Энэ бүхний эхлэл юу юм бэ?

029

Оршилгүй шууд ажил хэрэгч яриандаа оръё.Гэр бүлийн амьдрал хууралт араар тавилт сексийн таарамжгүй байдал, санхүүгийн хараат амьдрал, зовлон жаргал энэ бүхний 2 үзүүрт эр эм хүн гэсэн 2 л туйл бий. Би эр хүн учираас эмэгтэй хүний талаар энд бичихгүй. Дээр бичсэн бүхий л асуудлуудын талаар өөрт болон өрөөлд тохиолдсон зүйлсийг энд бичсэн байдаг. Энэ бүх асуудлуудын бас эхлэл нь чухам хаана юунд байна вэ.Гэхдээ энд бичсэн бүхэн зовлон биш  шүү. Зовлон гэдэг бол бидний сэтгэлдээ төсөөлөшгүй хагацал өвчин уй гашуу.Харин энд байгаа захидалууд өөрөө өөрийгөө ухаан санаагаа цэгцэлж амьдралыг сайн сайхан талаас нь харахад мартагдах тийм л зүйл.Энэ бүх асуудлуудын эхлэл эр эм 2 т 2 нд нь л байгаа. Тэгвэл яадаж эр хүнээс эхтэй асуудлууд би бас та бид эр хүн шиг байж утгаар нь амьдарч чадаж байгаа эсэхээ нэг бодоод үзээч. Би 35 настай 15 жилийн өмнө 20 настай залуу явсан. 15 жилийн дараа 50 настай өвөө болно. Өнгөрсөн цаг хугацаа ямар хурдан өнгөрсөн байна. Бид бүгд л тэгж боддог.

Гэтэл ирээдүйд хүлээх он жилүүд түүнээс хурдан өнгөрнө.Амьдрал ийм л богинохон бас үнэтэй.Тиймээс хүн байна гэдэг эр хүн болж амьдрана  гэдэг асар өндөр алдар хүнд нэр төр, үүрэг хариуцлагаюм. Хэлсэн үгэндээ хүрдэг, хэрэгтэй үед зориг тэвчээр хатуужилтай, хань ижил үр хүүхэд эцэг эх, анд нөхөддөө халамжтай шударга тууштай эр хүний замналыг сонго.Баян болохыг мөрөөд бас тэмц.Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ялархуу, худалч долдой, архичин аймхай, зорилгогүй, шантрамтхай бас тэнэг залхуу өөрт байгаа муу бүхнээ өөрөөсөө эхлээд хайж  хайж олоод өдөр бүр нэг нэгээр нь сал.Ядаж биедээ арчаатай цэвэрхэн харц дээгүүр алхацгаая.Эрчүүд бид нэгнээ бас биднийг муу муухайгаар нь дуудахаас заагаад өгөх зүйл ховор юм.

Загнаад байхаар заагаад өг гэж үг бий. Эргээд харахад харамсах зүйлгүй цээж тэнэгэр харц дээгүүр амьдралыг өөрөө өөрийгөө шинэчилэхээс эхэл. Охид эмэгтэйчүүдийнхээ өмнө нэр бүтэн, эр хүн гэж ийм л байдаг болов уу гэж чамаар төсөөлдөг тийм амьдралыг сонго. Охин чинь хүү чинь хань чинь хайрт чинь анд нөхөд чинь чамаар дутдаг чиний эзгүйд үгүйлдэг өөрийн гэсэн сайхан орон зайг бий болгож амьдараа. Амьдралд үзээгүй газар, уулзаагүй хүн,биелүүлээгүй мөрөөдөл маш их бий.Бүсэлхийнээс доогуур амьдралыг харсаар явбал амьдрал чинь тэр хавьд л дуусна.Толгой дээгүүр амьдралыг харвал тэрнээс дээгүүр л дуусна. Амжуулаагүй мөрөөдөл бүхнээ яг өнөөдрөөс эхлүүл, гуйгаагүй уучлал, үнсээгүй уруул бүхнээ өөрийн болгохын тулд тэмцэж зорилготой байцгаая.

Эр хүн гэж ийм байдаг юм байна гэж бүсгүйчүүд ойлготол амьдрах гээд үзээ. Эр хүн гэдэг бол нэг төр алдар гавьяа зориг тэвчээр хариуцлага ухамсар гэсэн үг.Бид байх ёстой мөн чанараа ил гаргаж эр хүн шиг амьдарч чадвал бүсгүйчүүд маань ч бүсгүй хүн шиг биднийг хайрлана шүүдээ. Ядаж бүсгүй хүний өмнө нүүр улайхгүйгээр амьдарах хэрэгтэй биздээ. Эхлэлд бичсэн асуудлын 2 туйлын нэгийг өөрсдөөсөө эхэлж шийдье. Эцэст нь хэлэхэд эр хүний замнал гэж байх ёстой.  Замнаж чадвал хүн болсоны утга  тэр. Эр хүн та Асуудлын эхлэл тэгхээр надад байна уу гэж нэг бодоорой.

