Энд сайн муу, сайхан муухайн олон асуудлуудын талаар бүсгүйчүүд охид хүүхнүүд маань асуултандаа хариулт эрэн захиа бичдэг билээ. Гэтэл тэдгээрийн ихэнх нь бэлгийн болон эрүүл мэндийн боловсрол нимгэн учраас яахаа мэдэхгүй тусламж эрэн эцэс сүүлд нь амь нас эрүүл мэнд үр хүүхдээрээ хохирон үлдсээр байна. Тэгэхээр бүсгүйчүүд минь ганц олдох амьдралаа харамсах зүйлгүүгээр амьдарч мэдлэг оюундаа сайн хөрөнгө оруулж байх хэрэгтэй шүү.
Энд сая олж уншсан ганцхан зүйлийг хуваалцмаар санагдлаа.
Жирэмслэх чадвар:
20-24 насанд-86%
25-29 насанд-78%
30-34 насанд-63%
35-39 насанд-52%
40-44 насанд-36%
45-49 насанд-5%
50,50+ насанд-0,1% болдог бол үргүйдэл нь:
20-24 насанд-3%
25-29 насанд-5%
30-34 насанд-8%
35-39 насанд-15%
40-44 насанд-32%
45-49 насанд-69%
50,50+ насанд-100% болдог байна.
Бүсгүй та эрүүл мэнд залуу насаа хайрлаж яваарай
Эх сурвалж: Helen A.Carcio – “Эмэгтэйчүүдийн үргүйдлийн менежмент”, M.Sara Rosenthal – “Үргүйдэл” номууд
2 Comments
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах асуудлын хүрээнд ирээдүйд эх, эцэг болох өсвөр үеийхний эрүүл мэндэд онцгой анхаарах нь чухал асуудлын нэг юм. Хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, нийгмийн сэтгэл зүйн хувьд бүрэн чадавхиндаа хүрээгүй байдаг. Хүүхэд нас болон амьдралынх нь эрт үед тогтсон аж төрөх ёсны хэвшил хожим эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөх, эсвэл эрхтэний нөхөн сэргэшгүй архаг өвчинд хүргэх хүчин зүйл болдог. Зохих боловсролтой, илчлэг сайтай, чанартай хоол хүнстэй, тоглох, дасгал хөдөогөөн хийх аюулгүй орон зайтай, хувьхүний хувьд хөгжихөд нь сэтгэл зүйн дэмжлэгтэй өсч байгаа хүүхэд цаашид амьдралын шаардлага хангах бэлтгэл сайтай болно. Иймд хүүхэд ахуй цаг, өсвөр насанд нь хүмүүст эрүүл мэндэд болон эрүүл зан үйлд тааламжтай аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх ёсыг эзэмшүүлэх явдлыг дэмжих, насан туршдаа эрүүл байх дадал хэвшлийг тогтоох ньчухал гэж үзэх боллоо (1,3,4,5,6,8).
za torii bz