аз жаргалгүй хийх юм чинь гүйцсэн бол энд диваажинд над дээр ир гэж дууддаг юм гэсэн. Цаашдаа яаж амьдрах вэ юу хийж бүтээх вэ гэдэг дээрээ төлөвлөгөө гаргаад эрүүл саруул амьдар найзаа.
cham baitygai bi vhsnii araas vheh bish geed zagnyylaad hewtej bna. hadam eej tooson ch shinjgvi tamhia tataad hvmvvstei yim yariad zogsoj bsan dvr zyrgiig sanajil bna. chi harinch zvgeer iim yimand mayaglaad baih shaardlaga baihgvi. bitgii dalimdyyl za.
52 nas bolj l bna shd. vheh tsag n bolood vhee biz. bi 5 honood vhsen hvvgee aldaad setgeleer ynaad hench toohgvi l bsan. 5n honog ehiinhee svvg amsaagvi hvvhdiig chi yi gej bodoj bna. hen nadiig ergej toirohgvi nohor hvvtei bolson geed darwaitlaa arhidaad yawj bsan gehed chi yah ve. bolson l bna shdee tanai egch..
Minii bodloor ta tsochrold orood setgel sanaanii hund hyamral gutrald orson bololtoi.bi bas eejiigee aldaad tan shig bolj bsn.ingeel uhehiib hoorond amidarch yaahiin gj bodood uhmeer sanagddag bsn shuu.nadad hen ch tusalj chadahgui bsn.suuldee nz nuhduus avhuulaad nuhur hurtel nadaas zalhaj ehelsen.ta ene aidsaasaa yaaj salah ve geheer tand hen ch tuslahgui zuvhun ta uuruu uurtuu l tuslaj chadna.uuriiguu zavgui blga.amidarliig arai uur untsguus ni haraad uz.ene maygaaraa udaan bval shar hadand ochno shuu egch mini. Ta uuruu uurtuu l tusalj ene bdlaasaa garch chadna shuu.amjilt. sain saihan zuiliig egchiinhee sain saihan amidarsniig bod.ta ch gsn saihan amidarch bgd haramsah zuilgui uheh heregtei shuu dee…hezee uhehee bid uursduu meddeggui shuu dee
Uil ni bgaad uhehiin tsagt hogshin, zaluu yalgaa yuun. Herev boginohon gej bodoj bgaa bol ihiig buteeh tsag baga uldej gej oilgoj yaarah heregtei.
Nasiig chin bodood vzheer yag odoo tsewershilt chin ehelsen baiha tegeed l sexiin huselgui bolson bn ternees gadan Iogiin dasgal hiij surwal yaasiin vgvi bol Hurelbaatar biluu? Gipnuziin emchilgee hiigeed olon huniig ehleed tarhind ni bii bolson muu muuhai bodol sanaanaas ni salgaad emchildeg gesen Oort chin tiim l yum heregtei baih Ug ni bol tarhi huniig udirddag baital tanii setgel ooriigoo udirdaad baihaar yaj eruul baihaw dee? Yagaad ? Tsewershilt uund yamr hamaatai yum be? Geh baihal daa. Tanii baidliig unshaad meregjiliin hun bol ingej l heleh baiho emegtei hun uchiraas….
hi, hun uhlees aih hereggui shu de. Uhel bol hamgiin aguu huurmag uzegdel gedeg yum. Uhsenii hoinoos gashuudah buur demii. Taliigaachiig deed ertontsod taivan bailgahgui zovoodog gedeg yum. Hun er ni ooriigoo monh gedegt itgeh heregtei, uhel bol erdoo l neg oor tolovt orj bui shiljilt, uhamsar tsaash oor orchind shine amidralaa ehluuldeg.
50 ч адилхан 80 ч адилхан…. цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм . Баян ч адилхан ядуу ч адилхан бүгд сэтгэлийн л асуудал …..үхлийн өмнө бүгд адилхан. Байгаадаа сэтгэл хангалуун байж чадсан хүн жаргадаг гэж үнэн шүү…. Үхэх нь үнэн , үхлээс зугтаж чадахгүй…алд биеэ тэгж зовоогоод яахавдээ бүсгүй минь үхсэний дараа амьдрал байдаг гэдэгт итгэ…
saina yy manai ah tanai egchees ch zaluuhan 43 han nasandaa hol deer ni um garaaad l ideeleed l tsusand borhir orsonoos ongorson. 4hen sariin dotor zugeer yavdag baisan hun arag yas shig boltoloo turaad l holoo tairuuladag deree ochiod l diilelgui ongorson. u geh geed baina ve geheer hun hunii amidral horvood oor oor uhseniihee araas uhehguigees hoish amid baigaa humuusee hairla. ongorson hunee sanaad baigaa bol nom unshuul saina buyan hii oor yah estoi gej….???
Үхлээс зухтах боломжгүй ч гэсэн түүнтэй нүүр тулж болно гэж 1 хүн хэлсэн бдаг юм. Тэр бол жам ёсны юм харин чиний амьдрал гарт чинь бхад зүгээр лсуух юм ягаад гэж өөрөөсөө асууж үзсэн үү? Мөрөөдөл чин
ясын бол…?
Амьдрал гэдэг үхлийн үүдний өрөөний хүлээлт гэж хэн нэгний хэлсэн үг санаанд орчихлоо.. Жамын юм жамаараа% ёстой юм ёсоороо л болно шүү дээ эгч минь юунд ингэж өөрийгөө шаналгана вэ. Хүн юу бодож санаж байна яг тэрийгээ дууддаг гэдэг дээ. Хань ижилгүй үр хүүхэдгүй өвчиндөө шөнөлж байгаа олон хүний хажууд та маш их азтай байна. Байгаа юмандаа баярлаж сур даа хө
Hvnii amidral boginohon. Harin chi ter boginohon amidraliig uuriin garaar utgagui bolgoj baigaan baina. Huuhed garga. Zavgui bai.
Uhelees aigaad bgaa ym bna l daa