10 Comments

  1. mimi says:

    shan bichjee uneheer ter buselhiines doodoh zuild anhaaral handuulj yvaa erchuud eniig unshaad oortoo tusgaj avaasai gej husej bna

  2. амьдрал нь дөнгөж эхэлж байгаа залуус хүүхдүүд сайн унш, салтаагаа захирч чадахгүй байгаа нөхдүүд бүгд уншвал таарна

  3. Naran says:

    Unseegui uruul buhnee uuriin bolgovol buselhiinees dooshoo harahgui zarchim chini yah uu

  4. NOX says:

    Bi buselgeenes doosh xootsoldoj yavdagaa boliloo… kkk

  5. Silver Price says:

    @Билгүүн номч Бямба Ринчин Эр хүн бол, эр хүн шиг бай. Үлээхэд наашаа,өрвийхөд нь цаашаа Тийм тоглоом бүү бол. Нохой бурахад Ноцохоос нь бүү ай. Эр зориг гаргаж Эрслэн алдаад бай. Эр хүн бол,эр хүн шиг бай. Хоосон олон үг дэмий Хотол олонд тустай Бүтээлт үйлс эрийн чимэг. Чин зориг барьж Чинээгээрээ зүтгэж, Санаснаа бүтээгээд сагсууран бүү хөөр. Эр хүн бол,эр хүн шиг бай. Зөв гэж бодвол зүрхтэй бай. Үнэний төлөө үхэхээс бүү ай. Журам алдаж,нэр хугарснаас Зуу дахин үхсэн нь дээр бий. Царай алдаж биеэ бузарлаад Амьд явсны хэрэг чамд Ашигтай гэж бодвол дэмий. Эр хүн бол,эр хүн шиг л бай. Энэ ертөнцийн жаргалаас эрх чөлөөгөө өгвөл Эр биш ээ, эрэнцэр. Жаргалын төлөө биеэ худалдвал Шившгийн муу тэр ээ. Гуйж явсан ч яамай, Эрх чөлөөгөө л бүү алд. Эр хүн бол эр хүн шиг бай. Тэмцэлд зоригтой бол, Тэнгэр хүмүүс хэн ч дарж чяадахгүй чамайг. Догшин их салхинд дайруулавч Хуга татуулахаас хулчийж бөрийдөггүй Хатан царс мод шиг бай.

  6. as says:

    saihan bichsen bna. zaluusaa unshaarai

  7. dfasdaff... says:

    Хэхэ … хүүхнүүд нэг ийм юманд дуртай юм шиг байгаам. Эмэгтэй хүн эмэгтэй хүний сэтгэхүйгээр эр хүний тухай бичихээр хүүхнүүдэд таалагдалгүй яахавдээ. Ер нь бол хэлж байгаа зүйл чинь нэг ч буруу худал зүйл алга. гэхдээ ийм зүйлийг ийм сайт дээр бичээд суудаг эр хүн гэж байхгүй шүү. Нэгэнт бичиж байгаа бол арай өөр газар, нүүр бардам түмний нүдэн дээр хэлнэ. Нэгэнт хэлж байгаа бол шүү дээ. Үнэндээ ийм хэмжээнд бичиж байгаа эр хүн ингэж бичдэггүй юмаа. Эрэгтэй хүний сэтгэлзүйг ойлговол уг нь мундаг л бичдэг хүүхэн байна. Хэлж буй санааг чинь үгүйсгэх гэсэнгүй ээ. Гэхдээ үнэмшилтэй, эр хүний сэтгэлд хүрэхээр болсонгүй гэж байгаа юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр дахиад бич, бүр сайн бич, бүр сэтгэлд хүртэл бич гэж хэлж буй юм. Ийм үгийг хэлдэг хүн чинь Багабанди гуай шиг тийм болж байж хүний өмнө нүүр бардам хэлж эхэлдэг байхгүй юу. Тэрнээс өмнө чи сайн харвал өчнөөн чадалтай чансаатай эрчүүд ингэж филофофийн түвшний юмыг сургааль айлдахгүй л байгаа. Учир нь иймэрхүү өнгөөр эрчүүдэд хэлбэл салаавч үзүүлэх эр хүн зөнд шүү. Би үнэн бодит байдлыг л хэлж байна. Хүүхнүүдэд таалагдах гэж бичээгүй байх. Тийм бол бас дахин бод. яагаад энэ ийм юм яриад байна гэж бод, тэрнээс чамайг доош хийх гэсэндээ биш шүү. Бичлэг бол мундаг байна. Үнэхээр Багабанди гэдэг хүн нэрээ тавиад ингээд хэлсэн бол хүн толгой дохиод дуугай л байна. Зүгээр нэг шалдир булдар улс төрч энийг хэлбэл хуцваа гэх хүн их олон байх болно гэх мэт.

  8. Venera says:

    Ymr uhaantai er hun be. My nohor yag ingej bodoj setgej buselhiinees doodohoo zagirch yavsan bol bi er huniig shutneee. Erchuud min noyon nuruu uujuu uhaantai bgaach. Ta buhnii  tushig amidrald uneheer heregtei bna shuu    Ursee onchruulkui alsiin haraatai shn amidraach. Ene zaluu shig bodoltoi erchuud aaav nar olon baig

  9. My Love says:

    Yooee uneher er hun bichjee uuniig. Chamd az jargal, sain siahaniig  husye!

  10. Onon says:

    Wonderful

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.